Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2026/00002

 

 

2026 01 08 207/МА2026/00002

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026      01           08                                        207/МА2026/00002

 

 

С.”“““““““гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.”“““““““д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/01216 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.”“““““““гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.”“““““““д холбогдох,

С.”“““““““, М.”“““““““, М.”“““““““ бид нарт орон сууцнаас ногдох хувийг Г.”“““““““гаас гаргуулах, мөн орон сууцны өмчлөх эрхийг сэргээх, Я.”“““““““оос 33,000,000 төгрөгийг нь гаргуулан Г.”“““““““д олгуулах, ““““““““ тоот байрыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.”“““““““гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

Я.”“““““““ нь С.”“““““““ нар нь гэр бүл, нөхөртөө хэлэхгүй Я.”“““““““ нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, ““““““““тоот байрыг дур мэдэн Г.”“““““““ гэдэг хүнд 33,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байр нь хураагдаж байгааг эхнэр Я.”“““““““ нь хэлэхгүй нуун дарагдуулж өдий хүрсэн. 2025.04.22-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний байрыг албадан чөлөөлүүлэх ажиллагааг явуулан миний бие хүүхдүүдийн хамт гудамжинд хөөгдөн гарсандаа гомдолтой байна. Эхнэр Я.”“““““““ дур мэдэн зээлийн барьцаанд тавьж хураагдаж байгаа С.”“““““““ мэдсэн. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4.-т зааснаар  С.”“““““““, М.”“““““““, М.”“““““““ нарт ногдох Орхон аймаг, Баян-Өндөр сум, ““““““““тоот байрны эрхээ сэргээлгэх бидний эрх ашиг хохирч байгааг харгалзан үзэж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.17-ны өдрийн 142/11132019/06284 тоот эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Мөн 2019.12.31-ний өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж 142/Ш32020/00107 тоот захирамжийг аль ч шатны шүүх хуралд оруулахгүй Г.”“““““““ нь нуун дарагдуулсан байна. Г.”“““““““ нь өөрийн төрсөн эгч ““““““““ ““““““““д нэг ч төгрөг авахгүйгээр байрны ордерыг шилжүүлсэн. Улмаар төрсөн эгч Г.”“““““““ нь уг байрны ордерыг гуравдагч эттээд болох Б.Халиунаад шүүх хуралдааны явцад нэг ч төгрөг авсан нотлох баримтгүйгээр ордерыг дахин шилжүүлсэн байна. Г.”“““““““ нь маш богино хугацаанд өөрийн талын хүний дээр байрны ордерыг шилжүүлэн авсан нь зөвхөн мөнгө биш байрыг нь авах гэсэн шунахайн сэдэлтэй байна гэж үзэж байна. Иймд С.”“““““““, М.”“““““““, М.”“““““““ бид нарт орон сууцнаас ногдох хувийг Г.”“““““““гаас гаргуулах, мөн орон сууцны өмчлөх эрхийг сэргээх, Я.”“““““““оос 33,000,000 төгрөгийг нь гаргуулан Г.”“““““““д олгуулах, ““““““““ тоот байрыг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Г.”“““““““гийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/01216 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 128 дугаар зүйлийн 128.4.-т зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.”“““““““, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд нарын хариуцагч Г.”“““““““гаас Орхон аймаг Баян-Өндөр сум, ““““““““тоот байрны өмчлөх эрх сэргээлгэх, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, өөрт болон М.”“““““““, М.”“““““““ нарт ногдох хувийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.”“““““““, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд нарын Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2019/06284 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч С.”“““““““гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд давж заалдсан гомдолдоо:

Миний бие Г.Сайзанбүтэд нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд С.”“““““““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож Г.”“““““““д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот байрыг С.”“““““““, М.”“““““““, М.”“““““““ нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, ногдох хэсгийг хариуцагчаас гаргуулах, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.17-ны 142/ШЗ2019/06284 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Я.”“““““““оос 33,000,000 төгрөгийг гаргуулж Г.”“““““““д олгуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх зэрэг бие даасан нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тусад нь гаргасан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл үүссэн учир Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.07.01-ний өдрийн 312/ШШ2025/01216 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй тайлбарласан, нэхэмжпэгч Г.”“““““““гаас нэхэмжлэлийг шаардах бус Я.”“““““““оос шаардах нь зүйтэй гэж үзнэ гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрхэд шууд халдаж хариуцагчаар тодорхойлоогүй этгээдийн талаар хууль бус дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч бие даасан нэхэмжпэлийн олон шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр бус ойлгомжгүй гэх шалтгаанаар хэрэгт ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс шийдвэрлэгдэж буй хэргийнхээ шаардлагыг тодруулж, хэн хэнээс юуг ямар шаардах эрхийн хүрээнд шаардаж байгааг заавал тодруулах, тухайн хэрэг маргаантай холбоотой тайлбар татгалзлыг тодорхойлж нотлох баримтаар цуглуулж бэхжүүлэх арга хэмжээ авч шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж зарим шаардлагыг хүсэлт гэж тайлбарлах, мөн зарим шаардлагын талаар огт дурдаагүй байна. Тухайлбал нэхэмжпэгч Г.”“““““““д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот байрыг С.”“““““““, М.”“““““““, М.”“““““““ нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, ногдох хэсгийг хариуцагчаас гаргуулах, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2019.12.17-ны 142/Ш32019/06284 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Я.”“““““““оос 33,000,000 төгрөгийг гаргуулж Г.”“““““““д олгуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх зэрэг бие даасан нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тусад нь гаргасан байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргаж байгаа бие даасан шаардлага тус бүрийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлнө, тухайн шаардлага үнийг тодорхойлох боломжгүй бол шаардлага тус бүр 70,200 төгрөгийг төлөхөөр хуульд зохицуулсан байдаг. Гэтэл шүүхээс тухайн нэхэмжпэлд тусгасан нийт шаардлагуудыг бүхэлд нь нэг шаардлага гэж үзэж нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг авч хэргийг хэлэлцүүлсэн нь үндэслэлгүй байна. Ингэхдээ шаардлага тус бүрт тухайн шаардлагын шаардах эрх ямар үндэслэлээр үгүйсгэгдэж ямар нотлох баримтаар няцаагдаж байгаа талаар дүгнээгүй, мөн зарим шаардлагыг бүүр огт хэлэлцээгүй дурьдаагүй орхигдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ тухайн хэрэгт авагдсан баримтуудаас ямар баримтыг үнэлж, ямар нотлох баримтыг үгүйсгэж, тухайн баримтууд нь хоорондоо холбоо хамааралтай эсэх талаар тал бүрээс нь нягт нямбай шинжлэн судалж тайлбарлахгүйгээр зөвхөн асуудлаар өмнө нь шүүхээс шийдвэрлэж байсан хэсгүүдийг өнгөц дүгнэлт хийсэн. Гэвч түүний цаана нэхэмжлэгч С.”“““““““ болон түүний хүүхдүүдийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн эсэх асуудалд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч С.”“““““““ нь өөрийн насанд хүрээгүй хүүхдүүд болох М.”“““““““, М.”“““““““ нарыг бүрэн төлөөлөх эрхтэй эсэх, мөн тухайн хүүхдүүдийн гэр бүлийн хувиарт хөрөнгөд маргаан бүхий эд хөрөнгө хамаарч байгаа эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй болно. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагуудаас зөвхөн Иргэний хуулийн 128.4.-т заасан үндэслэлээр нэхэмжилсэн шаардлагыг тодруулж тайлбарласан бөгөөд ингэхдээ хариуцагч бус этгээдийн талаар дүгнэж, харин Г.”“““““““ нь яагаад нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэлийг тайлбарлаагүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт нягт нямбай хянаж үзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн дүгнэлт хийгээгүй эрх зүйн маргааныг магадлах боломжгүй учир Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.07.01-ний өдрийн 312/ШШ2025/01216 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

         2.Нэхэмжлэгч С.”“““““““ нь шүүхэд “...С.”“““““““, М.”“““““““, М.”“““““““ бид нарт орон сууцнаас ногдох хувийг Г.”“““““““гаас гаргуулах, мөн орон сууцны өмчлөх эрхийг сэргээх, Я.”“““““““оос 33,000,000 төгрөгийг гаргуулан Г.”“““““““д олгуулах, тус сумын Хүрэн булаг баг 4-р хороолол 10-р байр 04 тоот байрыг барьцаанаас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.”“““““““ нь “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”  гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

       3. Шүүх нэхэмжлэгч С.”“““““““гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

      4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.”“““““““гийн эхнэр  Я.”“““““““ нь  өөрийн өмчлөлийн тус сумын ““““““““ тоот 1 өрөө байрыг барьцаалж хариуцагч Г.”“““““““тай харилцан тохиролцож  Зээлийн гэрээ байгуулж, 33,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7 хоногийн хугацаатай, 1,5 хувийн хүүтэй зээлсэн, хариуцагч Г.”“““““““ нь өөрт олгогдсон 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр уг байрны өмчлөлийг Г.”“““““““д Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн, мөн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ” -ны дагуу  маргааны  зүйл болох орон сууцыг Б.”“““““““44,000,000 төгрөгөөр худалдан авч өөрийн  өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон байна.

5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...” гэж зааснаар тус орон сууцны өмчлөгчөөр Б.”“““““““бүртгүүлснээр өмнөх өмчлөгч Я.”“““““““ын /мөн Г.”“““““““/ өмчлөх эрх дуусгавар болсон, Я.”“““““““ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.29-ний өдрийн 142/ШШ2024/00550 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

           6.Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч С.”“““““““ нь тус сумын ““““““““ тоот уг байрны өмчлөх эрхийг сэргээх, өөрт  болон хүүхдүүд М.”“““““““, М.”“““““““ нарт ногдох хэсгийг хариуцагч Г.”“““““““гаас  гаргуулах, мөн орон сууцны өмчлөх эрхийг сэргээх, Я.”“““““““оос 33,000,000 төгрөгийг нь гаргуулан Г.”“““““““д олгуулах, тус байрыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэх эрхгүй юм.

         7.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байна.

       8. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/01216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн давж заладсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Г.Сайзанбүтэдийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ