| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0199/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/200 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ
Хохирогч: Г.Э
Шүүгдэгч: Ш.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энххүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш Гт холбогдох 1912002340192 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Б овогт Ш Г /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ш.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Г.Э байнга буюу 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багт байрлах өөрийн гэртээ тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ санахгүй байна. 2019 оны 03 дугаар сард болон 04 дүгээр сард эхнэр Г.Эд гар хүрснээ хүлээн зөвшөөрч байна. Шударга шүүхийн өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сард намайг Ш.Г цохиж, зодоогүй. Ш.Г гэртээ их согтуу орж ирчихээд хэрүүл, маргаан үүсгээд байхаар нь Ш.Гыг хашраах санаатай намайг цохиж, зодсон гэж худал мэдүүлэг өгсөн. 2019 оны 03 дугаар сард намайг хэл, амаар доромжилсон, намайг цохихоор нь би эргүүлээд цохисон. Би гадаа гарсан боловч намайг боогоод, үснээс татаж чирсэн. 2019 оны 04 дүгээр сард намайг зодож, толгой руу цохиж гэмтэл учруулсан болохоор шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 2019 оны 04 дүгээр сараас хойш бид хоёр маргалдаж, муудалцаагүй таарч тохироод амьдарч байгаа. Би гомдолгүй, хохиролгүй. Ш.Г нь авто осолд орсон болохоор тархиндаа жаахан наалдангитай бөгөөд заримдаа хүний хэлж, ярьж байгаа үгийг ойлгодоггүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912002340192 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Эын мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд байх гэртээ байж байтал манай нөхөр Г согтуу орж ирээд ялих шалихгүй зүйлээр шалтаг гаргаж намайг цохиж, зодсон. Г үснээс зулгаагаад газар унагаасан, гараараа нүүр хэсэгт цохисон бөгөөд яг аль гараараа цохисон эсэхийг би сайн хараагүй. Намайг ямар учраас цохиж, зодсон талаар тодорхой шалтгаан байхгүй. Г өмнө нь намайг цохиж, зодож байсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Эын дахин мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын дундуур нэг өдөр манай нөхөр Г гэртээ архи уугаад согтуу орж ирээд хэрүүл өдөөд намайг дуугарахгүй болохоор чи чинь яасан том пизда вэ дуугарахгүй байх шив гээд хэрэлдээд байсан. Улмаар үргэлжлүүлээд миний толгой руу гараараа цохиод, ална чамайг гээд байсан. Миний толгой руу Г гараа зангидаж байгаад 3-4 удаа цохиод ална гэж хэлээд унтаад өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэртээ согтуу орж ирээд хэрүүл маргаан хийж улмаар миний хоолойг багалзуурдаад, базаад, толгойтой үснээс зулгаагаад байсан. Би айгаад гэрээсээ гараад зугтах үед араас гарч ирээд миний үснээс зулгаагаад гэрт оруулсан. Тухайн үед үснээс их зулгаасан болохоор толгойны хуйх өвдөөд, 3-4 хоног өвчтэй хэвээрээ байсан бөгөөд гараараа тэмтрээд үзэхэд толгой хавантсан байсан. Тухайн үед зодуулснаас болоод миний толгой өвдөөд байсан учраас эмнэлэгт хэвтсэн. Би өмнөх хохирогчийн мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ю мэдүүлсэн: ...Г ойрд сумаар их архи дарс ууж явдаг болсон. Манай Г эхнэр Эаа цохиж зодоод байдаг. Саяхан манайд Э гүйж ирээд цагдаа дуудаад өгөөч, Г агсан тавиад байна гэж байсан. Г өмнө нь Э зодож байсан асуудал болж байсан. Өмнө нь Э нүд нь хөхөрсөн байдалтай орж ирж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн: ...Үе үе манай Г эхнэр Эаа цохиж, зодоод байдаг. Саяхан манайд Э гүйж ирээд цагдаа дуудаад өгөөч, Г агсан тавиад байна гэж байсан. Г өмнө нь Э зодож байсан асуудал болж байсан. Өмнө нь Э нүд нь хөхөрсөн байдалтай орж ирж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Т мэдүүлсэн: ...Би Г болон Э нарыг танина. Би эхнэр Н.Этай нь хамт ажилладаг юм. Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Эрүүл мэндийн төв”-д Этай хамт 10 гаруй жил ажиллаж байна. Би Г болон Э нарыг гэртээ ямар байдаг талаар нь сайн мэдэхгүй юм. 2019 оны 04 дүгээр сард 2 удаа согтуу, архи уусан байдалтай Г ирж байсан. Яг хэзээ, хэдний өдөр ирсэн талаар нь би санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед согтуу ирээд Э ална шүү гэх мэтээр хэлээд хэрэлдээд байсан. Би тухайн үед Гт хандаж миний дүү битгий тэг, эмнэлэгт ингэж согтуу ирж болохгүй, гэртээ харь гэхэд миний үгэнд ороод 2 удаа 2 өөр өдөр эмнэлэг дээр ирээд байж байхад нь би явуулсан. Эмнэлэг дээр байхад Г Э цохиж, зодсон зүйл болоогүй. 2019 оны 04 дүгээр сарын нэг өдөр Э над руу залгаад нөхөр зодоод байна, хүрээд ирээч ээ гэж хэлсэн. Би очиход Г та яагаад хүрээд ирэв, би одоо яах ч үгүй гэж хэлж байсан. Э зодуулсан юм шиг байсан бөгөөд хүзүү нь хөхөрсөн үс нь бас их унасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Н мэдүүлсэн: ...Би Э болон Г нарыг танина. 10 гаруй жил хамт айл болж амьдарч байна. Энэ 2 манай хөрш айлын 2 байгаа юм. Г архи дарс уугаагүй үедээ энэ хоёр их сайхан харилцаатай байдаг. Эднийх манай гэр хоёр ч гэсэн хоорондоо сайн харилцаатай байдаг бөгөөд олон жил хөрш айл болж амьдрахдаа хоорондоо хэрүүл маргаан хийж байгаагүй. Харин согтохоороо гэртээ агсан тавиад байдаг юм шиг байгаа юм. Өнгөрсөн 04 дүгээр сард нэг өдөр унтах гээд хэвтэж байхад гадаа хүн орилоод байхаар нь гараад очтол Г, Э хоёр байшингийнхаа гадаа гараад ирсэн, Э гэрээсээ зугтаад гарсан байдалтай байж байсан. Би очоод тэр хоёрыг салгаад хамт тэдний гэрт ороход Г эхнэр Эаа элдвээр хэлээд харааж байсан. 04 дүгээр сард тухайн үед намайг гэрт нь ороход Г Э цохиж, зодоогүй. Өмнө нь Э надад 2019 оны 04 дүгээр сард манай нөхөр Г намайг цохиж, зодсон гэж ярьж байсан. Би хааяа Гг гэртээ согтуу ирэхэд тэдний гэрт орж суудаг бөгөөд намайг байхад Г миний үгэнд ороод муухай ааш гаргадаггүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Г.С мэдүүлсэн: ...Манай аав Г архи дарс уугаад гэртээ согтуу орж ирэхээрээ ээж бид хоёрт агсан тавиад, ална шүү гэж хэлээд айлгаад байдаг. Манай аав ихэнхи үедээ ээж болон намайг хэл амаар доромжлоод байдаг боловч эрүүл буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхдаа гэртээ зүгээр байдаг. Эрүүл байхдаа ер нь агсан тавьж, ээж бид хоёрыг хэл амаар доромжилж байгаагүй. Манай аав ээж Э дандаа хардаж сэрдээд байдаг. 2019 оны 3 дугаар сард архи уугаад согтуу гэртээ орж ирээд намайг гэрээс зайл гэж хэл амаар доромжилсон. Манай аав Г намайг цохиж, зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрж өссөн хүн байгаа юм. Г ч гэсэн мөн адил Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрж өссөх болохоор Гг танина. Г хүн амьтанд дандаа тус дэм болж явдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй ч гэсэн энд тэнд айлын ус, түлээ ойрТж өгч хүн амьтанд тусалж явдаг болохоор тусч хүн гэж би боддог. Эрүүл үедээ хүн бүхэнтэй эелдэг зөөлөн харилцдаг, ер нь их тайван хүн байгаа юм. Харин архи уугаад согтохоороо зан нь өөр ширүүн болоод байдаг юм. Г энд тэнд ажил хийж олсон мөнгөөрөө ер нь архи уудаг бөгөөд ер нь их уудаг даа...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Гын мэдүүлсэн: ...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 12 дугаар сард их согтуу байсан учраас тухайн үед яг хэрхэн Э цохиж, зодсон талаараа санахгүй байна. Харин 2019 оны 03 дугаар сард би гадуур архи ууж байгаад гэртээ мөн адил согтуу орсон юм. Тухайн үед юу болсон талаар хүмүүс надад дараа нь хэлсэн. Манай хажуу айлын Нараа багш намайг Этай хэрүүл хийж үснээс нь зулгааж байхад орж ирж салгасан бөгөөд удалгүй намайг цагдаа нар ирээд аваад явсан. Би Э цохиж зодсоноо мэдэхгүй байгаа юм. Санаж байгаа зүйл нь хоолойг нь гараараа боож байсан гэдгээ санаж байна. Харин бусад болсон зүйлийг нь би санахгүй байна. Би Эын хаана нь, хэдэн удаа цохиж, зодсон гэдгээ мэдэхгүй байна. Би тэр үед архи уусан согтуу байсан учраас яаж цохисон талаараа мэдэхгүй байна. Г.Эын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл надаас болж учирсан гэж би бодож байна. Яг хэрхэн учруулсан гэдгээ би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 171 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Эын биед тархи доргилт, хүзүүнд жижиг зулгаралт, баруун хацрын төвгөр хэсэгт нэвчдэст сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун хацрын төвгөр хэсгийн нэвчдэст сорви хуучин гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар тархи доргилт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт гэмтэл нь 2-6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 07 хуу/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 23-26 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Ш.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Г.Э байнга буюу 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багт байрлах өөрийн гэртээ тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ш.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Г.Э байнга буюу 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багт байрлах өөрийн гэртээ тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2019 оны 03 дугаар сард намайг хэл, амаар доромжилсон, намайг цохихоор нь би эргүүлээд цохисон. Би гадаа гарсан боловч намайг боогоод, үснээс татаж чирсэн. 2019 оны 04 дүгээр сард намайг зодож, толгой руу цохиж гэмтэл учруулсан болохоор шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Эын мэдүүлсэн “2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд байх гэртээ байж байтал манай нөхөр Г согтуу орж ирээд ялих шалихгүй зүйлээр шалтаг гаргаж намайг цохиж, зодсон. Г үснээс зулгаагаад газар унагаасан, гараараа нүүр хэсэгт цохисон бөгөөд яг аль гараараа цохисон эсэхийг би сайн хараагүй. ...Г өмнө нь намайг цохиж, зодож байсан”, “2018 оны 12 дугаар сарын дундуур нэг өдөр манай нөхөр Г гэртээ архи уугаад согтуу орж ирээд хэрүүл өдөөд намайг дуугарахгүй болохоор чи чинь яасан том пизда вэ дуугарахгүй байх шив гээд хэрэлдээд байсан. Улмаар үргэлжлүүлээд миний толгой руу гараараа цохиод, ална чамайг гээд байсан. Миний толгой руу Г гараа зангидаж байгаад 3-4 удаа цохиод ална гэж хэлээд унтаад өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэртээ согтуу орж ирээд хэрүүл маргаан хийж улмаар миний хоолойг багалзуурдаад, базаад, толгойтой үснээс зулгаагаад байсан. Би айгаад гэрээсээ гараад зугтах үед араас гарч ирээд миний үснээс зулгаагаад гэрт оруулсан. Тухайн үед үснээс их зулгаасан болохоор толгойны хуйх өвдөөд, 3-4 хоног өвчтэй хэвээрээ байсан бөгөөд гараараа тэмтрээд үзэхэд толгой хавантсан байсан. Тухайн үед зодуулснаас болоод миний толгой өвдөөд байсан учраас эмнэлэгт хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 33-34/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ю мэдүүлсэн “манай Г эхнэр Эаа цохиж зодоод байдаг. Саяхан манайд Э гүйж ирээд цагдаа дуудаад өгөөч, Г агсан тавиад байна гэж байсан. Г өмнө нь Э зодож байсан асуудал болж байсан. Өмнө нь Э нүд нь хөхөрсөн байдалтай орж ирж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн “үе үе манай Г эхнэр Эаа цохиж, зодоод байдаг. Саяхан манайд Э гүйж ирээд цагдаа дуудаад өгөөч, Г агсан тавиад байна гэж байсан. Г өмнө нь Э зодож байсан асуудал болж байсан. Өмнө нь Э нүд нь хөхөрсөн байдалтай орж ирж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Т мэдүүлсэн ”ямар ч байсан тухайн үед согтуу ирээд Э ална шүү гэх мэтээр хэлээд хэрэлдээд байсан. Би тухайн үед Гт хандаж миний дүү битгий тэг, эмнэлэгт ингэж согтуу ирж болохгүй, гэртээ харь гэхэд миний үгэнд ороод 2 удаа 2 өөр өдөр эмнэлэг дээр ирээд байж байхад нь би явуулсан. ...2019 оны 04 дүгээр сарын нэг өдөр Э над руу залгаад нөхөр зодоод байна, хүрээд ирээч ээ гэж хэлсэн. Би очиход Г та яагаад хүрээд ирэв, би одоо яах ч үгүй гэж хэлж байсан. Э зодуулсан юм шиг байсан бөгөөд хүзүү нь хөхөрсөн үс нь бас их унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Н мэдүүлсэн “харин согтохоороо гэртээ агсан тавиад байдаг юм шиг байгаа юм. Өнгөрсөн 04 дүгээр сард нэг өдөр унтах гээд хэвтэж байхад гадаа хүн орилоод байхаар нь гараад очтол Г, Э хоёр байшингийнхаа гадаа гараад ирсэн, Э гэрээсээ зугтаад гарсан байдалтай байж байсан. Би очоод тэр хоёрыг салгаад хамт тэдний гэрт ороход Г эхнэр Эаа элдвээр хэлээд харааж байсан. Өмнө нь Э надад 2019 оны 04 дүгээр сард манай нөхөр Г намайг цохиж, зодсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Г.С мэдүүлсэн “манай аав Г архи дарс уугаад гэртээ согтуу орж ирэхээрээ ээж бид хоёрт агсан тавиад, ална шүү гэж хэлээд айлгаад байдаг. ...2019 оны 3 дугаар сард архи уугаад согтуу гэртээ орж ирээд намайг гэрээс зайл гэж хэл амаар доромжилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Гын яллагдагчаар болон шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...2019 оны 03 дугаар сард би гадуур архи ууж байгаад гэртээ мөн адил согтуу орсон юм. Тухайн үед юу болсон талаар хүмүүс надад дараа нь хэлсэн. Манай хажуу айлын Нараа багш намайг Этай хэрүүл хийж үснээс нь зулгааж байхад орж ирж салгасан бөгөөд удалгүй намайг цагдаа нар ирээд аваад явсан. Би Э цохиж зодсоноо мэдэхгүй байгаа юм. Санаж байгаа зүйл нь хоолойг нь гараараа боож байсан гэдгээ санаж байна. ...Г.Эын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл надаас болж учирсан гэж би бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/, “2019 оны 03 дугаар сард болон 04 дүгээр сард эхнэр Г.Эд гар хүрснээ хүлээн зөвшөөрч байна. Шударга шүүхийн өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч Г.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 171 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Ш Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ш.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г нь “2018 оны 12 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ санахгүй байна” гэж, хохирогч Г.Э нь “2018 оны 12 дугаар сард намайг Ш.Г цохиж зодоогүй, гэртээ их согтуу ирчихээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь хашраах санаатай худал хэлсэн” гэж тус тус мэдүүлж байгаа боловч энэ нь хохирогч Г.Эын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын дундуур нэг өдөр манай нөхөр Г гэртээ согтуу ирээд хэрүүл өдөөд намайг дуугарахгүй болохоор чи чинь яасан том пизда вэ дуугарахгүй байх шив гээд хэрэлдээд улмаар үргэлжлүүлээд миний толгой руу гараараа цохиод ална чамайг гээд 3-4 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, шүүгдэгч Ш.Г нь архидан согтуурсан үедээ эхнэр Г.Э удаа дараа байнга цохиж зодож байдаг талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Г.С мэдүүлэг /хх-ийн 41/, гэрч Д.Ю мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Д.Гын мэдүүлэг /хх-ийн 19-20/, шүүгдэгч Ш.Гын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сард их согтуу байсан байсан учраас тухайн үед яг хэрхэн Г.Э зодож цохисон талаараа санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгч Ш.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ш.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, 1 /нэг /сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Гт хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хорих ял оногдуулахгүй тэнсэж үүрэг хүлээлгэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гт оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ш.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Э нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Гт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ