Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/184

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Од холбогдох 1912002430204 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 07-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б О /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.О нь 2019 оны 04 дүгээр 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулаг хорооллын 07-05 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.М зүүн нүд орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912002430204 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мын мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цэцэрлэгийн багш нарын дунд гар бөмбөгийн тэмцээн болсон. Намайг манай ажлын хүмүүс тэмцээнд оролцоод өг гээд гуйгаад байхаар нь би тэр тэмцээнд оролцсон бөгөөд тэмцээнд оролцож байх үед манай нөхөр Б.О над руу утсаар залгахаар нь би тэмцээнд орж байгаа талаараа хэлсэн чинь хүүхэд орхиж яваад тэмцээнд орлоо гэж уурлаад одоо хурдан хариач, хүүрээ хийгээд алцаганаад яваад байдаг юм бэ гээд загнаад байсан. Би тэмцээн дуусгаад 3 хүүхдээ аваад шууд гэртээ харьсан бөгөөд гэртээ хариад байж байтал манай нөхөр Б.О 21 цагийн үед согтуу архи уучихсан орж ирсэн. Тэгээд орж ирээд надаас хэрүүл өдөөд, миний гар утсыг шалгаж байснаа нэг танихгүй дугаар гараад ирсэн чинь энэ хэн юм гэж надаас асуусан бөгөөд тэр дугаар нь өөрийнх нь төрсөн эгч Б дугаар байсан. Эгч нь дугаараа сольсон байсан. Би энэ талаар нь Б.Од хэлсэн чинь надад итгээгүй чи залга эрэгтэй хүн байвал би чамайг ална шүү гээд байхаар нь би тэр дугаар руу нь залгаад чанга яригч дээр нь тавиад утсаар эгчтэй нь яриулсан чинь Б.О надад уурлаад миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохичихоод гэрээс гараад зугтаачихсан. Намайг Б.О урьд өмнө нь цохиж, зодож байгаагүй. Нэг удаа хэрүүл маргаан хийгээд маргалдсанаас болж миний үснээс зулгааж байсан. Өөр байдлаар бол цохиж, зодож байгаагүй. Тухайн үед миний зүүн талын нүд улайж, хөхөрч хавдсан байсан. Б.О намайг хардсаны улмаас зодсон. Ер нь бол манай нөхөр намайг байнга хардаж, хэрүүл маргаан үүсгэдэг. Энэ хартай зан нь надад маш их дарамттай байдаг. Тийм учраас би салах гэж өргөдөл өгсөн. Тухайн үед манай нялх хүүхдүүд л байсан. Өөр том хүн байгаагүй. Б.О бид хоёр л байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нмэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 10-ны үед намайг ажил дээрээ байж байхад Б.М над дээр ломбарданд тавьсан зүйлээ сунгуулахаар ирсэн. Тэр үед Б.Мын зүүн талын нүд нь хөхөрч хавдаж нүд нь улайсан байхаар нь би яасан талаар нь асуухад манай нөхөр намайг хардаад зодчихсон гэж хэлж байсан. Б.М цэцэрлэгт ажил хийдэг байж байгаад одоо жирэмснийхээ амралтыг авсан гэртээ байгаа. Би нэг их сайн тодруулж асуугаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нөхөртөө зодуулчихсан гээд зүүн талын нүд нь хөхөрч, хавдаж нүд нь улайсан байсан. Б.О нь Б.М ер нь бол байнга л харддаг гэж хэлж байсан. Би Б.Оын хувийн зан байдлын талаар мэдэхгүй, уулзаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Оын мэдүүлсэн: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эгч рүү утсаар залгахад утасны цаана нь хүүхэд уйлаад байхаар нь асуухад танай хүүхэд уйлаад байгаа юм, эхнэр чинь тэмцээнтэй гээд өдөр явсан гэж надад хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс ирээд эгчийнд очиход манай хүүхэд эгчийнд байхаар нь би гэртээ хариад гадуур жаахан явж ганц нэг найз нартайгаа архи уугаад үдээс хойш гэртээ харихад манай эхнэр хүүхдээ аваад гэртээ ирсэн байсан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаад улмаар уурандаа түүний зүүн нүд, нүүр орчимд нэг удаа гараараа цохичихоод гэрээс зугтаагаад гараад явчихсан юм. Тухайн үед ийм л асуудал болсон юм. Би эхнэр Б.М 6-7 цаг хүүхдээ хаяж явлаа гэж уурлаад л эхнэртээ гар хүрч зодсон. Би Б.М гараараа нэг л удаа нүүр, нүд орчимд нь цохисон. Өөр байдлаар гар хүрээгүй. Би нэг цохичихоод л гэрээс гараад явчихсан юм. Б.Мын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Би урьд өмнө нь эхнэр Б.М зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Б.Мын биед гэмтэл учирсан байна. 2. Б.Мын биед, тархи доргилт, зүүн нүдний алимны салстад улаан ягаан цус хуралт, доод зовхинд хөхөлбөр цус хуралт гэмтэл учирчээ. 3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Шинж байдлаараа шинэ гэмтэл байх тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 20 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 38 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 39 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 04 дүгээр 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулаг хорооллын 07-05 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.М зүүн нүд орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 04 дүгээр 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулаг хорооллын 07-05 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.М зүүн нүд орчим нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мын мэдүүлсэн “би тэмцээн дуусгаад 3 хүүхдээ аваад шууд гэртээ харьсан бөгөөд гэртээ хариад байж байтал манай нөхөр Б.О 21 цагийн үед согтуу архи уучихсан орж ирсэн. Тэгээд орж ирээд надаас хэрүүл өдөөд, миний гар утсыг шалгаж байснаа нэг танихгүй дугаар гараад ирсэн чинь энэ хэн юм гэж надаас асуусан бөгөөд тэр дугаар нь өөрийнх нь төрсөн эгч Б дугаар байсан. Эгч нь дугаараа сольсон байсан. Би энэ талаар нь Б.Од хэлсэн чинь надад итгээгүй чи залга эрэгтэй хүн байвал би чамайг ална шүү гээд байхаар нь би тэр дугаар руу нь залгаад чанга яригч дээр нь тавиад утсаар эгчтэй нь яриулсан чинь Б.О надад уурлаад миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохичихоод гэрээс гараад зугтаачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нмэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 10-ны үед намайг ажил дээрээ байж байхад Б.М над дээр ломбарданд тавьсан зүйлээ сунгуулахаар ирсэн. Тэр үед Б.Мын зүүн талын нүд нь хөхөрч хавдаж нүд нь улайсан байхаар нь би яасан талаар нь асуухад манай нөхөр намайг хардаад зодчихсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, мөрдөн байцаалтын шатанд Б.Оын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртэйгээ маргалдаад улмаар уурандаа түүний зүүн нүд, нүүр орчимд нэг удаа гараараа цохичихоод гэрээс зугтаагаад гараад явчихсан юм. ...Би эхнэр Б.М 6-7 цаг хүүхдээ хаяж явлаа гэж уурлаад л эхнэртээ гар хүрч зодсон. Би Б.М гараараа нэг л удаа нүүр, нүд орчимд нь цохисон. Б.Мын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/, хохирогч Б.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Б овогт Б Оыг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б Оыг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ