Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/211

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт БСад холбогдох 1912003140212 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулаг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт БС /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг “Наранбулаг”-ын гүүрний орчимд иргэн Э.Амаргалдан, улмаар зүүн гуян тус газарт нь өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912003140212 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Аын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед манай нөхөр Тгэртээ ирээд Б хүнтэй зодолдоод байна гэж хэлэхээр нь зодоон болж байгаа гэх газар буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наран булагийн цаад талд “Тэс Петролюм” колонкоос урагш 3-4 км зайтай газар очиход манай дүү хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэнд байсан хүмүүсээс би дүү Б салгаж аваад машинд суулгах гэтэл Б машинд суухгүй байсан. Би өөрийн дүү Б барьж аваад машины тэнд дараад хэвтэж байхад С гэдэг залуу миний баруун талын хавирга руу 3 удаа өшиглөхөөр нь би болиоч гэж хэлээд дүүгээ дараад хэвтэж байхад миний зүүн талын гуя руу 3 удаа өшиглөхөөр нь би С гэдэг залууд чи яагаад миний гуя руу өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг өшиглөхөөр яадаг юм, чи тэр цагдаагаа дууд гээд орилоод байсан. Тухайн үед С гэх залуугийн ээж, эгч хоёр нь хамт байсан. Би ээжид нь хүүгээ аваач, салгаач гэж хэлэхэд би хөл муутай хүн байгаа юм гэж хэлэхээр нь би С гэх залууг барьж аваад дээр нь гараад хэвтсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний биед С гэдэг залуу зүүн тал гуя руу 3 удаа өшиглөж зодсон. Би судасны бүдүүрэлтэй, миний судас тухайн үед хагарч цус гарч их өвдсөн. Мөн миний хажуу талаас 3 удаа хөлөөрөө өшиглөж зодсон. С гэдэг залуу ямар учраас намайг зодсон талаар мэдэхгүй байна. Согтуу залуучууд зодоон хийж байхад би очоод дүүгээ салгаж аваад дараад хэвтэж байхад манай дүүг өшиглөх гээд намайг андуураад өшиглөсөн байх. Тухайн үед манай нөхөр Т, яг хажууд намайг зодсон С, найз охин нь, түүний ээж, эгч, манай дүү Б, түүний найз охин, бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. С гэх хүнтэй ах, дүү төрөл садангийн холбоо байхгүй. С, Б нар хоорондоо барьцалдаж аваад, зодолдох гээд байхаар нь би өөрийн дүүг салгаж дээр нь дарж хэвтэж байгаад би өөрөө зодуулсан. Миний биед учирсан гэмтлийг С гэдэг залуу үүсгэсэн. Өөр хүн надад хүрээгүй. С, Б нар нилээн согтуу байсан бөгөөд тэнд байсан хүмүүс бүгдээрээ архи ууцгаасан байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байна. Би эрүүл мэндэдээ учирсан хохирол, эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг нэхэмжилж байна. Би  зодуулсандаа гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн хүүхдийг сураглаж байгаад Ш гэх хүүхдийн утасны дугаарыг олж аваад ярьтал танай хүү С архи уучихсан “Наран булаг”-ийн доод талд зодоон хийж байна гэхээр нь би өөрийн машинтайгаа яваад очтол нэг хүүхэн Сыг, өөрийн дүүг дарж аваад дээрээс нь дараад хэвтсэн, Б гэх хүүхдийнх хөл, гар гозгоноод Сын хөл рүү нь яваад байсан. Одоо миний хүүг өөрийн биедээ гэмтэл учруулсан, өөрийнхөө дүүг яагаа ч үгүй гэх байх. Харсан хүмүүс байгаа. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. А гэх эмэгтэй Б, С нарыг дараад хэвтсэн. Доод талаас нь Б, С нар хөдлөөд тонгочоод байсан. С Аыг өшиглөсөн болохыг хараагүй. Би хожуу очсон болохоор хэрэг явдлыг бүрэн хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн “Тэс” шатахуун түгээх станцын урд найз С, түүний найз охин байсан. Бид нар архи уугаад хоорондоо маргалдаад байгааг хүнээс сонсоод Сын ээж, эгч нар нь манай эгч, ах хоёр ирцгээсэн байсан. Би архи согтууруулах ундаа хэтрүүлж уугаад нилээн согтсон байсан учраас тэнд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа цагдаа эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч эрүүлжүүлэхэд С бид хоёрыг авчирч саатуулсан. Манай эгч Э.Аыг манай найз С өшиглөөд судсыг нь хагалсан талаар эрүүлжүүлэх байранд хоносоны маргааш нь сонссон. Тухайн үед би архи уугаад нилээн согтуу байсан учраас мэдэхгүй байна. Манай эгчийг ямар учраас цохиж, зодох болсон талаар мэдэхгүй байна, согтуу байсан учраас мэдэхгүй байна. Манай эгч, ах хоёр намайг хүмүүстэй архи уугаад зодоон хийнэ гэж санаа нь зовоод намайг авч явах гээд ирсэн байх. Миний дээрээс эгч дарж хэвтээд цагдаа дуудсан байсан. Манай найз С намайг өшиглөх гэж андуураад манай эгч Э.Аыг өшиглөсөн байх. Тухайн үед манай найз С, түүний найз охин, манай эгч, ах хоёр, Сын ээж, эгч нар байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй байна. Би С гэх хүнтэй садан төрлийн холбоо байхгүй. Харин таньдаг дүү маань байгаа юм. С бид хоёр барьцалдаж аваад зодолдох гээд хэрүүл маргаан хийсэн байх. Тэрийг би сайн санахгүй байна. Манай эгчийн биед хэн гэмтэл учруулсныг би хараагүй бөгөөд их согтсон байсан болохоор мэдэхгүй байна. Хүмүүсээс сонсоход намайг дээрээс дараад хэвтэж байхад манай найз С намайг өшиглөх гэж андуураад эгчийг өшиглөсөн байх. Бид нар нилээн согтуу байсан бөгөөд тэнд байсан хүмүүс бүгдээрээ архи ууцгаасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Тийн мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр Э.А гэртээ байхад нь би очоод танай дүү Б хүнтэй зодолдоод байна гэж хэлээд зодоон болж байгаа газар буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн “Наран булаг”-ийн цаад талд “Тэс” шатахуун түгээх станцаас урагш 3-4 км зайтай газар очиход эхнэрийн дүү хүмүүстэй хэрүүл, маргаан хийгээд байж байсан. Тэнд байсан хүмүүсээс манай эхнэр дүү Боо салгаж аваад машинд суулгах гэтэл Б машинд суухгүй байсан бөгөөд манай эхнэр өөрийн дүү Б барьж аваад машины тэнд дараад хэвтэж байхад С гэдэг залуу эхнэрийн баруун талын хавирга руу 3 удаа өшиглөхөөр нь би болиоч гэж хэлсэн чинь манай эхнэрийг дүүгээ дараад хэвтэж байхад нь манай эхнэрийн  зүүн талын гуя руу 3 удаа өшиглөхөөр нь манай эхнэр А С гэдэг залууг яагаад миний гуя руу өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг өшиглөхөөр яадаг юм, чи тэр цагдаагаа дууд гээд орилоод байсан. Тухайн үед С гэх залуугийн ээж, эгч хоёр нь хамт байсан. Би ээжид нь хүүгээ аваач, салгаач гэж хэлэхэд ээж нь би хөл муутай хүн байгаа юм гэж хэлэхээр нь манай эхнэр С гэх залууг барьж аваад дээр нь гараад хэвтсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би хөлөө гэмтээсэн, сайн явж чадахгүй, хөл муутай учраас машин дотроос хараад сууж байсан. Манай эхнэр Э.Аыг С гэдэг залуу зүүн тал гуя руу нь 3 удаа өшиглөж зодсон. Манай эхнэр судасны бүдүүрэлтэй хөл рүү нь өшиглөхөд судас нь хагарч цус гарч их өвдсөн. Мөн эхнэрийн хажуу талаас 3 удаа хөлөөрөө өшиглөж зодсон. С гэх залуу ямар учраас манай эхнэр Э.Аыг зодсон болохыг мэдэхгүй байна. Согтуу залуучууд зодоон хийж байхад эхнэр, бид хоёр очоод дүүг нь салгаж авах гээд байж байхад согтуу залуучууд хоорондоо хэрүүл маргаан хийж байх явцдаа эхнэрийг зодсон. Манай эхнэр дүү Боо дараад хэвтэж байхад нь эхнэрийн дүүг өшиглөх гээд эхнэрийг андуураад өшиглөсөн байх. Тухайн үед манай эхнэрийн яг хажууд нь манай эхнэрийг зодсон С, түүний найз охин, түүний ээж, эгч, манай дүү Багболд, түүний найз охин, бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна.Стай төрөл садангийн холбоо байхгүй. С, Б нар барьцалдаж аваад зодолдох гээд байхаар нь манай эхнэр өөрийн дүүг салгаж аваад дээр нь дарж хэвтэж байгаад өөрөө зодуулсан. Манай эхнэрийн биед учирсан гэмтлийг С гэх залуу учруулсан. Манай эхнэрийн биед өөр гар хүрсэн хүн байхгүй. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ архи ууцгаасан, нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Сын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь одоо санахгүй байна, нэг орой манай хүргэн ах Б найз Б, Шбас нэрийг нь мэдэхгүй сайн танихгүй хэдэн залуучуудын хамт Донойн гүүрний урд талд архи уугаад сууж байсан. Тухайн үед Б ах хамт явсан хүмүүсийнхээ нэгтэй нь маргалдсан бөгөөд би маргалдсан хүнийг нь танихгүй. Би Б ахыг маргалдаад барьцалдаад авахаар нь тэр хоёрыг салгасан чинь нөгөө хүн нь яваад өгсөн чинь Б ах над руу чи яахаараа намайг барьж авдаг юм бэ, намайг тавиадах гэхээр нь би тавьсан чинь намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад бид хоёр бие биенийгээ газар унагаад ноцолдож байхад Б ахын эгч нь А гэдэг хүн ирээд Б ах бид хоёрыг дараад авахаар нь би босох гэж байгаад А гэдэг эгчийн зүүн талын хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд намайг босч ирээд байж байтал цагдаа нар ирээд намайг барьж аваад эрүүлжүүлэхэд авчирч хийсэн. Намайг Б ахтай барьцалдаж аваад газар унасан байхад Б ахын эгч болох А гэх эмэгтэй ирээд Б ах бид хоёрын дээрээс дарж хэвтчихээд босгохгүй байхаар нь миний уур хүрээд тэр эгчийг хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. А гэх эгчтэй урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Өр шир, өс хонзонгийн асуудал бол бүр байхгүй. Нөхөр нь таксинд явдаг, манай хамаатны хүнийг таньдаг юм. Би тэр үед нилээд согтуу байсан. Би Б ахтай маргалдаад барьцалдаж аваад дээр доороо ороод ноцолдож байхад Б ахын эгч болох А гэдэг хүн ирээд дарж аваад босгохгүй болохоор нь миний уур хүрээд хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн юм. Би тэр эгчийг хөлөөрөө 2-3 удаа түүний хөлийн гуя орчимд нь өшиглөсөн. Өөр цохиж зодсоноо санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 256 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Э.Аын биед зүүн хөлийн гуяны гадна доод хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг гарах үед үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 31 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг “Наранбулаг”-ын гүүрний орчимд иргэн Э.Аын зүүн гуян тус газарт нь өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.С нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг “Наранбулаг”-ын гүүрний орчимд иргэн Э.Амаргалдан, улмаар зүүн гуян тус газарт нь өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Аын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Тгэртээ ирээд Б хүнтэй зодолдоод байна гэж хэлэхээр нь зодоон болж байгаа гэх газар буюу Архангай аймаг Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наран булагийн цаад талд “Тэс” колонкоос урагш 3-4 км зайтай газар очиход манай дүү хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэнд байсан хүмүүсээс би дүү Б салгаж аваад машинд суулгах гэтэл Б машинд суухгүй байсан. Би өөрийн дүү Б барьж аваад машины тэнд дараад хэвтэж байхад С гэдэг залуу миний баруун талын хавирга руу 3 удаа өшиглөхөөр нь би болиоч гэж хэлээд дүүгээ дараад хэвтэж байхад миний зүүн талын гуя руу 3 удаа өшиглөхөөр нь би С гэдэг залууд чи яагаад миний гуя руу өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг өшиглөхөөр яадаг юм, чи тэр цагдаагаа дууд гээд орилоод байсан. Намайг С гэдэг залуу зүүн талын гуя руу 3 удаа өшиглөж зодсон. Би судасны бүдүүрэлтэй, миний судас тухайн үед хагарч цус гарч их өвдсөн. Мөн миний хажуу талаас 3 удаа хөлөөрөө өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн хүүхдийг сураглаж байгаад Ш гэх хүүхдийн утасны дугаарыг олж аваад ярьтал танай хүү С архи уучихсан “Наран булаг”-ийн доод талд зодоон хийж байна гэхээр нь би өөрийн машинтайгаа яваад очтол нэг хүүхэн Сыг, өөрийн дүүг дарж аваад дээрээс нь дараад хэвтсэн, Б гэх хүүхдийнх хөл, гар гозгоноод Сын хөл рүү нь яваад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бын мэдүүлсэн “Бид нар архи уугаад хоорондоо маргалдаад байгааг хүнээс сонсоод Сын ээж, эгч нар нь манай эгч, ах хоёр ирцгээсэн байсан. Манай эгч Э.Аыг манай найз С өшиглөөд судсыг нь хагалсан талаар эрүүлжүүлэх байранд хоносоны маргааш нь сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Тийн мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр Э.А гэртээ байхад нь би очоод танай дүү Б хүнтэй зодолдоод байна гэж хэлээд зодоон болж байгаа газар буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн “Наран булаг”-ийн цаад талд “Тэс” шатахуун түгээх станцаас урагш 3-4 км зайтай газар очиход эхнэрийн дүү хүмүүстэй хэрүүл, маргаан хийгээд байж байсан. Тэнд байсан хүмүүсээс манай эхнэр дүү Боо салгаж аваад машинд суулгах гэтэл Б машинд суухгүй байсан бөгөөд манай эхнэр өөрийн дүү Б барьж аваад машины тэнд дараад хэвтэж байхад С гэдэг залуу эхнэрийн баруун талын хавирга руу 3 удаа өшиглөхөөр нь би болиоч гэж хэлсэн чинь манай эхнэрийг дүүгээ дараад хэвтэж байхад нь манай эхнэрийн  зүүн талын гуя руу 3 удаа өшиглөхөөр нь манай эхнэр А С гэдэг залууг яагаад миний гуя руу өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг өшиглөхөөр яадаг юм, чи тэр цагдаагаа дууд гээд орилоод байсан. Манай эхнэр Э.Аыг С гэдэг залуу зүүн тал гуя руу 3 удаа өшиглөж зодсон. Манай эхнэр судасны бүдүүрэлтэй хөл рүү нь өшиглөхөд судас нь хагарч цус гарч их өвдсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, мөрдөн байцаалтын шатанд Б.Сын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би Б ахыг маргалдаад барьцалдаад авахаар нь тэр хоёрыг салгасан чинь нөгөө хүн нь яваад өгсөн чинь Б ах над руу чи яахаараа намайг барьж авдаг юм бэ, намайг тавиадах гэхээр нь би тавьсан чинь намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад бид хоёр бие биенийгээ газар унагаад ноцолдож байхад Б ахын эгч нь А гэдэг хүн ирээд Б ах бид хоёрыг дараад авахаар нь би босох гэж байгаад А гэдэг эгчийн зүүн талын хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Намайг Б ахтай барьцалдаж аваад газар унасан байхад Б ахын эгч болох А гэх эмэгтэй ирээд Б ах бид хоёрын дээрээс дарж хэвтчихээд босгохгүй байхаар нь миний уур хүрээд тэр эгчийг хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42/, хохирогч Э.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 256 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Б овогт БСыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт БСыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ