Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 085

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, шүүгч Х.Т, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ц нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч, Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б ,

иргэдийн төлөөлөгч С.Д ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д ,

шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б гаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З  овогт Ц гийн Б д холбогдох 1835004460245 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдохоос өмнө Увс аймгийн Улаангом сумын Соёлын төвд харуул ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн 13-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З  овогт Ц гийн Б , регистрийн дугаар ОЮ65000000.

Шүүгдэгч Ц.Б ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 905 тоотод байрлах иргэн Н.Ц гийн гэрт хохирогч Б.С ын биеийн толгой тус хэсэгт нь гараараа зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б аас мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 20-ны өглөө Б.С  ээлжийн ажилдаа ирсэн. Би 12 дугаар сарын 20-ны өдөр аймаг орох ажилтай байсан. Бид 2018 оны 12 дугаар сарын 20-ны өглөө нүүрс буулгасан. Миний эцэг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бурхан болсон байсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 жил болох гэж байсан. Аав ойр ойрхон зүүдэнд ороод байна гэж хэлсэн.

Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аймаг ороод Б.С ын гэрт очсоны дараагаар нь караокед 1-2 цаг суусан. Караокегээс гараад Ц гийн гэрт очиж суусан. Тэр үед Б.С  надад “чамд юу байгаа вэ, аав чинь нас барсан, аавын чинь оршуулгын ажилд би оролцсон” гэж хэлж хэлсэн. Тэр үед уур хүрээд түлхсэн. Тэгээд С  би явна гэхээр нь таксинд суулгаад явуулсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Замдаа юу болсныг би мэдэхгүй гэв.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л аас мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр ажлаас бууж ирэх ёстой байсан. Ажлаас бууж ирсний дараа аймгийн төвөөс 30 километрийн зайтай газарт байдаг ээжийнхээ гэр лүү машинд дайгдаад явахаар болсон байсан. Тэгээд утас нь холбогдохгүй байхаар нь 2 хүүхдээ авч, ахын машинаар ээжийн гэр лүү явсан. Замдаа явж байхад нөхөр маань залгаад дараагийн харуул ирээгүй тул оройтчихлоо, та нар гарч явсан уу гэж асуусан. Тэр үеэр улирлын амралт эхэлсэн байсан ба манай дүү хүүхдүүдээ авахаар ирэх гэж байсан болохоор дүүгийн машинаар ирээрэй гэж хэлэхэд заал чимэглэх ажилтай байна, очиж чадахгүй байх гэж хэлсэн. Дараа нь дахиж залгахад нэлээд шуугиантай, эмэгтэй хүний дуу гарч байсан. Тухайн үед ажил дээрээ очно гэхээр ажил дээрээ байгаа байх гэж бодоод хаана байгаа талаар тодруулж асуугаагүй. Хадам эгч “ирээд хоол идээрэй” гэж хэлэхээр нь би ээжийн гэр лүү явж байна, нөхөр, хүүхэд үлдсэн байгаа, дуудаад хоол өгөөрэй гэж хэлсэн.

Хадам эгч 12 цагийн үед утсаар ярихад нөхөр маань “би гэрээс гарч явж байна, ажилтай болчихлоо, очиж чадахгүй” гэж хэлсэн байна. Тэр хугацаанаас хойш холбоогүй байж байсан. 15 цагийн үед манай хүүхэд залгаж “аавыг такси авч ирлээ, их согтуу байна. Ямар нэг зүйл хэлэхгүй байна. Таксины жолооч бид хоёр арай гэж гэрт орууллаа. Би 15 цагаас давтлагатай явмаар байна” гэж хэлсэн. Би тэгээд “гэр халуун байна уу” гэж асуухад “гэр халуун байна” гэж хэлсэн. “Аавыгаа хажуу тийшээ харуулаад хэвтүүлээрэй” гэж хэлэхэд “хажуу тийшээ харуулж хэвтүүлсэн” гэсэн. Тэгээд манай хүүхэд давтлагаас ирэхэд хэвтүүлсэн газартаа ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэсэн. Би 17 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан. Орой манай хүүхэд аавынхаа утаснаас залгаад “ээжээ аав ямар нэгэн хөдөлсөн шинж байхгүй. Миний хэвтүүлсэн газарт хэвтэж байна” гэсэн. Тэр үеэр би “аавыгаа сэрээж, татаж үзээрэй” гэхэд, хүүхэд маань “аавын хамраас бор өнгийн зүйл гарч, дэвсгэрт гоожсон байн”а гэж хэлсэн. Тэгээд “нойтон алчуураар биеийг нь арчсан гэсэн ч сэрэхгүй байна” гэсэн. Хадам эгч ирээд түргэн дуудсан байсан. Бид нар хөдөөнөөс ирэхэд түргэн ирээд аваад явж байсан. Эмнэлэгт очиж үзүүлэхдээ тархины хүнд гэмтэлтэй гэсэн онош гарсан. Маргааш өглөө нь хотоос эмч дуудсан боловч нөхөр маань ухаан орохгүй байсан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед бурхан болсон. Мөрдөн байцаагч тухайн үед гарсан бодит зардлыг хэлэх байх гэж ойлгоод тухайн үед гарсан оршуулгын зардал болон цалингийн зээлийг төлсөн байсан. Тэр 2 баримтыг өгсөн байгаа. Хамт ажилладаг, ах, дүү шиг хүмүүс байсан учраас нэг айхавтар зүйл нэхэмжлээгүй. Сэтгэлээрээ гарсан хохирлыг төлж өгөх байх гэж бодоод, баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Оршуулгын зардалд 4.000.000 төгрөг орчим гарсан. Цалингийн зээл 1.500.000 төгрөг байсан. Би гарсан баримтуудыг л өгсөн байгаа. Тийм зардал гарсан гэдгийг мөрдөн байцаагчид хэлсэн байгаа. Мөрдөн байцаалтын явцад 4.176.000 төгрөгийн хохирол барагдуулсан гэв.

- Шүүгдэгч Ц.Б аас хохирлын мөнгө 2.676.000 төгрөг төлсөн талаарх ХААН банкны 8 хуудас бүхий мөнгөн шилжүүлгийн баримтууд.

Хоёр. Эрүүгийн 1835004460245 дугаартай хэргээс:

1. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: ...”Хэрэг учрал болсон гэх газар нь Улаангом сумын 7 дугаар багийн нутаг 9-16 тоот хаягтай ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан хаалга бүхий хашаа байв. ...Хашааны ертөнцийн зүгээр зүүн талд хашаа дагуулж барьсан 1 давхар байшин байх ба байшингийн хаалга нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан, хаалгаар ороход үүдний таамбар жижиг өрөө байх ба эд хогшил эмх цэгцтэй хурааж тавьсан байв. Уг хаалганы харалдаа эсрэг талд дахин нэг модон хүрэн өнгөтэй хаалга байх ба уг хаалгаар ороход байшингийн гал тогоотой холбоотой үүдний урт өрөө байв. ...Хаалганаас 1.46 метр зайд эрээн хивсний зүүн захад 30x13 см талбайг хамарсан бор өнгийн зүйлээр бохирлогдож норсон байдалтай байв. Уг цэгийг А үсгээр тэмдэглэв. Уг газарт С ын хэвтэж байсан толгой хэсэг нь байрлаж байсан хэмээн гэрч М  заав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-10 дугаар хуудас/,

2. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

3. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл: “...Духны баруун хэсэгт 3.5x1.7 см хүрэн өнгийн туяатай, дунд хэсэгт нь жижиг хэмжээний өнгөц зулгаралттай. ...өвчүүний дунд хэсэгт 8x4.5 см талбайд зэрэгцэж байрласан 10 см орчим улайлтуудтай. Хуйхыг нээхэд духны баруун хэсгээс хойш үргэлжилсэн голын шугам руу чиглэсэн 14x5 см хэмжээтэй цус хуралттай. Гавлыг нээхэд хатуу хальс бүтэн, хатуу хальсны дээр цус хуралтгүй, хатуу хальсны доор тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан, ялангуяа зүүн талын дух зулайн урд хэсгийг  хамарсан  хатуу хальсны доор цусан  хураатай.   Уг  цусан  хураа  нь бүлэгнэсэн боловч тогтоцгүй, зарим хэсэгтээ хатуу хальсанд бага зэрэг наалдсан бүлэгнэсэн  цус  нь  50  мл  шингэн   цус  30  мл  орчим  байна.   Мөн  баруун  тал бөмбөлгийн суурь хэсэгт нимгэн бүлэгнэсэн цус наалдсан. Гавал ясыг дотор талаас нь шалгахад духны баруун хэсгээс буюу баруун нүдний ухархайн дээд хэсгээс голын шугам руу чиглэсэн титэм заадас хүрсэн, титэм заадаснаас суман заадасны дагуу үргэлжилсэн  10 см орчим хугаралтай, хугарлын ирмэг ангайсан. Суман заадсаараа салсан, баруун зүүн чулуулаг ясны орой хэсэгт 2.5х1см хэмжээний хурц ирмэг бүхий нимгэн ястай, баруун нүдний ухархайн дээд хана бүтэн бусад ясанд хугарал үгүй. Уг хугарлууд нь шинэ хугарал байв. Тархи 21x18x7.5 см хэмжээтэй, их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсэгт 1.7х2 см, орой хэсэгт 2.5x0.5 см, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалттай” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 11-20 дугаар хуудас/,

4. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл: “...С ын хэрэг гарах үед өмсөж байсан хувцас болох ногоон өнгөтэй хиймэл дотортой куртик 1 ш, саарал өнгөтэй ноосон цамц 1 ш, хар саарал өнгийн өмд 1 ш, саарал өнгийн ноосон өмд 1 ш, хөх өнгийн дотоож 1 ш, хар өнгийн ноосон малгай 1, гар утас 1 ширхэг зэргийг С ын эхнэр Ч.Л аас хураан авч үзлэг шинжилгээ хийлгэхээр Улаангом сумын 7 дугаар багийн нутаг 9-16 тоот байшингаас хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

5. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эд мөрийн баримтаар Ц.Б ын ашиглаж байсан Jinsli загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

6.  Хохирогч Б.С ын өмсөж байсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,

7. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.С ын биеэс авсан 6 мл цусны дээжийг нэгдсэн эмнэлгийн эмч Д аас хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

8. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын замын хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудас/,

9. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эд мөрийн баримтаар хураан авсан: “...яллагдагч Ц.Б ын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмсөж явсан хар өнгийн куртик 1 ширхэг, шар өнгийн ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн ноосон фудволк 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, урт түрийтэй савхин гутал 1 хос” зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/,

10. 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Монгол банкны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

11. Монгол банкны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

12. 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Ану нэрийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,

13. 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Соёмбо караокегийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,

14. 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр “Gold” караокены хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

15. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс талийгаач Б.С од эмчилгээ хийгдсэн баримт болох нэгдсэн эмнэлгийн дуудлага хүлээн авсан бүртгэл, өвчтөн хүлээн авсан бүртгэл, эрэмбийн хуудас, өвчтөний түүхийн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 84-113 дугаар хуудас/,

16. Мөрдөгчийн 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “яллагдагч Ц.Б ын эзэмшлийн Монгол гэр” битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 137-139 дүгээр хуудас/,

17. Мөрдөгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “хохирогч Б.С оос хураан авсан хувцас 7 ширхэг, гар утас 1 ширхэг, яллагдагч Ц.Б аас хураан авсан хувцас 5 ширхэг, гар утас 1 ширхэг, Монгол банкны хяналтын камерт үзлэг хийж бичлэгийг хураан бэхжүүлсэн DVD 1 ширхэг, Gold баарны камерын бичлэгт үзлэг хийж хураан бэхжүүлсэн DVD 4 ширхэг, хэргийн газрын үзлэг бичлэг, 4 зам, ТОБУ төв, Музей, Ундарга ШТС, Их наяд цогцолборын уулзвар дээрх хяналтын камерын бичлэгт үзлэг хийж бичлэгийг хураан бэхжүүлсэн DVD 1 ширхэг, шинжээчийн дүгнэлт болох DVD 1 ширхэг, хохирогч Б.С ын тархины бичлэгийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн томографын аппаратаас бэхжүүлж авсан CD 1 ширхэг” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

18. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед Сагил сумын Өндөр мод багт оршин суудаг ээж Ц ийн гэрт очихоор өөрийн хоёр хүүхэдтэйгээ болон ах Б ийн хамтаар машинтай явсан. ...11 цаг 17 минутын үед би С ын гар утас руу залгаж ярихад хажууд нь нэг эмэгтэй хүний дуу тод сонсогдож цаана нь хүмүүс дугарч байсан. Үүнээс хойш бид хоёр хоорондоо холбоо барилгүй байж байгаад өдрийн 15 цаг 20 минутад манай хүү М  86++++++ дугаарын гар утаснаас миний гар утас руу залгаж “аавыг нэг такси авч илрээ. Аав ямар ч ухаан, мэдрэлгүй согтуу ирж байна гэж хэлсэн”. Би хүүдээ “наад хүн чинь 11 цагийн үед зүгээр байсан. Хаана архи уучихдаг байна” гэж хэлсэн. М  надад “би сургууль руугаа давтлагад явах ёстой. Давтлагаас хожигдлоо” гэж хэлэхээр нь би хүүдээ “чи аавыгаа хэвтүүл, хахаж магадгүй шүү” гэж анхааруулж хэлсэн. Би нөхрийнхөө 86+++++++ дугаарын утас руу 17 цаг 26 минутанд, 20 цаг 25 минутанд залгасан боловч утсаа авахгүй байсан. 22 цаг 26 минутанд хүү М  89+++++++ дугаарын утаснаас над руу залгаж “аав өдөр ирээд хэвтсэн газраа ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байна. Миний хэвтүүлсэн хэвээрээ байна” гэж хэлэхэд нь би хүүдээ “чи аавыгаа татаад үз дээ гэж хэлэхэд хүү маань аавыгаа татаж үзчихээд амнаас нь бор өнгийн зүйл гарч дэвсгэр дээр гоожсон байна гэж хэлэхэд нь би хүүдээ нойтон алчуураар толгой цээжийг нь арчиж сэрээ гэж хэлэхэд хүү М  ээжээ аавыг нойтон алчуураар толгой цээжийг нь арчсан боловч ерөөсөө хөдлөхгүй байна” гэж хэлсэн. Би хүүгээ аав чинь амьсгалж байна уу гэж асуухад амьсгал байна та сонс гээд гар утсаараа дууг нь сонсгоход талийгаач маань хурхираад унтаж байгаа хүн шиг байсан. Тэгээд би хадам эгч О  рүү залгаж “С ын биеийн байдлын хэлээд, согтуу байх шиг байна. Та манайд очоод С ын биеийн байдлын үзээч гэж хэлсэн. Нөхөр маань хааяа уудаг боловч архи уусан үедээ тийм их унтдаггүй учраас санаа зовоод гэртээ манай гэрт эмнэлгийн 103-ын эмч нар ирчихсэн байсан. Бид нар гэрт ирэхэд С ыг гэрийн коридорын хивс нь дээр хэвтэж байхад нь О  эгч, М  хоёр өргөж орон дээр хэвтүүлчихсэн байсан. Би гэрт ороод С ын биеийг үзэхэд хурхирсан унтаж байгаа бололтой байсан. Духны баруун хэсэгт хавдсан, хавдсан хэсгээр улаан өнгөтэй болсон байсан. Өөр ямар нэгэн шарх сорви байхгүй байсан. Дуудлагаар ирсэн эмч надтай уулзаад “энэ хүн ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй ухаангүй байна. Яаралтай эмнэлэг рүү авч явах шаардлагатай байна” гэж хэлээд С ыг 01 цагийн үед аваад явсан. Эмнэлэг дээр ирээд талийгаачийг эмч нар үзэж эмчилгээ хийж зураг аваад Б  эмч надтай уулзаж “Энэ хүн тархины хүнд гэмтэлтэй байна, тархины гуравны хоёр нь харвалттай, тархи нь цуурсан байна” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагаас Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч нарыг авхуулахаар онгоцны тийз бичүүлчихсэн байж байхад 2018 оны 12 дугаар сарын 22-ны 11 цаг 15 минутын үед нас барсан. ...энэ хэргийн улмаас манай гэр бүлд их хэмжээний хохирол учирсан. Нэгдүгээрт би хань нөхрөө алдсан. 4 хүүхэд маань ааваасаа өнчирч үлдсэн. Талийгаачийн буяны ажилд зориулж 4.176.000 төгрөгийн зардал гарсан гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 145-151 дүгээр хуудас/,

19. Гэрч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Тэдний гэрт очоод цуйван хийсэн байсныг идээд Н.Ц  нь миний төрсөн өдөр гэж хэлээд надад зориулж 0,75-ын “Хар чингис” нэртэй архи худалдаж авч ирснийг уугаад дууссаны дараа манай эхнэр 0,75-ын “Чингис” нэртэй архи авч ирснийг уусан. Тэгж байтал Б.С  над руу би аав чинь аваачиж оршуулж байсан. Ц гийн доён гэж намайг доромжилсон. Тэгээд би уурласан. Тэгтэл С  миний хоёр мөр лүү түлхэж намайг дээш харуулан галын дээд талын дэвсгэр дээр унагаасан, би доороос нь түлхэж босоод С ыг дээш нь харуулж унагаагаад дээрээс нь хоёр удаа алгадсан. Тэгээд миний эхнэр болох Д , Ц гийн эхнэр О  хоёр татаж салгаж байх үед Б.С  гараа атгаж байгаад миний хамар луу цохиход, миний хамраас цус гарсан. Тэгээд О  гоожуурт ус байгаа гэхээр нь хамраа угаасан. О  Б.С од хандаж хүний ганц хүү байж болохгүй юм уу, хүнийг ингэж доромжилж болохгүй гэж хэлсэн. Тэгээд Н.Ц  нэг газарт ажилладаг хүмүүс маргалдаж, зодолдож болохгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/,

20. Гэрч О.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...бид 5 үлдээд караокегоос гарч Ц гийн гэрт очихоор болж Голдоос гарч Сама телевизийн дэргэд байдаг Ц гийн гэрт очсон юм. Замдаа би 0,75 литрийн хар Чингис нэртэй архи 1 шилийг авч Ц гийн гэрт очсон. Ц гийн гэрт 0.75 литрийн Чингис нэртэй архи авсныг хувааж ууж байтал С  Б тай маргалдаад С  нь Б д хандаж “Ц гийн доён пизда би чиний аавыг чинь аваачиж булсан” гэж хэлээд байсан. С  архи ууж согтсон үедээ Б  дандаа тэгж хэлдэг бөгөөд Б  түүнд нь их дургүйцэж уурладаг байсан. Түүнээс болж тэр хоёр маргалдаад зэрэгцэж сууж байгаад босоод С  нь Б ыг заамдаж аваад Б ыг унагаасан. Б  эргүүлээд түүний дээр гарч С ыг нэг удаа цохисон. С  буцаагаад Б ы хамар руу цохисон бөгөөд Б ы хамараас цус гарсан. Тэр хоёр хоёулаа газарт уначихсан зууралдаад байсан тул би Б ыг татаж, О  нь С ыг татаж бид хоёр тэднийг салгасан юм.

Тэр үед Ц  орон дээр суугаад байсан бөгөөд та нар одоо больцгоо. Хэл ам гаргаад зодолдож цохилдоод гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр зодолдохоо болиод архи дуусаагүй байсан боловч О  эгч морь Э  гэх хүн рүү залгаж нэг шил архи аваад ирээч гэж хэлсэн. Э  гэх хүн 0.5 литрийн архи авч ирсэн бөгөөд түүнийг нь бид хувааж ууж байтал С  гэр рүүгээ харина гэж хэлээд гарах гэхэд нь бид нар чи энд хоночих согтуу ганцаараа явдаггүй юм. Ес эхлэх гэж байхад эсвэл эхнэрээ дуудаад ирээд авчих гэж хэлээч гэхэд үгэнд орохгүй явна гээд байсан тул Э  гаргаж өгөхөөр болж түүнийг аваад гарсан. С ыг Б  нэг удаа, Б ыг С  нэг удаа тус тус цохисон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/,

21. Гэрч Ц.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...манай гэрт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад би Б , Д , С  болон манай нөхөр Ц тай тавуулаа ирсэн. Би гэртээ ирээд тухайн хүмүүст хоол хийж өгчхөөд байж байтал манай нөхөр Ц  надад 20000 төгрөг өгч энэ хүмүүст 1 шил архи авч ирж өг гэсэн. Тэгэхээр нь би “Дэмбэн” гэх дэлгүүр рүү орж 0.75 литрийн Хар чингис архи худалдан авч ирж уг хүмүүстэй бүгдээрээ хувааж уусан. Үүний дараа Д  АНУ хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн Хар Чингис нэртэй архи авч ирснийг ууж дуусгасан. Тэгээд байж байтал С  Б  руу “Аавын чинь нүхийг би ухаж байсан, оршуулганд нь оролцсон. Ц гийн доён” гэж хэлж доромжлоод маргалдаж эхэлсэн. Тэгээд С  Б ыг түлхэж орны дээр унагааж дээрээс нь гараараа Б ы толгой хэсэг рүү цохисон. Хариуд нь Б  С ыг буцааж төмөр орон дээр унагааж дээрээс цохиж байсан. Ямар ч байсан нэгнийгээ ээлжлээд цохиод байсан. Яг хаана нь цохиж байсныг тодорхой хараагүй. Уг хоёр хүн зодолдож байхад Б ы хамраас цус гарсан. ...Чи одоо гэртээ харь гэж хэлэхэд С  манай гэрээс гарч явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 157-162 дугаар хуудас/,

22. Гэрч Н.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Уг архийг ууж байгаад би нийлээн согтсон бөгөөд Б , С  нар маргалдаад нэг нэгнээ түлхээд байсан. Би тэр хооронд согтсон тул сайн санахгүй байна. Ямар ч байсан Б , С  нар хоорондоо маргалдаад нэг нэгнээ түлхэж чичиж байсан. Тэгж байтал Э  гэх залуу ирж 1 шил архи авч ирж өгөөд архинаас уухгүй байж байгаад С ыг харина гэхэд нь би Э д энэ хүнийг гаргаж хүргэж өг гэж хэлж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. С ыг хэдэн цагт явсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163-166 дугаар хуудас/,

23. Гэрч М.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...гэрээсээ өдрийн 13 цагийн үед гараад Юнителийн төвд очиход хаалттай байсан тул хариу гэр рүүгээ явж “Баялаг Од” зочид буудлын хажуу талаар явж гэрийнхээ хашаа руу ороход Ц  ахын гэрээс Э  буюу Э  гэх залуу С ыг зүүн талдаа сугадсан хашааны хаалгаар гарч явсан. Тэгээд би шууд гэр рүүгээ орсон. С ыг Э  сугадсан явж байсан. Тэр хоёр хоорондоо маргалдсан шинжгүй явж байсан. Тухайн үед би С ыг энэ хүн их согтсон юм байна гэж бодсон. Би тэр хоёрыг урдаас нь хараагүй араас нь харсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171-174 дүгээр хуудас/,

24. Гэрч Ч.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...намайг О  эгчийн гэрт очиход тэдний гэрт О , Ц , найз нь гэх Б  эхнэрийнхээ хамтаар, мөн миний танихгүй 50 гаруй насны нэг эрэгтэй нийт тавуулаа согтуу дуу дуулцгааж байсан. Тэгээд миний авч очсон 750 граммын архийг О  эгч задлаад тойруулаад бүгдээрээ ууцгаасан. Тэгээд миний авч очсон архи дуустал гэрийн эзэн Ц  түрийвчнээсээ 3 ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт буюу нийт 15000 төгрөг гаргаж өгөөд намайг дэлгүүрээс архи аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд би Ц гийн гэрээс гараад АНУ дэлгүүр рүү ороод 500 граммын Хараа нэртэй нэг шил архи, мөн LD гэх нэртэй нэг хайрцаг тамхи тус тус авсан. Тэгээд би Ц гийн гэрт ирэхэд Ц  ах надад “энэ хүнийг таксинд суулгаад явуулчих” гэж хэлсэн бөгөөд тухайн хүнийг би танихгүй бөгөөд нэрийг нь мэдэхгүй 50 орчим насны эрэгтэй байсан. Тэгээд би архиа Ц  ахын гэрт тэд нарт үлдээчхээд Ц  ахын гэрээс нөгөө ахыг аваад гарсан. Тухайн хүн нэлээн согтсон байсан бөгөөд тэр ах надад “чи ахын дүү намайг гэрт хүргээд өг” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний гэрийг мэдэхгүй учраас САМА телевизийн ар талын засмал замаас такси барихад цайвар саарал өнгийн суудлын жижиг машин зогссон бөгөөд би тэр ахыг таксины ар талын суудалд суулгаад тэр ахаас танай гэр хаана байдаг юм бэ гэж асуухад тэр хүн надад “манайх номын сангийн дэргэд байдаг, надад таксины мөнгө байна” гэж хэлсэн. Тэгээд би таксины жолоочид “гэр нь номын сангийн хажууд байдаг гэнэ. Таксины мөнгө өөрт байгаа гэж байна” гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас/,

25. Гэрч Д.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Хар бараан өнгийн куртиктай, согтуу хүн ард талын суудалд суусан. Хамт явсан хүн нь ард суулгаж өгөөд “таксины мөнгө өөрт нь байгаа номын сангийн араар уруудаад бууна. Та хүргээд өгчихөөрөө” гэж хэлсэн. Тэр хүн явж байхдаа бага зэрэг ой, ой гээд дугараад байсан. Бид хоёр хоорондоо юу ч яриагүй. Би тухайн согтуу залууг суулгаад уруудаж “Их наяд” баарны урдуур зүүн эргээд чигээрээ явж байгаад номын сангийн дөрвөн замын уулзвараар баруун эргэж замаараа уруудаж явсан. Би “хаана буух вэ” гэж 2, 3 асуухад тухайн согтуу залуу “хавтгай цагаан байшин” гэж хэлсэн. Би номын сангийн ард талын уулзвараар баруун эргэж төв Ундрага колонкын ойролцоо зогсоод “ирчихлээ буугаарай” гэж хэлэхэд тухайн залуу бууж чадахгүй байсан болохоор нь машины хаалгыг онгойлгож өгөхөд тэр залуу хөлөө өргөж тавихаар нь би туслаад машинаас татаж буулгасан.

Тэгээд машины хажууд налаад суучихаар нь тэр айл руу орж хүн дуудъя гэж бодоод байшингийн хаалгаар нь хүн байна уу гэж асуухад хүн дуугарахгүй болохоор нь хүн нь бие засах гээд 00 орсон юм байх гэж бодоод гадна байж байхад сургуулийн 10-11 дүгээр ангийн байхаар нэг эрэгтэй хүүхэд хашааны үүдэн таараад “чи энэ айлын хүүхэд мөн үү” гэхэд нөгөө хүүхэд мөн гэхээр нь чи энэ согтуу хүнээ оруулаач гэж хэлээд хүүтэй хамт согтуу хүнийг гэрт нь оруулсан. Би тухайн үед нөгөө хүүхэдтэй ярьж “энэ хүнийг нэг хүн суулгасан юм. Өөрт нь мөнгө байгаа гэж хэлсэн. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Чамд таксины мөнгө байгаа юу гэхэд хүү “надад мөнгө байхгүй” гэсэн болохоор би яараад шинжилгээний хариу авахаар гараад яваад өгсөн.

...Музейн дэргэдэх уулзвар дээр ирэхэд замын гэрэл нь дохионы улаан гэрэл асахад би автомашинаа зогсооход машинд сууж явсан хүн “оо оо” гэсэн. Би тухайн үед согтуу хүний гаргадаг зан гэж бодоод явсан.

...Хүү бид хоёр гэр рүү оруулах гэж очиход тэр хүн машины ар талд хажуугаараа хэвтсэн байсан. Бид хоёр өргөхөд тэр хүнд ямар ч хөдөлгөөн, өөрийгөө авч явах чадвар байхгүй байсан. Хүүхэд бид хоёр хоёр талаас нь өргөж гэрт оруулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 181-184 дүгээр хуудас/,

26. Насанд хүрээгүй гэрч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... миний аав С  машин түшээд сууж байсан бөгөөд нүдээ аньчихсан, хурхирч байгаа юу шиг дуугараад ямар нэгэн хөдөлгөөн үзүүлэхгүй, дуу гарахгүй байсан. Машины жолооч нь тухайн үед энэ хүнийг нэг суулгасан бөгөөд таксины мөнгө өөрт нь байгаа гэж хэлсэн талаар надад ярьсан. Би жолоочийн хамт аавыг дамжилж хоёр талаас нь өмдний захаас нь өргөж гэрт чирэх шахам оруулж, дөнгөж ороод байдаг өрөөнд дэвсгэр дээр хувцастай нь хэвтүүлсэн. Тухайн үед ааваас архи үнэртэж байсан тул би архи ууж согтсон юм байх гэж бодсон. Би удалгүй сургууль руугаа шалгалтанд бэлтгэхээр явсан бөгөөд байшинд аавыг ганцааранг нь үлдээгээд явсан. Намайг сургууль дээр очиход 15 цаг 30 минут болж байсан. Би сургууль дээр байж байгаад 19 цагийн орчимд гэртээ буцаж ирэхэд аавын ам хамраас бор өнгийн зүйл гарчихсан бөөлжсөн юм шиг, явахад байсан яг тэр байрлалдаа хэвтэж байсан. Гэрт өөр хүн байгаагүй тул би ээж рүү залгаж болсон явдлыг хэлээд авга эгч О гийн гэрт очоод гаднаас нь харахад гэр нь харанхуй гэрэлгүй байсан тул би буцаж гэртээ ирсэн. Ирчхээд аавыг сэрээх гэж дуудаж, гарнаас нь татаж үзэхэд сэрэхгүй ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэр хооронд ээж маань О  эгч рүү хэлсэн бололтой О  эгч түрүүлж ирсэн. О  эгч ирээд аавыг сэрээх гэж оролдоод сэрэхгүй болохоор нь эмнэлэгт дуудлага өгсөн. О гийн дараа Х  эгч ирсэн. Түргэн тусламжийн эмч машинтай ирж үзээд аавыг эмнэлэгт хүргэсэн юм. Эмч ирэхэд 12 цаг 20 минут болж байсан. О  эгч 23 цагийн орчимд ирсэн байх. Энэ хугацаанд би аавыг согтуу унтаж байна гэж бодоод байсан.

...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аавыг гэртээ хүргэгдэж ирэхэд нь ямар нэгэн шарх, сорви, хөхрөлт байхыг анзаарч хараагүй. Харин оройн О  эгч бид хоёр аавын толгой духны хэсэгт жаахан хавдартай бага зэргийн улайчихсан байхыг харсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186-191 дүгээр хуудас/,

27. Гэрч Ц.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...би С ынд 00 цаг 20 минутын орчимд очсон. Намайг очиход С ын байшинд С  ухаангүй хажууд нь эгч нь болох О , том хүүхэд нь М  нар байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 192-194 дүгээр хуудас/,

28. Гэрч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... намайг С ын гэрт ороход түүнийг үүдний өрөө буюу коридорт матрас дээр хэвтүүлж хөнжлөөр хуцсан байсан. Намайг очиход С  ах ухаангүй хэвтэж байсан бөгөөд С ын биед гэмтэл бэртэл учирсан эсэхийн нь би харсан бөгөөд С ын духны баруун дээд хэсэгт улааж хүрэнтэрсэн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Би тухайн үед С ыг хүнд цохиулсан юм биш байгаа гэж бодож байсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар хуудас/,

29. Гэрч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... М  надад хэлэхдээ “...аав унтаад сэрэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд М  бид хоёр гэрт ороход гэрийн үүдний өрөөнд хивс дээр баруун талаараа хажуугаараа хэвтсэн байсан ба бие нь өмд гуталтай, фудволктой, хамраас нь бага зэргийн нус гарч байсан. Би С ын толгойг өвдөг дээрээ тавиад гараа хацар дээр нь тавьж С оо чи яасан бэ, сэрээч гээд толгойг хөдөлгөхөд ямар ч хөдөлгөөнгүй, үг дуу байхгүй байсан. Тэгээд М  бид хоёр орны падушка авч ирээд хэвтэж байсан өрөөнд нь тавиад дээр нь гаргаж хэвтүүлсэн. Бид хоёр талийгаачийн өмд гутал зэргийн тайлж авахад өмд нь шээчихсэн бололтой норчихсон байсан. Тэгээд би нэгдсэн эмнэлгийн 103 руу залгаж “гэртээ ганцаараа зүрх нь зогссон бие муу хүн байна” гэж өөрийнхөө 99******* дугаарын гар утаснаас дуудлага өгсөн.

...Би С ын толгойг тэвэрч өвөр дээрээ тавиад нүүрийг нь арчиж байхад духны баруун хэсэгт улаалт үүссэн байсан. Сүүлд сэхээний тасагт хэвтэж байхад нь харахад уг улаалт нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас/,

30. Гэрч М.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас ухаангүй өвчтөн ирсэн талаар мэдэгдсэн. Би жижүүр эмчээр ажиллаж байсан тул өвчтөнийг үзэхэд ухаангүй гадны цочиролд хариу урвал байхгүй, хүүхэн хараа 2 талдаа өргөссөн, гэрлийн урвалгүй, баруун дух чамархай хэсэгт хавантай бага зэрэг зулгаралттай, амьсгал цус эргэлт тогтвортой байсан тул хүчилтөрөгч өгч, яаралтай журмаар компьютер томограф болон бусад шинжилгээг хийж үзэхэд тархины баруун талд том хэмжээний цусан хураатай, зулай яс шугаман хугаралтай, баруун талдаа шугаман хугаралтай, зүүн талдаа яс цууралттай, үргэлжилсэн байсан тул өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж эрчимт эмчилгээг эхлүүлсэн.

...С ын биед үүссэн гэмтэл бол маш хүнд гэмтэл байсан. Мэс засал хийснээр амь насыг нь аврах боломж үүсэх магадлалтай. Гэхдээ мэс засал хийснээр амь насыг аврах бүрэн баталгаа байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дугаар хуудас/,

31. Гэрч Р.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Өвчтөнг өглөө хүлээж авснаас хойш биеийн байдал маш хүнд хэвээр байж, ямар нэгэн сэргэх, сайжрахгүй, ямар нэгэн өөрчлөлтгүй нэгэн хэвийн хүнд байсаар 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 23 цаг 07 минутад нас барсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас/,

32. Гэрч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би шууд хэвтэж байгаа хүний биеийг үзэхэд биеийн байдал хүнд, ухаангүй, даралт пульс амин үзүүлэлтүүд хэвийн, духны баруун дээд хэсэгт хавдсан, шалбарсан шархтай, толгойн зүүн дээд хэсэгт овоож хавдсан, гэрэл тусгаад үзэхэд эвэрлэгийн рефлекс байхгүй, хурхирсан байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дугаар хуудас/,

33. Гэрч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...ахлах 1 дүгээр сургуулиас ирдэг замын уулзвар зөрөөд явж байтал С ын хашааны хаалганы тус зам дээр нэг жижиг суудлын цагаан саарал өнгийн автомашин зогсчихсон, машины хажуунаас С ыг түүний хүүхэд М  нь цээжнээс нь өргөсөн, нэг нь хөлнөөс нь өргөөд хашаа руу орсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 220 дугаар хуудас/,

34. Гэрч Х.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Би С , Б  нар хоорондоо маргалдаж байсныг хараагүй. Харин 2018 оны намар манай Соёлын төвийн ажилчид Тариалан сум руу явсан. Би тухайн үед нялх хүүхэдтэй байсан учраас яваагүй. Тариалан сумаас ирсний дараа үйлчлэгч Ж , номын санч А  нараас зугаалга хэр болсон талаар асуухад Ж  С  агсам тавьж унтуулж амраахгүй, Б  ах руу С  хачин хачин үг хэлээд агсамнаж байсан гэж хэлж байсан. Ер нь бол манай соёлын төвийн галч нар хүмүүстэй нийлж архи их уудаг байсан. Байгууллагын даргад би өөрийн биеэр хандаж, ажилчид архи ууж байна гэдгийг хэлсэн байсан. Б , С  нарын ерөөсөө архи уухгүй гэж хэлэхгүй. Хааяа хааяа архи уудаг байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр хуудас/,

35. Гэрч Ц.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Б.С , Ц.Б  нар 2018 оны 9-10 сарын орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, Б.С  Ц.Б д би чиний аав чинь толгойг барьж байсан гэж маргаж байсан. Өөр маргалдаж, зодолдож байсан талаар мэдэхгүй. Надтай маргаад байгаагүй. Энгийн сайхан харилцаатай байдаг гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 245 дугаар хуудас/,

36. Гэрч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Анх үүссэн гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл байсан. С ын биед үүссэн гэмтэл комын байдалтай учир мэс засал хийх боломж хомс, мэс засал хийсэн гэсэн ч амь насыг аврах боломж муутай. Учир нь үүссэн гэмтэл нь хүнд, комын байдалтай, амьдралын чухал төвүүд дарангуйлагдсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дүгээр хуудас/,

37. Гэрч Т.П ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Ц.Б  Улаангом сумын 1 дүгээр багт оршин суудаг, Улаангом сумын  Соёлын  төвийн галч манаачаар ажилладаг. Гэрээр хааяа орж гардаг төлөв даруу зантай. Илүү, дутуу зангүй. Хүнтэй нийтэч харилцаатай юм шиг санагддаг. Амьдрал ахуйн хувьд дундаас доогуур амьдралтай. Эхнэр нь Жаргалан эмнэлэгт ажилладаг. Өөрийн гэсэн хашаа байшин, мал хөрөнгө гэх зүйл байхгүй. Одоо Улаангом сумын Соёлын төвийн хашаанд гэрээрээ буугаад амьдарч байна. Ц.Б  3 хүүхэдтэй бөгөөд бүгдээрээ тусдаа гарч амьдарч байгаа. Архи ууж яваад байж харагдахгүй. Архи уугаад явж байсныг харж байгаагүй. Ер нь их төлөв даруу зантай хүн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

38. Гэрч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиход 11 цагийн үед ажил дээр очиход ажил дээр нягтлан бодогч О, галч П  хоёр байсан. Өөр ажилчид байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай их ажилчид хаана явж байсныг мэдэх зүйл байхгүй. 2018 оны 12  дугаар сарын 24-ний өдөр ажилд ирэхэд галч Б.С  нас барсан талаар мэдсэн. Б.С  ямар шалтгааны улмаас нас барсан талаар мэдэх зүйл байхгүй.

2018 оны намраас эхлээд Б.С  өвчтэй хүн шиг явдаг болсон. Би түүнд яагаад байгаа юм бэ. Бие чинь зүгээр үү,  ламд очиж үзүүлж ном уншуул гэж хэлж байсан. 2018 оны намар Б.С  над руу танихгүй дугаараас залгаж архины мөнгө шилжүүлээч гэж олон удаа залгахад би түүнд мөнгө өгөөгүй. Би тухайн үед Б.С ыг их архи ууж байгаа байндаа гэж бодсон Б.С  архи уугаагүй үедээ нэг их юм яриад байдаггүй. Архи уусан үедээ хүнийг үгээр малтах, доромжлох зэрэг үйлдэл хийдэг. Ер нь бол асуудалтай хүн. Харин Ц.Б  архи уусан ч, уугаагүй ч энгийн, ямар нэг олон үг хэлээд хэрүүл маргаан гаргаад байдаггүй. Б.С , Ц.Б  нар хоорондоо их муудалцаад байдаггүй. Харин 2017 оны 12 дугаар сард Ц.Б ын аав нас барахад манай галч нар оролцож, талийгаач Б.С  аавынхан зургийг барьж, оршуулгад оролцсон. Тэгээд Б.С  оршуулгад оролцсоны дараа “Ц гийн ганц доён. Би чиний аавын чинь оршуулгад эхнээс ороод адгаар гарч байсан” гэж архи уусан үедээ малтдаг байсан. Би тэгж хэлж байхыг өөрөө сонсож байсан. 2018 оны намар манай Соёлын төвийнхөн Тариалан суманд урилгаар очсон. Тэр үеэр манай аавын бие муудлаа гэхээр нь түрүүлээд ирсэн. Тэр орой Б.С  архи уучхаад Ц.Б ыг “Ц гийн ганц доён. Чиний аавыг би оршуулсан гээд шөнөжингөө агсам тавьсан гэж манай ажилчид ирээд хэлж байсан. Яагаад тэгж хэлээд байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

39. Гэрч П.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш би гэрээс гарч ус авахаар явсан Э ийг харахаар хашааны үүдээр гарахад С ын хашааны тус зам дээр жижиг суудлын автомашин зогсож, хажууд нь газарт эрэгтэй хүн сууж байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

40. Гэрч О.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Ц.Б  миний төрсөн эгч О.Д тай 1989 онд гэр бүл болж хамт амьдарч байгаа. Ам бүл 5, 3 охинтой. 3 охин нь бүгдээрээ тусдаа гэр бүл болж Улаанбаатар, Э  хотуудад амьдардаг. Одоо Ц.Б , О.Д  эгч хоёр хамтдаа амьдарч байна. Ц.Б  Улаангом сумын 1 дүгээр багийн Соёлын төвийн галч, манаачаар ажилладаг. Эхнэр нь бөөрний хагалгаанд орж нэг бөөрөө авхуулж, одоо тахир дутуугийн тэтгэвэр авдаг боловч Жаргалан эмнэлэгт асрагч хийдэг. Амьдралын хувьд тийм боломжийн амьдралтай хүн биш. 3 охин нь тусдаа гарсан боловч найр хуримыг нь хийж чадаагүй. Өөрийн гэсэн тусдаа хашаа, орон сууц, унаа, машин, мал, хөрөнгө байхгүй. Эсгий гэрт амьдардаг. Зан аашны хувьд төлөв даруу зантай. Хүнийг дээрэлхэж, илүү, дутуу зан гаргаад байдаггүй. Манай гэр бүл олон хүргэнтэй. Хүрэгчүүд дотроос даруухан нь Ц.Б  ах юмаа. Залуу байхдаа архи уддаггүй байсан. Нас ахих тусам хааяа архи уудаг болсон гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

41. Гэрч И.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Ц.Б  миний нөхөр Б ын дүү юмаа. Эхнэр О.Д ын хамтаар амьдардаг. 3 охинтой айл. 3 охин нь одоо Улаанбаатар, Э  хотод ажиллаж, амьдарч байгаа. Ц.Б  Улаангом сумын Соёлын төвийн галчаар ажилладаг. Урьд нь зам засварын ажил хийдэг байсан. Эхнэр О.Д  хувийн эмнэлэгт ажилладаг. Энэ айлд эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Эсгий гэрээс өөр эд хөргөнө байхгүй. 1 ширхэг мотоциклтой. Амьдрал ахуйн хувьд хүүхдүүд нь тусдаа гэр бүл болж, ажиллаж амьдарч байгаа. Ц.Б  аав Ц 2017 оны 12 дугаар сард нас барсан. Ц.Б ын ээж Р  манай гэрт амьдарч байгаа. Ээж Р  одоо хүний асаргаанд байдаг. 2 удаа даралт харвасан ба хүнд өвчтэй байдаг. Хүнтэй харьцах харилцаа байхгүй. Эцэг, эхээсээ хоёулаа. Б ыг хүнээс асарч авсан талаар би мэдэхгүй. Ц.Б , Ц.Б  нарыг Ц гийн хүүхэд гэж ойлгоно гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

42. Гэрч О.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Ц.Б  төлөв даруу заантай. Ах, дүү нартаа элгэмсэг, дотно харилцаатай. Ажил төрөлдөө үнэнч, шударгаар ажилладаг. Бусдад тусархуу хүн. Архи дарс ууж, байдаг нь мэдэгддэггүй. Хааяа баяр ёслолын үеэр архи уудаг. Архи уусан  үедээ хүнтэй маргалдаж, агсам согтуу тавьж байдаггүй. Нэг их уурлаж, уцаарлаж байсныг би хараагүй. Өөрийн гэсэн хашаа байшин байхгүй. Монгол гэрт амьдардаг. Ц.Б ын ээж настай хүн байдаг ба даралт харвасны улмаас хүний асаргаанд байдаг гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

43. Шинжээч Б.П , Х.М , Ц.Н  нарын 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “...Ц.Б  нь сэтгэцийн хувьд эрүүл. Ц.Б  нь одоогоор сэтгэц мэдрэлийн өвчингүй. Ц.Б  нь болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Ц.Б  нь хэрэг хариуцаж чадна” гэх 31 тоот акт /2-р хавтасны 16-19 дүгээр хуудас/,

44. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.О ын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаач Б.С ын биед гэмтэл учирсан байна. Духны ясны баруун хэсгийн шугаман хугарал /шинэ/, суман заадсын салалт, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал, духны баруун хэсэг, баруун зулайн орой хэсэгт хуйхан доор цус хуралт, духны баруун хэсэгт цус хуралт, өнгөц зулгаралт, өвчүүний дунд хэсэгт улайлт гэмтлүүд учирсан байна. Дээрх гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтлүүд нь цөм нэг дор үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх тархины гэмтлүүд талийгаачийн үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Талийгаач Б.С ын биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Б.С ын цогцост шинжилгээ хийх үед авсан цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Харин 2018.12.22-ны 00:50 цагт авсан гэх С02586893 дугаартай хуруу шилтэй цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь 2018.12.22-ны 00.50 цагт дунд зэргийн согтолтой байсан байна. Согтолтын зэрэг нь үхэлд хүргэхгүй. Талийгаач Б.С  нь дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас, гавлын дотоод даралт ихэсч, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

45. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Х.Б-гийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 542 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн DVD-д хуулбарласан 59-1-59 Ундрага Увс ШТС1, 2018-12-21 15-14-59 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файлд бичигдсэн дүрслэлийг тодруулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 59-1-59 Ундрага Увс ШТС1 2018-12-21 15-14-59 гэсэн нэртэй дүрс бичлэг, дүрс бичлэгийн дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах цаанаас нааш байрлалтай авто замын бичлэгийн цагаар 4 минут 28 секундээс 10 минут 15 секунд хүртэлх 5 минут 47 секундийн бичлэгийг тодруулж дүгнэлтэд хавсаргав” гэх дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/,

46. Сэжигтэн Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...С  зүгээр юм ярьж сууж байгаад над руу “чи айлын ганц доён. Би чиний аавыг нас барахад чинь газарт нь явж оршуулганд чинь оролцож байсан” гэж агсамнаж эхэлсэн. С  бид хоёр гэрийн хойморт зуухын дээд талд зэрэгцэж сууж байсан ба С  над руу агсамнаж байгаад намайг гараараа түлхээд гэдрэгээ унагааж миний дээр гарахаар нь би С ыг түлхэж босоод С ын баруун хацар руу гараараа хоёр алгадахад С  зөрүүлээд миний хамар руу гараараа нэг удаа цохиход миний хамараас цус гоожсон.

...Б.С  урьд нь хүмүүсийн дунд чи айлын ганц доён. Чиний аав надад харагдаж байна гэх зэргээр архи уусан үедээ хэлж байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

47. Шүүгдэгч Ц.Б ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...С  намайг цохих үед миний уур хүрч С ыг түлхэж хойшоо болгож биеэсээ холдуулаад босоод гараараа цохисон. Хоёр удаа цохисон байх” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/,

48. Шүүгдэгч Ц.Б ын хувийн байдлыг тогтоосон арилжааны банкнуудын лавлагаа, тодорхойлолтууд /2 дугаар хавтаст хэргийн 122-128 дугаар хуудас/,

49. Шүүгдэгч Ц.Б  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/,

50. Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг даргын “Ц овогтой Б  ОЮ65******* регистрийн дугаартай ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаангом сумын 1 дүгээр багийн  13-11 тоотод оршин суудаг  болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 131 дугаар хуудас/,

51. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын “Ц.Б  1984-1987 онуудад цэргийн алба хааж байсан тухай” лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 133 дугаар хуудас/ ,

52. Увс аймгийн Автотээврийн төвийн “Ц.Б ы нэр дээр 1164 УВЗ улсын дугаартай Хурд маркийн мотоцикл бүртгэлтэй” болохыг тодорхойлсон лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 136 дугаар хуудас/,

53. Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны  өдрийн 1/144 дугаартай “Ц.Б  /ОЮ65*******/-ны өмчлөлд газар болон газраас бусад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө өнөөдрийн байдлаар манайд бүртгэлгүй байна. Иргэний үнэмлэхийн лавлагааг хүргүүлэв. Б.С  /ОВ72******/-ын иргэний үнэмлэхийн лавлагаа нас барсны мэдээллийг хүргүүлэв” гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

54. Яллагдагч Ц.Б ын эрүүл мэндийн байдлыг тогтоосон өвчтөний түүх, лавлагаа болон ээж Р ий өвчтөний түүхийн хуулбарууд /2 дугаар хавтаст хэргийн 180-206 дугаар хуудас/,

55. Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Х.Н д гаргасан хүсэлт, хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас/,

56. Яллагдагч Ц.Б ын аав О.Ц гийн нас барсны гэрчилгээний хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 116 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн болон бичгийн бус нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр  шинжлэн судалсан болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүх хэрэгт цугларсан, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд:   

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 905 тоотод байрлах иргэн Н.Ц гийн гэрт хохирогч Б.С ын биеийн толгой тус хэсэгт нь гараараа цохиж зодож алсан болох нь:  

- 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдсэн ...Хэрэг учрал болсон гэх газар нь Улаангом сумын 7 дугаар багийн нутаг 9-16 тоот хаягтай ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан хаалга бүхий хашаа байв. ...Хашааны ертөнцийн зүгээр зүүн талд хашаа дагуулж барьсан 1 давхар байшин байх ба байшингийн хаалга нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан, хаалгаар ороход үүдний таамбар жижиг өрөө байх ба эд хогшил эмх цэгцтэй хурааж тавьсан байв. Уг хаалганы харалдаа эсрэг талд дахин нэг модон хүрэн өнгөтэй хаалга байх ба уг хаалгаар ороход байшингийн гал тогтоотой холбоотой үүдний урт өрөө байв. ...Хаалганаас 1.46 метр зайд эрээн хивсний зүүн захад 30x13 см талбайг хамарсан бор өнгийн зүйлээр бохирлогдож норсон байдалтай байв. Уг цэгийг А үсгээр тэмдэглэв /1 дүгээр хавтаст хэргийн 3-10 дугаар хуудас/,

- 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

- 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.С ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдсэн “...Духны баруун хэсэгт 3.5x1.7 см хүрэн өнгийн туяатай, дунд хэсэгт нь жижиг хэмжээний өнгөц зулгаралттай. ...өвчүүний дунд хэсэгт 8x4.5 см талбайд зэрэгцэж байрласан 10 см орчим улайлтуудтай. Хуйхыг нээхэд духны баруун хэсгээс хойш үргэлжилсэн голын шугам руу чиглэсэн 14x5 см хэмжээтэй цус хуралттай. Гавлыг нээхэд хатуу хальс бүтэн, хатуу хальсны дээр цус хуралтгүй, хатуу хальсны доор тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан, ялангуяа зүүн талын дух зулайн урд хэсгийг  хамарсан  хатуу хальсны доор цусан  хураатай.   Уг  цусан  хураа  нь бүлэгнэсэн боловч тогтоцгүй, зарим хэсэгтээ хатуу хальсанд бага зэрэг наалдсан бүлэгнэсэн  цус  нь  50  мл  шингэн   цус  30  мл  орчим  байна.   Мөн  баруун  тал бөмбөлгийн суурь хэсэгт нимгэн бүлэгнэсэн цус наалдсан. Гавал ясыг дотор талаас нь шалгахад духны баруун хэсгээс буюу баруун нүдний ухархайн дээд хэсгээс голын шугам руу чиглэсэн титэм заадас хүрсэн, титэм заадаснаас суман заадасны дагуу үргэлжилсэн 10 см орчим хугаралтай, хугарлын ирмэг ангайсан. Суман заадсаараа салсан, баруун зүүн чулуулаг ясны орой хэсэгт 2.5х1см хэмжээний хурц ирмэг бүхий нимгэн ястай, баруун нүдний ухархайн дээд хана бүтэн бусад ясанд хугарал үгүй. Уг хугаралууд нь шинэ хугарал байв. Тархи 21x18x7.5 см хэмжээтэй, их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсэгт 1.7х2 см, орой хэсэгт 2.5x0.5 см, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалттай” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 11-20 дугаар хуудас/,

- 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын замын хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудас/,

- 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Монгол банкны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

- 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Ану нэрийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

- 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Соёмбо караокегийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,

- 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр “Gold” караокены хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

- Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс талийгаач Б.С од эмчилгээ хийгдсэн баримт болох нэгдсэн эмнэлгийн дуудлага хүлээн авсан бүртгэл, өвчтөн хүлээн авсан бүртгэл, эрэмбийн хуудас, өвчтөний түүхийн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 84-113 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “хохирогч Б.С оос хураан авсан хувцас 7 ширхэг, гар утас 1 ширхэг, яллагдагч Ц.Б аас хураан авсан хувцас 5 ширхэг, гар утас 1 ширхэг, Монгол банкны хяналтын камерт үзлэг хийж бичлэгийг хураан бэхжүүлсэн DVD 1 ширхэг, Gold баарны камерын бичлэгт үзлэг хийж хураан бэхжүүлсэн DVD 4 ширхэг, хэргийн газрын үзлэг бичлэг, 4 зам, ТОБУ төв, Музей, Ундарга ШТС, Их наяд цогцолборын уулзвар дээрх хяналтын камерын бичлэгт үзлэг хийж бичлэгийг хураан бэхжүүлсэн DVD 1 ширхэг, шинжээчийн дүгнэлт болох DVD 1 ширхэг, хохирогч Б.С ын тархины бичлэгийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн томографын аппаратаас бэхжүүлж авсан CD 1 ширхэг” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л ын: ...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 20 минутад манай хүү М  86****** дугаарын гар утаснаас миний гар утас руу залгаж “аавыг нэг такси авч илрээ. Аав ямар ч ухаан, мэдрэлгүй согтуу ирж байна гэж хэлсэн”. Би хүүдээ “наад хүн чинь 11 цагийн үед зүгээр байсан. Хаана архи уучихдаг байна” гэж хэлсэн. М  надад “би сургууль руугаа давталганд явах ёстой. Давтлаганаас хожигдлоо” гэж хэлэхээр нь би хүүдээ “чи аавыгаа хэвтүүл, хахаж магадгүй шүү” гэж анхааруулж хэлсэн. Би нөхрийнхөө 86****** дугаарын утас руу 17 цаг 26 минутанд, 20 цаг 25 минутанд залгасан боловч утсаа авахгүй байсан. 22 цаг 26 минутанд хүү М  89****** дугаарын утаснаас над руу залгаж “аав өдөр ирээд хэвтсэн газраа ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байна. Миний хэвтүүлсэн хэвээрээ байна” гэж хэлэхэд нь би хүүдээ “чи аавыгаа татаад үз дээ гэж хэлэхэд хүү маань аавыгаа татаж үзчихээд амнаас нь бор өнгийн зүйл гарч дэвсгэр дээр гоожсон байна гэж хэлэхэд нь би хүүдээ нойтон алчуураар толгой цээжийг нь арчиж сэрээ гэж хэлэхэд хүү М  ээжээ аавыг нойтон алчуураар толгой цээжийг нь арчсан боловч ерөөсөө хөдлөхгүй байна” гэж хэлсэн. Би хүүгээ аав чинь амьсгалж байна уу гэж асуухад амьсгал байна та сонс гээд гар утсаараа дууг нь сонсгоход талийгаач маань хурхираад унтаж байгаа хүн шиг байсан. Тэгээд би хадам эгч О  рүү залгаж “С ын биеийн байдлын хэлээд, согтуу байх шиг байна. Та манайд очоод С ын биеийн байдлын үзээч гэж хэлсэн. Нөхөр маань хааяа уудаг боловч архи уусан үедээ тийм их унтдаггүй учраас санаа зовоод гэртээ манай гэрт эмнэлгийн 103-ын эмч нар ирчихсэн байсан. Бид нар гэрт ирэхэд С ыг гэрийн коридорын хивс нь дээр хэвтэж байхад нь О  эгч, М  хоёр өргөж орон дээр хэвтүүлчихсэн байсан. Би гэрт ороод С ын биеийг үзэхэд хурхирсан унтаж байгаа бололтой байсан. Духны баруун хэсэгт хавдсан, хавдсан хэсгээр улаан өнгөтэй болсон байсан. Өөр ямар нэгэн шарх сорви байхгүй байсан. Дуудлагаар ирсэн эмч надтай уулзаад “энэ хүн ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй ухаангүй байна. Яаралтай эмнэлэг рүү авч явах шаардлагатай байна” гэж хэлээд С ыг 01 цагийн үед аваад явсан. Эмнэлэг дээр ирээд талийгаачийг эмч нар үзэж эмчилгээ хийж зураг аваад Б  эмч надтай уулзаж “Энэ хүн тархины хүнд гэмтэлтэй байна, тархины гуравны хоёр нь харвалттай, тархи нь цуурсан байна” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагаас Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч нарыг авхуулахаар онгоцны тийз бичүүлчихсэн байж байхад 2018 оны 12 дугаар сарын 22-ны 11 цаг 15 минутын үед нас барсан. ...энэ хэргийн улмаас манай гэр бүлд их хэмжээний хохирол учирсан. Нэгдүгээрт би хань нөхрөө алдсан. 4 хүүхэд маань ааваасаа өнчирч үлдсэн. Талийгаачийн буяны ажилд зориулж 4.176.000 төгрөгийн зардал гарсан гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 145-151 дүгээр хуудас/,

- Гэрч О.Д ын: ...бид 5 үлдээд караокегоос гарч Ц гийн гэрт очихоор болж Голдоос гарч Сама телевизийн дэргэд байдаг Ц гийн гэрт очсон юм. Замдаа би 0,75 литрийн хар Чингис нэртэй архи 1 шилийг авч Ц гийн гэрт очсон. Ц гийн гэрт 0.75 литрийн Чингис нэртэй архи авсныг хувааж ууж байтал С  Б тай маргалдаад С  нь Б д хандаж “Ц гийн доён пизда би чиний аавыг чинь аваачиж булсан” гэж хэлээд байсан. С  архи ууж согтсон үедээ Б  дандаа тэгж хэлдэг бөгөөд Б  түүнд нь их дургүйцэж уурладаг байсан. Түүнээс болж тэр хоёр маргалдаад зэрэгцэж сууж байгаад босоод С  нь Б ыг заамдаж аваад Б ыг унагаасан. Б  эргүүлээд түүний дээр гарч С ыг нэг удаа цохисон. С  буцаагаад Б ы хамар руу цохисон бөгөөд Б ы хамараас цус гарсан. Тэр хоёр хоёулаа газарт уначихсан зууралдаад байсан тул би Б ыг татаж, О  нь С ыг татаж бид хоёр тэднийг салгасан юм.

Тэр үед Ц  орон дээр суугаад байсан бөгөөд та нар одоо больцгоо. Хэл ам гаргаад зодолдож цохилдоод гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр зодолдохоо болиод архи дуусаагүй байсан боловч О  эгч Морь Э  гэх хүн рүү залгаж нэг шил архи аваад ирээч гэж хэлсэн. Э  гэх хүн 0.5 литрийн архи авч ирсэн бөгөөд түүнийг нь бид хувааж ууж байтал С  гэр рүүгээ харина гэж хэлээд гарах гэхэд нь бид нар чи энд хоночих согтуу ганцаараа явдаггүй юм. Ес эхлэх гэж байхад эсвэл эхнэрээ дуудаад ирээд авчих гэж хэлээч гэхэд үгэнд орохгүй явна гээд байсан тул Э  гаргаж өгөхөөр болж түүнийг аваад гарсан. С ыг Б  нэг удаа, Б ыг С  нэг удаа тус тус цохисон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/,

- Гэрч Ц.О ийн: ...манай гэрт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад би Б , Д , С  болон манай нөхөр Ц тай тавуулаа ирсэн. Би гэртээ ирээд тухайн хүмүүст хоол хийж өгчхөөд байж байтал манай нөхөр Ц  надад 20.000 төгрөг өгч энэ хүмүүст 1 шил архи авч ирж өг гэсэн. Тэгэхээр нь би “Дэмбэн” гэх дэлгүүр рүү орж 0.75 литрийн Хар чингис архи худалдан авч ирж уг хүмүүстэй бүгдээрээ хувааж уусан. Үүний дараа Д  АНУ хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн Хар Чингис нэртэй архи авч ирснийг ууж дуусгасан. Тэгээд байж байтал С  Б  руу “Аавын чинь нүхийг би ухаж байсан, оршуулганд нь оролцсон. Ц гийн доён” гэж хэлж доромжлоод маргалдаж эхэлсэн. Тэгээд С  Б ыг түлхэж орны дээр унагааж дээрээс нь гараараа Б ы толгой хэсэг рүү цохисон. Хариуд нь Б  С ыг буцааж төмөр орон дээр унагааж дээрээс цохиж байсан. Ямар ч байсан нэгнийгээ ээлжлээд цохиод байсан. Яг хаана нь цохиж байсныг тодорхой хараагүй. Уг хоёр хүн зодолдож байхад Б ы хамраас цус гарсан. ...Чи одоо гэртээ харь гэж хэлэхэд С  манай гэрээс гарч явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 157-160 дугаар хуудас/,

- Гэрч Н.Ц гийн: ...Уг архийг ууж байгаад би нийлээн согтсон бөгөөд Б , С  нар маргалдаад нэг нэгнээ түлхээд байсан. Би тэр хооронд согтсон тул сайн санахгүй байна. Ямар ч байсан Б , С  нар хоорондоо маргалдаад нэг нэгнээ түлхэж чичиж байсан. Тэгж байтал Э  гэх залуу ирж 1 шил архи авч ирж өгөөд архинаас уухгүй байж байгаад С ыг харина гэхэд нь би Э д энэ хүнийг гаргаж хүргэж өг гэж хэлж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. С ыг хэдэн цагт явсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163-166 дугаар хуудас/,

- Гэрч М.Л гийн: ...гэрээсээ өдрийн 13 цагийн үед гараад Юнителийн төвд очиход хаалттай байсан тул хариу гэр рүүгээ явж “Баялаг Од” зочид буудлын хажуу талаар явж гэрийнхээ хашаа руу ороход Ц  ахын гэрээс Э  буюу Э  гэх залуу С ыг зүүн талдаа сугадсан хашааны хаалгаар гарч явсан. Тэгээд би шууд гэр рүүгээ орсон. С ыг Э  сугадсан явж байсан. Тэр хоёр хоорондоо маргалдсан шинжгүй явж байсан. Тухайн үед би С ыг энэ хүн их согтсон юм байна гэж бодсон. Би тэр хоёрыг урдаас нь хараагүй араас нь харсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171-174 дүгээр хуудас/,

- Гэрч Ч.Э ын: ...намайг О  эгчийн гэрт очиход тэдний гэрт О , Ц , найз нь гэх Б  эхнэрийнхээ хамтаар, мөн миний танихгүй 50 гаруй насны нэг эрэгтэй нийт тавуулаа согтуу дуу дуулцгааж байсан. Тэгээд миний авч очсон 750 граммын архийг О  эгч задлаад тойруулаад бүгдээрээ ууцгаасан. Тэгээд миний авч очсон архи дуустал гэрийн эзэн Ц  түрийвчнээсээ 3 ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт буюу нийт 15000 төгрөг гаргаж өгөөд намайг дэлгүүрээс архи аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд би Ц гийн гэрээс гараад АНУ дэлгүүр рүү ороод 500 граммын Хараа нэртэй нэг шил архи, мөн LD гэх нэртэй нэг хайрцаг тамхи тус тус авсан. Тэгээд би Ц гийн гэрт ирэхэд Ц  ах надад “энэ хүнийг таксинд суулгаад явуулчих” гэж хэлсэн бөгөөд тухайн хүнийг би танихгүй бөгөөд нэрийг нь мэдэхгүй 50 орчим насны эрэгтэй байсан. Тэгээд би архиа Ц  ахын гэрт тэд нарт үлдээчхээд Ц  ахын гэрээс нөгөө ахыг аваад гарсан. Тухайн хүн нэлээн согтсон байсан бөгөөд тэр ах надад “чи ахын дүү намайг гэрт хүргээд өг” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний гэрийг мэдэхгүй учраас САМА телевизийн ар талын засмал замаас такси барихад цайвар саарал өнгийн суудлын жижиг машин зогссон бөгөөд би тэр ахыг таксины ар талын суудалд суулгаад тэр ахаас танай гэр хаана байдаг юм бэ гэж асуухад тэр хүн надад “манайх номын сангийн дэргэд байдаг, надад таксины мөнгө байна” гэж хэлсэн. Тэгээд би таксины жолоочид “гэр нь номын сангийн хажууд байдаг гэнэ. Таксины мөнгө өөрт байгаа гэж байна” гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас/,

- Гэрч Д.О гийн: ...Хар бараан өнгийн куртиктай, согтуу хүн ард талын суудалд суусан. Хамт явсан хүн нь ард суулгаж өгөөд “таксины мөнгө өөрт нь байгаа номын сангийн араар уруудаад бууна. Та хүргээд өгчихөөрөө” гэж хэлсэн. Тэр хүн явж байхдаа бага зэрэг ой, ой гээд дугараад байсан. Бид хоёр хоорондоо юу ч яриагүй. Би тухайн согтуу залууг суулгаад уруудаж “Их наяд” баарны урдуур зүүн эргээд чигээрээ явж байгаад номын сангийн дөрвөн замын уулзвараар баруун эргэж замаараа уруудаж явсан. Би “хаана буух вэ” гэж 2, 3 асуухад тухайн согтуу залуу “хавтгай цагаан байшин” гэж хэлсэн. Би номын сангийн ард талын уулзвараар баруун эргэж төв Ундрага колонкын ойролцоо зогсоод “ирчихлээ буугаарай” гэж хэлэхэд тухайн залуу бууж чадахгүй байсан болохоор нь машины хаалгыг онгойлгож өгөхөд тэр залуу хөлөө өргөж тавихаар нь би туслаад машинаас татаж буулгасан. Тэгээд машины хажууд налаад суучихаар нь тэр айл руу орж хүн дуудъя гэж бодоод байшингийн хаалгаар нь хүн байна уу гэж асуухад хүн дугарахгүй болохоор нь хүн нь бие засах гээд 00 орсон юм байх гэж бодоод гадна байж байхад сургуулийн 10-11 дүгээр ангийн байхаар нэг эрэгтэй хүүхэд хашааны үүдэн таараад “чи энэ айлын хүүхэд мөн үү” гэхэд нөгөө хүүхэд мөн гэхээр нь чи энэ согтуу хүнээ оруулаач гэж хэлээд хүүтэй хамт согтуу хүнийг гэрт нь оруулсан. Би тухайн үед нөгөө хүүхэдтэй ярьж “энэ хүнийг нэг хүн суулгасан юм. Өөрт нь мөнгө байгаа гэж хэлсэн. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Чамд таксины мөнгө байгаа юу гэхэд хүү “надад мөнгө байхгүй” гэсэн болохоор би яараад шинжилгээний хариу авахаар гараад яваад өгсөн.

...Музейн дэргэдэх уулзвар дээр ирэхэд замын гэрэл нь дохионы улаан гэрэл асахад би автомашинаа зогсооход машинд сууж явсан хүн “оо оо” гэсэн. Би тухайн үед согтуу хүний гаргадаг зан гэж бодоод явсан.

...Хүү бид хоёр гэр рүү оруулах гэж очиход тэр хүн машины ар талд хажуугаараа хэвтсэн байсан. Бид хоёр өргөхөд тэр хүнд ямар ч хөдөлгөөн, өөрийгөө авч явах чадвар байхгүй байсан. Хүүхэд бид хоёр хоёр талаас нь өргөж гэрт оруулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 181-184 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч С.М ын: ... миний аав С  машин түшээд сууж байсан бөгөөд нүдээ аньчихсан, хурхирч байгаа юу шиг дуугараад ямар нэгэн хөдөлгөөн үзүүлэхгүй, дуу гарахгүй байсан. Машины жолооч нь тухайн үед энэ хүнийг нэг суулгасан бөгөөд таксины мөнгө өөрт нь байгаа гэж хэлсэн талаар надад ярьсан. Би жолоочийн хамт аавыг дамжилж хоёр талаас нь өмдний захаас нь өргөж гэрт чирэх шахам оруулж, дөнгөж ороод байдаг өрөөнд дэвсгэр дээр хувцастай нь хэвтүүлсэн. Тухайн үед ааваас архи үнэртэж байсан тул би архи ууж согтсон юм байх гэж бодсон. Би удалгүй сургууль руугаа шалгалтанд бэлтгэхээр явсан бөгөөд байшинд аавыг ганцааранг нь үлдээгээд явсан. Намайг сургууль дээр очиход 15 цаг 30 минут болж байсан. Би сургууль дээр байж байгаад 19 цагийн орчимд гэртээ буцаж ирэхэд аавын ам хамраас бор өнгийн зүйл гарчихсан бөөлжсөн юм шиг, явахад байсан яг тэр байрлалдаа хэвтэж байсан. Гэрт өөр хүн байгаагүй тул би ээж рүү залгаж болсон явдлыг хэлээд авга эгч О гийн гэрт очоод гаднаас нь харахад гэр нь харанхуй гэрэлгүй байсан тул би буцаж гэртээ ирсэн. Ирчхээд аавыг сэрээх гэж дуудаж, гарнаас нь татаж үзэхэд сэрэхгүй ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэр хооронд ээж маань О  эгч рүү хэлсэн бололтой О  эгч түрүүлж ирсэн. О  эгч ирээд аавыг сэрээх гэж оролдоод сэрэхгүй болохоор нь эмнэлэгт дуудлага өгсөн. О гийн дараа Х  эгч ирсэн. Түргэн тусламжийн эмч машинтай ирж үзээд аавыг эмнэлэгт хүргэсэн юм. Эмч ирэхэд 12 цаг 20 минут болж байсан. О  эгч 23 цагийн орчимд ирсэн байх. Энэ хугацаанд би аавыг согтуу унтаж байна гэж бодоод байсан.

...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аавыг гэртээ хүргэгдэж ирэхэд нь ямар нэгэн шарх, сорви, хөхрөлт байхыг анзаарч хараагүй. Харин орой О  эгч бид хоёр аавын толгой духны хэсэгт жаахан хавдартай бага зэргийн улайчихсан байхыг харсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186-191 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.Х гийн: ...би С ынд 00 цаг 20 минутын орчимд очсон. Намайг очиход С ын байшинд С  ухаангүй хажууд нь эгч нь болох О , том хүүхэд нь М  нар байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 192-194 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Г ийн: ... намайг С ын гэрт ороход түүнийг үүдний өрөө буюу коридорт матрас дээр хэвтүүлж хөнжлөөр хуцсан байсан. Намайг очиход С  ах ухаангүй хэвтэж байсан бөгөөд С ын биед гэмтэл бэртэл учирсан эсэхийн нь би харсан бөгөөд С ын духны баруун дээд хэсэгт улааж хүрэнтэрсэн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Би тухайн үед С ыг хүнд цохиулсан юм биш байгаа гэж бодож байсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар хуудас/,

- Гэрч Б.О гийн: ... М  надад хэлэхдээ “...аав унтаад сэрэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд М  бид хоёр гэрт ороход гэрийн үүдний өрөөнд хивс дээр баруун талаараа хажуугаараа хэвтсэн байсан ба бие нь өмд гуталтай, фудволктой, хамраас нь бага зэргийн нус гарч байсан. Би С ын толгойг өвдөг дээрээ тавиад гараа хацар дээр нь тавьж С оо чи яасан бэ, сэрээч гээд толгойг хөдөлгөхөд ямар ч хөдөлгөөнгүй, үг дуу байхгүй байсан. Тэгээд М  бид хоёр орны падушка авч ирээд хэвтэж байсан өрөөнд нь тавиад дээр нь гаргаж хэвтүүлсэн. Бид хоёр талийгаачийн өмд гутал зэргийн тайлж авахад өмд нь шээчихсэн бололтой норчихсон байсан. Тэгээд би нэгдсэн эмнэлгийн 103 руу залгаж “гэртээ ганцаараа зүрх нь зогссон бие муу хүн байна” гэж өөрийнхөө 99******* дугаарын гар утаснаас дуудлага өгсөн.

...Би С ын толгойг тэвэрч өвөр дээрээ тавиад нүүрийг нь арчиж байхад духны баруун хэсэгт улаалт үүссэн байсан. Сүүлд сэхээний тасагт хэвтэж байхад нь харахад уг улаалт нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас/,

- Гэрч М.Д ын: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас ухаангүй өвчтөн ирсэн талаар мэдэгдсэн. Би жижүүр эмчээр ажиллаж байсан тул өвчтөнийг үзэхэд ухаангүй гадны цочролд хариу урвал байхгүй, хүүхэн хараа 2 талдаа өргөссөн, гэрлийн урвалгүй, баруун дух чамархай хэсэгт хавантай бага зэрэг зулгаралттай, амьсгал цус эргэлт тогтвортой байсан тул хүчилтөрөгч өгч, яаралтай журмаар компьютер томограф болон бусад шинжилгээг хийж үзэхэд тархины баруун талд том хэмжээний цусан хураатай, зулай яс шугаман хугаралтай, баруун талдаа шугаман хугаралтай, зүүн талдаа яс цууралттай, үргэлжилсэн байсан тул өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж эрчимт эмчилгээг эхлүүлсэн.

...С ын биед үүссэн гэмтэл бол маш хүнд гэмтэл байсан. Мэс засал хийснээр амь насыг нь аврах боломж үүсэх магадлалтай. Гэхдээ мэс засал хийснээр амь насын аврах бүрэн баталгаа байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дугаар хуудас/,

- Гэрч Р.Б гийн: ...Өвчтөнг өглөө хүлээж авснаас хойш биеийн байдал маш хүнд хэвээр байж, ямар нэгэн сэргэх, сайжрахгүй, ямар нэгэн өөрчлөлтгүй нэгэн хэвийн хүнд байсаар 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 23 цаг 07 минутад нас барсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас/,

- Гэрч Б.О гийн: ...Би шууд хэвтэж байгаа хүний биеийг үзэхэд биеийн байдал хүнд, ухаангүй, даралт пульс амин үзүүлэлтүүд хэвийн, духны баруун дээд хэсэгт хавдсан, шалбарсан шархтай, толгойн зүүн дээд хэсэгт овоож хавдсан, гэрэл тусгаад үзэхэд эвэрлэгийн рефлекс байхгүй, хурхирсан байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Б ийн: ...Анх үүссэн гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл байсан. С ын биед үүссэн гэмтэл комын байдалтай учир мэс засал хийх боломж хомс, мэс засал хийсэн гэсэн ч амь насыг аврах боломж муутай. Учир нь үүссэн гэмтэл нь хүнд, комын байдалтай, амьдралын чухал төвүүд дарангуйлагдсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дүгээр хуудас/,

- Гэрч П.Т ийн: ...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш би гэрээс гарч ус авахаар явсан Э ийг харахаар хашааны үүдээр гарахад С ын хашааны тус зам дээр жижиг суудлын автомашин зогсож, хажууд нь газарт эрэгтэй хүн сууж байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

- Шинжээч Б.П , Х.М , Ц.Н  нарын 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн: “...Ц.Б  нь сэтгэцийн хувьд эрүүл. Ц.Б  нь одоогоор сэтгэц мэдрэлийн өвчингүй. Ц.Б  нь болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Ц.Б  нь хэрэг хариуцаж чадна” гэх 31 тоот акт /2-р хавтасны 16-19 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.О ын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай: “...Талийгаач Б.С ын биед гэмтэл учирсан байна. Духны ясны баруун хэсгийн шугаман хугарал /шинэ/, суман заадсын салалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал, духны баруун хэсэг, баруун зулайн орой хэсэгт хуйхан доор цус хуралт, духны баруун хэсэгт цус хуралт, өнгөц зулгаралт, өвчүүний дунд хэсэгт улайлт гэмтлүүд учирсан байна. Дээрх гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтлүүд нь цөм нэг дор үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх тархины гэмтлүүд талийгаачийн үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Талийгаач Б.С ын биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Б.С ын цогцост шинжилгээ хийх үед авсан цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Харин 2018.12.22-ны 00:50 цагт авсан гэх С02586893 дугаартай хуруу шилтэй цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь 2018.12.22-ны 00.50 цагт дунд зэргийн согтолтой байсан байна. Согтолтын зэрэг нь үхэлд хүргэхгүй. Талийгаач Б.С  нь дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас, гавлын дотоод даралт ихэсч, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Х.Б ийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 542 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн DVD-д хуулбарласан 59-1-59 Ундрага Увс ШТС1, 2018-12-21 15-14-59 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файлд бичигдсэн дүрслэлийг тодруулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 59-1-59 Ундрага Увс ШТС1 2018-12-21 15-14-59 гэсэн нэртэй дүрс бичлэг, дүрс бичлэгийн дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах цаанаас нааш байрлалтай авто замын бичлэгийн цагаар 4 минут 28 секундээс 10 минут 15 секунд хүртэлх 5 минут 47 секундийн бичлэгийг тодруулж дүгнэлтэд хавсаргав” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/,

- Яллагдагч Ц.Б ы: ...С  намайг цохих үед миний уур хүрч С ыг түлхэж хойшоо болгож биеэсээ холдуулаад босоод гараараа цохисон. Хоёр удаа цохисон байх” гэх мэдүүлгийн хэсэг /2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,

-  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Хамт ажилладаг, ах, дүү шиг хүмүүс байсан учраас нэг айхавтар зүйл нэхэмжлээгүй. Сэтгэлээрээ гарсан хохирлыг төлж өгөх байх гэж бодоод баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Оршуулгын зардалд 4.000.000 төгрөг орчим гарсан. Цалингийн зээл 1.500.000 төгрөг байсан. Би гарсан баримтуудыг л өгсөн байгаа. Тийм зардал гарсан гэдгийг мөрдөн байцаагчид хэлсэн байгаа. Мөрдөн байцаалтын явцад 4.176.000 төгрөгийн хохирол барагдуулсан гэх мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б  “...Караокегээс гараад Ц гийн гэрт очиж суусан. Тэр үед Б.С  надад “чамд юу байгаа вэ, аав чинь нас барсан, аавын чинь оршуулгын ажилд би оролцсон” гэж хэлж хэлсэн. Тэр үед уур хүрээд түлхсэн. Тэгээд С  би явна гэхээр нь таксинд суулгаад явуулсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Замдаа юу болсныг би мэдэхгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д  “талийгаач Б.С  шүүгдэгч Ц.Б ыг хэл амаар доромжилсонд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар маргахгүй байгаа. Шүүгдэгч Ц.Б  талийгаачийг цохисон үйлдэлд маргахгүй, шалтгаант холбоотой. Гэхдээ талийгаач Б.С  Ц.Б д хандаж “Ц гийн доён пизда, би чиний аавыг чинь аваачиж булсан” гэж хэлэхэд шүүгдэгч Ц.Б ын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан байсан. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б ы аав Ц нас бараад 1 жил болох гэж байсан юм. Иймд шүүгдэгч Ц.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй” хэмээн тус тус гэм буруугийн талаар маргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Д ээс “Шүүгдэгч Ц.Б  нь гэм буруутай гэж үзэж байна. Учир нь, Ц.Б ын цохилтын улмаас авсан гэмтэл нь хохирогч Б.С ын нас барах шалтгаан болсон” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэрч О.Д , Ц.О , Х.М , Ц.П , Д.А  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.Б , талийгаач Б.С од хандаж “чи дандаа хамт олон дотор намайг доош нь чихдэг” гэж хэлэхэд талийгаачийн зүгээс Ц.Б д “Ц гийн доён пизда, би чиний аавыг чинь аваачиж булсан” хэмээн хоорондоо хэрэлдэж, улмаар нэг нэгийгээ цохисон, шүүгдэгч Ц.Б ын аав нь болох О.Ц 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан үеэс хойших хугацаанд шүүгдэгч, хохирогч нар нь  удаа дараа хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсны улмаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нарын энэхүү хувийн таарамжгүй харилцааг шүүгдэгч Ц.Б д талийгаач Б.С ын “Ц гийн доён пизда, би чиний аавыг чинь аваачиж булсан” гэж хэлсэн үгнээс болж шүүгдэгч хүндээр доромжлогдон сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас талийгаач Б.С ыг гараараа цохисон гэж үзэх үндэслэл буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинж эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Ц.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С ын биед учирсан хүнд гэмтэл нь хоорондоо шууд шалтгаант холбоотой тул шүүгдэгч Ц.Б ыг   “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.Б ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л т 4.176.000 төгрөгийн шууд хохирол учирсан хэмээн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэхүү хохирлын мөнгө болох 4.176.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б  төлж өгсөн талаар мэдүүлсэн болно.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л  нь шүүгдэгч Ц.Б аас талийгаач Б.С ын цалингийн зээл болох 1.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ тухай нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л аас цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ц.Б аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүнийг алах гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нараас Ц.Б д хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д гээс “шүүгдэгч Ц.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний гурваны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэж хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Шүүхээс шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүхээс шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсвэл энэ талаар гаргасан саналыг тооцох тул энэ гэмт хэргийн улмаас иргэн Б.С ын амь нас хохирсонтой холбоотойгоор дээрх зохицуулалтыг хэрэглэх боломж хязгаарлагдаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ц.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 117 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон бөгөөд одоо хувийн баталгаа гаргах, Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан байгаа. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Ц.Б ын баривчлагдаж, цагдан хоригдсон 117 хоногийг хорих ялын 117  хоногоор тооцож, ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны хяналтын камерын бичлэгийг бэхжүүлж авсан DVD 1 ширхэг, Gold баарны хяналтын камерын бичлэгийг бэхжүүлж авсан DVD 4 ширхэг, 4 зам, Тобу төв, Музей, Ундрага Увс ШТС, Их наяд цогцолборын уулзварууд дээрх хяналтын камерын бичлэгийг хураан авч бэхжүүлсэн DVD 1 ширхэг, Шинжээчийн дүгнэлтээр дүрсийг тодруулсан бичлэг буюу DVD 1 ширхэг, хохирогч Б.С ын тархины томографын CD 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч С ын хэрэг гарах үед өмсөж байсан хувцас болох ногоон өнгөтэй хиймэл дотортой куртик 1 ширхэг, саарал өнгөтэй ноосон цамц 1, хар саарал өнгийн өмд 1, саарал өнгийн ноосон өмд 1, хөх өнгийн дотоож 1, хар өнгийн ноосон малгай 1, гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л т, шүүгдэгч Ц.Б ын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмсөж явсан хар өнгийн куртик 1 ширхэг, шар өнгийн ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн ноосон фудволк 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, урт түрийтэй савхин гутал 1 хос, гар утас 1 ширхэг зэргийг шүүгдэгч Ц.Б д тус тус буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид Ц.Б д урьд нь хувийн баталгаа гаргах, мөн Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд өнөөдрөөс эхлэн уг таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Б ын дундын өмчлөлийн 2.500.000 төгрөгийн үнэтэй 8 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                               

ТОГТООХ нь:

1. З  овогт Ц гийн Б ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ын баривчлагдаж, цагдан хоригдсон 117 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогч С ын хэрэг гарах үед өмсөж байсан хувцас болох ногоон өнгөтэй хиймэл дотортой куртик 1 ширхэг, саарал өнгөтэй ноосон цамц 1, хар саарал өнгийн өмд 1, саарал өнгийн ноосон өмд 1, хөх өнгийн дотоож 1, хар өнгийн ноосон малгай 1, гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л т, шүүгдэгч Ц.Б ын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмсөж явсан хар өнгийн куртик 1 ширхэг, шар өнгийн ноосон цамц 1 ширхэг, ногоон өнгийн ноосон фудволк 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, урт түрийтэй савхин гутал 1 хос, гар утас 1 ширхэг зэргийг шүүгдэгч Ц.Б д тус тус буцаан олгож, Монгол банкны хяналтын камерын бичлэгийг бэхжүүлж авсан DVD 1 ширхэг, Gold баарны хяналтын камерын бичлэгийг бэхжүүлж авсан DVD 4 ширхэг, 4 зам, Тобу төв, Музей, Ундрага Увс ШТС, Их наяд цогцолборын уулзварууд дээрх хяналтын камерын бичлэгийг хураан авч бэхжүүлсэн DVD 1 ширхэг, Шинжээчийн дүгнэлтээр дүрсийг тодруулсан бичлэг буюу DVD 1 ширхэг, хохирогч Б.С ын тархины томографын CD 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Ц.Б ын дундын өмчлөлийн 2.500.000 төгрөгийн үнэтэй 8 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Л т хохирлын мөнгө болох 4.176.000 төгрөгийг төлж өгсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Б ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах, Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, энэ өдрөөс эхлэн Ц.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.Д

ШҮҮГЧ                                  Т.Ц

ШҮҮГЧ                                  Х.Т