| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 182/2020/02369/И |
| Дугаар | 210/МА2026/00078 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2026/00078
|
|
| Улаанбаатар хот |
компанийг төлөөлж Израйл улсын иргэн *******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03318 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* компанийг төлөөлж Израйл улсын иргэн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 320,348,851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК-ийн хувьцааны 50 хувийг ******* компани, 50 хувийг ******* эзэмшдэг. ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Компанийн тухай хуулийг зөрчсөний улмаас ******* ХХК-д 2016-2023 онд 320,348,851 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан. ******* ХХК-ийн 50 хувийг эзэмшигчийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Израйл улсын иргэн ******* юм. Гүйцэтгэх захирал ******* 2011 оноос хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж хуралдуулаагүй, энэ үүргээ биелүүлээгүй, мөн 2016 оноос ******* ХХК нь ******* төхөөрөмж худалдаж ямар нэгэн орлого олоогүй.
******* нь 2016 онд ******* ХХК гэсэн ******* ХХК-тай ижил нэр, үйл ажиллагаа бүхий компанийг байгуулан тухайн компанийнхаа хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болсон. Тэрээр тус 2 компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд тус 2 компани нь хоёулаа *******төхөөрөмж худалдан борлуулдаг. Энэ нь бусад этгээдүүдийг төөрөгдөлд оруулахаар байгаа юм. Компанийн тухай хуульд зааснаар ******* ХХК, ******* ХХК нар нэгдмэл сонирхолтой этгээдүүд буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд болно. Энэ үүргийн хүрээнд ******* нь шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх, аливаа байдлаар сонирхлын зөрчил үүсгэхгүй байх чиг үүргээ хэрэгжүүлээгүй.
*******төхөөрөмжийг арилжаанд нийлүүлдэг байсан ******* ХХК нь 2016 он хүртэл үйл ажиллагаа явуулж, 2016 оноос хойш ******* ХХК тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 1 тэрбум гаруй төгрөгийн орлого олж байна. ******* нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, талуудын хооронд хүлээсэн үүрэг, эрх бүхий албан тушаалтны хүрээнд Компанийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байтал үүнийг хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаагаа өөр компаниар явуулсан учраас түүнээс үүссэн 41 хувийн ашгийг ******* ХХК олох ёстой байсан. Тэр ашгийн 50 хувийг нь ******* ХХК-д орох ёстой орлого байсан гэж үзэж байгаа. ******* ХХК-ийн 2025.03.28-ны өдрийн *******, түүний хавсралтыг үндэслэн тодорхойлсон 1,152,333,997 төгрөгийн орлогоос 27,8 хувиар тооцон 320,348,851 төгрөгийг ******* ХХК-ийн олох боломжит орлого гэж үзэж байгаа тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК 2006 онд байгуулагдсан, гэрээний хугацаа 2016 онд дууссан. Үүний дараа ******* ХХК үйл ажиллагаа явуулсан. Компанийн дүрмээр гүйцэтгэх захирал өөр газар ажиллахыг хориглосон зүйлгүй. ******* нь гүйцэтгэх захирлын хувьд компанийн эсрэг үйл ажиллагаа явуулаагүй. Харин ******* компанийн төлөөлөгч гэх Израйл улсын иргэн ******* эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэл нь ямар үндэслэлээр, ямар баримтад үндэслэн шаардаж байгаа нь тодорхойгүй. ******* ХХК нь харилцагчдыг төөрөгдүүлсэн гэх үндэслэлгүй. ******* ХХК-ийг албан ёсоор хуулийн дагуу бүртгэсэн ба дүрмээрээ үйл ажиллагааны чиглэл нь ******* ХХК-аас өөр байгаа. Улсын бүртгэлийн байгууллага компанийн нэрсийг ижилхэн гэж үзээгүй.
******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд Компанийн тухай хууль, дүрэмд заасан хориглох зүйл хийгээгүй. ******* ХХК-д бодит байдлаар учирсан ямар ч хохирол байхгүй, 2 хувьцаа эзэмшигч хоорондоо маргаан үүсгэж, цаашид ажиллах боломжгүй болсон, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадахгүй болсон байхад орлого олж байсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Гуравдагч этгээд ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани энэ хэргийн оролцогч биш. ******* ХХК нь *******компанитай бие даасан байдлаар гэрээ байгуулж, гэрээт борлуулагчаар хуулийн дагуу зах зээлд чөлөөт байдлаар үйлчлүүлэгч олон борлуулалт хийж, үйл ажиллагаа явуулдаг. ******* ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдаж эхэлсэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч байгууллагын хувьд ******* ХХК-тай төстэй нэртэй компани байгуулснаа мэдүүлээгүй, нэхэмжлэгч тал хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаагүй, хаягаа өгөхгүй байгаа нь буруу. Нэхэмжлэгчийн олох ёстой орлого гэж нэхэмжилж байгаа нь ******* ХХК-ийн олох байсан эсэх нь тогтоогдохгүй байна. Хариуцагч төстэй компани байгуулж, үйл ажиллагаа явуулсан нь түүний буруу ч тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь буруу. ******* ХХК-д учирсан бодит хохирлыг тогтоосны дараа хариуцагчийн буруутай үйлдэл байсан гэж үзэж болно. Миний үзэж байгаагаар тэр нь тогтоогдохгүй байна, өөр гуравдагч этгээдийн санхүү, татварын тайлан дээр тооцоолол хийж нэхэмжлэх нь буруу гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч *******ад холбогдох хууль бус үйлдлийн улмаас ******* ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 320,348,851 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ******* компанийг төлөөлж Израйл улсын иргэн *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,278,856 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлага, учирсан хохирлын шалтгаант холбоог зөв тодорхойлолгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоход чиглэсэн урьдчилсан дүгнэлт хийж шийдвэрлэсэн.
Хариуцагч нь ******* ХХК-ийн *******нийлүүлэх, худалдааны бизнесийн үйл ажиллагаа зэрэг мэдээллийг хувийн ашиг сонирхлоор ашиглаж, компани байгуулан худалдан борлуулт хийж ******* ХХК-аар дамжуулан тасралтгүй орлого олохоос гадна ******* ХХК-ийн үйл ажиллагаанд компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлаагүй хууль бус шийдвэр гаргаж улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан. ******* нь 2016.05.10-ны өдөр "*******" ХХК-тай төстэй нэртэй "*******" ХХК-ийг үүсгэн байгуулж "*******" ХХК-ийн бүх үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэн өөртөө урвуулан авсан. Компанийн нэр нь ******* гэдэг үгээр л ялгарч байгаа. Аль аль компанийн гүйцэтгэх захирал нь хариуцагч өөрөө, мөн адил *******төхөөрөмж борлуулдаг. Хариуцагч компанитай төсөөтэй нэртэй "*******" ХХК үүсгэн байгуулж *******төхөөрөмжийг банкинд нийлүүлж, орлого олдог үйл баримтын талаар маргадаггүй ба зөвшөөрдөг.
******* ХХК-ийн албан бланк нь ******* гэдэг нэрийг томоор уншигдахуйц байдлаар бичиж, харин ******* гэдэг үгийг хэт жижиг буюу анзаарагдахгүй хэмжээтэй бичиж байгаа нь харилцагчийг төөрөгдүүлэх зорилготой. Ижил төрлийн *******бүтээгдэхүүн худалдахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүйгээс гадна үйлчлүүлэгч рүү цахим шуудан илгээсэн. Худалдаа хөгжлийн банкнаас ******* ХХК-ийн дансны хуулгыг өгөхдөө ******* ХХК хэмээн нэрийг нь андуурч бичсэн байдаг. Энэ нь дээрх хоёр нэр ижил төсөөтэй байгаан улмаас харилцагч нар төөрөгдөж буйг нотолж байна. Маргаж буй компани болох ******* ХХК орлого олж эхэлсэн цагаас ******* ХХК-ийн *******борлуулалтаас орлого олоогүй.
Хариуцагч ******* нь хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй, хууль бусаар ижил нэртэй компани байгуулж, үндсэн орлого олдог борлуулалтын эрхийг өөрийн компанид шилжүүлж, их хэмжээний ашиг олж байсан нь илэрхий бөгөөд бидний гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар нотлогддог. Гэтэл энэ үйлдлийг нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 85 дугаар зүйлийн 85.2-т заасан эрх бүхий албан тушаалтны үүргээ ноцтой зөрчсөн явдал гэж шүүх дүгнээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасныг зөрчсөн байна. Гэтэл шүүхийн шийдвэрт ...хариуцагч *******ын гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон тус компанид учирсан эд хөрөнгийн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна гэж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход чиглэсэн дараах урьдчилсан дүгнэлтэд хөтлөгдсөн. Үүнд: Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулийн дагуу зарлаагүйг зарласан гэж, Компанийн үйл ажиллагааны хугацаа дуусаагүй, үйл ажиллагаа явуулж байхад үйл ажиллагааны хугацаа дууссан гэж, Компанийн эрх ашгийн эсрэг шийдвэрүүд гаргасныг нотлогдохгүй гэж бодит учирсан хохирол баримтаар нотлогдож байхад хохиролгүй, шалтгаант холбоо тогтоогдохгүй гэсэн.
2.Шүүхээс хариуцагчийг компанийн эрх бүхий албан тушаалтан гэж дүгнэсэн ч төөрөгдөхүйц нэр бүхий компанийг уг *******төхөөрөмжийг зарсан нь сонирхлын зөрчил үүсгэсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй. Шийдвэрт 2016.03.30-ны өдөр, 2016.03.31-ний өдрүүдэд хариуцагч хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуудах ... энэ дагуу ******* ХХК-аас хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016.04.30-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар зарлаж ... Өдрийн сонины *******-ний өдрийн ******* дугаарт нийтлүүлсэн ч хувьцаа эзэмшигчдийн хурал одоог хүртэл хуралдаагүй. Хариуцагч нь хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж байсан гэж мэдүүлэхдээ 2016.04.30-ны өдөр болох хурлыг *******-ний өдрийн Өдрийн сонин-д зар тавьж энэ тухай баримтыг хавсаргасан нь хурал болохоос нэг өдрийн өмнө байгаа нь хэлбэрийн шаардлага хангах зорилготойг илэрхийлнэ. Энэ шийдвэртээ Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.1-60.2.9-д заасан мэдээлэл, ээлжит бус хурлын хувьд Компанийн тухай хуулийн 61.2, 61.3-т заасан хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг нэхэмжлэгч талд хүргүүлээгүй.
Нэхэмжлэгч нь Их Британын Виржинийн арлуудад үүсгэн байгуулагдсан, түүний хувьцаа эзэмшигч болон компанийг итгэмжлэлгүй төлөөлөх гүйцэтгэх захирал нь Монгол хэл мэдэхгүй, гадаад улсын иргэн юм. Иймд хариуцагч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргүүлэх бол зарыг хүлээн авах этгээдийн уншиж, ойлгох хэлээр бичих ёстой атал *******-ний өдрийн "Өдрийн сонин-гийн зар нь Монгол хэлээр бичигдсэн. Иймд сонингийн зарыг нэхэмжлэгч уншиж, ойлгох боломжгүй учир зарыг хүлээж авсан гэж үзэх боломжгүй.
Мөн "******* XXK-ийн гүйцэтгэх захирлаар *******ыг томилсон улсын бүртгэл хүчинтэй бөгөөд гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн хуралдуулахаас бусад эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2018.02.21-ний өдөр, 03.27-ны өдөр тус тус хуралдуулж компанийн эзэмшиж байсан газрыг *******ад шилжүүлж, мөн компанийн хугацааг хууль бусаар сунгалт хийх шийдвэр гаргасан. Уг үйл баримт 2018 онд хурлыг хийснээр арилсан байхад энэ талаар ямарваа нэг дүгнэлт хийгээгүй. Ийнхүү компанийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй, гүйцэтгэх захирлын чиг үүрэг хэвээр үлдсэн, бодитоор хэрэгжүүлж байсан зэргээр компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын эрх хэрэгжиж байсныг шүүхээс хариуцагч нь эрх бүхий албан тушаалтан мөн гэсэн ч төөрөгдүүлэхүйц нэртэй компани байгуулж, *******төхөөрөмж зарсан нь сонирхлын зөрчил үүсгэсэнд шүүх дүгнэлт өгөөгүй.
3.Шүүх компанид эд хөрөнгийн хохирол учруулаагүй гэж шийдвэрлэхдээ "******* ХХК-ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7-д заасан шаардлагыг хангасан гэж үзсэн. Талуудын маргаж буй ******* ХХК, ******* ХХК нь зөвхөн "*******" гэх үгээр ялгаатай. Мөн үйл ажиллагаа явуулах чиглэл, гүйцэтгэх захирал, бүтээгдэхүүн, хэрэглэгчид, компанийн албан бланк нь адилхан. Засгийн газраас баталсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй ба хуулийн этгээдийн нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол ижил, төсөөтэй гэж үзэхээр заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран ажиллах хэлцэл байгуулж нэг тал нь хамтын бизнест сөргөөр нөлөөлөх, ашиг олох зорилгод харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл хийхгүй байх онцгой үүрэг хүлээсэн. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч талд мэдэгдэлгүй ижил төрлийн компани үүсгэн байгуулж, компанийн үйлчлүүлэгчдийг шинээр үүсгэн байгуулсан компанидаа татан, бизнесийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, компанийн ашиг орлогыг бууруулах үйл ажиллагаа хийсэн. "*******" ХХК-ийн дүрмийн 7.1-д Хувьцаа нийлүүлэгчид хориглох зүйлд Компанийн нэрийг хувийн ашиг сонирхолд ашиглах гэж, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д "Гүйцэтгэх захирал албан тушаалаасаа өөрчлөгдсөнөөс хойш гурван жилийн туршид компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх гэж заасан. Хариуцагч нь "*******" ХХК-тай төстэй "*******" ХХК-ийг үүсгэн байгуулж, түүний албан бланкыг ашиглаж буй нь компанийн тухай хууль, дүрмийг ноцтой зөрчсөн явдал юм.
4.Шүүхийн 2024.11.15-ны өдрийн ******* дугаар тогтоолоор арилжааны банкуудаас ******* ХХК-аас ямар үнийн дүн, хэмжээний *******төхөөрөмж, түүний дагалдах үйлчилгээг худалдан авч байсан лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоолын дагуу зарим арилжааны банкаас нотлох баримтын шаардлага хангалгүй ирүүлсэн нь шүүхийн тогтоол биелэгдээгүй байхад шүүх хурал хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх иргэдийн төлөөлөгчийн шийдвэрээ танилцуулсныг буруу тайлбарлан шүүхийн шийдвэрт хариуцагчийн байр суурийг дэмжсэн гэсэн нь учир дутагдалтай байна. Эцэст нь шүүхээс ******* ХХК орлого олж эхэлсэн үйл баримт хоорондын шалтгаант холбоо, ******* ХХК-д учруулсан хохирол, үйл баримтын шалтгаант холбоог тогтоогоогүй, мөн ******* ХХК нь өмнө байсан төсөөтэй нэртэй компанийн борлуулж байсан бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн зарж орлого олж байсан эсэх, уг *******төхөөрөмжийг зарснаар ******* ХХК уг төхөөрөмжийг борлуулж орлого олох боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлыг шүүх тогтоогоогүй.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэл гаргах эрхтэй гэдэг боловч ******* өөрийгөө ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болохоо нотолсон бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүхээс тус нотлох баримтыг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Ижил төрлийн нэртэй аж ахуйн нэгж үүсгэж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах замаар бидний олох ёстой байсан орлогыг олсон гэдэг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7-д заасны дагуу тус тусад нь өөр нэр олгосон, олгосон нэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний улмаас бусдыг төөрөгдөлд оруулж байгаа агуулга илэрхийлэгдэхгүй. Нэхэмжлэл гаргаж байгаа Израйл улсын иргэн өөрөө Эс эй эл гэх аж ахуй нэгжийг байгуулж *******гэх төхөөрөмжийг банкуудад нийлүүлж байсан үйл явдал нь ******* гэх хүний мэдүүлгээр тогтоогдсон. *******ыг ижил төрлийн бизнес эрхэлсэн гэдэг боловч тухайн хугацаанд Хаан банк ХК-д *******төхөөрөмжийг худалдаж орлого олж байсан гэдэг нь тогтоогддог. Өөр аж ахуйн нэгж дээр үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаар нөхцөл байдал байж болно. Шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-14-т маш тодорхой үндэслэлүүдийг дурдсан. Шүүхийн шийдвэрээр бүх үндэслэлийг няцаасан. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: "*******" ХХК-ийн 2025.03.28-ны өдрийн "*******" гэх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 гэж дугаарласан хэсэгт дурдсан байх бөгөөд уг баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглараагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдах учиргүй баримт юм.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн "*******" ХХК-ийн 2025.03.28-ны өдрийн санхүүгийн шинжилгээний тайлан нь хараат бус аудитын дүгнэлт биш бөгөөд зөвхөн нэхэмжлэгч өөрийн ашиг сонирхлоо хамгаалах агуулгаар түүвэрлэн гаргаж өгсөн баримтад тулгуурлан тэднээс төлбөр авч хийгдсэн "Зөвлөх үйлчилгээний дүгнэлт" юм. Тайланд "бид аудит хийгээгүй гэж тусгагдсан байдаг ба энэ нь уг баримтын эргэлзээгүй, хөдөлбөргүй байх шинжийг бүрэн үгүйсгэж байна. Тайлан нь "*******" ХХК-ийн албан ёсны нягтлан бодох бүртгэлийн баримт (ашиг, алдагдлын тайлан, баланс, аудитын дүгнэлт, татварын тайлан)-д тулгуурлаж хийгдээгүй ба зөвхөн банкны хуулга, гүйлгээний жагсаалт, Excel зэрэг хэсэгчилсэн баримтад суурилан орлого, зарлагын шинжилгээ байна. Жишээлбэл, 6 дугаар хуудсанд "*******төхөөрөмжийн борлуулалтын орлого 31,757,000 төгрөг, цэвэр ашиг 8,832,041 төгрөг" гэж дурдсан нь мэргэжлийн НББ-ийн дагуу баталгаажаагүй тооцоо юм.
Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д зааснаар компанийн баримттай танилцах эрхтэй ч тэдгээрийг гуравдагч этгээдэд дамжуулах, ашиглуулах эрхгүй бөгөөд Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлд компанийн өмнөөс зөвхөн захирал, эрх бүхий албан тушаалтан баримтыг гаргах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн учир хууль бусаар олж авсан нотолгоонд үндэслэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т "Хууль бусаар олж авсан нотлох баримтыг шүүх хэрэглэхээс татгалзана гэж заасныг зөрчиж байна.
"*******" ХХК-нь 2016-2020 онд Хаан банкинд нийт 462,250,550, Хас банкинд 2018-2019 онд нийт 80,856,875 төгрөг, бүгд 543,137,375 төгрөгийн *******төхөөрөмжийн борлуулалт хийсэн тухай мэдээллийг үйлчлүүлэгчээс бидэнд ирүүлсэн болно гэжээ. Тайланд дурдагсан дүн нь энэхүү тайлангийн хууль бус байдлыг шууд илтгэсэн зохицуулалт бөгөөд өөрийн хамаарал бус аж ахуй нэгжийн дотоод болон санхүүгийн үйл ажиллагаанд шууд оролцож нэг талд ашигтай баримт гаргуулахаар улайрч яваагийн шууд нотолгоо юм. Нөгөө талаар "*******" ХХК-ийн 2012 оны банкны хуулга, кассын бүртгэл зэрэг баримтыг үндэслэсэн ашгийн хувийн төсөөлөл нь өөр хуулийн этгээдийн өөр цаг хугацаанд эрхэлсэн үйл ажиллагаатай адил байх мэтээр хамааруулан ойлгуулах, тэгэж оролдох нь хууль бус юм.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д дугаарлагдсан "*******" ХХК-ийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн "******* гэх баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлтэд өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Үнэлгээг хууль бусаар хийлгээгүй ба Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5-д компанийн үйл ажиллагаа санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч этгээд өөрийнхөө зардлаар хянан шалгалт хийлгэх боломжтой гэж заасан. Мөн Аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан хувьцаа эзэмшигч нь санхүүгийн тайлан, эсвэл өр төлбөр, хөрөнгийн хөдөлгөөн, хэлцэл, бусад гүйлгээ, санхүүгийн байдал үр дүнтэй холбоотой дүгнэлтийг гэрээний үндсэн дээр гаргуулах эрхтэй гэж заасан. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч тал нотлох баримтаа гарган өгч үнэлгээ хийгдсэн. Энэ дүгнэлт нь үнэлэгдэх боломжгүй хууль бус баримт биш юм. Мөн хөндлөнгийн бус гэж тайлбарладаг ч үнэлгээний компани тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулан дүгнэлт гаргасан. Бид 40 хувь гэж маргасан ч 20 хувийг хүлээн зөвшөөрч 20 хувиар хохирлоо тооцоолж гаргасан. Тайланг сүүлийн 3 жилээс гадна 2020 оноос хойших ******* ХХК-ийн орлого, бусад мэдээллийг хассан. Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* компанийг төлөөлж Израйл улсын иргэн ******* /*******/ нь хариуцагч *******ад холбогдуулан Компанийн тухай хууль болон ******* ХХК-ийн дүрмийг зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас 2016-2023 оны хооронд тус компанид учруулсан гэм хорын хохиролд 320,348,851 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь ******* компанийг төлөөлөх эрхгүй, ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн маргааны улмаас үйл ажиллагаа зогссон, би ******* ХХК-ийг үүсгэн байгуулсан нь ******* ХХК-д хохирол учруулаагүй, хууль дүрэм зөрчөөгүй гэж тайлбарлан маргажээ.
Уг хэрэгт гуравдагч этгээдээр ******* ХХК оролцохдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар татгалзсан агуулгатай тайлбар гарган хариуцагчийн талд буюу түүний татгалзлыг дэмжсэн тайлбарыг гаргасан байна.
3.Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсоныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
3.1.******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь *******ид Олон Улсын бизнесийн компаниар бүртгэгдсэн ******* /******* компани/ компани бөгөөд тус компанийн захирал нь ******* нь толгой компанийг төлөөлөн ******* ХХК-д учруулсан хохирлыг хариуцагч *******аар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
3.2.******* компани болон ******* нар ******* ХХК-ийг 2004.04.29-ний өдөр хамтран үүсгэн байгуулж, компанийн гаргасан энгийн хувьцааг 50, 50 хувиар хуваан эзэмшсэн. Хариуцагч ******* тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныг улсын бүртгэлд 2006.06.14-ний өдөр бүртгэсэн, уг бүртгэл өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй буюу хариуцагч нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй. Мөн ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулах хугацаа 2016.06.14-ний өдөр дууссан байх боловч Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу компанийг татан буулгахаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, татан буулгаагүй байна.
3.3.Хариуцагч ******* 2016.03.28-ны өдөр ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн хувьцааг дангаар эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар томилогдсоныг нь улсын бүртгэлд 2016.05.10-ны өдөр бүртгэсэн. Уг бүртгэл өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй буюу тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
3.4.Дээрх хоёр хуулийн этгээд бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр дүрэмдээ тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь компаниудын дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон буюу ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг.
3.5.Банкны гүйлгээ хийхэд хэрэглэгчийг таних зориулалттай систем болох *******төхөөрөмжийг ******* ХХК нь 2007 оноос эхлэн ******* улсаас худалдан авч 2008.01 сараас 2016.11 сар хүртэлх хугацаанд Худалдаа хөгжлийн банк ХК, Хаан банк ХК, Капитрон банк ХХК, Монгол шуудан банк ХХК, Хас банк ХК-иудад худалдаж байсан, мөн энэ төхөөрөмжийг ******* ХХК нь 2017.02 сараас эхлэн Худалдаа хөгжлийн банк ХК, Хаан банк ХК, Хас банк ХК, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-иудад худалдаж байгаа, эдгээр банкуудтай хэлцэл хийгдсэн.
4.Зохигчийн маргааны зүйл нь хариуцагч нь ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтны хувьд хууль, дүрэмд заасан эрх, үүргээ компанийн ашиг сонирхолд нийцүүлэн хувийн ашиг сонирхлоос ангид, шударгаар хэрэгжүүлж чадсан эсэх болон компанийн нэр, дотоод мэдээллийг ашиглан ******* ХХК-ийн үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулсан нь ******* ХХК-д хохирол учруулсан эсэх, хариуцагчийн үйлдлийн улмаас тус компанид хохирол учирсан эсэх асуудал болжээ.
5.******* компани, ******* нар ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлийн хүрээнд *******төхөөрөмжийг импортлон дотоодын банкуудад худалдах үйл ажиллагаа 2016.11 сар хүртэл явуулж, энэ үйл ажиллагаанаас компани тодорхой ашиг олох, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал буюу хариуцагч ******* зохион байгуулан ажиллаж байжээ. Энэ нь талууд Компанийн тухай хуулийн 3, 13 дугаар зүйлд зааснаар компани байгуулах замаар ашиг олох үндсэн зорилгод нэгдэн хамтран ажилласан байна.
Гэвч 2016 оноос хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэнээр компанийн үйл ажиллагаа зогссонд зохигч маргаагүй. Энэ шалтгаанаар хариуцагч 2016 оны 03 сард ******* ХХК-ийг дангаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өөрийгөө томилсон, мөн ******* ХХК-ийн эрхэлж байсан үйл ажиллагааг шинээр байгуулсан ******* ХХК-аар үргэлжлүүлэн явуулсан байна. Энэ хугацаанд ******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлсээр байсан нь хууль зүйн утгаараа эдгээр хоёр компанийг компанийн нэгдэл гэж үзэх боловч харилцан эсрэг ашиг сонирхолтой.
6.Шүүх хариуцагчийн дээрх үйл ажиллагааг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5-д Хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ зөвшөөрсөн тохиолдолд гүйцэтгэх захирал, эсхүл гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн гишүүн нь өөр компани, аж ахуйн нэгжийн удирдлагад давхар ажиллаж болно гэж заасныг зөрчөөгүй буюу ******* ХХК-ийн дүрмээр хориглогдоогүй байх тул хариуцагч нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласныг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж, иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 320,348,851 төгрөгийн гэм хорыг хариуцагч хариуцан арилгах хууль зүйн үндэслэлгүй, уг хохиролд шалтгаант холбоогүй гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруугүй гэж үзэхдээ Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ үндэслэлээр гэм хорыг хариуцахгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
7.******* ХХК-ийн дүрмийн 4.4-т зааснаар гүйцэтгэх захирлыг компанийн эрх бүхий албан тушаалтанд хамааруулсан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасантай нийцсэн, гүйцэтгэх захирал нь эрх бүхий албан тушаалтны хувьд өөрийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хариуцахаар заасан нь мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлд заасны дагуу зохих үүрэг, хариуцлагын талаар талууд дүрмээр тогтоон тохиролцсон гэж үзнэ.
Хариуцагч ******* нь ******* ХХК-ийн 50 хувийн буюу хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн нэртэй ойролцоо утгатай, адилхан уншигдаж ойлгогдох нэр бүхий ******* ХХК-ийг, ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрэмдээ тусган үүсгэн байгуулж, тухайн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь ******* ХХК-ийн дүрэмд нийцээгүй байна. Дүрмийн 7.1-д Компанийн нэрийг хувийн ашиг сонирхолд ашиглах-ыг хувьцаа эзэмшигчид хориглосон ба мөн дүрмийн 10-т Захирлын бүрэн эрх, хариуцлага-ын тухай зохицуулсан болон дүрмийн бусад хэсэгт компанийн гүйцэтгэх захирлыг өөр компанийн удирдлагад давхар ажиллахыг зөвшөөрөөгүй байна.
Иймд хариуцагч хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компанийнхаа оноосон нэрийг өөр компани байгуулахад ашиглан, компанийн дүрмээр зөвшөөрөгдөөгүй байхад үйл ажиллагааны чиглэл адил шинээр байгуулсан компанийнхаа гүйцэтгэх захирлаар давхар ажилласан нь түүнийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5-д заасан хориглолтыг зөрчсөнд тооцогдоно.
8.Хариуцагчийн хувьд өөр хуулийн этгээдийг дангаараа /эсхүл бусадтай хамтран/ шинээр үүсгэн байгуулах эрхтэй ч өмнө нь үүсгэн байгуулсан ******* ХХК-ийн нэртэй андуурагдахуйц ******* гэсэн нэртэй компанийг үүсгэн байгуулж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулсан явдлыг санамсаргүй, тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй. Учир нь хариуцагч ийнхүү адилхан уншигдаж ойлгогдох, бусад этгээдийн /харилцагчдын/ хувьд андуурагдах боломжтой нэрийг сонгож, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрхэлж байсан *******төхөөрөмжийг банкуудад худалдах үйл ажиллагааг шинэ компаниараа явуулж байгаа нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-д хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 84.4.2-т үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлах, 84.4.6-д компанийн нууцад хамаарах мэдээллийг хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх хуульд заасан үүргээ зөрчсөн үйл ажиллагаа болжээ.
9.Компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд тухайн компанийн эрх бүхий албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 3 жилийн турш компанийн мэдээллийг хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх үүргийг мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.6, 84.5-д заасны дагуу хүлээдэг. Энэ нь компанийн бизнесийн үйл ажиллагаа алдагдах, улмаар орлого буурч, ашиггүй байх нөхцөлөөс сэргийлэх, бизнес тогтвортой, найдвартай явагдахад чиглэгддэг учир компани өөрийн бизнесийг явуулж буй арга, үйл ажиллагааг нууцалдаг.
Энэ агуулгаар тайлбарлавал хариуцагч нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөөгүй, харин гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байхдаа зах зээлд шууд өрсөлдөх шинэ компани байгуулж, өмнөх компанийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулан ижил төрлийн үйл ажиллагааг дангаар байгуулсан ******* ХХК-аар явуулсан нь хуулийн дээрх зөрчлийг гаргасан гэм буруутай гэж дүгнэх шалтгаан болж байна.
10.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, ******* ХХК-ийн дүрмийг зөрчсөн гэм буруутай тухай нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Хариуцагчийн үйл ажиллагааг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзвэл ******* нь Компанийн тухай хууль, дүрмийг сахин ажиллах үүрэгтэй ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хувьд энэхүү үүрэг, шаардлагаа зөрчсөн үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан санаатай хэлбэрийн гэм буруу тогтоогдсон гэж үзэв.
Талууд ******* ХХК-ийг 2016 оны 11 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй талаар тайлбарласан ба тус компанийг үүсгэн байгуулах үед Компанийн тухай /1999 оны/ хууль үйлчилж байсан ба 2011.11.21-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Компанийн тухай хуулийн дагуу компанийн дүрмийг өөрчлөн батлаагүй байна. Тус компанийн дүрмийн 1.6-д зааснаар компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа 2016.06.14-ний өдөр дууссан боловч ******* ХХК нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлээр татан буугдаж, дуусгавар болоогүй тул компанийн үүсгэн байгуулах дүрэмд заасан хугацаа дууссан нь хариуцагчийг гэм буруугүй гэж үзэх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Давж заалдах шатны шүүхээс хариуцагч *******ын үйлдлийг өмнө дүгнэсэн үндэслэлээр гэм буруутай гэж үзсэн учир тэрээр гаргасан зөрчилдөө тохирох хуульд заасан хариуцлага хүлээнэ. Хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас ******* ХХК-ийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар 320,348,851 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэгч тал шаардсан.
Компанийн эрх бүхий албан тушаалтан компанид учруулсан хохирлоо Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д зааснаар нөхөн төлөх үүргийг хуульчилсан. Энэ үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч уг хохирлыг компанид нөхөн төлүүлэхээр компанийн эрх бүхий албан тушаалтны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ******* /******* компани/ компанийг төлөөлөн ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан, толгой компанийг төлөөлөх эрхийг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* ХХК *******төхөөрөмж худалдан жилд дунджаар 46,442,628 төгрөгийн орлого олдог байсан нь алдагдан хохирол учруулсан, ******* ХХК 2016-2023 онд *******төхөөрөмжийг банкуудад худалдаж 1,152,333,997 төгрөгийн орлого олсон нь банкуудаас ирүүлсэн баримт, ******* ХХК-ийн тайлан, татварын баримтуудаар нотлогдсон, энэ орлогын 27,8 хувиар тооцон ******* ХХК-ийн олох байсан орлогыг 320,348,851 төгрөг гэж тооцон гэм хорын хохирол гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэл, тооцооллыг илэрхийлсэн ******* ХХК-ийн 2025.03.28-ны өдөр үйлдсэн *******-г шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн 2016-2022 оны байдлаар арилжааны зарим банкуудад *******төхөөрөмж худалдсаны орлогын түүвэр хийж, энэ хугацаанд тус компани 1,152,333,447 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан гэж энэхүү борлуулалтын орлогын 27.8 хувиар тооцон 320,348,851 төгрөгийг хохиролд тооцон шаардсаныг зайлшгүй олох ёстой байсан орлого гэж үзэх боломжгүй, бодитой бус гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
12.Иргэний эрх зүйн харилцааны явцад бусдад гэм хор учруулсан этгээд түүнийхээ үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг хүлээх боловч хохирогч этгээдэд учирсан гэм хор нь бодитой тогтоогдсон байх учиртай. Энэ талаар Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэм хорыг арилгахдаа учруулсан бодит хохирол болон зайлшгүй олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэг хүлээхээр зохицуулсан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тус компани нь 2016, 2018, 2019, 2020, 2021 онд нийт 596,263,358 төгрөгийн борлуулалт хийж, мөн хугацаанд 576,972,417 төгрөгийн зардал гарсныг тодорхойлж, татвар ногдох орлогоо татварын байгууллагад тайлагнажээ. Энэхүү мөнгөн дүн нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардал шингэсэн буюу татварын өмнөх орлого байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасны дагуу ийнхүү хүргүүлсэн тайланг үнэн зөв гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн дээрх хугацааны борлуулалтын орлого 1,152,333,447 төгрөгийн 27,8 хувийг ******* ХХК-ийн 2016-2023 онд олох ёстой байсан орлогод тооцон 320,348,851 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа ******* ХХК-ийн тайланд дурдсан тооцооллыг үндэслэсэн байна. Тус тайлангаар ******* ХХК-ийн 2012.07-12 дугаар сарын бэлэн мөнгө, дансны гүйлгээг үндэслэн тухайн хугацаанд *******төхөөрөмж худалдаж 31,757,000 төгрөгийн орлого олсноос цэвэр мөнгөн гүйлгээний орлогыг 8,832,041 төгрөг буюу 27.8 хувь гэж тооцжээ.
Гэвч энэхүү тооцооллыг зөвхөн хагас жилээр гаргасан, мөн татварын өмнөх орлогоос тооцсон нь ******* ХХК-д 2016-2023 оны хугацаанд учирсан гэх хохирлыг бодит гэж үзэхгүй буюу хохирлын үнэлэмжийг илэрхийлэхгүй.
Учир нь ашгийн хэмжээ /орлогын маржин/-г тооцоолохын тулд нийт орлогоос борлуулсан барааны нийт өртгийг хасч, үр дүнг нийт орлогод хувааж, хувиар илэрхийлэн гаргадаг. ******* ХХК нь 2006 онд байгуулагдсан үеэс эхлэн *******төхөөрөмжийг борлуулж ирсэн байх ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана гэж зааснаар санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй байсан.
Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан 10 жилийн хугацааны санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаас ашгийн хэмжээг тооцоогүй, зөвхөн хагас жилийн мөнгөн гүйлгээг үндэслэн санхүүгийн тооцоолол хийснээр жил бүр 27.8 хувийн ашгийн мааржинтай байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь компанийн эрх бүхий албан тушаалтны компанид учруулсан хохирлыг компанийн нэрийн өмнөөс төлөөлөн шаардах эрхтэй боловч, хэргийн баримтаар ******* ХХК-д 2016-2023 оны хооронд 320,348,851 төгрөгийн гэм хор учирсан нь бодитой тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай нотлоогүй байна гэж дүгнэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
13.Хариуцагчаас ******* ХХК-ийн тайлан нь хараат бус аудиторын дүгнэлт биш байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж, дүгнэсэн нь буруу тул шүүх уг баримтыг үнэлэхгүй байх, шүүхийн дүгнэлтийг залруулах агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Уг тайлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байна. Мөн тайланд дурдагдсан мэдээллийг тайлан гаргасан этгээд хууль бусаар олж авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд шүүх тус баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцсэн бөгөөд тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтад хамаарна. Иймд энэ тухай хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
14.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах тухай Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
15.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагч ******* нь ******* ХХК-ийн оноосон нэртэй ижил, андуурагдахуйц нэр сонгож шинэ компани байгуулсан, ижил төрлийн үйл ажиллагаа явуулсан үйлдэлдээ гэм буруутай болохыг тогтоосон агуулгаар шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг өөрчилсөн агуулгаар энэ талаархи нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, хариуцагчаас 320,348,851 төгрөгийн гэм хорыг нөхөн төлүүлэх тухай гомдлыг нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 1,759,695 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч *******ын төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ