| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06947/И |
| Дугаар | 102/ШШ2016/05335 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/05335
2016 оны 10 сарын 07 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05335 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 32 дугаар гудамж, 473 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбаагийн Норжинлхам /РД-ХЗ84061321/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ЭТӨЧ гудамж, 738 дугаар байр, 7 тоотод оршин суух, Боржигон овогт Болдбаатарын Дашдорж /РД-ФВ87101614/-д холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,131,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Норжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Дашдорж нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хотхоны 3/24 байрны 3 тоот, 1 өрөө байрыг сарын 600,000 төгрөгөөр, нэг жилийн хугацаатай хөлслөн суухаар тохирсон.
Б.Дашдорж нь орон сууц хөлслөх гэрээний 5 дугаар заалтыг зөрчин төлбөрөө төлөөгүй бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 2,700,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баталгаа өгсөн боловч барагдуулаагүй тул бид гэрээгээ цуцлахад хүрсэн.
2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын төлбөр 3,000,000 төгрөг, тухайн үеийн ашиглалтын төлбөр 531,300 төгрөг болсон.
2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн төлбөр 600,000 төгрөг, барьцаа 200,000 төгрөг, гэрээгээ цуцлахад 600,000 төгрөгийг тус тус өгсөн.
Иймд Б.Дашдоржоос үлдэгдэл 2,131,300 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Дашдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Норжинлхамын нэхэмжилсэн 2,131,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Энэ мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Норжинлхам нь хариуцагч Б.Дашдоржоос орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,131,300 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Дашдорж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2,131,300 /хоёр сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Дашдоржийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,131,300 /хоёр сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Норжинлхамд төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 24,525 төгрөг, хариуцагч Б.Дашдоржоос 24,525 төгрөгийг тус тус гаргуулан Б.Норжинлхамд буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Норжинлхамын нэхэмжлэлтэй, Б.Дашдоржид холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 2,131,300 /хоёр сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Б.Норжинлхамд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 24,525 төгрөг, хариуцагч Б.Дашдоржоос 24,525 төгрөгийг тус тус гаргуулан Б.Норжинлхамд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |