Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 136

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, улсын яллагч М.Ф,

Шүүгдэгч бөгөөд хохирогч Я.М, Л.Е нарын өмгөөлөгчид Т.К, С.Т,

Шүүгдэгч бөгөөд хохирогч Я.М, Л.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.М, Л.Е нарт холбогдох 1913002510181 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Цэнгэл сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Цэнгэл сумын 3 дугаар багт харьяалагддаг боловч Цэнгэл сумын 9 дүгээр багт байнга оршин суудаг, ам бүл-2, ээжийн хамт амьдардаг,  2004 оны 09 дүгээр 06-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 95 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хоорондоо эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, У овогт Я-ны М, регистрийн дугаар БЛ.................

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Цэнгэл сумд төрсөн, 29 настай эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Хөгжмийн багш мэргэжилтэй тодорхой эрхэлсэн ажилгүй, Цэнгэл сумын 3 дугаар багт харьяалагддаг боловч Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суудаг, ам бүл-1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Л-ны Е, регистрийн дугаар БЮ......................

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.М нь Л.Еий зүүн талын гуянд хутгаар хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Е нь Я.Мийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Я.М нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой Цэнгэл сумын 9 дүгээр багт орших Л.Еий гэрт архидаж, гар утас алга болсон гэх маргааны улмаас Л.Еий зүүн талын гуянд хутгаар хутгалж, түүний биед тархины доргилттой, зүүн нүдэнд цус хуралттай, зүүн хацарт шархтай, зүүн гуяны дунд хэсэгт хатгагдсан шархтай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Е нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Я.Мийг Цэнгэл сумын 8 дугаар багт орших Ж.Мы гэрт 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орой Цэнгэл сумын 9 дүгээр багт орших өөрийнхөө гэрт байхад тус тус зодож, түүний биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдэнд хавдартай, хоёр нүдний дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн хацарт цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Л.Еий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед Я.М надад өөрийн зээ дүү болох Кийг чи барахгүй, дийлэхгүй зодуулна гэхээр нь би К та хоёрыг нийлүүлж байгаад зодож болно гэж хэлсэн. Тэрнээс болж Я.М бид хоёр зодолдож эхэлсэн. Я.М намайг ч нүүр, нүдэн тус газар цохисон. Би ч гэсэн Я.Мий нүүр, нүд рүү нь цохисон юм. Тухайн үед миний нүд хөхөрч, нүүр хэсэг маань хавдсан байсан. Я.Мий нүд ч ялгаагүй хөхөрч хавдсан байсан юм. ...Тэгээд сууж байхад Я.М надаас миний утас хаана байгаа юм бэ гэж асуусан. Би мэдэхгүй ээ, гэрээс хайгаад үзье гэж хэлээд хайж олоогүй. Я.М миний утсыг чи авсан гээд хэрүүл маргаан үүсэж улмаар бид хоёр зодолдож эхэлсэн юм. Тухайн үед Я.М бид хоёр харилцан зодолдож, түүний нүд, нүүр, толгой хэсэгт нь цохисноос болж 2 нүд нь хавдаж, хөхөрсөн байсан юм. Миний зүүн талын нүд хөхөрч, зүүн талын хацар шалбарч гэмтсэн байсан. Бид хоёр ноцолдоод би Я.Мийг хаалганы хажууд байдаг гал тогооны тавиур луу гэдийлгэх үед тавиур дээр байсан хутгыг аваад миний зүүн талын гуя хэсэгт хутгалсан юм. Тухайн үед би гуяа бариад амбаар луу гараад суучихсан. Амбаарын гэрэл шатсан харанхуй байсан юм. Тэр үед Я.М нэг хар алаг өнгийн алчуураар миний хөлийг боож өгөөд гадагш гарсан. ...Миний эмчилгээний болон бусад зардалд гарсан 300.000 төгрөгийн хохирлоо Я.Мээс бүрэн барагдуулж авсан юм. Надад гомдол санал байхгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-37-рх/,

- Хохирогч Я.Мий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд сууж байхад Л.Е, Ж.М нар хэрэлдэж, тэр хоёр зодолдож байгаа юм шиг байсан. Би Л.Ед “чи юундаа томроод байгаа юм бэ, чи миний зээ дүү Кийг дийлэхгүй шүү дээ, ингэж байгаад хүнд зодуулдаг биз дээ гэж хэлэх үед Л.Е уурлаад бид хоёр хоорондоо зодолдсон юм. Тухайн үед Л.Е бид хоёр харилцан зодолдож Л.Е намайг газар унагааж аваад намайг нүүр, нүдгүй цохиж зодсон юм. Тухайн үед босож чадаагүй. Л.Еийг би ч гэсэн хэд хэдэн удаа цохисон юм. ...Тэгээд Ж.М, Л.Е бид гурав нэг шил архи уугаад сууж байхад Л.Е миний утсаар яриад сууж байсан юм. Хэсэг хугацааны дараа би утсаар ярих гээд Л.Еээс утсаа асуух үед “чиний утас надад байхгүй хаана байгааг би мэдэхгүй” гэж хэлсэн юм. Л.Е бид хоёр утаснаас болж зодолдсон юм. Тухайн үед Л.Е бид хоёр амбаар луу гарах хаалганы үүдэнд ноцолдсон. Л.Е намайг багалзуурдаж хойшоо гэдийлгэх үед миний ар талд гал тогооны тавиур байсан ба тэр тавиур дээр нэг жижиг хутга байсан юм. Тэр хутгыг аваад гуяд нь хутгалж авсан. ...Надад 203.000 /хоёр зуун гурван мянга/ төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлоо Л.Еээр бүрэн төлүүлж авсан болно. Надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-43-рх/,

- Хэргийн  газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19-рх/,

-Эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-24 рх/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 297 дугаартай “хохирогч Я.Мий эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 56-р х/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаартай “хохирогч Л.Еий эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон" шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-р х/,

- Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 110-р х/,

- Гэрч М.Еын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Миний бие Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт мэс заслын сувилагч ажилтай юм. Би эмнэлэгт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэн Л овогтой Е нь зүүн талын гуяны гадна хэсэгт хутгалуулсан байдалтай ирсэн. Иргэн Л.Еий анх эмнэлэгт ирэхэд биеийн байдал дунд, зүүн талын гуяны гадна хэсэгт 5 мм орчим шархтай, зүүн талын нүд нь хавдсан, нурууны хэсэгт зурагдсан шархтай, цус алдсан байдалтай байсан. Иймд Цэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Шд утсаар мэдэгдсэн юм. Иргэн Л.Еий зүүн талын гуяны гадна хэсгийн шарх хатуу мохоо, хурц үзүүртэй хүчин зүйлийн улмаас үүссэн байж болзошгүй. Жишээлбэл: /Хутга; хурц үзүүртэй төмөр гэх мэт/. Л.Еий биеийн байдал хүндэвтэр, цус маш их хэмжээгээр алдсан, зүүн талын гуяны шархтай хэсгийн эргэн тойрон хавдсан, маш их өвдөлттэй. Л.Ед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, шархыг цэвэрлэж К.Өмиргүлд утсаар дуудахад эрхлэгч К.Ө ирж Л.Еийг үзэж, эмчилгээ бичиж, эмчилгээ хийсэн. Одоо дараагийн шатны эмнэлэг болох Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг руу хүргэнэ. Л.Е нь надад “Өчигдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орой, яг хэдэн цагийн үе байсныг хэлээгүй, Цэнгэл сумын 8 дугаар багт байрлалтай Л.Еий гэрт тус сумын иргэн Ясын овогтой Мешинтэй хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж, улмаар хутгалуулсан гэж хэлсэн. Өөр надад тодорхой зүйл хэлээгүй болно. Л.Е эмнэлэгт ирэх үед архи үнэртэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р х/,

- Гэрч Ж.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орой хэдэн цагийн үе байсныг сайн санахгүй байна. Манай гэрт Л.Е, Я.М нар 500 граммын архинаас 2 шил архи авч ирсэн юм. Л.Е, Я.М бид гурав тус архийг хувааж уугаад дуусгасан юм. Тэгээд дахиад 500 граммын архинаас 2 шилийг авч ирээд ууж сууж байхад Л.Е ширээ цохиод агсам тавьж эхэлсэн. Тэгээд би наад ширээ хагарчихлаа шүү дээ гэхэд Л.Е надад “битгий хуц” гэж хэлээд миний баруун талын нүд рүү нэг удаа нударгаараа цохисон юм. Тэгээд Я.М тэр хоёр зодолдсон ба тэр үед Я.Мийг Л.Е газар унагааж аваад Я.Мий нүүрэн тус газар мөн цээжин тус газар цохиод байсан юм. Тэгээд би очоод салгаж авсан. Тэр үед Л.Е Я.Мий утсыг аваад уурлаад гараад явсан юм. Тэр өдөр Я.М манай гэрт хоносон юм. Маргааш нь би өглөө 9 цагийн үед байх гэрээс гараад гудамжинд явж байгаад Л.Еий гэрт очиход түүний гэрт Мешин тэр хоёр архи ууж сууж байсан юм. Я.М Л.Еээс “миний утас хаана байна, утсаа авъя” гэж хэлээд тэр хоёр дахиад зодолдож эхэлсэн ба Л.Е, Я.М хоёр нэг нэгнийгээ цохиод ноцолдож байсан юм. Тэр үед Я.М ширээн дээр байсан хутгыг аваад Л.Еий зүүн талын гуянд шууд дүрээд авсан юм. Л.Е орилоод зүүн талын гуянаас нь цус гарчихсан юм. Я.М хар цоохор цамцыг урж тэрүүгээр Л.Еий гуяыг ороож уяж байсан юм. Би гэр лүү явлаа гэж гадагш гарах үед миний араас Я.М дагаж гарч ирсэн. Тэр үед Л.Е хаалгаа дотор талаас нь цоожилж авчихсан юм. Я.М бид хоёр түүний гэрт очоод унтаж байхад орой 21 цагийн үе байсан байх цагдаа нар ирж цагдаагийн хэсэг рүү аваад явсан юм. Болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хх-ийн ы-53-р х/,

- Шүүгдэгч Я.Мий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд хэсэг хугацааны дараа би утсаа аваад хүнтэй ярих гээд Л.Еээс утсаа асуух үед “чиний утас надад байхгүй, хаана байгааг би мэдэхгүй” гэж хэлсэн юм. Л.Е бид хоёр утаснаас болж дахиад барьцалдаж авсан юм. Тухайн үед Л.Е бид хоёр амбаар луу гарах хаалганы үүдэнд ноцолдсон ба Л.Е намайг багалзуурдаж хойшоо гэдийлгэх үед миний ар талд гал тогооны тавиур байсан ба тэр тавиур дээр нэг жижиг хутга байсан юм. Би тэр хутгыг аваад Л.Еий гуя руу тулгаж байгаад “чи өчигдөр Ж.Мы гэрт бас зодсон, өнөөдөр миний утсыг булааж авдаг хэн бэ?” гэж хэлэхэд Л.Е надад би чиний утсыг аваагүй, юу хийнэ тэрийгээ л хий” гэхээр нь зүүн талын гуя хэсэгт нь хутгалсан юм. Тэгээд Л.Еий гуянаас цус гарсан ба амбаар луу гарч би өөрийн өмсөж явсан саарал майкаа тайлж Л.Еий хөлийг ороосон. Мөн тавиур дээр байсан хар алаг билүү алчуурыг аваад Л.Еий хөлийг боож өгсөн юм. ...Би иргэн Л.Етэй харилцан зодолдож улмаар түүний зүүн талын гуянд хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний тухайн үед алдагдсан гар утас Л.Еий гэрийн гал тогооны өрөөнд байсан буйдангийн доороос олдсон юм. …Уг утас бид нар хэрэлдэж зодолдох үед ширээн доор унасан юм шиг байна" гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-рх/

-Шүүгдэгч Л.Еий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед Я.М надад өөрийн зээ дүү болох Кийг барахгүй, дийлэхгүй зодуулна гэхээр нь би К та хоёрыг нийлүүлж байгаад зодно гэж хэлээд Я.М бид хоёр зодолдож эхэлсэн. Тэгээд Я.М намайг ч нүд, нүүр хэсэгт цохисон ба би ч гэсэн түүний нүүр, нүд рүү нь цохисон юм. Тухайн үед нүд хөхөрч, нүүр хэсэг маань хавдсан байсан. Я.Мий нүд ч ялгаагүй хөхөрсөн байсан юм. Тэгээд би гараад явсан юм. ... Тэгээд сууж байхад Я.М надаас миний утас хаана байгаа юм бэ гэж хэлэх үед би мэдэхгүй ээ гэрээс хайгаад үзье гээд хайж олоогүй. Я.М миний утсыг чи авсан гээд хэрүүл маргаан үүсэж бид хоёр зодолдож эхэлсэн юм. Тухайн үед Я.М бид хоёр харилцан зодолдсон юм. Би Я.Мий нүд, нүүр, толгой хэсэгт нь цохисон. Я.Мий 2 нүд хавдаж, хөхөрсөн байсан юм. Миний зүүн талын нүд хөхөрч, зүүн талын хацар шалбарч гэмтсэн байсан. Тэгээд бид хоёр ноцолдоод би Я.Мийг хаалганы хажууд байдаг гал тогооны тавиур луу гэдийлгэх үед тавиур дээр байсан хутгыг аваад миний зүүн талын гуя хэсэгт хутгалсан юм. Би иргэн Я.Мийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-рх/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Я.Мий биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56/, хохирогч Л.Еий биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.М, Л.Е нарын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Я.М, Л.Е нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Я.М нь хохирогч Л.Ед учирсан 300.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, мөн шүүгдэгч Л.Е нь хохирогч Я.Мд учирсан 203.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн зэргийг үндэслэн шүүгдэгч нар нь бие биедээ төлөх төлбөргүй байна. 

1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Я.М, Л.Е нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

1.1. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.М, Л.Е нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Я.Мий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600000 /зургаан зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

1.2. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, прокурорын шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг тус тус түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Еий үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Учир нь, шүүгдэгч Л.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэхээр улсын яллагчтай ял тохирч ирсэн байгааг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Еий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо.  Шүүгдэгч Л.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Я.М, Л.Е нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөлжин хээтэй, бор, шар хосолсон өнгийн 180х90 см-ийн хэмжээтэй хуучивтар, нэг талын ирмэг хэсэг нь 12х15 см-ийн хэмжээтэй бор хүрэн өнгийн зүйлээр  бохирлогдсон орны бүтээлэг 1 ширхэг, бор өнгийн иштэй, 19 см-ийн урттай, 2 см-ийн өргөнтэй, 10 см-ийн ир хэсэгтэй, 9 см-ийн бор өнгийн модон иштэй, ир хэсэг нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон жижиг хутга 1 ширхэг, саарал өнгийн хуучивтар, “Еске” гэсэн бичигтэй, зүүн талын гуяны хэсэгт 1.4х0.5 см-ийн хэмжээтэй цоорсон урагдалттай шортик 1 ширхэг зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна. Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс хэрхэн устгасан талаар тэмдэглэл үйлдэн, фото зургаар баримтжуулан хэрэгт хавсаргуулах нь нь зүйтэй. 

Шүүгдэгч Я.М, Л.Е нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Уах свогт Ясыны Мешин, С овогт Л-ны Е нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Еийг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Ед оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын захиргаанд гудамж талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ед оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мийг 600 “зургаан зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөлжин хээтэй, бор, шар хосолсон өнгийн 180х90 см-ийн хэмжээтэй хуучивтар, нэг талын ирмэг хэсэг нь 12х15 см-ийн хэмжээтэй бор хүрэн өнгийн зүйлээр  бохирлогдсон орны бүтээлэг 1 ширхэг, бор өнгийн иштэй, 19 см-ийн урттай, 2 см-ийн өргөнтэй, 10 см-ийн ир хэсэгтэй, 9 см-ийн бор өнгийн модон иштэй, ир хэсэг нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон жижиг хутга 1 ширхэг, саарал өнгийн хуучивтар, “Еске” гэсэн бичигтэй, зүүн талын гуяны хэсэгт 1.4х0.5 см-ийн хэмжээтэй цоорсон урагдалттай шортик 1 ширхэг зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

10. Шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК