Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2026/00260

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08547 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түрээсийн төлбөр, өмгөөлөгчийн зардалд нийт 37,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

******* тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоолгох, дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *******т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд ******* өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, *******аас Ниссан Мурано маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий хөдлөх хөрөнгийн үнэ 101,427,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Ундрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагч нарын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь ******* тоот байршилтай 38 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг, 2008 оны 02 сарын 12-ны өдөр Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчилсөн ба нэг өмчлөгчтэй үл хөдлөх эд хөрөнгө юм.

1.2. Нэхэмжлэгч нь гадаадад амьдарч байсан төрсөн дүү *******ий өмчлөлийн орон сууцанд өндөр настай ээжийгээ асрахын тулд удаан хугацаанд амьдарч байсан учраас өөрийн өмчлөлийн орон сууцыг төрсөн ах ******* болон түүний гэр бүлийн хүмүүс *******, ******* нарт үнэ төлбөргүй ашиглуулж байсан, түрээс болон бусад хэлбэрээр гэрээ байгуулж байгаагүй болно.

1.3. Гэтэл дүү ******* нь Монгол улсад ирж өөрийн байрандаа амьдрах болсон учраас дүүгийнхээ орон сууцыг чөлөөлж өгч, өөрийн өмчлөлийн орон сууцанд нүүж орох гэсэн боловч ******* болон ******* нар нь чөлөөлж өгөхгүй байна.

1.4. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 сарын 24-ний өдрөөс одоог хүртэл өөрийн өмчийн орон сууцыг чөлөөлүүлж чадахгүй 4 настай хүүгийн хамт түрээсийн байранд амьдарч байна. Хариуцагч *******ээс орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад *******т дахь орон сууцыг ав, бид эндээс нүүхгүй, ер нь удаан амьдарсан тул бид энэ байрыг хуваалцах эрхтэй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье гэсэн үндэслэлгүй тайлбар тавьж чөлөөлж өгөхгүй тул шүүхэд хандахаас аргагүй байдалд ороод байна. *******т дахь орон сууц нь хариуцагч нарын өмчлөлийн хөрөнгө болно.

1.5. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* тоот орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

1.6. Түүнчлэн хариуцагч *******, ******* нар тус орон сууцыг нэхэмжлэгчийн өмч гэдэг нь тодорхой байхад үндэслэлгүйгээр байрыг нь булаацалдан суллахгүй удааж, хугацаа авч намайг өөрийн байрандаа амьдрах бололцоогүй түрээсийн байранд амьдрахаас үүдэлтэй эд мөнгө болон сэтгэл санааны хохирол учруулж байна.

1.7. Энэ хугацаанд ******* нь cap бүр 1,500,000 төгрөгийн түрээс төлж түрээсийн байранд амьдарч байна.

1.8. Мөн нэхэмжлэгч нь *******ын элчин сайдын яаманд ажилладаг ба байнга шүүхээр яваад байх боломжгүй. Мөн бага насны хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдардаг. Эмчийн зүгээс сэтгэл санаагаа тайван байлгаж ямарваа нэгэн зүйлд стрессдэхгүй байхыг байнга зөвлөдөг учраас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж өмгөөллийн үйлчилгээ авч байна.

1.9. Иймд хариуцагч нараас ******* тоот орон сууцыг 2024 оны 03 сараас эхлэн 2025 оны 10 cap хүртэлх нэхэмжлэгч миний түрээсийн төлбөр болох 32,700,000 төгрөг, өмгөөллийн зардал 5,000,000 төгрөг, нийт 37,7000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* дугаар байр нь анх 1974 онд ашиглалтад ороход тухайн үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын *******ы хорооны дарга *******ын зээ хүү ******* гэр бүлтэй болсон учир тус байрыг ******* болон бусад гэр бүлийн гишүүд суллан өгч манай гэр бүл оршин сууж одоог хүртэл огт шилжилт хөдөлгөөнгүй амьдарч байна.

2.2. Уг байрыг өмч хувьчлалаар хэн нэгний нэр дээр болгох шаардлага тулгарсан тул ******* эзэнгүй байсан болохоор *******ын нэр дээр бүртгүүлж хувьчилж авч байсан юм. Миний гэр бүлийн хүн 2023 оны 09 сард хүнд өвчний улмаар нас барсан. Амьд сэрүүн байхад нь энэ байрны бүртгэлийг өөрчлөх талаар санал тавихад бизнесийн хамтрагчид орон сууцаа барьцаалан зээл гарган бизнест оруулж эрсдэлд их орох юм. Дүүгийн нэр дээр байх нь тодорхой хэмжээнд хамгаалагдах учраас дүү *******ын нэр дээр нэр төдий байж байхад зүгээр юм гэдэг байсан нь дүү *******даа хязгааргүй итгэж байсныг илтгэж байна.

2.3. Гэтэл ******* нь одоо ахыгаа нас барсныг далимдуулан дүү *******ийг байраа ашиглуулах хугацаанд ах ******* болон түүний гэр бүлийн хүмүүсийг үнэ төлбөргүй түр ашиглуулж байсан юм. гэх утгатай худал түүхийг зохиож уг байранд 1992 оноос хойш амьдарч буй хууль ёсны эзэмшигч нарыг хууль бус эзэмшигч гэж 32 жилийн дараа буюу *******ын нэр дээр бүртгэл 2008 онд хийгдсэнээс хойш 16 жилийн дараа шаардаж байгаа нь бүхэлдээ хууль бус бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг зориуд хэтрүүлж өнгөрөөж байгаад *******ыг нас барсныг далимдуулан бэлэвсэрч, өнчирсөн, хөгжлийн бэрхшээлтэй гишүүд бүхий ар гэрийг нь илтэд дээрэлхэж гудамжинд гаргах гэсэн үйлдэл болж байна.

2.4. Нэхэмжлэгч ******* тус *******ын байранд 1992 оноос хойш өөрийн зүгээс нэг ч төгрөг зарцуулж байгаагүй болно.

2.5. Бидний хувьд охин ******* ааваасаа хойш ажил хийх боломжтой болж өнгөрсөн 11 сараас хойш шүдний эмчээр ажиллаж орлогын 25 хувиар цалинжиж гар дээрээ сард 1,3-1,5 сая төгрөг авдаг. Миний тэтгэвэр 04 сарын 01-ээс 550 мянган төгрөг болсон, зээ охин ******* төрөлхийн харааны бэрхшээлтэй, чихрийн бус шижин хэмээх ховор эмгэгээс болоод хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой тул амьдралын боломж бололцоо муутай, зээ охины эм эмчилгээнд зарцуулах шаардлагатай тул сарын орлого маань амьдралд хүрэлцдэггүйг нэхэмжлэгч ******* нь сайтар мэддэг атлаа ******* нас барсныг далимдуулан эзгүйчилж биднийг хууль бус эзэмшигч гэж гүтгэж, 32 жилийн дараа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байгаад гайхаж байна.

2.6. *******ын шударга бусаар хандаж байгаа энэ явдлыг таслан зогсоож шүүх байгууллага нь шударга ёсыг тогтоогч байгууллага болохынхоо хувьд учир явдлыг шүүн тунгааж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. ******* доороо 2 эмэгтэй дүүтэй, эхээс гурвуулаа бөгөөд бидний мэдэхээр өв залгамжлалын журмаар дамжиж ирсэн үл хөдлөх хөрөнгүүд нь ******* тоот, 3 өрөө байр(Ү-*******) болон ******* тоот 3 өрөө байр (Ү-*******) юм.

3.2. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 129.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 93 дугаар зүйлд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь ******* агсны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул гэр бүлийн нийт гишүүдийн хэмжээгээр тэнцүү хуваагдах, улмаар тухайн хөрөнгөөс *******т ногдох хэсгийг хариуцагч ******* нь өвлөн авах эрхтэй, хариуцагч нэр нь хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох асуудал нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг хэрэгт шийдвэрлэгдэх үндэслэлтэй гэж үзэж байна.

3.3. ******* нь *******ын өмчлөлийн Ниссан Мурано маркийн ******* УНЯ улсын дугаартай, Б ангиллын, 3500 хөдөлгүүрийн багтаамжтай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, ******* арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, бензин түлштэй, зүүн талдаа буюу зөв талдаа жолооны хүрдтэй, №******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий, 30,000 ам.долларын үнэтэй хөдлөх хөрөнгийн 2015 оны 10 сард *******аас өмчлөлөөс өөрийн нэр заасан этгээд болох Бүгд Найрамдах ******* улсын Элчин Сайдын яамны нэр дээр шилжүүлэн авсан байдаг.

3.4. Уг шилжүүлгийг хийхдээ буюу тухайн хөрөнгийг *******ын нэр заасан этгээд рүү өгөхдөө *******, эх ******* бидний хувьд ******* нь ******* тоот 3 өрөө байр (Ү- *******)-ны хувьд *******ын гэр бүлийн гишүүний хувьд өөрт ногдох хэсгээ бидэнд шилжүүлэн өгч байгаа гэсэн итгэл үнэмшил, төсөөллөөр шилжүүлсэн боловч одоо түүний шүүхэд нэхэмжилж буй байдлаас харахад уг хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан болох нь харагдаж байна.

3.5. Тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2024 оны 09 сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 3,380.93 төгрөгөөр тооцоход, 101,427,900 төгрөгтэй тэнцэж байна. Тус тээврийн хэрэгслийг 2015 онд шилжүүлснээс хойш одоо тухайн хөрөнгийн чанар байдлыг анх өгсөн байдлаар буцаан авах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар тухайн хөрөнгийн үнийг *******аас гаргуулж үндэслэлтэй байна.

3.6. Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.4-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дэх хэсэгт зааснаар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны *******т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд ******* өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 93 дугаар зүйлд зааснаар ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар *******аас Ниссан Мурано маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий хөдлөх хөрөнгийн үнэ 101,427,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

4.1. Миний өвөө аав *******ийн ******* 1889 онд төрж 1989 оны 01 сарын 17-ны өдөр 100 нас хүрээд өнгөрсөн юм. Энэ үед Монгол улсад байх улсын орон сууцын хувьчлагдаагүй, хувийн өмчийн харилцаа, хууль тогтоогүй, үл хөдлөх өмч бүртгэлийн газар байгуулагдаагүй үе байсан. Төрөөс 2000-2009 онд нийтийн эзэмшлийн орон сууцыг иргэдэд үнэгүй хувьчилсан байдаг. Өвөө аавыг минь өнгөрсний дараа түүний ганц охин болох ээж маань энэ байрны цорын ганц өв залгамжлагч байх нь тодорхой.

4.2. Ах өөрөө машинтай байсан болохоор 2013 онд Ниссан Мурано маркийн машин өрөндөө авч, *******ын нэр дээр авсан юм. Тэр үед ******* 20 настай оюутан байсан. Орлого байхгүй. *******ийн хувьд 2000 оны эхээр хэдхэн cap Хятадын оёдлын үйлдвэрт ажилласнаар өөр энэ яваа насандаа ажил хөдөлмөр эрхэлж үзээгүй ахаар тэжээлгэж амьдарсаар саяхан улсын тэтгэвэр авч эхэлсэн билээ.

4.3. ******* ах 2015 онд *******ын Ниссан Мурано маркийн машиныг үнэ унахаас нь өмнө зармаар байна. Гадаад хүмүүс сонирхож магадгүй, үнэ нь унаагүй байгаа дээр нь зармаар байна гэсэн.

4.4. Тухайн үед манай *******ын ЭСЯ-ны ажилтан машин авна гэхэд нь 11,000,000 төгрөгөөр тухайн үеийн зах зээлийн илүү үнээр тохиролцуулж өгсөн. Ах машинаа зараад ээжид эм тариандаа хэрэглээрэй гэж багахан мөнгө өгч, үлдсэнээр нь хараагүй төрсөн ач охиныхоо нүдний оношилгоо гэх мэт ар гэртээ зарцуулсан байдаг. Энийг *******, ******* хоёр мэдэж байгаа.

4.5. Ах бид хоёрын хоорондох асуудлыг ******* 9 жилийн дараа сөхөөд мөнгө надаас нэхэж буйг буй ойлгохгүй байна. Хэрэв *******, ******* нарын мөнгөөр авсан машин юм бол орлого олж байсан гэдгээ нотлох шаардлагатай. Мөн нэр шилжүүлэн авахдаа төлбөрийн үлдэгдэлтэй бол түүнийг бас нотлох шаардлага үүсэж байна. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нь ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 520 дугаар зүйлийн 520.1, 93 дугаар зүйлийн 93.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасан үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч *******, ******* нараас нийт 37,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч *******д холбогдох орон сууц нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох, орон сууцны 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоох, уг 33.33 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоох, орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 101,427,900 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн нийт 652,250 төгрөг, хариуцагчийн 665,089 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 37,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Үндэслэх хэсгийн 8-д ... маргаж буй орон сууцанд хамт амьдрах талаар санал гаргаж байсан талаар тайлбарлаж байна. Улмаар хамт амьдрах боломжгүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй. Иймд хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүйгээс зайлшгүй шаардлагаар орон сууц хөлсөлж хохирол учирсан гэж үзэхгүй гэжээ.

6.2. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий орон сууцанд хамт амьдрах боломжгүй тухайгаа шүүхэд тайлбарладаг. Учир нь нэхэмжлэгч ******* нь төрсөн ах талийгаач *******ыг өвчтэй үед нь хариуцагч нар олигтой асарч сувилаагүй, ахыг нь хайрлаж халамжилдаггүй байсан зэргээс шалтгаалан хариуцагч нартай таарамжгүй харилцаатай байсан. Мөн бага насны хүүхэдтэй. Олон жил хамт амьдраагүй, тус тусдаа амьдарч байсан.

6.3. Хариуцагч *******ын охин буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* нь хариуцагчийн тайлбарлаж байгаагаар хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай байх шаардлагатай учраас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нартай маргаан бүхий байранд хамтран амьдрах боломжгүй.

6.4. Мөн нэхэмжлэгч өөрийн өмчлөлийг зүйлийг зүй ёсоор ашиглаагүйгээс үүдэн гарсан хохирлыг хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүйгээс зайлшгүй шаардлагаар орон сууц хөлсөлж хохирол учирсан гэж үзэхгүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 12 сард анх байрыг суллаж өгөөрэй гэдэг шаардлагыг тавьсан. Ингэхдээ энэ жилийг өнгөрөөгөөд 2024 оны 02 сарын сүүлээр гараарай гэдгийг мэдэгдсэн. Гэвч хариуцагч нарын зүгээс уг тогтоосон хугацаанд байрыг суллаж өгөөгүй бөгөөд үүнээс үүдэж нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг хууль ёсоор ашиглаж чадаагүйн улмаас 32,700,000 төгрөгийн хохирол учирсан.

6.5. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарна гэж шүүхээс тайлбарласан байна. Гэвч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцох боломжгүй хүнд (хорт хавдрын эмчилгээтэй) өвчтэй, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, шүүхийн процесст байнга цаг зарцуулах боломжгүй, хууль зүйн талаарх мэдлэг дутмагийн улмаас өмгөөлөгчид хандаж хууль зүйн туслалцааг авсан. Учир нь эрүүл мэндийн болон гүйцэтгэдэг ажил үүрэгтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг бүрчлэн оролцох боломжгүй байсан тухайгаа шүүхэд илэрхийлсэн. Шүүхийн процесст итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт оролцон ажилласан,

6.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 07 сарын 03-ны өдөр өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлтээр оролцуулсан боловч хавтас хэрэгт авагдсан 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 03/01 дугаартай Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж тус өдрөөс эхлэн хууль зүйн туслалцааг үзүүлж эхэлсэн байдаг. Уг гэрээний дагуу төлбөр болох 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Үүнээс харвал өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авсан нь тогтоогдож байна.

6.7. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 08-ны өдрийн 08547 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон буюу түрээсийн төлбөр болон өмгөөлөгчийн хөлс гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь анхан шатны шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулж асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд заасныг үндэслэсэн болохоо тодорхой хэлсэн. Үүний дараа Таны дурдсан үндэслэл нь гэм хорын шинжтэй шаардлага байна. Ийм тохиолдолд хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ёстой гэж тайлбарлан, үндэслэлээ дахин тодруулахыг шаардсан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дурдсан үндэслэлээ дэмжиж байна гэж тодорхой хариулсан.

7.2. Энэхүү тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй боловч шүүх хуралдааны бичлэгт тусгагдсан. Гэвч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад үгний алдаа гарсан, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийг андуурсан гэх байдлаар тайлбар хийж байгаа үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчээс тодруулж асуух үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасныг огт дурдаагүй, уг заалтын хүрээнд талууд мэтгэлцээгүй. Тухайн үед шүүх бүрэлдэхүүн солигдох байх гэх ойлголттой байсан боловч давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлийг өөр байдлаар тайлбарлаж байгаа нь зохимжгүй.

7.3. Орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд нь ******* боловч Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хөрөнгө гэдэгт зөвхөн гэрлэгчдийн хөрөнгө төдийгүй гэр бүлийн бусад гишүүд болон ах, дүү нарын хөрөнгө гэр бүлийн дундын хөрөнгөд хамаардаг. Хариуцагч ******* нь тухайн орон сууцад олон жил амьдарч ирсэн бөгөөд *******ыг тухайн орон сууцанд амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулаагүй.

7.4. Нэхэмжлэгч талаас тухайн орон сууцанд амьдрахад саад учруулсан гэх тайлбараас өөр нотлох баримт гаргаагүй, харин хариуцагч тал уг агуулгыг няцааж, хамт амьдрах боломжтой гэх байр суурийг илэрхийлсэн. Энэхүү маргааны хүрээнд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд саад учруулахгүй байхыг даалгах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргах нь хууль зүйн хувьд боломжтой. Хариуцагч тал уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой бөгөөд тухайн орон сууцанд хамт амьдрах боломжтой гэж тайлбарласан.

7.5. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хохироогоогүй. Мөн өмгөөлөгчийн зардлын тухайд Үндсэн хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авах бүрэн эрхтэй. Анхан шатны шүүх нь өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

8. Хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Монгол Улсын Иргэний хуульд нас барагчийн эд хөрөнгө ба эрх залгамжлагдах талаар зохицуулсан билээ. Энэ утгаар *******ын хэрэгжүүлэх шаардах эрхийг нэхэмжлэгч ******* нь өвлөн авч хэрэгжүүлэх эрхтэй, энэ утгаар тухайн шаардах эрхийг Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмаар буюу эрх зөрчигдөж эхэлсэн үеэс тоолох эхлэх талаар хууль зүйн зохицуулалтыг баримтлах ёстой байсан. Гэтэл уг хэргийн хувьд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа, ax *******ыг амьд сэрүүн байхад нь орон сууцны асуудлыг хөндсөн хугацаанаас хойш тоолбол, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх дүгнэлт (шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь цогцолбор) шууд үгүйсгэгдэхээр байна.

8.2. ******* нь тухайн орон сууцыг өөрийн дангаар өмчлөх хөрөнгө гэж үзэж, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг 2022 онд анхлан тавьж эхэлсэн бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус зааснаар сөрөг нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоолгох шаардах эрхийг ******* нь тус орон сууцыг ******* зөвхөн өөрийн өмчлөлийн гэж үзэж чөлөөлүүлэх шаардлага тавьж эхэлсэн хугацаа болох 2022 оны 7 дугаар сараас эхлэн тоолох үндэслэлтэй байсан.

8.3. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж, улмаар Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2009 оны 06 сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолын 5.1-д Гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шаардах эрхтэй гэж зааснаар тухайн шаардах эрхийг ******* нь 2022 оны 07 сараас эхлэн хэрэгжүүлэх хугацаа тоологдохоор хуульд заасан байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн *******т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд ******* өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар цогцолборын дүгнэлт учир дутагдалтай болсон.

8.4. Уг дүгнэлтээр мөн ******* нь орон сууцны 33.3 хувийн өмчлөгч биш тул хариуцагч *******ыг маргаж буй орон сууцны 33.3 хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоох үндэслэлгүй гэсэн нь тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс зөв дүгнээгүйг илтгэж байна.

8.5. Сөрөг нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагад ******* нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.4-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох; Иргэний хуулийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан тус үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоолгох-ыг шаардах эрхтэй тул энэхүү эрхийг өвлөх эрхтэй болохоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээр тогтоолгох шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлийг шүүхэд гаргасан агуулгаас өөр байдлаар тайлбарлаж, хууль зүйн үндэслэлийг нь өөрчилсөн байна.

8.6. Нөгөөтээгүүр, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг *******ын хувьд тооцон хэрэглэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийг баримталсан атлаа *******ын хувьд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийг хуульд заасан журмаар баримтлаагүй байгаа нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг хангаагүй гэж нэг талаар ойлгогдож болохоор байна.

8.7. Хэрэгт авагдсан баримтуудаар, тухайн хөрөнгийг анх удаа эзэмшиж, тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу эзэмших-ашиглах, амины буюу эдийн харилцаа үүссэн цаг үеэр тооцоход, ******* нь 7 настай байсан, ******* нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ, уг хөрөнгө нь гэр бүлийн шугамаар, эх *******гээс өвлүүлэх замаар өөрт нь бий болсон гэж удаа дараа тайлбарлан мэдүүлсэн байхад, анхан шатны шүүх улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг гэр бүлийн гишүүд хоорондын хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалах тусгайлсан/нарийвчилсан зохицуулалтыг баримтлахгүйгээр хэрэглэж, өмчлөлийн анхны бүртгэл ******* дээр хийгдсэн, орон сууц хувьчлалын үйл явцыг гэр бүлийн амьдралын түүх, бодит үйл баримтаас салангид байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

8.8. Тухайн үеийн Иргэний хууль болон одоо үйлчилж буй Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулиар тус тус өмч хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хэний нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар заасан бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар *******ын нэр дээр дангаар бүртгэлтэй өмч хөрөнгийг ******* нь өөрийн гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэж байсан тохиолдолд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө байх тухайлсан зохицуулалт үйлчлэхээр байна.

8.9. Хэрэгт авагдсан Орон сууц хувьчлах товчооны 2000 оны 9 дүгээр тогтоолын хавсралтад ******* нь тухайн орон сууцанд Ам бүл 1 амьдардаг гэх байдлаар мэдүүлсэн байх боловч бодит байдал дээр тухайн цаг хугацаанд тус орон сууцанд төрсөн ax *******, түүний төрсөн охин *******, *******ын эх Эрдэнэчимэг нар амьдарч байсан болох нь нотлох баримтаар үгүйсгэгддэг.

8.10. Түүнчлэн шүүх хуралдааны үе шатанд гуравдагч этгээдээр татагдан оролцсон ******* нь тайлбар гаргах, талуудын мэтгэлцээнд оролцох боломжийг бүхэлд нь олгохгүй байдлаар хуралдааныг үргэлжлүүлэн явуулж дуусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл болон хууль ёсны байх зарчимд нийцээгүй. Учир нь гуравдагч этгээдээр *******гийг оролцуулах хүсэлтийг хангасан боловч тухайн хүсэлтийг гаргасан хууль зүйн үндэслэл болох Улсын Их Хурлаас 2024 оны 01 сарын 17-ны өдөр батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасан хэм хэмжээ, тэдгээрийн дотор тус хуулийн 2.3 дахь хэсэгт зааснаар Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тогтоосон хуулийн хэм хэмжээ зөрчилдвөл хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсэн зохицуулалт, 4.1.4-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, 4.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхэд, 4.1.5-д иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүүхэд, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана гэж заасан хууль зүйн үндэслэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн НҮБ-ын конвенцын 5, 12 дугаар зүйлд заасныг удирдлага болгосныг хангасан боловч, тухайн эрхийг эдлүүлээгүй.

8.11. Талуудын диспозитив зарчмын дагуу ******* нь нэхэмжлэлдээ хариуцагчаар *******гийг хамтран оролцуулж татаагүй, албадан чөлөөлүүлэх шаардлагадаа тусгаагүй талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс илэрхийлснийг шүүх шийдвэртээ /үндэслэх хэсгийн 7.3/ дүгнэхдээ албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн зарим чадамжтай иргэн, насанд хүрээгүй, харааны бэрхшээлтэй хүүхэд *******д нэгэн адил үйлчилнэ гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлох зарчимтай нийцээгүй, түүний эрх зүйн байдлыг процессын хуульд заасан журмаас гадуур дордуулсан гэж үзэж байна.

8.12. Мөн гэм хорыг хууль зүйн үндэслэлийг шүүгч дангаар бус гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгчийг оролцуулан шийдвэрлэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг илтэд зөрчсөн, хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн. Хууль ёсны зарчмыг зөрчсөн хэргийн шийдлийн талаар үнэлэлт өгөх боломжгүй, хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн асуудлыг хууль ёсны зарчимд нийцүүлэх үүднээс хянаж өгнө үү.

8.13. ******* нь тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий автомашины үнэлгээний талаар зохигч талууд маргаж буй тул зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох, автомашины төлбөрийг хэрхэн төлсөнтэй холбоотой баримтыг гаргуулах, *******гээс өвлүүлсэн гэх тайлбартай холбоотой баримтыг *******аас гаргуулах, нас барагч *******ын эрүүл мэндийн байдал ямар байсантай холбоотой баримтыг гаргуулах зэрэг хүсэлтүүдийг гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон.

8.14. Гэтэл *******аас өөрийн дансны бүх хуулгыг тухайн үеийнхээр банкнуудаас авч нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд өгсөн бөгөөд тухайн баримтаар автомашины төлбөрийг хүлээн аваагүй болохоо нотолсон, харин бусад этгээдээс нотлох баримт гаргуулахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар цуглуулахаас өөр боломжгүй байхад шүүх *******ыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж шууд үзэж буй нь хууль ёсны зарчимтай мөн нийцээгүй.

8.15. Мөн тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа, ******* нь *******-ын Элчин сайдын яамнаас төлбөрөө өөрөө авсан гэх утгатай тайлбарыг ирүүлсэн байх тул *******ын өмчлөлийн Ниссан мурано маркийн тээврийн хэрэгслийг 2015 оны 10 сард *******-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас хариу төлбөр төлсөн эсэх, төлсөн бол хэнд ямар журмаар хэрхэн төлсөн, худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтын хуулбарыг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг тус тус 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 33714 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо, өвлөн авсан гэх тайлбараа ******* өөрөө нотлох үүрэгтэй гэж дүгнэсэн боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдоогүй талаар шийдвэрт зохих дүгнэлтийг өгөөгүй, автомашины үнэлгээ тогтоогдох боломжгүй гэж шинжээч томилоогүй байхдаа урьдчилан дүгнэсэн нь зах зээлийн жижиг үнийн аргаар шинжээч тусгай мэдлэг ашиглан асуултад хариулах боломжийг урьдчилан үгүйсгэсэн, улмаар гадаад улсын Элчин сайдын яамнаас нотлох баримт шаардан гаргуулах боломжгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 39 дугаар зүйл, 41 дүгээр зүйлд нийцэхгүй дүгнэлтийг өгч хэрэгсэхгүй болгосон.

8.16. Монгол Улсын шүүх хуульд заасан бүрэн эрх, эрх хэмжээ, маргааныг харьяалан шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтыг цуглуулах чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс аль ч улсын элчин сайдын яам, шаардлагатай бол гадаад улс дахь хүн, хуулийн этгээд, байгууллагаас ч нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, гаргуулан авах ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу тогтмол ажиллагааг явуулдаг билээ. Гэтэл дээрх үндэслэл нь хууль ёсны зарчим, процесс хуулийн хангалттай тодорхой зохицуулалт, журамтай төдийлөн нийцээгүй байна гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

9.1. Хариуцагчийн давж заалдах гомдлын нэгдүгээр шаардлага нь талийгаач ******* нь өмчлөлийн асуудлаар маргах эрхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулгатай байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс энэхүү дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.

9.2. 1989 онд нас барсан *******той холбоотой өвийн асуудлыг яагаад хөндөж байгаа талаар талууд шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн. Тухайн үед үйлчилж байсан Иргэний хууль, социализмын үед иргэд өмч, өв залгамжлалын талаар эрх зүйн мэдлэггүй байсан бөгөөд тухайн цаг үед нийтийн өмчийн ойлголт давамгайлж байсан.

9.3. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд тайлбар гаргахдаа уг орон сууцыг анхнаасаа хуваарьт хөрөнгө хэлбэрээр хувьчилж авсан болохыг нотлох баримтаар тогтоосон. Энэхүү байдал нь хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу цуглуулсан баримтуудаар мөн нотлогдож байгаа бөгөөд ийнхүү уг хөрөнгөтэй холбоотой өвийн маргаан үүсэх үндэслэлгүй. Хэрэв өвийн асуудлыг авч үзэх аваас ******* овогтой *******, *******, ******* гэх гурван хүний эрхийн асуудал яригдана. Эдгээр этгээдүүд бүгд нас барсан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хуваарьт хөрөнгө болгон хувьчилж авах үед бүгд амьд сэрүүн байсан боловч өмчлөл, бүртгэлийн талаар огт маргаж байгаагүй. Маргаан хожим үүссэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байгаа тул үүнийг дахин дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.

9.4. Хариуцагчийн давж заалдах гомдлын хоёр дахь агуулга нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамааруулаагүй, харин *******ын хуваарьт хувийн өмч гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэх тайлбар юм. Уг агуулга нь нэгдүгээр үндэслэлтэйгээ ижил бөгөөд шүүх хуралдааны явцад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс няцаан, үгүйсгэн мэтгэлцэж оролцсон тул ижил тайлбар өгч байна.

9.5. Гурав дахь үндэслэл нь гуравдагч этгээд *******тэй холбоотой бөгөөд түүнийг хариуцагчаар таталгүй этгээдэд шүүхийн шийдвэр үйлчилж, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэх агуулгатай. *******гийг гуравдагч этгээдээр татах хүсэлтийн дагуу албан ёсоор татан оролцуулсан, шүүх хуралдаанд түүний эх нь асран хамгаалагчийн хувиар оролцсон, мөн зарим хуралдаанд эмээ нь оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэрт ******* нь хариуцагчийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүүхэд гэдгийг тусгасан бөгөөд энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгч тал дэмжиж байна.

9.6. Дөрөв дэх үндэслэл нь гэм хорын хохиролтой холбоотой бөгөөд үгний алдаа гарсан эсэх асуудлыг хөндөж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйл болон 229 дүгээр зүйлийн нэршлийн хооронд гарсан үгийн алдаа юм. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн агуулгыг тайлбарлахдаа өмнө нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг үндэслэж байгаагаа дурдсан боловч шүүгч тодруулж асуух үед Иргэний хуулийн 229 дүгээр зүйл гэж андуурч хэлсэн. Нэхэмжлэлд эрх зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг дараа нь нэмэгдүүлэн гаргасантай холбоотой бөгөөд шүүгчийн асуултад хариулах явцад тухайн үед хуулийн ном, эх сурвалжийг шалгах явцдаа үгийн алдаа гарсан.

9.7. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үүрэг зөрчлөөс үүсэх хариуцлага бөгөөд үүнийг тайлбарлахдаа Иргэний хуулийн 339, 340, 341 дүгээр зүйлд заасныг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул үүрэг зөрчсөн этгээд нь учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэх агуулгаар түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Тодруулбал, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгийг хариуцагч нарт үнэ төлбөргүйгээр ашиглуулж ирсэн.

9.8. Гэвч эд хөрөнгийг чөлөөлж өгөх шаардлага тавьснаас хойш хариуцагч нар уг шаардлагыг биелүүлээгүй. Талийгаачийн ажил явдлын үеэр нэхэмжлэгч цаашид тус тусын байранд амьдаръя гэх шаардлагыг тавьж, тухайн эд хөрөнгө нь нэхэмжлэгчид өөрт нь зайлшгүй хэрэгцээтэй болсон талаар Иргэний хуулийн 341 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдсэн. Үүний улмаас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, дуусгавар болсон тул хэлцэл дуусгавар болсонтой холбоотойгоор учирсан хохирлоо нэхэмжилсэн.

9.9. Давж заалдах гомдлын тав дахь үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх агуулгатай холбоотой. Уг агуулгын хүрээнд Ниссан Мурано маркийн автомашины асуудал хөндөгдсөн бөгөөд анхан шатны шүүх уг асуудлыг үндэслэлтэйгээр дүгнэсэн. Ниссан Мурано маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* өөрийн нэр дээр огт шилжүүлж аваагүй болох нь бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. ******* нь уг автомашиныг худалдан авах, өмчлөхөд ямар нэгэн байдлаар оролцоогүй, зөвхөн ахдаа автомашиныг зарахад нь зуучилж, мэдээлэл дамжуулсан болох нь тогтоогдсон.

9.10. Автомашиныг худалдан авсан этгээд нь ******* Улсын иргэн буюу *******ын Элчин сайдын яамны зөвлөх байсан бөгөөд уг этгээдтэй холбоотой нотлох баримтыг гадаад улсаас бүрдүүлэх ажиллагаа хийх нь боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн. Учир нь тухайн этгээд хаана, ямар улсад оршин сууж байгаа, амьд эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. Иймээс гадаад улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, нэмэлт нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

9.11. Мөн автомашины үнийн дүнтэй холбоотой тайлбар авагдсан бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 110,000,000 гаруй төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй. Уг автомашин нь хариуцагчийн нэр дээрээс шууд ******* Улсын иргэн рүү шилжсэн бөгөөд нэхэмжлэгч *******тай холбоотой өмчлөл, төлбөр тооцооны асуудал огт үүсээгүй.

9.12. Түүнчлэн тухайн автомашин дипломат дугаар авсан нь түүнийг *******ын Элчин сайдын яамны өмч болгосон гэх утга огт биш бөгөөд дипломат дугаар нь зөвхөн Элчин сайдын яаманд ажиллаж буй гадаадын дипломат ажилтанд олгогддог зохицуулалттай болохыг тайлбарласан.

Мөн хариуцагч тал давж заалдах гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа хүүхэд өвчтэй байсан тул гомдол гаргах хугацааг нэг хоногоор хэтрүүлсэн хэмээн тайлбарласан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, орон сууц хөлсөлсний хохиролд 32,700,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 5,000,000 төгрөг, нийт 37,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, уг орон сууц нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох, орон сууцны 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоох, уг 33.33 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоох, орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 101,427,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. *******ын охин *******гээс *******, *******, ******* нар нь төрсөн. *******, ******* нарын дундаас 1993 оны 03 сарын 15-ны өдөр охин нь ******* төрсөн, эцэг ******* нь 2023 оны 09 сард өвчний улмаас нас барсан.

 

3.2. ******* нь Орон сууц өмчлөх товчооны 2000 оны 05 сарын 09-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор ******* тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлан авч, өмчлөгчөөр 2008 оны 02 сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

 

3.3. Маргаан бүхий орон сууцанд 2000 оны хүн амын тооллого бүртгэлээр Б.Болор охин ******* гэж бүртгэгдсэн, мөн өрхийн гишүүдийн бүртгэлд *******, *******, *******, ******* нар бүртгэгдсэн байна.

 

4. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс ******* тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууц хөлсөлсний хохиролд 32,700,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 5,000,000 төгрөг, нийт 37,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч хөрөнгийг бодитоор эзэмшиж байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай.

 

Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцыг 2000 оны 05 сарын 09-ний өдөр өмч хувьчлалаар өмчлөх эрх үүсэж, өмчлөгчөөр бүртгэгдэж, 2008 оны 01 сарын 24-ний өдөр Бэлэглэлийн гэрээ-гээр О.Дөлгөөнд өмчлөх эрхийг шилжүүлж, мөн оны 02 сарын 12-ны өдрөөс Бэлэглэлийн гэрээ-гээр *******ын нэр дээр бүртгэгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууц *******, *******, гуравдагч этгээд ******* нарын эзэмшилд байгаа үйл баримтад талууд маргаагүй.

Хариуцагч нар нь ******* нь 1974 оноос хойш маргаж буй орон сууцанд оршин сууж, ******* агсан нь 1989 онд нас барахдаа зээ хүү ******* болон түүний гэр бүлд үлдээсэн гэх тайлбар, татгалзал нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ ******* нас барах үед Монгол улсад орон сууцыг иргэдэд хувьчлаагүй байсан тул маргааны зүйл болсон орон сууцыг ******* нь бусдад шилжүүлэх, гэр бүл болоход нь зориулж бэлэглэх эрхгүй байжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******, ******* нар нь өмчлөх эрхтэй болон хууль ёсоор эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдохгүй байх тул *******, ******* нарын маргаан бүхий орон сууцны эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Хариуцагч *******ын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь шаардах эрх хэрэгжүүлж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нь түүний хүсэл зоригоос хамаарна гэж дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа авах нь хэргийн оролцогчдын субьектив эрх тул өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, түүнд төлсөн хөлсийг хариуцагч нараас шаардаж байгаа нь шалтгаант холбоо тодорхойгүй, энэ хэмжээгээр хариуцагч нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4.3. Нэхэмжлэгч нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан тул орон сууц хөлсөлж амьдарсан зардалд 32,700,000 төгрөг гаргуулна гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлсөлж хохирол учирсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан орон сууц үнэ төлбөргүй ашиглах гэрээний улмаас учирсан хохирол гэж тус тус тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь *******тэй 2024 оны 07 сарын 25-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* тоот байр 32,2 м.кв талбайтай орон сууцыг сарын 1,500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, улмаар уг гэрээний хөлсөнд 2023 оны 10 сарын 13-ны өдөр 4,365,000 төгрөг, 2024 оны 04 сарын 10-ны өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны 07 сарын 10-ны өдөр 4,500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 11-ний өдөр 4,500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны 11 сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 26,865,000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

Хариуцагч нарыг ******* тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд амьдарч, эзэмшихийг ******* нь зөвшөөрч байсан, мөн дээр орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдсэн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй, хууль ёсны эзэмшигч гэж шүүхэд маргаж, шүүх эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх хугацаанд хариуцагч нар амьдарсан хугацааг хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч *******ын орон сууц хөлслөх гэрээний хөлсөнд төлсөн гэх 32,700,000 төгрөгөөр хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт нийцэхгүй. Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох, орон сууцны 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоох, уг 33.33 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоох, орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 101,427,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан гэж дүгнэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж дүгнэнэ.

 

5.1. Хариуцагч ******* нь ******* дугаар байр нь анх 1974 онд ашиглалтад ороход тухайн үед БНМАУ-ын *******ы Хорооны дарга *******ын зээ хүү ******* 1 дүгээр сургуульд элсэн суралцах тул хүүгийн сургуульд ойртож ирнэ гэж хүүгийнхээ хамт хүрэлцэн ирж өөрийн үзэмжээр 11 тоотыг сонгон авч, нас сүүдэр 80 дөхөж байсан тул ганц зээ хүүдээ өвлүүлнэ хэмээн түүндээ ярьж ойлгуулсан байсан. 1992 онд ******* миний нөхөр буюу *******ын аав ******* гэр бүлтэй болсон учир тус байрыг ******* болон бусад гэр бүлийн гишүүд суллан өгч манай гэр бүл оршин сууж одоог хүртэл огт шилжилт хөдөлгөөнгүй амьдарч байна. Тус байрыг өмч хувьчлалаар хэн нэгний нэр дээр болгох шаардлага тулгарсан тул ******* эзэнгүй байсан болохоор *******ын нэр дээр бүртгүүлж хувьчилж авч байсан юм. Иргэний хуулийн 129.2.4, 129.1, 129.2, 520.1.1, 528.1, 93 дугаар зүйлд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь ******* агсны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул гэр бүлийн нийт гишүүдийн хэмжээгээр тэнцүү хуваагдах, улмаар тухайн хөрөнгөөс *******т ногдох хэсгийг хариуцагч ******* нь өвлөн авах эрхтэй. гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

5.2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. гэж заажээ.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил өнгөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар ******* нь *******ын зээ хүү *******ын төрсөн охин тул төрлийн хүн гэсэн эрх зүйн ойлголтод хамаарна.

 

Талуудын маргаагүй үйл баримтаар 1989 онд *******ыг нас барахад уг орон сууц нь нийтийн өмч гэсэн ойлголтод хамаарч байсан, мөн *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох тухай шаардлагыг төрлийн хүн буюу хариуцагч ******* шаардах эрхгүй.

 

5.3. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар *******ын хууль ёсны өвлөгч нь ******* мөн бөгөөд ******* нас барснаар өв нээгдэнэ.

 

Хариуцагч *******т талийгаач *******ын эд хөрөнгө, эрх өвлөгдөх ба маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******ын өмчлөлд бүртгэлтэй байгаагүй тул ******* нь уг орон сууцны 33.33 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоох, орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоохоор шаардах эрхгүй байна.

 

5.4. Хариуцагч нь ******* нь *******ын өмчлөлийн Ниссан Мурано маркийн ******* УНЯ улсын дугаартай, Б ангиллын, 3500 хөдөлгүүрийн багтаамжтай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, ******* арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, бензин түлштэй, зүүн талдаа буюу зөв талдаа жолооны хүрдтэй, №******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий, 30,000 америк долларын үнэтэй тээврийн хэрэгслийг 2015 оны 10 сард *******ын өмчлөлөөс өөрийн нэрлэн заасан этгээд болох Бүгд Найрамдах ******* улсын Элчин Сайдын яамны нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2024 оны 09 сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 3,380.93 төгрөгөөр тооцоход, 101,427,900 төгрөгийн үнэтэй. Тус тээврийн хэрэгслийг 2015 онд шилжүүлснээс хойш одоо тухайн хөрөнгийн чанар байдлыг анх өгсөн байдлаар буцаан авах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 493.2 дахь хэсэгт зааснаар үнийг гаргуулна гэж, нэхэмжлэгч нь ******* ах 2015 онд энэ Ниссан Мурано маркийн автомашины үнэ унахаас нь өмнө зармаар байна. Тухайн үед зах зээлийн үнэ 7 сая болж үнэ унаж байсан, Миний санаж байгаагаар тухайн үед манай *******ын ЭСЯ-ны ажилтан машин авна гэхээр нь 11,000,000 төгрөгөөр тухайн үеийн зах зээлийн илүү үнээр тохиролцуулж өгсөн. Ах машинаа зараад ээжид эм тариандаа хэрэглээрэй гэж багахан мөнгө өгч, үлдсэнээр нь хараагүй төрсөн ач охиныхоо нүдний оношилгоо гэх мэт ар гэртээ зарцуулсан байдаг. гэж тус тус тайлбарласан.

 

Авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 123 дугаар албан бичгийн хавсралтад дурдсанаар Ниссан Мурано маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2012 оны 08 сарын 21-ний өдөр анх *******ын нэр дээр бүртгэгдэж, 2015 оны 10 сарын 21-ний өдөр ******* Улсын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флорен Филтцийн нэр дээр бүртгэгдсэн байна.

 

Хариуцагч ******* нь уг автомашиныг хэдэн төгрөгөөр худалдсан, уг мөнгийг ******* хүлээн авсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүх Ниссан Мурано маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 101,427,900 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт нийцжээ.

 

6. Нэхэмжлэгчээс гаргасан орон сууц хөлсөлсний хохиролд 32,700,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 5,000,000 төгрөг, нийт 37,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх дангаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч талаас гаргасан тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгох, ******* Улсын Элчин сайдын яамнаас автомашины үнийг төлсөн талаар баримт, *******ын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг тус тус гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 520 дугаар зүйлийн 520.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул тогтоох хэсгийн 2 дахь заалтаас хасна.

 

Мөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг нэмж баримтлан, тогтоох хэсгийн 1 болон 2 дахь хэсэгт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/08547 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч *******, ******* нараас 37,700,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох, орон сууцны 33.33 хувь нь *******т ногдох хэсэг болохыг тогтоох, уг 33.33 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоох, орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 101,427,900 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 346,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 665,090 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД  Б.УУГАНБАЯР

 

 

С.ЭНХБАЯР