Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/207

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт БМхолбогдох 1912001260210 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Ц овогт БМ/РД:.../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Мнь 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Байшингийн булаг гэх газраас иргэн Г.Гэзэмшлийн 1 тооны хар зүсмийн хайнагийн үнээг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 1912001260210 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гмэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Булагийн давааны ар буюу гэрийнхээ ойролцоо газраас малын бэлчээрээс нэг тооны хар зүсмийн нас нийлсэн бүдүүн хайнагийн үнээгээ алдаад 2018 оны 10 дугаар сарын 05-ны үед шиг санаж байна, Өвөрхангай аймгийн Хархорин сумын зах дээр махны ченж хийдэг Ц.О гэх хамаатантайгаа уулзаад би хэд хоногийн өмнө нэг үхэр алдлаа гэж хэлэхэд манай хажуу айлын Б, Мгэж дууддаг хоёр залуу намайг үхэр алдах үед 1 тооны үхрийн мах “Хархорин” зах дээр нэрийг нь мэдэхгүй ченж нарт зарж борлуулсан гэж хэлэхээр нь гэртээ эргэж ирээд Мах нь нөгөө алдсан үхрээ сургийг нь гаргалаа, чи хулгай хийгээд Өвөрхангай аймгийн Хархорин сум оруулаад зарсан байна гэхэд Мнадад хандаад ахаа уучлаарай төлбөр мөнгийг нь төлье гээд гуйгаад байхаар нь олон жаахан нялх нойтон хүүхэдтэй учир өрөвдөөд үхрийнхээ төлбөрт 2 сая төгрөг бэлнээр аваад  цагдаад хэлэлгүй орхисон юм. Би үхрээ алдчихаад М-тэй уулзахад манай үхрийг авснаа өөрөө шууд хүлээсэн бөгөөд хэрвээ хүлээгээгүй байсан бол би үхрээ олж авч чадахгүй байсан. Би М-тэй уулзаж ярилцахад яг, яаж, хэнтэй хулгай хийсэн талаараа надад огт яриагүй бөгөөд би ч үхрийн төлбөр өгье гэсэн болохоор нь тэр талаар лавлаж сайн асуугаагүй. Миний алдсан үхэр нас нийлсэн, сувай, тарга тэвээрэг сайтай хайнагийн хар зүстэй үнээ байгаа юм. Им нь гэвэл зөв чих догол, буруу чих урдаасаа ухам имтэй үнээ байсан. Би үхэр алдахаасаа хоёр хоногийн өмнө бүртгээд гэрийнхээ гаднаас гаргасан бөгөөд дахиж очоод бүртгэхэд манай үхэр байхгүй болсон байсан. Миний алдсан үхэр сувай, тарган үхэр байсан учраас би 900.000 төгрөгөөр үнэлж байна. Би үхрийнхээ төлбөрийг харилцан тохирч 2 сая төгрөг авсан учраас надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би тус хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй. Яагаад гэвэл би мал дээрээ эхнэртэйгээ хамт байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гдахин мэдүүлсэн: ...Би анх мэдүүлэг өгөхдөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаад буруу мэдүүлэг өгсөн байсан. Харин сүүлд нь календарь харахад 2018 оны 09 дүгээр сар нь 30 хоногтой байсан бөгөөд миний санаж байгаагаар үхэр алдах өдрөө би өвсөнд явсан байсан. Ямар ч байсан 2018 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард шилжих шөнө үхэр алга болсон учраас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө хулгайд алдагдсан байсан. Манай үхрийг хулгайлсан Мманай хоёрынх их ойрхон байдаг бөгөөд манай үхрүүд тэдний гадуур л бэлчдэг бэлчээртэй. Би үхрийнхээ төлбөрийг харилцан тохирч 2 сая төгрөг авсан учраас надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй. Би тус хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй. Яагаад гэвэл би мал дээрээ эхнэртэйгээ хамт байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Л мэдүүлсэн: ...Г бол манай аав байгаа юм. 2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд шиг санаж байна, аав бид хоёр өвсөндөө яваад ирэхэд манай үхрээс Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Булагийн ар гэх газар орчмоос 1 тооны хар зүсмийн хайнагийн үнээ дутсан байхаар нь би малынхаа бэлчээрээр айлын үхэр дагаад явсан байж магадгүй гэж бодоод их хайсан. Харин манай аав ийш, тийшээ сураг тавьж байгаад манай саахалт айлын Мхулгай хийснийг мэдэж, очиж уулзаад үхрийнхээ төлбөрт 2 сая төгрөг авсан. Манай үхэр бэлчээд манай үхрийг хулгайлсан айлын гадаа очдог бөгөөд заримдаа хураахгүй үед тэдний гадаа хонодог. Гэхдээ би манай үхрийг яг яаж хулгайлсан болох талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан манай үхрийн махыг Өвөрхангай аймгийн Хархорин сум оруулаад зарж борлуулсан байсан. Алдсан үхрийн зүсийг би мэднэ. Нас нийлсэн, хайнагийн үнээ байсан. Манайх өнгөрсөн жил 22 тооны үхэртэй байснаас зарж борлуулж, идэш хоолондоо хэрэглээд 18 тооны үхэртэй үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна, манай ах Г.Г Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу баг буюу гэрийнхээ ойролцоо малын бэлчээрээс миний зүс мэддэг хар сувай хайнагийн үнээгээ хулгайд алдсан гэж сонссон. Тэгсэн чинь хэд хоногийн дараа тэр хавынх нь залуучууд хулгай хийгээд баригдаж манай ахад үхрийнхээ төлбөр болгож 2 сая төгрөг өгсөн гэж сонссон. Би яг хэн хулгай хийсэн талаар нь мэдэхгүй. Би Галдсан үнээний талаар мэднэ. Би заримдаа тэднийд очиж эзгүй хойгуур нь мал хардаг байсан учраас үхэр малыг нь ер нь зүсээр нь мэднэ. Гийнх үхэртэй бөгөөд миний багцаагаар 20 орчим үхэртэй айл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна, манай баз Г.Г ахынх Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуун багт гэрийнхээ ойролцоо малын бэлчээрээс хар сувай хайнагийн үнээгээ хулгайд алдаад хулгайчийг нь олж аваад төлбөр мөнгийг нь төлүүлсэн гэж сонссон. Галдсан гэх үхрүүдийн зүсийг мэднэ. Тэдний үхэр дотор нэг хар зүсмийн хайнагийн үнээ байдаг байсан бөгөөд тэрийг хулгайд алдсан гэж байсан. Гийнх миний багцаагаар 20 орчим тооны үхэртэй айл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Оийн мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын эхээр би ажил явдалд орчихоод Улаанбаатар хотоос ирэхэд манай нөхрийн ээжийн талын хамаатан Г над руу залгаж манайх үхрээ алдчихлаа гэхээр нь би Хархорин сумын махны ченж нараас сураглахад С эгч хайнагийн үнээний махыг авсан талаар надад хэлэхээр нь би Гт энэ талаар хэлсэн. Г үхэр авсан хүнийг мэдсэн юм шиг байна лээ. С нь тухайн үхрийн махыг хэдэн төгрөгөөр авсан талаар хэлээгүй, харин тарган үхрийн мах авсан гэж байсан. Сд ямар хүн мах өгсөн талаар мэдсэн бөгөөд Улаанчулуу багт байх Б гэх хүн ирж мах өгсөн талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сгийн мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын эхээр намайг зах дээр сууж байхад Архангай аймгийн Хотонт сумын харъяат Б над дээр орж ирээд үхрийн мах авах уу гэхээр нь авъя гэхэд хайнагийн үнээний тарган мах байсан. Би гарал үүслийг нь асуухад авчирч чадаагүй эргээд авчирч өгье гээд надад малчныхаа тамгыг дарж өгөөд тухайн махыг зарсан юм. Тухайн үхрийн мах 180 кг болж 750.000 төгрөгөөр тухайн үеийн ханшаар авсан. Би Бхулгайн үхрийн мах өгч байгаа талаар мэдээгүй. Б хэлэхдээ манай үхэр гэж хэлсэн. Б нь тухайн махыг цагаан өнгийн дөрвөлжин “Пробокс” маркийн машинтай ирж өгч байсан. Би Б өмнө нь таньдаг байсан. Би олон жил мал, мах худалдан авч байна. Би Бтэй төрөл садангийн холбоо байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сгийн дахин мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хотонт сумын өмнө нь нэгнийгээ зүс мэддэг Г.Б гэх залуу цагаан өнгийн “Пробокс” маркийн машинтай нэг тооны хайнагийн үхрийн мах авчирч өгсөн. Тухайн үед зарахдаа үхрийн махыг толгойтой нь хамт авчирсан байсан. Гэхдээ малын бичиггүй байхаар нь би түүний малын гарал үүслээ авчирч өг гэж хэлэхэд Г.Б нь эгчээ би малчны тэмдгээ дараад өгье гэж хэлээд надад өөрийнхөө малчны тэмдгийг дарж өгөхөөр нь би тухайн махыг худалдаж авсан. Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд махны лангуу түрээсэлж өдрийн хоолоо залгуулдаг хүн байгаа юм. Тухайн хийж өгсөн бичгийг нь үрэгдүүлсэн бөгөөд би хайгаад олохоо байсан. Гэхдээ би тэр үед гар бичмэл үйлдүүлээд авч үлдэж байсан. Олон сарын өмнө болсон учраас зүсийг нь сайн санахгүй байна. Байнга л үхэр мал авч байдаг учраас аль толгойг нь гэж санахад хэцүү байна. Г.Б өөрийнхөө малчны тамгыг л надад дарж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Л мэдүүлсэн: ...Ямар ч л байсан манайх үхэр алдах үед 2018 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 01-ний өдөр шилжихэд л алга болсон учраас 09 дүгээр сарыг 31 хоногтой гэж бодоод мэдүүлэг өгчээ. Тэрнээс биш үхэр алга болдог өдөр бол гаригаараа бүтэн сайн өдөр байсан бөгөөд тэр өдөр сургуулийн хүүхдүүд амраад өвсөнд яваад оройдоо буцаж сумын төв рүү орно гэж ярьцгааж байсан юм. Тиймээс үхэр яг алга болсон цаг хугацаа нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө алга болсон нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Ммэдүүлсэн: ...Манай нөхөр Г.Б эхлээд Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаад баригдаж яваад нэг хоноод ирсэн. Манай нөхрийг явсны дараа Б.Мах баригдсан байсан юм. Тэгсэн чинь харин өнгөрсөн намар буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө манай саахалт айлын Г.Г ахынхаас алдагдсан үхрийн хэрэгт холбогдоод шалгагдсан байсан. Уг нь бол манай нөхөр Г.Г ахынх үхрээ хулгайд алддаг шөнө хөдөө гэртээ байгаагүй. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүтэй сайн өдөр байсан бөгөөд манайх 2 хүүхдээ цэцэрлэгт, харин Б.Мхоёр хүүхдээ сургуульд өгөхөөр манай нөхөр Б, Б.Мэхнэр Э, бид гурав 4 хүүхдээ сумын төв рүү хүргэж өгөх гэж ирээд оройтсон учраас сумын төвд нөхрийнхөө ах дүү нартай хамт пиво ууцгаагаад сумын төвд Г гэх айлд хоносон. Тэгээд маргааш өглөө нь хөдөө гэртээ бид гурав харих үед Б.Мах нь нэг үхэр гаргаж янзалсан байхаар нь ямар учиртай үхэр болох талаар асуухад Мах хэлэхдээ би хүнээс өрөндөө үхэр авах байсан чинь өчигдөр та хэдийг явсны дараа аваад ирэхээр нь хамт гаргаад янзалчихлаа, Өвөрхангай аймгийн Хархорин сум руу авч явж зарах хэрэг байна гэхээр нь нөхөр, Мах, бид гурав нөгөө үхрийнх нь махыг авч яваад Хархорин суманд С гэх ченжид зарах гэхэд малын бичиг байхгүй гээд авахгүй байхаар нь би тэр үед өөрийнхөө малчны тамгыг сумын төвд ноос, ноолуурын ченж хийдэг Мөнхөө гэж дууддаг эгчид өгсөн байж байгаад аваад цүнхэнд явж байсан болохоор шууд дарж өгөөд зарсан. Манай нөхөр болон бид хоёр тухайн үхрийн махыг хулгайн мах болох талаар мэдээгүй. Түүний дараа Б.Мманай нөхөрт хандаж Г ахынд  очиж төлбөрийг өгөхөд хамт яваад Г ахыг гуйлцаад өгөөч гэхээр нь манай нөхөр хамт очиж төлбөрийг нь төлсөн. Тухайн үхэр ямар зүстэй үхэр байсан талаар мэдэхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний шилжих шөнө манай нөхөр, бид нарыг сумын төвд хоносон талаар Г ах, Ээгч, Н ах, Ээгч нар мэднэ. Харин сургууль, цэцэрлэгийн хүүхэд хүргэж ирсэн талаар бол манай аав, ээж хоёр сайн мэдэж байгаа. Манай нөхөр хулгай хийгээгүй бөгөөд яагаад тэгж мэдүүлэг өгсөн талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Угийн мэдүүлсэн: ...Өнгөрсөн жил буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө үхрээ хулгайд алдсан гэж манай нөхөр хэлсэн. Тухайн үед манайх өвсөндөө яваад зав муутай байсан болохоор үхрээ өдөр бүр хурааж чадалгүй хэд хоног хээр хонуулаад байсан юм. Тэгсэн чинь харин гэнэт манай нэг хайнагийн сувай үнээ хулгайд алдагдсан байсан. Хэзээ алга болсон хоног хугацааг нь тооцоход манай нөхөр хэлэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр алдсан байх гэж байсан. Учир нь тухайн шөнө манай үхрийг хулгай хийдэг айлын гадаа үхэр очсон байсан гэсэн. Тэрнээс биш би өөрөө үхэр малд явдаггүй учраас хэзээ алга болсон талаар мэдэх зүйл байхгүй. Тэгээд алдсан үхрээ сураглаж байгаад манай голын айл авсан байж магадгүй гээд манай нөхөр Г.Г нь Б.М очиж уулзсан гэсэн бөгөөд уулзахад Б.Мманай үхрийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч төлбөрийг нь өгөх болоод түүнээс хойш 7 хоногийн дараа манай гэрт Б.Мирж 2 сая төгрөг бэлнээр өгөөд төлбөрийг нь барагдуулсан асуудал болсон. Манай нөхөр, хүү хоёр өвсөнд явах өдөр харахад манай үхэр үхэртээ байсан ба түүнээс хойш 5 өдрийн дараа үзэхэд үхэртээ байхгүй байсан. Манай хүү өвсөнд яваад хоёр хоноод ирсэн учраас яг үхэр яаж, хэзээ алга болсон талаар бол сайн мэдэхгүй. Үхрээ бүртгэж үзээд дутсаны дараа л хэзээ алга болсон байж болох талаар ярилцаж байгаад л бас аавынхаа ярьснаар ойлгосон байх. Гэхдээ өвсөнд явсан өдрөө үхрээ аавтайгаа хамт бүртгэсэн нь үнэн. Б.Мбэлнээр 2 сая төгрөгийг нилээн орой болсон байхад ирж өгсөн. Манай нөхөр өвсөнд явсан өдрийнхөө шөнө ирсэн. Харин хүүхэд маань 2 хоноод 3 дахь өдрөө ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 102-104/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.М мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн тайлбар санал, хүсэлт байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан. Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. ...Би хулгайн мал гаргахдаа ашигласан хутгаа эрээд олохгүй байгаа бөгөөд нүүдэл хийхэд хаягдсан юм шиг байна лээ. Тухайн үед Г гуайн үхэр манай гэрийн гадаа ирсэн байсан учраас би ямар нэгэн уналга ашиглаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 116-122 хуу/

 “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 59 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 128 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 129 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Байшингийн булаг гэх газраас иргэн Г.Гэзэмшлийн 1 тооны хар зүсмийн хайнагийн үнээ хулгайлагдаж, 800.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Мнь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Байшингийн булаг гэх газраас иргэн Г.Гэзэмшлийн 1 тооны хар зүсмийн хайнагийн үнээг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гмэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Булагийн давааны ар буюу гэрийнхээ ойролцоо газраас малын бэлчээрээс нэг тооны хар зүсмийн нас нийлсэн бүдүүн хайнагийн үнээгээ алдаад 2018 оны 10 дугаар сарын 05-ны үед шиг санаж байна, Өвөрхангай аймгийн Хархорин сумын зах дээр махны ченж хийдэг Ц.О гэх хамаатантайгаа уулзаад би хэд хоногийн өмнө нэг үхэр алдлаа гэж хэлэхэд манай хажуу айлын Б, Мгэж дууддаг хоёр залуу намайг үхэр алдах үед 1 тооны үхрийн мах “Хархорин” зах дээр нэрийг нь мэдэхгүй ченж нарт зарж борлуулсан гэж хэлэхээр нь гэртээ эргэж ирээд Мах нь нөгөө алдсан үхрээ сургийг нь гаргалаа, чи хулгай хийгээд Өвөрхангай аймгийн Хархорин сум оруулаад зарсан байна гэхэд Мнадад хандаад ахаа уучлаарай төлбөр мөнгийг нь төлье гээд гуйгаад байхаар нь олон жаахан нялх нойтон хүүхэдтэй учир өрөвдөөд үхрийнхээ төлбөрт 2 сая төгрөг бэлнээр аваад  цагдаад хэлэлгүй орхисон юм. Би үхрээ алдчихаад Мөнх-Эрдэнэтэй уулзахад манай үхрийг авснаа өөрөө шууд хүлээсэн бөгөөд хэрвээ хүлээгээгүй байсан бол би үхрээ олж авч чадахгүй байсан”, “би анх мэдүүлэг өгөхдөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаад буруу мэдүүлэг өгсөн байсан. Харин сүүлд нь календарь харахад 2018 оны 09 дүгээр сар нь 30 хоногтой байсан бөгөөд миний санаж байгаагаар үхэр алдах өдрөө би өвсөнд явсан байсан. Ямар ч байсан 2018 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард шилжих шөнө үхэр алга болсон учраас 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө хулгайд алдагдсан байсан. Манай үхрийг хулгайлсан Мманай хоёрынх бол их ойрхон бөгөөд манай үхрүүд тэдний гадуур л бэлчдэг бэлчээртэй. Би үхрийнхээ төлбөрийг харилцан тохирч 2 сая төгрөг авсан учраас надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/, 18-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Л мэдүүлсэн “2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд шиг санаж байна, аав бид хоёр өвсөндөө яваад ирэхэд манай үхрээс Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Булагийн ар гэх газар орчмоос 1 тооны хар зүсмийн хайнагийн үнээ дутсан байхаар нь би малынхаа бэлчээрээр айлын үхэр дагаад явсан байж магадгүй гэж бодоод их хайсан. Харин манай аав ийш, тийшээ сураг тавьж байгаад манай саахалт айлын Мхулгай хийснийг мэдэж, очиж уулзаад үхрийнхээ төлбөрт 2 сая төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 37-39/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б мэдүүлсэн “2018 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна, манай ах Г.Г Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу баг буюу гэрийнхээ ойролцоо малын бэлчээрээс миний зүс мэддэг хар сувай хайнагийн үнээгээ хулгайд алдсан гэж сонссон юм. Тэгсэн чинь хэд хоногийн дараа тэр хавынх нь залуучууд хулгай хийгээд баригдаж манай ахад үхрийнхээ төлбөр болгож 2 сая төгрөг өгсөн гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн “2018 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна, манай баз Г.Г ахынх Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуун багт гэрийнхээ ойролцоо малын бэлчээрээс хар сувай хайнагийн үнээгээ хулгайд алдаад хулгайчийг нь олж аваад төлбөр мөнгийг нь төлүүлсэн гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Оийн мэдүүлсэн “2018 оны 10 дугаар сарын эхээр би Улаанбаатар хотоос ажил явдалд орчихоод ирэхэд манай нөхрийн ээжийн талын хамаатан Г над руу залгаж манайх үхрээ алдчихлаа гэхээр нь би Хархорин сумын махны ченж нараас сураглахад С эгч хайнагийн үнээний махыг авсан талаар надад хэлэхээр нь би Гт энэ талаар хэлсэн. Г үхэр авсан хүнийг мэдсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 31, 32-33/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Ммэдүүлсэн “...Маргааш өглөө нь хөдөө гэртээ бид гурав харих үед Б.Мах нь нэг үхэр гаргаж янзалсан байхаар нь ямар учиртай үхэр болох талаар асуухад Мах хэлэхдээ би хүнээс өрөндөө үхэр авах байсан чинь өчигдөр та хэдийг явсны дараа аваад ирэхээр нь хамт гаргаад янзалчихлаа, Өвөрхангай аймгийн Хархорин сум руу авч явж зарах хэрэг байна гэхээр нь нөхөр, Мах, бид гурав нөгөө үхрийнх нь махыг авч яваад Хархорин суманд С гэх ченжид зарах гэхэд малын бичиг байхгүй гээд авахгүй байхаар нь би тэр үед өөрийнхөө малчны тамгыг сумын төвд ноос, ноолуурын ченж хийдэг Мөнхөө гэж дууддаг эгчид өгсөн байж байгаад аваад цүнхэнд явж байсан болохоор шууд дарж өгөөд зарсан. Манай нөхөр болон бид хоёр тухайн үхрийн махыг хулгайн мах болох талаар мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Угийн мэдүүлсэн “өнгөрсөн жил буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө үхрээ хулгайд алдсан гэж манай нөхөр хэлсэн. Тухайн үед манайх өвсөндөө яваад зав муутай байсан болохоор үхрээ өдөр бүр хурааж чадалгүй хэд хоног хээо хонуулаад байсан юм. Тэгсэн чинь харин гэнэт манай нэг хайнагийн сувай үнээ хулгайд алдагдсан байсан. Хэзээ алга болсон хоног хугацааг нь тооцоход манай нөхөр хэлэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр алдсан байх гэж байсан. Учир нь тухайн шөнө манай үхрийг хулгай хийдэг айлын гадаа үхэр очсон байсан гэсэн. Тэгээд алдсан үхрээ сураглаж байгаад манай голын айл авсан байж магадгүй гээд манай нөхөр Г.Г нь Б.М очиж уулзсан гэсэн бөгөөд уулзахад Б.Мманай үхрийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч төлбөрийг нь өгөх болоод түүнээс хойш 7 хоногийн дараа манай гэрт Б.Мирж 2 сая төгрөг бэлнээр өгөөд төлбөрийг нь барагдуулсан асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104/, мөрдөн байцаалтын шатанд Б.Мяллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 116-122/, хохирлын үнэлгээг тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Ц овогт БМбусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Мнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Мбичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Мнь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Б.Мнь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Б М бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мнь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Б.Мтэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Мбичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Мхувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ