Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 546

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б

улсын яллагч П,

шүүгдэгч М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ тоот хэргийг ...... оны ..... дугаар сарын .....ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ..... дүгээр сарын .....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурдаг, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу .... дугаар гудамжны ....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М

 

Шүүгдэгч М нь ..... оны ..... дугаар сарын .....наас ....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ......ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн ......дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Fire бааран дотор М цүнхтэй I phone 6 s маркийн гар утас, гоо сайхны хэрэгслүүд, гар цүнх цэнэглэгч, бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М 407.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М мэдүүлэхдээ: “Би тэр өдөр архи уусан байсан ба хүний юм аваад гарсан байсан. Өмнө нь ийм юм хийж байгаагүй. Согтуугаасаа болж ийм зүйл хийсэн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М нь .... оны .....дугаар сарын .....-наас .....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .....ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Fire бааран дотор М цүнхтэй I phone 6 s маркийн гар утас, гоо сайхны хэрэгслүүд, гар цүнх цэнэглэгч, бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М 407.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч М “... ....... оны ..... дугаар сарын ....ны ..... цагийн үед Баянгол дүүргийн нураг хорооллын эцэст байдаг Fire нэртэй баар ороод текний хажуу талын ширээн дээр бид нарыг суулгаад тэнд үйлчлүүлж бүжгийн талбай дээр очоод бүжиглэж байгаад ирэхэд манай ширээнд 3-4 эрэгтэй хүн шахаад суулгасан байсан. Тэгээд ширээн дээр олон хүн суусан болохоор ширээн дээрээ суугаагүй. Бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгээд бүжиглэж байгаад харахад ширээн дээр сууж байсан хүмүүс хувцсаа өмсөөд гарч байгаа харагдсан. Тэгээд ширээн дээрээ очиход миний гар цүнх байхгүй байсан. Тэгээд хамгаалагчид нь хэлээд цагдаа дуудаж шалгуулсан. Эмэгтэй хүний гар цүнх . ...оны ..... дугаар сард Tedy төвөөс 460.000 төгрөгөөр худалдаж авсан I phone 6 s дэлгэц нь хагарчихсан, ягаан циллодон гэртэй, цагаан өнгөтэй Samsung S 3 маркийн гар утас ягаан цэцэгтэй кейстэй, гоо сайханы хэрэгсэл, эмэгтэй хүний цаг, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлс байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

... Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй. Би өөрийн гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Миний өөрийн гар утас бол мөн байна. Харин би алдсан эд зүйлийнхээ үнэлгээгээр гарсан мөнгө болох 70.000 төгрөгийг М хүлээн авсан. Одоо надад цаашид нэхэмжлэх зүйл бол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д “Тэгээд М бид хоёр тэнд ороод 20 минут болоо л гарах гэж байх үед М цүнх нь байхгүй болчихсон байсан. Харин тухайн үед М гар цүнхэнд нь миний Samsung  S 3 маркийн гар утас байж байгаад хамт алга болсон.

... Би өөрийн гар утсаа авсан учир одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Гэрч Б “Fire бааранд 02 цагийн үед очоод үйлчлүүлээд байж байгаад манай Техник технологийн  дээд сургуулийн 4 дүгээр курст сурдаг Т гэдэг нөхөртэй тааралдаад гар бариад бид нар тус тусдаа ширээнд суусан. Тэгээд тэнд үйлчлүүлж байж байхад хоёр эмэгтэй над дээр ирээд манай ширээн дээр цуг сууж байсан залууг чи танина биз дээ, түрүүнд чамтай гар бариад байсан, би цүнхтэй гар утсаа алдчихлаа гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм, ямар хүн гэж хэлэхэд чамтай гар барьсан хүн байна, би чамайг авсан гэж хэлээгүй, чи таньж мэддэг бол хэлээд  өгчих, улаан цамцтай хүн камер дээр аваад гарсан байна гэж хэлсэн ....” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Гэрч Г “Миний төрсөн өдөр .... оны .... дугаар сарын ....ны өдөр байсан учир найз М, О, Т нартай Цамбагаравын буудлын орчим 22 цагийн үед уулзаад бид 4 Гэмтлийн эмнэлгийн тэнд байдаг нэрийг нь одоо мэдэхгүй байна зочид буудалд ороод  Eden нэртэй архи 2 шилийг уугаад Fire  нэртэй бааранд ороод тэндээс архи захиалж үйлчлүүлж байгаад би согтууруулах  ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир юм санахгүй байна. Нэг мэдсэн .....оны .... дугаар сарын ....ны өглөө ....цагийн үед сэрсэн. Тэгээд би шууд ажилдаа явсан. Найз М уг газраас бусдын эд зүйлийг хулгайлсаныг цагдаагийн байгууллага дээр ирээд мэдсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

М яллагдагчаар өгсөн “... Тэгээд бид нар гарах тэр бааранд шөнө 03 цаг хүртэл сууж байгаад гарсан. Тэгээд манай найз Г, Т О нар түрүүлээд гараад явсан. Би араа нь сүүлд гарахдаа хажуу талд байсан нэг эмэгтэйгийн цүнхтэй эд зүйлийг нь аваад гарсан. Тэгээд би тэр цүнхтэй эд зүйлийг нь авч гарах үедээ куртикныхаа дотор хэсэгт хийгээд аваад гарсан. Тэгээд намайг гарах үед Г Т хоёр танихгүй хүмүүстэй муудалцаад байхаар нь салгаад аваад явсан. Ийм л зүйл болсон.

... Би хохирогч нарт гар утаснуудыг нь хүлээлгэн өгсөн байгаа. Мөн би авсан эд зүйлийнх нь мөнгө төгрөгийг нь бол хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч М үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд  шүүгдэгчийг уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М 407.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд биет байдлаар болон мөнгийг буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч М үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүхээс  шүүгдэгчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар хүлээлгэн өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар М тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, М баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  авсан М авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    А.АЛТАНХУЯГ