Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00180

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/08532 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: 500 ширхэг хувьцаа гаргаж, *******д шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон *******д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 07 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *******д 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон *******д 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-үүдээс татгалзаж, -ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газар тариалан эрхлэх зориулалтаар -ийг үүсгэн байгуулсан. Компанийн 70 хувийн буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 700 ширхэг хувьцаа эзэмшигчээр *******, 30 хувийн буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг хувьцаа эзэмшигчээр ******* эзэмшдэг байсан. 2022 он гэхэд нь 2,425,376,668 орчим төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байсан. Гэтэл 2020 оноос эхэлсэн короновирус халдварт цар тахал өвчний улмаас тус компани үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд үүний улмаас үйл ажиллагааны ашгаас төлдөг байсан тариалан эрхлэлттэй холбоотой зээлүүдээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн.

Ингээд ******* бид хоёрын зүгээс *******д миний эзэмшлийн 70 хувийн хувьцааны талыг худалдах санал тавьж, компани тэнцүү хувьцаа бүхий нийт 3 хувьцаа эзэмшигчтэй болох, компанийн үйл ажиллагааг удирдан явуулж, үйл ажиллагааны зардлыг тэнцүү хариуцан явах санал тавихад *******ы зүгээс -ийн үндсэн хөрөнгийг үнэлж, худалдан авах хувьцааныхаа үнийг тодорхойлно гээд үндсэн хөрөнгүүд болон компанийн хариуцах өр зээлүүдийн баримт бичгийг авсан. Ийнхүү ******* үнэлгээ хийлгүүлсний үндсэн дээр миний эзэмшлийн 70 хувийн хувьцаанаас компанийн нийт хувьцааны гуравны нэг хувийн буюу 33,3 хувийн хувьцааг 550,000,000 төгрөгөөр худалдан авч, 300,000,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн өр төлбөр буюу ,гийн зээлийг төлж, 250,000,000 төгрөгийг *******т өгөх, цаашид компанийн үйл ажиллагааны зардлыг хувьцаа эзэмшигчид 3 тэнцүү хариуцахаар харилцан тохиролцсон.

Нотариат дээр компанийн хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулахад ******* гэрээний бүх драфт, нөхцөлийг бэлдсэн бэлэн гэрээ авчирч гарын үсэг зуруулсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа захиалгын гэрээ-д надад өгөх ёстой 250,000,000 төгрөгийг надад биш компанид хөрөнгө оруулалт болгож, компанийн ашгаас төлөхөөр, мөн миний эзэмшлийн 70 хувийн хувьцааны 33,3 хувийг худалдан авах тохиролцооноос эрс өөр санаа зорилго бүхий миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэрээ байгуулагдсан болохыг буюу өөрөөр хэлбэл *******, ******* бид гурвын харилцан тохиролцсон тохиролцоо, хүсэл зоригоос өөр төрлийн гэрээ хийгдсэн болохыг 2025 оны 03 сард өмгөөлөгчид гэрээгээ өгч танилцуулснаар мэдсэн.

Иймд, 500 ширхэг хувьцаа гаргаж, *******д шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон *******д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 07 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна.

1.2 ******* руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон ******* руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулах тохиролцоо нь -ийн дахь 223,423,232 төгрөгийн зээлийг хаах болон дээрх компанийн газар тариалангийн тоног, төхөөрөмжийг худалдан авах зориулалтаар авсан 29,600,000 төгрөгийн зээлийг төлөх, хувь иргэнээс -ийн үйл ажиллагаанд зориулан авсан 29,500,000 төгрөгийг төлөх, уг компанийн ,гийн зээлийг бүрэн төлж, зээлийн барьцаанд тавигдсан хоёр иргэний хоёр ширхэг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нөхцөл байсан. Энэ нь *******ы 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр бичиж өгсөн тайлбар, тодорхойлолтоос харагдана.

Гэтэл дээрх зээл болон барьцаанд тавьсан хоёр иргэний орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх нөхцөлийг биелүүлээгүйгээс гадна -ийн өмнөөс дахь 223,423,232 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлсөн гэж харагдаж байгаа боловч тус компанийн уг зээл нь өөрийн газар тариалангийн үйл ажиллагаанд зориулж авсан зээл юм. Дээрхээс үзвэл, -ийн 33.3 хувийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нөхцөл биелэгдээгүй, миний бие өөртөө нэг ч төгрөг аваагүй гэж үзэж байгаа тул ******* руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон ******* руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ээс татгалзаж, өөрийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулна.

1.3 Иймд, дээрх хууль бус асуудлыг шийдвэрлүүлж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж, 500 ширхэг хувьцаа гаргаж, *******д шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон *******д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 07 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ******* руу 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон ******* руу 250 ширхэг шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-үүдээс татгалзаж, -ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ы тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ-г -тай байгуулж, уг гэрээний дагуу тус компанийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,000 төгрөгөөр тооцож, нийт 500,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 549,500,000 төгрөгийг компанид хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж, нийт 550,000,000 төгрөгийг компанид төлөхөөр талууд тохиролцсон. Уг гэрээг хууль журмын дагуу байгуулж, гэрээг нотариатаар баталгаажуулсан. Түүнчлэн, ******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд бэлэн, бэлэн бус болон эд хөрөнгөөр нийт ойролцоогоор 556,075,000 төгрөгийг -д өнөөдрийн байдлаар төлсөн. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж маргаж байх бөгөөд үндэслэл нь дээр дурдсан Хувьцаа захиалгын гэрээ-ний нэгэн адил төөрөгдсөн гэх үндэслэл байна. Гэтэл уг Хувьцаа эзэмшигчдийн гэрээ нь дээр дурдсан Хувьцаа захиалгын гэрээ-ний ар дээр байгуулагдсан гэрээ бөгөөд уг гэрээний нөхцөл, зохицуулалт бүрийг гурван тал нэг бүрчлэн танилцаж, өөр өөрсдийн эрхийг хамгаалах үүднээс нөхцөлөө бүрэн тусгасан гэрээ.

2.2 Хариуцагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г *******тэй байгуулж, уг гэрээний дагуу түүний өмчлөлийн -ийн 250 ширхэг хувьцаа буюу 16.67 хувийг нэг бүрийн хувьцааны үнийг 400,000 төгрөгөөр буюу нийт 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Бодит байдал дээр бол хариуцагч ******* нь *******ийн -ийн өмчлөлийн 500 ширхэг хувьцааг буюу 33,33 хувийг нийт 223,430,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Ингээд охин ын данснаас *******ийн -ийн ны данс руу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Тус нь *******ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг компани бөгөөд тэрээр өөрөө уг данс руу мөнгөн дүнг шилжүүлэхийг хүссэн. Үүнийгээ баталгаажуулж 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээний нөхцөлтэй холбоотой тодорхойлолт гаргах тухай албан бичгийг үйлдэж, гарын үсгээ зурсан. Харин ******* нь *******т уг хувьцааг худалдаж авсан төлбөрөө төлөөгүй бөгөөд түүний худалдаж авсан хувьцааны төлбөрийг ******* өмнөөс нь төлсөн. Гэтэл ******* нь уг хувьцааны үнийг ч төлөхгүй, уг хувьцааг *******д буцаан шилжүүлж өгөхгүй байгаа асуудлаар тэд маргаантай байгаа. ******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төөрөгдсөн гэвэл яагаад дахин 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төөрөгдсөн гэдэг нь ойлгомжгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* тайлбар, татгалзлын агуулга:

3.1 *******, *******, ******* нар харилцан ярилцаж, компанийн хувьцааг гурван тэнцүү эзэмшиж, цаашид компанийн үйл ажиллагаанд хамт оролцохоор тохиролцоод ******* нь *******ийн эзэмшлийн 700 ширхэг хувьцааны 33,33 хувийг 550,000,000 төгрөгөөр худалдан авч, тухайн үед хуримтлагдсан байсан дунд үйлдвэрийг дэмжих сангийн 300,000,000 төгрөгийн зээлийг төлж, үлдэх 250,000,000 төгрөгийг *******т хувьцааны үнэ гэж төлөхөөр, мөн *******ийн зүгээс гурван тэнцүү хувьцаа эзэмших үүднээс миний эзэмшлийн 300 ширхэг хувьцааны дээр өөрийн 200 ширхэг хувьцааг нэмж өгөхөөр тохиролцсон.

*******ээс хувьцаа худалдан авахтай холбоотой бүх гэрээ хэлцлүүдийг ******* өөрийн хуулийн хэлтсийн хүмүүсээр боловсруулж, нотариатаар батлуулах ажлыг зохион байгуулж, улсын бүртгэлд гэрээ хэлцэл, шийдвэрүүдийг өөрийн биеэр аваачиж өгч бүртгүүлсэн. *******ы авчирсан гэрээнд бид хоёр гарын үсгүүдээ зураад тамгаа дарсан.

3.2 *******ийн зүгээс 2022 оны 12 сард хийгдсэн дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийнхөө хувьцааны үлдсэн төлбөр болох 250,000,000 төгрөгийг *******аас авах боломжтой гэж үзэж байна. Мөн миний санаж байгаагаар 2023 оны 06 дугаар сард *******ийн хувьцааг худалдан авсны дараа *******ы зүгээс *******ээс худалдан авсан 33,33 хувь хувьцааны үлдэгдэл төлбөр болох 250,000,000 төгрөгийг хуваарь гаргаж *******т төлж барагдуулна гэсэн утгатай бичгийг ******* *******т хийж өгсөн. Иймд, 2022 оны 12 дугаар сард байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

3.3 Харин *******ийг компанийн үйл ажиллагаанаас бүрэн гарахад буюу үлдсэн бүх хувьцаагаа бид хоёрт шилжүүлэхэд миний хувьд татгалзаж байсан. Мөн тухайн үед хувьцаагаа худалдахдаа 29,600,000 төгрөгийн зээл болон хувь иргэнээс авсан зээл, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг яаралтай төлж дуусган зээлийн барьцаанд тавьсан хоёр ширхэг орон сууцыг чөлөөлж өгнө, мөн -д төлбөл зохих компанийн үлдэгдэл төлбөрийг төлж өгнө гэсэн боловч эдгээр зээлийг алийг нь ч төлөөгүй. Иймд сүүлийн гэрээний хувьцааг *******т буцаан өгөх нь зүйтэй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан -ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, -ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, -ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, -ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, -ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн эзэмшиж байсан -ийн 500 ширхэг, дүрмийн санд эзлэх 33.33 хувийн хувьцааг эгүүлэн *******ийн нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгаж, *******ийн нэр дээр 500 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой -ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг -д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч *******, ******* нарт холбогдох -ийн хувьцаа эзэмшигч *******, *******, ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, -ийн гүйцэтгэх захирал *******, ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай хувьцаа захиалгын гэрээ, -ийн гүйцэтгэх захирал *******, ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №06 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, -ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, -ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,470,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,751,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,157,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *******, ******* нараас 280,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх компаниас нэмж 500 ширхэг хувьцаа гаргахтай холбогдуулан хийгдсэн гэрээ, хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, ойлгомжгүй, тодорхойгүй болсон.

Зохигчийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр -иас нэмж 500 ширхэг хувьцаа гаргах замаар компанид хөрөнгө оруулалт татахтай холбогдуулан компанийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааг худалдах, худалдан авахтай холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 467 дугаар зүйлд зааснаар үнэт цаас нь нэрийн, мэдүүлгийн, зөвшөөрлийн гэсэн хэлбэртэй байх бөгөөд Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа нь эзэмшигчийнхээ компанид эзэмшиж буй хувь болон компанийн хөрөнгө, орлогоос нэхэмжлэх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасанд хамаардаг. Компаниас нэмж гаргаж байгаа хувьцааг худалдах, худалдан авах гэрээ хэлцлийн тухайд нэмэлтээр тусгайлсан шаардлага буюу Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу нэмж гаргасан хувьцааны төлбөрийг хувьцааг худалдан авах үед бүрэн төлсөн байх шаардлага тавигддаг.

Дээр дурдсан хуулийн 44.3 дахь хэсэгт заасан тусгай шаардлага нь компани нэмж хувьцаа гаргах тохиолдолд одоогийн хувьцааг эзэмшиж байгаа компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны нийт хувьцаанд эзлэх хувь багасах үр дагаврыг шууд бий болгодогтой холбогдуулан одоогийн хувьцаа эзэмшигчдэд компаниас хичнээн ширхэг хувьцааг нэмж гаргаж байгаа болох, түүний үнэ хэд болох, үнийг хэрхэн яаж, ямар хэлбэрээр, хэзээ төлөх зэрэг нь чухал ач холбогдолтой байдаг төдийгүй мөн компанийн одоогийн хувьцаа эзэмшигчид нь компанийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсаны үндсэн дээр шинэ хөрөнгө оруулагч компанийн хувьцааг худалдан авах замаар компанийн хувьцаа эзэмших эрхийг олж авдаг нөхцөл байдлуудтай шууд хамааралтай шударга ёсны зарчимд нийцсэн зохицуулалт юм.

Талуудын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-ний 3.1.3-т С тал компанийн үйл ажиллагаа, хөрөнгө, өр төлбөр зэргийг харгалзан үзэж нийт 550,000,000 төгрөгийн хэлбэрээр оруулна, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ-ний 2.2.1-д Нэмж гаргасан хувьцааг шилжүүлэн авсны төлбөрт нийт 550,000,000 төгрөг төлнө, гэрээний хавсралт бүхий хүснэгтэд эхний төлбөр 300,000,000 төгрөгийг 2022.12-2023.12, хоёр дах төлбөр 100,000,000 төгрөгийг 2024.01-2024.12, үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөгийг 2025.01-2025.12 сард төлнө, 3.1-д Шилжүүлэгч нь энэхүү гэрээнд заасан нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулмагч, хувьцааны төлбөрийг бүрэн төлсөн эсэхээс үл хамаарч өөрийн нэмж гаргасан 500 ширхэг, нийт энгийн хувьцааны 33,33 хувийг бүхэлд нь шилжүүлэн авагч талын эзэмшилд шилжүүлнэ мөн өдрийн 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний а-д Эрх шилжүүлэгч -ийн 33,33 хувийн хувьцаа болох нэг бүр нь 1,100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 500 ширхэг энгийн хувьцааг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмж гаргасан, b-д Талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа захиалгын гэрээ ... байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр Эрх шилжүүлэгч ... нь компани дах өөрийн эзэмшлийн нэмж гаргасан нийт хувьцааг Эрх хүлээн авагчид зээлээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж тус тус тусгагдсан байгаагаар талууд нь -ийн тухайн үеийн нийт хөрөнгө, үйл ажиллагаа, байгаа өр төлбөр зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр -ийн 33,33 хувийн 500 ширхэг нэмж гаргасан хувьцааны зах зээлийн үнийг нийт 550,000,000 төгрөг гэж тогтоосон, хувьцааны төлбөр 550,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хуваан төлөх буюу зээлийн нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авахаар тохиролцоонд хүрсэн болох нь харагдана.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдан авагч ******* нь хувьцааны үнийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөр тусгагдсан байгаагаар Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамаарч байна. Мөн тус гэрээнүүд нь Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасантай зөрчилдсөн гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх тус гэрээнүүдийг Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзээгүй нь ойлгомжгүй байна.

5.2 Нэхэмжлэгч талаас нэг дэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд нэхэмжлэл гаргах үед тодорхойлохдоо 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон мөн өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 07 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэн хүчингүй болгуулахыг хүссэн хэдий ч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж, уг гэрээ хэлцлүүд нь дээр дурдсанаар Компанийн тухай хуулиар тогтоосон тусгай шаардлагыг зөрчиж хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахаас гадна мөн зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байгаа талаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд *******д компанийн 33,33 хувийн хувьцааг эзэмшүүлэхээс өмнө -ийн 70 хувийн 700 ширхэг хувьцааг *******, харин 30 хувийн 300 ширхэг хувьцааг ******* нар эзэмшиж байсан бөгөөд зохигчийн хооронд -ийн 33,33 хувийн хувьцааг 550,000,000 төгрөгөөр *******д эзэмшүүлэхтэй холбогдуулан дараах тохиролцоо буюу ******* нь өөрийн эзэмшлийн хувьцааны 33,33 ширхэг хувьцааг *******д шилжүүлснээр, талууд тус бүр адил тооны 33,33 хувийн хувьцаа эзэмшигч болох, ******* нь хувьцааны үнийг 300,000,000 төгрөгөөр компанийн өр зээлийг төлөх, 250,000,000 төгрөгийг *******т төлөхөөр тохиролцсон.

Гэтэл дээр дурдсан асуудлаар гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан улсын бүртгэлд бүртгүүлэх болоход ******* өөрийн бэлдэж авчирсан гэрээ, хэлцэлд ******* болон ******* нараар гарын үсэг зуруулдаг бөгөөд уг гэрээнүүдэд 300,000,000 төгрөгийг 2022-2023 онд компанид, 250,000,000 төгрөгийг 2024, 2025 онд компанид төлөхөөр тусгагдсан талаар ******* тайлбарлахдаа тухайн гэрээнүүд бол зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор хийгдэж байгаа гэрээнүүд гэж итгүүлсэн.

Ийнхүү талуудын хүсэл зоригоос өөр утга агуулга бүхий буюу зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнүүдийг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан чухал ач холбогдол бүхий баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байдаг бөгөөд хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчихөд хүргэсэн.

5.3 Хэрэгт авагдсан баримтуудаар *******ы зүгээс -ийн ны , ны тоот данснуудад нийт 282,689,000 төгрөгийг компанийн өдөр тутмын үйл ажиллагааны зардалд хөрөнгө оруулалт нэрээр охин , эхнэр нарын данснаас орлого оруулсан байдаг боловч ******* нь компанийн санхүүг хариуцан барьж байхдаа компанид шаардлагатай өдөр тутмын зардлыг өөрийн нэр дээр өр үүсгэн компанид хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгө оруулалтаа компанид орсон борлуулалтын орлогоос дараа тооцоо гэсэн утгатайгаар нийт 265,464,504 төгрөгийг буцаан авсан асуудал байгааг шүүхээс анхаараагүй орхигдуулсан.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн дагуу *******ы оруулсан хөрөнгө оруулалтыг компанийн хувьцааны үнэд оруулан тооцох тухай тогтоол, шийдвэрийг өнөөдрийг хүртэл гаргаагүй бөгөөд компанийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр *******ы оруулсан 271,689,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг компанийн хөрөнгөд оруулж бүртгэгдээгүй нь тогтоогдож байхад уг асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан мэтээр дүгнэж, хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр нээлттэй үлдээж байгаа нь үндэслэлгүй болсон байна.

Мөн анхан шатны шүүх *******ыг 271,689,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж дүгнэхдээ уг үнэд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг ******* 1 сарын 3,3 хувь хүүтэй зээл олгов гэснийг хөрөнгө оруулалтын үнэд оруулан тооцсон нь үндэслэлгүй байна.

5.4 Дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд нэхэмжлэгчийн нэг дэх шаардлагад дурдагдсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон *******д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 07 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ-үүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч, талуудын гол тохиролцоо, хүсэл зоригт нийцээгүй хийгдсэн гэрээ болох нь тогтоогдож байх бөгөөд хэрэв шүүхээс гэрээнүүд талуудын хүсэл зоригт нийцсэн, компанид 550,000,000 төгрөгийг төлөх үүргийг ******* хүлээсэн байна гэж үзэх тохиолдолд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

5.5 Нэмэлтээр анхан шатны шүүх хэдийгээр нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангаж шийдвэрлэж, ******* болон ******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ, хэлцлээс үүссэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн хэдий ч ******* болон ******* нар нь дараах гол үүргийг мөн давхар зөрчсөн болохыг хэрэгт авагдсан ач холбогдол бүхий баримтуудаар тогтоогдсон.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ы өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хариуцагч *******тай байгуулсан 200 ширхэг хувьцаатай холбоотой болон , ******* нарын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасан зохицуулалт буюу төөрөгдчихсөн, би хувьцаагаа худалдаж байсан. нь худалдан борлуулсан байна, энэ мөнгийг би авах байсан гэтэл аваад байна, би анхнаасаа компаниа худалдан борлуулахгүй байсан. Уг нөхцөл байдлыг надад ******* нь өөрөөр ойлгуулан намайг төөрөгдүүлж улмаар би гэрээг байгуулсан учраас дээрх хуулийн зохицуулалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Уг шаардлагаа анхан шатны шүүх хуралдааны явцад болон шүүх хуралдаан явагдах өдөр хүртэл огт өөрчлөөгүй. Шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд өмгөөлөгч тайлбар гаргахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх эсэхийг хуульд заасны дагуу явуулна. Шаардлага нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарна.

6.2 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* болон ******* нар нь хуралдаж 22/01, 22/02 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолоо баталсан. Уг тогтоолоор нь 500 ширхэг хувьцааг гаргасан. Тухайн хувьцааг гаргасны дараа талууд өөрт ноогдох хувьцааны хэмжээнд нь худалдан авах эрхээсээ татгалзаж байгаа учраас *******д худалдсан тухай тогтоолоо баталж улмаар төлбөрийн үйлдэл нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж хэрэгжсэн үйл баримт байгаа учраас гадаад илэрхийллийн хувьд бий болгосон бодит байдалд хэрэгжээгүй гэх үндэслэл байхгүй. Хувьцааны төлбөртэй холбоотой асуудал дээр тухайн үеийн дүрэмд бүртгэгдсэн байсан нэрлэсэн үнийн дүнгээр үнийг төлсөн. Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан Улсын Дээд шүүхийн тайлбарын агуулгын хүрээнд хориглосон заалт биш. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа бүртгэхдээ Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд заасан мөнгийг төлөх нөхцөлийг заасан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон хэм хэмжээ биш. Мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байхгүй. Уг гэрээ нь хуульд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд хамаарна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчинтэй эсэхийг асуухад хүчинтэй, уг тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүчинтэй байгаа талаар тайлбарласан. 22/01, 22/02 дугаартай тогтоолууд нь *******ийн хувьцааг *******д худалдан борлуулах тухай тогтоол биш. -ийн шинээр гаргасан 500 хувьцааг *******д худалдан борлуулж байгаа тухай тогтоол байсан. Уг тогтоолын хэрэгжилт болох гэрээ нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн. Тус гэрээний дагуу ******* нь -ийн өмнө хувьцааны төлбөр төлөх үүрэг хүлээж байгаа.

6.3 Төлбөрийн тодорхойлолт нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн. Уг тодорхойлолтод нэхэмжлэгч *******т мөнгө өгөхөөр боллоо гэх өгүүлбэр тусгагдаагүй. Тус тодорхойлолтын дээд хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дурдсан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нотлох баримтыг буруу тайлбарласан. Миний үйлчлүүлэгч ******* нь эхний гэрээг -тай байгуулсан тул уг компанийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээнэ. Анхан шатны шүүх шийдвэр шийдлийн хувьд нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв.

Иймд, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн багц гэрээг хуульд нийцсэн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлтэй. Тухайн багц гэрээгээр ******* нь компаниас нэмж гаргасан хувьцааны төлбөрт төлбөл зохих 550,000,000 төгрөгийг зээлийн нөхцөлөөр буюу 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 300,000,000 төгрөгөөр, 2024 онд 100,000,000 төгрөг, 2025 онд 150,000,000 төгрөгийг тус тус , болон ны гурвалсан 1,000,000,000 төгрөгийн зээлийг төлөхөөр тохиролцсон. Сүүлийн 250,000,000 төгрөгийг компанийн ногдол ашгаар төлөхөөр тусгагдсаны улмаас тухайн компанийн санхүүгийн үйл ажиллагаа дордож нэмж хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт татаж гэрээний зорилго алдагдаж хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн багц гэрээг хууль зөрчсөн төдийгүй компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж харагдсан гэжээ.

8. Хариуцагч *******ы давж заалдах гомдлын агуулга:

8.1 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *******ийн өмчлөлийн хувьцааг худалдан аваагүй бөгөөд Компанийн тухай хуульд заасны дагуу -ийн шинээр зарласан хувьцааг тухайн компаниас худалдан авч, улмаар уг гэрээний төлбөрийг компанийн өмнө гүйцэтгэж байгаагаа нотлох зорилгоор дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрэв уг -ийн өмнө хүлээсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хувьцааны төлбөр төлөгдөөгүй, төлбөрийн үүргийг бүрэн гүйцэтгээгүй, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа бол уг асуудлыг тусад нь шийдвэрлэх ёстой гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ы -ийн дансанд шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэдийг нь хувьцааны төлбөрт тооцох, хэдийг нь тооцохгүй вэ гэх асуудал нь тусдаа гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан бөгөөд харин ноцтой төөрөгдсөн гэж үзэж уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаанд гэрээний гүйцэтгэлийг шүүх дүгнэсэн нь буруу болсон. Учир нь, гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой уг маргааны ар дээр талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний гүйцэтгэл дээр акт үйлдэж, төлбөр тооцооны асуудлаар дүгнэлт гаргах ажлыг хэрэгжүүлнэ. Гэтэл уг шүүхийн шийдвэрт дүгнэсэн асуудал нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний гүйцэтгэл дээр дүгнэлт хийж, акт үйлдэх эрхийг нь хязгаарлаж, хариуцагч *******ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Шүүх хэргийн үйл баримтаас хальж, хариуцагч *******ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Уг асуудалд бүр ноцтой нэг зүйл нь шүүх Ийм учир шүүхээс -ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны төлбөрийг төлсөн мөнгөн хөрөнгийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэрхэн тооцох талаар шийдвэр гаргаж, гүйцэтгэх удирдлага болон санхүүгийн бүртгэлд хэрхэн бүртгэхийг -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хадгалагдаж байгаа тул шүүх уг асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд үлдээж шийдвэрлэсэн болно гэх маш ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх уг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээнүүдийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал нь уг хэрэгт хамааралгүй, шүүх уг асуудлыг дүгнэх шаардлага байхгүй, дүгнэх боломжгүй гэдгээ мэдэж байсан учир дээр дурдсан дүгнэлтийг хийсэн болох нь маш тодорхой харагдаж байна.

8.2 Талуудын хооронд -ийн зарласан 500 ширхэг хувьцааг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* худалдан авсан гэрээг хүчингүй болгох, цуцлах, татгалзах эрх зүйн маргаан огт үүсээгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс *******д холбогдуулан Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр -тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасан. Гэтэл шүүх уг шаардлагыг хангахгүй буюу нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай хэмээн нэхэмжлэгчийн шаардлага, түүнийг үгүйсгэсэн хариуцагчийн тайлбар зэргийг юуг ч үл ойлгосон.

Хариуцагч *******ы зүгээс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн -ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 22/01 болон 22/02 тоот тогтоолыг үндэслэн тус компанийн шинээр гаргасан 500 ширхэг хувьцааг -иас худалдан авахаар шийдвэрлэж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээ мөн өдөр 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г -тай байгуулж, тус компанийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа ******* гэгч этгээдийн өмчлөлийн хувьцааг ******* худалдан аваагүй учир түүний төөрөгдсөн гэх үндэслэл нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй байна.

Мөн тухайн хугацаанд ******* нь өөрийн өмчлөлийн -ийн 200 ширхэг хувьцааг *******д Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлсэн. Үүнээс уг 2 этгээдийн хооронд төлбөр тооцооны тохиролцоо үүссэн байхыг үгүйсгэхгүй. Харин ******* *******ийн өмнө бус -ийн өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн учир уг харилцаанд нэхэмжлэгчийн зүгээс төөрөгдөл үүсэх ямар ч боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч ******* -ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж орж ирэхээс өмнө дээр дурдсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн -ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 22/01 болон 22/02 тоот тогтоолуудыг тухайн үеийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар нь өөрсдөө байхдаа гаргасан бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр өнөөдрийг хүртэл байна. Үүнээс дүгнэхэд ******* нь энэ бүгдийг мэдэж байсан, ойлгож байсан бөгөөд өөрөө харин ч хүсэж, үр дагаврыг нь ойлгож хэрэгжүүлсэн байгаагаас харахад ноцтой төөрөгдсөн байх боломжгүй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийн уг хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

8.3 Тус шүүхийн шүүгч нь нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулагдсан 2023 оны Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч *******ээс дор дурдсан асуултыг асуусан байдаг. Үүнд: Шүүгч 2023 оны Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу та *******аас мөнгөн хөрөнгө авахаар тохиролцсон уу? Хэдэн төгрөг авахаар тохиролцсон бэ гэж асуухад нэхэмжлэгч Мөнгө авна гэж тохиролцоогүй. ны зээлийг хаагаад өг л гэсэн юм гэж хариулахад шүүгч дахин дахин та мөнгө авах ёстой ш дээ. Мөнгө авахгүй байна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар мөнгө авна гэж тохирсон л байх ёстой гэж дахин дахин асуухад нэхэмжлэгч уг асуулт бүрт мөнгө авна гээгүй. ны зээлийг л хаагаад өгчих гэж би гуйсан гэж хариулсан.

Гэтэл шүүгч нэхэмжлэгч *******ийг суулгаж байгаад түүний өмгөөлөгчөөс уг асуултыг асуухад өмгөөлөгч 250,000,000 төгрөг авна гэсэн гэх утгагүй хариулт өгснийг шүүгч үндэслэж, улмаар хариуцагч *******ыг нэхэмжлэгч *******ийн өмнө 2023 оны гэрээний дагуу 250,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Бидний хооронд байгуулагдсан гэрээнд ямар ч 250,000,000 төгрөгийн тохиролцоо байхгүй. Харин үзлэг хийсэн гэж бидний хоорондын чат бүхий баримтууд нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан *******ээс *******д ирүүлсэн гэрээ байгуулах санал. Харин уг саналыг миний зүгээс хүлээн авахгүй байсаар шинээр өөр санал тавьж, улмаар миний зүгээс *******ийн -ийн 500 ширхэг хувьцааг ны зээлийн үлдэгдэл 200,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэтэл дундуур нь ******* орж ирж, улмаар тэр *******ийн 250 ширхэг хувьцааг нь авахаар болсон. Миний зүгээс тохиролцсоны дагуу хувьцааны үнийг төлөх гэтэл ******* нь -ийн ны зээлийн үлдэгдэл нь 223,423,232 төгрөг гэсэн учир миний зүгээс нэгэнт тохиролцсон учир арга буюу уг мөнгийг руу шилжүүлсэн

8.4 Хариуцагч нарын зүгээс уг маргаж буй асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн ******* болон ******* нар нь *******ыг гэрээгээр халхавчилж залилан хийсэн байж болзошгүй асуудлыг шалгаж байгааг тайлбарласан. Үүнийг нотлох баримт нь хариуцагч *******ы гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар цугларсан баримт болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 240903354 тоот дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол юм.

Үүнийг миний өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 болон 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүх хуралдаан дээр уг эрүүгийн хэргийг шалгах хүртэл энэ иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд дээр дурдсан хууль зүйн үндэслэл нь шүүх хуралдаан болох үед нотлогдвол гэх зохицуулалттай учир шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаагаа дурдсан байдаг. Гэтэл шүүх уг асуудлаар огт дүгнэлт өгөөгүй бөгөөд чухам ямар үндэслэлээр уг тайлбарыг хүлээж аваагүй, яагаад хүлээж авах үндэслэлгүй байснаа дурдаагүй.

8.5 Хэрэгт авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 51-53 дугаар талд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-д зааснаар ******* нь өөрийн өмчлөлийн -ийн 250 ширхэг хувьцааг хариуцагч *******д 100,000,000 төгрөгөөр худалдсан болох нь нотлогдож байна. Харин 2 дугаар хавтаст хэргийн 48-50 дугаар талд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-д зааснаар ******* нь өөрийн өмчлөлийн -ийн 250 ширхэг хувьцааг хариуцагч *******д 100,000,000 төгрөгөөр худалдсан болох нь нотлогдож байна. Харин ******* нь өөрийн төрсөн охин ын данснаас *******ийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг -ийн тоот ны данс руу шилжүүлсэн. нь уг мөнгөн хөрөнгөөр ны зээл, хүүгийн үлдэгдэл болох 223,423,232 төгрөгийг төлж барагдуулсан. Уг үйл баримтад талууд маргаагүй.

Гэтэл шүүх юуг үндэслэж нэхэмжлэгчийг *******аас уг мөнгөн төлбөрийг аваагүй гэж маргасан гэж огт баримтгүй худал тайлбар хийсэн. Нэхэмжлэгчийг уг асуудлаар эс зөвшөөрсөн гэж ямар ч үндэслэлгүй тайлбар хийж, улмаар *******ыг дурдсан 2023 оны гэрээний төлбөрийг төлөөгүй мэтээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

8.6 Анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах багц гэрээ болон уг гэрээний үндэслэл болсон 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах багц гэрээнүүдээс татгалзаж, -ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах байсан. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаас өөр асуудлыг шийдвэрлэж, гэрээг хүчингүй болгоод байгааг бүр ойлгохгүй байна. Харин шүүх уг гэрээнээс ******* татгалзах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг л тогтоох ёстой. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах багц гэрээнээс татгалзах гэж байгаа бол Иргэний хуулийн 204, 205, 222, 225 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах саналаа нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Гэтэл ******* нь нэг ч удаа *******д шаардлага ирүүлж байгаагүй бөгөөд үүрэг шаардаж байгаагүй. Учир нь, бидний хооронд байгуулагдсан гэрээний үүргээ би биелүүлсэн учир ******* ийм төрлийн зүйл ирүүлээгүй. Гэвч шүүх уг асуудлыг огт ойшоохгүйгээр шууд л гэрээнүүдийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд байхгүй агуулгаар шийдвэрлэсэн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний шаардлагыг ******* надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Шүүх хариуцагч ******* нь эхний гэрээний дагуу хувьцааны төлбөрт хэдэн төгрөг төлснийг тооцохдоо өөрийнх нь гаргаж өгсөн дансны хуулгад үндэслэж тухайн тооцоог гаргасан. 171,000,000 төгрөг нь хувьцааны үнэ, 11,000,000 төгрөг нь ,гийн үнэ, үлдсэн 271,000,000 төгрөг нь хөрөнгө оруулалт гэх утгатай гүйлгээ хийгдсэн. Компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр маргаан бүхий гэрээ авагдсан. Уг гэрээний 2.1, 2.2-т компанийн хувьцаа эзэмшигч компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг хувь тэнцүү хувааж санхүүжүүлэхээр заасан. Хэн нэгэн этгээд нь хөрөнгө санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгө оруулалт гаргасан тал нь компанийн борлуулалтын орлого, ашгаас төлбөрийг буцаан авна гэх агуулгаар гэрээнд заасан. Гэрээний дагуу 271,000,000 төгрөгийг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оруулсан.

9.2 Хариуцагч ******* нь өөрийн охин болон эхнэр гийн дансаар 271,000,000 төгрөгийг бараа, тооцоо гэх утгатайгаар авсан. Энэ талаар хариуцагч нь тайлбарлахдаа уг гэрээний дагуу компанийн үйл ажиллагааны борлуулалт тариалалтын орлогоос 300,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарладаг. Мөн дансны хуулгаар нотлогддог. 271,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт гэх төлбөрийг хувьцааны үнэд тооцох эсэх асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэдэг. Энэ эрх компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхэд хамаарна. Эдгээр дүгнэлтүүд нь хариуцагч *******д ашигтай дүгнэлт байсан.

Хувьцаа эзэмшигчдийн гэрээний төлбөр зарцуулагдах талаар заасан. Эхний ээлжийн төлбөр нь 300,000,000 төгрөг. Уг төлбөр дээр , батлан даалтын сан, дараа нь Б хэсэгт нь , гэж байгаа. Тухайн зээлийг төлөхөд зарцуулна. , батлан даалтын сан гэдэг нь ны зээлийг хэлж байгаа. 02 дугаар хувьцаа захиалгын гэрээний 4.1-д хариуцагч *******ы төлөх ёстой 550,000,000 төгрөг нь юунд зарцуулагдах талаар дэлгэрэнгүй дурдсан. Гэрээний 4.1-д болон ,гийн зээлийг 2022 оны 12 дугаар сараас мөн оны 12 дугаар сараас 13-ны өдрийг хүртэлх 300,000,000 төгрөгийн хуваарь, зээл банкны зээлийг хуваарийн дагуу төлнө гэж заасан. 2 дугаар ээлжийн төлбөр 100,000,000 төгрөгийг мөн , ,гийн зээлийг 2024 оны зээлийн хуваарийн дагуу төлнө гэж заасан. 3 дахь төлбөр буюу 150,000,000 төгрөгийг мөн буюу , ,гийн зээлийг төлөхөд зарцуулагдана гэж заасан. ны зээл нь 60 сарын хугацаатай 2025 оныг хүртэлх зээл байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хувьцааны үнэ, ,гийн төлбөрт 178,000,000 төгрөгийг төлсөн байхад 276,000,000 төгрөгийг хувьцааны үнэд тооцох эсэх асуудлыг шийдвэрлүүлэх эрх нээлттэй байна гэх агуулгаар дүгнэсэн.

Тухайн баримт бичиг нь 1 өдөр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн. Уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцвол үйлдэгдсэн тогтоол, дүрэм нь хүчингүй болно. Гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэр томьёоны хувьд хүчингүй байна. Нэгдүгээр шаардлага буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах агуулгаар нэхэмжлэгч талын зүгээс давж заалдах гомдол гаргасан учраас энэ талаарх хариуцагчийн гомдолд тайлбар хэлэх шаардлагагүй.

9.3 Ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үр дагаврыг бий болгодог. Хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлын агуулга нь ойлгомжгүй байна. Ноцтой зөрчлийн хүрээнд шүүгч *******ээс хүссэн хариултаа авахаар удаа дараа тодруулга авсан. Шүүх тодорхойгүй байгаа асуудлыг хэргийн оролцогчоос тодруулж хэргийг үнэн, зөвөөр нь шийдвэрлэх үндэслэл болно. Үүний дагуу даргалагч шүүгч эрх хэмжээнийхээ хүрээнд эрхээ хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд анх удаа оролцож байгаа буюу сандарч байгаа нөхцөл байдал байсан. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл байсан гэж тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тохиолдолд иргэний журмаар бол хянан шийдвэрлэх боломжгүй талаар заасан.

Хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болон гомдол нь салшгүй холбоотой байх ёстой. Гэтэл хариуцагч *******ы зүгээс *******, ******* нар нь надад 223,000,000 төгрөгийг авах хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан атлаа ******* нь надад мөнгийг өгөөгүй гэх маргаан нь *******ийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. *******ийн гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх шаардлагыг шийдсэний дараа тухайн гомдлыг шийдвэрлэх ёстой. Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16/41 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

9.4 ны 223,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч ******* нь өөрөө төлөх үүрэгтэй. 500 ширхэг хувьцааны 550,000,000 төгрөгийг энэ төлбөрийнхөө төлбөртөө төлөх үүргийнхээ дагуу ны зээлийг төлсөн атлаа нэхэмжлэгч *******т би 250 ширхэг хувьцааны төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь гэрээний үүргийг шударгаар буюу, бодитоор биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эхний 200 ширхэг хувьцааг хариуцагч *******д худалдан борлуулахдаа сүүлийн 500 ширхэг хувьцааг хариуцагч нарт худалдахдаа огт мөнгө аваагүй. ны зээлийг хувьцаа эзэмшигч төлөх үүрэг хүлээх эсэх нь эргэлзээтэй. нь 130 гаруй га талбайтай. Мөн 600 м.кв хүлэмжтэй, өвөл, зуны, 4 амины орон сууцтай. Техник тоног төхөөрөмж ус дулааны шугамын асуудлыг шийдвэрлэсэн, 2,000,000,000 гаруй төгрөгийн хөрөнгөтэй компани. Тухайн компанийн хариуцах ёстой зээлийг хувьцаа эзэмшигч ******* яагаад хариуцаж байгаа нь тодорхойгүй. Компанийн тухай хуульд зааснаар компанийн өр төлбөрийг тухайн компани өөрөө хариуцна.

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан гол нөхцөл нь хариуцагч *******ы зүгээс нэхэмжлэгчид 250,000,000 төгрөгийг төлөх байсан. ны болон ,гийн зээл, н.ийн зээл, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлүүдийг хувьцаа эзэмшигч нар хариуцаж нэхэмжлэгч *******ээс уг зээлтэй холбоотой мөнгийг гаргуулахгүй, эхний гэрээний дагуу 250,000,000 төгрөгийг өгсөн гэх агуулгаар гэрээний гол нөхцөл яригдсан. 2 дахь гэрээнд гэрээний үүргийн зөрчил байна. н.ийн зээлийг бол анхан шатын шүүх компанийн хариуцах ёстой зээл биш болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэрээнээс татгалзах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах үр дагаврыг бий болгодог, нэхэмжлэгч нь огт төлбөр төлөөгүй учраас хариуцагч *******, ******* нарт дээрх мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж шилжүүлэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэх боломжгүй байна. ны 223,000,000 төгрөгийг эхний гэрээгээр төлөх үүрэг байгаа учраас үүнийг хувьцааны төлбөрт тооцох эсэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой гэх анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

10.1 Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа компанид төлбөл зохих 550,000,000 төгрөгийг бүрэн төлсөн буюу нийт 556,075,000 төгрөгийг төлж эхний гэрээ хэрэгжиж дууссан гэж дурдсан. Гэтэл хариуцагч ******* нь миний үйлчлүүлэгч *******д ноогдол ашиг хуваарилахгүй гэх тайлбартаа компанийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг буцаан авсан тул компанид ашиг гараагүй гэж дурдсан. Компанийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хувьцааны төлбөрт төлсөн гэж тухайн мөнгийг 2 өөр зүйлд ашигласан байдлаар тайлбарласан. Хариуцагч ******* нь 550,000,000 төгрөгийн хувьцааны төлбөрөөс 178,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаагүй бөгөөд -ийн ны болон ны дансанд 282,689,000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэх агуулгаар төлж компанийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг гаргасан атлаа 2023 онд хариуцагч ******* тариалалт хийж оруулсан борлуулалтын бүх орлогыг ******* нь өөрийн охин болон эхнэрийн дансаар дамжуулан буцаан авсан.

10.2 ны зээлийг хариуцагч ******* нь төлөх үүрэг хүлээсэн байгаа нь эхний гэрээнд тусгагдсан. Бусад зээл нь компанийн хариуцах ёстой зээл бөгөөд ны зээл төлөгдсөнөөр барьцаанаас чөлөөлөгдсөн -ийн хөрөнгөөр , барьцааг чөлөөлөх талаар удаа дараа хэлсэн гэж тайлбарладаг. ******* нь н.ийг дуудаж танаас авсан зээлээ графикийн дагуу төлнө гэж хэлдэг атлаа одоог хүртэл шийдвэрлээгүй. Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаж, түүний төлөх ёстой байсан ны зээлийн төлбөрийг анхны хувьцааны төлбөрт шилжүүлэн тооцох боломжтой гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 500 ширхэг хувьцаа гаргаж, *******д шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон *******д 200 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 07 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *******д 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон *******д 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-үүдээс татгалзаж, -ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн зарим үйл баримтыг зөв тогтоогоогүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

4.1 -ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1,000,000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1000 ширхэг энгийн хувьцаатай, тус хувьцааны 700 ширхгийг *******, 300 ширхгийг ******* эзэмшдэг байсан. /2хх 28-30/

4.2 *******, *******, ******* нар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр *******, ******* нар шаардлагатай хөрөнгө оруулалт оруулахаар *******д хүсэлт гаргасны дагуу *******ы зүгээс гэрээ байгуулагдсан өдрийн байдлаарх компанийн үйл ажиллагаа, хөрөнгө, өр төлбөр зэргийг харгалзан үзэж нийт 550,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар, түүний эхний ээлжинд өгөх төлбөрөөр зөвхөн , БДСан, ЖДҮСангийн зээлийн гэрээний хуваарийн дагуу тус тус төлөхөөр, -ийн хувьцааг *******, *******, ******* нар тус бүр 33,33 хувийг эзэмшихээр харилцан тохиролцсон байна. /1хх 12-14/

4.3 -ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/01 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор -ийн дүрмийн сан 1,000,000 төгрөг бөгөөд нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1000 ширхэг энгийн хувьцаатай байсныг дүрэмд заасан нэрлэсэн үнээр 500 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргахаар, хувьцаа нэмж гаргаж байгаатай холбоотойгоор -ийн дүрмийн санг нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 1500 ширхэг энгийн хувьцаа бүхий 1,500,000 төгрөг болсныг баталж, шинээр нэмж гаргаж байгаа 500 ширхэг энгийн хувьцааг Хувьцаа захиалгын гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-д үндэслэн *******д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. /1хх 29/ Мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн 22/02 дугаар тогтоолоор -ийн нэмж гаргасан 500 ширхэг, 33,33 хувийн энгийн хувьцааг Хувьцаа захиалгын гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г *******тай байгуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх 28/

4.4 Дээрх шийдвэрийн дагуу нь нийт 1500 ширхэг хувьцаатай болж, компанийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар компанийн нэмж гаргасан хувьцааг худалдан авах давуу эрхээсээ бүрэн татгалзаж, шилжүүлэн авагчид санал гаргаж, компанийн өөрийн нэмж гаргасан хувьцааны төлбөрийг компанийн үндсэн хөрөнгө болон бусдад төлөх өр төлбөрийг нь үндэслэн талууд харилцан тохиролцож тогтоосон. Мөн шилжүүлэн авагчийн шилжүүлж авч буй энгийн хувьцааг нэрлэсэн үнээр буюу нэг бүрийг 1000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг хувьцаагаар хөрөнгө оруулалт, түүний зөрүү 549,500,000 төгрөгийг нэмж төлөгдсөн капитал хэсэгт бүртгэхээр шилжүүлэгч нь гэрээнд заасан нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулмагц, хувьцааны төлбөрийг бүрэн төлсөн эсэхээс үл хамаарч нэмж гаргасан 500 ширхэг, нийт энгийн хувьцааны 33,33 хувийг бүхэлд нь шилжүүлэн авагч талын эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1хх 16-21, 2хх 101-103/

4.5 Түүнчлэн, ******* болон ******* нар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр худалдагч ******* нь өөрийн 200 ширхэг энгийн хувьцааг бүхэлд нь худалдан авч *******д худалдах, худалдан авагч нь гэрээнд заасан үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 24-27, 2хх 104-105/ Мөн ******* болон ******* нар 07 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр ******* нь компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааны 200 ширхгийг *******д худалдахаар харилцан тохиролцсон байна. /1хх 30-31, 2хх 106/

4.6 -ийн гүйцэтгэх захирал ******* болон ******* нар 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч нь -ийн 33,33 хувийн хувьцаа болох нэг бүр нь 1,100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 500 ширхэг энгийн хувьцааг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмж гаргасан, талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хувьцаа захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр эрх шилжүүлэгч нь компани дахь өөрийн эзэмшлийн нэмж гаргасан нийт хувьцааг эрх хүлээн авагчид зээлээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /1хх 22-23, 2хх 107/

4.7 Ийнхүү, -ийн гүйцэтгэх захирал ******* 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад ...Хувьцаа эзэмшигчээр иргэн *******ыг нэмж бүртгүүлэх. Тэрээр компанийн нийт энгийн хувьцааны 33,33 хувь буюу 500 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг 1000 төгрөгийн нэрлэсэн үнээр компаниас авч хувьцаа эзэмшигч болсон. Хувьцаа эзэмшигч иргэн ******* өөрийн эзэмшлийн 200 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч *******д нэрлэсэн үнээр нь худалдаж байгаатай холбоотой хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн өөрчлөлтийг бүртгүүлэх. Ингэснээр ******* болон ******* нар тус бүр компанийн нийт энгийн хувьцааны 33,33 хувь буюу 500 ширхэг энгийн хувьцааг эзэмших болсон. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тус тус бүртгүүлэх хүсэлтийг гаргасан. /2хх 108/

Улсын бүртгэлд -ийн нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,500,000 төгрөг, нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,500,000 ширхэг энгийн хувьцааны *******, *******, ******* нар тус бүр 500 ширхгийг эзэмшдэг, мөн тус бүр 33,33 хувийн хувьцаа эзэмшигч болсон талаар болон компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн. /2хх 109-111/

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.2 дахь хэсэгт зааснаар нь хувьцаа нэмж гаргах замаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөхөөр тус компанийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар шийдвэрлэсэн бөгөөд эдгээр хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшдэг хувьцааны тоотой хувь тэнцүүлэн худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, улмаар ******* нь хувьцаа эзэмшигч болсон байх тул тэрээр нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнийг тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар компанид төлнө.

Дээрх үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Харин Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болох бөгөөд үүнийг өрийг хувьцаагаар солих гэнэ. Мөн зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компанийн өрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагчийн зөвшөөрлийг авсан байна.

5. *******, *******, ******* нарын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-ний агуулга нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, компанийн өрийг хувьцаагаар солиход зөвхөн зээлдүүлэгч, харилцагч нарын хоорондын харилцан тохиролцож өрийг хувьцаагаар солих буюу -иас авлагатай этгээд нь тухайн авлага буюу өрөндөө тооцож тус компанийн хувьцааг шилжүүлж авна. Иймд, анхан шатны шүүх *******д өрийг хувьцаагаар солих асуудал хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт нийцсэн байна.

6. Үүнээс үзвэл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн багц гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанаар Компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар нэмж гаргах үнэт цаасны төлбөрийг тухайн үнэт цаасыг худалдан авах үед бүрэн төлнө.

6.2 Дээрх гэрээнүүдийн дагуу ******* нь -ийн нэмж гаргасан 500 ширхэг хувьцааны үнэ 550,000,000 төгрөгөөс 167,015,600 төгрөгийг -д төлсөн, үлдэх 271,689,000 төгрөгийг -д хөрөнгө оруулалт хэлбэрээр, 11,000,000 төгрөгийг тус компанийн зээлийн төлбөрт тус тус төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Тодруулбал, анхан шатны шүүх *******ыг хувьцааны үнэ 550,000,000 төгрөгөөс 167,015,600 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг төлөөгүй буюу түүний төлсөн гэх дээрх 271,689,000 төгрөг болон 11,000,000 төгрөг нь гэрээний үүрэгт хамаарахгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна *******аас төлсөн дээрх мөнгөн хөрөнгийг хувьцааны төлбөрт оруулах эсэхийг хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд үлдээснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Түүнчлэн, дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, дүр үзүүлсэн хэлцэл нь гэрээ, хэлэлцээр хийсэн мэт ойлголтыг төрүүлэхээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгож, харин эрх, үүргийн хувьд холбогдох хүсэл зориггүй байдаг. Хэрэгт авагдсан баримтаар *******, *******, ******* нар -ийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрээний эрх, үүрэг хэрэгжсэн байх тул дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхгүй, мөн хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хууль зөрчсөн хэлцэлд тооцох үндэслэлгүй.

Иймд, анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 07 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаарх нэхэмжлэгчийн ...талуудын хүсэл зоригоос өөр утга агуулга бүхий буюу зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор 500 ширхэг хувьцаа гаргаж, *******д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнүүдээс татгалзаж, -ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах шаардлагын тухай:

8.1 ******* болон ******* нар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр худалдагч ******* нь -ийн 33,33 хувийн 500 ширхэг энгийн хувьцааны 50 хувь буюу 250 ширхэг, 16,67 хувийг худалдан авагч *******д худалдах, худалдан авагч нь гэрээний үнэд 100,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 32-35/ Улмаар талууд мөн өдөр 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ. /1хх 36, 2хх 113-115/

Гэрээний 2.2.2-т худалдан авагч нь хувьцааны үнийг гэрээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор худалдагчийн -ийн дахь зээлийн дансанд төлөхөөр заасан. /1хх 33/

8.2 Мөн өдөр ******* нь ******* нар 04 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр худалдагч ******* нь -ийн 33,33 хувийн 500 ширхэг энгийн хувьцааны 50 хувь буюу 250 ширхэг, 16,67 хувийг худалдан авагч *******д худалдах, худалдан авагч нь гэрээний үнэд 100,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 45-48/ Улмаар талууд мөн өдөр 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна. /1хх 50, 2хх 116-118/

8.3 -ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн эзэмшлийн энгийн 500 ширхэг хувьцааг тэнцүү хувааж, хувьцаа эзэмшигч *******, ******* нарт тус тусад нь 250 ширхгийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдсаныг баталгаажуулсан байна. /1хх 44, 49/

Улмаар, -ийн хувьцаа эзэмшигчээр хариуцагч *******, ******* нар тус бүр 750 ширхэг хувьцаа эзэмшиж, компанийн нийт хувьцаа 1,500 ширхэг бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь нь *******, ******* нар тус бүр нь 50 хувь болсон өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /2хх 119-121/

8.4 Анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

8.5 Харин анхан шатны шүүх ******* нь 500 ширхэг хувьцааг хариуцагч нарт шилжүүлж өгсөн боловч хариуцагч нарыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 200,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн 02, 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, -ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, *******ийн эзэмшиж байсан -ийн 500 ширхэг, дүрмийн санд эзлэх 33.33 хувийн хувьцааг эгүүлэн *******ийн нэр дээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

8.6 Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэрээгээр талууд хувьцааны үнийг 100,000,000 төгрөг гэж тодорхойлсон. Хариуцагч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн охин ын данснаас *******ийн эзэмшлийн -ийн ны дансанд 223,430,000 төгрөгийг шилжүүлсэн. /1хх 88/

Мөн ******* болон *******, ******* нар нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хувьцаа эзэмших гэрээний хувьцааны үнэ төлбөр барагдуулах гэх баримт үйлдэж, уг баримтад ...-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр хувьцаа эзэмшигч иргэн ******* хувьцаа эзэмшигч ******* 3 жилийн хугацаанд компанийн 33,33 хувийн төлбөр болох 550,000,000 төгрөгийн төлбөрийг 3 жилийн хугацаанд хувааж төлөх нөхцөл тохирсон болно. Энэ тохиролцооны дагуу 300 сая төгрөг нь төлөгдсөн байна. Нөхцөл байдал өөрчлөгдсөн -ийн хувьцаа эзэмшигч ******* 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 33,33 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч *******, ******* нарт шилжүүлэх болсонтой холбоотой дээрх төлбөрийн үлдэгдэл 250 сая төгрөгийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж байна. гэж тусган, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1хх 130/

8.7 Түүнчлэн, ******* нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Гэрээний нөхцөлтэй холбоотой тодорхойлолт гаргах тухай гэх баримтаар ...******* нь уг хувьцааг худалдсан төлбөрийн орлогоор өөрийн өмчлөлийн -ийн ны зээлийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. Гэвч ны зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 223,423,232,87 төгрөгийн үлдэгдэлтэй байсан учир ******* нь хувьцааны төлбөрт өөрийн охин ын данснаас төлбөр төлсөн. Уг гэрээний төлбөрт нийт 223,423,232,87 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн ны тоот данснаас -ийн ны тоот данс руу шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Энэхүү нь иргэн ******* миний 100 хувь эзэмшлийн компани бөгөөд миний бие өөрөө хүсэж, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр уг компанийн дансаар дамжуулан хувьцааны төлбөрийг шилжүүлж авсан болно гэж гарын үсэг зурсан байна. /1хх 87/

8.8 Дээрх баримтаас үзэхэд хариуцагч ******* нь өөрийн худалдан авсан хувьцааны төлбөр болон хариуцагч ******* худалдан авсан хувьцааны төлбөрт нийт 223,423,232 төгрөгийг -ийн дахь өрийг хаах байдлаар шилжүүлээгүй. Харин нэхэмжлэгч *******ийн зөвшөөрсний дагуу -ийн дансанд шилжүүлсэн байх тул уг мөнгийг захиран зарцуулах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.

Иймд, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар хариуцагч ******* өөрийн охин оор дамжуулан гэрээний төлбөрт 223,430,000 төгрөгийг -д шилжүүлсэн байх тул мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үнийг төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хамтран зээлийн үүрэг хүлээсэн нь өрөөс чөлөөлөгдсөн буюу нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн компани өр төлбөрөөс чөлөөлөгдсөн байх тул уг мөнгийг төлөгдсөн гэж үзнэ. Иймд, энэ талаар гаргасан хариуцагч *******ы давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

9. Хариуцагч ******* нь хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх боловч нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *******д 250 ширхэг хувьцаа шилжүүлэхтэй холбоотой 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээс татгалзаж, -ийн 250 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч *******ы эрх, ашигт нөлөөлөх буюу хариуцагч нар ашиг сонирхлын зөрчилтэй тайлбар гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шийдвэрээс хариуцагч *******д холбогдох хэсгийг хэвээр үлдээх боломжгүй юм.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн -ийн эзэмшиж байсан 33.33 хувийн хувьцааг 16,67 хувиар тус тус хувааж хариуцагч ******* хамт худалдан авч, тухайн гэрээний төлбөр бүрэн төлөгдөж, уг компанийн хувьцаа эзэмшигчээр 2 этгээд улсын бүртгэлд бүртгэгдэж, худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэг хэрэгжиж дуусгавар болсон байхад нэхэмжлэгч *******ийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн нь хувьцаа эзэмшигч *******ы эрх ашигт нийцэхгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг батлахгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. Энэ нь шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлэх боловч уг агуулгаар түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь хариуцагч *******ы эрх ашиг сонирхол хамгаалагдахгүй нөхцөл байдлыг үүсгэж байх тул хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10. Дээрх үндэслэлээр хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/08532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдох, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа захиалгын гэрээ, 06 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 07 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 02 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн 04 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-үүдээс татгалзаж, -ийн 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

М.БАЯСГАЛАН