Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00334

 

 

 

********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/18440 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

11,000,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн, Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******-д холбогдуулан хариуцагч үүргийн зөрчил гаргасан тул гэрээнээс татгалзсан гэж 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг хүлээлгэн өгсөн боловч нэхэмжлэгч тал сайжруулах хүсэлт илгээгээгүй тул гэрээнээс татгалзаж буйд буруугүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар тээвэр зуучийн цахим программыг 20,000,000 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр систем суурилуулах, нэвтрүүлэлт хийх, 10 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт сайжруулалт хийх, 11 дүгээр сарын 05-ны өдөр системийг бүрэн хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчид гэрээний урьдчилгаа төлбөрт 11,000,000 төгрөг төлжээ.

Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдож буй эдгээр үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулж дүгнэв.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

3.2. Гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой тээвэр зуучийн цахим программыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үүрэг хүлээнэ.

2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хариуцагчийн нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн тээвэр зуучийн цахим программ, талуудын цахимаар харилцаж байсан зурваст хийсэн үзлэгээр хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчид цахим программ хүлээлгэж өгсөн боловч энэ нь доголдолтой байсан талаар харилцаж байсан үйл баримт тогтоогдсон.

Мөн уг үзлэгийн тэмдэглэлд үндэслэн хариуцагчийн хийж гүйцэтгэсэн цахим программын чанар, тоон үзүүлэлтийн талаар үнэн зөв, эргэлзээгүй байдлаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

3.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 343.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг баримтаар баталгаажуулж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой.

Гэвч хариуцагч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой тээвэр зуучийн цахим программыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

 

3.4. Иймд хариуцагч үүргийн зөрчил гаргасан, энэ талаар урьдчилан сануулсан боловч үр дүн гараагүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 10 дугаар сарын сарын 22-ны өдөр мэдэгдэл өгөх замаар гэрээнээс татгалзжээ.

 

3.5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Гэрээний эхний үе шатанд гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүйгээс шалтгаалан хоёр дахь үе шатны ажил хэрэгжих хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан. Энэ хугацаанд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой болох нь тогтоогдоогүй тул хариуцагчийг хүлээн авсан урьдчилгаа 11,000,000 төгрөгт тохирох ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 11,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн зарим орхигдуулсан эрх зүйн дүгнэлтийг нэмж дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/18440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ