Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/190

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Э.Билгүүн

Хохирогч: Б.А 

Шүүгдэгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дд холбогдох 1912003090194 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Б овогт БД /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Д нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ,,,гэх газарт өөрийн эхнэр Б.А гараараа цохих, хоолойг нь боох, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.А байнга буюу 2015 оны 01 дүгээр сарын үед гэртээ, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Урд тамирын гол гэх газарт, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 999 худалдааны төвийн гадна тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912003090194 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн мэдүүлсэн: ...Д бид хоёр 2014 оноос хойш гэр бүл болж өдийг хүрсэн. 3 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр гэр бүлийн батлахтай. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Д түүний найз Н, Чбид дөрөв урагшаа Тамирын гол руу 11 цагийн үед явсан. Тэгээд гол дээр очоод Нийслэл нэртэй 2.5 литртэй пиво дөрвийг хувааж уусан. Ууж байсан пиво дуусаад манай нөхөр Д дахиж пиво авч ууна гэхээр нь би хориглоод яах юм бэ гэсэн чинь манай нөхөр уурлаад намайг гараараа миний толгой руу 2 удаа цохисон. Тэгээд машинаас гарч ирээд намайг заамдаж газар унагаагаад толгой руу дахиад хэд хэдэн удаа цохиж миний хоолойг боогоод зүүн хөл рүү өшиглөж цохиж зодсон. Тэр үед ЧДийг надаас салгасан. Тэгээд би хүүхдээ тэвэрч тэндээс холдож замын унаанд суугаад цагдаа дээр ирж мэдэгдсэн. Намайг пиво дахиж авч өгч уулгасангүй гэж манай нөхөр намайг зодсон. Манай нөхөр миний толгой тархи руу олон удаа гараараа цохисон. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэг зодсон, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 999 худалдааны төвийн гадна миний үснээс зулгааж зодсон. Миний биед учирсан гэмтлийг Д учруулсан. Би гомдолтой байна. Би нөхрөөсөө салах болно. Намайг зодсон цагаасаа хойш огт гэрт ирээгүй. Өөр хүүхэнтэй хамт амьдарч байгаа гэсэн. 3 хүүхдээ гэсэн сэтгэл тэр хүнд байхгүй учраас би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн дахин мэдүүлсэн: ... Би яг он, сар, өдрөөр нь санахгүй байна, гэхдээ ойролцоогоор 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр нөхөр Д бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад манай нөхөр Д уурлаад орон дээр байсан жижиг хутга авч шидээд миний зүүн хөл шилбэ булчингийн хажуу руу шидээд зоогдож байсан. Одоо эдгэрсэн жижиг сорвитой үлдсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 999 төвын урд явж байхад манай нөхөр Д миний үснээс татаж зодсон, мөн хэл амаар доромжлоод яваад өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг урд Тамирын голын эрэг дээр нөхөр Д найз Ч, Н, нартай пиво ууж байхад надад дахиж пиво авч өгсөнгүй гэж уурлаад миний толгой руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд машинаас гарч ирээд гадаа намайг заамдаж газар унагаад толгой руу дахиад хэд хэдэн удаа цохиж миний хоолойг боосон мөн зүүн хөл рүү өшиглөж цохисон тэр үед хамт явж байсан ЧДийг надаас салгасан тэгээд тэндээс хүүхдээ тэвэрч яваад цагдаад ирж мэдэгдсэн. 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр хэрүүл маргаан хийж байгаад орон дээр байсан жижиг тонгорог хутга аваад миний зүүн хөл шилбэ рүү шидсэн. Тэр шидсэн хутга миний хөлөнд зоогдож эмнэлэгт очиж 2 оёо тавиулсан одоо жижиг сорви үлдсэн сүүлийн 2 удаа зодуулсанаас болж үлдсэн шарх сорви байхгүй байна. Тухайн үедээ хөхөрч хавдаж байгаад зүгээр эдгэрдэг сэтгэл санааны хувьд маш их хохиролтой байна. 2015 онд хутга шидэж миний хөлийг оноход ээж ах нартаа би төмөр утсан дээр унасан гэж худлаа хэлсэн. Сүүлд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зодуулсан асуудлыг тухайн үед хамт байсан Ч, Н нар мэднэ. Зодуулсны дараа ээж ах нартаа зодуулсан талаараа хэлсэн өөр мэдэх хүн байхгүй. Би тухайн үед 8 сартай жирэмсэн байсан жирэмсний хяналтад байж байгаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төрөх тасагт төрсөн одоо манай охин Н 4 настай бөгөөд манай ээж О дээр байгаа. Би аймгийн 5 дугаар багийн өрхийн эмнэлэг дээр хяналтад орсон байсан. Намайг хяналтандаа  авсан эмч тавдугаар багийн өрхийн Ш эмч байсан. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр Д учруулсан. Манай нөхөр Д манай ангийн хүүхэд Нтэй уулзаад гэр орондоо ирэхгүй гадуур хоноод яваад байгаа манайх бага насны 3 хүүхэдтэй том хүүхэд маань одоо 6 настай 2013 онд төрсөн, дараагийн хүүхэд маань 2015 онд төрсөн дараагийн хүүхэд 2016 онуудад тус тус төрсөн.  Миний хувьд гэр бүлээс гадуур ямар нэг асуудал байхгүй. Д хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн  16-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Чын мэдүүлсэн:...тухайн өдөр Д, Н, А бид дөрөв урд Тамирын гол руу 11 цагийн үед явсан. Тамирын гол дээр очоод бид дөрөв 2,5 литртэй пиво хувааж ууж дуусаад Дийн эхнэр А нөхрөө гэртээ харъя гэж хэлсэн чинь би явахгүй гээд гараараа нүүр хэсэг рүү алагдаад боогоод дээрээс нь гараараа цохиж авсан. Тэгэхээр нь би салгах гэж зууралдаж байгаад Дийг нэг удаа гараа цохиж авсан  чинь хариуд нь Д намайг нэлээн хэдэн удаа цохиж авсан. Тэнд байсан хүмүүс тараад гэр гэр рүүгээ харихаар явсан. Өөр ямар нэг асуудал болоогүй. А, Д хоёр нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр, хоорондоо сайн харьцаа байхгүй хэрүүл маргаан хийж байдаг нөхөр нь эхнэрээсээ өөр хүнтэй явдаг гэр бүлийн гадуур харьцаатай хоорондоо өр авлагын асуудал байхгүй байх. Миний бодож байгаагаар Дийн авгай цуг явсан Н гэдэг хүүхэнтэй хардсан байх.  Эхнэр нь дэлгүүр рүү пивонд яваад ирэхэд Нтэй Д үнсэлцээд тэврээд сууж байсан. Тэгээд эхнэр нь уурлаад харъя хүүхдээ авий гэсэн чинь нөхөр Д нь шууд уурлаад босож ирээд толгой руу нь гараараа цохиод 3 алагдаж авахаар нь би салгасан. Д гараараа эхнэрийнхээ хацар нүүр хэсэг рүү нь нэг удаа алагдаж аваад цамцны захаар боож унагаад дээр нь сууж байгаад нүүр толгой хэсэг рүү нь 3 удаа алагдаж цохиж авсан. Тэгэхээр нь би араас нь татаж холдуулаад нэг удаа цохиж авсан. Босч ирээд харин намайг хоёр удаа цохиж аваад тонгорч шидээд дээр гарч суугаад нэг удаа нүүр рүү гараараа цохисон өөр дахиж цохиж аваагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэмтлийн зэрэг тогтоолгохгүй одоо миний бие өвдөхгүй байна. Эхнэр А нь манай нөхөр Д намайг зоддог гэж найз нөхдөдөө ярьдаг яг зодож зодуулж байхыг нь хараагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дийн мэдүүлсэн: ...тухайн өдөр Ч, Н, А бид дөрөв урд Тамирын гол руу 11 цаг үед явсан. Тамирын гол дээр очоод бид дөрөв 2,5 литртэй пиво хувааж ууж дуусаад манай найз Чалга болоод хэсэг хугацаанд олдоогүй. Өөрөө гэнэт гараад ирэхээр нь хаачаад ирэв гэсэн чинь модны цаана унтсан байна гээд надтай маргалдаад бид хоёр хоорондоо зодоон хийсэн. Манай эхнэр бид хоёрыг салгасан тэгэхээр нь уурласан уурандаа эхнэр Атолгой хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиж аваад өмсөж явсан цамцных нь захаар хоолойг нь боож газар унагаасан чинь тэр үед Чараас намайг татаж салгаад чи яах гэж эхнэрээ зодож байгаа гэж хэлэхэд нь чамд гэр бүлийн асуудал хамаа байхгүй шүү гэж хэлсэн. Удалгүй хүмүүс эхнэр хүүхдээ аваад явсан. Өөр ямар нэг асуудал болоогүй. Эхнэр бид хоёр таарамжтай сайн харьцаатай бид хоёрын дунд өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Чтай эхнэрээ хардаад эхнэр Атолгой зулай хэсэг рүү нь хоёр удаа гараараа цохисон. Мөн өмсөж явсан цамцны захыг нийлүүлж хоолойг нь боосон өөр ямар нэг байдлаар зодоогүй. Тэр үед Ч, Н, А бид нараас өөр хүн байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэмтлийн зэрэг тогтоолгохгүй одоо миний бие өвдөхгүй байна. Одоогоос 4 жилийн өмнө эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж байгаад тогооны авдар дээр байсан жижиг хутга авч шидээд эхнэрийн зүүн хөл гадна шилбэний дээд хэсэгт оноод хутганы сорви тогтоож зодож байсан. Өөр гар хүрч зодсон асуудал байхгүй. Би өмнө нь эрхийн бичиггүй мод тээвэрлэж яваад цагдаад баригдаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж одоо шүүх дээр асуудал байгаа эцэслэн шийдэгдээгүй. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй саяхан эхнэртэйгээ маргалдаж хоёр удаа гараа атгаж байгаад толгой руу нь цохиж авч зодсон. Өөр ямар нэг зөрчил гаргаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Нгийн мэдүүлсэн:..манай найз Чалга болоод хэсэг хугацаанд хайж байгаад олдоогүй. Өөрөө гэнэт гараад ирэхээр нь хаачаад ирэв гэсэн чинь модны цаана унтсан байна гэж хэлснээ Дтэй шууд зодоон хийгээд унасан. Салгаж чадахгүй байсан чинь  дараа нь тал тал тийшээ яваад өгсөн. А нөхрөө надтай хардаад байдаг, ямар учраас хардаад байдагийг нь би мэдэхгүй байна. А бид хоёр таарамжтай сайн харьцаатай бид хоёрын дунд өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёр 10 жилийн найзууд байгаа юм уулзаагүй удсан болохоор уулзалдаад пиво уусан. Бид нар байнга уулзалдаад байдаггүй. Ямар шалтгаантай эхнэр нөхөр хоёр хоорондоо зодоон хийсэн талаар мэдэх зүйл алга. Чпиво ууж байгаад гэнэт алга болоод хэсэг байж байснаа гарч ирээд Дтэй зодоон хийгээд унасан. Бусдын би хараагүй. Д эхнэр Азодсон талаар би хараагүй намайг байхад зодоогүй. Тэр үед Ч, Д, А бид нараас өөр хүн байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Би хүний гэр бүлийн асуудлыг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Шмэдүүлсэн:...А бол манай багийн иргэн. 2015 онд жирэмсний хяналтад орсон. Он сарыг би сайн санахгүй байна тухайн үед миний санаж байгаагаар 2 сартай болоод жирэмсний хяналтад орсон. Би үзээд жирэмсний хяналтын карт нээж төрөн төртөл байнга эргэж хяналт тавьж байсан. А нөхөртэйгээ эвтэй найртай амьдардаг хүмүүс байгаа юм. Хэрүүл, зодоон хийж байсан талаар надад мэдэх зүйл алга, надтай хэрүүл маргаан хийж таараагүй. Тухайн үед зүгээр байсан саяхан групт орсон байх. Сүүлд төрөхдөө хүндрэлтэй төрөөд бөөрөнд нь гуурс тавьсан гэж өөрөө ярьж байсан. Би сүүлийн 19 жил Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багийн өрхийн эмнэлэгт эмчээр ажиллаж байна. Энэ хүүхэн хүүхэд байхын эрүүл мэнд зовуурьтай, суурь өвчин байхгүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.О мэдүүлсэн:.. манай хүү төлөв даруу гайгүй зан ааштай ажилсаг хүүхэд байгаа юм.  Хүү Д нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр 10 жилийн сургуулийг 9 дүгээр анги төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн хар бор ажил хийгээд явдаг хүүхэд байгаа юм. Хааяа архи дарс хэрэглэдэг байнга хэрэглээд байдаггүй. Манай хүү бэр хоёр хоорондоо эвтэй найртай байдаг. Энэ хавраас хоорондоо хэрүүл маргаан хийж бие биетэйгээ дуугарахгүй надтай дуугарахгүй байдаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бмэдүүлсэн:.. манай хүү Д нь Архангай аймаг Эрдэнэбулган сум 4 дүгээр 10 жилийн сургуульд 9 дүгээр анги дүүргэж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Цэрэгт яваад цэргээс халагдаж ирээд хар бор ажил хийгээд явдаг хүүхэд байгаа юм. Хааяа архи дарс хэрэглэдэг байнга хэрэглээд байдаггүй. Манай хүү бэр хоёр хоорондоо эвтэй найртай байдаг энэ хавраас хоорондоо хэрүүл маргаан хийж бие биетэйгээ дуугарахгүй надтай дуугарахгүй байдаг болсон. Энэ хавар эхнэрийнх нь аав нь өнгөрсөн. Тэрнээс хойш эхнэр нь хэрүүл маргаан хийгээд таарамж муутай байх болсон. Уг нь  энэ хоёр 3 хүүхэдтэй өнөр өтгөн айл өрх байгаа юм. Би байнга хамт байгаад байдаггүй болохоор сайн нарийн ширийн зүйл мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.О мэдүүлсэн:..би охин болон хүргэнтэйгээ хамт байнга байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Хааяа би эд нартай уулздаг. Надтай уулзахаараа зүгээр байдаг. Гэр бүлийн дотоод амьдралыг би мэдэхгүй байна. Саяхан манай охин гэртээ ирээд нөхөртөө зодуулсан талаар хэлсэн. Өөр мэдэх зүйл алга. 2015 онд зодож байсан талаар мэдэхгүй, охин хэлэхдээ төмөр дээр унаад хөлдөө оёо тавиулсан гэж хэлсэн. Охин маань 2015 онд жирэмсэн байсан.  Одоо охин төрөөд охиныг маань Н гэдэг. Манай охин хөгжлийн бэрхшээлтэй нүдний хараа муутай тэрүүгээр эмнэлгийн байгууллагаас тогтоосон оношоор групид байдаг. Би хүргэн Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн:.. би байнга хамт байгаад байдаггүй болохоор Д, А нарын амьдралыг мэдэхгүй байна. Халамжаас хүнсний эрхийн бичиг авдаг, гэр бүлийн хувьд таарамж гайгүй өрх байгаа юм. Тэд 3 хүүхэдтэй эхнэр А нь нүдний хараагаар групп авдаг. Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн зорилтот бүлгийн өрх айл гэх амьдрах нөхцөл тааруу орчинд амьдардаг. Өрх айл бүр түр болон байнгын ажлын байранд зуучилж ажилладаг. Хааяа эхнэр А нь түр ажлын байранд ажилладаг. Би хамтарсан багтаа хөдөлмөр халамж үйлчилгээний асуудлаар энэ талаар шийдвэрлэх зорилгоор ажилладаг...манай багийн иргэн А нь хөгжил бэрхшээлтэй нүдний хараа муутай тэрүүгээрээ эмнэлгийн байгууллагаас тогтоосон оношоор групид байдаг. Энэ гэр бүл бага насны 3 хүүхэдтэй том нь 7 настай бага хоёр хүүхэд нь 2015, 2016 онуудад дараалан төрсөн.  Айл өрхийн амьжиргааны түвшингөөр  доогуур буюу нэн ядуу өрхөд ордог халамжаас олгодог бүх үйлчилгээг авдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б мэдүүлсэн:.. би байнга хамт байгаад байдаггүй болохоор Д, А нарын амьдралыг мэдэхгүй байна. Саяхан Анөхөртөө зодуулсан талаар мэдсэн. Өөр мэдэх зүйл байхгүй.  Би хамтарсан багтаа өрхийн эмнэлэг, нийгмийн ажилтаны асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилладаг...манай багийн иргэн А нь хөгжил бэрхшээлтэй нүдний хараа муутай тэрүүгээрээ эмнэлэг байгууллагаас тогтоосон оношоор групид байдаг. Энэ гэр бүл бага насны 3 хүүхэдтэй том нь 7 настай бага хоёр хүүхэд нь 2015, 2016 онуудад дараалан төрж гарсан байдаг. Айл өрхийн амьжиргааны түвшингөөр  доогуур буюу нэн ядуу өрхөд ордог халамжаас олгодог бүх үйлчилгээг авдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч  Б.Дийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би эхнэр, найз Ч, Н нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг Урд тамир гол дээр очиж хоёр ширхэг 2,5 литрийн пиво хувааж уугаад эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэрийнхээ толгой руу 2 удаа гараараа цохисон, мөн дараа нь 2015 онд хэрүүл маргаан хийж байгаад эхнэрийнхээ зүүн хөл шилбэ рүү хутга шидээд эмнэлэгт очиж боолт хийлгэж байсан. Тухайн үед манай эхнэр 8 сартай жирэмсэн байсан. Одоо манай охин 4 настай, охинг маань Нгэдэг мөн би 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр баг 999 худалдааны төв гадна хэрүүл маргаан хийсэн болохоос эхнэрээ зодоогүй. Өөр надад нэмж ярих зүйл алга байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж хэрүүл зодоон хийсэн өөр шалтгаан байхгүй. Би 2015 онд хэрүүл маргаан хийж байгаад жижиг хутга шидээд эхнэрийн зүүн хөл шилбэ хэсэгт онож эмнэлэгт очиж боолт хийлгэж байсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр найз нартайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан хийж эхнэрийнхээ толгой руу гараа атгаж байгаад 2 удаа цохиж, зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр баг 999 төв зам дээр хэрүүл маргаан хийсэн, би зодож цохиогүй. Манай эхнэр хөгжлийн бэрхшээлтэй нүдний хараа муутай нэг нүд нь хараа байхгүй энэ заалтаар нийгмийн халамж авдаг. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тамирын голын эрэг дээр би эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж зодож байсан, мөн 2015 онд зүүн хөлийн шилбэ рүү хутга шидэж эмнэлэгт очиж 2 шарх нь дээр нь 2 оёо тавиулж байсан би гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. Манайх 3 хүүхэдтэй. Нэг охин хоёр хүүтэй, манай том хүүг М, дунд охиныг Нбага хүүг Хгэдэг. Хүүхдүүдийнхээ төрсөн он сарыг би нарийн сайн санахгүй байна. Өөр байдлаар би эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 257 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Аийн биед гэмтэл учирчээ. 2. Б.Аийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцралт зүүн мөрний урд, зүүн гарын бугалганы дээд болон доод хэсэгт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, олон удаагийн үйлчлэлээр үүснэ.  3. Учирсан гэмтлүүд нь шинж байдлаараа шинэ гэмтэл байх тул болсон асуудалтай тохирох боломжтой. 4.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдалтанд нөлөөлөхгүй. 5. Тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцралт гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн мөрний урд, зүүн гарын бугалганы дээд болон доод хэсэгт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй....гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-71 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72 хуу/

Гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 73 хуу/

Б.Аийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 74-79 хуу/

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 80-82 хуу/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 83-91 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 92-93 хуу/  зэрэг болно. 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Урд тамирын гол гэх газарт Б.А нь өөрийн нөхөр Дд зодуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн Б.Абайнга буюу 2015 оны 01 дүгээр сарын үед, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус нөхөр Б.Д нь зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Хохирогч Б.А нь 2015 оны 01 дүгээр сард нөхөр Б.Дд зодуулахдаа жирэмсэн байсан болох нь хохирогч Б.А, шүүгдэгч Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч А.Шмэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, Д.Нгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 81 хуу/, зэргээр, мөн Б.А нь хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группд байдаг болох нь түүний эрүүл мэндийн байдлыг тогтоосон /хх-ийн 74-79 хуу/ бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Урд тамирын гол гэх газарт Б.А нь өөрийн нөхөр Дд зодуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн үүнээс гадна  Б.Абайнга буюу 2015 оны 01 дүгээр сарын үед, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус нөхөр Б.Д нь зодож, Б.Аийн биед биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцралт зүүн мөрний урд, зүүн гарын бугалганы дээд болон доод хэсэгт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн мэдүүлсэн: “Д бид хоёр 2014 оноос хойш гэр бүл болж өдийг хүрсэн. 3 хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Д түүний найз Н, Чбид дөрөв урагшаа Тамирын гол руу 11 цагийн үед явсан. Тэгээд гол дээр очоод Нийслэл нэртэй 2.5 литртэй пиво дөрвийг хувааж уусан. Ууэ байсан пиво дуусаад манай нөхөр Д дахиж пиво авч ууна гэхээр нь би хориглоод яах юм бэ гэсэн чинь манай нөхөр уурлаад манай гараараа миний толгой руу 2 удаа цохисон. Тэгээд машинаас гарч ирээд гадаа намайг заамдаж газар унагаагаад толгой руу дахиад хэд хэдэн удаа цохиж миний хоолойг боогоод зүүн хөл рүү өшиглөж цохиж зодсон. Тэр үед ЧДийг надаас салгасан...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэг зодсон, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 999 худалдааны төвийн гадна миний үснээс зулгааж зодсон. Миний биед учирсан гэмтлийг Д учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аийн дахин мэдүүлсэн “би яг он, сар, өдрөөр нь санахгүй байна, гэхдээ ойролцоогоор 2015 оны 01 дугаар сарын сүүлээр нөхөр Д бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад манай нөхөр Д уурлаад орон дээр байсан жижиг хутга авч шидээд миний зүүн хөл шилбэ булчингийн хажуу руу шидээд зоогдож байсан. Одоо эдгэрсэн жижиг сорвитой үлдсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 22 өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 999 төвын урд явж байхад манай нөхөр Д миний үснээс татаж зодсон, мөн хэл амаар доромжлоод яваад өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр надад дахиж пиво авч өгсөнгүй гэж уурлаад миний толгой руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд машинаас гарч ирээд гадаа намайг заамдаж газар унагаад толгой руу дахиад хэд хэдэн удаа цохиж миний хоолойг боосон мөн зүүн хөл рүү өшиглөж цохисон. 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр хэрүүл маргаан хийж байгаад орон дээр байсан жижиг тонгорог хутга шидэж миний зүүн хөл шилбэ хажуу руу шидсэн хутга зоогдож эмнэлэгт очиж 2 оёо тавиулсан одоо жижиг сорви үлдсэн сүүлийн 2 удаа зодуулсанаас болж үлдсэн шарх сорви байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн  16-18 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Чын мэдүүлсэн “эхнэр А нь нөхрөө гэртээ харъя гэж хэлсэн чинь би явахгүй гээд гараараа нүүр хэсэг рүү алагдаад боогоод дээрээс нь гараараа цохиж авсан. Тэгэхээр нь би салгах гэж зууралдаж байгаад Дийг нэг удаа гараа цохиж авсан  чинь хариуд нь Д намайг нэлээн хэдэн удаа цохиж авсан. Д эхнэрийгээ баруун гараараа хацар нүүр хэсэг рүү нь нэг удаа алагдаж аваад цамцны захаар боож унагаад дээр нь сууж байгаад нүүр толгой хэсэг рүү нь 3 удаа алагдаж цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.О мэдүүлсэн “манай хүү бэр хоёр хоорондоо эвтэй найртай байдаг. Энэ хавраас хоорондоо хэрүүл маргаан хийж бие биетэйгээ дуугарахгүй надтай дуугарахгүй байдаг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бмэдүүлсэн “манай хүү бэр хоёр хоорондоо эвтэй найртай байдаг энэ хавраас хоорондоо хэрүүл маргаан хийж бие биетэйгээ дуугарахгүй надтай дуугарахгүй байдаг болсон. Энэ хавар эхнэрийн аав нь өнгөрсөн. Тэрнээс хойш эхнэр хэрүүл маргаан хийгээд таарамж муутай байх болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/, мөрдөн байцаалтын шатанд  Б.Дийн мэдүүлсэн “ : ...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би эхнэр, найз Ч, Н нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг Урд тамир гол дээр очиж хоёр ширхэг 2,5 литрийн пиво хувааж уугаад эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэрийнхээ толгой руу 2 удаа гараараа цохисон, мөн дараа нь 2015 онд хэрүүл маргаан хийж байгаад эхнэрийнхээ зүүн хөл шилбэ рүү хутга шидээд эмнэлэгт очиж боолт хийлгэж байсан. Тухайн үед манай эхнэр 8 сартай жирэмсэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр баг 999 худалдааны төв гадна хэрүүл маргаан хийсэн болохоос эхнэрээ зодоогүй. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр найз нартайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан хийж эхнэрийнхээ толгой руу гараа атгаж байгаад 2 удаа цохиж, зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 257 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Б овогтой БДийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

            Шүүгдэгч Б.Дд   Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Дийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт БД ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг,  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хори х ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар  хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 

шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Дийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.А нь бусад учирсан хохирлын нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ