| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 150/2025/00332/И |
| Дугаар | 208/МА2026/00009 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 208/МА2026/00009
| 2026 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 208/МА2026/00009 |
Х******* аж ахуйн ******* ТӨХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 150/ШШ2025/00363 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Х******* аж ахуйн ******* ТӨХХК,
Хариуцагч ******* ******* БГБХ нөхөрлөлд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 8,747,400 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ /цахим/-ийг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:
Х******* аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Х******* аж ахуйн ******* ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. Х******* аж ахуйн ******* ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ******* ******* ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 5,831,600 төгрөг байна. Үүнд:
2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ТТТ-2015/181 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ 7,435,290 төгрөг бөгөөд урьдчилгаа 1,603,690 төгрөгийг төлж, 4 жилийн хугацаатай үлдэгдэл 5,831,600 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 2,915,800 төгрөг болно.
Иймд Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,831,600 төгрөг, алданги 2,915,800 төгрөг, нийт 8,747,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах; Иймд Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 8,747,400 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх Сэлэнгэ аймгийн ******* суманд төмс хүнсний ногоо тариалдаг. Х******* аж ахуйг дэмжих сангаас 7,435,290 төгрөгийн үнэ бүхий Төмс, хүнсний ногоо хураагчийг санхүүгийн түрээсийн гэрээгээр зээлээр худалдан авсан нь үнэн. Гэрээ байгуулах үед урьдчилгаа 1,603,690 төгрөгийг төлсөн ба гэрээний үүргийн дагуу 5,831,600 төгрөгийг хугацаанд нь төлсөн. Олон жил өнгөрсөн тул ямар дансанд яг хэдэн сарын хэдний өдөр мөнгөө шилжүүлж төлбөр хийснээ сайн санахгүй байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлөлтийг шаарддаг байсан ба шаардлагын дагуу зээлээ төлж байсан болно. Тухайн үед ажил хариуцаж байсан ажилтан нь зээлийн эргэн төлөлтийн санхүүгийн баримтыг гэрээнд хавсаргаж хаалт хийгээгүй байна гэж үзэж байна.
Манай ******* ******* нөхөрлөл Х******* аж ахуйг дэмжих сантай 2015 онд гэрээ байгуулсан гэрээний хугацаа 2019 онд дуусгавар болсон. Иргэнийн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байна. Х******* аж ахуйн ******* ТӨХХК-ийн шүүхэд санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,747,40 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 150/ШШ2025/00363 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар Х******* аж ахуйн ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* нөхөрлөлд холбогдох 8,747,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 16 дахь заалтад Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж заасан Үүнээс харахад талууд зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно. 2015 оноос хойш нэхэмжлэгч байгууллагын хуулийн мэргэжилтнүүд жил бүр ******* ******* нөхөрлөлийн захиралтай уулзаж, тооцоо нийлэх гэхээр цаг агаарын нөхцөл байдлын улмаас алдагдалд орсон, төлөх боломжгүй гээд тооцоо нийлэхгүй, төлөхгүй байсан учраас 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х******* аж ахуйн ******* төрийн өмчит ХХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд хариуцагчтай байнгын тооцоо нийлэх санал тавьж байсан. 2015 оноос хойш тооцоо нийлэх хүсэлт тавьж байсан боловч наад өр чинь надад хамаагүй гэдэг байдлаар харьцдаг байсан.
Нэхэмжлэгч байгууллагын хувьд х******* аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, иргэдэд зээл олгодог бөгөөд тухайн бизнесийн онцлог нь цаг агаарын байдал ихээр нөлөөлдөг буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн 2019 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч байгууллагууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон. Энэ байдлаар хариуцагч байгууллагыг дэмжиж, үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд удаа дараа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд хариуцагч байгууллагын хувьд х******* орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг тул аливаа харилцаа бичгийн хэлбэрээр бус аман байдлаар явж ирснийг өөртөө давуу байдал болгон ашиглаж, үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн зүгээс Иргэний хуулийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасныг баримтлан шударга ёсны зарчим, үүрэг заавал биелэгдэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх бүрэн эрхтэй. Гэтэл зөвхөн нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давууд үзэж, хэргийн нөхцөл байдал, үүссэн болон үүсэж болох үр дагаврыг үл харгалзан гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 150/ШШ2025/00363 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Хэргийн үйл баримтын талаар:
Талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төмс, хүнсний ногоо хураагч техник худалдан борлуулах санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ гэж нэрлэсэн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 7.435.290 төгрөгийн үнэ бүхий төмс, хүнсний ногоо хураагч нэг ширхэг эд хөрөнгийг түрээслэгчийн ногоо тариалах үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, гэрээний хугацаа 4 жил буюу 48 сар байх, нийт үнийн дүнгийн 20 хувь буюу 1.457.900 төгрөгийг түрээслүүлэгч талд төлөх, үлдэгдэл төлбөр болох 80 хувь буюу 5.831.600 төгрөгийг 2016-2019 оны хугацаанд хэсэгчлэн төлж дуусгах, хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
7.Хэргийг судлан үзээд дүгнэх нь:
Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах гомдлын үндэслэл нь гэрээний үүргийн биелэлт нь одоог хүртэл биелэгдээгүй, нийт 8,747,400 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, ...хариуцагч ******* ******* БГБХ нөхөрлөл нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй ..., өөрийн үүргээ биелүүлээгүй зээлдэгч талд илүү боломжийг олгосон шийдвэр гаргасан...гэх агуулга бүхий хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байх тул гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэдийгээр талууд нь гэрээ-г Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний агуулга, түүнд тусгасан нөхцөл зэрэг нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Зээлээр эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч тал худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн боловч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч буюу худалдагч нь төмс, хүнсний ногоо хураагч техникийн үнийн үлдэгдэл болох 8,747,400 төгрөгийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч тал нь талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээний хариуцлага болох алданги зэргийг гаргуулахаар шаардсан байх ба анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хавтас хэргийн 10-15 дугаар талд авагдсан Хүнс, х******* аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаар Х******* ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар Х******* аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоол, мөн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Х******* аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай тогтоол, ХАА, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/553 тоот тушаал, ХАА-н ******* ХХК-ийн ТУЗ-ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоол, ХАА-н *******йн ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаас үзвэл: Х******* аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага...г Х******* аж ахуйг дэмжих санд балансаас балансад, 2023 оны 10 дугаар сарын 20-нд ХАА-н дэмжих санг татан буулгаж, ХАА-н ******* ТӨХХК-д балансаас балансад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж, Х******* аж ахуй-н ******* ТӨХХК-д улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчлан зохицуулсан.
Харин хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг Иргэний хуулийн 72, 76 дугаар зүйл, заалтаар зохицуулсан ба хуулийн 72.1-д хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, 76.1-д шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж тус тус заасан.
Энэ хэргийн хувьд хавтаст хэргийн 17-19 дугаар талд авагдсан гэрээнээс үзэхэд: гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болохоор байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байна.
Гэвч уг хугацаанаас өмнө Засгийн газрын тогтоол гарсан байх тул энэ үеэс Х******* аж ахуйг дэмжих сангийн ажлын алба, түүнчлэн ХАА-н ******* ТӨХХК-д Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгч ХАА-н ******* ТӨХХК нь хөөн хэлэлцэх хугацааны дотор гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Харин Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөх хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хариуцагч нь гэрээ байгуулж, 7,435,290 төгрөгийн үнэ бүхий төмс, хүнсний ногоо хураагч техникийг 1,457,900 төгрөгийг төлж хүлээн авсан, үлдэгдэл 5,831,600 төгрөгийг 4 жилийн хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 28-нд төлж барагдуулахаар тохирсон болохоо хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргаагүй.
Харин уг төлбөрийг төлж барагдуулсан, баримтаа олохгүй байгаа, гэрээний хугацаа дууссан гэсэн тайлбарыг анхан шатны шүүхэд бичгээр гаргаж маргасан. /хх-37-р тал/,
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн анз авах эрхээ алдах үр дагавар үүснэ.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ /хх-17-19/-ний 16 дахь заалтад Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж заасан байх ба хариуцагч тал үнэхээр төлбөрийг гэрээний дагуу төлж дуусгасан баримтаа шүүхэд ирүүлээгүй тул төлбөрийг төлсөн банкны хуулга баримтаа авч очин уг шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахад энэхүү магадлал саад болохгүй.
Мөн нэхэмжлэгч талаас дээрх гэрээний заалтын дагуу зээлийн гэрээг талууд хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар үндэслэлгүй гэрээг хугацаатай байгуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2015 оноос хойш нэхэмжлэгч байгууллагын хуулийн мэргэжилтнүүд жил бүр ******* ******* нөхөрлөлийн захиралтай уулзаж, тооцоо нийлэх гэхээр цаг агаарын нөхцөл байдлын улмаас алдагдалд орсон, төлөх боломжгүй гээд тооцоо нийлэхгүй, төлөхгүй байсан учраас 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х******* аж ахуйн ******* төрийн өмчит ХХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд хариуцагчтай байнгын тооцоо нийлэх санал тавьж байсан гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаарх холбогдох баримтуудаа ирүүлээгүй, нэхэмжлэгч тал гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч талаас шаардах энэ үүргээ хэрэгжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, хариуцагчийн тайлбар зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 8,747,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 150/ШШ2025/00363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтанд:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,747,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х******* аж ахуйн ******* төрийн өмчид ХХК-д олгосугай гэж,
2 дахь заалтыг:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ******* бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид 154,908 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол гаргахгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ