Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02194

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06946 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Барилгын талбай шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* Баянгол дүүрэг, ******* хороо, 3 хороолол, БАА 2 гудамж, *******од байрлах өөрийн өмчлөлийн газар дээр 6 давхар үйлчилгээний зориулалттай объект барьж хамтран ашиглах хэлбэрээр хамтын үйл ажиллагааг явуулахаар *******тэй хамтран ажиллах гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан, ******* 6 давхар объект барих бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ******* өөрийн өмчлөлийн газраа зөвшилцөхгүйгээр ямар нэг гэрээ хэлцэл хийхгүй байх тус тус үүрэг хүлээсэн. Дээрх гэрээний үйлчлэх хугацаа дууссан, мөн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээгүй байсан тул 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин хамтран ажиллах гэрээг 6 сарын хугацаагаар байгуулсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин хамтран ажиллах гэрээ байгуулж хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийн эзэмших хэмжээ, талуудын гэрээний дагуу төлөх төлбөр зэрэг асуудлыг зохицуулсан бөгөөд ******* нийт хөрөнгийн 80 хувь, ******* нийт хөрөнгийн 20 хувийг тус тус эзэмшинэ, *******ын нэр дээр 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг шилжүүлэх, ******* нь *******ын орон сууцны түрээс болон гуанзны орлогыг тооцож төлнө гэж талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэг талаас *******, нөгөө талаас *******, ******* нар хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлийн дагуу ******* барилгын 1, 2 давхрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, уг 1, 2 давхрыг *******ын нэр дээр шилжүүлэн өгнө, ******* 1, 2 давхрыг *******т шилжүүлэн өгөхөд ямар нэгэн хориг саад болохгүй байхаар талууд харилцан тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр ******* нийт хөрөнгийн 80 хувь, ******* нийт хөрөнгийн 20 хувийг тус тус эзэмшинэ, 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг шилжүүлнэ, мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу Баянгол дүүрэг, ******* хороо, 3 хороолол, БАА 2 гудамж, *******од байрлах газар дээр баригдсан барилгын 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг *******ын нэр дээр шилжүүлнэ, ******* 1, 2 давхрыг *******т шилжүүлэн өгөхөд ямар нэгэн хориг саад болохгүй гэсэн үүргийг тус тус хүлээсэн боловч ******* нь дээрх гэрээнүүдийн дагуу тохиролцсон хувь хэмжээгээ гэрээ бүхий талуудад мэдэгдэлгүй гуравдагч этгээдэд шилжүүлэн өгч зарж борлуулаад орлого олж өнөөг хүрч нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийг зөрчсөн.

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу ******* нь барилгын 1, 2 давхрыг *******т шилжүүлэн өгөхөд ямар нэгэн хориг саад болохгүй гэсэн үүргийг ******* нь хүлээсэн боловч уг үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй барилгын 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг бусдад эзэмшиж ашиглуулан сүүлийн 3 жилийн турш орлого олж байгаа бөгөөд одоо ч гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа. ******* *******, ******* нараас дээрх барилгын 1, 2 давхрын талбайг шилжүүлэн өгөхийг шаардахад барилгын төлбөр тооцоо дуусаагүй байгаа, дуусахаар нь шилжүүлж өгнө гэсэн амлалт удаа дараа өгч байгаа боловч өнөөг хүртэл шилжүүлж өгөхгүй байгаа. ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу *******ыг барилгын 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг *******т шилжүүлэн өгөхөд хориг саад болохгүй гэсэн үүргээ биелүүлэхгүй байх тул 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу *******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг *******, ******* нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын тайлбарын агуулга:

Миний бие талбайн 1, 2 давхрыг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. ******* миний газар дээр барилга барина гэж над дээр ирэхдээ хоёулаа эхлээд чиний газрын гэрчилгээ дээр миний нэрийг бичүүлээд хамтран эзэмшигч болоод, хөрөнгө босгоё гэсэн. Газрын хамтран эзэмшигчээр болоод 6 сарын хугацаанд мөнгө босгох гэж яваад мөнгө олдохгүй байна. Манай нэг ******* гэдэг ах худалдах, худалдан авах гэрээ хийж байж мөнгө өгөхөөр болсон. Тэгээд хоёулаа найзууд учраас ямар ч асуудалгүй. Чи худалдах, худалдан гэрээ хийчихвэл хоёулаа барилгаа барьж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь багын найз юм чинь болж байна. Би чамд итгээд хийе эхлээд хоёулаа хамтран ажиллах гэрээгээ байгуулчихъя гэсэн. Тус гэрээндээ би баригдсан барилгынхаа 1, 2 давхрыг авна гэсэн тохиролцоод хамтран ажиллах гэрээгээ хийсэн. Мөн газар худалдах, худалдан авах гэрээгээ *******тэй хийсэн. Тэгээд хамтран ажиллах гэрээний дагуу барилгаа ашиглалтад ороод дотор нь хүн орж байгаа учраас 1, 2 давхраа *******т 300,000,000 төгрөгөөр зарсан. ******* барилгыг барьж байгаа учраас 1, 2 давхрыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Би 1, 2 давхраа зарсан учраас Т.Сонин-Эрдэнийг *******т хүлээлгэж өгөхийг шаардсан гэжээ.

 

3. Хариуцагч ******* тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, маргаж буй газар нь ******* болон ******* бидний өмчлөлийн газар байсан боловч уг газраа бид ******* гэдэг хүнд 180,000,000 төгрөгөөр 2015 оны 7-р сарын 1-ний өдөр худалдсан. Энэ хэлцэл нь хүчин төгөлдөр биш бөгөөд уг маргаанаар нэхэмжлэгч ******* болон ******* нар шүүхэд хандаж иргэний хэргийг 2022 онд ХУД-ийн шүүхэд шийдсэн. Мөн ******* нь 2024 оны 1-р сарын 23-нд нэхэмжлэл гаргаж ХУД-ийн шүүхэд хэргийг шийдсэн байдаг. Иймээс иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн ******* хороо, БАА 2 гудамжны *******од байрлах оффисын барилгын 1 дүгээр давхрын 60 м.кв талбай, 2 дугаар давхрын 100 м.кв талбайг шилжүүлэн өгөхийг *******, ******* нарт даалгуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч дээрх талбайн өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу үйлдэл хийх боломж байгаагүй, гэрээ хийх үед уг талбайн өмчлөгч ямар субъект байсан болохыг мэдэх боломжгүй, зөвхөн хариуцагч нарт итгэсэн итгэлцлийн үндсэн дээр хэлцэл байгуулсан байдаг учраас нэхэмжлэгчийг өмчлөгч мэдээгүй байхад, түүнийг зөвшөөрөөгүй байхад өмчлөх эрхийг нь шилжүүлэх боломжгүй гэх агуулгаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч нар 2015 онд хамтран эзэмшиж байсан газраа иргэн *******эд худалдсан, ******* нь уг газар дээрх барилгын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өмчлөгч байснаа 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн ба хариуцагч ******* ын өмчлөлийн барилга баригдсан газрын хууль ёсны эзэмшигч байсан болох нь нотлогдож байгаа бөгөөд энэ утгаараа хариуцагч нар хамтран эзэмшиж байсан газар дээрээ барьсан барилгын талбайн өмчлөлийн асуудлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх агуулгаар бол аас хариуцагч *******д эрх шилжүүлэх талаарх баримт шаардагдахгүй гэсэн дүгнэлт хийж болно.

Дээр дурдсан агуулгаас харахад энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтуудыг хэрэглэсэн нь үндэслэл үгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан, хариуцагч биелүүлэх талаар амлалт өгч байсан нь цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээр бүрэн нотлогдож байгаа болно.

Шүүхээс өмчлөгчийн эрхийг зөрчиж болзошгүй гэсэн агуулгаар хэргийг авч үзэж байгаа бол тухайн газар, түүн дээр баригдсан барилгын анхны өмчлөгч болох *******ийг гуравдагч этгээдээр оролцуулан асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломж байсан гэж үзэж байгаа.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч ******* гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал нь энэ талаар мэдэх боломжгүй байсан буюу уг хэлцэл итгэлийн үндсэн дээр хийгдсэн тул тухайн хэлцлийн үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарладаг. Үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэрээ хийж байгаа хүн тухайн үл хөдлөх эд хөрөнгө хэний эзэмшил, өмчлөлд байгаа болон тухайн эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахын тулд ямар баримт, бичиг бүрдүүлэх талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйл болон 43 дугаар зүйлийн 43.2.3-т тодорхой заасан байхад тухайн хуулийг огт хэрэгжүүлэхгүйгээр хуулийн шаардлага хангаагүй гэрээ, хэлцэл хийсэн атлаа өмчлөгч биш этгээдээс биелэгдэх боломжгүй гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч тал нь дээрх агуулгаар аас хариуцагч *******д эрх шилжүүлэх талаарх баримт шаардагдахгүй гэх дүгнэлт хийж болно гэж гомдолдоо дурдсан байдаг. Гэтэл *******ээс т шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаагаад өмчлөгч биш *******д шилжүүлэхэд баримт шаардагдахгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, өмчлөгчөөс өмчлөгч биш хүнд тухайн эд хөрөнгийг шилжүүлэхэд ямар ч баримтгүйгээр шилжүүлэх боломжтой гэх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг болон 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, энэ хэргийн шүүх хуралдаан их удаан үргэлжилсэн бөгөөд тухайн хугацаанд маргаан бүхий эд хөрөнгө *******ээс ын нэр дээр шилжсэн байна гэхэд *******ийг эсвэл ыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулъя гэх хүсэлтийг огт гаргаж байгаагүй. Иймд, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******аас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Баянгол дүүргийн ******* хороо, БАА 2 гудамжны *******од байрлах оффисын барилгын 1 дүгээр давхрын 60 м.кв талбай, 2 дугаар давхрын 100 м.кв талбайг шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* эс зөвшөөрч барилга *******ийн өмчлөлд шилжсэн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

2.1. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэлцэл байгуулж, ******* нь Баянгол дүүргийн ******* хороо, БАА 2 гудамжны ******* хаягт худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг барьж гүйцэтгэж байгаа, ******* нь тухайн барилгын газрыг гаргасан ба газар шилжүүлсний төлбөрт баригдсан барилгын 1, 2-р давхрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар шилжүүлэн авах бөгөөд уг эрхийг тэрээр *******т шилжүүлж худалдах, үүний хариу төлбөрт 300,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авах, мөн барилга ашиглалтад ороход ******* нь *******ын нэр дээр бичиг баримтыг гаргаж 1, 2 давхрыг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон. /хх6/

 

2.2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/01646 дугаар захирамжаар ******* нь *******д холбогдуулан гэрээний үүрэгт 26,980,000 төгрөг гаргуулах, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу 1 дүгээр давхрын 60 м.кв талбай, 2 дугаар давхрын 100 м.кв талбайг *******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь 26,980,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэгч нь бусад шаардлагаасаа татгалзаж, талууд эвлэрсэн. /хх8-9/

 

2.3. Баянгол дүүргийн ******* хороо, БАА 2 гудамжны *******од байрлах 806 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж, өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн. /хх104/

 

2.4. ******* нь тай 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ******* хороо, БАА 2 гудамжны *******од байрлах 806 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцсон. /хх109/

 

2.5. Дээрх гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ******* хороо, БАА 2 гудамжны *******од байрлах 806 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, мөн уг барилгын 1, 2 дугаар давхрын өмчлөгчөөр 2016 оны 0******* сарын 22-ны өдөр тус тус бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон./хх112, 130/

 

Өөрөөр хэлбэл, *******, *******, ******* нарыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэлцэл байгуулахаас өмнө зохигчийн маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь өөр этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байжээ.

 

3. Гэвч талууд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн үндсэн дээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ******* хороо, БАА 2 гудамжны *******од байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй барилгын 1 болон 2 давхрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлэх эсэх асуудлаар маргасан байна.

 

3.1. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогдох тул маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд байна.

 

            3.2. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьж гүйцэтгэж байгааг өмчлөгч гэж итгэх бус, харин улсын бүртгэлд бүртгэгдсэн *******, нар нь өмчлөгч тул тэдгээрийн өмчлөлд бүртгэгдсэн зүйлийг чухам хэнээс нь худалдан авч болохыг тодруулах ёстой байсан.

           

            3.3. Энэ талаар Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж, 91.2-т “Дараах тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй” гээд 91.2.1-д “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” гэж тус тус зааснаар *******, ******* нарыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй.

 

            4. Зохигчийн тайлбар болон хэргийн баримтуудаар хариуцагч ******* нь барьж буй барилгын газраар хөрөнгө оруулалт хийсний хариу төлбөрт барилгын 1, 2 дугаар давхрыг өмчлөлдөө шилжүүлэн авах эрхтэй, тэрхүү эрхээ нэхэмжлэгч *******т шилжүүлсэн гэх боловч тухайн эрх бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байжээ.

 

            4.1. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь шаардах эрхээ нэхэмжлэгч *******т шилжүүлж болох хэдий ч энэ тохиолдолд мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт “Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно” гэж зааснаар хүчин төгөлдөр шаардах эрх үүссэн байх ёстой.

 

4.2. Гэвч дээр дурдсан үйл баримтаас үзвэл маргаан бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 болон 2 дугаар давхрын өмчлөгчөөр 2016 оноос хойш эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагч *******д холбогдуулан шаардах эрхгүй буюу тухайн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ******* захиран зарцуулах эрхтэй байсан тухай нотлох баримтгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй учир анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Баянгол дүүргийн ******* хороо, БАА гудамж ******* хаягт байрлах, 120 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч *******, ******* нар нь *******эд 2015 онд худалдсан гэх боловч хэрэгт энэ талаар нотлох баримтын шаардлага хангасан баримтгүй байх бөгөөд талууд уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл *******эд тухайн газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв. /хх102/

 

6. Түүнчлэн, хамтран хариуцагчаар *******ийг оролцуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШЗ2025/36785 дугаар захирамжаар *******тэй гэрээ байгуулсан байдал тогтоогдохгүйгээс гадна *******эд холбогдох нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул /хх148/ энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ худалдах, худалдан авах хэлцлийг үндэслэн тодорхойлсон байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул уг заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06946 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “56 дугаар зүйлийн 56.1.8” гэснийг хасч, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                       Б.МАНДАЛБАЯР

 

   Ц.АЛТАНЦЭЦЭГ