| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/02190/И |
| Дугаар | 207/МА2026/00003 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 207/МА2026/00003
2026 01 08 207/МА2026/00003
Б.*******ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Н.*******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 312/ШШ2025/01929 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Б.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.*******д холбогдох,
Ажлын хөлс 7,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,
Хариуцагч Н.*******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч Н.*******н гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Н.*******д холбогдуулан ажлын хөлс 7,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх1-5х/
Хариуцагч Н.******* ...Б.******* Нарлаг амралтыг баригдах хугацаанд манаачаар, амралтаас буусан хугацаандаа Очир увидас эмнэлэгт жижүүрээр 2 сарын хугацаатай дадлагажигчаар түр ажиллахаар тохиролцож ажилд орсон. Дадлагажих хугацааны нэг сарын цалинг 800,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Нийт ажилласан өдөр нь 44 болсон. Нийт цалин хөлс, хоолны зардал, гутал, хувцасны нийт дүн 2,268,000 төгрөг болсон гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх17х/
3. Нэхэмжлэгч Б.******* Нарлаг амралтын газар болон Очир-Увидас эмнэлэгт ажилласан хугацааны ажлын хөлсыг шаардаж нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Н.*******г тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь дээрх амралтын газар болон эмнэлэгт ажиллаж байсан болох нь зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдсон.Харин хариуцагч Н.******* нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан.
Энэ хэргийн хувьд хэдийгээр нэхэмжлэгч хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй боловч хариуцагчийг солих эсэх асуудлыг шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
Дээрх үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 312/ШШ2025/01929 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Н.*******гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 129,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА
2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
ТАНХИМЫН ТЭРГҮҮН .................
ШҮҮГЧИД #OTHER_JUDGE_LARGE#