Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 445

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,   

хохирогч Ц.М , Р.Э ,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Б.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Э-д  холбогдох эрүүгийн 1910000000208 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны .....дүгээр сарын ....-ний өдөр ....аймагт төрсөн, ... настай, ..... мэргэжилтэй, МСМ группд нярав ажилтай, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн ...дугаар хороо ........ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2011 онд Багануур дүүргийн шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар тэнссэн, 2015 онд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн, М овогт Б-ын Э /РД:.................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э  нь 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа Ц.М , цагдаа жолооч Р.Э  нарыг албан үүргээ гүйцэтгэж байх явцад хүч хэрэглэн эсэргүүцэж, Ц.М ын толгойд нь Р.Э ийн нүүрэн тус газар нь цохиж, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Э  нь 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа Ц.М , цагдаа жолооч Р.Э  нарыг албан үүргээ гүйцэтгэж байх явцад хүч хэрэглэн эсэргүүцэж “та нартай наргүй амьдрал болохгүй байна, битгий гай бол” гэж хэлэн Ц.М ын толгой тус газарт нь цохиж, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Б.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шөнө 00:00 цагт  эхнэрээ ажлаас нь авчихаад 01:00 цагийн үед гэрийн гадаа ирсэн. Тухайн өдөр цэргийн баярын өдөр тохиож байсан тул эхнэр маань надад пиво авч өгсөн. Тэр пивог бид 2 машиндаа утаснаасаа кино үзэнгээ ууж байсан. Хэсэг хугацааны дараа машины  урдуур нэг настай эгч гүйж байсныг ажиглаад сууж байтал хохирогч нар машины цонхыг тогшсон. Би цонхоо нээгээд хартал цагдаа байсан. Цагдаа надад хандаж “бичиг баримтаа аваад гараад ир” гэхэд би машин дотроос гарч ирээд “сайн байна уу та” гэж мэндэлсэн. Гэтэл цагдаа миний үнэмлэхийг аваад “шууд хэлтэс рүү явна”, “юу хийж байснаа та мэдэхгүй байна уу” гэж дээрэнгүйгээр надад  хандсан. Намайг  ямар үндэслэлээр, ямар учраас намайг хэлтэс руу авч явах гэж байсныг ойлгоогүй. Би цагдаад “та надаа бичиг баримтаа шалгуулчих” гэж шаардахад, цагдаа “чи миний бичиг баримтыг шалгадаг хэн бэ” мөн эхнэрийн хажууд зогсож байсан цагдаа “энэ ямар том пизда вэ” гэж хэлчихээд цагдаа нар намайг гавлах гзаэж байсан. Тухайн үед манай энхэр надад санаа зовниж айж сандарсан байдалтай байсан ба хохирогч Р.Э  эхнэрийг маань гарыг  мушгиж, харин намайг гавлах гэж байсан. Би цагдаа нарт хандаж “өнөөдөр цэргийн баяр тохиож байна манайх энэ байранд байдаг бид 2 одоо орлоо, итгэхгүй бол би эмээгээ гаргаад иръе” гэж хэлээд гэр лүүгээ алхахад хохирогч Ц.М  эхнэрийг маань 2 удаа газар унагааж байхыг би харж сэтгэл дотроо шаналсан. Учир нь тухайн үед манай эхнэр жирэмсэн байсан тул хүүхдээ зулбуулчих вий гэж би айсан болохоор, мөн байрны орц руугаа явах замд эхнэр маань олон удаа  “өвдөж байна” гэж орилсон тул би эхнэртээ туслах шаардлагатай санагдсан учраас би хохирогч Ц.М ыг баруун гараараа зүүн шанаанд нь цохьсон, харин хохирогч Р.Э ийг би заамдаж байгаад нүүрэн тус газар нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Ц.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-оос 18-ны шилжих шөнө эрэгтэй, эмэгтэй 2 хүн согтууруулах ундаа хэрэглэж бусдын амар амгалан байдлыг алдагдуулсан тадаар дуудлага хүлээн авч хэрэг болж байгаа газрыг явж шалгах ёстой байсан. Тухайн газар би хүн хайж байсан учраас шүүгдэгчийн машин надад сэжиг бүхий санагдсан учраас би шалгасан. Шүүгдэгч эхнэртэйгээ хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон газар хэрэглэж байсан шалтгаанаар би шаардлага тавихад шүүгдэгч ууртайгаар бид нар луу дайрсан. Би шүүгдэгчид бичиг баримтаа гартаа барьж байгаад шалгуулсан. Бид шүүгдэгчийг хэлтэс рүү авч явж асап системээр шалгуулах гэж байсан боловч шүүгдэгч бид нарыг цохиж миний толгойн хэсэгт гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

3. Хохирогч Р.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид 2 дуудлагын дагуу шалгалт хийж явж байхад шүүгдэгчийн машин дуудлага ирсэн газраас холгүй байж байсан. Шүүгдэгч болон нэг эмэгтэй хүн машин дотор согтууруулах ундаа хэрэглэж байсан тул бид хоёр шаардлага тавихад шүүгдэгч эсэргүйцсэн. Бид хоёр шүүгдэгчийг цагдаагийн хэлтэс руу дагуулж шалгах гэж байсан боловч шүүгдэгч зугтаах гэж байхаар нь бид хоёр шүүгдэгчийн эхнэрийг нь гавлаад машин руу суулгах гэж байхад шүүгдэгчийн эхнэр чангаар “цагдаагийн байгууллагын ажилтан намайг хүчиндэх гэж байна” гэж орилсноос болж шүүгдэгч машин дээр буцаж ирж бид хоёрыг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

4. Хохирогч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 13:00 цагаас Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд ахмад Энхцаг эмчийн удирдлагад 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэхээр ирсэн. Шөнийн 02:56 цагийн үед арцат-10 /жижүүрийн албанаас/ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр сааралын 7-р байрны 4-р байрны 4-р орцны подвальд хүмүүс архидаад унтуулахгүй байна гэх дуудлагыг хүлээн авч ахлах ахлагч Р.Э ийн хамт очиж шалгахад 40 гаруй насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирээд дөнгөж сая гараад 8-р байрны тийшээ явчихлаа гэж хэлэхээр нь 8-р байрны орчим явж байхад тоёота приус-30 маркын саарал өнгийн автомашинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн пиво уугаад эрэгтэй нь жолооны ард сууж байхаар нь хоёулаа очиж бичиг баримтыг нь шалгахад тэр залуу уурлаад “та нартай наргүй амьдрал болохгүй байна, битгий гай бол” гэж хэлэхээр нь маргалдаж байхад ахлах ахлагч Э- эмэгтэйг нь авч автомашин руугаа явсан. Би араас нь явах гэтэл тэр залуу зугтаачихаар нь орхиод машин руугаа алхаж байхад нөгөө залуу араас гүйж ирэхээр нь эргээд харахад миний зүүн шанаа орчим хатуу зүйлээр маш хүчтэй цохьсон. Би тухайн үед юу болсныг мэдээгүй шууд ухаан алдаад уначихсан байсан ба сэрэхэд түргэний автомашинд хэвтэж байсан. Тэгэхэд зүүн нүд хавдаад нээгдэхгүй, зүүн шанаа, уруул хавдсан, дух эрүүний хэсгүүдэд халцарч нүд, ам, хувцас хунар цус болчихсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 /

            5. Хохирогч Р.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 13:00 цагаас Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх саатуулах байранд ахмад Энхцаг эмчийн удирдлагад 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэхээр ирсэн. Ажлаа аваад шөнийн 02:56 цагийн үед арцат-10 /жижүүрийн албанаас/ Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр сааралын 7-р байрны 4-р орцны подвальд хүмүүс архидаад унтуулахгүй байна гэх дуудлагыг хүлээн авч дэд ахлагч Ц.М ын хамт очиж шалгахад хүмүүс нь гараад явчихсан байсан. Тэгээд дуудлага өгсөн хүний зааж өгсөн зүг рүү явж байрнуудын наагуур цаагуур явж байхад тоёота приус-30 маркийн автомашинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн пиво уугаад сууж байхаар нь бичиг баримтын авч хэлтэс рүү дагуулж явуулж гэхэд явуулахгүй байсан. Тэгэхээр нь эрэгтэйг нь дагуулаад машин руу явах гэхэд эмэгтэй нь явуулахгүй зууралдаад байхаар нь хамт аваад явах гэхэд эрэгтэй нь зугтаагаад орц руугаа орчихоор нь эмэгтэйг нь машин руугаа суулгахад муухай орилоод байсан. Тэгээд эргээд хартал М- байхгүй болчихсон байхаар нь машинаас буугаад харахад машины хажуу талд доошоо хараад унасан ухаан алдсан байдалтай байсан. Тэр залуу шууд ирээд миний нүүр рүү нэг удаа цохихоор нь машиныхаа урагшаа гүйж тойроод хэсэг байж байхад араас ирээд гараа ам руу хийж байгаад хоёр тийш нь татаад байхаар нь хурууг нь хазаж салгаад машиндаа гүйж ороод жижүүр рүү богино долгионоор холбогдож нэмэлт хүч дуудсан. ...Би тэр эмэгтэйг машинд оруулж суулгачихаад эргээд харахад М- зодуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/

            6. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”та намайг битгий авч яваач” би явахгүй гэж гуйхад үг сонсохгүйгээр хүчээр машиндаа суулгачихаад буцаал гарахаар нь араас нь харахад манай нөхөр нэг цагдааг нь газар унагаачихсан зодчихсон байхаар нь салгаад орцны үүдэнд байж байхад цагдаа нар ирээд манай нөхрийг ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/

           7. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жижүүрийн албанаас “дуудлагаар очсон цагдаа нар зодуулсан байна хурдан оч” гэж богино долгионы станцаар үүрэг өгсний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо сааралын 7-8-р байрны дунд очиход манай эрүүлжүүлэх саатуулах байрны автомашин нь тусгай гэрлээ асаачихсан байдалтай зогсож байхаар нь очиж шалгахад уг автомашины гадна урд хэсэгт дэд ахлагч М- дээшээ харсан байдалтай нүүр ам болон куртик нь нилэнхүүдээ цус болчихсон байхаар нь “юу болсон бэ” гэж асуугаад босгох гэхэд босч зогсож чадахгүй унаад байхаар нь буцаж хэвтүүлсэн. Гэтэл хажуу талд нь ахлах ахлагч Р.Э ийн хацар шанаа орчим цус гарч шалбарсан байдалтай зогсож байхаар нь та нарыг зодсон хүмүүс хаана байгаа юм бэ гэж асуухад тэнд байна гэж хэлээд сааралын 7-р байрны 1-р орцны тийшээ заахаар нь харахад уг байрны 1-р орцны харалдаа өндөр биетэй урт үстэй залуу нэг эмэгтэйн хамт зогсож байхаар нь дэд ахлагч Мөнх-Одын хамт очиж дагуулж яваад машиндаа суулгаад жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан. ...М-ын нүүр, ам орчим цус гарсан куртикны энгэр хэсэг их хэмжээний цус болсон, зүүн нүд, хацар, шанаа хавдсан ухаан балартсан байсан. Харин Э-ийн зүүн хацарт зулгарч цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112/

          8. Гэрч Б.А-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хол, ойрын хараа /+-2/ муу болохоор цонхоор харах үедээ нүдний шилээ зүүгээгүй байсан болохоор ямар ч байсан цагдаа хувцастай хоёр хүн байсан ба нэг цагдаа нь газар уначихсан хөдлөхгүй хэвтэж байсан ба нөгөө цагдаа нь тусгай зориулалтын автомашины хажуу талд нөгөө залуутай зууралдаад зогсож байгаа харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 160/

          9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3578 дугаартай дүгнэлт:

          -Ц.М ын биед зүүн ухархайн доод дунд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний гадна талд, оочны доор зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Дээрх ухархайн доод дунд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хамрын цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          -Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-69/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3587 дугаартай дүгнэлт дүгнэлт:

          -Р.Э ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт өнгөц няцарсан шарх, дух баруун нүдний зовхинд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-72/

          10. Хэргийн газрын үзлгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-21/

          11. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт дуудлага ирсэн талаарх бүртгэлийн хуудас /хх-7/

          12. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт /хх-22-25/

          13. Хохирогч Ц.М , Р.Э  нарыг 2018 оны 3 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байсан талаарх баримт /хх-29-46/

          14. Хохирогч Ц.Э-ын эмчилгээ хийлгэсэн талаарх баримт /хх-48-55/

          15. Шүүгдэгч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Намайг дагаж явсан цагдаа цаашаа машин руугаа алхахаар нь би араас нь алхаж байхад дэд ахлагч залуу эргэж хараад гаваа бариад ухас хийхээр нь баруун гараараа зүүн шанаа руу нь цохиход газар харуулдаж унасан. Тэгэхээр нь цагдаагийн машин руу ороход нөгөө цагдаа нь цаашаа хараад манай эхнэрийг гавлах гээд байгаа юм уу гэмээр байдалтай байхаар нь шилэн хүнээс нь татаж машинаас гаргахад эргэж хараад цохих гэхээр нь хойшоо бултаад баруун болон зүүн гараараа нүүр рүү нь хоёр удаа цохиход машин руу гүйгээд орсон. Тухайн үед манай эхнэр цагдаагийн машинаас буучихсан байхаар нь эхнэртэйгээ уулзаад зогсож байхад нэмэлт цагдаагийн машин ирэхээр нь учир байдлыг хэлээд хамт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Э  нь урьд 2011 онд Багануур дүүргийн шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар тэнссэн, 2015 онд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/-аар тогтоогдлоо.

            2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй тул Б.Э  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3578, 3587/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

          Учир нь шүүгдэгч Б.Э  нь 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа Ц.М , цагдаа жолооч Р.Э  нарыг албан үүргээ гүйцэтгэж байх явцад хүч хэрэглэн эсэргүүцэж “та нартай наргүй амьдрал болохгүй байна, битгий гай бол” гэж хэлэн Ц.М ын шанаа тус газарт нь цохиж, түүний биед зүүн ухархайн доод дунд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний гадна талд, оочны доор зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, Р.Э ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт өнгөц няцарсан шарх, дух баруун нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан тус тус учруулсныг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,  эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан өөрийг нь, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.    

Иймд шүүгдэгч Б.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан өөрийг нь, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч Ц.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би баримтаар нэхэмжилсэн хохирлоо бүрэн хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Р.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...31 настай, эрэгтэй, хуягт танкийн ашиглалтын инженер мэргэжилтэй, МСМ группд нярав ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан М овогт Б-ын Э-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Б-ын Э-г2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э гийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийн  нэг хоногийг торгох ялын 15 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 465.000 /дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөгийг хасч нийт 2.735.000 /хоёр сая долоон зуун гучин таван мянган/ төгрөгийн торгох  ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Б.Э г хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг /МСМ группд нярав ажилтай/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2.735.000 /хоёр сая долоон зуун гучин таван мянган/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.  

Б.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.    

            Шүүгдэгч Б.Э гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Б-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан өөрийг нь, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

            2. М овогт Б-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Б-ын Э-г 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э гийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 465.000 /дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөгийг хасч нийт 2.735.000 /хоёр сая долоон зуун гучин таван мянга/ төгрөгийн торгох  ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э д оногдуулсан 2.735.000 /хоёр сая долоон зуун гучин таван мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

6. Б.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

7. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.     

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Э д сануулсугай.   

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Э д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.    

   

   

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР