Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнсэн овогт Мөнхпүрэвийн Цт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 09 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

М.Ц 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ... сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.М ийн эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чихний ар хэсэг, баруун бугалга, зүүн бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт баруун нүдний гадна хэсэг, зүүн нүдний доод зовхи хамрын зүун хэсгийг хамарсан зүүн мөр, баруун гуя, зүүн шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 рүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : ....2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ажлаасаа амраад ирсэн. Мтай уулзаад хамт хонохоор болоод гэрт нь очоод байж байтал түүний утсанд мессэж ирэхээр нь уншихад өөр хүнээс мессэж ирсэн байсан. Тэгэхээр нь 10 хоноод ирэхэд өөр хүнтэй болчиж байгаа юм уу гээд уурлаад цохьсон ...” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.Ц бид хоёр үерхэж, хамтран амьдраад 8 сарын хугацаа болж байгаа юм. Энэ хугацаанд Ц намайг байнга хардаж, загнаж, сүүлдээ гар хүрдэг болсон. Би одоо дөрвөн сартай жирэмсэн болохоороо сүүлийн үед гайгүй болох байх гэж бодоод тэвчиж байдаг байсан. Тэгээд сүүлдээ тэсэхээ байгаад хамаатны айлд очиж амьдраад 5-6 хонож байна. ... 2019 оны 08 сарын 30-ны орой 22 цагийн үед намайг хамаатны эгч болох Дгийн хамт гэртээ байхад миний найз залуу болох Ц над руу утсаар залгаад байхаар нь би утсаа аваагүй юм. Дугаараа нууцалж миний утас руу олон залгаж сүүлдээ мессэж бичиж, хүүхдээ 1 удаа үнсчихээд явмаар байна гэхээр нь би гараад очсон юм. Тэгээд манай гэрт ирээд бид унтах гээд хэвтэж байхад миний утсанд ирсэн мессенжер чатыг уншиж уурлаад толгой руу гараа зангидаж байгаад цохихоор нь би яаж байгаа юм бэ? гэж уурлахад намайг улам уурлаж, үсдэж газраар чирээд байсан...би бараг 10 минут зодуулаад сүүлдээ тэсэхээ болиод арай гэж зугтааж гарч яваад цагдаа дээр очсон. ...Би өмнөх мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар маш тодорхой ярьсан тул дахин мэдүүлэг өгөх шаардлагаггүй, санал гомдолгүй, нэхэмжпэх зүйл одоогоор байхгүй, шүүх хуралд оролцохгүй. ...Тухайн үед би уурандаа өргөдөл дээрээ 7-8 удаа зодож байсан гэж бичсэн боловч яг гэмтэл учирахаар цохиж зодож байгаагүй. Зүгээр урьд өмнө Цтой муудаж маргалдаад надад гар хүрч байсан удаа байгаа. Яг гэмтэл учраад эмнэлгийн байгууллагад хандаад цагдаагийн байгууллагаар шалгуулсан удаа байхгүй. Би яг хэдний өдөр муудаж, маргалдаж байсан талаараа огт санахгүй байна. Санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4, 56- 58, 65, 68 дугаар хуудас /

Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М бид хоёр 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчим гал тогооны өрөөнд хоол цай ууж, гэртээ ярилцаад сууж байхад М надад “дугаараа нууцалсан хэрэглэгч залгаад байна. энэ Ц юм болов уу” гэж хэлж байсан. Бид хоёрыг тэгж ярьж байхад гал тогооны цонхны дэргэд хүн яваад байхаар нь цонхоо хааж, хөшигөө татчихаад бид хоёр гэрээс гарч, гэрийн урд талын нойл ороход манай урд талд байдаг шавран байшингийн хажуунаас нэг мотоцикль хөдлөөд явчихаар нь М надаас “энэ Ц мөн үү?” гэж асуухад нь би “мөн байна. Ганцаараа явж байна” гэж хэлээд гэртээ ороод амарцгаасан. Би зурагт үзчихээд унтаж байхад М гэрээс гараад орж ирэхдээ Цын хамтаар гэрт ирээд, шивнэлдээд аажуухан ярьцгааж байсан. Би тухайн үед унтчихсан болохоор гараад явж байсан, гадаа хэр удсан, гэрт хэзээ орж ирснийг нь мэдэхгүй. Гэнэт Мийн орилох чимээ, хамаг юм тачигнахтай зэрэгцээд би өрөөнөөсөө гарч ирэхэд Цэрэн- Очир Мийг үсдэж чирээд, газар унахаар нь толгой руу нь 2-3 удаа дэвссэн, гараараа хаа хамаагүй цохиод байхаар нь дундуур нь орж салгах санаатай орсон боловч намайг түлхэж холдуулаад М руу дайраад тэрхэн хугацаанд гал тогооны өрөөнөөс юм хайгаад байхаар нь хутга авчих болов уу гэж бодоод Цыг аргадаад үүдрүү түлхээд арай гэж авчираад ярилцъя, хэл амаараа учраа олъё гэж хэлсэн боловч миний ард байгаа Мийг үсдэж чирээд “чи намайг араар тавьсан байна. би чамайг 10 хоног хүлээсэн гэж хэлээд үргэлжлүүлэн зодоод байсан. ... Ц гэрийн үүдэнд Мийг өшиглөж унагаад “явъя цагдаа ирлээ. Надтай хамт яв” гэж хэлээд харанхуйд шороон дээр ноцолдож байгаад Мийг орхиод явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Гэрч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны шөнө дунд 02 цаг болж байхад манай гэрийн хаалга цонхыг Д тогшоод байхаар нь нээтэл манай гэрт орж ирээд “Та чинь яасан сэрдэггүй юм. Цагдаагийн утасны дугаар байна уу?” гэж сандарч чичрээд, асуухад нь надад байхгүй гэхэд буцаад гараад явчихсан. Би араас нь хувцасаа өмсөөд гэрээс гарахад гэр нь харанхуй хүн байх шинжгүй, гадаа болсон зүйлгүй болохоор нь эмнэлэг, цагдаа орсон байлгүй гээд гадаа жаахан сууж байгаад цагдаагийн байранд очиход хүнгүй байсан бөгөөд эмнэлэгийн байр луу ороход М хүлээн авах дотор бүх бие нь цусанд будагдсан байдалтай, нүүр нь маш их хавдартай хүндхэн байдалтай тусламж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Т.Мийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чихний ар хэсэг, баруун бугалга, зүүн бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт, баруун нүдний гадна хэсэг, зүүн нүдний доод зовхи хамрын зүүн хэсгийг хамарсан, зүүн мөр, баруун гуя, зүүн шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Шинжээч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Т.Мийн биед учирсан гэмтлээс үүдэлтэйгээр ураг зулбах аюултай байж болзошгүй гэх нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 67 дугаар хуудас/

Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн талаарх “Яаралтай тусламжийн хуудас”-ны хуулбарууд болон анх үзсэн хүний их эмч Э. Чийн тодорхойлолт, өвчтний картын хуулбарууд /хх-ийн 18-28 дугаар хуудас/

Аюулгүй зэргийн үнэлгээ хийсэн баримтанд: “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг тусгаарлах” гэжээ. /хх-ийн 35-45 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас / хх-19 дүгээр хуудас / зэргийг шинжлэн судлав.

      

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  байх Б.Дгийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Мийг зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чихний ар хэсэг, баруун бугалга, зүүн бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт баруун нүдний гадна хэсэг, зүүн нүдний доод зовхи хамрын зүун хэсгийг хамарсан зүүн мөр, баруун гуя, зүүн шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… манай гэрт ирээд бид унтах гээд хэвтэж байхад миний утсанд ирсэн мессенжер чатыг уншиж уурлаад толгой руу гараа зангидаж байгаад цохихоор нь би яаж байгаа юм бэ? гэж уурлахад намайг улам уурлаж, үсдэж газраар чирээд байсан...би бараг 10 минут зодуулаад сүүлдээ тэсэхээ болиод арай гэж зугтааж гарч яваад цагдаа дээр очсон. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М бид хоёр 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчим ...Би зурагт үзчихээд унтаж байхад М гэрээс гараад орж ирэхдээ Цын хамтаар гэрт ирээд, шивнэлдээд аажуухан ярьцгааж байсан. Гэнэт Мийн орилох чимээ, хамаг юм тачигнахтай зэрэгцээд би өрөөнөөсөө гарч ирэхэд Цэрэн- Очир Мийг үсдэж чирээд, газар унахаар нь толгой руу нь 2-3 удаа дэвссэн, гараараа хаа хамаагүй цохиод байхаар нь дундуур нь орж салгах санаатай орсон боловч намайг түлхэж холдуулаад М руу дайраад тэрхэн хугацаанд гал тогооны өрөөнөөс юм хайгаад байхаар нь хутга авчих болов уу гэж бодоод Цыг аргадаад үүдрүү түлхээд арай гэж авчираад ярилцъя, хэл амаараа учраа олъё гэж хэлсэн боловч миний ард байгаа Мийг үсдэж чирээд “чи намайг араар тавьсан байна. би чамайг 10 хоног хүлээсэн гэж хэлээд үргэлжпүүлэн зодоод байсан. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 30-ны шөнө дунд 02 цаг болж байхад манай  ...эмнэлгийн байр луу ороход М хүлээн авах дотор бүх бие нь цусанд будагдсан байдалтай, нүүр нь маш их хавдартай хүндхэн байдалтай тусламж авч байсан.” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн талаарх “Яаралтай тусламжийн хуудас”-ны хуулбарууд болон анх үзсэн хүний их эмч Э.Чийн тодорхойлолт, өвчтний картын хуулбарууд, Аюулгүй зэргийн үнэлгээний маягт, Гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Цт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон

гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч М.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Хохирогч Т.М нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Ц нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 19 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Г овогт М ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цторгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Цнь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН