Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05336

 

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05336

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад оршин байгаа Скайтел ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ХД 86 дугаар байр, 127 тоотод оршин суух, Баярсайханы Марал-Эрдэнэ /РД-УХ90062502/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 203,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Марал-Эрдэнэ манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, гэрээ байгуулж 90090625 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл Г.Марал-Эрдэнэ нь гэрээний үүргээ үл биелүүлэн 90090625 дугаарын 2015 оны 8 дугаар сарын байдлаарх төлбөр 249,335 төгрөгийг төлөөгүй тул үйлчилгээг гэрээний 5.1.7-д заасны дагуу хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэл өгсөн боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Б.Марал-Эрдэнээс төлбөрийн үлдэгдэл болох 249,336 төгрөг, үүнээс гэрээний 7.5-д заасны дагуу барьцаа 50,000 төгрөгийг хасаад нийт 199,336 төгрөг, нотариатын зардалд 4,500 төгрөг, нийт 203,836 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Г.Номин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Марал-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 203,836 төгрөгийг төлсөн байх тул Скайтел ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь Б.Марал-Эрдэнээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 203,836 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Марал-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэний улмаас нэхэмжлэгч Скайтел ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Скайтел ХХК нь Г.Номин-Эрдэнэд шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлээс татгалзах эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэлээс татгалзах эрх бүхий этгээд гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй, Б.Марал-Эрдэнэд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3.382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД