Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 068

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч Х.Ө,

хохирогч Х.Б,

хохирогчийн өмгөөлөгч Х.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А, А.С,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х Б-д  холбогдох эрүүгийн 1813003800039 дугаартай хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг Хуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй. Х овогт Х Б , РД: Б300000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Х.Б нь тус аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Мөст гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус багийн иргэн Б.Б ыг газрын маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ээс мэдүүлэхдээ: Тухайн өдөр өглөө би малаа бэлчээрт явуулаад аймгаас ирсэн хүмүүсийн идэшний махыг машинд нь ачиж өгөөд явуулсан. Тэгээд гэрээсээ гарч бэлчиж байсан малыг харахад үргээгээд явж байсан учраас чоно орсон байх гэж бодоод морьтойгоо очиход Б.Б  миний малыг хөөж байсан. Түүнд 10 метр гаруй зайтай газар хол зогсоож, “Чи миний гэрийн хажуугаас миний өөрийн малаа хөөдөг болсон уу” гэхэд, Б.Б  нь цэнхэр өнгийн куртикийг над руу шийдээд, чи ингэж дуулаа, энэ куртик нотлох баримт  болно чамайг харна гэж явсан. Би Б.Б ыг зодсон, цохисон асуудал байхгүй, намайг гүтгэж байна гэв.

Хохирогч Б.Б аас мэдүүлэхдээ: Би өвөлжөөндөө 11 дүгээр сард нүүж ирдэг, би ирэхэд Х.Б миний мал бэлчээх газрыг малаараа идүүлээд нүүгээд явдаг. Ер нь бид хоёр хаяа нэг тааралддаг. Казахстан улсад нүүж явсан Ж гэдэг хүнээс хашаа, байшинг худалдаж авсан. Одоо оршин сууж байгаа хашаа, хороог эндээс 27 жилийн өмнө С гэдэг хүнээс худалдаж авсан. Х.Б нь надад “...чамд мал ихтэй, бэлчээр хангалттай байдаг. Тэгсэн мөртлөө эхнэр чи нь хүүхэд төрөөгүй, чи эхнэрээс хүүхэд гаргуулж чадахгүй, чи хүүхэд гаргуулж чадахгүй бол эхнэрээс чинь би хүүхэд гаргуулж өгье, чи тахир дутуу хүн, чи ийм байдлаар явах хэрэг байна уу...” гэж дандаа намайг хэл амраар доромжилдог. Эндээс болж хэрүүл маргаан гардаг. Өнгөрсөн жил Х.Б намайг зодож шүдийг маань буулгаж байсан. Миний бэр нас барсан үед төрөөд үлдсэн хүүхдийг би үрчилж авсан одоо 7 дугаар ангид сурдаг. Би өөрөө тахир дутуугийн групп авдаг, хэвтрийн байдалтай байгаад Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгээд эдгэрсэн хүн байгаа. Дээр бид нар нэг айлд цайлганд байхдаа Х.Б надад чиний эхнэр хүүхэд төрөхгүй гэж доромжлоход түүний эхнэр Х.Б-гийн амнаас цохиж байсан. Шүүгдэгч Х.Б нь миний мал үргээгээд явж байхад би чоно орсон байх гэж очсон, намайг хараагүй гэж байна. Тэр худлаа намайг харах бүрэн боломжтой байсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б гэдэг залуу ирж би адуу хайж явна та харсан уу гэхэд, манай гэрийн ойр орчим байгаа  гэж хэлсэн. Тэр залуу надад тэгвэл та надад туслаад миний адууг бидний зүг руу явуулаад өгөөрэй гэхээр нь би морио унаад тэр залуугийн адууг гэрийн зүг руу туугаад явж байхад, миний мал бэлчээх газарт Х.Б-гийн мал байсныг харсан. Тэгээд нөгөө залуугийн адууг гэрийн зүг руу явуулчхаад буцаж Х.Б-гийн мал байгаа газарт ирэхэд, Х.Б малаа Хулж байсан. Тэгээд би Х.Б “...чи ямар ичдэггүй хүн бэ, чамд мал бэлчээх бэлчээрийн газар зөндөө байгаа. Энэ бол бидний бод мал бэлчээх газар байгаа, чи намайг бодох хэрэгтэй, намар надаас түрүүлж ирээд энд бууж бэлчээрийг малтайгаа идүүлдэг, би бүхэн тэгш эрхтэй...” гэж хэлэхэд Х.Б надад “...чи муу хөгшин надаас юу олж идэх юм вэ, намайг хууль, шүүхэд өгөөд олж идэх юм байвал олж идээрэй...” гэж хэлсэн. Би түүнд чи тэгж битгий хэлээрэй гэхэд, миний хамраас гараараа цохисон ба миний хамраас цус гарсан байсан. Тэгээд чи яагаад намайг цохисон бэ гэхэд, Х.Б ташуураар миний духны хэсгээс хэд хэдэн удаа цохисон. Би өөрийгөө хамгаалах гэж зугтах гэсэн боловч намайг барьж аваад мориноос газарт унгаасан. Энэ хүн өөрөө мориноосоо буугаагүй, намайг унгаасан байсан ба тэр үед миний өмсөж явсан куртик маань миний толгой хэсгээр бүрэгдсэн. Тэгэнгүүт Х.Б мориноосоо бууж ирээд миний гэдэснээс хэд хэдэн удаа өшиглөсөн бөгөөд дараа нь намайг дарж, миний цээжинд суугаад хоолойгоор боох гэсэн боловч би эсэргүүцэл үзүүлж, босох гэж оролдоход миний куртикнээс барьж тайлаад авсан. Тэгээд би куртикээ өгөөрэй гэхэд, чи надаас олох юмаа олж идээрэй, хуулийн байгууллагад хандвал хандаарай, би хувцсыг чинь өгөхгүй гэж мордож яваад өгсөн. Дараа нь ирэх байх, хөрш айлын хүн байгаа гэж хүлээсэн боловч ирээгүй. Мөн тухайн үед хөрш айлын хүн Ө д архи авч очоод чи надад гэрч болж өгөөрэй, Б.Б , Х.Б нар уулзсан нь үнэн, гэхдээ зодолдоогүй гэж хэлж өгөөрэй гэж хэлсэн байна лээ. Тэгээд Ө  нь түүнд хандаж “чи тэгж болохгүй, би хөрш айлын хүний эсрэг худал мэдүүлэг өгч чадахгүй” хэлсэн байна гэж сонссон. Энэ нь үнэн үү гэж шүүгдэгчээс асуув. Надад хэдийгээр боломжийн хөрөнгө байгаа ч гэсэн өөрөө гэм буруугүй, хохирогч мөртлөө байцаалт өгөх, шүүх хуралдаанд оролцох гээд дахин дахин аймгийн төвд ирж цаг хугацаа, зардал гаргах нь надад хэцүү байна. Тийм учраас өмгөөллийн хөлс, замын зардал гээд надад учирсан хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна Өөр хэлэх зүйл байхгүй гэв. гэв.

Эрүүгийн 1813003800039 дугаартай хэргээс:

1. Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Их мөст гэх газраас Казахстан улс руу нүүж явсан Н гэдэг хүнээс 2005 онд хашаа, байшин, газар худалдаж авсан. Уг газарт модон байшин байсан бөгөөд хөрш айлын залуу болох Х.Б манай хорьж байсан газарт мал Хулж миний хашаа байшинг эвдэж, сүйтгэж байсан тул хашаа, саравчийг нь буулгаж өөрийн гэрт авч ирсэн. Тэр хүмүүстэй олон удаа энэ талаар хэлж байсан боловч ойлгосонгүй. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг 30 минутын үед бог мал Хулахаар очиход миний уг хорьж байсан газарт Х.Б бог малыг Хулж явж байсан. Х.Б та нар дараа жилээс энэ газарт битгий мал Хул гэхэд Х.Б надад энэ газар миний газар, чи авсан бол хашаа байшинг авсан, газрыг аваагүй, миний дүү энэ багийн засаг дарга, би энэ газрыг хүчээр авна, гээд гарт байсан ташуураар миний толгойн тус газарт нэг удаа цохисон. Тухайн үед бид хоёр морьтой байсан бөгөөд намайг барьж авч мориноос татаж газар унагаасан, тэгээд газар унах үед намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Би босох гэж байхад миний өмсөж явж байсан куртикийг татаж тайлж аваад явсан. Уг куртикний халаасанд миний Орос дуран явсан байсан. Миний хамраас цус гарсан болохоор би зугтаж явчихсан. Надад чиний араас явдаг хүн байхгүй, хуулийн байгууллагад өгөөд олж ид гэсэн.

Бид хоёр 2010 оноос эхлээд газрын маргаан эхэлсэн. Үүнээс үүдэлтэй хэд хэдэн удаа бид хоёр маргалдаж байсан. Намаржаанаас эрт буугаад миний бэлчээрт малаа бэлчүүлчихдэг. Би миний газарт битгий мал бэлчээж байгаарай гэж хэлээд улмаар маргалдаж байсан. Түүнийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаагүй. 2018 оны 2 дугаар сард Х.Б бид хоёр бас газрын маргаанаас болж зодолдож улмаар миний үүдэн нэг шүд хугарсан байсан. Тухайн үед би бас цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй бөгөөд тэр үед аймгаас адуу тахлахаар ирсэн ах Е, дүү Д нар манайд ирээд шүд чинь яасан вэ? гэж асуусан ба Б намайг зодсон гэж хэлэх үед ийм юм гэж ямар юм байдаг вэ? бид хоёр очоод хэлье гэж явсан ба тэд Х.Б тай зодолдож эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж Е, Д нар торгуулийн ял авч байсан юм. Тэрнээс биш Х.Б бид хоёр газрын маргаанаас болж зодолдсон талаар цагдаагийн байгууллагад огт шалгуулж байгаагүй.

Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс гэмтлийн тасагт 4 хоног хэвтэж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Тэгээд гэр рүү яваад 11 дүгээр сарын 27-ны өдөр хамар өвдөөд байхаар нь нэгдсэн эмнэлгийн Лорын тасагт хэвтэж 12 дугаар сарын 04-ний өдөр эмнэлгээс гараад хөдөө явсан. Зодоон миний зааж өгсөн буюу миний өвөлжөөнөөс баруун хойшоо 1.7 километр орчим зайд болсон. Тухайн үед миний куртикийг зодож байхад тайлагдсан бөгөөд би тэр үед зугтаж явсан. Х.Б нь миний куртикийг гэрийнхээ ойролцоо очиж хаясан байна гэж бодож байна. Тухайн куртик олдсон гэх газар нь Х.Б-гийн эзэмшлийн газар болдог юм. Би тэр газарт огт очихгүй. Хэн ч харсан Х.Б-гийн өвөлжөөнөөс 500-600 метр зайд очиж миний газар гэж булаацалдахгүй нь тодорхой. Намайг зодож миний куртикийг тайлж аваад өөрийнхөө газарт авч очиж хаясан байна. Би ямар ч үндэслэлгүйгээр хүнийг гүтгэхгүй. Намайг зодоод улмаар өөрөө ирсэн гэж харуулах зорилгоор миний куртикийг өөрийнхөө өвөлжөөнд ойртуулж орхисон байна. Бид хоёрын маргаж байсан газарт огт хамаарахгүй газраас куртик олдож байгаа нь гайхалтай байна. Би анх 997.500 төгрөг нэхэмжлэх болно гэж мэдүүлсэн. Миний цуглуулсан баримтаар болон шинжээчийн дүгнэлтээр 675.500 төгрөг учирсан байна. Би энэ хохирлыг нэхэмжлэх болно. Өөр нэмж нэхэмжлэх зүйлгүй. Х.Б надаас ирээд уучлалт гуйх бол уучлах байсан. Надад огт ирээгүй. Намайг зодсоноос хойш би нэг ч удаа нүүрийг нь хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-130, 131-132, 133-134 дугаар хуудас/,

2. Гэрч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Тэр өдөр мал Хулж явж байсан. Орой 18 цагийн үед гэрт ирэхэд Б.Б  орон дээр хэвтэж байсан. Тэгээд би юу болсон бэ? гэж асуухад намайг Х.Б зодсон, модоор цохисон гэсэн. Толгой нь хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би малд явах үед Б.Б ын нүүр ам нь зүгээр байсан. Намайг орой гэрт ирэх үед толгой нь хавдсан, хамраас нь цус гарсан байсан. Надад газрын маргааны улмаас зодсон гэж хэлсэн. Тухайн үед гэрт Б.Б ын эхнэр болон Н гэдэг залуу бид хэд байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/,

3. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Тэр өдөр миний нөхөр болох Б.Б  мал Хулахаар 15 цагийн үед явсан юм. Тэгээд 16 цагийн үед гэрт ирсэн. Гэрт ирэхдээ хамраас нь цус гарсан, толгой нь хавдсан байдалтай ирсэн. Надад Х.Б газрын маргааны улмаас зодсон гэсэн юм. Ямар ч байсан гартаа байсан ташуур мэт зүйлээр цохисон гэсэн. Өдөр гэрээс гарахдаа зүгээр байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/,

4. Гэрч Б.К мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын үед Ногооннуур сумын 1 дүгээр багт оршин суудаг төрсөн ах болох Б.Б  нь миний гар утас руу залгаад саахалт айлын Х.Б гэгч намайг зодлоо, цагдаагийн газарт очиж хэлээрэй гэж хэлсэн. Би шууд цагдаад ирээд гомдол гаргасан чинь цагдаагийн газраас машин гаргаж өгөх боломжгүй, та өөрийн машинаар авч ирээрэй гэсэн. Тэгээд би өөрийн Тоёота Клугер маркийн 7602 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 40.000 төгрөгийн бензин хийж Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бахлаг багийн Мөстийн үзүүр гэх газарт очиж ах болох Б.Б ыг аймгийн төвд авч ирсэн. Намайг очих үед Х.Б ын гэрт эхнэр нь А, малчин нь болох С, хөрш айлын Н, Х нар байсан. Б.Б ын баруун талын дух хэсгээрээ хавдсан, ам, хамраас нь цус гарсан, хамар нь хавдсан байсан. Тэгээд шууд эмнэлэгт авч ирээд үзүүлэхэд гэмтлийн тасагт хэвтэхгүй бол болохгүй гэж Х гэх эмч үзэж, эмнэлэгт хэвтүүлсэн. Надад уг бензиний мөнгө болох 40000 төгрөгийг Б ах өгсөн. Би шатахуун түгээх станцаас авсан шатахууны и баримт буюу баримтыг нь Б.Б ад өсгөн. Хөрш болох Х.Б нь миний бэлчээрт мал бэлчээрлүүлж улмаар би малаа битгий бэлчүүлж бай гэхэд гартаа байсан таягаар цохиж, улмаар зодлоо, би зугтаж гэртээ ирлээ, миний куртик болон халаасанд нь байсан дуранг Х.Б авч үлдлээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 143-144 дугаар хуудас/,

5. Гэрч А.Р /хоч нэр Х/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Би тус өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд хөдөө гэртээ байсан. Тэгээд орой 18 цагийн үед манайхаас холгүй байрлах Б.Б  ахын гэрт очсон. Намайг очих үед Б.Б ын гэрт эхнэр нь болон малчийнхаа хамт байсан ба миний төрсөн дүү Н байсан. Н Б.Б ын гэрт надаас түрүүлээд очсон байсан. Н Б-ын адуунд унаж байсан морио тавих гэж очсон байсан. Би араас нь дүүгээ авах гэж мотоциклтой очсон юм. Намайг очих үед Б ах нүүрэндээ хөх өнгийн даавуун маск зүүсэн байсан ба нүүрээ харуулаагүй. Толгойн дух хэсэг нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Б хөдөө малын бэлчээрээс болж зодуулсан, одоо аймгаас машин ирж байгаа, би Өлгий рүү явна гэж хэлсэн. Удалгүй 30-40 минутын дараа машин ирээд Б эхнэрийн хамт явсан. Би тэдний зодолдсон эсэхийг хараагүй. Намайг Б ын гэрт очих үед Б зодсон гэж хэлсэн. Би тус өдөр Х.Б тай таараагүй. Намайг байх үед маскаа аваагүй, толгойн дух хэсэг нь хавдаж, хөхөрсөн байсан. Өөр ил харагдах ил гэмтэл байгаагүй. Б.Б  хэлэхдээ куртикээ Х.Б зодуулсан газарт үлдээсэн гэж хэлсэн. Б.Б  болон Х.Б нар нь урьд өмнө бэлчээрийн маргаанаас болж маргалдаж байсан үгүйг мэдэхгүй байна. Б.Б  болон Х.Б нарын гэр хоорондоо 1-2 орчим километр зайтай байдаг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас/,

6. Насанд хүрээгүй гэрч А.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би тэр өдөр Мухарзах гэх газар байдаг адууг Мөстийн үзүүр гэх газарт тууж авч ир гэхээр нь 16 цагийн үед гэрээс морьтой гараад 18 цагийн үед байх “Мөстийн үзүүр” гэх газарт Б ын гэрт очсон. Бүрэнхий болчихсон тул Б ын гэрт хонохоор болж орсон чинь гэрт нь Б, эхнэрийн хамт байсан. Тэдний малыг малладаг С гэх хүн надтай цуг гаднаас орсон. Би орох үед Б хувцсаа сольж өмсөж байсан ба Б ын баруун талын дух хэсэг нь хавдсан байдалтай байсан. Тэрээр би юу болсон бэ? гэхэд Б газрын маргааны улмаас зодлоо гэсэн. Би сууж байхад Б.Б ын хамраас нь цус гарсан ба хамар руу Б цохисон гэж хэлсэн. Тэгээд сууж байхад араас миний ах болох Р орж ирсэн. Р бид хоёр тэр айлд хонох гэж сууж байхад Өлгийгөөс Б ын дүү К гэх хүн ирж Б ыг аймаг руу авч явсан. Ах бид хоёр маргааш нь адуунд явсан. Б.Б ын хамраас нь цус гарсан, баруун талын дух хэсэг нь хавдсан байсан. Өөр гэмтэл анзаарагдаагүй. Тэгээд нүүрэндээ маск зүүчихсэн байсан. Юу ч гэсэн газрын маргаанаас болж зодлоо гэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/,

7. Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Б.Б ад бичиж өгсөн эмчийн тодорхойлолт миний бичиж өгсөн тодорхойлолт мөн байна. Б.Б  нь хамрын яс хугарсан, хамар нь баруун тийшээ мурийсан, гаймрын хөндий хэсэгт хөндлөн нэвчдэс өөрчлөлттэй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/,

8. Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б  ирж үзүүлсэн нь үзлэгийн журналд тэмдэглээстэй байна. Өөрийгөө малчин, 48 настай гэж мэдүүлсэн. Анх ирэхдээ амьсгал бөглөрдөг, хамар битүүрдэг, үе үе ухаан алдаж унадаг гэж ирж байсан. Б.Б ад эмчилгээ бичиж өгсөн ба дараа дахиж ирээд үзүүлээрэй гэж хэлсэн. Дараа нь улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ гэж ярьж байсан гэж хэлсэн. Хамар нь битүүрсэн байдалтай, амьсгал сааталттай, төвөнх нь хавантай, дууны хөвчний хөдөлгөөн суларсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/,

9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-гийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 544 дугаартай дүгнэлт:

- Иргэн Б.Б ын биед тархи доргилт, хамрын яс болон таславчийн хугарал, духны баруун талын хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 176 дугаар хуудас/,

10. 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

11. 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

12. Мөрдөгчөөс бичгийн нотлох баримтуудыг хуулбарлан авч, хавтаст хэрэгт тусгах тухай тэмдэглэл, тогтоол, албан тоот, хавсаргасан баримтууд /хавтаст хэргийн 23-46, 47-52, 53-71, 80-88, 89-90, 91-109 дүгээр хуудас/,

13. Эмчийн үзлэгийн бүртгэл /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

14. Фото зураг /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, 

15. Хохирогч Б.Б ын өвчтөний түүх, тэмдэглэл /хэргийн 93-102 дугаар хуудас/,  

16. Хохирогч Б.Б ын өвчтөний түүх, тэмдэглэл /хэргийн 103-109 дүгээр хуудас/,

17. Хохирогч Б.Б ын гаргаж байсан зөрчлийн талаарх тэмдэглэлүүд /хавтатс хэргийн 65-68 дугаар хуудас/,

18. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 80-88 дугаар хуудас/,

19. Хэргийн хамт ирүүлсэн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

20. Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Миний бие Ногооннуур сумын 1 дүгээр баг, Бахлаг гэх газарт малчин. Ам бүл 6. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өглөө хашаанаасаа хонио гаргаж явуулсан. Аймгаас хүмүүс ирээд идэш авах гэж ирсэн бөгөөд тэр хүмүүсийг 12 цагийн үед гаргаж явуулаад буцаж гараад гэрт ус хүргэж өгчхөөд сууж байгаад буцаад 15 цагийн үед гарсан чинь гэрийн баруун урд зүгт 600 гаад метр зайд миний хонь үргэсэн байдалтай явж байсан. Тэрээр би чоно орчихсон бол уу гэж бодоод морио унаад уул руу очсон. Ууланд Б.Б  морьтой гадна талын хүрмээ тайлж гартаа барьсан эргүүлээд хонийг үргээгээд явж байсан. Тэр үед би очиж чи юу хийгээд байна вэ? гэхэд над руу 10-аад метрийн зайтай дөхөж ирээд гартаа барьсан цэнхэр /хөх/ өнгийн куртикийг эргүүлж байгаад над руу шидээд баримт гэдэг чинь энэ, чиний үхсэн газар энэ, би чамайг намайг зодсон гэж цагдаад өгнө гэж хэлээд морьтойгоо буцаад давхиж явчихсан байсан. Б.Б ын шидсэн хүрэм нь тэр газарт үлдсэн байсан. Тэрээр би хонио Хулчхаад гэр руу явсан. Тухайн үед гэрт хүн байхгүй байсан. 3-4 хоногийн дараа Ногооннуур сумын цагдаагаас намайг дуудаж хүн зодсон байна гэхээр нь гайхсан юм. Хонь үргээж байсан газар тээрэм хад гэх газар байсан. Мөстийн үзүүр гэх газарт зодоон болсон асуудал болоогүй. Х.Б ын куртик байсан гэх газарт энэ асуудал болсон. Би огт гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн өдөр Б.Б  наад руу куртикээ шидэж явахыг харсан хүн байхгүй. Харсан бол гэрч байсан бол би энэ хэрэгт хилсээр татагдахгүй байсан юм. Бид хоёр 2 уулын дунд уулзсан учир ямар ч хүн хараагүй. Бид хоёр урд өмнө нь бас газрын маргаанаас болж маргалдаж байсан удаа бий. Гэхдээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй.

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний төрсөн дүү Х.Х хонь Хулж явж байхад манай бэлчээрт бас маргаад улмаар манай дүү Х.Х-ыг зодож улмаар мөрдөн байцаагч С.Е гэх хүн шалгаж торгож арга хэмжээ авч байсан. 2018 оны 02 дугаар сард бас Б бид хоёр бэлчээрийн маргаанаас болж маргалдаж улмаар 7 хоногийн дараа Б ын ах нь Б.Е, дүү нь Б.Д нар намайг зодож 2018 оны 08 дугаар сард шүүхээс торгуулийн арга хэмжээ авсан. Өөр бид хоёрын дунд болсон маргаан шалгагдаж байгаагүй. Бид хоёр зүгээр л бэлчээрийн маргааны улмаас болж маргасан асуудал байсан. Гэхдээ хоорондоо зодолдож гэмтэл учруулж байгаагүй. Б ын куртикийг би тайлж аваагүй. Миний малыг бэлчээрт хөөж, туугаад байхаар нь би морьтой очсон. Энэ үед Б.Б  надад өөрийнхөө гарт барьж байсан цэнхэр өнгийн нимгэн куртикийг шидсэн бөгөөд тэр үед миний унаж явсан морь үргэсэн. Тэрээр надад чи намайг зодсон баримт болоод энэ куртик энд байж байг гэж хэлээд явсан. Бид хоёр бие биедээ огт ойртоогүй. Бид хоёрын дунд ойролцоогоор 10 метрийн зайтай байсан. Би куртикэнд ойртож, барьж үзээгүй. Тэр чигээрээ тэнд үлдсэн. Халаасанд нь юу байсан эсэхийг мэдэхгүй. Би ташуур, таяг гэх зэргийн зүйл огт ашигладаггүй. Намайг хийлсээр хэрэгт гүтгэж байна. Би Б.Б ад огт гар хүрээгүй. Тухайн өдөр Б-тай тааралдах үед ямар нэгэн гэмтэл байсан эсэхийг анзаараагүй. Куртикээ шидээд буцаад яваад өгсөн.

... Би өөрөө Монгол хэл мэдэхгүй учир өмгөөлөгч С.А би прокурорын газарт хүсэлт бичиж бэлэн болгох болно. Чи ирэхдээ надаас аваарай гэсэн. Би өмгөөлөгч С.А-д 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрт идэш гаргаж байсан бөгөөд тухайн өдөр миний дүү болох Х, дүү болох Е хүүхэд А нар бог малыг Хулаад явж байхад Б.Б ын дүү К, С нар мотоциклтой дуут дохио өгч манай бэлчээрт байсан малыг үргээсэн байсныг гар утсаараа бичлэг хийж авсан байна. Би К, С нар ямар учраас малыг үргээсэн асуудлыг шалгуулахаар хүсэлт бичүүлсэн юм. Тэрнээс биш 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон асуудлыг эхнэр Г, Т, Х, Б, Х, А нар хараагүй. Зөвхөн Б.Б  бид хоёр л байсан. Өөр ямар ч хүн байхгүй байсан. Уг хүсэлтэд миний шалгуулах гэсэн асуудлын утга нь андуурагдаад бичигдсэн байна. Эдгээр хүмүүс мал хөөснийг үзэж, харсан хүмүүс. К аймагт байдаг. С буюу С нь Улаанбаатар хотод байдаг. Тэд заримдаа ирэх үедээ малыг хөөгөөд байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тэр хоёр нэг мотоциклтой ирээд малыг үргээж манай дүү нарт ирээд энд ямар учраас хонь Хулсан вэ? гэж хэлээд явсан байна. Тэд нарт гар хүрч зодсон асуудал болоогүй юм байна. Зөвхөн яагаад мал бэлчүүлсэн вэ? гэж хэлээд буцсан байна. Хүсэлтийг урд нь бичүүлсэн байсан. Тэр чигээрээ бичигдсэн байна. Уг нь хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай тогтоолыг хавсаргасан талаар мэдсэн байсан. Уг хүсэлт хангагдсан байсан. Б.Б ыг 100000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Уг материалыг бүхэлдээ хэрэгт хавсаргаж өгнө үү. Учир нь Б.Б  намайг байнга дарамталдаг гэдэг нь харагдаж байгаа юм. 2015 оны 11 дүгээр сард манай мал дотроос нэг сэрх хулгайлсан гэсэн асуудал яригдаж улмаар мөрдөн байцаагч С.Е гэх хүн шалгаж байсан. Чухам хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед хулгайлсан гэх сэрх нь миний аав Х ын мал байсан. Миний мал аав Х ын мал нэг хотонд байдаг юм. Тухайн үед би мэдүүлэг, байцаалт өгч байгаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 189-193 дугаар хуудас/,

21. Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хохирогч Б.Б ийн тухайн хэрэг гарах өдөр өмсөж явсан гэх куртик,

22. Шүүгдэгч Х.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 195 дугаар хуудас/, эрүүгийн Хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 196 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн Хариуцлага  хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

Х.Б нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Мөст гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус багийн иргэн Б.Б ыг газрын маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан:

- Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Их мөст гэх газраас Казахстан улс руу нүүж явсан Н гэдэг хүнээс 2005 онд хашаа, байшин, газар худалдаж авсан. Уг газарт модон байшин байсан бөгөөд хөрш айлын залуу болох Х.Б манай хорьж байсан газарт мал Хулж миний хашаа байшинг эвдэж, сүйтгэж байсан тул хашаа, саравчийг нь буулгаж өөрийн гэрт авч ирсэн. Тэр хүмүүстэй олон удаа энэ талаар хэлж байсан боловч ойлгосонгүй.

Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг 30 минутын үед бог мал Хулахаар очиход миний уг хорьж байсан газарт Х.Б бог малыг Хулж явж байсан. Х.Б та нар дараа жилээс энэ газарт битгий мал Хул гэхэд Х.Б надад энэ газар миний газар, чи авсан бол хашаа байшинг авсан, газрыг аваагүй, миний дүү энэ багийн Засаг дарга, би энэ газрыг хүчээр авна гээд гарт байсан ташуураар миний толгойн тус газарт нэг удаа цохисон. Тухайн үед бид хоёр морьтой байсан бөгөөд намайг барьж авч мориноос татаж газар унагаасан, тэгээд газар унах үед намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Би босох гэж байхад миний өмсөж явж байсан куртикийг татаж тайлж аваад явсан. Уг куртикний халаасанд миний Орос дуран явсан байсан. Миний хамраас цус гарсан болохоор би зугтаж явчихсан. Надад чиний араас явдаг хүн байхгүй, хуулийн байгууллагад өгөөд олж ид гэсэн. Бид хоёр 2010 оноос эхлээд газрын маргаан эхэлсэн. Үүнээс үүдэлтэй хэд хэдэн удаа бид хоёр маргалдаж байсан. Намаржаанаас эрт буугаад миний бэлчээрт малаа бэлчүүлчихдэг. Би миний газарт битгий мал бэлчээж байгаарай гэж хэлээд улмаар маргалдаж байсан. Түүнийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаагүй.

...Би анх 997.500 төгрөг нэхэмжлэх болно гэж мэдүүлсэн. Миний цуглуулсан баримтаар болон шинжээчийн дүгнэлтээр 675.500 төгрөг учирсан байна. Би энэ хохирлыг нэхэмжлэх болно. Өөр нэмж нэхэмжлэх зүйлгүй. Х.Б надаас ирээд уучлалт гуйх бол уучлах байсан. Надад огт ирээгүй. Намайг зодсоноос хойш би нэг ч удаа нүүрийг нь хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-130, 131-132, 133-134 дугаар хуудас/,

- Гэрч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Тэр өдөр мал Хулж явж байсан. Орой 18 цагийн үед гэрт ирэхэд Б.Б  орон дээр хэвтэж байсан. Тэгээд би юу болсон бэ? гэж асуухад намайг Х.Б зодсон, модоор цохисон гэсэн. Толгой нь хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би малд явах үед Б.Б ын нүүр ам нь зүгээр байсан. Намайг орой гэрт ирэх үед толгой нь хавдсан, хамраас нь цус гарсан байсан. Надад газрын маргааны улмаас зодсон гэж хэлсэн. Тухайн үед гэрт Б.Б ын эхнэр болон Н гэдэг залуу бид хэд байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/,

- Гэрч Б.К мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын үед Ногооннуур сумын 1 дүгээр багт оршин суудаг төрсөн ах болох Б.Б  нь миний гар утас руу залгаад саахалт айлын Х.Б гэгч намайг зодлоо, цагдаагийн газарт очиж хэлээрэй гэж хэлсэн. Би шууд цагдаад ирээд гомдол гаргасан чинь цагдаагийн газраас машин гаргаж өгөх боломжгүй, та өөрийн машинаар авч ирээрэй гэсэн. Тэгээд би өөрийн Тоёота Клугер маркийн 7602 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 40.000 төгрөгийн бензин хийж Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бахлаг багийн Мөстийн үзүүр гэх газарт очиж ах болох Б.Б ыг аймгийн төвд авч ирсэн. Намайг очих үед Х.Б ын гэрт эхнэр нь А, малчин нь болох С, хөрш айлын Н, Х нар байсан. Б.Б ын баруун талын дух хэсгээрээ хавдсан, ам, хамраас нь цус гарсан, хамар нь хавдсан байсан. Тэгээд шууд эмнэлэгт авч ирээд үзүүлэхэд гэмтлийн тасагт хэвтэхгүй бол болохгүй гэж Х гэх эмч үзэж, эмнэлэгт хэвтүүлсэн. Надад уг бензиний мөнгө болох 40000 төгрөгийг Б ах өгсөн. Би шатахуун түгээх станцаас авсан шатахууны и баримт буюу баримтыг нь Б.Б ад өсгөн. Хөрш болох Х.Б нь миний бэлчээрт мал бэлчээрлүүлж улмаар би малаа битгий бэлчүүлж бай гэхэд гартаа байсан таягаар цохиж, улмаар зодлоо, би зугтаж гэртээ ирлээ, миний куртик болон халаасанд нь байсан дуранг Х.Б авч үлдлээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 143-144 дугаар хуудас/,

- Гэрч А.Р /хоч нэр Х/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Би тус өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд хөдөө гэртээ байсан. Тэгээд орой 18 цагийн үед манайхаас холгүй байрлах Б.Б  ахын гэрт очсон. Намайг очих үед Б.Б ын гэрт эхнэр нь болон малчийнхаа хамт байсан ба миний төрсөн дүү Н байсан. Н Б.Б ын гэрт надаас түрүүлээд очсон байсан. Н Б-ын адуунд унаж байсан морио тавих гэж очсон байсан. Би араас нь дүүгээ авах гэж мотоциклтой очсон юм. Намайг очих үед Б ах нүүрэндээ хөх өнгийн даавуун маск зүүсэн байсан ба нүүрээ харуулаагүй. Толгойн дух хэсэг нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Б хөдөө малын бэлчээрээс болж зодуулсан, одоо аймгаас машин ирж байгаа, би Өлгий рүү явна гэж хэлсэн. Удалгүй 30-40 минутын дараа машин ирээд Б эхнэрийн хамт явсан. Би тэдний зодолдсон эсэхийг хараагүй. Намайг Б ын гэрт очих үед Б зодсон гэж хэлсэн. Би тус өдөр Х.Б тай таараагүй. Намайг байх үед маскаа аваагүй, толгойн дух хэсэг нь хавдаж, хөхөрсөн байсан. Өөр ил харагдах ил гэмтэл байгаагүй. Б.Б  хэлэхдээ куртикээ Х.Б зодуулсан газарт үлдээсэн гэж хэлсэн. Б.Б  болон Х.Б нар нь урьд өмнө бэлчээрийн маргаанаас болж маргалдаж байсан үгүйг мэдэхгүй байна. Б.Б  болон Х.Б нарын гэр хоорондоо 1-2 орчим километр зайтай байдаг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч А.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Би тэр өдөр Мухарзах гэх газар байдаг адууг Мөстийн үзүүр гэх газарт тууж авч ир гэхээр нь 16 цагийн үед гэрээс морьтой гараад 18 цагийн үед байх “Мөстийн үзүүр” гэх газарт Б ын гэрт очсон. Бүрэнхий болчихсон тул Б ын гэрт хонохоор болж орсон чинь гэрт нь Б, эхнэрийн хамт байсан. Тэдний малыг малладаг С гэх хүн надтай цуг гаднаас орсон. Би орох үед Б хувцсаа сольж өмсөж байсан ба Б ын баруун талын дух хэсэг нь хавдсан байдалтай байсан. Тэрээр би юу болсон бэ? гэхэд Б газрын маргааны улмаас зодлоо гэсэн. Би сууж байхад Б.Б ын хамраас нь цус гарсан ба хамар руу Б цохисон гэж хэлсэн. Тэгээд сууж байхад араас миний ах болох Р орж ирсэн. Р бид хоёр тэр айлд хонох гэж сууж байхад Өлгийгөөс Б ын дүү К гэх хүн ирж Б ыг аймаг руу авч явсан. Ах бид хоёр маргааш нь адуунд явсан. Б.Б ын хамраас нь цус гарсан, баруун талын дух хэсэг нь хавдсан байсан. Өөр гэмтэл анзаарагдаагүй. Тэгээд нүүрэндээ маск зүүчихсэн байсан. Юу ч гэсэн газрын маргаанаас болж зодлоо гэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/,

- Гэрч Ж.С ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Б.Б ад бичиж өгсөн эмчийн тодорхойлолт миний бичиж өгсөн тодорхойлолт мөн байна. Б.Б  нь хамрын яс хугарсан, хамар нь баруун тийшээ мурийсан, гаймрын хөндий хэсэгт хөндлөн нэвчдэс өөрчлөлттэй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/,

- Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б  ирж үзүүлсэн нь үзлэгийн журналд тэмдэглээстэй байна. Өөрийгөө малчин, 48 настай гэж мэдүүлсэн. Анх ирэхдээ амьсгал бөглөрдөг, хамар битүүрдэг, үе үе ухаан алдаж унадаг гэж ирж байсан. Б.Б ад эмчилгээ бичиж өгсөн ба дараа дахиж ирээд үзүүлээрэй гэж хэлсэн. Дараа нь улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ гэж ярьж байсан гэж хэлсэн. Хамар нь битүүрсэн байдалтай, амьсгал сааталттай, төвөнх нь хавантай, дууны хөвчний хөдөлгөөн суларсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-гийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 544 дугаартай дүгнэлт: /хавтаст хэргийн 176 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Х.Б ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Х.Б нь гэм буруугийн талаар маргаж, “хохирогч Б.Б ыг зодож цохиогүй” хэмээн мэдүүлсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А “Хохирогч Х.Б ын эрүүл мэндэд учирсан гэх гэмтэл шүүгдэгч Х.Б-гийн буруутай үйлдлийн улмаас үүссэн эсэх нь эргэлзээтэй байна. Хохирогч Б.Б  нь Х.Бээр болон бусад хүмүүсээр хэрэлдэж зөрчил хэрэг үүсгэж байсан талаар баримтууд хэрэгт авагдсан байна. Түүний дотор Х.Б тай маргаж, биед нь халдаж байсан асуудал дурдагдсан байгаа. Хохирогч Б.Б  нь шүүгдэгчид ямар нэгэн байдлаар чадах гэсэн зорилгоор өөртөө гэмтэл учруулаад эмнэлэгт үзүүлээд гэрч нарт хэлээд түүнийг гүтгэж, ялтай болох гэсэн зүйл хийсэн биш үү гэсэн хардлага төрж байгаа” хэмээн,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С  нь “Нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Гэрч нараас “..та иргэн Б.Б ,  Б.Б  нарын хооронд болсон зодооны талаар ярина уу...” гэсэн асуулт асуусан байдаг. Хулт нь “...тэр өдөр би мал Хулаад явж байхдаа...”, “...би тухайн өдөр гэртээ байсан...” гэж Хулж эхэлсэн байх бөгөөд “тухайн өдөр” гэж аль өдрийг хэлсэн нь тодорхойгүй, үүнийг тодруулах ёстой зүйл байсан. Гэмт хэрэг хэзээ, хаана гарсан бэ гэдийг заавал тодруулахыг хуулиар шаарддаг. Мөн мөрдөгчөөс “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Х.Б, Б.Б  нар хоорондоо зодолдсон асуудлын талаар ярина уу...” гэж уг гэрчид хөтөлсөн асуулт тавьсан. Хөтөлсөн асуулт тавихыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хориглосон байдаг. Дараа нь “Шинжээчийн 544 тоот дүгнэлт хэргийн 176 дугаар хуудаст авагдсан бөгөөд уг дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт тархи доргиосон оношоор хэвтэн эмчлүүлж байна, Х.Б нь 48 настай толгойн СТ гэж дурдсан байдаг. СТ гэдэг нь “Computer tomography” гэсэн үг. Рентген зураг нь хаана байна вэ”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд дутуу шалгагдсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг шүүхээр аваад ирлээ гэж харж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14  дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж, 16.1 дүгээр зүйлийн 7 дугаар хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй. Тийм учраас шүүгдэгч Х.Б ийг цагаатгаж өгнө үү” хэмээн мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгч нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад хохирогч нь “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан ба, мөрдөн байцаалтад хохирогч Б.Б ад хууль сануулж авсан мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтгүй байна.

Шүүгдэгч Х.Б ийг гэм буруутайд тооцоход үндэслэл болсон нотлох баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулж, дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.Б ийг гэм буруугүй гэж үзэх нотлох баримтгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.С , гэрч А.Р /хоч нэр Х/, насанд хүрээгүй гэрч А.Н нарын мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч Е.Б-гийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 544 дугаартай дүгнэлт зэргээс үзэхэд хохирогч Б.Б ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч Х.Б-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд анх 997.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол, хор уршгийн зардалд 675.500 төгрөг нэхэмжилсэн байна.

Эрүүгийн хавтаст хэрэгт хохирогч Б.Б аас гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтуудаар хохирогчийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд төлсөн ор хоногийн төлбөрт 312.500 төгрөг, компьютер томографын төлбөр 95.000 төгрөг, Ногооннуур сумаас Өлгий суманд ирж бие үзүүлэхэд тээврийн хэрэгсэлд зарцуулсан шатахууны үнэ 120.000 төгрөг, таксины хөлс 20.000 төгрөг, Орос улсад үйлдвэрлэгдсэн хуучин дурангийн үнэ 80.000 төгрөг, эрэгтэй хүний хавар намрын цагт өмсөх зориулалттай хүрэм /куртик/-ний үнэ 40.000 төгрөг, нийт 667.500 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Хохирогчоос гэмтлийн зэргийг тогтооход шүүхийн шинжилгээний байгууллагад 8.000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Х.Б-гаас хохирол, хор уршгийн зардалд нийт 667.500 төгрөг гаргуулан хохирогч Б.Б ад олгож, нотлох баримтгүй тул шинжилгээний хөлс 8.000 төгрөг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б эрүүгийн Хариуцлага  хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Хохирогч Б.Б , хохирогчийн өмгөөлөгч Х.Т нараас шүүгдэгчид улсын яллагчийн санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгөхийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А, А.С  нараас эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгөх талаар санал гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч Х.Б эрүүгийн хариуцлага  хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн Хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага  хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусгах эрүүгийн хариуцлага  хүлээлгэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь удаан хугацаагаар үргэлжилж буй бэлчээрийн маргаанаас үүдэлтэй шүүгдэгч, хохирогч нарын хувийн таарамжгүй харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

3.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хохирогч Б.Б ын гэмт хэрэг гарах өдөр өмсөж явсан эрэгтэй хүний хүрэм /куртик/-ийг хураан ирүүлсэн бөгөөд хохирогчид үнэ болох 40.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 5/07 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б ээс битүүмжилсэн хөрөнгө болох 10 тооны хонийг хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүгдэгчийн цахим үнэмлэхийн хамт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Мөн шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Х Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 сар буюу 180 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-гаас 667.500 төгрөг гаргуулан хохирогч Б.Б ад олгож, хохирогч Б.Б-ын шинжилгээний хөлс 8.000 төгрөг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 5/07 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-гаас битүүмжилсэн хөрөнгө болох 10 тооны хонийг хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүгдэгчийн цахим үнэмлэхийн хамт шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хохирогч Б.Б-ын 1 ширхэг эрэгтэй хүний хүрэм /куртик/ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шүүгдэгч Х.Б-гаас гаргаж өгсөн 1 ширхэг нимгэн хуурцаг дискийг хэргийн хамт хадгалсугай.

7.Шүүгдэгч Х.Б-гаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид Х.Б урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.Т