Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/АБ2016/04327

 

2016 оны 10 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05280

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 22 дугаар гудамж, 905б тоотод оршин суух, Уриахан овогт Батчулууны Баттогтох /РД-ЧВ70120311/-ын,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Болдбаатар надаас 2,200,000 төгрөг зээлж аваад барьцаанд нь уул уурхайн сэлбэг барьцаанд тавьсан. Үүнтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж, би сэлбэгийг гаргаж өгөхөөр болсон. Тухайн үед би сөрөг нэхэмжлэл гаргасан боловч барааны сэлбэг нэхэмжилсэн шаардлагатай хамтруулан шийдвэрлэх боломжгүй тусдаа гарга гэсэн юм. Ингээд тусдаа нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь бүртгэлтэй хаягтаа байдаггүй улмаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Үүний улмаас Ц.Болдбаатарыг эрэн сурвалжлуулах шаардлагатай болсон.

Иймд Ц.Болдбаатарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү.

Ц.Болдбаатар нь 5 дахь өдөр болгон Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт бөөрний аппаратад ордог. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэр гүйцэтгэгч н.Уранцэцэг дээр ажиллагаа хийгдэж байгаа юм байна лээ.

Одоо 99671488 гэсэн дугаарын утсыг эзэмшиж байгаа гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баттогтох нь Ц.Болдбаатарын оршин суугаа газрын хаягийг тогтоолгох зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ц.Болдбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/23219 дүгээр захирамж зэргээр нотлогдож байна. /хх-4-5 дугаар хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Б.Баттогтохын хүсэлтийг хангаж, Боржигин овогт Цэнд-Аюушийн Болдбаатар /РД-ЧД67102471/-г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Ц.Болдбаатар нь 5 дахь өдөр болгон Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт бөөрний аппаратад ордог, мөн 99671488 гэсэн дугаарын утсыг эзэмшиж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Цэнд-Аюушийн Болдбаатар /РД-ЧД67102471/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Ц.Болдбаатар нь 5 дахь өдөр болгон Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт бөөрний аппаратад ордог, мөн 99671488 гэсэн дугаарын утсыг эзэмшиж байгаа болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 22 дугаар гудамж, 905б тоотод оршин суух, Уриахан овогт Батчулууны Баттогтох /РД-ЧВ70120311/, утас 99111133

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД