Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 565

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Э,

улсын яллагч Э

шүүгдэгч А, Б тэдгээрийн өмгөөлөгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б А нарт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай хэргийг .....оны .....дугаар сарын ....ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....оны .... дүгээр сарын ....ний өдөр Г аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчин хотхоны .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А

 

Монгол Улсын иргэн..... оны .....дугаар сарын ....ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын үйлдвэрийн исгүүрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, Монелын ..... тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн ..... оны .... дугаар сарын .....ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор .... оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн .....дугаар зүйлийн .... дахь хэсэгт зааснаар ....жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг .... жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А, Б нар нь бүлэглэн .... оны ..... дүгээр сарын орчимд Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын .....оны .... дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт, аюултай бодис болох “хар төмөр савны хамт 4.1 кг, 2 ширхэг 0.5 литрийн хуванцар савны хамт 11.1 кг хэмжээтэй" мөнгөн усыг бусдаас хууль бусаар худалдан авч .... оны ....дүгээр сарын ....ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тонны контейнерт хууль бусаар хадгалсан эмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч А, Б нар нь бүлэглэн ... оны .... дүгээр сарын орчимд Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын .... оны ... дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт, аюултай бодис болох “хар төмөр савны хамт 4.1 кг, 2 ширхэг 0.5 литрийн хуванцар савны хамт 11.1 кг хэмжээтэй" мөнгөн усыг бусдаас хууль бусаар худалдан авч .....оны .... дүгээр сарын .....ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тонны контейнерт хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн  “... Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дуүргиин .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугээр сургуулийн хашаан дотор байрлах баригдаж байгаа барилгын талбайн хашаан дотор ертөнцийн зүгээр хоид талд нь байрлах цагаан саарал өнгөтэй 40 тн-ийн контейнер байлаа. Цоожииг онгойлгож контейнерын хаалгыг нээж узэхэд барилгын материал, эд зуйл эмх цэгцгүй тарааж тавьсан байдалтай, хаалганы аман хэсэг дээр хар өнгийн жижиг, оосортой цүнхтэй зүйл байх ба цүнхний амыг нээлгэхэд хар төмөр савтай зүйл байв. Дангаар нь жин дээр тавьж үзэхэд 4.1 кг байлаа. Уг цүнхтэй мөнгөн ус гэх зүйлийг үзлэгт оролцсон Нийслэлийн онцгой байдлын газрын тэсрэх дэлбэрэх бодис хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Б түр хадгалуулахаар хүлээлгэн өгөв” тэмдэглэл, гэрэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-9 дүгээр хуудас/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... Мөрдөн байцаах албаны баруун талын авто зогсоол дээр байх ..... УНУ улсын дугаартай Toyota Prius маркийн цэнхэр өнгийн суудлын автомашин байх бөгөөд үзлэгт уг автомашины жолооч ...... урд хойд хаалгыг онгойлгож үзэхэд жолоочийн суудлын ар хэсэг, хойд суудлын өмнө хэсэгт улаан эрээн өнгөтэй үүргэвч бүхий зүйл байх ба үүнийг НОБГ-ын алба хаагчаар гаргуулж амыг нээж үзэхэд “Воп адиа” нэртэй 0.5 литрийн цэвэр усны саванд мөнгөлөг өнгөтэй шингэн зүйл дээрээсээ дөрвөн хуруу дундуур, харагдах байдалтай байв. Үүнийг жинлэж үзэхэд 5 кг, улаан хаягтай 0.5 литрийн Кока коланы савтай мөнгөлөг өнгөтэй шингэн зүйлийг жинлэж үзэхэд 6.1 кг жинтэй байлаа. Үзлэгээр хураан авсан улаан эрээн үүргэвчтэй дотроо 5 кг, 6.1 кг хэмжээтэй мөнгөн ус гэх зүйлийг Нийслэлийн онцгой байдлын газрын тэсрэх дэлбэрэх бодис хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын хурандаа Б түр хадгалуулахаар хүлээлгэн өгөв” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 10-14 дүгээр хуудас/

 

Хохирогч, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б

“... Монгол улсын химийн хорт болон аюултай бодисын тухай хууль ...... онд батлагдсан бөгөөд ....онд засгийн газрын ..... дугаар  тогтоолоор Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтыг баталсан. Уг жагсаалт нь дотроо .... жагсаалттай, нэг нь хориглосон, нэг нь хязгаарласан бодисын жагсаалт байдаг. Хязгаарласан бодисын жагсаалтын 6, 7-д мөнгөн ус, мөнгөн усны нэгдлүүдийг ашиглахыг хязгаарлаж өгсөн. Энэ нь хэрвээ ашиглах тохиолдолд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчидийн багийн хурлаар дүгнэлт гаргуулаад дараа нь манай яамнаас тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд ашиглаж болно. Энэ тохиолдлоор зөвшөөрөл авч ажиллаж байгаа газар нь юу байдаг бэ гэхлээр Ус, цаг уурын орчны шинжилгээний газарт агаарын бохирдол тодорхойлдог багажинд мөнгөн уснь нэгдлийг хэрэглэдэг учраас дээрхи зөвшөөрлийн дагуу ажиллуулдаг.

Мөн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжинд үйлдвэрээсээ хийгдсэн байдалтай орж ирж байгаа. Энэ багаж тоног төхөөрөмжүүд нь бэлэн үйлдвэрийн бүтээгдэхүүн, бараа учраас химийн хорт бодис гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин тухайн багаж төхөөрөмжөөс санаатай болон санамсаргүй байдлаар мөнгөн ус, мөнгөн усны нэгдлийг гаргаж аваад ашигласан, хадгалсан, тээвэрлэсэн гэх тохиолдлуудад Эруүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болдог. Мөн 2008 оны Байгаль орчны сайдын 135 дугаар тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон байдаг. Мөнгөн усыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэж байсан бөгөөд энэ химийн бодисын уур нь хүний амьсгал дуслын замаар орвол уушгиар дамжиж цусанд ороод тархинд хуримтлагдаад төв мэдрэлийн системийг гэмтээж улмаар амь насанд аюул учирдаг. Мөнгөн ус ууршаад уур болоод тэр уур нь байгальд устахгүй, хүйтэн үед доошоо бууж халуун үед хөөрөх байдлаар байдаг, энэ үед амьд биетийн биед орсноор хортой нөлөө үзүүлдэг. Мөнгөн усыг хэрэглээ талаас нь ярих юм бол Монгол улсад эмнэлгийн болон бусад шаардлагатай байгууллагын хэмжилтийн тоног төхөөрөмжид бараа, бүтээгдэхүүн байдлаар ашиглаж байгааг, энгийн иргэдийн гар дээрээс хурааж авсан саарал мөнгөн устай адилтгаж ойлгож болохгүй. Энэ асуудал нь бол химийн хортой бодисыг хууль бусаар эргэлтэд оруулж байгаа хэлбэр юм. Хэрвээ иргэн болон хуулийн этгээд мөнгөн усыг ашиглахаар бол хуульд заасан тусгай зөвшөөрлийг авсан байх шаардлагатай ..." гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Гэрч А “... Би .....оны өвөл манай найз Дорнодод амьдардаг О Г нараар дамжаад М гэх залуутай танилцсан. Тэгээд М дамжиж Б танилцсан. Тэр үед Б барилгын ажил хийдэг байсан. Ингээд .... оны ....дүгээр сарын үед М утсаар яриад 13-8-тай мөнгөн устай хүн байна уу гэж асуухаар нь би яах гэж байгаа юм гэсэн чинь өндөр үнээр авах хүн байнаа, та дүүдээ тийм мөнгөн ус олоод өгөөчээ гэхээр нь би эгч нь ёстой мэдэхгүй хүнээс асууж өгье гэж хэлээд орхисон байсан. Манай найз ..... нөхөр .... хоёроос мөнгөн ус байна уу гэж асуусан чинь .... гэх залуугийн утасны дугаарыг өгөөд энд байгаа гэж хэлсэн. Д утасны дугаарыг одоо санахгүй байна. Тэгээд би Д гэх залуутай утсаар яриад “мөнгөн ус байна уу" гэсэн чинь “байгаа, манай найз дээр Баянмонгол хороололд байгаа” гэсэн. Тэгээд би М Д гэх залуугийн утасны дугаарыг өгөөд энэ хүнд байгаа гэнээ гэж хэлээд холбосон. Ингээд М “бид нар Баянмонгол хороололд ирсэн байна та хүрээд ир" гэхээр нь би яваад очиход М Б ирчихсэн, Д гэх залуу нь бас нэг жижигхэн залуутай ирчихсэн байсан бөгөөд тэр жижигхэн залуу нь 30 кг-тай савтай мөнгөн усыг зарна гэж яриад байсан. Тэгээд М эд нар хоорондоо яриад савтай мөнгөн усыг нь авсан. Хичнээн кг мөнгөн ус авсныг мэдэхгүй байна. Би ерөнхийдөө холбож өгөөд л явсан. Түүнээс хойш М уулзаагүй. Одоо ямар ажил хийж байгаа, утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Тухайн үед Б найз А гэх залуу нийлж мөнгөө гаргаж авсан гэсэн. М болохоор дунд нь холбож өгөөд явж байсан. Тэгээд М нөгөө мөнгөн ус авна гэсэн хүн чинь хулхидчихлаа, яанаа машин тэргээ өндөр хүүтэй барьцаанд тавьсан гэж яриад байсан. Ингээд эргээд мөнгөн ус зарсан гэх жижигхэн залуугийн утас нь холбогдохгүй болсон. Тэр жижигхэн залуугийн нэр, утасны дугаарыг мэдэхгүй байна. Тэгээд Б А нар хамтраад барилгын ажлаа хийгээд улирлын чанартай ажиллаад явсан ба хааяа нэг утсаар яриад нөгөө юмыг авах хүн алга уу гээд л байж байдаг. Тэгсээр байгаад өнөөдрийг хүрсэн ба цахим чатанд мөнгөн ус авна гэсэн зар байхаар нь холбогдоод асуусан чинь мөнгөөр авъя гээд Б руу ярьсан чинь холбогдохгүй байхаар нь А рүү яриад мөнгөн ус нь байна уу гэсэн чинь байгаа гэж хэлсэн. Тэгээд эргээд авах хүнтэйгээ холбогдоод уулзуулах гэж байгаад цагдаад баригдсан. Нийт хэдэн кг мөнгөн ус байгааг би мэддэггүй юм. Өмнө нь энэ хоёр зарлаа гэж ярьж байгаагүй. Надад мөнгөн ус байхгүй болохоор хадгалж байгаагүй. Б А нар барьж байгаа барилгынхаа контейнерт хадгалж байсан юм шиг байна лээ. Саарал мөнгөн ус гэж яриад байсан, бид нар хоорондоо ярихдаа 13-8 гэж ярьдаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Гэрч М "... Одоогоос 2 жилийн өмнө 2017 оны үед утсаар яриад "найдвартай дуудлагын жолоочийн дугаар байна уу? гэхээр нь би таньдаг дуудлагын жолооч Д гэх залуугийн дугаар өгсөн. Тухайн үед Д гэх залууг дуудлагын жолооч гэх утгаар нь зүс таньдаг байсан. Түүнээс хойш Д гэх залуутай холбогдоогүй. А ч нээх яриагүй. Дор дороо ажлаа хийгээд л амьдарч байсан. Тэгээд саяхан А утсаар яриад “юу байнаа, чамд Д утасны дугаар байна уу” гэхээр нь би “ямар Д” гэсэн чинь чи надтай танилцуулж байсан ш дээ гээд би бодоод байсан чинь тэр дуудлагын жолооч л байсан байна лээ. Тэр Д дугаар, гэрийн хаяг, бүтэн нэрийг ч одоо мэдэхгүй, хаана байдгийг нь ч мэдэхгүй. А би тэр Д сайн мэдэхгүй байна, юу яриад байгаа юм гэсэн чинь найз нь мөнгөн усны хэрэгт холбогдчихоод байна, Д олоод өгөөч гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

 Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12/68 дугаартай шинжээчийн:

“1. Хэргийн газраас хураагдсан хар өнгийн төмөр савтай химийн бодис, “bonaqua” гэсэн бичигтэй 0.5 литрийн усны савтай химийн бодис, “Кока кола” гэсэн бичигтэй 0.5 литрийн ундааны савтай химийн бодисуудаас лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийхээр таслаж авсан дээжүүдийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн эдгээр мөнгөлөг өнгийн химийн бодисууд нь мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо.

... 3. Мөнгөн ус нь Монгол улсын засгийн газрын ....оны .... дүгээр сарын ....ний өдрийн ... дугаар тогтоолын ... дугаар хавсралт болох “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт’’-д орсон химийн бодис юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015.10.08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн ус багтсан байна.” гэсэн дүгнэлт. /хэргийн 41-44 дүгээр хуудас/

 

Яллагдагч А “... .... оны хавар ... сарын сүүлээр хамт ажилладаг Б танил А гэх эгчтэй танилцаад ярьж байхад мөнгөн ус худалдаж аваад зарах юм бол нугалж зардаг гэсэн зүйл яриад тэр үед би миний хувьд мөнгө олох сонирхолтой байсан. Тэгээд А эгчээр дамжуулаад мөнгөн ус зарна гэсэн хүнтэй холбогдоод Б бид хоёр дундаасаа 26 сая төгрөг босгоод 27-30 кг орчим мөнгөн ус авна гэж баримжаалаад авсан. Тэр мөнгөн усыг өөрийгөө Д гэх залуу мөнгөн усыг бид хоёрт зараад 26 сая төгрөг аваад явсан. Тэр Д утас хаяг, энэ талаар бид хоёрт мэдэх зүйл байхгүй. А эгч бид нартай холбож өгсөн. Бид хоёр авсан мөнгөн усаа хорооллын 40 дүгээр сургуулийн баруун талын хашаанд баригдаж байгаа барилгын талбайд тавьсан контейнер дотор хийж хадгалсан. Ингээд бид хоёр худалдаж авах хүн хайгаагүй. Энэ талын мэдээлэл байхгүй болохоор А  эгчид хэлсэн. А эгч худалдаж авах хүн олж өгнө л гээд байсан. Б бид хоёр ажлаа хийгээд байж байсан. Ингээд үндсэндээ 2 жил контейнерт хадгалж байсан. Тэгээд .... оны ....дүгээр сарын ....ний үед над руу А эгч утсаар яриад “нөгөө мөнгөн уснаас чинь килограммыг нь 250.000 төгрөгөөр авъя гэсэн хүн байнаа, зарах уу” гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Угаасаа 2 жил болоод мөнгөө гаргаж авч чадахгүй байсан болохоор заръя гэж бодсон.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 96-99 дүгээр хуудас/

 

Яллагдагч Б “... 2017 оны хавар А эгчтэй А бид хоёр уулзаад байж байхад “ашигтай наймаа байна, мөнгөн ус худалдаж аваад зарвал ашигтай юм байна, та хоёр мөнгө гаргаад авахгүй юм уу, мөнгөн ус зарах хүн байгаад байнаа” гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад 26 сая төгрөгөөр 30 килограммыг авахаар болоод А эгч цаашаагаа нэг залуутай холбогдоод Д гэх залуу ганцаараа ирээд хар төмөр савтай мөнгөн усыг 30 кг гэж хэлээд цүнхтэй өгчихөөд явсан. Ингээд А бид хоёр тэрийгээ аваад машиндаа хийгээд хорооллын 40 дүгээр сургуулийн баруун талын баригдаж байгаа барилгын талбай дээр байгаа контейнерт хийж хадгалсан. Тэрнээс хойш 2 жил шахуу хадгалсан. А бид хоёр мөнгөн усыг худалдаж авснаасаа хойш огт зараагүй байсан ..." гэсэн мэдүүлэг /хэргийн 109-112 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч А, Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А, Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А, Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

             Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын химийн бодисын хаягдлын түр агуулахад хадгалаатай байгаа хар төмөр савны хамт 4.1 кг, 2 ширхэг 0.5 литрийн хуванцар савны хамт 11.1 кг хэмжээтэй мөнгөн усыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А, Б нарын энэ хэрэгт баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тус бүр 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөг хасч тэдгээрийн эдлэх ялыг 5370 нэгж буюу 5.370.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б бүлэглэн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

А бүлэглэн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                                                         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, А 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А, Б нарын энэ хэрэгт баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тус бүр 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөг хасч тэдгээрийн эдлэх ялыг 5370 нэгж буюу 5.370.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Б торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

                

5. Эрүүгийн хуу. лийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А Б нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А, Б нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын химийн бодисын хаягдлын түр агуулахад хадгалаатай байгаа хар төмөр савны хамт 4.1 кг, 2 ширхэг 0.5 литрийн хуванцар савны хамт 11.1 кг хэмжээтэй мөнгөн усыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ