Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00094

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/15430 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, 3,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр 3,900,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 2,000,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгээс буцаан өгсөн цахилгаан үүсгүүрийн хайрцаг эвдэрсэн, булангийн будаг халцарсан, нэхэмжлэгч өөрийн хэрэгцээ шаардлагын талаар бүрэн мэдээлэл өгөөгүй, өөрсдөө сонгож авсан гэж эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж зөв тодорхойлжээ.

 

3.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* 2 киловаттын хүчин чадалтай цахилгаан үүсгүүрийг 3,000,000 төгрөгөөр, 2 ширхэг нарны хавтан /панель/-г 900,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгөөр *******-аас шилжүүлэн авч, үнийг төлсөн, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр цахилгаан үүсгүүрийг буцаан өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

3.2. Худалдан авагч гэрээнээс татгалзаж худалдан авсан хөрөнгийг буцаан өгч, үнийг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

3.3. Анхан шатны шүүх 2 киловаттын хүчин чадал бүхий цахилгаан үүсгүүр нь 10 гэрэл, 2 хөргөгч, 2 угаалгын машин ажиллуулах боломжгүй нь тогтоогдсон гэж дүгнэж Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй биет байдлын доголдолтой гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Учир нь эд хөрөнгийн доголдол нь гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанарт нийцээгүй явдал ба хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол ердийн зориулалт, ашиглалтад нийцээгүй байх тухай ойлголт юм.

 

3.4. Нэхэмжлэгчийн 2 киловаттын хүчин чадал бүхий цахилгаан үүсгүүрээр 10 гэрэл, 2 хөргөгч, 2 угаалгын машин ажиллуулах боловч наргүй үед цэнэгээ удаан барихгүй, унтарсан тохиолдолд цахилгаанд залган асаах шаардлагатай байгаа нь нэхэмжлэгчийн жуулчны баазын үйл ажиллагаанд тохирохгүй гэх үндэслэл нь эд хөрөнгийн доголдолд хамаарах нөхцөл бус харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хэрэглэх, нөхцөл, журамтай холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

4. Иймд нэхэмжлэгч ******* дээрх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, худалдан авсан цахилгаан үүсгүүр, 2 ширхэг нарны панелийг буцаан өгч, үнэ 3,900,000 төгрөгийг *******-аас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч ******* буцаан өгөөгүй байгаа 2 ширхэг нарны панелийг өгч, өгсөн мөнгөө гаргуулахаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүхээс худалдсан эд хөрөнгийг доголдолтой хэсгээр нь цуцалсан гэж дүгнэж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь харилцан буцаах үүргийн зохицуулалтад нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/15430 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 3,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 46,950 гэснийг 77,350 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

 

Г.НЯМСҮРЭН