Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/175

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт НГт холбогдох 1812005890179 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Эрээнцав суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Улаанхуаран гудамжны 4 дүгээр байрны С блок 14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт НГ /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Г нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ах Н.Бын иргэний үнэмлэхийг ашиглан 11.900.000 төгрөгийн үнэ бүхий 65-45 УНҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины үнийг дараа өгнө хэмээн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар хохирогч Ц.З төөрөгдөлд оруулж 65-45 УНҮ улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авч, хохирогч Ц.Зд 11.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812005890179 дугаартай эрүүгийн хэргээс: 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Зийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай найз Т.Г над руу утсаар яриад манай найз чиний машиныг худалдаж авъя гэж байна, уурхай руу гарах гэж байгаа юм, яаралтай машины хэрэг байна гэнээ чи машинаа өгөөд явуулчих, дараа нь мөнгийг нь өгчихнө гэхээр нь би дараа нь яг мөнгө төгрөгөө өгөх юм уу гэсэн чинь энэ хүний газрыг нь би зээлийн барьцаанд тавьж байгаа болохоор санаа зоволтгүй ээ гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Б гэх залуу ирж надтай уулзаад одоо хоёулаа наториатаар гэрээ байгуулаад машиныг чинь аваад явъя олон дахин нааш цаашаа явах хэрэг гарах байх, би 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд машины чинь мөнгийг өгнө гэж хэлээд аймгийн наториатын газраар гэрээгээ баталгаажуулан тэр өдөртөө миний машиныг аваад явсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болоод мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор нь би хот руу ороод Гтай хамт 3 дугаар эмнэлгийн урд талын зогсоол дээр уулзаад ярилцахад ээжийн бие тааруу байна, чи наадам өнгөртөл түр харчих гэхээр нь би чи яг хэзээ мөнгө өгөх талаараа наториатаар ороод гэрээ хийчих үү гэсэн чинь би одоо гарах боломжгүй байна, ээжийг сахих хүн ирэнгүүт нь гараад гэрээ хийчихье гэж хэлээд алга болсон. Тухайн үед би уг этгээдийг Б биш З гэх залуу болохыг мэдсэн бөгөөд өөрөөс нь уулзаж асуухад манай ахыг Б гэдэг юм, би ахынхаа иргэний үнэмлэхийг авч очоод шилжүүлж авсан юм гэж хэлсэн. Тэгээд дараа нь 2018 оны 08 дугаар сарын сүүлээр би Улаанбаатар хот руу ороод Гтай хамт очоод З гэх залуутай “Өргөө” кино театрын ойролцоо уулзахад ээжийгээ сахиж байна гэж байсан бөгөөд хэзээ мөнгө өгөх талаараа наториатаар ороод гэрээ хийчих үү гэсэн чинь, би одоо гарах боломжгүй байна, та 2 явж бай одоо нэг хүн ирж ээжийг сахина тэгэхээр гараад би та хоёр руу залгая гэж хэлээд тэрнээс хойш утсаа авахгүй алга болсон. Тэгээд одоо болтол зугтаагаад мөнгө өгөөгүй байна. Би иргэний үнэмлэхийг нь харсан бөгөөд Б гэх хүний иргэний үнэмлэх байсан. Уг этгээд өөрийгөө Б гэж танилцуулсан бөгөөд иргэний үнэмлэхний зургийг нь өөртэй нь харьцуулж харахад адилхан байсан болохоор санаанд ороогүй юм. Тухайн үед гэрээ байгуулаад наториатаар батлуулах гэсэн чинь заавал мөнгөө бүрэн төлсөн байх шаардлагатай байдаг гэсэн тул мөнгөө бүрэн төлсөн гэдгээр гэрээ байгуулсан юм. Тухайн үед мөнгө төгрөг өгч авсан зүйл байхгүй. Наториатын төлбөрийн мөнгийг З гэгч өгсөн. Уг нь бол 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд мөнгийг нь өгчихнө гэсэн болохоор би итгээд гэрээ байгуулчихсан юм. Би урьд өмнө нь өөрийнхөө машиныг зарах талаар Т.Гд хэлж байсан юм. Уг нь би Т.Гд тэр барьцаанд тавьсан газрынх нь бичиг баримтыг өгөхдөө намайг байлцуулж байгаад өгөөрэй би машиныхаа мөнгийг олж авмаар байна гэж хэлж байсан ч тэр гэрчилгээг нь өгчихсөн байна лээ. Миний машин ногоон өнгөтэй, дээрээ ачаатай, 65-45 УНҮ улсын дугаартай, Ниссан патрол маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 8 сая төгрөгөөр бодож зарсан бөгөөд 8 сая төгрөгөөр үнэлнэ. Уг тээврийн хэрэгсэл нь 1998 онд Япон улсад үйлдвэрлэгдэн, 1998 оны 12 дугаар сард Монголд орж ирсэн тээврийн хэрэгсэл бөгөөд гаднах үзэмж сайтаа, үйлдвэрийн арьсаараа байгаа машин байгаа юм. Би гомдолтой байна. Энэ хүмүүсээс машиныхаа мөнгийг гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бын мэдүүлсэн: ...Би Гийн төрсөн ах нь байгаа юм. Би 2018 оны 5, 6 сарын үед байх Архангай аймагт мах гайгүй үнэтэй байна гэхээр нь судлах гээд ирсэн. Тэгсэн чинь манай дүү Г Архангай аймагт ирсэн байна гээд над руу утсаар ярьсан бөгөөд манай дүү надад хэлэхдээ ахаа би эндээс хүнээс машин худалдаж авах гэсэн юм, иргэний үнэмлэхээ орхиод ирсэн байна, та иргэний үнэмлэхээ авчраад худалдан авах гэрээ байгуулаад өгөөч гэхээр нь би үнэмлэхээ Гт өгч явуулаад ах нь араас нь очоод гарын үсэг зураад өгье гэсэн. Би тухайн үед архи уусан байсан учир очиж гарын үсэг зурж чадаагүй юм. Би худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Гт өөрийн иргэний үнэмлэхээ өгөөд явуулсан. Тухайн үед би архи их уусан учир Гт иргэний үнэмлэхээ өгч явуулсан юм. Би ерөөсөө хамт яваагүй, Г өөрөө тэр бүгдийг нь зохицуулсан байх. Би хамт яваагүй, Г ганцаараа явсан. Би тухайн үед архи уучихсан согтуу байсан учраас Гт өөрийн иргэний үнэмлэхээ өгч явуулаад архиа гарахаар араас чинь яваад очъё гэсэн юм. Тэгээд би очиж чадалгүй согтуугаараа шууд хот руу гараад явсан байна лээ. Тухайн үед над руу нотариатын эзэн юм уу, машины эзэн юм уу нэг хүн яриад согтуу хүнээр гарын үсэг зуруулахгүй гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Г мэдүүлсэн: ...2018 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна, Улаанбаатарын хотын Нэгдүгээр эмнэлгийн гадаа зүс таних З гэх залуутай тааралдаад хэсэг ярилцаж байсан чинь машин худалдаж авах хэрэгтэй байна, миний машиныг эхнэр унаад Булган аймаг руу явчихсан, Ландаа зарчихсан гэж хэлэхээр нь гэнэт манай найз Ц.З машинаа зарах гэж байсан нь санаанд ороод энэ тухай хэлсэн юм. Би Ц.З рүү утасдаж хооронд нь зуучилж өгсөн юм. Тэгэхдээ өмчлөгчийн нэрийг нь шилжүүлээд хэрэггүй байх шүү, дараа нь мөнгө төгрөгийг нь өгнө гээд байсан, надад өмнө нь мөнгөний өртэй байж байгаад өгөхгүй болохоор нь арга буюу мөнгөндөө суутгаж ахынх нь газрыг барьцаанд тавиад тооцоо дуусгасан юм гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр үгээр л манай найз Ц.Зд итгэл төрүүлж машиныг нь шилжүүлж авсан бололтой юм билээ. Тэгээд дараа нь Улаанбаатар хотод ирж надтай хамт 2 удаа Баянгол дүүргийн ахмадын эмнэлэг дээр очиж Зтой уулзахад Б гэх нэрээр Ц.Зтэй гэрээ хийсэн талаар нь мэдсэн. Тэр үед З ээжийн бие тааруухан байна, хэд хоногийн хугацаа өгөөч гэж гуйсан юм. Тэгээд нотариат ороод яг мөнгөө хэзээ өгөхөө тохиролцьё гэхээр ээжийг сахих сахиур ирэнгүүт араас чинь яваад очъё гэж хэлээд л алга болчихдог юм. 2015 оноос 2016 оны хооронд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Голден парк” хотхоны 302 дугаар байранд амьдардаг байхад нь нэг байранд амьдардаг байсан болохоор таньдаг болсон. Түүнээс хойш утсаар холбоотой байсан бөгөөд Б гэх нэртэй фэйсбүүк хаягтай юм байна лээ. Ц.Зээс машин авснаасаа хойш надтай уулзахгүй зугтаагаад байдаг болсон, чулууны наймаа хийдэг гэж өөрөө ярьдаг юм. 91114952 гэсэн дугаарын утастай бөгөөд энэ дугаарыг бараг 4-5 жил барьж байгаа байх. Эхнэр нь “Монгол невс” сонины эрхлэгч хийдэг бөгөөд гэр нь Баян зүрх дүүргийн Улаанхуаранд байдаг юм. 2018 оны 08 дугаар сарын эхээр нэг удаа Улаанбаатар хот руу хамт очоод Баянгол дүүргийн ахмадын эмнэлгийн гадаа уулзаж ярилцаад орой нь нотариат орно гэсэн боловч З ирээгүй. Дараа нь нэг уулзах гэж утсаар ярьсан чинь Сэлэнгэ аймагт явж байна гэж хэлээд сураггүй алга болсон. Мөн тэрнээс өмнө нь 2018 оны 07 дугаар сард санагдаж байна, 3 дугаар эмнэлгийн машины зогсоол дээр машин дотор нилээн удаан ярилцсан юм. Уг нь бол мөнгийг нь өгнө гэдэг боловч алга болчихдог юм. Зийн машин нь Ниссан патрол маркийн гаднаасаа харагдах өнгө үзэмж сайтай машин байсан. 8 сая төгрөгөөр зарсан гэж ярьж байсан. Улсын дугаар болон бусад зүйлсийг нь санахгүй байна. Ямар ч байсан ногоон өнгөтэй машин байсан юм. З ямар ч мөнгө аваагүй гэдгийг би баттай мэдэж байна, мөнгийг нь дараа нь өгнө, тэр найздаа холбоод өгөөч гэж З надад хэлж байсан бөгөөд Ц.З, З нар уулзаж байх үед би хамт байсан бөгөөд 8 сая төгрөгөө огт өгөөгүй, 2 хувааж өгөх талаар ярилцаж байсан болохоор баттай мэдэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Омэдүүлсэн: ...Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг З, Н.Б нарын хооронд байгуулж баталгаажуулсан. Ер нь нотариатч хүн ямар ч гэрээг хийхдээ тухайн хүмүүсийн биеийн байцаалтыг шалгадаг. Би Ц.З зүс таньдаг, Н.Б гэх хүнийг танихгүй байсан бөгөөд Н.Баас бичиг баримтыг нь аваад гэрийн хаяг болон регистрийн дугаарыг нь асуухад бичиг баримтад заагдсан нэр дугаарыг хэлж байсан учраас би Н.Б мөн байна гэж бодоод уг гэрээг баталгаажуулсан. Би Н.Быг өөрийн биеэр ирсэн гэж бодож байна. Уг ирсэн хүн нь Н.Бын иргэний үнэмлэхний зурагтай ижил төстэй харагдаж байсан бөгөөд регистрийн дугаар болон оршин суух хаягаа хэлж байсан учраас би өөрөө ирсэн гэж ойлгосон юм. Ц.З буюу худалдагч талаас төлбөр бүрэн дууссан уу гэж асуухад бүрэн дууссан гэсэн бөгөөд хэзээ төлбөрөө хийсэн бэ гэж асуухад өнөөдөр дансаар мөнгө хийсэн гэж хариулсан. Мөн машинаа хэзээ хүлээлгэж өгөх юм бэ гэхэд өнөөдөр хүлээлгэж өгнө гэж хэлж байсан учир төлбөр тооцоо бүрэн дууссан гэж тусгасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Гийн мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хурдан шалгаж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

 

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 162 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46-47 хуу/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ах Н.Бын иргэний үнэмлэхийг ашиглан 11.900.000 төгрөгийн үнэ бүхий 65-45 УНҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины үнийг дараа өгнө хэмээн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар хохирогч Ц.З төөрөгдөлд оруулж 65-45 УНҮ улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авч, хохирогч Ц.Зд 11.900.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Н.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ах Н.Бын иргэний үнэмлэхийг ашиглан 11.900.000 төгрөгийн үнэ бүхий 65-45 УНҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины үнийг дараа өгнө хэмээн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар хохирогч Ц.З төөрөгдөлд оруулж 65-45 УНҮ улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авч, хохирогч Ц.Зд 11.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Зийн мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай найз Т.Г над руу утсаар яриад манай найз чиний машиныг худалдаж авъя гэж байна, уурхай руу гарах гэж байгаа юм, яаралтай машины хэрэг байна гэнээ чи машинаа өгөөд явуулчих, дараа нь мөнгийг нь өгчихнө гэхээр нь би дараа нь яг мөнгө төгрөгөө өгөх юм уу гэсэн чинь энэ хүний газрыг нь би зээлийн барьцаанд тавьж байгаа болохоор санаа зоволтгүй ээ гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Б гэх залуу ирж надтай уулзаад одоо хоёулаа наториатаар гэрээ байгуулаад машиныг чинь аваад явъя олон дахин нааш цаашаа явах хэрэг гарах байх, би 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд машины чинь мөнгийг өгнө гэж хэлээд аймгийн наториатын газраар гэрээгээ баталгаажуулан тэр өдөртөө миний машиныг аваад явсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болоод мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор нь би хот руу ороод Гтай хамт 3 дугаар эмнэлгийн урд талын зогсоол дээр уулзаад ярилцахад ээжийн бие тааруу байна, чи наадам өнгөртөл түр харчих гэхээр нь би чи яг хэзээ мөнгө өгөх талаараа наториатаар ороод гэрээ хийчих үү гэсэн чинь би одоо гарах боломжгүй байна, ээжийг сахих хүн ирэнгүүт нь гараад гэрээ хийчихье гэж хэлээд алга болсон. Тухайн үед би уг этгээдийг Б биш З гэх залуу болохыг мэдсэн бөгөөд өөрөөс нь уулзаж асуухад манай ахыг Б гэдэг юм, би ахынхаа иргэний үнэмлэхийг авч очоод шилжүүлж авсан юм гэж хэлсэн. Тэгээд дараа нь 2018 оны 08 дугаар сарын сүүлээр би Улаанбаатар хот руу ороод Гтай хамт очоод З гэх залуутай “Өргөө” кино театрын ойролцоо уулзахад ээжийгээ сахиж байна гэж байсан бөгөөд хэзээ мөнгө өгөх талаараа наториатаар ороод гэрээ хийчих үү гэсэн чинь, би одоо гарах боломжгүй байна, та 2 явж бай одоо нэг хүн ирж ээжийг сахина тэгэхээр гараад би та хоёр руу залгая гэж хэлээд тэрнээс хойш утсаа авахгүй алга болсон. Тэгээд одоо болтол зугтаагаад мөнгө өгөөгүй байна. Би иргэний үнэмлэхийг нь харсан бөгөөд Б гэх хүний иргэний үнэмлэх байсан. Уг этгээд өөрийгөө Б гэж танилцуулсан бөгөөд иргэний үнэмлэхний зургийг нь өөртэй нь харьцуулж харахад адилхан байсан болохоор санаанд ороогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бын мэдүүлсэн “Би Гийн төрсөн ах нь байгаа юм. Би 2018 оны 5, 6 сарын үед байх Архангай аймагт мах гайгүй үнэтэй байна гэхээр нь судлах гээд ирсэн. Тэгсэн чинь манай дүү Г Архангай аймагт ирсэн байна гээд над руу утсаар ярьсан бөгөөд манай дүү надад хэлэхдээ ахаа би эндээс хүнээс машин худалдаж авах гэсэн юм, иргэний үнэмлэхээ орхиод ирсэн байна, та иргэний үнэмлэхээ авчраад худалдан авах гэрээ байгуулаад өгөөч гэхээр нь би үнэмлэхээ Гт өгч явуулаад ах нь араас нь очоод гарын үсэг зураад өгье гэсэн. Би тухайн үед архи уусан байсан учир очиж гарын үсэг зурж чадаагүй юм. Би худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Гт өөрийн иргэний үнэмлэхээ өгөөд явуулсан. Би тухайн үед архи уучихсан согтуу байсан учраас Гт өөрийн иргэний үнэмлэхээ өгч явуулаад архиа гарахаар араас чинь яваад очъё гэсэн юм. Тэгээд би очиж чадалгүй согтуугаараа шууд хот руу гараад явсан байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Г мэдүүлсэн “2018 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна, Улаанбаатарын хотын Нэгдүгээр эмнэлгийн гадаа зүс таних З гэх залуутай тааралдаад хэсэг ярилцаж байсан чинь машин худалдаж авах хэрэгтэй байна, миний машиныг эхнэр унаад Булган аймаг руу явчихсан, Ландаа зарчихсан гэж хэлэхээр нь гэнэт манай найз Ц.З машинаа зарах гэж байсан нь санаанд ороод энэ тухай хэлсэн юм. Би Ц.З рүү утасдаж хооронд нь зуучилж өгсөн юм. Тэгэхдээ өмчлөгчийн нэрийг нь шилжүүлээд хэрэггүй байх шүү, дараа нь мөнгө төгрөгийг нь өгнө гээд байсан, надад өмнө нь мөнгөний өртэй байж байгаад өгөхгүй болохоор нь арга буюу мөнгөндөө суутгаж ахынх нь газрыг барьцаанд тавиад тооцоо дуусгасан юм гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр үгээр л манай найз Ц.Зд итгэл төрүүлж машиныг нь шилжүүлж авсан бололтой юм билээ. Тэгээд дараа нь Улаанбаатар хотод ирж надтай хамт 2 удаа Баянгол дүүргийн ахмадын эмнэлэг дээр очиж Зтой уулзахад Б гэх нэрээр Ц.Зтэй гэрээ хийсэн талаар нь мэдсэн. Тэр үед З ээжийн бие тааруухан байна, хэд хоногийн хугацаа өгөөч гэж гуйсан юм. Тэгээд нотариат ороод яг мөнгөө хэзээ өгөхөө тохиролцьё гэхээр ээжийг сахих сахиур ирэнгүүт араас чинь яваад очъё гэж хэлээд л алга болчихдог юм. Ц.Зээс машин авснаасаа хойш надтай уулзахгүй зугтаагаад байдаг болсон. ...2018 оны 08 дугаар сарын эхээр нэг удаа Улаанбаатар хот руу хамт очоод Баянгол дүүргийн ахмадын эмнэлгийн гадаа уулзаж ярилцаад орой нь нотариат орно гэсэн боловч З ирээгүй. Дараа нь нэг уулзах гэж утсаар ярьсан чинь Сэлэнгэ аймагт явж байна гэж хэлээд сураггүй алга болсон. З ямар ч мөнгө аваагүй гэдгийг би баттай мэдэж байна, мөнгийг нь дараа нь өгнө, тэр найздаа холбоод өгөөч гэж З надад хэлж байсан. Ц.З, З нар уулзаж байх үед би хамт байсан бөгөөд 8 сая төгрөгөө огт өгөөгүй, 2 хувааж өгөх талаар ярилцаж байсан болохоор баттай мэдэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Омэдүүлсэн: ...Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг З, Н.Б нарын хооронд байгуулж баталгаажуулсан. Би Ц.З зүс таньдаг, Н.Б гэх хүнийг танихгүй байсан бөгөөд Н.Баас бичиг баримтыг нь аваад гэрийн хаяг болон регистрийн дугаарыг нь асуухад бичиг баримтад заагдсан нэр дугаарыг хэлж байсан учраас би Н.Б мөн байна гэж бодоод уг гэрээг баталгаажуулсан. Би Н.Быг өөрийн биеэр ирсэн гэж бодож байна. Уг ирсэн хүн нь Н.Бын иргэний үнэмлэхний зурагтай ижил төстэй харагдаж байсан бөгөөд регистрийн дугаар болон оршин суух хаягаа хэлж байсан учраас би өөрөө ирсэн гэж ойлгосон юм. Ц.З буюу худалдагч талаас төлбөр бүрэн дууссан уу гэж асуухад бүрэн дууссан гэсэн бөгөөд хэзээ төлбөрөө хийсэн бэ гэж асуухад өнөөдөр дансаар мөнгө хийсэн гэж хариулсан. Мөн машинаа хэзээ хүлээлгэж өгөх юм бэ гэхэд өнөөдөр хүлээлгэж өгнө гэж хэлж байсан учир төлбөр тооцоо бүрэн дууссан гэж тусгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, мөрдөн байцаалтын шатанд Н.Гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, хохирлын үнэлгээг тогтоосон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 162 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт НГийг бичиг баримт ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах, шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул  тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.

Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт НГийг бичиг баримт ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Р.АЛТАНЦЭЦЭГ