| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2025/00323/И |
| Дугаар | 208/МА2026/00010 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 208/МА2026/00010
| 2026 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 208/МА2026/00010 |
“Х******* аж ахуйн *******” ТӨХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00388 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Х******* аж ахуйн *******” ТӨХХК,
Хариуцагч “Т******* *******” БГБХ нөхөрлөлд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 145,194,946 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
“Х******* аж ахуйг дэмжих сан” нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг “Х******* аж ахуйн *******” ТӨХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. “Х******* аж ахуйн *******” ТӨХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. “Т******* *******” нөхөрлөл нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 96,796,631 төгрөг байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1. 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн *********** дугаар барьцаат зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 74,219,411 төгрөг, алданги 37,109,705 төгрөг, нийт 111,329,116 төгрөгийг,
2. 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2012 оны хаврын тариалалтад д******* түлш олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,930,650 төгрөг, алданги 965,175 төгрөг, нийт 2,895,825 төгрөгийг,
3. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2014 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 14,080,000 төгрөг, алданги 7,040,000 төгрөг, нийт 21,120,000 төгрөгийг,
4. 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Д******* түлш/211 Газар тариалангийн үйлдвэрлэлд д******* түлшийг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,402,000 төгрөг, алданги 1,701,000 төгрөг, нийт 5,103,000 төгрөгийг,
5. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны ********* дугаар 2015 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,909,550 төгрөг, алданги 954,775 төгрөг, нийт 2,864,325 төгрөгийг,
6. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ********** дугаар 2015 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 606,200 төгрөг, алданги 303,100 төгрөг, нийт 909,300 төгрөгийг,
7. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ********* дугаар 2016 оны хаврын тариалалтад үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,128,000 төгрөг, алданги 4,564,000 төгрөг, нийт 13,692,000 төгрөгийг,
8. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ********* дугаар 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 495,000 төгрөг, алданги 247,500 төгрөг, нийт 742,500 төгрөгийг,
9. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ********** дугаар 2014 оны хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 280,000 төгрөг, алданги 140,000 төгрөг, нийт 420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
10. 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ************** дугаар 2013 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөгийг,
11. 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ************* дугаар 2013 оны зуны уринш боловсруулалтад д******* түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,750,000 төгрөг, алданги 875,000 төгрөг, нийт 2,625,000 төгрөгийг,
12. 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *************** дугаар 2011 оны хаврын тариалалтад д******* түлш олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,854,000 төгрөг, алданги 927,000 төгрөг, нийт 2,781,000 төгрөгийг,
13. 2016 оны 9 дугаар сарын 14-ний өдрийн ************** дугаар 2016 оны ургац хураалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 935,000 төгрөг, алданги 467,500 төгрөг, нийт 1,402,500 төгрөгийг,
14. 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ************ дугаар 2012 оны хаврын тариалалтад зориулж олгох хөр, гербицидны гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,656,000 төгрөг, алданги 828,000 төгрөг, нийт 2,484,000 төгрөгийг,
15. 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *************** дугаар 2010 оны элит үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,606,500 төгрөг, алданги 803,250 төгрөг, нийт 2,409,750 төгрөгийг,
16. 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *************** дугаар 2010 оны уринш боловсруулалтад д******* түлш олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,158,400 төгрөг, алданги 1,579,200 төгрөг, нийт 4,737,600 төгрөгийг,
17. 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ********** дугаар 2013 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,899,000 төгрөг, алданги 949,500 төгрөг, нийт 2,848,500 төгрөгийг
18. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн *********** дугаар 2014 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 947,600 төгрөг болно. Мөн Тус гэрээний дагуу 300,06 га Т******* ******* БНН-ийн газрын гэрчилгээтэй, 170900089 дугаар газрыг барьцаанд тавьсан болно. Иймд Ш-Х-ХӨ/2014-24 дугаар 2014 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,895,200 төгрөг, алданги 947,600 төгрөг, нийт 2,842,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
Хариуцагч 193,807,216 төгрөгөөс 48,612,269 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл үндсэн төлбөр 145,194,946 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 145,194,946 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Үндсэн зээл 129,204,911 төгрөг, алданги 64,602,305 төгрөг. Үүнээс 48,612,269 төлж үлдэгдэл 145,194,946 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартаа:
“Х******* аж ахуйн *******” ТӨХК”-ийн нэхэмжлэлтэй “Т******* *******” БНН-д холбогдох иргэний хэрэгт хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 145,194,946 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн шаардах эрхийн хугацаа дууссан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуус ч шаардах эрхгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00388 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т******* *******” БГБХН-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 145,194,946 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч “Х******* аж ахуйн *******” ТӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х******* аж ахуйн *******” ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “Х******* аж ахуйн *******” ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 883,924 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдэн, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.6 дахь заалтад “Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно” гэж заасан Үүнээс харахад талууд зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно. 2009 оноос хойш нэхэмжлэгч байгууллагын хуулийн мэргэжилтнүүд жил бүр “Т******* *******” нөхөрлөлийн захиралтай уулзаж, тооцоо нийлэх гэхээр “цаг агаарын нөхцөл байдлын улмаас алдагдалд орсон, төлөх боломжгүй” гээд тооцоо нийлэхгүй, төлөхгүй байсан учраас 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
“Х******* аж ахуйн *******” төрийн өмчит ХХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд хариуцагчтай байнгын тооцоо нийлэх санал тавьж байсан. Түүнчлэн 2019 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч байгууллагууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон. Энэ байдлаар хариуцагч байгууллагыг дэмжиж, үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд удаа дараа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд хариуцагч байгууллагын хувьд х******* орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг тул аливаа харилцаа бичгийн хэлбэрээр бус аман байдлаар явж ирснийг өөртөө давуу байдал болгон ашиглаж, үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн зүгээс Иргэний хуулийн 82.4 дэх хэсэгт “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасныг баримтлан шударга ёсны зарчим, үүрэг заавал биелэгдэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх бүрэн эрхтэй.
Гэтэл зөвхөн нэг талын эрх. хууль ёсны ашиг сонирхлыг давууд үзэж, хэргийн нөхцөл байдал, үүссэн болон үүсэж болох үр дагаврыг үл харгалзан гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00388 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гомдлын нэг дэх агуулгад зээлийг бүрэн төлж тооцоо нийлж гэрээг дүгнэснээр дуусгавар болно. үүнээс харахад хугацаагаагүйгээр байгуулсан, заавал биелэгдэх шинжтэй гэх агуулгаар гомдлоо гаргасан байдаг
Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэснээс үүрэг дуусгавар болох гэж байгаа. Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээс үүрэг дуусгавар болдог. Хуульд заасан үүрэг дуусгавар болохтой холбоотой зүйл заалтыг гэрээний 1.6-д тусгасан буюу төлбөр тооцоогоо нийлж гэрээ дүгнэж дуусгавар болно гэж заасан. Энэ зүйл заалтыг хугацаагүй байгуулсан заавал биелэгдэх шинжтэй гэж гаргасан гомдол нь үндэслэлгүй. Гэрээ болгон үүрэг нь биелэгдэж байж, төлбөр тооцоо нийлж байж дуусгавар болдог. Тогтоосон хугацаандаа биелүүлээгүй бол шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлдэг. Энэ зүйл заалтыг ингэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Талуудын хооронд 2009 оноос 2018 оны хооронд 18 гэрээ байгуулсан. Гэрээ тус бүр дээр төлбөр төлөх хугацааг тогтоосон. Дийлэнх гэрээний 1.3 дахь хэсэгт төлбөр төлөх хугацааг тохирсон. Зарим гэрээ дээр 1.2 дахь заалтад тусгасан байдаг. Төлөх хугацаа дээр гэрээ байгуулсан оны намар буюу 2009 онд гэрээ байгуулсан гэхэд 2009 оны 10 юм уу, 11 сард төлөх хугацаа нь болсон байдаг. 2010 онд гэрээ байгуулсан бол уг гэрээний төлбөр төлөх хугацаа 10 юм уу, 11 сард байдаг. Хугацааг гэрээнд хангалттай тусгасан байгаа. Тэгэхээр хугацаагүйгээр байгуулсан гэдэг нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх хугацаа өнгөрснөөс шаардлага гаргах хугацаа тоологдож байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.
Гомдлын агуулгын хоёрт 2009 оноос хойш жил бүр тооцоо нийлье гэхээр цаг агаарын нөхцөл байдлын улмаас алдагдалд орсон төлөх боломжгүй, тооцоо нийлэхгүй байсан. 2009 оноос хойш тооцоо нийлэх саналыг тавьсан гэж гомдол дээр агуулгаа бичсэн байсан.
Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа анх удаа хариуцагчтай холбогдсон байдаг. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хариуцагчтай холбогдож байгаагүй.
Гомдлыг харахад нэг дэх агуулга дээр хугацаагүй байгуулсан гэдэг ч дараа нь нэмэлт хугацаа тогтоосон гэж агуулгын хувьд ойлгомжгүй зүйлүүд байдаг. 2009-2016 оны хооронд байгуулсан гэрээнүүд байгаа. Хамгийн сүүлд буюу 2016 онд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 11 дүгээр сард дууссан. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахад цар тахал, хөл хорио, давагдашгүй хүчин зүйл гараагүй байсан.
Хамгийн анх буюу 2009 онд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 12 жил болсон байна. 2016 онд байгуулагдсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 5 жил болсон байна. Тийм учраас 5-12 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сэргээж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан нь нийцэхгүй байна гэж харж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй “Х******* аж ахуйн *******” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч “Х******* аж ахуйн *******” ТӨХХК-ийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ** ** ** П******** ХХК нь хариуцагч “Т******* *******” БГБХН-д холбогдуулан 18 удаагийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 145,194,946 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцагч “Т******* *******” БГБХНөхөрлөл нь Тариалан эрхлэлтийн дэмжих сантай байгуулсан 18 удаагийн зээлийн болон барьцааны гэрээг баримтаар шүүхэд ирүүлжээ.
Тухайн гэрээнийхээ үүргийн биелэлтийг “Тариалан эрхлэлтийн дэмжих сан” нь гэрээний нөгөө тал болох “Т******* *******” БГБХНөхөрлөлөөс шаардах эрхтэй.
Гэтэл Х******* аж ахуйн *******” ТӨХХКомпани нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн бусадтай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд “Х******* аж ахуйн *******” ТӨХХК нь “Тариалан эрхлэлтийн дэмжих сан” татан буугдаж түүний эрх Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгчид шилжсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Ийнхүү “Тариалан эрхлэлтийн дэмжих сан”-гийн шаардах эрх нэхэмжлэгч “Х******* аж ахуйн *******” ТӨХХК нь шилжсэн эсэх нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь тодорхойгүй байхад түүний гаргасан нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзах атал түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нь “Т******* *******” БГБХНөхөрлөлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 150/ШШ2025/00388 дугаартай шийдвэрийн хүчингүй болгож, “Х******* аж ахуйн *******” ТӨХХК-ний хариуцагч нь “Т******* *******” БГБХНөхөрлөлд холбогдох заалтын гэрээний үүрэг 145,194,946 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч “Х******* аж ахуйн *******” ТӨХХК нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
Bottom of Form