Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/210

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

Шүүгдэгч: П.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П Жд холбогдох 1812006180205 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Б овогт П Ж /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч П.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Хангинах гэх газраас хохирогч Д.А3 тооны морийг хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ж мэдүүлэхдээ: Д.Анхцэцэг гэх хүний гурван тооны адууг авсандаа гэмшиж байна гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1812006180205 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.А мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгййн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Хангинах гэх газар байрлах гэрийнхээ гаднаас шөнө 02 цагийн үед адуугаа бэлчээрт гаргасан. Тэгээд маргааш өглөө нь адуугаа хураасан чинь 3 морь байхгүй болсон байсан. Манайх морьдоо бүтэн өдөржин хайгаад олоогүй. Манайх нийт 20 гаруй тооны адуутай, үүнээс 7 тооны морьдтой бөгөөд алга болсон морьд нь цагаан бор морь, зөв гуян дээрээ бүдэг 5 тоо тамгатай улаан хээр зүсмийн им тамгагүй хязаалан үрээ, хар бор зүсмийн им тамгагүй хязаалан үрээ зэрэг 3 адууг алдсан. Бор морь нь 800.000 төгрөг, хоёр хязаалан үрээгээ 700.000 төгрөгөөр үнэлж байна. Бор морь, хээр үрээ хоёр нь амьд олдсон, хар бор зүсмийн хязаалан үрээнийхээ мөнгийг буюу 700.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Адахин мэдүүлсэн: ...Би хулгайд алдсан хар бор зүсмийн үрээнийхээ мах, ширийг нь аваагүй. Миний хар бор зүсмийн үрээг нядлаад мах, шир хоёрыг нь Д амбаарт хийсэн байсан. Ширийг нь очиж үзэхэд миний үрээний шир мөн байсан. Би хөдөө мал дээрээ ам бүл цөөтэй учраас мах, ширийг нь аваад зарж борлуулж чадахгүй учраас аваагүй юм. Тухайн үед нь хэргийн холбогдогч Жг өөрийг нь зараад бэлэн мөнгөөр миний хохирлыг барагдуул гэсэн шаардлага тавьсан. Ж дараа нь миний хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулсан. Би бор морь, хээр үрээ хоёроо амьдаар нь хүлээж авсан. Би хохирлоо барагдуулж авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нмэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын эхээр байсан байх, хэдний өдөр байсныг санахгүй байна. Манайд цагдаа ирээд манай нөхөр Жг шалгаад хулгайн хэрэгт холбогдсон талаар хэлсэн. Манайд цагдаа нар ирэхээс 2 хоногийн өмнө байх Ж орой 22 цагийн үед морио аргамжина гээд явсан юм. Тэгээд тэр шөнө их оройтож гэртээ орж ирсэн. Манай нөхөр Ж саахалт айлуудаар ороод хөзөр, даалуу тоглоод алга болчихдог юм. Тэр шөнө оройтоод ирэхгүй болохоор нь бас тоглоод алга болчихлоо гэж бодсон. Гэтэл тэр шөнө айлын адуу хулгайлсан байна лээ. Тухайн үедээ адуу хулгайлсан талаараа юм яриагүй надаас нуусан байсан. Ж цагдаад шалгагдсаны дараа надад хулгай хийсэн талаар ярьсан. Би хулгайлсан адуугаа хаана нядалсан талаар мэдэхгүй. Тэр шөнө Ж морио аргамжчихаад Дхаар орж зурагт үзэж байгаад ирлээ гэж надад хэлсэн. Тухайн үед Д эхнэр нь аймгийн төвд биеэ үзүүлэх гээд явсан Д гэртээ ганцаараа байсан. Гэтэл тухайн үед Д, Ж хоёр адуу нядалж байсан юм байна лээ. Ж дараа нь болсон бүх зүйлээ ярьсан юм. Хаанаас хэний адууг хулгай хийснийг нь би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ж мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын сүүлээр байсан байх, яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Их нүүр гэх газар модонд адуугаа хайгаад явж байсан чинь модон дотор бор зүсмийн морь, хээр зүсмийн үрээ, модноос уяатай байж байсан. Би тэр хоёр морины хажууд байж байсан чинь Ж, Д хоёр мотоцикльтой ирээд тэр хоёр морийг аваад явсан. Би тэр хоёртой уулзаад адуугаа сураглаж асуусан. Ж тэр хоёр морийг авахдаа манай аргамжаатай хоёр морь олдохгүй байсан чинь энд орооцолдчихсон байна гээд аваад явсан. Би тэр хоёр морийг хулгайн морь байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар ирээд шалгаад тэр хоёр морийг эзнийг нь олж хүлээлгэж өгсөн байсан. Ямар ч байсан бор зүсмийн нас нийлсэн морь, хээр зүсмийн хязаалан, соёолон насны гэмээр үрээ байсан. Би им тамгыг нь сайн анзаарч хараагүй. Дараа нь сонсоход тэр хоёр морь Анхцэцэг гэх хүний морьд мөн байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.М мэдүүлсэн: ...Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би Архангай аймгийн төвд жирэмсний хяналтандаа байж байгаад эмчилгээ хийлгээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр гэртээ ирсэн чинь цагдаагаас хүмүүс ирээд манай нөхөр Д, саахалт айлын Ж хоёрыг шалгасан. Манай амбаарт адууны мах, шир байсан чинь тэрийг шалгаад явсан. Би юу болсон талаар Даас асуусан чинь намайг аймагт байх хойгуур Ж манайд нэг адуу хөтөлж ирээд Дыг гуйгаад хамт нядалсан гэсэн. Гэтэл тэр адуу нь хулгайн адуу байсан юм байна лээ. Д нь Жтэй хамт хулгай хийсэн зүйл байхгүй. Ж адуу нядлаад өгөөч гэж гуйхаар нь тусалсан гэсэн. Тэр адууг нь хулгайн адуу гэдгийг мэдээгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дмэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын сүүлээр 11 дүгээр сарын эхээр байсан байх, сар өдрийг нь одоо сайн санахгүй байна. Архангай аймгийн Цагдаагийн газраас манай хотонд ирээд манай хүргэн Ж, манай төрсөн дүү Д хоёрыг шалгасан. Тухайн үед юу болоод байгааг нь ойлгоогүй юм. Манай дүү Д амбаараас адууны мах, шир гарч ирсэн байсан. Манайх Жтэй айл байдаг. Д гэр нь манайхаас жаахан зайтай саахалт байдаг юм. Цагдаа ирээд явсны дараа юу болсныг Ж, Д хоёроос асуусан чинь Ж адуу хулгай хийж ирээд Д гадаа нядлаад махыг нь амбаарт нь хийсэн юм байна лээ. Ж хэзээ, хаанаас хэний адууг хулгай хийж ирээд, хэзээ нь нядлаад Д амбаарт хийснийг би мэдээгүй. Хэний адууг авч ирснийг мэдэхгүй, ямар настай, ямар им, тамгатай гэдгийг нь мэдээгүй. Ж Дыг нядлаад өгөөч гэж гуйгаад тэр хоёр хамт нядалсан гэсэн. Манай дүү Д сургууль соёлд суугаагүй, бүрэг ичэмхий, хүний үгнээс гардаггүй, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Энэ хүний тэр занг нь Ж ашиглаад хуурч, худал хэлээд хулгай хийсэн адуугаа хамт нядалсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед би гэртээ ганцаараа байж байсан чинь манай саахалт айлын Ж гэх залуу манайд орж ирээд нэг адуу гаргалцаад өгөөч гэж надаас гуйхаар нь би зөвшөөрсөн чинь Ж эргэж гараад хэсэг хугацааны дараа буцаад манай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Би гэрээсээ гарсан чинь Ж хар бор зүсмийн адуу хөтлөөд манай хонины хашааны урдхан талд ирсэн байсан. Тэгээд бид хоёр тэр адууг нь унагааж янзлаад махыг нь манай гэрийн хойд талын үхэр тэргэн дээр тавьж сэврээж байгаад манай амбаарт оруулаад модон тавиур дээр тавьсан бөгөөд ширийг нь манай амбаарт оруулж тавьсан. Гэдэс дотрых нь баасыг асгаад шуудайнд хийсэн. Тэгээд нядалж дуусаад би гэр рүүгээ ороод унтсан. Маргааш өдөр нь би хонь малдаа явчихаад орой 17 цагийн үед гэртэй ирээд байж байсан чинь Ж манай гэрт орж ирээд хоёулаа хамт үхэр хураагаадахъя гэхээр нь бид хоёр мотоцикльтой үхрээ хураах гээд явсан чинь Ж гэрийн баруун урд зүгт мод руу орохоор нь би яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь энд хоёр адуу байгаа, чи унаад Халзангийн даваан дээр гаргаад тавиадах би мотоцикльтой дагаад явья гэхээр нь модон дотор уячихсан байсан бор зүсмийн морь, хээр зүсмийн хязаалан насны хоёр адуун дээр очсон чинь манай нутгийн Б гэх хүн бид хоёр дээр морьтой ирээд бид хоёроос адуугаа хайж явна манай адууг хараагүй биз гэж асуухаар нь бид хоёр аргамжаатай морио авах гэж явна гэж хэлээд нөгөө хоёр морийг аваад байсан газраас нь зайлуулж уячихаад гэр рүүгээ буцаад харьсан. Тэгтэл шөнө цагдаа ирээд Жгийн авч ирсэн адууг шалгаад хулгайн адуу байна гээд алдсан эзэнд нь буцааж өгсөн. Ж тэр морьдоо хаанаас авч ирсэн талаараа надад юм яриагүй, надтай хамт янзалсан адуу нь ямар учиртай адуу байсныг нь мэдээгүй. Цагдаа ирээд Жг шалгасны дараа Жг адуу хулгайлж ирсэн юм байна гэж мэдсэн. Би тухайн үед Жг өөрийнхөө адууг нядалж байна гэж бодсон. Тэгээд ямар учиртай адуу гэдгийг нь асуугаагүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д дахин мэдүүлсэн: ...Манай гадаа нядалсан адууны ширийг Ж хохирогчийн хохирлыг барагдуулна гээд махтай нь хамт аваад явсан. Ж тэр ширийг махтай нь хамт зарсан байх. Би Жг модонд морь уясан байсныг мэдээгүй юм. Ж намайг хамт үхэр хураагаад өг гээд гуйгаад бид хоёр мотоцикль дээр нь сундлаад явсан. Тэгтэл Ж модны зах руу орсноо уяатай байсан 2 морин дээр шууд яваад очсон. Би ямар учиртай морьд юм бэ гэж асуух завдалгүй манай нутгийн Б гэх хүн бид хоёр дээр хүрээд ирсэн. Б бид хоёроос адуугаа сураглачихаад явсны дараа би Жгээс энэ юун морьд бэ, яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь ямар учиртай, хэний морьд гэдгийг надад хэлэхгүй байсан. Тэр хоёр морийг Халзангийн даваан дээр гаргаад тавьчихмаар байна гээд байснаа уясан газраас нь жаахан зайлуулж уячихаад буцаад үхрээ хураагаад харьсан. Бид хоёрыг гэртээ ирээд удаагүй байж байтал цагдаа ирээд Жг шалгасан. Ж надад адуу хулгайлаад модон дотор уясан байсан талаараа огт яриагүй. Надтай хамт уяатай байсан морин дээрээ очих үедээ ч гэсэн хулгайн адуу гэдгийг хэлэхгүй байсан. Цагдаа ирээд Жг шалгахаар нь л би Жг хулгай хийсэн юм байна гэдгийг ойлгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Жгийн мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би дээрх 3 толгой адууг хулгайлахдаа ашигласан ногтыг адуу холбосон байсан чинь алга болсон. Дээрх ногт, хазаар байхгүй болохыг хэлмээр байна. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирогчид хохирол мөнгийг өгч барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22, 24 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23, 25 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 133 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 55 хуу/

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 279 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 79 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80-81 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Хангинах гэх газраас хохирогч Д.А3 тооны морь хулгайлагдаж, 2.500.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч П.Ж нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Хангинах гэх газраас хохирогч Д.А3 тооны морийг хулгайлж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Амэдүүлсэн “2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Архангай аймгййн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Хангинах гэх газар байрлах гэрийнхээ гаднаас шөнө 02 цагийн үед адуугаа бэлчээрт гаргасан. Тэгээд маргааш өглөө нь адуугаа хураасан чинь 3 морь байхгүй болсон байсан. Манайх морьдоо бүтэн өдөржин хайгаад олоогүй. Тухайн үед нь хэргийн холбогдогч Жг өөрийг нь зараад бэлэн мөнгөөр миний хохирлыг барагдуул гэсэн шаардлага тавьсан. Ж дараа нь миний хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 34-35/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нмэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын эхээр байсан байх, хэдний өдөр байсныг санахгүй байна. Манайд цагдаа ирээд манай нөхөр Жг шалгаад хулгайн хэрэгт холбогдсон талаар хэлсэн. Манайд цагдаа нар ирэхээс 2 хоногийн өмнө байх Ж орой 22 цагийн үед морио аргамжина гээд явсан юм. Тэгээд тэр шөнө их оройтож гэртээ орж ирсэн. ...Гэтэл тэр шөнө айлын адуу хулгайлсан байна лээ. Тухайн үедээ адуу хулгайлсан талаараа юм яриагүй надаас нуусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ж мэдүүлсэн “2018 оны 10 дугаар сарын сүүлээр байсан байх, яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Их нүүр гэх газар модонд адуугаа хайгаад явж байсан чинь модон дотор бор зүсмийн морь, хээр зүсмийн үрээ, модноос уяатай байж байсан. Би тэр хоёр морины хажууд байж байсан чинь Ж, Д хоёр мотоцикльтой ирээд тэр хоёр морийг аваад явсан. ...Би тэр хоёр морийг хулгайн морь байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар ирээд шалгаад тэр хоёр морийг эзнийг нь олж хүлээлгэж өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.М мэдүүлсэн “Даас асуусан чинь намайг аймагт байх хойгуур Ж манайд нэг адуу хөтөлж ирээд Дыг гуйгаад хамт нядалсан гэсэн. Гэтэл тэр адуу нь хулгайн адуу байсан юм байна лээ. Д нь Жтэй хамт хулгай хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дмэдүүлсэн “Цагдаа ирээд явсны дараа юу болсныг Ж, Д хоёроос асуусан чинь Ж адуу хулгай хийж ирээд Д гадаа нядлаад махыг нь амбаарт нь хийсэн юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед би гэртээ ганцаараа байж байсан чинь манай саахалт айлын Ж гэх залуу манайд орж ирээд нэг адуу гаргалцаад өгөөч гэж надаас гуйхаар нь би зөвшөөрсөн чинь Ж эргэж гараад хэсэг хугацааны дараа буцаад манай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Би гэрээсээ гарсан чинь Ж хар бор зүсмийн адуу хөтлөөд манай хонины хашааны урдхан талд ирсэн байсан. Тэгээд бид хоёр тэр адууг нь унагааж янзлаад махыг нь манай гэрийн хойд талын үхэр тэргэн дээр тавьж сэврээж байгаад манай амбаарт оруулаад модон тавиур дээр тавьсан бөгөөд ширийг нь манай амбаарт оруулж тавьсан. Гэдэс дотрых нь баасыг асгаад шуудайнд хийсэн. Тэгээд нядалж дуусаад би гэр рүүгээ ороод унтсан. Маргааш өдөр нь би хонь малдаа явчихаад орой 17 цагийн үед гэртэй ирээд байж байсан чинь Ж манай гэрт орж ирээд хоёулаа хамт үхэр хураагаадахъя гэхээр нь бид хоёр мотоцикльтой үхрээ хураах гээд явсан чинь Ж гэрийн баруун урд зүгт мод руу орохоор нь би яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь энд хоёр адуу байгаа, чи унаад Халзангийн даваан дээр гаргаад тавиадах би мотоцикльтой дагаад явья гэхээр нь модон дотор уячихсан байсан бор зүсмийн морь, хээр зүсмийн хязаалан насны хоёр адуун дээр очсон чинь манай нутгийн Б гэх хүн бид хоёр дээр морьтой ирээд бид хоёроос адуугаа хайж явна манай адууг хараагүй биз гэж асуухаар нь бид хоёр аргамжаатай морио авах гэж явна гэж хэлээд нөгөө хоёр морийг аваад байсан газраас нь зайлуулж уячихаад гэр рүүгээ буцаад харьсан. Тэгтэл шөнө цагдаа ирээд Жгийн авч ирсэн адууг шалгаад хулгайн адуу байна гээд алдсан эзэнд нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/, мөрдөн байцаалтын шатанд П.Жгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би дээрх 3 толгой адууг хулгайлахдаа ашигласан ногтыг адуу холбосон байсан чинь алга болсон байгаа. Миний үйлдэлд уг тогтоол тохирч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирогчид хохирол мөнгийг өгч барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/, “Д.Анхцэцэг гэх хүний гурван тооны адууг авсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22, 24/, хохирлын үнэлгээг тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 133 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б овогт П Жг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч П.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Жгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч П.Ж нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. 

Шүүхээс шүүгдэгч П.Жгийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, хувийн байдлыг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Ж нь Архангай аймаг дахь сум дундын Шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал биш боловч түүний хувийн байдлыг харуулж байна гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П Жг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч П.Жгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг хурааж улсын төсөвт оруулсугай. 

5.  Шүүгдэгч П.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Жгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Жд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ