Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00185

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны ******* сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14883 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг дэмжин оролцсон байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

4.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэрээр хариуцагч *******, *******, ******* нараас 1,394,591,588 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2022/00690 дугаар магадлалаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0******* сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгээс 50,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч *******, *******, ******* нар 1,344,591,588.49 төгрөгийг 2022 оны 0******* сарын 20-ны өдрөөс 2023 оны 0******* сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 17******* зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн ******* хороо, 1******* хороолол, ******* тоот хаягт байрлах, 6.390 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн ******* хороо, ************** байрны ******* тоот байрлах, 149 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн ******* хороо, 1******* хороолол ******* байрны ******* тоот хаягт байрлах, 72.5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн ******* хороо, ******* байрны ******* тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн ******* хороо, 1******* хороолол ******* байрны ******* тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тус тус зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 22-38/

 

4.2. Хариуцагч ******* нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ГХ2022/01753 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн ******* хороо, ************** байрны ******* тоот байрлах, 149 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, уг ажиллагааны талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ. /хх-39-42, 45-48/

 

4.3. ******* нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар саналаа ирүүлэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 1,200,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч ******* нь 1,341,000,000 төгрөгөөр, төлбөр авагч ******* нь 521,500,000 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлж, талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 0******* сарын 04-ний өдрийн 5/169 дугаар тогтоолоор *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, ************** байр, ******* тоот хаягт байрлах 149 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох шинжээчээр *******-ийн үнэлгээчин *******ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 5******* зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. /хх-49-52/

 

4.4. Улмаар шинжээч ******* нь *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, ************** байр, ******* тоот хаягт байрлах 149 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 770,610,000 төгрөгөөр тогтоосон боловч төлбөр төлөгч ******* нь уг үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд гаргаж, уг гомдлыг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/04583 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 0******* сарын 03-ны өдрийн 210/МА2025/00048 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 001/ШХТ2025/00190 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-54-67/

 

5. Төлбөр төлөгч, өмчлөгч нарт анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдэж, гардуулсан эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, анхны үнэ, өмчлөгчийн тухай, дуудлага худалдааг явуулах он, сар, өдөр, цаг, хаяг, уг дуудлага худалдаа нь албадан дуудлага худалдаа гэсэн тодотгол, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар зэрэг мэдээллийг тусгахаар заасан.

 

6.1. Хэргийн 69 дэх талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 40/10 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд төлбөр төлөгч *******, *******, ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, ******* хороо, ************** байр, ******* тоот хаягт байрлах 149 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 770,610,000 төгрөгийн 70 хувь болох 539,427,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад ******* дүүргийн ******* хороо, *******, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсугай. гэж тусгасан нь хуулийн дээрх шаардлагад нийцжээ.

 

6.2. Төлбөр төлөгч *******, *******, *******эд хаягласан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4-246/7408, 4-246/7413, 4-246/7411 дугаартай мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.03.25-ны өдрийн 4/10 дугаар тогтоолыг нэхэмжлэгч ******* 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус тус хүлээн авч, гарын үсэг зурсан, төлбөр төлөгч *******эд хаягласан мэдэгдлийг хүлээн авахдаа ээж *******эд дамжуулж танилцуулна гэж тэмдэглэн хүлээн авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-68, 70-74/

 

6.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 13, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.5, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн төлбөр төлөгч, өмчлөгчид дуудлага худалдааны тогтоолыг танилцуулаагүй, мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

6.4. Мөн анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ. Иймээс ******* нь мэдэгдлийг төлөөлөх эрхгүй хүнээр дамжуулсан илт хууль зөрчсөн үйлдлийг төлбөр төлөгч нарт гардуулсан гэж үзэж байгаа нь хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.5. Иймд анхан шатны шүүх хариуцагч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж дүгнэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцсэн тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* гуравдагч этгээдээр оролцох хүсэлт бичгээр гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан нь *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас *******ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* зүйлийн 755.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-167, 175-177/

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны ******* сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/14883 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

 

Г.НЯМСҮРЭН