| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02640/И |
| Дугаар | 210/МА2025/02098 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/02098
| 2025 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2025/02098
|
*******-ын ******* ******* ******* ,
******* ******* ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, даргалж, шүүгч Ц.Цэрэн, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04764 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ын ******* хотын ******* ******* ******* / /,
Нэхэмжлэгч: *******-ын ************** ******* / / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 423,907,343 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******-ын ******* хотын ******* *******, ******* болон ******* ******* ******* нь Улсын -тай 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021-05-20 дугаар Худалдах, худалдан авах, хамтран ажиллах эхний гэрээг ковидын нөхцөл байдлаас шалтгаалж цахимаар байгуулсан. Гэрээгээр худалдагч тал нь баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж, хайлуур жоншны флотацийн баяжмал худалдан авах үнийг худалдан авагч талаас урьдчилан авах, худалдагч нь бүтээгдэхүүнээ зөвхөн худалдан авагч талд худалдах, нийлүүлэх хайлуур жоншны флотацийн баяжмал ФФ96,5 хувиас дээш 5 вагон буюу 335 тонн, ФФ97 хувиас дээш 10 вагон буюу 670 тонн, нийтдээ 15 вагон 1,005 тонн нийлүүлэхээр, Худалдан авагч тонн тус бүрд 1,400 юань нийт 1,400,000 юань төлөхөөр тохиролцсон.
1.2.Гэрээний үүргээ биелүүлж урьдчилгаа төлбөрт ******* хотын ******* ******* ******* -аас 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,400,000 юань шилжүүлсэн. нь 1,005 тонн бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэг хүлээснээс 2021 оны 6-8 дугаар сард 14 вагон нийт 950.93 тонн бүтээгдэхүүнийг нийлүүлж, үлдэх хэсгийг нийлүүлээгүй.
1.3.Талууд 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2021-06-16 тоот Худалдах, худалдан авах, хамтран ажиллах 2 дахь гэрээг байгуулж, гэрээний гол нөхцөлийг өмнөх гэрээтэй адил нөхцөлөөр тохирсон. 1,005 тонн хайлуур жоншны флотацийн баяжмалын үнэ болох 1,400,000 юанийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ******* ******* ******* компаниас -ийн данс руу шилжүүлсэн. Мөн -ийн захирлын хүсэлтээр түүний эхнэрийн компани болох -ийн тоот дансаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 390,000 юань, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 390,000 юань тус тус шилжүүлж хүлээн авсан.
1.4.Гэтэл гэрээний дагуу хайлуур жоншны баяжмалыг өгөхгүй байсан тул компанийн ажилтан ******* -ийн аймгийн суманд байрлах үйлдвэрт нь очиж нэхэхэд гарсан бүтээгдэхүүн нь энэ байна, чи өөрөө аваад явбал яв гэсэн тул тус үйлдвэрээс хүртэл бүх зардлуудыг бид төлж авсан. Уурхай дээрээс бүтээгдэхүүнүүдийг очиж авсан учраас жоншийг тонн тутмыг 1,260 юаниар тооцож авсан.
1.5.Урьдчилан шилжүүлсэн нийт 3,580,000 юаниас хариуцагч хайлуур жоншны флотацийн баяжмалд 14 ширхэг вагон 950.93 тонн буюу 1,331,302 юань, мөн уурхайн аман дээрээс нэг тонныг 1,260 юаниар тооцож 1,008.6 тонн буюу 1,270,836 юаны бүтээгдэхүүнийг нийлүүлсэн.Иймд хариуцагч 1,331,302 юань, 1,270,836 юанийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тул шилжүүлсэн мөнгөнөөс хасаж, үлдэгдэл 977,862 юанийн төлбөрийг аливаа хэлбэрээр төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
1.6.Хариуцагчийн нийлүүлсэн вагоноос 5 вагон 338.48 тонн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй байсан ч тухайн үед энэ нийлүүлэлтийг тооцооноос хасаагүй. Төлсөн төлбөрүүдээс хасаад 977,862 юань буюу 456,368,195 төгрөгийг шаардсан ч тооцооллын алдаа гаргасан байх тул 69,554 юань буюу 32,460,852 төгрөгөөр багасгаж 423,907,343 төгрөг гаргуулна.
1.7.Талуудын хоорондох гэрээний 2.4-т ******* нөхцөлөөр, хүргүүлэх зардлыг хариуцахаар заасан. Гаалийн мэдүүлэгт тусгагдсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 136,000 тонн, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 272 тонн хайлуур жонш нь хайлуур жоншны бүхэл гэж, нөхцөлөөр, гэж бичсэн байгаа. Маргаан бүхий энэ хоёр жонш хувийн гуйлтаар өөр компани нийлүүлсэн, талуудын хоорондох гэрээнд хамаарахгүй. Үүнийг өмнөх хариуцагчийн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Талууд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хайлуур жоншны баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар тохирч, 1 тонн бүтээгдэхүүнийг 1,400 юаниар тооцож гэрээ байгуулсан нь үнэн.
2.2.Хариуцагч нь нийт 4 удаагийн төлөлтөөр 3,510,446 юаны төлбөр хүлээн авсныг зөвшөөрч байгаа.
2.3.2021 онд 950.93 тонн баяжмалыг Улсын хилээр *******-ын ******* хотын ******* *******, ******* -д нийлүүлсэн. Гаалийн мэдүүлгээр нийтдээ 10 удаагийн нийлүүлэлтээр 2,379.98 тн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид өгсөн байгаа.
2.4. -ийн нягтлан , ******* хотын ******* ******* ******* -ийн төлөөлөгч тухайн гэрээнүүдийг эцэслэн тооцоо нийлэхэд -аас авлагагүй байсан. Тухайн хоёр компанийн хоорондын тохиролцсон үнэд тохирсон нийлүүлэлтийг 100 хувь нийлүүлж, харилцан захирлууд болон нягтлангууд тооцоо нийлж, өглөг авлагын асуудал байхгүй гээд шийдсэн байсан.
2.5.Мөн Улсын Гаалийн лабораторийн дүгнэлтээр баталгаажуулан, улсын хилээр нэвтрүүлдэг ба хилээр гаргасан хайлуур жоншны баяжмалаас 5 вагон буюу 338.48 тонн бүтээгдэхүүн гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй гэдэг нь үндэслэлгүй.
гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч -аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 423,907,343 төгрөг гаргуулах тухай *******-ын ******* хотын ******* *******, ******* , ******* ******* ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,439,791 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Нэхэмжлэгч нар нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,400,000 юань, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1,400,000 юанийг тус тус хоёр удаагийн гэрээний төлбөрт шилжүүлсэн, үүнд хариуцагч энэ төлбөрт болон гэрээнд маргаагүй.
4.2.Нэхэмжлэгч нар -ийн данс руу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр фторын нунтаг утгаар 335,946 юань, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 374,500.32 юань тус тус шилжүүлсэн. Хариуцагч эдгээр төлбөрийн шилжүүлгүүдийг энэ гэрээний төлбөрт тооцож авснаа хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан байхад шүүх өөрийн санаачилгаар шилжүүлсэн төлбөрүүдийг дотор нь ангилан ялгаж, талуудын хоорондох гэрээний төлбөрт хамаагүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгч нараас хариуцагчид 3,510,446.32 юань хариуцагч талд шилжүүлсэн энэ үйл баримтад зохигчид маргаагүй, харин энэ үнийн дүндээ тохирсон бүтээгдэхүүнийг хариуцагч нийлүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлд маргасан.
4.3.Шүүх хамтран нэхэмжлэл гаргасан хамтран нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа болно.
4.4.Шүүх нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн 2021-2022 оны тээврийн, агуулахын хүлээлцсэн баримт, гаалийн мэдээллийг бүрэн харгалзан үзээгүй. Зөвхөн Гаалийн ерөнхий газрын лавлагааг нотлох баримтаар шууд үнэлж, бүтээгдэхүүний гарал үүсэл, нэр төрлийг анхаарч хараагүй.
4.5.Хариуцагч 2021, 2022 онд нийт 10 удаагийн үйлдлээр Улсын хилээр бүтээгдэхүүн гаргасан. Үүний 2021 онд 950.93 тонн, мөн онд уурхайн амнаас 1008.6 тонн жоншийг бэлнээр авсан ба энэ тооцооллын талаар зохигчид маргаагүй. Харин 2022 онд нийлүүлсэн 1,429.05 тонн бүтээгдэхүүний хувьд талууд маргасан. Гаалийн ерөнхий газрын лавлагаанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 136,000 кг хайлуур жоншны бүхэл утгаар, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 272,000 кг хайлуур жонш бүхэл утгаар тус тус *******олсон. эрх бүхэл жоншийг нь -тай харилцан тохирч тус компанийн нэрээр Улсын хилээр *******олсон байсан. Бусад нийлүүлсэн 8 бүтээгдэхүүн нь нунтаг гэж бичсэн. Мөн зохигчийн хооронд байгуулсан гэрээний 1.3-т хайлуур жоншны флотацийн баяжмалыг буюу жоншийг нунтаг хэлбэрээр худалдахаар заасан байхад шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй.
4.6. -ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа нийт 950.93 тонн ФФ-97 хувийн баяжмал Улсын хилээр нэхэмжлэгчид гаргасан гэж тайлбарласан байхад шүүх хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн нийт 14 вагон бүтээгдэхүүн нийлүүлсэн үйл баримтыг дотор нь задалж илт зөрүүтэй дүгнэлт гаргасан. Хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж байсан 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаар хүсэлт, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар хүсэлтэд бүхэл худалдаагүй, нунтаг буюу баяжмал хэлбэрээр худалдсан болохоо тодорхой бичсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас үүнийг тайлбарлаж хэлэх үед хариуцагч сайн мэдэхгүй гэж зөрүүтэй хариулсан. Тухайлбал, 31 дугаар хүсэлтийн 2-т ...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 1429.05 тонн хайлуур жоншны флотацын баяжмал ******* -д гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж *******олсон гэж хүсэлт гаргасан. Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд баяжмал гэсэн хэлбэрээр бүтээгдэхүүн тооцон худалдаж авахаар заасан, нэхэмжлэгч бүхэл жонш хариуцагчаас хүлээн аваагүй болохыг хариуцагчийн шүүхэд гаргасан тухайн баримт, гэрээгээр нотлогдсон.
4.7.Нэхэмжлэгч нараас *******-аас өгч явуулсан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ******* ******* ******* , -тай байгуулсан төмөр замын тээврийн гэрээний эх хувийг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангуулсан хэлбэрээр гаргуулах, дээрх -д төлбөрийг шилжүүлж, өөрийн компанийн нэрээр гаргуулсан 2 удаагийн нотлох баримтыг аймагт байрлах -аас гаргуулах, тухайн компанийн уурхайн дарга, ажилтан хоёр этгээдийг гэрчээр асуулгах хүсэлтүүдийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжүүлсэн. 2025 оны 05 дугаар сард Гаалийн Ерөнхий газрын лавлагаа ирмэгц хариуцагч тал төлбөрийг төлсөн гэж өөрийн гаргаж байсан хүсэлтээ өөрөөр тайлбарласан тул нэхэмжлэгч дахин шинэ нотлох баримт зайлшгүй гаргах шаардлага гарч, энэ нь ******* болон аймагт байх тул хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байдлыг харж, хугацаа олгохыг хүссэн боловч шүүгч хангаагүй.
Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
5.1.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо бүхэллэг хэлбэрийн жоншны асуудлыг дурдсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Гаалийн ерөнхий газраас 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нотлох баримт ирүүлсэн. Тухайн албан бичгээр *******-ын ******* хотын ******* ******* ******* руу "" -аас 2021 оны 6 дугаар сараас эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд явуулсан нийт жоншны мэдээллүүдийг холбогдох баримтуудтай нь хавсаргаж хүргүүлсэн. Үүгээр манайх гэрээний үүргээ бүрэн биелүүлж 2,379.98 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн нь тогтоогдсон.
5.2.Тухайн үед коронагийн нөхцөл байдал арилаагүй байсан. Талууд гэрээгээ цахим хэлбэрээр байгуулж, Гаалийн ерөнхий газар руу гаалийн бүрдүүлэлтээ хийхдээ хавсаргаж явуулсан. Энэ нь Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар нотлогддог.
5.3.Нэхэмжлэгч тал хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж эрх ашигт нөлөөлсөн гэх асуудлыг давж заалдах гомдолд дурдсан.
Нотлох баримт бүрдүүлэх хангалттай хугацааг шүүхээс олгосон. Мөн нэхэмжлэгчийн Хятадаас баримт ирүүлнэ гэсэн агуулгаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч тухайн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Бид нэхэмжлэгчээс авсан төлбөр болон жонш нийлүүлсэнд маргаагүй.
5.4.Үнийн дүнг баланс барьж 2 талын захирлууд хоорондоо тохиролцож, асуудал дууссанаас хойш буюу бүтэн 2 жилийн дараа нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасныг бид хүлээн зөвшөөрөхгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******-ын ******* хотын ******* ******* ******* , Лу Фа ******* нар нь хариуцагч -д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 423,907,343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. аймгийн ан сумын нэртэй газарт орших 48.24 гектар уурхайн талбайд ашигт малтмал ашиглах эрхийг -д 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс олгосон MV-017543 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг; /1хх 191-193/
3.2.Зохигчид 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2021-05-20 тоот Худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нь өөрийн аймаг дахь тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлож баяжуулсан ФФ96,5 хувиас дээш 5 вагон буюу 335 тонн, ФФ97 хувиас дээш 10 вагон буюу 670 тонн, нийт 1,005 тонн үзүүлэлт бүхий хайлуур жоншны флотацийн баяжмалыг ******* хотын ******* *******, ******* , ******* ******* ******* нарт /*******/ нөхцөлөөр нийлүүлэхээр, худалдан авагч тал тонн тус бүрт 1,400 юань тооцож, төлбөрийг 100 хувь урьдчилж төлөхөөр тохиролцсон; /1хх 173-176/
Хавсралт гэрээгээр дээрх гэрээний хугацааг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тухай бүрт нь талууд тохиролцож сунгасан; /1хх 183, 205, 241, 2хх 9/
3.3.Талууд дахин 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цахимаар 2021-06-16 тоот Худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэрээ-г байгуулж, энэ гэрээний нөхцөлийг өмнөх 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний гол нөхцөлүүд адил байхаар тохиролцсон; /1хх 21-23/
3.4.Нэхэмжлэгч нараас гэрээний үүрэгт 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,400,000 юань, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1,400,000 юань тус тус шилжүүлсэн; /1хх 28-31/
3.5.Нэхэмжлэгч нараас -ийн эзэмшлийн дахь тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 335,946 юань, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 374,500.32 юанийг тус тус фтор нунтгийн урьдчилгаа төлбөр утгаар шилжүүлсэн;
3.6.Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар нь нэхэмжлэгч *******-ын ******* хотын ******* ******* ******* -д 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 10 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр нийт 2,379.98 тонн бүтээгдэхүүн *******олсон байна.
4.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлсон, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэжээ.
5.Анхан шатны шүүх худалдан авагчаас худалдагчид урьдчилан төлсөн үнийг буруу тооцоолсноос хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.1.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс -ийн эзэмшлийн ны дансаар фтор нунтагийн урьдчилгаа төлбөр утгаар шилжүүлсэн хоёр удаагийн гүйлгээ 710,446.32 юанийг хариуцагч хүлээн авсан үйл баримтад маргаагүй байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар худалдан авагч нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 374,500.32 юань, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 335,946 юань тус тус худалдагчид төлсөн, энэ хэмжээгээр худалдан авагч үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.
5.2.Зохигчийн хооронд хайлуур жоншны баяжмалаас өөр төрлийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авахаар тохиролцсон байдал тогтоогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтад талууд маргаагүй.
Хариуцагч нэхэмжлэгч нараас нийт 3,510,446.32 юань /1,400,000 + 1,400,000 +374,500.32 +335,946 / шилжүүлж авснаа хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх бусдаар дамжуулан шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өөр гэрээний үүрэг гэж буруу дүгнэж, гэрээний үүргээс хасаж тооцооллын алдаа гаргажээ.
5.3. Анхан шатны шүүхээс Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн -ийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Улсын хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлгүүдийг үндэслэл болгож нэхэмжлэгчид 10 удаагийн ачилтаар нийт 2,379.98 тонн хайлуур жоншны бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Гэрээний дагуу хариуцагч 2,379.98 тонн хайлуур жоншийг нэхэмжлэгч нарт нийлүүлсэн ба уг жоншийг тонн тутмын нэгж үнэ болох 1,400 юанаар тооцвол 3,331,972 юанийг бүтээгдэхүүнийг хариуцагч нийлүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нараас гэрээний төлбөрт урьдчилан төлсөн 3,510,446 юаниас нийлүүлсэн жоншны үнэ 3,331,972 юанийг хасаж тооцон, үлдэх зөрүү 178,474 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханш 446.85 төгрөгөөр тооцоход хариуцагчаас 79,751,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлоос хүлээн зөвшөөрсөн хоёр удаагийн гүйлгээг хасч тооцсон гэсэн хэсгийг хүлээн авав.
6.Нэхэмжлэгч нарын дараах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
6.1. Нэхэмжлэгчээс 10 удаагийн гаалийн мэдүүлгээс хоёр удаагийн, тухайлбал 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 136 тонн, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 272 тонн бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй, харин хариуцагчтай тохирсноор тус компанийн нэрээр нийлүүлсэн байсан, энэ гэрээнд хамаарахгүй гэж тайлбарлаж, зохигчийн маргааны үндэс болжээ.
Хэрэгт авагдсан гэрээний 2.1-д худалдах зүйл хайлуур жоншны флотацийн баяжмал байна гэж заасан байх ба Улсын хилээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн хайлуур жоншны баяжмал, хайлуур жоншны бүхэл утгаар тус тус нийлүүлэгдсэн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хоёр удаагийн нийт 408 тонн бүтээгдэхүүнд маргаж, харин үлдэх 8 удаагийн гаалийн мэдүүлгээр нэвтрүүлсэн хайлуур жоншийг хариуцагчаас гэрээний дагуу хүлээн авсанд маргаагүй байна.
Гэвч дээрх маргаагүй, хүлээн зөвшөөрсөн нийлүүлэлт дунд мөн адил хайлуур жоншны бүхэл утгаар Улсын хилээр жонш нийлүүлэгдсэн, гаалийн барааны мэдүүлэгт хавсаргасан баримтад *******логч гэж мөн адил тусгагдсан, уурхайгаас очиж авснаа хүлээн зөвшөөрсөн 1,008 тонн жоншны хүлээн авагч гэдэгт гэж мөн адил тусгагдсан байна. Тухайлбал: нэхэмжлэгчийн маргаагүй 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 340,8 тонн бүтээгдэхүүнийг гаргахдаа бүрдүүлсэн гаалийн мэдүүлэгт хайлуур жоншны баяжмал гэж, хавсаргасан баримтад, *******логч гэж тэмдэглэгдсэн байна. Мөн маргаж байгаа 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 136 тонн гаалийн мэдүүлгийн баримтад хайлуур жонш бүхэл, гэж тусгагдсан байна. /1хх 189, 194, 196, 204/
Нэхэмжлэгч нар нь дээрх байдлаар адил утга агуулгаар бичигдсэн хэд хэдэн удаагийн баримтуудаас сонгож хоёр удаагийн нийлүүлэлтийг хариуцагч компанийх биш гэж маргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.2. Улсын хилээр нэвтрүүлсэн дээрх 2,379.98 тонн жоншноос 2021 оны 11, 12 дугаар сард 1008,6 тонн бүтээгдэхүүнийг хариуцагчийн уурхай дээрээс очиж авсан үйл баримтад зохигчид маргаагүй боловч нэгж үнийг өөр өөрөөр тодорхойлсон байна. Нэхэмжлэгч гарсан зардлаа хасч нэг тонн тутмыг 1,260 юанаар тооцсон гэж тайлбарлажээ.
Талуудын хоорондох гэрээнд энэ тохиолдолд нэгж үнийг бууруулах эсэх талаар зохицуулагдаагүй байхаас гадна зохигчид уурхайгаас очиж авсан хайлуур жоншийн хувьд нэгж үнийг 1,260 юань байхаар харилцан тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.
Харин гэрээний 4.1.4-т гэрээний зүйлийг ачих, тээвэрлэх, пүүлэх гэх мэт хилийн доторх зардал, 4.1.9-д гэрээний зүйлийг шилжүүлэх буюу эрээн хотод хүргэх бүхий л зардал-ыг тус тус худалдагч тал хариуцахаар тохирчээ.
Гэвч нэхэмжлэгч 1008,6 тонн жоншийг хариуцагчийн уурхайн талбайгаас Улсын хил хүртэл тээвэрлэхэд гарсан зардлын хэмжээг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй тул шүүх талуудын тохирсон нэгж үнэ 1,400 юанийг шууд 1,260 юань болгож бууруулж тооцох үндэсгүй.
Нэхэмжлэгч нь гэрээний үнийг өөрчилсөн талаар нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар нотлоогүй тул гомдлын дээрх хэсгийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.
Нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэг жил илүү хугацаагаар үргэлжилсэн, энэ хугацаанд зохигчийн хүсэлтээр 11 удаа товлон зарлагдсан шүүх хуралдааныг тодорхой шалтгаануудаар хойшлуулжээ.
Нэхэмжлэгчийн нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгох хүсэлтийг шүүх хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/22164 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж, хуралдааныг хойшлуулсан байна.
эрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах, хугацаа олгох хүсэлтийг анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. эрхийг нэгтгээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04764 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч -аас 79,751,106 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-ын ******* хотын ******* *******, ******* , ******* ******* ******* -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 344,156,237 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамжид 556,706 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 2,400,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын эд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
О.ОДГЭРЭЛ