| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2025/00277/И |
| Дугаар | 210/МА2026/00069 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2026/00069
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/07014 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь "*******" ХХК-тай 2024 оны 09 сарын 23-ны өдөр 9-23 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байх "*******"-ын *******, ******* давхар ******* м.кв талбайтай орон сууцыг м.кв-ыг ******* төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, орон сууцны нийт үнэ ******* төгрөгийг "*******" ХХК-ийн Хаан банкны дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэвч тус барилга ашиглалтад ороход бэлэн болсон ч "*******" ХХК нь одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд *******ыг ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" -ын *******, ******* давхар *******м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь *******тай гэрээ байгуулаагүй бөгөөд тэрээр нэхэмжлэлд дурдсан байрны өмчлөгчөөр тогтоогдох үндэслэлгүй. ******* ХХК-д ажиллаж байсан ******* нь компанийн нэрийг ашиглан бусдыг залилан мэхэлж орон сууц давхардуулан бусдад худалдан их хэмжээний хохирол учруулсан. Энэ талаар ******* дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулж байна. Нэхэмжлэгчийн дурдсан ******* м.кв талбайтай нийт 4 байр байдаг ба эдгээр 4 байрыг манай компани бусдад худалдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ******* дүүрэг, ******* хороо, *******ын ******* байр, ******* давхарт урагшаа болон баруун харсан цонхтой ******* м.кв талбайтай, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр ******* /рд:*******/-ийг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* XXК-аас улсын тэмдэгтийн хураамж 627,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ******* нь ******* дүүрэг, ******* хороо, ******* хорооллын *******, *******давхар, *******м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжпэлийн үндэслэл болгож буй 2024.09.23-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, орон сууцны төлбөр төлсөн баримт нь түүнийг тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоохгүй байх хэд хэдэн үндэслэлийг бүрдүүлсэн байдаг. ******* нь Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг ******* ХХК-тай бус *******тэй байгуулж, орон сууцны төлбөр ******* төгрөгийг ******* гэх хүний Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний 4.1-д Гэрээний нийт дүн ******* төгрөгийг Хаан банкны *******тоот дансанд төлнө гэж тохиролцсон ч ******* нь манай компанитай бус *******тэй гэрээ байгуулж, төлбөрийг түүнд бус *******гийн дансанд төлсөн нь ойлгомжгүй, эргэлзээтэй маш олон нөхцөл байдал тус иргэний хэрэгт үүссэн.
Дээрх байдал нь *******ий манай компанид ажиллаж байхдаа компанийн тамга тэмдгийг хууль бусаар, нууцаар ашиглаж бусдад орон сууц худалдан борлуулж, залилах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй үйлдлээс үүссэн байдаг. Энэ талаар манай компани 2024 оны 11 сард нэхэмжлэгч болон түүнтэй адил хохирсон этгээдүүд ирснээр мэдэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Компанийн зүгээс *******ий *******тай байгуулсан гэрээний төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан *******д холбогдуулан мөн цагдаагийн газарт гомдол гаргасныг *******гийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 2025.07 сараас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хариуцагчаас *******, ******* нарыг шалгаж байгаа тухай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын тогтоолыг шүүхэд гарган өгч хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангаагүй, захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Цагдаагийн байгууллагаас *******, ******* нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эцэслэж шалгахгүйгээр тус иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүйг шүүх харгалзаж үзээгүй. Шүүгч хүсэлтийг хангасан эсэх талаар захирамж гаргахгүйгээр хариуцагчийн хуулиар олгогдсон гомдол гаргах боломжийг олгохгүйгээр хэргийг шийдсэн нь процессын ноцтой алдаа болсон.
Нэхэмжлэгч орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хариуцагчтай байгуулаагүй, төлбөрийг хариуцагчид төлөөгүй тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн баримтуудаас илт зөрүүтэй дүгнэгдсэн. Тодруулбал, *******гийн ******* руу шилжүүлсэн гэх Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь манай компанитай байгуулсан хууль ёсны гэрээ биш болох нь хэргийн 95, 96 талд авагдсан гэрчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Гэрч ******* нь манай компанитай байгуулсан хууль ёсны гэрээг *******д шилжүүлээгүй буюу *******тэй байгуулсан гэрээнүүдийн 4 дэх гэрээг *******д шилжүүлэн орон сууц худалдах гэрээ байгуулсан нь тодорхой болдог. Шүүхийн дүгнэсэн Хариуцагч ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний эрхийг ******* шилжүүлэн авч гэсэн үндэслэл гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. *******гийн байгуулсан эхний гэрээний төлбөр компани руу шилжиж, үлдэх *******ын шилжүүлж авсан гэх гэрээний төлбөр манай компанид төлөгдөөгүй. Хэрэв ******* манай компанитай байгуулсан хууль ёсны гэрээгээ *******д шилжүүлсэн бол компаниас *******д зөвшөөрөл олгож, *******тай байгуулсан хэргийн 104 дүгээр талд авагдсан 2023.09.01-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ. нэхэмжпэгчийн нэхэмжпэлдээ хавсаргаж өгсөн гэрээний 1.3-т заасан байрны талаарх мэдээлэл таарах ёстой ч энэ мэдээлэл бүгд зөрүүтэй, *******ын 2 орцны аль орц болох нь тодорхой бус байгаагаас харагддаг. Иймд *******, ******* нарыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа нөхцөл байдлыг шүүх ойлгохгүйгээр шийдвэрээ гаргасан.
Хэрэв гэрч ******* манай компанитай байгуулсан хууль ёсны гэрээгээ *******д шилжүүлсэн бол манай компанид холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд /анхан шатны шүүхээс ******* өөрийн гэрээгээ шилжүүлсэн байна гэж дүгнэсэн, *******ын өмчлөгчөөр тогтоолгосон орон сууц дээр/ нэхэмжлэл гаргахгүй байсан. Хэргийн 97 дугаар талд авагдсан *******гийн гэрчийн мэдүүлэгт хариуцагчийн өмгөөлөгч: 2024 оны 08 сарын дундуур *******ээс байр шилжүүлж аваад, ямар хугацааны дараа ашиг хийж *******д зараад байгаа вэ гэхэд, Гэрч: Сарын дараа гэв..." гэх мэдүүлгийг ******* өгснөөр уг нөхцөл байдал тодорхой болдог.
Шүүхийн шийдвэрт ...Хариуцагч ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний эрхийг ******* шилжүүлэн авч гэсэн үндэслэл 2023.09.01-ний өдрийн гэрээтэй цаг хугацааны хувьд огтхон ч нийцэхгүй ба *******ын шүүхэд ирүүлсэн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний он сар нь 2024.09.23-ны өдөр байдаг. Энэ 2 гэрээний дунд 1 сарын биш 1 жилийн хугацаа байгаа тул дунд нь *******, ******* нар хуурамч гэрээ үйлдэж, ******* болон манай компанийг хохироосон нь харагддаг. Мөн нэхэмжлэгч гэрээний төлбөр ******* төгрөгийг *******д шилжүүлсэн нь түүний дансны хуулгаар нотлогддог ч ******* нь манай компанид орон сууцны төлбөр ******* төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс ******* ******* төгрөгийг *******д төлсөн нь тогтоогдсон гэсэн шийдвэртэй нийцдэггүй. Анхан шатны шүүх *******гийн 2023.09.01-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний төлбөр 60,000,000 төгрөгийг ******* руу захиалагчийн эрхээ шилжүүлсэн гэх гэрээний төлбөртэй андуурч шийдвэрээ гаргасан. Энэ 60,000,000 төгрөг нь компанитай байгуулсан буюу хэргийн 104 дүгээр талд авагдсан 2023.09.01-ний өдрийн гэрээний төлбөр болохыг шүүх харгалзаж үзээгүй, мөн *******д 65,000,000 төгрөг шилжүүлсэн гэх гэрчийн мэдүүлгийг анхаараагүй. ******* нь *******гаас 2023.09.01-ний өдрийн ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан гэрээг шилжүүлж авсан бол тус гэрээний 3.1-т заасан 60,000,000 төгрөгийн дүнтэй адил байх ёстой.
Шүүхийн шийдвэрт ******* ХХК-ийн захирал ******* 2024.11.13-ны өдрийн албан бичгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасантай нийцсэн гэсэн нь хариуцагчаас *******тай түүний нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн 2024.09.23-ны өдрийн гэрээг биш *******тай 2023.09.01-ний өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг зөвшөөрсөн утгатай бичиг хийж өгсөн. Харин *******ыг 2024.10 сард компанийн оффист ирснээр нь мэддэг болсон. Энэ баримт нь ******* захирлын 2024.11.13-ны өдрийн Тайлбар гаргах нь гэсэн албан бичиг, 2023.09.01-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээн дэх *******, 1-р орц, ******* давхар /******* давхар/ гэсэнтэй нийцэж байгаа тул зөвшөөрөл олгосон албан бичиг нь *******, ******* нарын байгуулсан гэрээнд зориулсан бичиг биш юм. *******ий хариуцлагыг компани хүлээхгүй тул компаниас *******д хийж өгсөн бичиг нь Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан хэлцэлд хамаарахаар байна. Мөн *******ын шүүхэд ирүүлсэн гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамаарч байна гэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг анхан шатны шүүх гаргаагүй. Хариуцагч талд нэхэмжлэлийг няцаах нотлох баримтаа гаргах боломжийг шүүх олгосон. Эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тухай хүсэлтүүд гаргадаг ч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдал тогтоогдоогүй. Зөвхөн гомдлын дагуу хэргийг шалгах ажиллагаа хийгдэж байгаа ба эрүүгийн хэрэгт холбогдсон ******* нь зугтан алга болсон байдалтай байдаг. Шүүхийн шийдвэрээр уг өмчлөлийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй нь хамааралгүйг шүүх дүгнэсэн тул тайлбар нь үндэслэлгүй. Хүсэлтийг шүүгч бүрэн эрхийн хүрээнд шийдэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон ба уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй байдлаар шийдсэн тул захирамжид гомдол гаргах байсан гэх нь үндэслэлгүй.
Шийдлийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх зөв дүгнэсэн. Маргаан бүхий орон сууцыг худалдан авах саналыг ******* гаргасны дагуу компаниас холбогдож худалдан авах боломжтой орон сууцыг танилцуулж, үнийн саналыг гаргасан. Уг саналын дагуу ******* орон сууц захиалгын гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох *******ий дансанд шилжүүлсэн байдаг. ******* компанид орон сууц захиалах эрхтэй болсноо үнэлж *******д ******* төгрөгөөр уг эрхээ шилжүүлснийг хариуцагч компани хүлээн зөвшөөрч, орон сууц захиалгын гэрээг шилжүүлж *******тай гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуульд нийцсэн учир гэрээ хүчин төгөлдөр бөгөөд 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулаагүй. Хуульд хориглосноос бусад тохиолдолд талууд хуулийн хүрээнд хэлцлийг чөлөөтэй байгуулах эрхтэй.
Мөн 2024.09.23-ны өдөр захиалсан үл хөдлөх эд хөрөнгийг давхацсан гэж компаниас *******д санал тавьсан байдаг. Давхцалыг арилгуулах саналыг зөвшөөрч компанийн захирал ******* 2024.11.13-ны өдөр албан бичгээр давхцалыг арилгаж, 1 дүгээр орцны ******* тоотод байх орон сууцыг таны эзэмшилд шилжүүлэх боломжтой гэсэн бичиг өгснөөр гэрээнд өөрчлөлт орсон. Иргэний хуульд заасан хэлцэл хийх тухай саналд нөгөө талаас албан бичгээр хариу хүргүүлсэн бол бичгээр хэлцэл хийсэнд тооцох зохицуулалттай нь уг үйл явдалд нийцэж байна гэж үзсэн. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн. Төлөөлөх эрхийг гэрч ******* тодорхой мэдүүлдэг. Орон сууц худалдан авахаар компанитай уулзахад *******, ******* нар хамт байж компанийн тамгыг түших эрхийг *******д олгосон, гэрээ байгуулж байгаа талаар ******* мэддэг байсан гэсэн. Эндээс дүгнэвэл ******* ******* нар хамт үйл ажиллагаа явуулдаг байсан ба орон сууц худалдагдсан эсэх, төлбөрийг хэрхэн, ямар дансаар шилжиж орсныг хоёулаа мэдэхгүй байх боломжгүй. Төлбөрөөсөө болж муудалцсан байдаг.
Нэмж хэлэхэд төлөөллийн харилцаа байсан нь нотлогддог. ******* компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн болохыг нэхэмжлэгчид баталж байсан. Мөн нэхэмжлэгч болон ******* нарын хувьд тухайн компанийн санхүү эрхэлсэн захирал нь ******* гэсэн ойлголттой байсан тул гэрээ хийж, орон сууц шилжүүлэх үүргийг хүлээсэн атлаа орон сууц ашиглалтад орж, санхүүгийн үнэ цэнтэй болох үед гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй. Компанийн эрх бүхий этгээдүүд хоорондоо муудалцахдаа төлөөлөх эрх олгосон этгээд нь төлөөлөгчийн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн, бодитой тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
4.Хариуцагч тал анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо зохигчийн маргааны зүйл болсон орон сууцны өмчлөл, талбайн хэмжээ болон төлбөр төлөгдсөн эсэх асуудлаар маргаж, энэ үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан байна.
Хэрэгт авагдсан ******* ХХК-аас хариуцагч ******* ХХК-д хандан 2025.04.29-ний өдөр хүргүүлсэн албан бичигт ******* ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа ******* хотхоны зураг төслийг танай компани гүйцэтгэсэн бөгөөд барилгад улсын комисс ажиллах болсон тул ******* таныг хүрэлцэн ирэхийг мэдэгдэе гэжээ. Мөн *******ХХК-ийн 2025.04.30-ны өдрийн ******* дугаартай албан бичигт ...******* дүүргийн ******* хороо, ******* хорооллын *******, ******* давхар, ******* м.кв талбайтай, /******* давхрын баруун болон урагшаа харсан цонхтой/ орон сууцны хаалганы дугаар нь ******* болно гэжээ.
Эдгээр баримтаас үзвэл зохигчийн маргаж буй ******* дүүргийн ******* хороо, ******* хорооллын ******* байрны ******* давхрын /урагшаа болон баруун харсан цонхтой/ ******* м.кв талбайтай ******* тоот орон сууцны барилга буюу ******* хотхоны барилга угсралтын ажлыг ******* ХХК-ийн захиалгаар ******* ХХК гүйцэтгэн ажиллаж байгаа, хариуцагчийн хувьд ******* орон сууцны хотхоны зураг төслийн зохиогчоор ажиллаж, ажлын хөлсөнд маргаан бүхий орон сууцыг авсан гэж үзэхээр байна.
Хариуцагч маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг эхлээд иргэн *******д, дараа нь нэхэмжлэгч *******д шилжүүлэхээр тус тус орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. Иймээс зохигчийн маргаж буй орон сууцны барилгын захиалагч нь ******* ХХК мөн эсэхийг тодруулах, мөн бол ******* ХХК-аас уг орон сууцыг хариуцагчид шилжүүлснийг нотлох тэдгээрийн хооронд хийсэн гэрээ буюу баримт бичиг, мөн хариуцагч болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагатай гэж үзлээ. Энэ нь хариуцагч компанийн маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрх болон түүний эх сурвалж, үндэслэлийг тодорхойлох, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна.
Нэхэмжлэгч нь ******* тоот гэж тодорхойлсон ******* м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч тус орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулсан эсэх нь тодорхойгүй, хэрэв барилгыг ашиглалтад оруулсан бол энэ тухай комиссийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байна. Барилгыг байнгын ашиглалтад оруулсан эсэхэд зохигч маргаагүй ч дээрх нөхцөл байдлыг тодруулж, улмаар барилга байнгын ашиглалтад орсон бол маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг мөн тодруулах нь зүйтэй. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөв тодорхойлох болон орон сууцны барилгыг барьж дууссан буюу барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжтой болсон эсэх, өмчлөх эрхийн давхардлыг бий болгохгүй байх, бусад этгээдийн эрхийг хөндөхгүй байх зэрэгт ач холбогдолтой юм.
5.Талуудын маргааны үйл баримтыг бодитой тогтооход ач холбогдол бүхий, хэрэгт хамааралтай дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх зохигчоос тодруулах, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох талуудын чиг үүргийн хүрээнд зохигч дээрх үйл баримтын талаархи баримт, мэдээллийн талаар шүүхэд тайлбарлах, гарган өгөх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.
Анхан шатны шүүх энэ талаар зохигчоос тодруулах, чиглүүлэх ажиллагаа хийгээгүй, хэргийн оролцогч дээр дурдсан үйл баримтын талаар баримт гаргаж, мэтгэлцээгүй байх тул уг маргааныг давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжгүй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/07014 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-ийн төлсөн 628,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ