Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 510

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б,

улсын яллагч С,

шүүгдэгч Ч түүний өмгөөлөгч Э,

шүүгдэгч Э түүний өмгөөлөгч С,

шүүгдэгч Д түүний өмгөөлөгч Т, Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Ч холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э, Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг......оны .....дугаар сарын ......ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын .....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо .... байрны ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ч

Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....ны өдөр О аймагт төрсөн, эрэгтэй, халх, 34 настай, бүрэн дунд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо Зүүн сэлхийн ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Э

Монгол Улсын иргэн, ..... оны ....дүгээр сарын ....ний өдөр О аймагт төрсөн, эрэгтэй, халх, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт О аймгийн Б сумын ..... дугаар баг .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн .... оны .... дугаар сарын .....ны өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Д

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ч нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны гадаа ..... УББ улсын дугаартай цагаан өнгийн Toyota mark x  маркийн автомашинд .....оны ....дугаар сарын .....ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Э нь Баянгол дүүргийн ..... дүгээр хорооны нутаг  дэвсгэрт .... оны .... дугаар сарын ....ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгогүйгээр хадгалсан,

шүүгдэгч Д нь Баянгол дүүргийн .... дүгээр хорооны нутаг  дэвсгэрт ..... оны ....дугаар сарын ....ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч мэдүүлэхдээ: “.... оны .... дугаар сарын .....ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх тасагт баригдсан. Би гэр лүүгээ харих замдаа ... дугаар байранд хоол идээд орцоор нь гарч явахдаа машины багажнаас олдсон шавар гэх зүйлийг орцны төмөр зүйлд хийсэн байхыг санаандгүй байдлаар олж авсан. Тэгээд түүнийгээ хаяж амжаагүй машиныхаа багажиндаа хийгээд явж байсан. Тэгэж явж байхдаа цагдаад баригдсан. Эрдэнэбаяр залгаад бид гурав уулзаад Шүрэндуламтай уулзсан. Тэгээд бид гурав Шүрэндуламтай уулзаж мөс гэх зүйлийг худалдаж авсан. Тэндээсээ хөдөлж амжилгүй цагдаад баригдсан. Олж авсан зүйлийг худалдаалах зорилго байгаагүй. Тийм зүйл байна ч гэж бодоогүй. Тиймээс шүүгч, улсын яллагч нар урьд гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Залуу хүний ирээдүй, цаашдын амьдралыг бодож өгнө үү. Цаашид дахин ийм хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э мэдүүлэхдээ: “....оны .....дугаар сарын ....ны өдөр Ш гэх хүүхэн “мөс гэх бодис байна, ирээд сонирхож үзэх үү” гээд утсаар ярьсан. Тэгэхээр нь очиж үзэхэд Ш машинд оруулж ирж мөс гэх бодисоо тавьсан. Шүрэндулам машинаас буугаад хөдлөөд л цагдаад баригдсан. Сонирхолдоо хөтлөгдөөд ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Нийслэлийн Прокуророос Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Ч нь “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилготой” талаар ямар ч нотлох баримт байхгүй тул шүүгдэгч Ч холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... сэтгэцэд нөлөөт

бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал нь ямар нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа талаар тус тусад нь дүгнэв.

 

1.Шүүгдэгч Ч нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны гадаа .... УББ улсын дугаартай цагаан өнгийн Toyota mark x маркийн автомашинд ..... оны ..... дугаар сарын ....ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... .... УББ  улсын дугаартай  цагаан өнгийн Toёота марк х маркийн автомашинд үзлэг хийхийн өмнө  Ч  таны машинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа эсэх, байгаа бол сайн дураараа зааж өгнө үү гэхэд Ч миний машины ар талын суудлын голын хэсэгт мөс гэх мансууруулах бодис мөн түүнийг хэрэглэхэд ашигладаг шилэн гаанс гуурс зэрэг эд зүйл байгаа ба түүнээс өөр эд зүйл байхгүй гэснээр үзлэгийг эхлүүлж Ч заасан машины ар талын суудлын голын хэсгийг шалгахад зип лок түгжээ бүхий цагаан өнгийн мөс  мэт талстлаг зүйл байсныг албаны Т1000 загварын жин дээр жинлэхэд 0,8 грамм болж байлаа.

... үзлэгийг үргэлжлүүлэн машины арын багажны хэсэгт явуулахад цэнхэр өнгийн үүргэвчинд 11 ширхэг тугалган цаасанд ороосон шавар мэт зүйл, 2 ширхэг хүнсний скочоор ороосон шавар мэт зүйл нийт 13 ширхэг эд зүйлийг албаны Т1000 загварын жин дээр жинлэхэд 132.2 грамм болж байлаа. Мөн Mevuis тамхины хайрцагт нийт 18 ширхэг экстази гэх шахмал эм мэт зүйл байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 1 дүгээр хавтас 17-24 дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн замын зүүн талд байх 37 дугаар байрны эхний орцны 2-3 дугаар давхар руу гарах хэсгийн коридорын цонхны хажууд нүхэнд байсан гэсний дагуу өөрөөр нь заалгаж очиход Нийслэлийн 5 дугаар бүрэн дунд сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд 37 дугаар байр гэсэн булан дээрээ хаяг бүхий байр байх ба зүүн талын хамгийн эхний орцны буюу 6 дугаар орцны үүдэн дээр ирэхэд уг орц нь код түгжээгүй байх бөгөөд Ч заалгаж орцоор дотогш орж  2 дугаар давхарт гарахад 2-3 дугаар давхар руу гарах коридорын тавцан бүхий цонхны баруун талд 30х25 см хэмжээтэй модон рам бүхий нүх гаргасан байв. ...шалгаж үзэхэд нүхэн дотор 10 орчим см хэмжээтэй хоосон зайтай байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 55-59 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн .... оны .... дугаар сарын ....ны өдрийн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 60-62 хуудас/

Ч автомашинаас хурааж авсан 0.8 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйлд сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоогдох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 3170 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “0.8 грамм” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл нь гялгар уутын хамт 0.8725 грамм, хар өнгийн  зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, цагаан өнгийн хуванцар гуурс, Меvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйл наалдсан гялгар уут, 13 ширхэг шавар мэт зүйл нь 132 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

...3. Шинжилгээнд ирүүлсэн “0,8 грамм” гэж хаягласан  гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаансанд метафетамин илэрсэн.

4. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл наалдсан гялгар уут болон 13 ширхэг шавар мэт зүйлд делта 9 тетрагидроканнбинол илэрсэн.

6. Делта 9 тетрагидроканнбинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

7. Шинжилгээнд ирүүлсэн Mеvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл MDMA /Ecstasy/ илэрсэн.

8. MDMA /Ecstasy/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 1 дүгээр хавтас 75-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч Э нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт .....оны ....дугаар сарын .....ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Э метафетамин, амфетамины агууламжтай бодис хэрэглэсэн гэсэн утгыг зааж байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 2 дугаар хавтас 221-223 дугаар хуудас/

Э “..... оны .... дугаар сарын ....ны орой ... цагийн үед над руу Шүрээ гэх эмэгтэй өөрийнхөө 99073658 дугаараас залгаад мөс гэх мансууруулах бодис авах уу 550.000 төгрөгөөр 0.8 граммыг өгнө гэж  хэлэхээр нь би очиж үзэж байж болъё гэж хэлсэн. Мөн тэр үед Дүүрэнбаярыг 99699957 дугаар луу залгаж 200.000 төгрөг байна уу гэхэд байна гэж хэлэхээр нь Билэг их дэлгүүр дээр хүрээд ир гээд дуудчихсан ганцаараа байх үед Чулуунбат  өөрийнхөө унадаг 8650 УББ улсын дугаартай марк х маркийн цагаан өнгийн машинтай ирсэн. ... Шүрээг хүлээж байхдаа машин дотор би өөрт байсан гялгар уутанд наасан шавар гэх зүйлийг гаргаж ирээд Д хоёр нэг нэг цэг тавьж хэрэглүүлсэн. Харин үлдсэн гялгар ууттай шаварнаас Д өөрийнхөө гар утасны арын хэсэгт бага зэргийг нааж авсан. Ингээд удаагүй байж байтал Ш зогсоол дээр ирээд машинд суусан ба тухайн үедээ өөрөөсөө зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн мөс гэх мансууруулах бодис гаргаж ирээд мөнгө чинь байгаа юм уу гэж асуухаар нь би өөрт байсан 100.000 төгрөгөө гаргасан ба Д надад 180.000 төгрөг байна гээд гаргаж өгсөн. Харин 280.000 төгрөг болчихоод энэнд тааруулаад талыг нь өгчих гэж хэлтэл Ш тэгвэл өгөхгүй хүний юм байгаа юм гээд буух гэтэл Ч үлдсэн нь хэдэн төгрөг болох юм бэ гэж хэлтэл Шүрээ 270.000 төгрөг болно гэтэл Ч тэгвэл би өгчихье та дараа нь надад буцаагаад өгчихөөрэй ах гэж надад хандан хэлэхээр нь би зөвшөөрч Ш 550.000 төгрөг бэлнээр өгөөд тухайн 0.8 грамм гэх мөсийг нь  авсан. Ингээд Ш машинаас буугаад бид нар машинтайгаа хөдөлж Хөгжил хотхоны арын байрны завсараар орж машин дотроо авсан гэх мөс гэх зүйлээ хэрэглэх гэж байх үед цагдаа нар биднийг барьж авсан. ... Бид гурав хоорондоо ярьж байгаад мөнгөө нийлүүлж Ш гэх эмэгтэйгээс 550.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 157-158 дугаар хуудас/   

Ч, Э, Д нарын сууж явсан автомашинаас хурааж авсан 0.8 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйлд сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоогдох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... оны ...дугаар сарын ....ний өдрийн шинжээчийн 3170 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “0.8 грамм” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл нь гялгар уутын хамт 0.8725 грамм, хар өнгийн  зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, цагаан өнгийн хуванцар гуурс, Меvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйл наалдсан гялгар уут, 13 ширхэг шавар мэт зүйл нь 132 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

...3. Шинжилгээнд ирүүлсэн “0.8 грамм” гэж хаягласан  гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаансанд метафетамин илэрсэн.

4. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл наалдсан гялгар уут болон 13 ширхэг шавар мэт зүйлд делта 9 тетрагидроканнбинол илэрсэн.

6. Делта 9 тетрагидроканнбинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

7. Шинжилгээнд ирүүлсэн Mеvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл MDMA /Ecstasy/ илэрсэн.

8. MDMA /Ecstasy/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 1 дүгээр хавтас 75-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

3. Шүүгдэгч Д нь Баянгол дүүргийн ....дүгээр хорооны нутаг  дэвсгэрт....оны .....дугаар сарын .....ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ... оны ... дугаар сарын ..ний өдрийн шинжээчийн 3169 дугаартай “... Т, Э, Г, Б,  Т Д, гэж хаягласан /3ш/ шээс тус бүрээс  Метафетамин /МАМP/, Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.

Илэрсэн Метафетамин /МАМP/, Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 81-86 дугаар хуудас/

Ч, Э, Д нарын сууж явсан автомашинаас хурааж авсан 0.8 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйлд сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоогдох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... оны .....дугаар сарын ......ний өдрийн шинжээчийн 3170 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “0,8 грамм” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл нь гялгар уутын хамт 0,8725 грамм, хар өнгийн  зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, цагаан өнгийн хуванцар гуурс, Меvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйл наалдсан гялгар уут, 13 ширхэг шавар мэт зүйл нь 132 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

...3. Шинжилгээнд ирүүлсэн “0,8 грамм” гэж хаягласан  гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаансанд метафетамин илэрсэн.

4. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл наалдсан гялгар уут болон 13 ширхэг шавар мэт зүйлд делта 9 тетрагидроканнбинол илэрсэн.

6. Делта 9 тетрагидроканнбинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

7. Шинжилгээнд ирүүлсэн Mеvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл MDMA /Ecstasy/ илэрсэн.

8. MDMA /Ecstasy/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 1 дүгээр хавтас 75-80 дугаар хуудас/

Д яллагдагчаар өгсөн “...Тэндээ дөнгөж очоод байж байхдаа машин дотор шавар гэх гялгар уутанд наалдчихсан жижигхэн зүйл гаргаж ирээд мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад эхлээд Б өөрөө сорж хэрэглэсэн дараа нь надад өгсөн. Би нэг сорсон. Тэгээд урагшаа сууж байхад Ч нь сорж байсан. Би урд суудал дээр суугаад гар утсаараа оролдоод сууж байсан. Тэгтэл арын суудал дээр нэг хүн орж ирээд суугаад буцаад гарсан. Би ямар хүн байсан гэдгийг ч анзаараагүй. Тэгээд машинтайгаа доошоо хөдлөөд ТҮЦ-ний тэнд очиход миний гар утсыг Б ах авч үлдсэн. Намайг яваад Хөгжил хотхоны байрны тэнд зогсоосон. Тэгээд цагдаад баригдсан. ...Би ийм зүйл хэрэглэж үзсэндээ харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 161-163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэр гаргав.

Иймд шүүхээс  шүүгдэгч Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт заасан “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэгт хамаардаг тул нийгмийн хор аюулын хувьд их юм.

Шүүгдэгч нар нь өөрсдийн хууль бус үйлдэл хийж байгааг тухайн ойлгож ухамсарласан, өөрсдөө тухайн үйлдлийг хүсэж хийсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ч унаж явсан 8650 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээс хураасан 0.8 грамм метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис, үзүүр хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс 1 ширхэг,  цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, 17 ширхэг “Экстази” гэх шахмал сэтгэцэд нөлөөт бодис, мөнгөлөг өнгийн тугалган цаасаар ороосон 13 ширхэг зууван хэлбэрийн  тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 129.7 грамм шавар гэх нэршилтэй бодис, зип лок түгжээ бүхий уутанд наалдсан тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй 0.2 грамм бодис, хар өнгийн ямар нэгэн бичиглэлгүй маусны хэлбэртэй жижиг гар жин 1 ширхэг зэргийг устгаж, Тоёота Марк х маркийн 8650 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч цагдан хоригдсон 184 хоног, шүүгдэгч Э цагдан хоригдсон 185 хоног, шүүгдэгч Д цагдан хоригдсон 186 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож, тэдгээрт оногдуулсан хугацаатай хорих ялыг тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч 1 жил 6 сар хорих ялаар, Э 1 жил 6 сар хорих ялаар, Д 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч, Э, Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч цагдан хоригдсон 184 хоног, Э цагдан хоригдсон 185 хоног, Д цагдан хоригдсон 186 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ч, Э, Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураасан 0.8 грамм метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис, үзүүр хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс 1 ширхэг,  цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, 17 ширхэг “Экстази” гэх шахмал сэтгэцэд нөлөөт бодис, мөнгөлөг өнгийн тугалган цаасаар ороосон 13 ширхэг зууван хэлбэрийн  тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 129.7 грамм шавар гэх нэршилтэй бодис, зип лок түгжээ бүхий уутанд наалдсан тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй 0.2 грамм бодис, хар өнгийн ямар нэгэн бичиглэлгүй маусны хэлбэртэй жижиг гар жин 1 ширхэг зэргийг устгаж, Тоёота Марк х маркийн 8650 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч, Э, Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ