Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 563

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга У,

улсын яллагч П,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай хэргийг .... оны ... дугаар сарын ....ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо ....дугаар байрны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б

 

Холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч  Б нь ..... оны ... дүгээр сарын ......ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо .....байрны ....тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б нь .... оны .... дүгээр сарын ....ны өдөр Баянгол дүүргийн ....дугаар хороо .... байрны .... тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Д.Мөнхтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М .... оны .... дүгээр сарын ....ны өдөр ..... цагийн орчим гэртээ байж байтал нөхөр Б гэрийн доор миний ажиллуулдаг дэлгүүрээс ороод кассчин ажилтай Ц 300.000 төгрөг надаас асуухгүй аваад гэрт орж ирэхээр нь би чи миний мөнгөнөөс авах ямар хэрэг байна, чи миний мөнгөнөөс надад хэлэхгүй авлаа гэж уурласан. Тэгтэл нөхөр яахав дээ 300.000 төгрөг авчихаа л биз гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл нөхөр Б миний өмсөж байсан цамцны захаар хоолой боогоод зүүн гараараа зүүн талын дух орчим руу гараараа цохисон. Тэгтэл бөгжтэй гарны бөгж нь дух руу цохиод дух хавдахаар нь би цагдаа дуудна гээд утсаараа дуудлага өгөх гэхэд миний утас булаагаад авчихаар нь би уйлаад эргүүлээд утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. Үүний дагуу цагдаа нар ирээд нөхөр Батпүрэвийг аваад явсан. Ингээд би цагдаад гомдол гаргаж өгсөн.

... Манай гэрт хүн байхгүй бид хоёр л байсан. ... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хувьд эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр Батпүрэв би уураа барьж чадахгүй ийм асуудал болсонд уучлаарай гээд бид хоёр эвлэрсэн ба дахин гар хүрэхгүй гэж амласан учир бид хоёрын амьдрал одоо эргээд хэвийн байдалдаа орсон. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулан шийдүүлэх хүсэлтэй байна. Хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

“... Миний биед учирсан №5030 дугаартай дүгнэлтийг нөхөр Б учруулсан. ... Нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээнд зарцуулсан ямар нэгэн мөнгөний баримт байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5030 дугаартай:

“1. М-н духанд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Б яллагдагчаар өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим гэрийнхээ доор байрлалтай эхнэр М ажиллуулдаг хүнсний дэлгүүрээс орж өөрийн зээлэндээ өгөхөөр бэлэн 300.000 төгрөгийг аваад гэртээ орсон. Тэгээд эхнэр М энэ талаар хэлтэл мөнгө авлаа гэж уурласан. Тэгтэл эхнэр М чи намайг шорон шиг амьдруулж байна гээд над руу ойртоод ирэхээр нь би хоолойноос нь түлхээд буйдан руу унагаасан. Тэгээд би баруун гараараа ядам хуруундаа бөгжтэй байсан гараараа дух руу нь 1 удаа цохисон. Ингээд тухайн үедээ бид хоёр тайвшраад уучлалт гуйгаад эвлэрсэн. Ингээд хэсэг байж байтал эхнэр Мөнхтуяа толинд өөрийнхөө духыг харчихаад уурлаад цагдаад дуудлага өгнө гэхээр нь би тэг тэг гэж хэлээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б нь .....оны .... дүгээр сарын ....ны өдөр Баянгол дүүргийн ...дугаар хороо .... байрны ..... тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М нь хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...Санал гомдол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ