| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07096/И |
| Дугаар | 102/ШШ2016/05334 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/05334
| 2016 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/05334 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78а байр, 1301 тоотод оршин байгаа Очир-хотхон Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78а байр, 404 тоотод оршин суух Цэнджавын Анхбаатар /РД-ДП68111617/-т холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 326,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Очир хотхон СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Анхбаатар нь СӨХ-д дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2015 оны 8 дугаар сараас 12 сар хүртэл 128,796 төгрөг, 2016 оны 01-8 дугаар сар хүртэл 198,080 төгрөг, нийт 326,876 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.
СӨХ-оос удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл төлөөгүй.
Иймд Ц.Анхбаатараас нийт 326,876 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Очир хотхон СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 3 дугаар хороолол, 78а-2 дугаар байрны 404 тоотод оршин суугч Ц.Анхбаатар нь 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл хугацааны төлбөрийг СӨХ-ны дансанд тушаасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Очир хотхон СӨХ нь Ц.Анхбаатараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 326,876 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Анхбаатар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэний улмаас нэхэмжлэгч Очир хотхон СӨХ нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,228 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Очир хотхон СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.Анхбаатарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,228 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Очир хотхон СӨХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |