Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2016/00591

 

 

 

 

 

     2016 оны 08 сарын 15 өдөр

   Дугаар 184/ШШ2016/00591

           Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /Сонгинохайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:“ЦДЭЭ” ХХК /Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, хилчин***тоот хаягт байрлах/-д холбогдох

 

10,135,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н, хариуцагчийн төлөөлөгч З.Цү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлөн  Ё.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЦДЭЭ” ХХК нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 6,757,120 төгрөгийг өр үүсээд байна. Дээрхи байгууллагын албан тушаалтан нартай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол төлөөгүй байна. “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасны дагуу төлөгдсөн болон төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги оногдуулна гэж заасны дагуу 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд 3,378,560 төгрөгийн алдангийг хуулийн дагуу ноогдуулаад байна. Иймд “ЦДЭЭ” ХХК-иас шимтгэл, алданги бүгд 10,135,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч З.Цэвээнхүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани 2015 оны 01 дүгээр сараас хойш ажил үйлчилгээ явуулж чадаагүй. Алдангийг төлмөөргүй байна. Үндсэн төлбөрийг бүрэн төлнө. Данс хаасан учраас тендерт оролцож чадахгүй байна. Гадуур жаахан ажил хөөцөлдөөд яваад байна. Эдийн засгийн хямралын үед ч ажил бага олдож байна. Гайгүй ажлыг нь солонгос, хятадууд аваад хийчих юм. 2015 оноос үйл ажиллагаа их муудсан байна. Олигтой ажил хийхгүй байна. 2015 оноос өмнө ажил хийсэн, хийсэн ажлууд дуусч байгаа. Энэ ажлын мөнгө 9 дүгээр сардаа багтаад мөнгө орж ирнэ. Энэ мөнгөнөөсөө төлнө алдангийг бол чөлж чадахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад 

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “ЦДЭЭ” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 6,757,120 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 3,378,560 төгрөг, нийт 10,135,680 төгрөгийг нэхэмжилжээ. 

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Татвар төлөгч “ЦДЭЭ” ХХК  /5456479 дугаар регистртэй, хуулийн этгээдийн 9011276133 тоот улсын бүртгэлийн дугаартай 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гадаад худалдаа чиглэлээр, үүсгэн байгуулагч 1 гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулжээ.

 

“ЦДЭЭ” ХХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1.1-т зааснаао хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй “ЦДЭЭ” ХХК  нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарыг дуустал “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,757,120 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар 0,3 хувийн алданги 3,378,560 төгрөг, нийт 10,135,680 төгрөгийн шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан “ЦДЭЭ” ХХК-ийн 2015, 2016 оны шимтгэлийн болон алдангийн тооцоо, заавал даатгуулах даатгуулагчийн НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, улсын байцаагчийн шаардлага, мэдэгдэл, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн  буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

 

Тус Нийгмийн даатгалын хэлтэс хугацаанд нь төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хураах талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан ажиллагааг дарааллаар явуулсны дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэв. Тухайлбал нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах хүртэлх хугацаанд харилцагчийн дансны зарлагыг хаах тухай мэдэгдлийг ХААН банкинд хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

   1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар “ЦДЭЭ” ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн нийгмийн даатгалын шимтгэлд 6,757,120 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн алданги 3,378,560 төгрөгийн хамт нийт 10,135,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “ЦДЭЭ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 177,121 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.НЯМСҮРЭН