| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0197/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 217
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Я овогт О-ны Б, Ө овогт Ө Б нарт холбогдох эрүүгийн 1810019890892 дугаартай, 187/2019/0197/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..............оны........ дугаар сарын ..........-нд ......төрсөн, ......настай, ....., ..... боловсролтой, ...... мэргэжилтэй, ..........., Баянгол дүүргийн ....дугаар хороо, ........... тоотод оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 835 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Я овогт О-ны Б /РД:............../
Монгол Улсын иргэн, .......... оны ...... дугаар сарын .......-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, ....... боловсролтой, ............мэргэжилтэй, ............, Чингэлтэй дүүргийн .......дүгээр хороо, ....... дугаар гудамж .......тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, Ө овогт Н-ийн Б /РД:.............................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б , Н.Б нар бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хүннү 2222” хорооллын 110-р байрны дээвэр дээр байсан аврах ажиллагааны 5 ширхэг бүсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Б , Н.Б нар бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө Н.Б нь “би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүннү 2222 хороололд “Ө-х” ХХК-нд өндрийн ажил, угаалга, цэвэрлэгээ хийж 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-07-ны өдөр хүртэл ажиллахад захирал Э- гэх хүн цалин мөнгөө одоог хүртэл өгөхгүй байна гэж найз Бд хэлэхэд Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 22-ны шилжих шөнө 06 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хүннү 2222 хорооллын 110 дугаар байранд ирж гар утсаараа Б ын 8045**** дугаарын утас руу залгаад хаалганы кодыг нь асууж лифтэнд сууж 16 давхарт гараад дээшээ дээвэр лүү гарч аврах ажиллагааны 5 ширхэг бүсийг “Б ын цалинг өгөхгүй” байсан гэх шалтгаанаар хулгайлж 11.812.150 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч О.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч Н.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26/
4. Хохирогч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага 2018 оны 5 дугаар сараас хойш Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү хорооллын байрны гадна пассат угааж цэвэрлэх ажлыг хийж байгаа ба 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай ажилчид 21:00 цагийн үед ажлаа дуусгаад 110-р байрны дээврийн техникийн өрөөнд аврах ажиллагааны бүс бусад шаардлагатай багаж хэрэгслийг үлдээж авсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 08:00 цагийн үед ажилдаа ирэхэд нь аврах ажиллагааны 5-н ширхэг бүс байхгүй байхаар нь хотхоны гадна талын камерийн бичлэгийг шүүлгэж үзэхэд шөнө 05:00 цагийн үед 25-30 орчим насны эрэгтэй хүн хотхоны зүүн урд хэсэгт Тоёота приус-20 автомашинаас бууж алхаж яваад 110-р байрны хаалганы кодыг хийж дотогшоо ороод хар өнгийн цүнхэнд аврах ажиллагааны бүснүүдийг хийгээд авч гараад харуулын постны хажуугаар /нууцааар/ явган шатаар буугаад зам руу гараад явж байсан. Гэхдээ энэ өмнө нь орж байгаагүй хүн гэдэг нь камерийн бичлэгээр тодорхой харагдаж байгаа ба хаалгаа андуурч татаж, гар утсаараа хүнтэй яриад орцны кодыг асууж код хийж байгаа нь харагдаж байна...Уг бүснүүдийг 2015 онд БНГУ-с худалдан авсан, хар өнгийн материалтай ногоон өнгийн оруулагтай нурууны хэсэгт ЕPE_PЮ гэсэн бичигтэй бүс 4 ширхэг, нурууны хэсэгт PET21 гэсэн бичигтэй хар өнгийн материалтай дундуураа шар өнгийн оруулгатай бүс 1 ширхэг, олс түгждэг багаж 5 ширхэг, автомат түгжигч 5 ширхэг, уналтын хүч сааруулагч багаж 5 ширхэг, автомат түгжигч 15 ширхэг /нэг бүсэнд 3 ширхэг байгаа/ хар өнгийн зориулалтын цүнх 1 ширхэг тус тус алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/
5. Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүннү 2222 хороололд “Ө-х” ХХК-нд өндөрийн ажил, угаалга, цэвэрлэгээ хийж хавар буюу 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн 2018 оны 8 дугаар сарын 06-07-ны өдөр хүртэл ажиллаж, тооцоо мөнгөө хий гэж захирал Э- гэх хүнтэй муудалцаж нилээн олон хоног болсон юм...түүнээс хойш тухайн хүн огт мөнгөө өгөхгүй, намайг ажилдаа ажиллуулахгүй гэсэн. Тэгээд энэ талаар би найз Бд хэлсэн. Бид хоёр Э-ийг хашраая гэж бодсон. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн үүрийн 5 цаг өнгөрч байхад 89072020 утасны дугаараасаа залган Хүннү 2222 хорооллын 110-р байрны гадна талын үүдний кодыг асуухаар би унтаж байсан болоод /код болох ##1101#/ гэж хэлж өгсөн. Тэгээд надаас хаана эд зүйл байдаг талаар асуухаар нь 16 давхар дээшээ дээд талдаа л байгаа гэж хэлсэн. Урд нь надаас юу байдаг талаар асуухад би аваарын бүс, тоноглол, багаж хэрэгслүүд бүгд байдаг талаар хэлж байсан. Тэгээд тухайн үедээ юу ч бодоогүй өглөө байсан тул унтаад өгсөн. Тэгээд өдөржингөө Бын утас холбогдохгүй байсан. Орой залгахад“Ө-х” ХХК-ны аваарын 5 ширхэг бүс авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө ярьж байснаараа хашраая гэж бодоод авсан юм уу гэж бодсон. Тэгээд Б тухайн бүснүүдийг хадгалж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/
6. Шүүгдэгч О.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Тухайн өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 22-ны шилжих шөнө үүрээр 06 цаг өнгөрч байхад Барсаас би таксинд суугаад приус-20 маркийн автомашинаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хүннү 2222 хорооллын 110 дугаар байранд ирж гар утсаараа Б ын 8045**** дугаарын утас руу залгаад хаалганы кодыг нь асууж аваад лифтэнд суугаад 16 давхарт гарч дээшээ дээвэр лүү гарсан. Тухайн үед дээвэр дээр хүн байгаагүй. Дээвэр дээр аврах аваарын бүснүүд тоног хэрэгслийн хамт ил байж байхаар нь хар өнгийн үүрдэг цүнхэнд хийж нийт 5 ширхэг аваарын бүс, тоног хэрэгслийн хамт шууд үүрч гараад зам дээрээс такси барин Нарны гүүр орсон. ...Надад Б би нэг компанид хавраас хойш ажиллаж байна. Тухайн компани нь цалин мөнгөө өгөхгүй 1-2 сар гаран болсон 2*2 барилгын цэвэрлэгээний ажил хийж дуусгасан. Одоо болтол мөнгөө өгөхгүй байна гэхээр нь өглөө очиж аваарын бүснүүдийг нь хулгайлан авсан. Гэхдээ одоо зарж үрсэн асуудал байхгүй, бүгд байгаа. Яагаад тухайн бүсийг авсан юм бэ гэвэл Б ын цалинг өгөх юм бол одоо дараа нь буцаагаад өгөх зорилготой байсан. Би тухайн байрны Хүннү 2222 хорооллын 110 дугаар байрны үүдний кодыг мэдэхгүй тул утсаар залгаж асуусан. ...Надад ямар нэгэн санаа зорилго байхгүй. Б ын цалин өгөхгүй байхаар нь очиж авсан. Тэгээд эргүүлээд мөнгө өгөх юм бол өгнө гэсэн бодолтой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 835 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/-аар тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй тул О.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч О.Б , Н.Б нар бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө Н.Б нь “би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүннү 2222 хороололд “Ө-х” ХХК-нд өндрийн ажил, угаалга, цэвэрлэгээ хийж 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-07-ны өдөр хүртэл ажиллахад захирал Э- гэх хүн цалин мөнгөө одоог хүртэл өгөхгүй байна гэж найз Бд ажлын багаж, эд зүйл байгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хүннү 2222 хорооллын 110 дугаар байрыг хэлэхэд Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 22-ны шилжих шөнө 06 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хүннү 2222 хорооллын 110 дугаар байранд ирж гар утсаараа Б ын 8045**** дугаарын утас руу залгаад хаалганы кодыг нь асууж лифтэнд сууж 16 давхарт гараад дээшээ дээвэр лүү гарч аврах ажиллагааны 5 ширхэг бүсийг “Б ын цалинг өгөхгүй” байсан гэх шалтгаанаар хулгайлж 11.812.150 төгрөгийн хохирол учруулсныг хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Б нь “би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүннү 2222 хороололд “Ө-х” ХХК-нд өндрийн ажил, угаалга, цэвэрлэгээ хийж 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-07-ны өдөр хүртэл ажиллахад захирал Э- гэх хүн цалин мөнгөө одоог хүртэл өгөхгүй байна гэж найз Бд ажлын багаж, эд зүйл байгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хүннү 2222 хорооллын 110 дугаар байрыг зааж өгч, хаалганы кодыг нь хэлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” зааснаар Н.Б ыг гэмт хэргийн хатгагч гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Б , Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Эд зүйлийг бүрэн хүлээн авсан тул хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 109/, О.Б ын хувийн байдал /..... настай, ....., ....... боловсролтой, .....мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.../, Н.Б ын хувийн байдал /......настай, ........, ..... боловсролтой, барилгачин мэргэжилтэй, .....эрхэлдэг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б , Н.Б нарыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Б , Н.Б нарт тус бүр оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас урьдчилан цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн 208 /хоёр зуун найм/ хоногийг хасч 32 /гучин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Шүүгдэгч О.Б , Н.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт О-ны Б, Ө овогт Н-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я овогт О-ны Б, Ө овогт Н-ийн Б нарыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Б , Н.Б нарт тус бүр оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас урьдчилан цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн 208 /хоёр зуун найм/ хоногийг хасч 32 /гучин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.
4. О.Б , Н.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Б , Н.Б нарт сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Б ,Н.Б д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Б , Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР