Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 164

 

                                         

                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

           Нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Пад холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 М.П, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.П нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт иргэн Т.Эын Самсунг Жи 5 /Samsung G5/ маркийн гар утас болон Хаан банкны картыг хулгайлж, 603.540 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : ...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Э ахын гар утсыг авсан. Надад мөнгөний хэрэг гарсан. Би Э ахы  гар утсыг үзэж ломбарданд тавих санаа төрсөн тэгээд утсыг аваад гар утасны кейсийг нь авахад ар талд нь нэг ногоон өнгийн Хаан банкны карт байсан. Тэгээд гар утсыг нь Монелын тэр хавьд 80.000 төгрөгөнд тавьсан.  Хэд хоногийн дараа Э ахын Хаан банкны картнаас 330.000 төгрөг авсан.. ” гэсэн мэдүүлэг

                                                                                                                            

Хохирогч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд: “...05 дугаар сарын 30-ны орой хамт олноороо гадуур гарахад нэг гэрт хамт байдаг 6 хүний 1 нь үлдсэн. Тэгээд бид 5 оройны 22 цагаас шөнийн 01 цагийн хооронд гадуур явж байгаад харьцгаасан. Маргааш өглөө нь буюу 31-ний өглөө сэрээд би утсаа хайгаад олоогүй. Тэгээд тухайн өдрийн орой нь хот руу гарсан. Тэгж байтал 2019 оны 06 дугаар сарын 12-ны орой 22 цаг 49 минутаас 22 цаг 51 минутын хооронд миний данснаас 3 удаагийн гүйлгээгээр 330.000 төгрөг гарсан. Тэгэхээр нь Хаан банк руу залгаад асуутал “Багшийн дээдийн Төгөлдөр төвийн АТМ-аас гүйлгээ хийгдсэн байна. Цагдаагаас бичиг авч ирээд камер шүү” гэж хэлсэн... Сайншандад очоод ажиллаж байхдаа хамт ажиллаж амьдарч байсан Пад картаа өгөөд Сайншандын төв рүү явахад нь ойр зуурын юм захьдаг байсан... Би өөрийн алдсан гэх Самсунг Жи  5 маркийн гар утсыг 250.000-300.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

Дамно ХХК-ний 2019 оны 0.....ний өдрийн ....дугаартай: “...Самсунг Жи  5 маркийн гар утас 273.540 төгрөг..." гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Хаан банкны ... дугаартай иргэн Т.Эын дансны хуулга /хх-ийн 21 дугаар хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас / хх-22 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

      

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.П нь 2019 оны 05 сарын 31-ний өдөр Сайншанд сумын  нутагт Алтанширээ сум руу явсан төмөр замын гүүрийн барилга дээр ажиллаж байхдаа хамт байрлаж байсан Т.Эын Самсунг Жи 5 маркийн гар утас болон Хаан банкны картыг  хүч хэрэглэхгүйгээр,нууцаар,хууль бусаар авч картнаас нь 330000 төгрөг болон  нийт 603540 төгрөгний эд хөрөнгийг авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...05 дугаар сарын 30-ны орой хамт олноороо гадуур гарахад нэг гэрт хамт байдаг 6 хүний 1 нь үлдсэн. Маргааш өглөө нь буюу 31-ний өглөө сэрээд би утсаа хайгаад олоогүй. Тэгээд тухайн өдрийн орой нь хот руу гарсан.  2019 оны 06 дугаар сарын 12-ны орой 22 цаг 49 минутаас 22 цаг 51 минутын хооронд миний данснаас 3 удаагийн гүйлгээгээр 330.000 төгрөг гарсан...” гэсэн мэдүүлэг, Дамно ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн СБ1-19-794 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан банкны ... дугаартай иргэн Т.Эын дансны хуулга, камерын бичлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч  М.Пад холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгч М.Пыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар,хууль бусаар авч 603540 төгрөгний хохирол  учруулсан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Пад  холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

 

 

Иймд шүүгдэгч Мунарагчаагийн Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.П нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар,хууль бусаар авч 603540 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Пад оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хохирогч Т.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 603450 төгрөг нэхэмжилснийг яллагдагч М.П бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.П нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 38/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь   мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч О овогт М П.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П.ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй. 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.П.ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Төв аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч М.П. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг  дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар энэ хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг CD-ыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН