Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 072

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

нарийн бичгийн дарга Т.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е

улсын яллагч М.Ф,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Б, С.Т, Д.А,

шүүгдэгч Х.Ө, З.Б, Х.А, Б.А, Ж.И  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х-гийн Ө, У овогт З-гийн Б, М овогт М-ын А , Н овогт Б-гийн А , Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж-гийн И  нарт холбогдох 1813003960033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн 21-12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан бүрэн, чихрийн шижин, бамбайн өвчтэй гэх, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Х-гийн Ө, регистрийн дугаар НУ0000000.

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн 15-13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овогт З-гийн Б, регистрийн дугаар БЭ0000000.

3. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн 19-11 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт М-ын А, регистрийн дугаар БЮ000000.

4. Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн 13-02 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Б-гийн А , регистрийн дугаар Б3000000.

5. Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн 2-21 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ж-гийн И , регистрийн дугаар БК69073060.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1. Х.Ө, З.Б, М.А  нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 11 сарын дундуур шөнийн 23-24 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Тэнэгэр алтан тоосго” ХХК-ны тоосго шатаадаг үйлдвэрийн манаачаар тусгайлан хамгаалуулсан хуучин “Баюу” дотор тавьсан байсан цахилгаан тэрэгний 18 ширхэг аккумляторыг хулгайлж М.А ын эзэмшлийн 00-00 БӨА улсын дугаартай “Элентра” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч яваад тухайн шөнө хуучин эд зүйлд худалдан авдаг дамын наймаачин /ченж/ Ж.И ад худалдан борлуулсан,

2. Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 12 сарын дундуур шөнийн 23-24 цагийн үед дахин Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Тэнэгэр алтан тоосго” ХХК-ны тоосго шатаадаг үйлдвэрийн манаачаар тусгайлан хамгаалуулсан хуучин “Баюу” дотор тавьсан байсан цахилгаан тэрэгний 15 ширхэг аккумляторыг хулгайлж М.А ын эзэмшлийн 00-00 БӨА улсын дугаартай “Элентра” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч яваад тухайн шөнө хуучин эд зүйлд худалдан авдаг дамын наймаачин /ченж/ Ж.И ад худалдан борлуулж хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

3. Ж.И  нь 2018 оны 12 дугаар сарын дундуур шөнийн цагаар Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нар авч ирж зарсан 15 ширхэг аккумлятор, мөн 2018 оны 11 сарын дунд үед шөнийн цагаар Х.Ө , З.Б  , М.А  нар авч ирж зарсан 33 ширхэг аккумлятор нь гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж тэдгээр аккумляторуудыг удаа дараа хямд үнээр худалдан авч, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Х.Ө   мэдүүлэхдээ: Гэмт хэргийг би санаачилсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

Шүүгдэгч З.Б   мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Х.А  мэдүүлэхдээ: Гэм буруутай. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Ж.И  мэдүүлэхдээ: Эд нар аккумлятор авчирсан учраас би мэдээгүй авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Та бүхнээс уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 990.000 төгрөгийг Х.Ө ийн эцэг эх нь авчирч өгсөн гэв.

Хоёр: Эрүүгийн 1813003960033 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНКазакстан улс руу ажлаар явж байгаад 12 дугаар сарын 18-ны өдөр Өлгийд ирээд манай “Тэнэгэр Алтан тоосго” ХХК-ний тоосгоны үйлдвэрт ашиглаж байсан цахилгаан тэрэгний аккумляторууд хулгайд алдагдсан байна гэдгийг манаач Б  болон манай ня-бо Д  нараас сонсоод тоосгоны үйлдвэр дээрээ очоод үзэхэд манай үйлдвэрээс нийт-33/ гучин гурван/ ширхэг аккумлятор хулгайд алдагдсан байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БНКазакстан улс руу явахын өмнө тоосгоны үйлдвэр дээрээ очиж ерөнхийд нь хяналт тавиад манаач Б д харуул манаагаа сайн хийгээрээ гэж хэлчхээд явсан. Манай үйлдвэрээс хулгайд алдагдсан аккумляторууд хуучин “Баюу” дотор байсан цахилгаан тэрэгнүүдээс хулгайлаад аваад явчихсан байсан. Уг хулгайд алдагдсан байгаа аккумляторууд 5 вольтын 150 амперын хүчин чадалтай хуучин ашиглагдаж байсан аккумляторууд байсан өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үлдсэн аккумляторуудыг нэг бүрчлэн үзэж шалгахад 2018 оны 05, 07 дугаар саруудад хятад улсаас худалдан авсан шинэ голдуу аккумляторуудыг нь хулгайлаад аваад явчихсан байсан. Манай “Тэнгэр Алтан тоосго” ХХК-ны үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусаж манаач ажилтай Ж.Б  нь уг цахилгаан тэрэгнүүдийг тоосго шатаадаг хуучин баюунд оруулж тавьсан. Б ы хажууд манай ажилчид байсан байх, цахилгаан тэрэгнүүдийг хурааж байх үед би хажууд нь байхгүй байсан. Манай байгууллага 2018 оны 05, 07 дугаар саруудад БНХАУ-аас нэг бүрийн нь 270.000-280.000 /хоёр зуун далаас-хоёр зуун наян мянган/ төгрөгөөр хүнд захиж авхуулж байсан. Манай байгууллагаас адагдсан бүх аккумляторуудыг авсан хүн шинэ гэдгийг мэддэг юунд ашигладгийг сайн мэддэг, уг цахилгаан тэрэгнүүдээс аккумляторыг яаж тайлж гаргаж авдаг бэ гэдгийг сайн мэддэг хүн л хулгайлан авсан байх гэж бодож байна, мөн манай байгууллагад ажиллаж байсан Ө, Б, Е  гэх хүмүүс уг цахилгаан тэрэгнүүдийг сайн мэддэг манай тоосгоны үйлдвэрт цахилгаан тэрэгний засварчнаар ажиллаж байсан, Б нь 2018 оны 08 дугаар сарын эхээр ажлаас гарах шалтгаанаа хэлэлгүйгээр ажлаасаа гарчихсан. 2018 оны 09 дүгээр сард манай байгууллагын ажил зогсох үеэр цахилгаан тэрэгний засварчнаар Е  гэдэг залуу ажиллаж байсан. Засварчин хийж байсан Ө   нь Б, Е  хоёр ажиллаж байх үед ч ирээд цахилгаан тэрэгнүүдийг нь засаж өгдөг байсан тул ялангуяа Ө  ийг сэжиглэж байна. Эдгээр аккумляторуудыг авч байхад үед сахиул Б  мэдсэн байж магадгүй учир нь нэг хүн нэг дор өргөөд зөөх боломжгүй нэг хүн нэг ширхэг аккумляторыг бараг өргөж чадахгүй. Алдагдсан аккумляторыг тоосгоны үйлдвэрт байдаг цахилгаан тэрэгнүүдэд ашиглах боломжтой өөр зүйлд ашиглагдаж боломжгүй.

...Би тухайн үед БНХАУ-аас худалдан авсан үндсэн үнийн дүнг хэлсэн. Харин замын зардлыг бодож тооцоогүй. БНХАУ-аас худалдаж авсан аккумляторуудыг “Тэнэгэр Алтан тоосго” ХХК-ны орлогод авах үед замын зардлыг бодож тооцож оруулсан байгаа. Би БНХАУ-ын иргэн Д гэдэг иргэнтэй утсаар холбогдож захиалга өгсөн. Тэгээд хоёр удаа Өлгий сумын 5 дугаар багийн иргэн С.Н  гэдэг хүнд мөнгийг нь бэлэн өгсөн ба С.Н  БНХАУ-аас авч ирж өгсөн. Энэ тухай ямар нэгэн баримт бичиг байхгүй. С.Н ээс асуух юм бол хоёр удаа авч ирсэн талаар хэлж өгнө. Бүгд 2018 оны 5, 7 дугаар сард орж ирсэн аккумляторууд байсан. Хулгайд алдсан аккумляторууд олдсоны дараа нэг бүрчлэн үзэж, тоолж, хүлээж авсан. Тэр үед үзэж шалгахад бүгд 2018 оны 5, 7 дугаар сард орж ирсэн 33 ширхэг аккумлятор байсан. Манай компани нь алдагдсан аккумляторуудыг бүрэн олж авсан. Одоогоор учирсан ямар нэгэн хохирол байхгүй тул миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас/,

2. Иргэний нэхэмжлэгч Х.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Анх манай байгууллагаас нийт 33 аккумлятор хулгайд алдсан. Тухайн үед бид нар уг аккумляторуудыг хэдэн төгрөгөөр худалдаж авч, орлогод авч байсан баримтуудыг авч ирсэн байгаа. Цагдаагийн байгууллага хурдан шуурхай ажилласны үндсэн дээр бид нар хулгайд алдсан 33 ширхэг аккумляторуудыг бүрэн бүтэн олж авсан. Энэ асуудлаас болж манай байгууллагад учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Цаашид хэн нэгэн хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно.

...Миний гаргаж өгсөн баримтууд нь сүүлийн хоёр жилд манай компанид орлогод авч ашиглаж байгаа аккумляторуудын судалгааг гаргаж өгсөн байгаа. Энэ онд буюу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болон 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд нийт 33 ширхэг аккумляторууд хулгайд алдаж олдсон болно. Уг хүснэгтээс харах юм бол 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр орлогод авсан аккумляторын нэг бүрийн үнийг 310.000 төгрөгөөр тооцож, нийт 18 аккумляторыг 5.580.000 төгрөгөөр худалдаж авсан ба үүнээс 7 сарын элэгдэлд 1.240.000 төгрөг хасагдсан ба 12 сарын байдлаар үнэлгээг 4.340.000 төгрөг гэж гаргасан. Харин 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр орлогод авсан аккумляторын нэг бүрийн үнийг 320.000 төгрөгөөр тооцож, нийт 15 аккумляторыг 4.800.000 төгрөгөөр худалдаж авсан ба үүнээс 6 сарын элэгдэлд 799.999 төгрөг хасагдсан ба 12 сарын байдлаар үнэлгээг 4.000.000 төгрөг гэж тус тус гаргасан байгаа. Нэг аккумляторын ашиглах хугацаа 3 жил байдаг. Элэгдлийг тооцохдоо үнийн дүнг ашиглах хугацаанд хувааж, дараа нь 12 сард хувааж, гарсан дүнг ашигласан хугацаанд үржүүлж гаргадаг. Энэ тухай элэгдэл тооцох санхүүгийн тусгай томьёотой программ байдаг. Тэр программын тусламжтайгаар энэхүү хүснэгтийг гаргасан байгаа. Хулгайд алдсан гэх аккумляторууд бүгд 2018 оны 5, 7 дугаар сард орж ирсэн аккумляторууд байсан. Хулгайд алдсан аккумляторууд олдсоны дараа нэг бүрчлэн үзэж, тоолж, хүлээж авсан. Тэр үед үзэж шалгахад бүгд сүүлд орлогод авсан 33 ширхэг аккумлятор байсан. Манай компани захирал Ж.Ж  өөрөө Хятад улсын холбогдох хүмүүстэй холбогдож захиалга өгдөг ба хямд үнээр ачаа ачдаг тээврийн хэрэгслүүдээр захиж авхуулдаг. Энэ тухай манай компанид ямар нэгэн санхүүгийн баримт байхгүй байгаа ба захирал Ж.Ж  сайн мэдэж байгаа. гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/,

3. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас/,

4. Хохирогчоос хулгайд алдсан гэх 33 ширхэг аккумляторуудыг мөрдөн шалган ажиллагаанд мөрдөгчөөс эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

5. Шүүгдэгч Ж.И ын гаражаас хураан авсан аккумляторуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 35-43 дугаар хуудас/,

6. Хохирогчоос хулгайд алдсан гэх 33 ширхэг аккумляторыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/,

7. Гэрч Ж.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Би “Тэнэгэр Алтан тоосго” ХХК-д сахиул хийдэг. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед гэрээс гараад “Баюу”-гийн хажуу дахь амбаарт очсон ба тэр үед “Баюугийн хаалганд уясан утас нь сул байсан тэгээд Баюугийн дотор орж цахилгаан тэрэгнүүдийг шалгах үед 4 том тэрэгний. З жижиг тэрэгний аккумлятор алга болсныг мэдсэн ба тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай "Тэнэгэр Алтан тоосго” ХХК-ны Баюунд байсан 10 том жижиг цахилгаан тэрэгний нийт-33 /гучин гурван/ ширхэг аккумляторууд алга болсон байсан. Уг аккумляторууд цагаан өнгийн, улаан өнгийн 6 тагтай, мөн хятадаар бичсэн үгтэй аккумляторууд байсан. Уг алдагдсан аккумляторууд нь 150 вольтын дээр нь бичээстэй байсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-нд үйл ажиллагаа нь зогссон ба тэр өдөр нь уг тэрэгнүүдийг Баюунд оруулж тавьсан. Оруулах үед надтай хамт 5 хүн байсан эдгээр хүмүүс нь М, С, Е, Е  байсан бүгд тоосгоны үйлдвэрт ажилладаг хүмүүс байгаа юм.

2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг цахилгаан тэрэгнүүд байсан Баюуг очиж үзсэн гадна талын төмөр хаалтыг боосон уяа нь хэвээрээ байсан бөгөөд би Баюунд орж цахилгаан тэрэгнүүдийг үзэж шалгаагүй. 12 дугаар сарын 10-наас хойш манай гэрт болон байгууллагад ирж явсан гадны, дотны хүн байхгүй болно. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баюуны дотор талд нь орж шалгаагүй гадна талын хаалганы уяаг нь шалгачхаад явчихсан юмаа, орой 18 цагийн үед Баюугийн гадна чийдэнг асааж, өглөө 08 цагийн үед унтраадаг юм. Машины дуу чимээ сонсогдоогүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/

8. Гэрч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Би “Тэнэгэр  Алтан тоосго” ХХК-наас хулгайд алдагдсан 33 ширхэг аккумляторыг эрэн сурвалжлан олж тогтоох зорилгоор Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Тирлик” захад очиж хуучин эд зүйлд худалдан авдаг хүмүүсээс очиж хулгайд алдагдсан гэх аккумлятортай ижил аккумляторын зургийг үзүүлэхэд тэнд зогсож хуучин эд зүйл худалдан авдаг хүмүүс ийм төрлийн аккумляторыг бид сайн мэднэ тоосгоны үйлдвэрт ашиглагддаг өөр зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн ийм аккумлятор авч ирж бид нарт зарсан хүмүүс байхгүй Өлгий сумын 12 дугаар баг болон 6 дугаар багт байдаг И, П  нараас очиж асуугаад үз гэсэн тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын 12 дугаар багийн иргэн И ийн гэрт очиж хулгайд алдагдсан аккумляторын зургийг үзүүлж танайд хэн нэгэн хүн ийм аккумлятор авч ирж худалдсан талаар асууж лавлахад ийм аккумляторыг сайн мэднэ тоосгоны үйлдвэрт ашиглагддаг гэсэн ийм аккумлятор авч ирж надад зарсан хүн байхгүй худлаа гээд үнэмшихгүй байвал манай хуучин эд зүйл авдаг складад ороод үз гээд намайг дагуулж хашаанд нь байх ногоон өнгийн хаалгатай гаражид оруулж үзүүлсэн бөгөөд уг гаражид хуучин аккумляторуудыг их хэмжээгээр өрж хураасан байдалтай байсан мөн хашаанд нь байсан 40 тонны контейнер байсан бөгөөд тэр контейнерт хөнгөн цагаан, зэс, гуулиас өөр зүйл байхгүй гэж хэлээд контейнерт байгаа зүйлээ оруулж үзүүлээгүй, гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Х.Ө  болон бусад хүмүүсийн хамт очиж эд зүйл хураан авах ажиллагаанд оролцох үед намайг уг аккумляторуудыг эрэн сурвалжлан очиж асуух үед үзүүлсэн ногоон өнгийн төмөр хаалгатай гаражны цаад буланд хуучин худалдан авсан аккумляторуудынхаа доор нь нуусан байдалтай байсныг харж мэдсэн, мөн хажуу талын нүүрсний амбаарт 15 ширхэг аккумлятор гаргаж хураан авсан бөгөөд уг аккумляторуудыг дээрээс нь үхрийн арьснуудаар далдлан тавьсан байсныг харсан уг аккумляторуудыг эрүүгийн ахлах мөрдөгч хошууч Х.Ө  прокурорын зөвшөөрөл үзүүлж, танилцуулан аккумляторуудыг “Тэнэгэр Алтан тоосго” ХХК-аас хулгайлан авч И ад худалдан борлуулсан гэх Ө, Б, А, А  гэх залуучуудаар заалган хамт хураан авсан. И аас гарж болон нүүрсний амбаараас нийт-33 ширхэг аккумлятор гарсан. Би 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед иргэн Ж.И ын гэрт очсон тэр үед нөхөр нь гэх нэг хүн хамт гэрээс дагаж гарч ирээд ногоон өнгийн хаалгатай гаражны хаалгыг өөрөө онгойлгож миний үзүүлсэн аккумляторын зургийг хараад ийм аккумлятор худалдаж аваагүй, та нар гаражид үз гэсний дагуу үзэхэд дандаа хуучин аккумляторууд, ражиатарууд хураалгаатай байсан. Намайг очиж И аас асуухаас өмнө уг аккумляторуудыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээд зориуд доор нь оруулж хураан дээрээс нь хуучин аккумлятор хураан нууж далдалсан гэж үзэж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,

9. “Мөнх-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.Калиматын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 19/006 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Тэнэгэр алтан тоосго” ХХК-д 8.340.000 төгрөгийн хохирол учирсан байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас/,

10. Шүүгдэгч  Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарын гэмт хэрэг үйлдэхэд учрахыг саадыг арилгахаар ашигласан Hyundai Elantra маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын шинжээчийн дүгнэлт / 1992 оны үйлдвэрлэгдсэн, 2007 оны 2 дугаар сард Монгол улсад орж ирсэн Hyundai Elantra маркийн тээврийн хэрэгсэл 400.000 - 500.000 төгрөгийн үнэтэй гэж дүгнэсэн/

11. Шүүгдэгч Х.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байх манай гэрт найз нар ирээд ганц хоёр шил архи уугаад тэд нар гарсны дараа хөрш айлын хүү болох М.А ыг таксинд авч, хүргэн ах болох З.Б  ийн гэрт очиж, мөнгө гуйсан. Хүргэн ах маань надад мөнгө байхгүй гэж хэлээд нэг шил архи авч өгсөн. Хүргэн ах З.Б  ийн архийг М.А ын машин дотор З.Б  ийн хамт хувааж ууж байхад хулгай хийх бодол төрөөд хүргэн ах болох З.Б  ээс тусламж гуйсан. Тэр үед З.Б   ч надад туслахыг зөвшөөрсөн тул миний ажиллаж байсан “Тэнгэр алтан тоосго” ХХК-нд очиж, машинаа баюугийн хойд талд буулгасан нүүрсний хажууд далдалж тавьсан ба гурвуулаа баюу дотор орсон. Тэр үед би тэрэгнээс аккумляторыг тайлж байсан ба М.А , З.Б   нар машин руу аккумляторыг зөөж ачиж байсан. Тэгээд эхний өдөр 16 ширхэг аккумляторыг аваад шөнийн 22 цагийн үе байсан байх аккумлятор худалдаж авдаг Ж.И ын гэрт аваачиж 480.000 төгрөгөөр зарсан болно. Үүнээс 30.000 төгрөгийг таксины жолооч болох М.А д, 50.000 төгрөгийг хүргэн ах болох З.Б   өгөөд өөрөө 400.000 төгрөгийг авсан. Тухайн үед хэн ч мэдээгүй.

Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байсан байх, би хүргэн ах болох З.Б  ийн гэрт очиход тэр айлд найз нь болох Б.А ын хамт архи ууж байсан. Тэгээд би ч тэр хүмүүсийн хамт архи ууж сууж байгаад хүргэн ах болох З.Б  т “нөгөө газарт очих уу” гэж хэлэхэд “өнөөдөр миний найзыг дагуулж авъя” гэхээр нь З.Б  , Б.А  бид гурав эхний удаа таксинд авсан М.А ын гэрт очоод түүний машинд бензин хийж асаагаад З.Б  , Б.А , М.А  бид дөрөв М.А ын машинаар дахин “Тэнэгэр алтан тоосго” ХХК-нд очиж, машинаа шинэ баюугийн хажууд тавьж З.Б  , Б.А  бид гурав баюу дотор орсон ба би тэрэгнээс аккумляторыг тайлж, З.Б  , Б.А  хоёр зөөж гаргаад машинд ачсан. Энэ удаа бид 17 аккумляторыг аваад орой 19-20 цагийн үед мөн л өмнө аккумлятор зарсан Ж.И ын гэрт хүргэж, 510.000 төгрөгт зарж борлуулсан. Үүнээс таксины жолооч Х.А д 20.000 төгрөг, З.Б  т 100.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө өөрөө авсан. Бид нарын хулгай хийсэн, бусдыг татан оролцуулсан нь миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед манаачийн гэрийн шидэн нь асаалттай, зурагт асаж байсан. Манаач гэрт байсан эсэхийг шалгаагүй. Бид урьд өмнө уг компаниас эд зүйл хулгайлж байгаагүй. Бид нар хоёр удаа хулгай хийхэд хаалга нь онгорхой байсан. М.А ын тээврийн хэрэгслээс өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Хулгай хийж олсон мөнгөө өөрөө архи авч ууж дуусгасан. Би уг мөнгийг хэнд ч өгөөгүй. Эхний удаа би хүргэн ахаас тусламж гуйх үед мэдээгүй байх. Дараа нь уг аккумляторуудыг хулгайлж зарсны дараа хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн. Харин хоёр дахь удаад нь хүргэн ах болох З.Б   мэдэж байж зөөж тусалсан ба таксины жолооч М.А  хоёр дахь удаад нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн тул машинаасаа буугаагүй. Манай гэр бүлд эхнэр бид хоёр хоёулхнаа амьдардаг. Эхэндээ эхнэр маань мэдээгүй байсан. Одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдэж байгаа. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

...Үнэнээ хэлэхэд хоёр удаа хулгай хийх үед хоёуланд нь согтуу байсан. Тухайн үед яг хэдэн аккумлятор хулгайлсан талаар сайн санахгүй байсан. Дараа нь бүх юм ил болсны дараа нийт 33 аккумляторыг хулгайлсан нь тодорхой болсон. Тухайн үед хэдэн аккумлятор хулгайлсан талаар бид нараас аккумлятор худалдаж авсан Ж.И  гэдэг хүн сайн мэдэж байгаа байх. Эхний удаа би өөрөө гадуур найз нарын хамт архи ууж явж байгаад хүргэн ах болох З.Б  т очсон. Тэр үед бид хоёр хулгай хийхээс өмнө нэг шил архи уусан ба хулгайлж авсан аккумляторыг зарсны дараа дахиад нэг шил архийг хувааж уусан. Хоёр дахь удаа би бас л гадуур архи ууж явж байгаад хүргэн ах болох З.Б  ийн гэрт очих үед З.Б  , Б.А  бид гурав нэг шил архийг хувааж уусан. Дараа нь М.А ын гэрт очиж түүнийг дагуулж авсны дараа тоосгоны үйлдвэрийн хажууд түүний машин дотор нэг шил архины тал архийг хувааж уусан. Уг архинаас үлдсэн тал архийг аккумляторыг машинд ачиж дууссаны дараа хувааж ууж дуусгасан. Дараа нь уг аккумляторыг зарсны дараа дэлгүүрт очиж нэг шил архи авч хувааж уусан болно. Машины жолооч М.А  архи уугаагүй. Эхний удаа хулгай хийх талаар юу ч яриагүй. Харин хоёр дахь удаа хулгай хийхээс өмнө М.А ын машин дотор архи ууж сууж байх үед хоорондоо ярилцаж тохиролцсон. Тэр үед М.А  бид нарт “би хулгай хийхгүй, хэрэв өөрсдөө хулгайлах юм бол би машинтай хүргэж өгөөд таксины мөнгийг авна” гэж хэлсэн. Бусдыг уруу татаж хулгай хийлгэсэн нь миний буруу. Хоёр удаагийн хулгай хийх үед би архи уусан согтуу байсан. Архидан согтуурснаас болж хулгай хийсэн өөр ямар нэгэн шалтгаан нөхцөл байгаагүй. Би бусадтай бүлэглэн хулгай хийж, хулгайлж авсан эд зүйлээ, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

...Бид нар Ж.И ад хоёр удаа 33 ширхэг аккумлятор зарж борлуулсан ба энэ үед нийт 990.000 төгрөг авсан. Уг мөнгийг би өөрөө авсан. Дээрх 990.000  төгрөгөөс З.Б  т 150.000 төгрөг өгсөн. Харин хоёр удаа такси авахад таксины хөлсөнд 60.000 төгрөгийн М.А д өгсөн. Үлдсэн мөнгийг би өөрөө зарцуулсан. З.Б  т өгсөн 150.000 төгрөгөө аваад үлдсэн мөнгийг өөрөө гаргаж Ж.И ад өгч, хохиролгүй болгох болно. М.А д өгсөн мөнгийг би өөрөө гаргах болно. Учир нь М.А  тухайн үед зөвхөн таксинд явсан хөлсөө авсан. Тийм учраас Ж.И ын нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа ба би өөрөө төлж өгөх болно. Би энэ тухай гэр бүлийн хүмүүст хэлсэн байгаа. Ар гэрийн хүмүүсийн тусламжаар төлж өгөх болно гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-172 дүгээр хуудас/,

12. Шүүгдэгч З.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын дунд үед би гэрт байхад миний хадам дүү болох Х.Ө  нэг таксигаар манай гэрт ирээд “би нэг юм ачих гэсэн, та надад туслаач” гэхээр нь би уг таксинд ирээд суусан. Тэгээд бид гурав Өлгий сумын 13 дугаар багт байрлах Ж.Ж ы тоосгоны үйлдвэрийн гадна очиход Х.Ө  тоосго шатаадаг үйлдвэрийн дотор орсон ба хэсэг хугацааны дараа бид нарыг дуудсан үед М.А  бид хоёр очиж Х.Ө ийн бэлдсэн аккумляторуудыг зөөж машинд оруулсан. Тухайн үед хэдэн аккумлятор байсныг сайн санахгүй байна, тэгээд уг аккумляторуудыг Сагсай сум руу явах бензин колонкын хажууд Ж.И  гэгч иргэнд шөнө аваачиж зарсан. Тэр үед Х.Ө   надад 25.000 /хорин таван мянган/ төгрөг өгсөн. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын дундуур би найз болох Б.А  хамт архи ууж сууж байхад Х.Ө  ирээд “хүргэн ахаа, дахиад нэг удаа аккумлятор ачих уу, би танд 100.000 төгрөг өгнө” гэхээр нь би түүнд Б.А ыг дагуулж авахыг санал болгоход Х.Ө  зөвшөөрсөн. Тэгээд бид гурав өмнө аккумлятор авч зарах үед таксинд авсан М.А ын гэрийн гадна Х.Ө , М.А  руу залгаж дуудсанаар М.А  машинаар гарч ирсэн. Тэгээд Х.Ө , Б.А , М.А  бид дөрөв өмнө аккумлятор ачсан тоосгоны үйлдвэрийн гадна ирэхэд М.А  машин дотор үлдсэн ба М.А ыг баюугийн үүдэнд хүн хараад сууж байсан, Х.Ө  дотроос нь аккумляторыг тайлж надад бэлдэж өгч байсан. Харин би Х.Ө ийн бэлдэж өгсөн аккумляторуудыг үүдэнд зөөж авч ирж байсан. Дараа нь Х.Ө  үүдэнд ирээд миний зөөж авч ирсэн аккумляторуудын хажууд ирээд зогссон ба Б.А  бид хоёр аккумляторуудыг машин руу зөөж ачсан. Хоёр дахь удаа хулгай хийх үед гадаа харанхуй байсан ба хулгайлж авсан аккумляторуудыг өмнөх аккумляторуудыг зарж борлуулсан айлд очиж, бас л тэр хүнд өгсөн.

Хоёр дахь удаа хэдэн аккумлятор байсныг сайн санахгүй байна. Тэр өдөр Х.Ө  надад 100.000 төгрөг өгсөн. Би уг мөнгөний 50.000 төгрөгийг Б.А д өгсөн. Ийм байдлаар хоёр удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн болно. Бид анх аккумляторыг ачиж байсан үед хулгай гэдгийг мэдээгүй байсан ба тухайн аккумляторыг зарж борлуулсан үед мэдсэн. Хоёр дахь удаа хулгай хийх үед сайн мэдэж байсан. Би өөрөө хулгай хийж байсан болохоор хэн нэгэн хүнд хэлээгүй. Манаачтай хамгаалагдсан объект байсан. Гэхдээ бид нар хулгай хийж байхад манаач нь гарч ирээгүй. Би хадам дүүгийн хамт хоёр удаа хулгай хийсэн. Тэрнээс өмнө тус компаниас хулгай хийж байгаагүй. Миний хадам дүү болох Х.Ө  өмнө тэр тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан болохоор дотор нь юу байгааг сайн мэддэг байсан. Тэр бид нарыг дагуулж очиж хулгай хийлгэсэн. Эхний удаа юу ч тохиролцоогүй, харин хоёр дахь удаа нь хулгай хийхээс өмнө архи ууж сууж байхад хоорондоо ярилцаж тохиролцсон. Тэр үед Х.Ө  бид нарт 100.000 төгрөг өгөх болсон тул хоорондоо тохиролцоод очсон болно. Би хоёр удаа хулгай хийж 125.000 төгрөг аваад, үүнээс 50.000 төгрөгийг Б.А д өгсөн. Өөртөө үлдсэн 75.000  төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. Эхэндээ хэн ч мэдээгүй, одоо цагдаагийн байгууллагад шалгагдах үеэр гэр бүлийн хүмүүс мэдсэн. Би хоёр удаа хулгайн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/,

13. Шүүгдэгч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын дундуур орой 22 цагийн үед би таксинд явах гээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн урд талын таксины зогсоолд зогсож байхад хөрш айлын Х.Ө  намайг таксинд авсан. Тэгээд надад “миний ажиллаж байсан тоосгоны үйлдвэрт очиж нэг юм авмаар байна” гэж хэлээд замдаа Х.Ө ийн хүргэн ах нь болох З.Б  ийн гэрт очиж дагуулж аваад тоосгоны үйлдвэрт бэлдэж тавьсан гэх аккумляторыг гурвуулаа зөөж миний машинд ачаад Сагсай сум руу явах шатахуун түгээх станцын хажууд нэг айлд очиж буулгаж өгсөн. Тус өдөр миний машинаар 30 км явсан ба нэг км-ийг 1000 нэг мянган/ төгрөгөөр тооцож, надад таксины үнэ гэж 30.000  төгрөг өгсөн. Дараа нь 2018 оны 12 дугаар сар дундуур би гэрт амарч байхад Х.Ө  над руу залгаж “гараад ирээч” гэж хэлэхээр нь би машинаар хашааны гадна гарч ирэхэд гадаа Х.Ө , З.Б  , Б.А  гурав зогсож байсан ба надад “дахин нөгөө газарт очиж, хэдэн аккумляторыг нөгөө газарт хүргэж өгмөөр байна” гэхээр нь тэд нарын хамт очиход би машин дотор сууж байсан ба Х.Ө , Б.А , З.Б   нар тоосго шатаадаг газар луу ороод зөөж авч ирээд миний машинд ачсан. Дараа нь мөн адил өмнөх айлд очиж буулгаж өгсөн. Хоёр дахь удаа хэдэн цагийн үе байсныг санахгүй байна. Ямар ч байсан дэлгүүрүүд хаагаагүй байсан. Тухайн үед яг хэдэн ширхэг аккумлятор авсан талаар сайн мэдэхгүй байна. Гадаа харанхуй байсан ба би тоог нь тоолоогүй. Энэ тухай уг аккумляторыг худалдаж авсан хүн сайн мэдэж байгаа байх. Би эхний удаа мэдээгүй. Тухайн үед надад Х.Ө  өөрийн хөрөнгө гэж хэлж байсан. Харин хоёр дахь удаа тоосгоны үйлдвэрт очиж, уг аккумляторуудыг машинд ачсаны дараа Х.Ө , Б.А , З.Б   нар миний машин дотор өмнө өөрсдөө ууж үлдсэн тал архийг хувааж ууж сууж байх үед Х.Ө  бид нарт тоосгоны үйлдвэрээс аккумлятор хулгайлж авсан талаар хэлсэн. Дараа нь уг аккумляторыг худалдсаны дараа Х.Ө  дэлгүүрээс нэг шил архи авсан ба уг архийг мөн л Х.Ө , Б.А , З.Б   нар миний машинд хувааж ууж байх үед Х.Ө  хоёр удаа хулгай хийсэн талаар бид нарт хэлсэн. Би хулгай хийсэн талаар хэнд ч хэлээгүй. Учир нь би уг хулгайн эд зүйлийн ачсаны дараа Х.Ө  бид нарт хэлсэн болохоор би айсандаа хэлж чадаагүй. Манаачтай газар байсан. Гэхдээ бид нар хулгай хийх үед манаач нь бид нарыг хараагүй. Бид нар хоёр удаа нуугдаж орсон болно. Бид урьд өмнө уг компаниас эд зүйл хулгайлж байгаагүй. Эхний удаа ярилцаж тохиролцоогүй. Харин хоёр дахь удаад нь аккумляторыг миний машинд ачсаны дараа Х.Ө , Б.А , З.Б   нар тал архи ууж сууж байх үед Х.Ө  бид нарт тоосгоны үйлдвэрээс аккумлятор хулгайлж авсан талаар хэлсэн. Би тухайн үед ямар ч архи согтууруулах ундааны зүйл уугаагүй, эрүүл байсан. Х.Ө  бид нарт хулгай хийсний дараа хэлсэн үед би гэмт хэрэг үйлдсэнээ мэдсэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/,

14. Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын дунд үед З.Б  ийн гэрт З.Б   бид хоёр архи ууж сууж байхад З.Б  ийн хадам дүү нь болох Х.Ө   З.Б  тэй утсаар ярьж байгаад нэг шил архи авч ирсэн. Тэр архийг ууж сууж байхад Х.Ө   бид нарт “би ажлын газраас нэг юм авмаар байна. Та нар надад тусална уу” гэснээр бид гурав Х.А ын гэрт очсон үед Х.А  машинаа асаагаад гараад ирсэн. Тэгээд бид дөрөв Х.Ө ийн ажиллаж байсан гэх тоосгоны үйлдвэрт очсон ба би баюугийн гадна зогсож байхад З.Б  , Х.Ө  нар дотор нь орсон. Тэгээд З.Б   надад дотроос нь аккумлятор зөөж авч ирж байсан ба би уг аккумляторыг гадаа машины хажууд зөөж авч ирж байсан. Харин М.А  уг аккумляторыг машинд оруулж ачсан. Дараа нь бид нар уг аккумляторуудыг Сагсай сум руу явах Монрад шатахуун түгээх станцын хажууд нэг айлд очоод өгсөн. Тэр үед Х.Ө  өөрөө бууж тэр айлын хүнтэй ярьж мөнгөө авсан ба бид нар буулгаж өгсөн. Би тухайн үед хулгай хийж байна гэдгийг мэдээгүй. Тус өдөр Х.Ө  уг айлд мөнгөө авахаар орсон үед би М.А оос юу болж байгаа талаар асуухад М.А  надад “бид нар өмнө нь бас аккумлятор авч ирж өгч байсан” гэж хэлсэн. Тэр өдөр надад З.Б   хамт явъя гэхээр нь хамт явсан. Х.Ө  өөрөө тус тоосгоны үйлдвэрт ажилладаг байсныг мэддэг байсан. Харин дараа нь шалгагдах явцад хулгай хийсэн талаар мэдсэн. Тухайн үед уг газрын гадна манаачийн гэрийн чийдэн нь асаалттай байсан. Гэрт нь хүн байсан эсэхийг мэдэхгүй. Бид урьд өмнө уг компаниас эд зүйл хулгайлж байгаагүй. Анх удаа очсон нь тэр. Тус өдөр найз З.Б   надад 50.000 төгрөг өгсөн. Тэр үед би З.Б  ээс “энэ юуны мөнгө вэ” гэж асуухад “аккумлятор ачиж тусалсны мөнгө” гэж хэлсэн. Өөр мөнгө төгрөг аваагүй. Би тухайн мөнгөө гар утасны төлбөрт төлсөн. Би эхэндээ хулгай хийх талаар мэдээгүй, Х.Ө  өөрөө тус байгууллагад ажилладаг болохоор би тэд нарт тусалж байна гэж бодсон. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгах явцад хулгай хийсэн талаар мэдсэн.

...Бид нар тухайн өдөр хулгай хийхээсээ өмнө “Тэнэгэр алтан тоосго” ХХК-ны тоосгоны үйлдвэрийн ойролцоо очоод зогсоод М.А ын машин дотор архи ууж байгаад хулгай хийх талаар ярилцаж тохиролцсон. Би сүүлд мөрдөг Т.Нурболатад мэдүүлэг өгөхдөө мэдээгүй гэж худал хэлсэн. Би хаалганы гадаа хүн харж зогсож байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

15. Шүүгдэгч Ж.И ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын дундуур нэг өдрийн шөнө 00 цаг өнгөрч байхад үл таних гурван залуу манай гэрт 18 ширхэг аккумлятор авч ирж, нэг ширхгийг нь 30.000 төгрөгөөр зарж, мөнгийг нь бэлэн аваад явсан. Тухайн үед би тэр залуучуудаас хулгайн эд зүйл биш үү гэж асуухад хулгайн эд зүйл биш гэж хэлсэн. Тэр үед би тэр залуучуудын утасны дугаарыг тэмдэглэж авсан. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын дундуур нөгөө залуучууд дахин 15 ширхэг аккумляторыг орой 19 цаг өнгөрч байхад манай гэрт авч ирж, мөн л нэг ширхгийг нь 30.000  төгрөгөөр зараад мөнгийг нь бэлэн аваад явсан. Уг залуучуудаас урьд өмнө бусад эд зүйл худалдаж авч байгаагүй. Би тэр залуучуудыг танихгүй. Би өөрөө Тирлик захад хоёр дахь түүхий эд цуглуулж, түүнийг дахин борлуулан зарж амьдардаг. Тэгээд тэр залуучууд судалж мэдсэн байх. Би уг аккумляторуудыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би өөрөө эхэндээ сэжиглээд тэр залуучуудаас асуухад хулгайн эд зүйл биш гэхээр нь би тэд нарын үгэнд итгэсэн. Би энэ тухай хэнд ч хэлээгүй. Би ямар нэгэн бодол саналгүй сүүлд ирсэн аккумляторуудыг дээд талд нь оруулж тавьсан байгаа. Би байнга аккумлятор худалдаж авдаг болохоор нэг бүрийн үнийг амперын чадамжаас шалтгаалан 15.000 төгрөгөөс 60.000 төгрөгийн хооронд худалдаж авдаг. Тухайн үед миний худалдаж авсан аккумлятор нь 140 амперын аккумлятор байсан учир 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Яг ямар зориулалтын аккумлятор байсан талаар мэдээгүй. Би эхэндээ хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй ч одоо бол маш их харамсаж байсан. Би хулгайн эд зүйл худалдаж авсандаа маш их гэмшиж байна. Үл таних залуучууд хоёр дахь удаа аккумлятор авч ирсэн үед өөрөө сэжиглэж, мэдсэн боловч, уг залуучууд хаанаас хулгайлж авсан талаар мэдээгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/,

16. Шүүгдэгч Х.Ө ийн эрүүл мэндийн байдлын тодорхойлсон эмчийн тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтууд /1 дүгээр хавтаст хэргийн 74-79 дүгээр хуудас/,

17. Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 210-214 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 184-188 дугаар хуудас/, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, банкны хадгаламжийн дансгүй болохыг тодорхойлсон лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 195-205 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Ө  , З.Б  , Х.А , Б.А , Ж.И  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.1 Х.Ө , З.Б  , М.А  нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 11 сарын дундуур шөнийн 23-24 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Тэнэгэр алтан тоосго” ХХК-ны тоосго шатаадаг үйлдвэрийн манаачаар тусгайлан хамгаалуулсан хуучин агуулах дотор тавьсан цахилгаан тэрэгний 18 ширхэг аккумляторыг хулгайлж, М.А ын эзэмшлийн 00-00 БӨА улсын дугаартай “Элентра” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч яваад тухайн шөнө хуучин эд зүйлд худалдан авдаг дамын наймаачин Ж.И ад худалдан борлуулж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ж.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНКазакстан улс руу ажлаар явж байгаад 12 дугаар сарын 18-ны өдөр Өлгийд ирээд манай “Тэнэгэр Алтан тоосго” ХХК-ний тоосгоны үйлдвэрт ашиглаж байсан цахилгаан тэрэгний аккумляторууд хулгайд алдагдсан байна гэдгийг манаач Б  болон манай ня-бо Д  нараас сонсоод тоосгоны үйлдвэр дээрээ очоод үзэхэд манай үйлдвэрээс нийт-33/ гучин гурван/ ширхэг аккумлятор хулгайд алдагдсан байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БНКазакстан улс руу явахын өмнө тоосгоны үйлдвэр дээрээ очиж ерөнхийд нь хяналт тавиад манаач Б д харуул манаагаа сайн хийгээрээ гэж хэлчхээд явсан. Манай үйлдвэрээс хулгайд алдагдсан аккумляторууд хуучин “Баюу” дотор байсан цахилгаан тэрэгнүүдээс хулгайлаад аваад явчихсан байсан.

...Манай компани нь алдагдсан аккумляторуудыг бүрэн олж авсан. Одоогоор учирсан ямар нэгэн хохирол байхгүй тул миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Х.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Анх манай байгууллагаас нийт 33 аккумлятор хулгайд алдсан. Тухайн үед бид нар уг аккумляторуудыг хэдэн төгрөгөөр худалдаж авч, орлогод авч байсан баримтуудыг авч ирсэн байгаа. Цагдаагийн байгууллага хурдан шуурхай ажилласны үндсэн дээр бид нар хулгайд алдсан 33 ширхэг аккумляторуудыг бүрэн бүтэн олж авсан. Энэ асуудлаас болж манай байгууллагад учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Цаашид хэн нэгэн хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/,

- Хохирогчоос хулгайд алдсан гэх 33 ширхэг аккумляторуудыг мөрдөн шалган ажиллагаанд мөрдөгчөөс эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ж.И ын гаражаас хураан авсан аккумляторуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 35-43 дугаар хуудас/,

- Хохирогчоос хулгайд алдсан гэх 33 ширхэг аккумляторыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Би “Тэнэгэр Алтан тоосго” ХХК-д сахиул хийдэг. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед гэрээс гараад “Баюу”-гийн хажуу дахь амбаарт очсон ба тэр үед “Баюугийн хаалганд уясан утас нь сул байсан тэгээд Баюугийн дотор орж цахилгаан тэрэгнүүдийг шалгах үед 4 том тэрэгний, З жижиг тэрэгний аккумлятор алга болсныг мэдсэн ба тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай "Тэнэгэр Алтан тоосго” ХХК-ны Баюунд байсан 10 том жижиг цахилгаан тэрэгний нийт-33 / ширхэг аккумляторууд алга болсон байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/

- “Мөнх-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.Калиматын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 19/006 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Тэнэгэр алтан тоосго” ХХК-д 8.340.000 төгрөгийн хохирол учирсан байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байх манай гэрт найз нар ирээд ганц хоёр шил архи уугаад тэд нар гарсны дараа хөрш айлын хүү болох М.А ыг таксинд авч, хүргэн ах болох З.Б  ийн гэрт очиж, мөнгө гуйсан. Хүргэн ах маань надад мөнгө байхгүй гэж хэлээд нэг шил архи авч өгсөн. Хүргэн ах З.Б  ийн архийг М.А ын машин дотор З.Б  ийн хамт хувааж ууж байхад хулгай хийх бодол төрөөд хүргэн ах болох З.Б  ээс тусламж гуйсан. Тэр үед З.Б   ч надад туслахыг зөвшөөрсөн тул миний ажиллаж байсан “Тэнгэр алтан тоосго” ХХК-нд очиж, машинаа баюугийн хойд талд буулгасан нүүрсний хажууд далдалж тавьсан ба гурвуулаа баюу дотор орсон. Тэр үед би тэрэгнээс аккумляторыг тайлж байсан ба М.А , З.Б   нар машин руу аккумляторыг зөөж ачиж байсан. Тэгээд эхний өдөр 16 ширхэг аккумляторыг аваад шөнийн 22 цагийн үе байсан байх аккумлятор худалдаж авдаг Ж.И ын гэрт аваачиж 480.000 төгрөгөөр зарсан болно. Үүнээс 30.000 төгрөгийг таксины жолооч болох М.А д, 50.000 төгрөгийг хүргэн ах болох З.Б   өгөөд өөрөө 400.000 төгрөгийг авсан. Тухайн үед хэн ч мэдээгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч З.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын дунд үед би гэрт байхад миний хадам дүү болох Х.Ө  нэг таксигаар манай гэрт ирээд “би нэг юм ачих гэсэн, та надад туслаач” гэхээр нь би уг таксинд ирээд суусан. Тэгээд бид гурав Өлгий сумын 13 дугаар багт байрлах Ж.Ж ы тоосгоны үйлдвэрийн гадна очиход Х.Ө  тоосго шатаадаг үйлдвэрийн дотор орсон ба хэсэг хугацааны дараа бид нарыг дуудсан үед М.А  бид хоёр очиж Х.Ө ийн бэлдсэн аккумляторуудыг зөөж машинд оруулсан. Тухайн үед хэдэн аккумлятор байсныг сайн санахгүй байна, тэгээд уг аккумляторуудыг Сагсай сум руу явах бензин голонкын хажууд Ж.И  гэгч иргэнд шөнө аваачиж зарсан. Тэр үед Х.Ө   надад 25.000 /хорин таван мянган/ төгрөг өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2018 оны 11 дүгээр сарын дундуур орой 22 цагийн үед би таксинд явах гээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн урд талын таксины зогсоолд зогсож байхад хөрш айлын Х.Ө  намайг таксинд авсан. Тэгээд надад “миний ажиллаж байсан тоосгоны үйлдвэрт очиж нэг юм авмаар байна” гэж хэлээд замдаа Х.Ө ийн хүргэн ах нь болох З.Б  ийн гэрт очиж дагуулж аваад тоосгоны үйлдвэрт бэлдэж тавьсан гэх аккумляторыг гурвуулаа зөөж миний машинд ачаад Сагсай сум руу явах шатахуун түгээх станцын хажууд нэг айлд очиж буулгаж өгсөн. Тус өдөр миний машинаар 30 км явсан ба нэг км-ийг 1000 төгрөгөөр тооцож, надад таксины үнэ гэж 30.000  төгрөг өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.И ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын дундуур нэг өдрийн шөнө 00 цаг өнгөрч байхад үл таних гурван залуу манай гэрт 18 ширхэг аккумлятор авч ирж, нэг ширхгийг нь 30.000 төгрөгөөр зарж, мөнгийг нь бэлэн аваад явсан. Тухайн үед би тэр залуучуудаас хулгайн эд зүйл биш үү гэж асуухад хулгайн эд зүйл биш гэж хэлсэн. Тэр үед би тэр залуучуудын утасны дугаарыг тэмдэглэж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/-ээр,

1.2 Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 12 сарын дундуур шөнийн 23-24 цагийн үед дахин Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Тэнэгэр алтан тоосго” ХХК-ны тоосго шатаадаг үйлдвэрийн манаачаар тусгайлан хамгаалуулсан хуучин агуулах дотор тавьсан байсан цахилгаан тэрэгний 15 ширхэг аккумляторыг хулгайлж М.А ын эзэмшлийн 00-00 БӨА улсын дугаартай “Элентра” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч яваад тухайн шөнө хуучин эд зүйлд худалдан авдаг дамын наймаачин /ченж/ Ж.И ад худалдан борлуулж хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:

- Хохирогч Ж.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /дээр дурдсан, 1 дүгээр хавтаст хэргийн 84-87 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Х.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /дээр дурдсан, 1 дүгээр хавтаст хэргийн 84.87 дугаар хуудас/,

- Хохирогчоос хулгайд алдсан гэх 33 ширхэг аккумляторуудыг мөрдөн шалган ажиллагаанд мөрдөгчөөс эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ж.И ын гаражаас хураан авсан аккумляторуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 35-43 дугаар хуудас/,

- Хохирогчоос хулгайд алдсан гэх 33 ширхэг аккумляторыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /дээр дурдсан, 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/

- “Мөнх-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.Калиматын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 19/006 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Тэнэгэр алтан тоосго” ХХК-д 8.340.000 төгрөгийн хохирол учирсан байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:  Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байсан байх, би хүргэн ах болох З.Б  ийн гэрт очиход тэр айлд найз нь болох Б.А ын хамт архи ууж байсан. Тэгээд би ч тэр хүмүүсийн хамт архи ууж сууж байгаад хүргэн ах болох З.Б  т “нөгөө газарт очих уу” гэж хэлэхэд “өнөөдөр миний найзыг дагуулж авъя” гэхээр нь З.Б  , Б.А  бид гурав эхний удаа таксинд авсан М.А ын гэрт очоод түүний машинд бензин хийж асаагаад З.Б  , Б.А , М.А  бид дөрөв М.А ын машинаар дахин “Тэнэгэр алтан тоосго” ХХК-нд очиж, машинаа шинэ баюугийн хажууд тавьж З.Б  , Б.А  бид гурав баюу дотор орсон ба би тэрэгнээс аккумляторыг тайлж, З.Б  , Б.А  хоёр зөөж гаргаад машинд ачсан. Энэ удаа бид 17 аккумляторыг аваад орой 19-20 цагийн үед мөн л өмнө аккумлятор зарсан Ж.И ын гэрт хүргэж, 510.000 төгрөгт зарж борлуулсан. Үүнээс таксины жолооч Х.А д 20.000 төгрөг, З.Б  т 100.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө өөрөө авсан. Бид нарын хулгай хийсэн, бусдыг татан оролцуулсан нь миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед манаачийн гэрийн шидэн нь асаалттай, зурагт асаж байсан. Манаач гэрт байсан эсэхийг шалгаагүй. Бид урьд өмнө уг компаниас эд зүйл хулгайлж байгаагүй. Бид нар хоёр удаа хулгай хийхэд хаалга нь онгорхой байсан. М.А ын тээврийн хэрэгслээс өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Хулгай хийж олсон мөнгөө өөрөө архи авч ууж дуусгасан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч З.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Дараа нь 2018 оны 12 дугаар сарын дундуур би найз болох Б.А  хамт архи ууж сууж байхад Х.Ө  ирээд “хүргэн ахаа, дахиад нэг удаа аккумлятор ачих уу, би танд 100.000 төгрөг өгнө” гэхээр нь би түүнд Б.А ыг дагуулж авахыг санал болгоход Х.Ө  зөвшөөрсөн. Тэгээд бид гурав өмнө аккумлятор авч зарах үед таксинд авсан М.А ын гэрийн гадна Х.Ө , М.А  руу залгаж дуудсанаар М.А  машинаар гарч ирсэн. Тэгээд Х.Ө , Б.А , М.А  бид дөрөв өмнө аккумлятор ачсан тоосгоны үйлдвэрийн гадна ирэхэд М.А  машин дотор үлдсэн ба М.А ыг баюугийн үүдэнд хүн хараад сууж байсан, Х.Ө  дотроос нь аккумляторыг тайлж надад бэлдэж өгч байсан. Харин би Х.Ө ийн бэлдэж өгсөн аккумляторуудыг үүдэнд зөөж авч ирж байсан. Дараа нь Х.Ө  үүдэнд ирээд миний зөөж авч ирсэн аккумляторуудын хажууд ирээд зогссон ба Б.А  бид хоёр аккумляторуудыг машин руу зөөж ачсан. Хоёр дахь удаа хулгай хийх үед гадаа харанхуй байсан ба хулгайлж авсан аккумляторуудыг өмнөх аккумляторуудыг зарж борлуулсан айлд очиж, бас л тэр хүнд өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Дараа нь 2018 оны 12 дугаар сар дундуур би гэрт амарч байхад Х.Ө  над руу залгаж “гараад ирээч” гэж хэлэхээр нь би машинаар хашааны гадна гарч ирэхэд гадаа Х.Ө , З.Б  , Б.А  гурав зогсож байсан ба надад “дахин нөгөө газарт очиж, хэдэн аккумляторыг нөгөө газарт хүргэж өгмөөр байна” гэхээр нь тэд нарын хамт очиход би машин дотор сууж байсан ба Х.Ө , Б.А , З.Б   нар тоосго шатаадаг газар луу ороод зөөж авч ирээд миний машинд ачсан. Дараа нь мөн адил өмнөх айлд очиж буулгаж өгсөн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын дунд үед З.Б  ийн гэрт З.Б   бид хоёр архи ууж сууж байхад З.Б  ийн хадам дүү нь болох Х.Ө   З.Б  тэй утсаар ярьж байгаад нэг шил архи авч ирсэн. Тэр архийг ууж сууж байхад Х.Ө   бид нарт “би ажлын газраас нэг юм авмаар байна. Та нар надад тусална уу” гэснээр бид гурав Х.А ын гэрт очсон үед Х.А  машинаа асаагаад гараад ирсэн. Тэгээд бид дөрөв Х.Ө ийн ажиллаж байсан гэх тоосгоны үйлдвэрт очсон ба би баюугийн гадна зогсож байхад З.Б  , Х.Ө  нар дотор нь орсон. Тэгээд З.Б   надад дотроос нь аккумлятор зөөж авч ирж байсан ба би уг аккумляторыг гадаа машины хажууд зөөж авч ирж байсан. Харин М.А  уг аккумляторыг машинд оруулж ачсан. Дараа нь бид нар уг аккумляторуудыг Сагсай сум руу явах Монрад шатахуун түгээх станцын хажууд нэг айлд очоод өгсөн. Тэр үед Х.Ө  өөрөө бууж тэр айлын хүнтэй ярьж мөнгөө авсан ба бид нар буулгаж өгсөн.

...Бид нар тухайн өдөр хулгай хийхээсээ өмнө “Тэнэгэр алтан тоосго” ХХК-ны тоосгоны үйлдвэрийн ойролцоо очоод зогсоод М.А ын машин дотор архи ууж байгаад хулгай хийх талаар ярилцаж тохиролцсон. Би сүүлд мөрдөг Т.Нурболатад мэдүүлэг өгөхдөө мэдээгүй гэж худал хэлсэн. Би хаалганы гадаа хүн харж зогсож байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ж.И ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Дараа нь 2018 оны 12 дугаар сарын дундуур нөгөө залуучууд дахин 15 ширхэг аккумляторыг орой 19 цаг өнгөрч байхад манай гэрт авч ирж, мөн л нэг ширхгийг нь 30.000  төгрөгөөр зараад мөнгийг нь бэлэн аваад явсан. Уг залуучуудаас урьд өмнө бусад эд зүйл худалдаж авч байгаагүй. Би тэр залуучуудыг танихгүй. Би өөрөө Тирлик захад хоёр дахь түүхий эд цуглуулж, түүнийг дахин борлуулан зарж амьдардаг. Тэгээд тэр залуучууд судалж мэдсэн байх. Би уг аккумляторуудыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би өөрөө эхэндээ сэжиглээд тэр залуучуудаас асуухад хулгайн эд зүйл биш гэхээр нь би тэд нарын үгэнд итгэсэн. Би энэ тухай хэнд ч хэлээгүй. Би ямар нэгэн бодол саналгүй сүүлд ирсэн аккумляторуудыг дээд талд нь оруулж тавьсан байгаа. Би байнга аккумлятор худалдаж авдаг болохоор нэг бүрийн үнийг амперын чадамжаас шалтгаалан 15.000 төгрөгөөс 60.000 төгрөгийн хооронд худалдаж авдаг. Тухайн үед миний худалдаж авсан аккумлятор нь 140 амперын аккумлятор байсан учир 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Яг ямар зориулалтын аккумлятор байсан талаар мэдээгүй. Би эхэндээ хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй ч одоо бол маш их харамсаж байсан. Би хулгайн эд зүйл худалдаж авсандаа маш их гэмшиж байна. Үл таних залуучууд хоёр дахь удаа аккумлятор авч ирсэн үед өөрөө сэжиглэж, мэдсэн боловч, уг залуучууд хаанаас хулгайлж авсан талаар мэдээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/-ээр,

1.3. Ж.И  нь 2018 оны 12 дугаар сарын дундуур шөнийн цагаар Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нар авч ирж зарсан 15 ширхэг аккумлятор, мөн 2018 оны 11 сарын дунд үед шөнийн цагаар Х.Ө , З.Б  , М.А  нар авч ирж зарсан 33 ширхэг аккумлятор нь гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж тэдгээр аккумляторуудыг удаа дараа хямд үнээр худалдан авч, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Гэрч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Би “Тэнэгэр  Алтан тоосго” ХХК-наас хулгайд алдагдсан 33 ширхэг аккумляторыг эрэн сурвалжлан олж тогтоох зорилгоор Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Тирлик” захад очиж хуучин эд зүйлд худалдан авдаг хүмүүсээс очиж хулгайд алдагдсан гэх аккумлятортай ижил аккумляторын зургийг үзүүлэхэд тэнд зогсож хуучин эд зүйл худалдан авдаг хүмүүс ийм төрлийн аккумляторыг бид сайн мэднэ тоосгоны үйлдвэрт ашиглагддаг өөр зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн ийм аккумлятор авч ирж бид нарт зарсан хүмүүс байхгүй Өлгий сумын 12 дугаар баг болон 6 дугаар багт байдаг И , П  нараас очиж асуугаад үз гэсэн тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын 12 дугаар багийн иргэн И ийн гэрт очиж хулгайд алдагдсан аккумляторын зургийг үзүүлж танайд хэн нэгэн хүн ийм аккумлятор авч ирж худалдсан талаар асууж лавлахад ийм аккумляторыг сайн мэднэ тоосгоны үйлдвэрт ашиглагддаг гэсэн ийм аккумлятор авч ирж надад зарсан хүн байхгүй худлаа гээд үнэмшихгүй байвал манай хуучин эд зүйл авдаг складад ороод үз гээд намайг дагуулж хашаанд нь байх ногоон өнгийн хаалгатай гаражид оруулж үзүүлсэн бөгөөд уг гаражид хуучин аккумляторуудыг их хэмжээгээр өрж хураасан байдалтай байсан мөн хашаанд нь байсан 40 тонны контейнер байсан бөгөөд тэр контейнерт хөнгөн цагаан, зэс, гуулиас өөр зүйл байхгүй гэж хэлээд контейнерт байгаа зүйлээ оруулж үзүүлээгүй, гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Х.Ө  болон бусад хүмүүсийн хамт очиж эд зүйл хураан авах ажиллагаанд оролцох үед намайг уг аккумляторуудыг эрэн сурвалжлан очиж асуух үед үзүүлсэн ногоон өнгийн төмөр хаалгатай гаражны цаад буланд хуучин худалдан авсан аккумляторуудынхаа доор нь нуусан байдалтай байсныг харж мэдсэн, мөн хажуу талын нүүрсний амбаарт 15 ширхэг аккумлятор гаргаж хураан авсан бөгөөд уг аккумляторуудыг дээрээс нь үхрийн арьснуудаар далдлан тавьсан байсныг харсан уг аккумляторуудыг эрүүгийн ахлах мөрдөгч хошууч Х.Ө  прокурорын зөвшөөрөл үзүүлж, танилцуулан аккумляторуудыг “Тэнэгэр Алтан тоосго” ХХК-аас хулгайлан авч И ад худалдан борлуулсан гэх Ө , Б , А , А  гэх залуучуудаар заалган хамт хураан авсан. И аас гарж болон нүүрсний амбаараас нийт-33 ширхэг аккумлятор гарсан. Би 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед иргэн Ж.И ын гэрт очсон тэр үед нөхөр нь гэх нэг хүн хамт гэрээс дагаж гарч ирээд ногоон өнгийн хаалгатай гаражны хаалгыг өөрөө онгойлгож миний үзүүлсэн аккумляторын зургийг хараад ийм аккумлятор худалдаж аваагүй, та нар гаражид үз гэсний дагуу үзэхэд дандаа хуучин аккумляторууд, ражиатарууд хураалгаатай байсан. Намайг очиж И аас асуухаас өмнө уг аккумляторуудыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээд зориуд доор нь оруулж хураан дээрээс нь хуучин аккумлятор хураан нууж далдалсан гэж үзэж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,

- Хохирогчоос хулгайд алдсан гэх 33 ширхэг аккумляторуудыг мөрдөн шалган ажиллагаанд мөрдөгчөөс эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ж.И ын гаражаас хураан авсан аккумляторуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 35-43 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хулгайлсан 16 ширхэг аккумляторыг аваад шөнийн 22 цагийн үе байсан байх аккумлятор худалдаж авдаг Ж.И ын гэрт аваачиж 480.000 төгрөгөөр зарсан болно.

     ...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хулгайлсан 17 ширхэг аккумляторыг аваад орой 19-20 цагийн үед мөн л өмнө аккумлятор зарсан Ж.И ын гэрт хүргэж, 510.000 төгрөгт зарж борлуулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч З.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Хоёр удаа хулгай хийх үед гадаа харанхуй байсан ба хулгайлж авсан аккумляторуудыг өмнөх аккумляторуудыг зарж борлуулсан айлд очиж, бас л тэр хүнд өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын дундуур орой 22 цагийн үед хулгайлсан аккумляторыг гурвуулаа зөөж миний машинд ачаад Сагсай сум руу явах шатахуун түгээх станцын хажууд нэг айлд очиж буулгаж өгсөн. Дараа нь 2018 оны 12 дугаар сар дундуур хулгайлсан аккумляторыг мөн адил өмнөх айлд очиж буулгаж өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын дунд үед хулгайлсан аккумляторуудыг Сагсай сум руу явах Монрад шатахуун түгээх станцын хажууд нэг айлд очоод өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ж.И ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын дундуур нэг өдрийн шөнө 00 цаг өнгөрч байхад үл таних гурван залуу манай гэрт 18 ширхэг аккумлятор авч ирж, нэг ширхгийг нь 30.000 төгрөгөөр зарж, мөнгийг нь бэлэн аваад явсан.

...Дараа нь 2018 оны 12 дугаар сарын дундуур нөгөө залуучууд дахин 15 ширхэг аккумляторыг орой 19 цаг өнгөрч байхад манай гэрт авч ирж, мөн л нэг ширхгийг нь 30.000  төгрөгөөр зараад мөнгийг нь бэлэн аваад явсан. Уг залуучуудаас урьд өмнө бусад эд зүйл худалдаж авч байгаагүй. Би тэр залуучуудыг танихгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас:

1.Шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын дунд үед, мөн 2018 оны 12 сарын дунд үед тус тус Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Тэнэгэр алтан тоосго” ХХК-ны тоосго шатаадаг үйлдвэрийн манаачаар тусгайлан хамгаалуулсан хуучин агуулах дотор тавьсан байсан цахилгаан тэрэгний 33 ширхэг аккумляторыг хулгайлж, М.А ын эзэмшлийн 00-00 БӨА улсын дугаартай “Элентра” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч яваад тухайн шөнө хуучин эд зүйлд худалдан авдаг дамын наймаачин Ж.И ад худалдан борлуулж хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн тус тус гэм буруутайд,

2.Шүүгдэгч Ж.И  нь 2018 оны 12 дугаар сарын дундуур шөнийн цагаар Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нар авч ирж зарсан 15 ширхэг аккумлятор, мөн 2018 оны 11 сарын дунд үед шөнийн цагаар Х.Ө , З.Б  , М.А  нар авч ирж зарсан 33 ширхэг аккумлятор нь гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж тэдгээр аккумляторуудыг удаа дараа хямд үнээр худалдан авч, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж.И ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Б , С.Т , Д.А  нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн талд маргаж мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А , Ж.И  нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А , Ж.И  нь гэм буруугийн талаар мөн маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж.И ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй гэж үзнэ.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарын гэм буруутай үйлдлийн улмаас “Тэнэгэр алтан тоосго” ХХК-нд нийт 8.340.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс “Тэнэгэр алтан тоосго” ХХК-ны хулгайд алдсан гэх 33 ширхэг аккумляторыг шүүгдэгч Ж.И аас эд мөрийн баримтаар тооцож хураан авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр хохирогчид буцааж өгсөн тул хохирогч “Тэнэгэр алтан тоосго” ХХК-ны захирал Ж.Ж аас нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн,

мөн шүүгдэгч Ж.И  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ө ийн эцэг эхээс 990.000 төгрөгийг төлүүлж авсан тухай мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А , Ж.И  нар бусдад төлөх төлбөргүй байна.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А  нарыг 2 жил, 2 сарын хугацаагаар, Б.А ыг 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И ыг 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэх, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Х.Ө  , Б.А  нарын өмгөөлөгч Х.Б ээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн Тусгай ангид  заасан гэмт хэргийн шинжид хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Шүүгдэгч Х.Ө  , Б.А  нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой. Мөн шүүгдэгч нарын хувийг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж улсын яллагчаас санал болгож байгаа ялыг багасгаж өгөх, мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2-д Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасан. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-д заасан аль нэг албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэж байна хэмээн,

Шүүгдэгч З.Б  , М.А  нарын өмгөөлөгч С.Т ээс шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял оногдуулах, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2-д зааснаар шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-д заасан аль нэг албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой хэмээн,

Шүүгдэгч Ж.И ын өмгөөлөгч Д.А ээс шүүгдэгч Ж.И ад ял оногдуулахад хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчаас санал болгосон 6 сарын хорих ялыг 6 сараар тэнсэж өгөхийг хүсэж байна хэмээн эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул мөн хуулийн Долоодугаар бүлэг, 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээг шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарын хувьд хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч Ж.И ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А , Ж.И  нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд ял шийтгэлтэй болох нь бүртгэгдээгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А , Ж.И  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж /шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарын үйлдэлд/ үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд авч үзэв.

Мөн шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нар  гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэсэн тул мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарын тус бүрийн үйлдэлд нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А , Ж.И  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан,  мөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Ө ийг 1 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч З.Б  , М.А  нарыг 1 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.А ыг 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолд дурдав.

Шүүгдэгч Ж.И ад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нар шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох, шүүгдэгч Ж.И  шунахай сэдэлтээр эд зүйлийг хямд үнээр худалдан авч, үнэ нэмж ашиг олох санаа зорилго нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.

4.Бусад асуудлаар.

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А , Ж.И  нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн хэрэгт иргэн Д-ийн М ын Hyundai Elantra маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгсэл, түүний гэрчилгээ, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хамт өмчлөгч болох Д-ийн Мад буцаан олгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 төгрөгийг буюу шүүгдэгч Х.Ө ээс 105.000 төгрөг, шүүгдэгч З.Б  ээс 105.000 төгрөг, шүүгдэгч М.А аас 105.000 төгрөг, шүүгдэгч Б.А аас 85.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж, улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Х-гийн Ө, Уах овогт З-ийн Б, М овогт М-ын А, Н овогт Б-гийн А  нарыг бүлэглэж тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- мөн шүүгдэгч Т овогт Ж-гийн И ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Ө ийг 1 (нэг) жил 5 (таван) сарын хугацаагаар, шүүгдэгч З.Б, М.А  нарыг 1 (нэг) жил 3 (гурван) сарын хугацаагаар, шүүгдэгч Б.А ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө т оногдуулсан 1 (нэг) жил 5 (таван) сарын, шүүгдэгч З.Б  , М.А  нарт оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурван) сарын, шүүгдэгч Б.А д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И ад хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.И ад 1 (нэг) жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.И  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ж.И ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

8. Энэ хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А , Ж.И  нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Д-ийн М ын Hyundai Elantra маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгсэл, түүний гэрчилгээ, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хамт өмчлөгч болох Д-ийн М-д буцаан олгосугай.

10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө , З.Б  , М.А , Б.А  нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 төгрөгийг буюу шүүгдэгч Х.Ө ээс 105.000 төгрөг, шүүгдэгч З.Б  ээс 105.000 төгрөг, шүүгдэгч М.А аас 105.000 төгрөг, шүүгдэгч Б.А аас 85.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.И ад урьд авсан хувийн хувийг баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ө, З.Б, М.А , Б.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, шүүгдэгч Х.Ө, З.Б, М.А , Б.А нарын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.И ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Ө , З.Б, М.А, Б.А  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.Т