Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/206

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Т.Л, Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Новогт ТЛ, Бовогт ДБ нарт холбогдох 1912003080177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Онгоны эх гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 227 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан Н овогт ТЛ /РД:.../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Онгоны эх гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 2 дахт хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн Бовогт ДБ /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Т.Л нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Онгоны ам гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Онгоны ам гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Лтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л хохирогчоор мэдүүлэхдээ: Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б хохирогчоор мэдүүлэхдээ: Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912003080177 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бы мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн дүү О хамтаар нэг шил архи гэртээ хувааж уугаад унтсан. Тэр үед аймгийн төвөөс манай найз Б манайд ирсэн байсан бөгөөд тухайн үед 20 цаг болж байсан байх. Тэгээд намайг унтаж байхад Л өөрийн эхнэр Охамтаар манайд согтуу ирээд намайг унтаж байхад татаж чангаагаад архи ууя гээд байсан. Тэгээд л хэрүүл маргаан хийгээд намайг унтаж байхад зодчихоод явчихсан. Л миний дээр гарч ирээд гараараа миний тархи толгой руу бас зүүн нүд рүү цохиж зодсон. Мөн гарахдаа миний цээжин дээр дэвсчихээд гараад явчихсан. Намайг унтаж байхад хамт архи ууя гэж татаж чангаагаад байсан. Тэгээд л хэрүүл маргаан хийгээд л намайг зодчихсон. Тэр үед Б, мөн манай эхнэр Ц, Л болон түүний эхнэр О нар хамт байсан. Миний дээр гарч ирээд л тархи, толгой, нүүр нүдгүй цохиж зодсон. Тэгээд гэрээс гарах үедээ миний цээжин дээр нэг удаа дэвсчихээд гараад явчихсан. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Лгийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 08-ны орой би өөрийн эхнэр Охамтаар хамаатны ах Бы гэр рүү очсон. Тухайн үед би архи уусан халамцуухан байсан. Тэгээд Б ахынд очиход гэрт нь Б ахын эхнэр Ц, түүний найз Б нар байсан. Б ах өөрөө газар хэвтэж байсан. Тэгээд би гэрт нь ороод Б ахыг алив та босоодох гээд босгосон чинь Б ах манай эхнэрийг чи яахаараа ах дүү хүмүүсийн дунд хов яриад яваад байдаг юм гэхээр нь би эхнэрээ өмөөрч та ч гэсэн хов яриад л явдаг шүү дээ гэж хэлсэн чинь тэгвэл чи зодчихгүй юу гээд байхаар нь уурандаа нэг удаа зүүн талын нүд рүү нь цохисон. Тэгээд бид 2 барьцалдаж аваад дээр доороо орсон. Тэр үед Б миний ам руу гараа хийгээд 2 талын завьжнаас татаад байсан. Мөн миний баруун талын хацрыг урсан. Тэгээд би гэрээс гарах үедээ Бы цээж рүү нэг удаа өшиглөсөн. Манай эхнэр намайг аваад гарсан. Бид хоорондоо хэрүүл маргаан хийсний улмаас харилцан зодоон хийсэн. Тэр үед манай эхнэр О, Б ах, түүний эхнэр Ц, түүний найз Б эгч нар хамт байсан. Б ах миний баруун нүд рүү цохисон бөгөөд 2 завьж руу хуруугаа хийж татсан. Мөн миний баруун талын хацрыг хумсаараа урсан. Урьд өмнө нь намайг зодож байгаагүй. Би одоо бол гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би Цгийн хамтаар Онгоны ам гэх газар гэрт нь ганц шил архи авч очоод өгсөн юм. Тэр үед Б миний авч өгсөн архийг өөрийн дүү О хувааж уусан бөгөөд тэр үед цаг орой болж байсан учраас би амрах гээд хэвтэж байтал Л эхнэрийнхээ хамтаар нилээд согтуу орж ирээд Быг босооч, ганц шил юм уухгүй юм уу гээд татаад байсан. Тэгээд Быг босгож О та 2 дандаа намайг дээрэлхдэг, эмэгтэй хүн шиг хов зөөдөг гэж уурлаад Быг гараараа нүүр рүү нь нилээд олон удаа цохисон. Тэгээд гэрээс гарах үедээ хөлөөрөө цээж рүү нь нэг удаа дэвсэж гэрээс гараад явсан. Б тэр үед өөрийгөө хамгаалж, зөрүүлээд ганц нэг удаа гараараа цохиж байсан бөгөөд харилцан зодоон хийсэн байх. Тухайн үед Б түүний эхнэр Ц, Л, түүний эхнэр О бид нар л хамт байсан. Өөр хүн байгаагүй. Б унтаж байсан чинь Л гаднаас орж ирээд бос, ганц юм ууя гээд татаж чангаагаад байсан. Тэгээд сүүлдээ хэрүүл маргаан хийгээд л зодоон болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цгийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Л өөрийн эхнэр Огийн хамтаар манайд орж ирсэн. Тэр үед би цай хийж өгсөн. Манай нөхөр Б урьд өмнө нь нэг шил архи уусан байсан тул газраар унтаж байсан. Тэр үед манайд манай найз Б ирчихсэн байсан. Л тухайн үед согтуу байсан бөгөөд манай нөхөр Быг унтаж байхад нь босоод ир, ганц шил юм ууя гээд татаж чангаагаад байснаа сүүлдээ хоорондоо хэрүүл маргаан хийгээд барьцалдаж аваад зодоон хийгээд эхэлсэн. Л, Б нар нь харилцан бие биенийгээ цохиод байсан. Гэхдээ Л эхлээд манай нөхрийг цохисон бөгөөд нэг гарч яваад эргэж орж ирээд манай нөхөр Бы цээжин дээр дэвссэн. Тэгээд салаад явсан. Б тэр үед өөрийгөө хамгаалж зөрүүлж ганц нэг удаа гараараа цохиж байсан. Ер нь бол харилцан зодоон хийсэн гэж бодож байна. Тэр үед Б, манай найз Б, Л түүний эхнэр О бид нар л хамт байсан. Ямар шалтгааны улмаас зодоон хийсэн талаар бол би мэдэхгүй. Адуу малтай л холбоотой юм яриад байсан. Уг нь энэ 2 чинь төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Лгийн мэдүүлсэн: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой гэртээ архи уусан байх үедээ хамаатны ах Бы гэрт очсон юм. Тэр үед Б ах гэртээ архи уусан хэвтэж байхаар нь би дуудаж босгоод байж байтал Б ах манай эхнэрт хандаж чи ах дүү хүмүүсийн хооронд хов зөөсөн гээд байхаар нь би эхнэрээ өмөөрөөд Б ахтай маргалдаж улмаар түүнийг нэг удаа зүүн талын нүд орчимд нь цохиж нэг удаа цээж рүү нь хөлөөрөө жийсэн. Тэгээд л манай эхнэр намайг аваад гэр рүүгээ явсан. Би хэрүүл маргаан хийсний улмаас уурандаа зодсон. Би нэг удаа зүүн талын нүд рүү нь цохисон. Тэгээд цээж рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Д.Бы биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-34хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бы мэдүүлсэн: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой би гэртээ архи уусан унтаж байхад дүү Т.Л гаднаас эхнэрийнхээ хамтаар орж ирээд намайг сэрээж надтай хамт архи уух гээд татаж чангаасан байдаг. Тэр үед би нилээд их согтсон байсан. Намайг татаж чангаагаад байхад би сэрсэн гэсэн. Тэгээд Т.Л бид 2 хоорондоо хэсэг юм ярьж байгаад маргалдсан чинь намайг Т.Л түрүүлээд гараараа нүүр рүү цохиод, миний хоолойг боогоод чамайг алаад хаячихъя гээд боох үед нь сэргээд Т.Лгийн ам руу нь гараа хийгээд татаж цааш нь түлхэж эсэргүүцэл үзүүлсэн. Тэр үед манайд манай эхнэр, эхнэрийн найз Болороо, Лгийн эхнэр 3 арай гэж салгасан чинь буцаж орж ирээд миний цээжин дээр хөлөөрөө нэг удаа дэвсчихээд гараад явсан байсан. Би энэ үйл явдлыг мэдэхгүй байгаа. Би өөрийн дүү О гэх хүнтэй өмнө нь 2 шил архи хувааж уусан их согтуу байсан юм. Би Т.Лг цохиж зодсоноо мэдэхгүй байгаа юм. Ганцхан санаж байгаа зүйл нь миний хоолойг гараараа боож байсныг л санаж байна. Бусад зүйлийг нь санахгүй байна. Би Лг хаана нь яаж цохисон болохоо мэдэхгүй байна. Би тэр үед доор нь хэвтэж байсан бөгөөд яаж цохисон талаараа мэдэхгүй байна. Ам буюу завьж руу нь гараа хийж татсанаа л мэдэж байна. Бусад зүйлийг нь мэдэхгүй байна. Л миний дээр гарчихаад хүчрэгдэхгүй байсан гэж манай эхнэр ярьж байсан. Би Лгийн биед ямар гэмтэл учруулсан эсэхээ мэдэхгүй байгаа бөгөөд ам руу нь гараа хийж татсанаа мэдэж байна. Өөр зүйл мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 хуу/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 235 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Д.Бы биед гэмтэл учирсан байна. 2. Д.Бы биед, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун ба зүүн чамархай, дагзанд зөөлөн эдэд няцралт, цээжний зүүн урд дээд хэсэгт, баруун хөхний дээр цус хуралт, зүүн эгэмний доод хэсэгт, зүүн далны дээр зулгаралт гэмтлүүд учирчээ. 3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Шинж байдлаараа шинэ гэмтэл байх тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. Тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун ба зүүн чамархай, дагзанд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, цээжний зүүн урд дээд хэсэгт, баруун хөхний дээр цус хуралт, зүүн эгэмний доод хэсэгт, зүүн далны дээрх зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 19  хуу/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 275 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Т.Лгийн биед гэмтэл учирчээ. 2. Т.Лгийн биед, тархи доргилт, баруун хацарт зулгаралт, баруун ба зүүн завьжинд салстад шарх гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь шинж байдлаараа хуучин хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 5. Учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Тархи доргилт, баруун ба зүүн завьжинд салстад шарх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун хацрын зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 23 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44, 53 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48, 55 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Онгоны ам гэх газар Т.Л, Д.Б нар нь хоорондоо маргалдан зодолдож, Д.Б Т.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

.  

Шүүгдэгч нь Т.Л, Д.Б нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Т.Л, Д.Б нар нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Онгоны ам гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, шүүгдэгч Д.Б нь Т.Лгийн эрүүл мэндэд, шүүгдэгч Т.Л нь Д.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бы мэдүүлсэн “...Намайг унтаж байхад Л өөрийн эхнэр Охамтаар манайд согтуу ирээд намайг унтаж байхад татаж чангаагаад архи ууя гээд байсан. Тэгээд л хэрүүл маргаан хийгээд зодчихоод явчихсан. Л миний дээр гарч ирээд гараараа миний тархи толгой руу бас зүүн нүд рүү цохиж зодсон. Мөн гарахдаа миний цээжин дээр дэвсчихээд гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Лгийн мэдүүлсэн “би гэрт нь ороод Б ахыг алив та босоодох гээд босгосон чинь Б ах манай эхнэрийг чи яахаараа ах дүү хүмүүсийн дунд хов яриад яваад байдаг юм гэхээр нь би эхнэрээ өмөөрч та ч гэсэн хов яриад л явдаг шүү дээ гэж хэлсэн чинь тэгвэл чи зодчихгүй юу гээд байхаар нь уурандаа нэг удаа зүүн талын нүд рүү нь цохисон. Тэгээд бид 2 барьцалдаж аваад дээр доороо орсон. Тэр үед Б миний ам руу гараа хийгээд 2 талын завьжнаас татаад байсан. Мөн миний баруун талын хацрыг урсан. Тэгээд би гэрээс гарах үедээ Бы цээж рүү нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бийн мэдүүлсэн “Быг босгож О та 2 дандаа намайг дээрэлхдэг, эмэгтэй хүн шиг хов зөөдөг гэж уурлаад Быг гараараа нүүр рүү нь нилээд олон удаа цохисон. Тэгээд гэрээс гарах үедээ хөлөөрөө цээж рүү нь нэг удаа дэвсэж гэрээс гараад явсан. Б тэр үед өөрийгөө хамгаалж, зөрүүлээд ганц нэг удаа гараараа цохиж байсан бөгөөд харилцан зодоон хийсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цгийн мэдүүлсэн “Л тухайн үед согтуу байсан бөгөөд манай нөхөр Быг унтаж байхад нь босоод ир, ганц шил юм ууя гээд татаж чангаагаад байснаа сүүлдээ хоорондоо хэрүүл маргаан хийгээд барьцалдаж аваад зодоон хийгээд эхэлсэн. Л, Б нар нь харилцан бие биенийгээ цохиод байсан. Гэхдээ Л эхлээд манай нөхрийг цохисон бөгөөд нэг гарч яваад эргэж орж ирээд манай нөхөр Бы цээжин дээр дэвссэн. ...Б тэр үед өөрийгөө хамгаалж зөрүүлж ганц нэг удаа гараараа цохиж байсан. Ер нь бол харилцан зодоон хийсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, мөрдөн байцаалтын шатанд Т.Лгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой гэртээ архи уусан байх үедээ хамаатны ах Бы гэрт очсон юм. Тэр үед Б ах гэртээ архи уусан хэвтэж байхаар нь би дуудаж босгоод байж байтал Б ах манай эхнэрт хандаж чи ах дүү хүмүүсийн хооронд хов зөөсөн гээд байхаар нь би эхнэрээ өмөөрөөд Б ахтай маргалдаж улмаар түүнийг нэг удаа зүүн талын нүд орчимд нь цохиж нэг удаа цээж рүү нь хөлөөрөө жийсэн. ...Би хэрүүл маргаан хийсний улмаас уурандаа зодсон. Би нэг удаа зүүн талын нүд рүү нь цохисон. Тэгээд цээж рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Д.Бы биед учирсан гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34/, мөрдөн байцаалтын шатанд Д.Бы яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Т.Л бид 2 хоорондоо хэсэг юм ярьж байгаад маргалдсан чинь намайг Т.Л түрүүлээд гараараа нүүр рүү цохиод, миний хоолойг боогоод чамайг алаад хаячихъя гээд боох үед нь сэргээд Т.Лгийн ам руу нь гараа хийгээд татаж цааш нь түлхэж эсэргүүцэл үзүүлсэн. Тэр үед манайд манай эхнэр, эхнэрийн найз Болороо, Лгийн эхнэр 3 арай гэж салгасан чинь буцаж орж ирээд миний цээжин дээр хөлөөрөө нэг удаа дэвсчихээд гараад явсан байсан. Би энэ үйл явдлыг мэдэхгүй байгаа. ...Би Т.Лг цохиж зодсоноо мэдэхгүй байгаа юм. ...Ам буюу завьж руу нь гараа хийж татсанаа л мэдэж байна. ...Би Лгийн биед ямар гэмтэл учруулсан эсэхээ мэдэхгүй байгаа бөгөөд ам руу нь гараа хийж татсанаа мэдэж байна. Өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43/, хохирогч Д.Бы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 235 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/, хохирогч Т.Лгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 275 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

 

            Иймд шүүгдэгч Н овогт ТЛ, Бовогт ДБ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Т.Л, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Л, Д.Бы нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “Би Т.Лгийн биед яаж цохиж гэмтэл учруулснаа мэдэхгүй байна, ам руу нь гараа хийж байснаа мэдэж байгаа, өөр зүйл мэдэхгүй” гэж мэдүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар өөрийгөө татаж байгааг хүлээн зөвшөөрсөн, мөн өөрийгөө Т.Лгийн биед хөнгөн гэмтэл учруулсныг няцаасан мэдүүлэг шүүхийн шатанд гаргаагүй болно.  

 

            Шүүгдэгч Т.Л, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт ТЛ, Бовогт ДБ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л, Д.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Л, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Л, Д.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Л, Д.Б нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ