Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 203/МА2026/00004

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 313/ШШ2025/00584 дугаар шийдвэртэй

Н.*******ийн нэхэмжлэлтэй

О.*******т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах, зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,2,2 ийг хариуцуулахыг даалгах  тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Т.Золбаярын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Золбаяр, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: О.*******тай анх 1996 онд танилцаж, 2000 оноос хамт амьдарч, 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын хугацаанд хүү *******ын ******* 2002 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, одоо настай. Охин *******ын ******* 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, одоо 16 настай. Том хүү маань хотод оюутан. Бага охин маань надтай хамт амьдардаг.

Анх 2000 онд хамт амьдарч эхэлснээс хойш О.******* нь архи ууж агсам тавьж, намайг зодох болсон. Намайг бүр шинэ гэр барьж хурим хийсэн өдрөө хүүхэд гэдсэнд байхад хүртэл зодож байсан. Энэ байдал бүр даамжирсаар 2023 оны 05 дугаар сарын сүүлээс эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Түүнээс хойш бид тус тусдаа амьдарч, хоёулаа хамтран амьдрагчтай болсон.

О.******* нь тусдаа амьдарснаас хойш 2023 оны сүүлээр хүртэл намайг ажил дээр ирж зодсон. Энэ талаар би цагдаад өргөдөл гаргасан ч надаас байнга гуйсаар байгаад өргөдлийг минь буцаасан. Тэгээд би худал мэдүүлэг өгсөн болоод өөрөө торгуулаад дууссан. Ингэж цагдаад өгснөөс хойш дахин ажил дээр ирээгүй. Ер нь өмнө нь хамт амьдарч байх хугацаандаа намайг зодоход цагдаад дуудлага өгч байсан ч цагдаа ирэнгүүт зүгээр болоод аргалаад явуулдаг байсан.

Иймд О.*******ын байнгын хүчирхийлэл дарамтаас болж бид салж, 2023 оны 05 дугаар сарын сүүлчээс хойш тусдаа амьдарч байна. оо би О.*******т зодуулж хамт амьдрах боломжгүй, эвлэрэх боломжгүй тул тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон.

 Бид хамт амьдрах хугацаандаа нэлээд эд хөрөнгө бий болгож байсан ч О.******* л үргэлж өөрийн нэр дээр бүртгүүлдэг байсан. Манайх 2016 онд авсан Өмнөговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн *******ын 11-12 тоотод байрлах газар дээрээ Хаан банкнаас 28,000,000 ийн зээл миний нэр дээр авч 8:12 хэмжээтэй өвлийн байшин бариад тэндээ амьдарсан. Энэ газар, байшингаа 2021 онд 44,000,000 өөр зарж Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Баруунсайхан, ******* -р гудамж, 26 тоот хаягт байрлалтай, 750 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний газрыг 11,000,000 өөр худалдаж аваад О.******* нэр дээрээ бүртгүүлсэн. Үлдэгдэл мөнгөөр нь банкны зээл, бусад өр зээлээ дарсан. Энэ газар дээрээ манайх 5 ханатай гэр барьж амьдарч байгаад 2023 оны 05 дугаар сард бид салж, 2023 оны 08 дугаар сард 5 ханатай гэрээ 5,000,000 өөр худалдсан. Би гэрийн мөнгөнөөс 1,350,000 ийг О.*******т өгсөн. Энэ мөнгийг О.******* гэдэг хүний дансаар авсан. Уг мөнгөөр хөөрөг худалдаж авсан гэж О.******* өөрөө хэлсэн.

Ингээд бид 2 тийш болсноор Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ы -р гудамж, 26 тоот хаягт байрлалтай 750м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар О.*******ын нэр дээр, түүний мэдэлд үлдсэн. Гэрчилгээний эх хувь нь одоо надад байгаа. Мөн манайд 2 пин байсны 1 пинг нь би 4,000,000 өөр зарж, үүнээс 500,000 ийг О.*******т өгсөн. Харин цэнхэр өнгийн 2:3 хэмжээтэй 1 пин нь хашаатайгаа О.*******ын мэдэлд үлдсэн.

Мөн манайх 20 оны эхээр - улсын дугаартай хар өнгийн Estima маркийн автомашиныг Rav4 /О.*******ын нэр дээр байсан/ автомашинаа 12,000,000 өөр зарж О.*******ын төрсөн дүү О.ийн нэр дээр 10,000,000 ийн зээл гаргуулж нэмээд нийт ,000,000 өөр ББСБ-аас худалдан авсан. Энэхүү банк бусын зээлийг О.*******ын дүү О.ийн нэр дээр гаргуулсан ч би зээлийн эргэн төлөлтийг нь төлж машиныг нь О.******* бид 2 хэрэглэдэг байсан. Манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Уг машины зээл нь дуусаагүй учир одоо банк бусын нэр дээр байгаа байх гэж бодож байна. Энэхүү - улсын дугаартай, хар өнгийн Estima маркийн автомашиныг салах үедээ О.******* аваад явсан. оо унаж байгаа.

Мөн манайх 20 онд 130 гаруй ямаа голдуу малаа зараад 4,000,000 өөр М. гэх хүнээс ачааны Портер маркийн автомашиныг худалдан авсан. Энэ машиныг тухайн үед нэр шилжүүлэх боломжгүй, Хөвсгөл аймгийн улсын дугаартай машин байсан. Энэ портерыг О.******* салаад явахдаа аваад явсан. Уг машиныг бид гэр бүлийн өмчлөлийн малаа зараад авсан учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм.

Мөн О.******* бид 2 салахаас өмнөхөн буюу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр банкнаас 20,000,000 ийн зээлийг 36 сарын хугацаагаар хамтран зээлсэн. Энэ мөнгөнөөс 12,900,000 өөр нь О.******* бид 2 ББСБ дахь тус тусын зээлээ хаасан. оо банкнаас авсан 20,000,000 ийн зээлийн үлдэгдэл 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 14,444,444.50 байгаа. Энэ зээлийг О.******* бид 2 хамт амьдарч байхдаа хамтран авч, хамт хэрэглэсэн учир үлдэгдэл зээлийн үүргийн 50 хувь буюу 7,2,2 ийн үүргийг О.*******т хариуцуулах ёстой гэж үзэж байна.

Иймд О.******* бид хоёрын гэрлэлтийг цуцлан охин М.Ариунбямбыг миний асрамжид үлдээж, Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Баруунсайхан, ******* -р гудамж, 26 тоот хаягт байрлалтай 750м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, цэнхэр өнгийн 2:3 харьцаатай 1 пин, - улсын дугаартай хар өнгийн Estima маркийн автомашин, ачааны портер автомашин зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, 2 хүүхдэд болон надад оногдох хэсгийг гаргуулах, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр банкнаас авсан 20,000,000 ийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 7,2,2 ийн үүргийг О.*******т хариуцахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нангилын *******тэй 1996 онд танилцаж улмаар хайр сэтгэлийн холбоогоор гэр бүл болж өдийг хүртэл хүү, охин хоёртой болсон билээ. Амьдралын утгыг алдагдуулж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж 2023 оны 06 дугаар сарын 12-нд хамтран амьдрагчтайгаа гэрт нь байхад очиж уулзсан. Хамтарч зодож танхайрсан. Энэхүү Н.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт ын *******, Түмэд овогт Намгилын ******* нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин С.Ариунбямбыг 18 насанд хүртэл эх Н.*******ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоож,

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хариуцагч  овогт ын ******* /РД: КИ760420/-аас 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин С.Ариунбямбыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгэж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*******аас ,725,000 гаргуулан нэхэмжлэгч Н.*******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,084,7 т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Н.******* нь шүүх хуралдаанд хариуцагч О.*******аас цэнхэр өнгийн 2:3 харьцаатай 1 пин, ачааны портер автомашин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,706 ийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 гаргуулан нэхэмжлэгч Н.*******өд олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдэж,

Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлж,

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Золбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч О.*******ын иргэний бүртгэл дээрх хаяг нь Өмнөговь аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Оюут 9-р гудамж, 21 тоот байх боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Бага ам 2- тоотод түр оршин суугчийн бүртгэлтэйгээр оршин суудаг болно. 2025 оны 10 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар оршин суугаа хаягийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн 2024 оны 4 сарын -ны өдрийн 43 дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаагаар - улсын дугаартай Toyota Estima маркийн автомашин нь О.ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын дундын өмч хэмээн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 126.2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн дундын өмчид хамаарах хөрөнгө-д хамааралгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн автомашин нь хариуцагчийн төрсөн дүү болох О.ийн нэр дээр бүртгэлтэй байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нар нь тухайн автомашиныг ашиглаж байх үедээ зээлийн төлөлтийг төлдөг байсныг нэхэмжлэгч тал дундын өмч гэж марган улмаар нэхэмжлэгч талын хэсэг хугацаанд төлсөн зээлийн төлөлтийг дансны хуулгаар нотолсон нь зээлийг бүрэн төлсөн мэтээр үзэж дундын өмч гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Талууд 2023 оны 5 сарын 3-ны өдөр банкнаас Жижиг, бичил бизнесийн зээл- ийн эрээг байгуулж 20,000,000 ийн зээл авсан байдаг. Уг зээлийн зорилго нь талууд хамтран амьдарч байх хугацаанд хувиараа цагаан идээ борлуулдаг байсан нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогддог ба тухайн бизнесээ өргөжүүлэх зорилгоор Жижиг, бичил бизнесийн зээл авч Баялаг говь цагаан идээний дэлгүүр нээж өнөөдрийг хүртэл ашгийг нэхэмжлэгч дангаараа хүртдэг. Гэвч энэ нь Иргэний хуулийн 126.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө гэж заасан байх ба энэ нь дундын өмчид хамаарч байна. Шүүх хуралдааны үед тухайн бизнесээс хариуцагч О.******* болон хүүхдүүдэд ногдох хувийг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх шийдвэртээ дээрх жижиг дунд бизнесийг дундын өмчид хамаатуулах талаар дурдаагүй байх ба дундын өмч гэж үзэхгүй байх хуулийн үндэслэлээ тусгахгүйгээр зөвхөн зээлийн төлөлтийн талаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож талуудын дундын өмчийг тогтоож хариуцагч О.*******т ногдох хувийг нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Золбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гурван зүйлийг гомдолдоо тусгасан. Нэгдүгээрт хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн машины мэдээлэл дээр гэсэн авто тээврийн хэрэгсэл нь О.*******ын нэр дээр байдаггүй, О.ийн нэг дээр байдаг гэдгээ илэрхийлсэн. Н.*******, О.******* нарыг тухайн автомашиныг хэрэглэж байх явцад төлбөр тооцооны асуудал болон банкны мөнгийг төлдөг гэдгээ илэрхийлээд тэрэнтэй холбоотой дансны хуулгыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байдаг. Гэвч анхан шатны шүүхээс дундын хөрөнгө гэж үзсэн дээр гомдол гаргасан. Энэ нь юугаар харагддаг бэ гэхээр хавтаст хэргийн 54 дүгээр тал дээр байгаа. Гуравдугаар үндэслэл нь талуудын хамтран амьдарч байх хугацаанд бичил бизнес гээд 20,000,000 ийн асуудал байдаг. 20,000,000 ийг төлөөд дуусчихсан байдаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч ярьдаггүй. Хариуцагчийн зүгээс үзэж байгаа хэлбэр нь цагаан идээний бизнесийг анхнаасаа хамтран амьдарч байхад бий болгосон. Хөөрөгний бизнес ч юм уу, бичил бизнесээ хөгжүүлэхийн тулд аль аль талаас нь үзэж, том хүү нь хүртэл оролцож байсан гэдгээ тухайн үед илэрхийлж байсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан нөхцөлүүдээр дундын хөрөнгийг тогтоож эцсийн байдлаар ноогдох хэсгүүдийг хуваах нь зүйтэй гэсэн байр суурьтай гомдол гаргасан. Иймд анхан шатны 584 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү. ...О.******* тухайн машиныг 100% хэрэглэдэггүй, дүү нь байнгын хэрэглэдэг юм шиг байна. Тийм ойлголт надад төрүүлсэн. Тийм учраас машинтай холбоотой асуудал яагаад ингээд шийдчихэв гэдэг зүйлийг ярьж байсан учраас манайхаас эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.

 6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гурван агуулга бүхий гомдлыг гаргасан байна. Нэгдүгээрт хэргийн харьяалал зөрчсөн. О.******* нь Улаанбаатар хотод түр оршин суудаг гэдэг байдлаар гаргасан байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан. О.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Оюутын 9 дүгээр гудамжны 21 тоотод байнгын оршин суудаг хаягтай тул тухайн хаягаар нь нэхэмжлэлийг гаргасан нөхцөл байдал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Тоёота стимо улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь дундын өмч биш гэж гомдлоо гаргасан байна. Энэ автомашиныг О.*******, Н.******* нарын хувьд банк бусаар зээлээр авч, Н.******* нь тухайн зээлээ төлөөд дуусгасан талаарх нотлох баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн. Өөр хүний эзэмшилд байсан ч гэсэн тухайн тээврийн хэрэгслийн үнийг нь төлөөд ашиглах, захиран зарцуулах эрх нь энэ гэр бүлд байсан гэдэг зүйл нь нотлогдож байгаа. Гуравдугаарт гуравдагч этгээд О.ийн эрх ашиг хөндөгдөөгүй. Хэрвээ О.ийн эд хөрөнгө байсан бол энэ асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаад ч юм уу, татгалзлаа нотлох байсан болов уу гэж үзэж байна. Мөн шүүх хуралдааны үед бизнесээс хариуцагч О.******* болон хүүхдүүдэд ноогдох хувийг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэх агуулга бүхий гомдол байдаг. Шүүх хуралдааны үед өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ өмнөөс сөрөг нэхэмжлэлийг гаргах эрх хэмжээ хуульд байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан сөрөг нэхэмжлэл гаргах хуулийн шаардлагыг хангаагүй учир сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй. Өмгөөлөгчийн хувьд тайлбар, дүгнэлт дээрээ энэ асуудлыг ярьсан болохоос биш, сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэх ямар ч үндэслэлгүй учраас энэ гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 7. Нэхэмжлэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Машины мөнгө 6,500,000 ийг авахгүйгээр эдлэрч шийдвэрлэх боломжтой. О.*******аас 6,500,000 ийг авахаас татгалзаж болно гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Н.*******ийн нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах, зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,2,2 ийг хариуцахыг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. О.*******, Н.******* нар нь 1996 онд танилцаж, 2000 оноос хамтран амьдарч, улмаар 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 104 дугаарт бүртгэсэн, тэдний дундаас 2002 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү М.*******, 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр охин С.******* нар төрсөн болох нь талуудын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна. Охин М.******* одоо настай, эх Н.*******ийн асрамжид эрүүл өсөн бойжиж, ******* сумын 3 дугаар сургуулийн 12-р ангид сурч байгаа болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн санал асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

4. Анхан шатны шүүх ын *******, Түмэд овогт Намгилын ******* нарын гэрлэлтийг цуцалж, зохигчдын дундаас 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин С.Ариунбямбыг 18 насанд хүртэл эх Н.*******ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоож,  хариуцагчаас охин С.Ариунбямбыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгэж, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*******аас ,725,000 гаргуулан нэхэмжлэгч Н.*******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,084,7 т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.******* нь шүүх хуралдаанд хариуцагч О.*******аас цэнхэр өнгийн 2:3 харьцаатай 1 пин, ачааны портер автомашин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 5. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Золбаяр нь ...Шүүх хуралдааны үед тухайн бизнесээс хариуцагч О.******* болон хүүхдүүдэд ногдох хувийг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх шийдвэртээ дээрх жижиг дунд бизнесийг дундын өмчид хамаатуулах талаар дурдаагүй байх ба дундын өмч гэж үзэхгүй байх хуулийн үндэслэлээ тусгахгүйгээр зөвхөн зээлийн төлөлтийн талаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож талуудын дундын өмчийг тогтоож хариуцагч О.*******т ногдох хувийг нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 6. Нэхэмжлэгч Н.Өлзиймөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч О.*******аас анхан шатны шүүх ,725,000 гаргуулахаар шийдвэрлэсэн байгаагаас 6,500,000 ийг авахаасаа татгалзсан тайлбарыг гаргасан ба хариуцагч тал хүлээн зөвшөөрч, маргахгүй гэсэн тайлбарыг гаргав.

 Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан ба дээрх зохигчийн эрхийг нэхэмжлэгч эдэлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан шаардлагыг хариуцагч талын гомдол гаргагч хүлээн зөвшөөрсөн тул дээрх шаардлагын хэмжээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь талуудын зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,575 ийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 313/ШШ2025/00584 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтад Хариуцагч О.*******аас ,725,000 гаргуулан нэхэмжлэгч Н.*******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,084,7 т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Хариуцагч О.*******аас 11,5,000 гаргуулан нэхэмжлэгч Н.*******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ,584,7 т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,575 ийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА

 Л.УГТАХБАЯР