Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 526

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б,

улсын яллагч Б,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай хэргийг ..... оны ....дугаар сарын ....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б ..... оны .... дугаар сарын ....ны өдөр Т аймгийн Б суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Зул СӨХ-д жижүүр ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг .... дугаар хороо Төмөр зам гудамж ..... дүгээр байр ....тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг .... дугаар хороо .... дугаар байр ..... дугаар орцны .... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ..... оны ..... дүгээр сарын .....ны өдрийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .... дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....дэх хэсэгт зааснаар .....жилийн хугацагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дүгээр зүйлийн ...... дахь хэсэгт зааснаар .... жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнийг, Эрүүгийн хуулийн ... дугаар зүйлийн ...дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж ..... жилийн хорих ялаан шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн .... оны ..... дугаар сарын ....ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дүгээр зүйлийн ... дахь хэсэгт зааснаар ... жил ... сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .... дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар  өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ... сар .... хоногийн ялыг нэмж нэгтгэн 5 жил 11 сар 28 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б нь .... оны .... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр .... дугаар байрны .... тоотод иргэн Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн бугалганд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б нь .... оны .... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр ... дугаар байрны .... тоотод иргэн Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн бугалганд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч Б ..... оны ..... дугаар сарын ....ны орой би .... дүгээр байрны гадаа архи уучихаад надад гар утас байхгүй учир би хажуугийн .... дугаар байрны жижүүрээс утсыг нь гуйгаад ярьсан. Тэгээд гарч яваад дахиж утсаар ярих гээд ороход жижүүрийн нөхөр Б архи уусан байсан. Тэгээд намайг гар гээд түлхэж унагаасан. Тэгээд би өөдөөс нь яагаад байгаа юм гээд зууралдсан. Тэгээд миний гар луу хутгаараа зүссэн байсан. Би нэг сэргэхэд гэрт байсан. Тэгээд түргэн дуудаж эмнэлэг явсан. Зүүн мөрний доод хэсэгт гэмтсэн байна. Өөр гэмтэл байхгүй. Баянгол дүүргийн 12 дугаар хороо 13 дугаар байрны жижүүр эгчийн нөхөр Б хутгалсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

         

          Гэрч Д “... Манай хаалга татаад нүдээд байсан. Тэгээд нөхөр Батсугар босоод хаалга онгойлгоод чи юун хүн бэ, дахин дахин ирээд хаалга үүд нүдээд байх юм заавал манай эхнэрийн утсаар ярих ямар учиртай юм цаанаасаа өөр хүнээс утас авч ярь гэсэн. Тэгэхэд манай нөхөр лүү уг залуу надад анхнаасаа таалагдаагүй, таньтай үзье, таньтай үзчүүл яадаг юм гээд заамдаад байсан. Тэгэхэд нь манай нөхөр ах нь сайхан ааштай хүн бишээ, ахын дүү ахдаа гай болоод яахав гарчихсан дээр байлгүй гэсэн. Тэгээд хоорондоо маргасан. Болдоо гарахгүй гэвэл яахын гээд заамдсан. Тэгээд би айгаад гараад явчихсан. Тэгээд буцаад эргээд ороод ирэхэд манай нөхөр Б орондоо орсон байсан. Тэгээд  бид хоёр унтаж байхад цагдаа нар ирээд Б аваад явсан.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6381 дугаартай:

          “1. Б-н биед зүүн бугалганд шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх зүүн бугалганы шарх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр баруун шууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 16 дугаар хуудас/

         

          Б яллагдагчаар өгсөн “ ... Тэгээд уг залуутай ноцолдож байгаад түлхэж гаргасан. Тэгээд гартаа байсан хутгаар зүүн гарыг нь хутгалж гэмтээсэн. Тэгээд түлхэж гаргаад буцаж ороод хаалга хаагаад хэвтсэн. Хэсэг байж байгаад харахад гараад явчихсан байсан.

          ... Гэм буруугаа ухаарч байгаа. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирлыг нь бүрэн барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  Б “... би Б сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан ...” гэсэн хүсэлт /хэргийн 46 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ