| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01556/И |
| Дугаар | 207/МА2026/00005 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 207/МА2026/00005
2026 01 09 207/МА2026/00005
2026 01 09 207/МА2026/00005
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/01968 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Ц.”“““““““ хүсэлттэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д.”“““““““, Ц.”“““““““, Ц.”“““““““
Хууль ёсны өвлөгч болох, нас барагчийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай,
Бие даасан шаардлага: Өв хүлээн авах хугацааг сунгуулж, нас барагч Х.”“““““““ы өвлөгдөх эд хөрөнгүүд болох ““““““““тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, ““““““““ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““ОРА улсын дугаартай Toyota Mark II маркийн тээврийн хэрэгсэл болон үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой малын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсэг Ц.”“““““““ 34,920,000 төгрөг, Ц.”“““““““ 34,920,000 төгрөг, Д.”“““““““ 34,920,000 төгрөгийг тус тус Ц.”“““““““ гаргуулах тухай иргэний хэргийг,
Бие даасан шаардлага гаргасан гуравадагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын сарын 27ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.”“““““““, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч О.Сарантуул, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.”“““““““, Ц.”“““““““, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.”“““““““ шүүхэд гаргасан хүсэлтийн агуулга:
Миний бие ““““““““ овогтой ““““““““ нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ““““““““ тоот байранд өөрийн аав X.”“““““““, ээж Н. ““““““““ нарын хамт оршин суух бүртгэлтэй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-нд төрсөн эцэг Хишигээ овогтой ““““““““ нас барж, түүний нэр дээр өмчлөлтэй Булган аймаг Сэлэнгэ сум ““““““““гэх газарт 4997 м.кв талбайтай өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 765 м.кв талбайтай газар эзэмших эрх, ““““““““ОРБ дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““ОРА дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг өв нээгдсэн өдөр хүлээн авч, эзэмшиж байгаа бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгөхийг хүсч нотариатад хандахад аав маань 1984 онд гэрлэсэн гэрлэлтийн баталгаатай, эхнэр Д.”“““““““ гэгч хүний нэр гарсан. Өвлөх эрхийн талаар Монголын нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд надаас өөр хүн бүртгэлгүй байгаа бөгөөд нотариатч намайг шүүхэд хандаж өвлөх эд хөрөнгөө шийдвэрлүүл гэсэн. Иймд ““““““““ы ““““““““ намайг төрсөн эцэг Хишигээ овогтой ““““““““ы хууль ёсны өвлөгч мөн болох, түүний өмчлөлд байсан Булган аймаг Сэлэнгэ сум ““““““““гэх газарт 4997 м.кв талбайтай өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 765 м.кв талбайтай газар эзэмших эрх, ““““““““ОРБ дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““ОРА дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг болон эд хөрөнгийн эрхийг өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү. ... Аав маань миний ээж ““““““““ 34 жил амьдарч байсан. Гуравдагч этгээд Ц.”“““““““,Ц.”“““““““, Д.”“““““““ нарт шүүхийн шийдвэрийн дагуу насанд хүртэл нь хүүхдийн тэтгэлэг төлж байсан байна. Аав маань ээж Доржпаламд өмнөх эхнэр Д.”“““““““гаас гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан гэж хэлдэг байсан. 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр аав маань зүрхний шигдээсээр гэнэт нас барсан. Үүнийг түүний 2 охин, өмнөх эхнэр мэдсэн. Аав маань нас барьж түүний нэр дээр өмчлөл бүхий эд хөрөнгийг хүү Ц.”“““““““ би эзэмдэн авч өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа. Иргэний хуульд зааснаар аав Х.”“““““““ы өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан тул өвийг авсан гэж үзнэ. Харин гуравдагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““, Д.”“““““““ нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ гаргаагүй бол өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр заасны дагуу өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно гэж заасан. Иймд хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй. Иймд гуравдагч этгээд Ц.”“““““““,Ц.”“““““““, Д.”“““““““ нарын бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж, гуравдагч этгээдүүдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болглуулсах саналтай байна. Ц.”“““““““ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу Х.”“““““““ы хууль ёсны өвлөгч байгаа. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар ““““““““ хувьд өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан. Харин өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор эд хөрөнгийг эзэмдэн авсан байх хуульд заасан нөхцөл нь ““““““““, ““““““““ нарын хувьд эзэмдэн авсан үйлдэл хийгээгүй, тийм хүсэл зориг илэрхийлээгүй, нотариат буюу сумын Засаг даргад өв хүлээн авах хүсэлт гаргаагүй байгаа учраас 528.2-т зааснаар эд хөрөнгийг эзэмдэн авсан гэж үзэх боломжгүй байна. Энэ асуудлаа ““““““““ тайлбартаа хэлэхдээ нас барсан гэж сонссон, надад ямар нэгэн мал хөрөнгө авах санаа тухайн үед байгаагүй гэдэг асуудлыг ярьсан. ““““““““гийн хувьд ажил явдлын үеэр ирж оролцсон, энэ талаар өөрөө хүсэл зоригоо бодитоор илэрхийлээгүй. Харин шүүхийн мэдэгдэх хуудас ирснээр мэдсэн, ингээд ах дүү нартайгаа яриад ах дүү нар нь авах ёстой гэсний дагуу хүсэлт шаардлагаа гаргасан гэж тайлбартаа дурдсан. Тиймээс өв хүлээн авахаас татгалзсан байна гэж үзэх хууль зүйн дүгнэлт хийх боломжтой болж байна. Шүүхийн мэдэгдэх хуудас ирснээр хугацаа сэргээх ёстой юм байна гэдгийг өмгөөлөгчийн тусламжтайгаар мэдээд хугацаа сэргээхтэй холбоотой баримтуудыг цуглуулж ирсэн. Хүний амьдралд ойр дотны хүмүүс нас барж байна, ““““““““гийн хувьд Солонгос улсад ажил хийхээр явсан байна, нөхөр нь 2 хүүхэдтэйгээ Монголд үлдсэн байж байгаад нөхөр нь нас барсан байна. ““““““““гийн хувьд ээж ““““““““тай түүний аавыг асардаг байсан байна, нөхөр нь хэрэгт орсон олон асуудлууд давхацсан байна гэж байна. Эдгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хүн орчин тойрондоо сэтгэцийн хувьд үйл явдлыг дүгнэх боломжгүй гэдгийг тодорхойлох эмнэлэгийн магадлагаа, дүгнэлт байхгүй учраас өөрсдийнх нь хүсэл зоригоос үл хамаарах шалтгаан гэж үзэх боломжгүй. Ийм учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өв хүлээн авах хугацаа сэргээлгэх үндэслэл хуульд нийцэхгүй байна, хугацааг сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар энэ 3 хүний аав ““““““““ 33 жил Доржпалам гэдэг хүнтэй хамт амьдарсан байна, энэ үйл баримтыг юугаар ч няцааж чадахгүй, хамт амьдарсан болохыг шүүх тодорхой баримтуудыг үндэслээд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгт гаргаж өгсөн. Тэгвэл 262 толгой мал байсан гэдэг нь гэрч ““““““““ мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Иймд хүсэлтийг хангаж, бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““, Д.”“““““““ нар шүүхэд гаргасан бие даасан шаардлагын агуулга:
Бидний эцэг эх болох Хишгээгийн ““““““““ болон Долгоржавын ““““““““ нар маань 1982 онд танилцаж, улмаар хамт амьдарч байгаад 1984.09.14-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Гэрлэлтээ батлуулсан тухайн жилд нь Ц.”“““““““ би төрсөн. Улмаар 1986 онд Ц.”“““““““ би төрсөн. Эцэг эх маань 1990 он хүртэл хамтдаа амьдарсан боловч хоорондын зан харилцаа бусад байдлын улмаас 1990 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн. Хэдийгээр тусдаа амьдрах болсон ч гэсэн гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй, учир нь тусдаа амьдарсан ч гэрлэлтээ салгахгүй гэж тохиролцсон юм билээ. Бид ээжтэйгээ хамт Улаанбаатар хот руу шилжиж амьдарсан ч аавтайгаа уулзаж, аавын талын хамаатнуудтай холбоотой хэвээр байсан. Талийгаач эцэг маань гэнэт зүрх нь хаагдсаны улмаас 2023.08.02-ны өдөр нас барсан. Тухайн үйл явдал болсны дараа бидний зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээн авах хүсэлтийг талийгаачийн амьдарч байсан холбогдох газарт 1 жилийн дотор гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй байсаар өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн байна. Учир нь охин Ц.”“““““““ би амьдралын шаардлагаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Солонгос улс руу явж, хол хүний нутагт байсан тул аавыгаа өнгөрөхөөс нь өмнө ирж уулзаж чадаагүй, ажил явдалд нь оролцож чадаагүй. Нөхөр маань 2 хүүхдээ хараад Монголд үлдсэн ч 2023 оны 09 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос улсад ирэх байсан ч, аавыгаа алдаад сар гаруйн дараа буюу 2023 оны 09 дүгээр сард өөрийн ханиа алдаж хүний нутагт өрх толгойлон үлдсэн. Хүний нутагт хол байсан тул амьдрал ахуйгаа дээшлүүлэх үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх зэргээр ахуй амьдралаа бодсоор эх орондоо ирж чадахгүй байсаар 2025.02.01-ний өдөр Монгол улсад ирсэн. Нөхөр маань нас барсан тул хоёр хүүхэд маань ээж ““““““““гийн асран хамгаалалтад ирсэн. Охин Ц.”“““““““ би өөрийн настай ээж Д.”“““““““гийн хамтаар өвөө Б.Долгоржавыг сахиж, асаргаандаа байлгаж байсан бөгөөд миний өвөө Базарсад овогтой Долгоржав нь улаан хоолойн хорт хавдар гэсэн оноштой эрх бүхий байгууллага болох эмнэлгийн байгууллагын шийдвэрээр байнгын бусдын асаргаанд байх заалттай байсан. Улмаар бидний асаргаанд байсаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 95 насандаа өвчний улмаас таалал төгссөн. Ээж Д.”“““““““ маань өөрөө 65 настай тул ““““““““гийн бага насны 2 хүүхэд, өвөөг маань дангаар ганцаарчлан асрах, өргөж, угааж арчих, хооллох, эм тариаг нь залгуулах зэргээр асаргааг дангаараа хийх боломжгүй байсан тул би өнгөрөх хүртэл хугацаанд нь хамт асарч байсан болно. Бид гадаад улсаас ирж амжаагүй мөн эрүүл мэндийн буюу асаргааны хүнтэй байсан учраас хуульд заасан хугацаанд өвлөгдөх хөрөнгийг өвлөж авах талаар хүсэлтийг гаргаж чадаагүй. Иймд бид талийгаач эцгийн хууль ёсны өвлөгчид тул түүний өв хөрөнгөөс оногдох хэсгийг авах хүсэлтэй байна. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын ““““““““гэх газарт байрлах 3 болон 5 тоот хаягт бүртгэлтэй 4997 м.кв талбайтай өвөлжөө хаваржааны эзэмших эрхтэй газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ““““““““хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 765 м.кв эзэмших эрхтэй газар, ““““““““ОРБ улсын дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгөнөөс оногдох хувь хэсгээ өвлөж авах хүсэлтэй байна. Иймд өв хүлээн авах хугацааг сунгаж, Ц.”“““““““, Ц.”“““““““, Д.”“““““““ нарыг талийгаач эцэг болох Х.”“““““““ы өвлөгдөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү. Бидний эцэг болон нөхөр Х.”“““““““ нь нас барахынхаа өмнө Булган аймгийн Сэлэнгэ суманд мал ахуйтай, түүнийхээ үр шимийг хүртэж амьдарч байсан бөгөөд энэ талаар хавь ойрын хүмүүс бүгд мэднэ. Гэтэл аавыг минь өнгөрсний дараа 49 хоног нь ч дуусаагүй байхад уг мал ахуй, мөн техникийн тоног төхөөрөмжүүд болох өвс хаддаг трактор зэрэг эд хөрөнгө төхөөрөмжүүд байсан. Гэтэл нас барсных нь дараа мал ахуй нь гэнэт байхгүй, харагдахгүй болсон талаар авга, ах эгч нар маань ч хэлж байгаа тул бид аавынхаа амьд ахуй байхдаа өсгөж бойжуулж, үр шимийг нь хүртэж байсан мал ахуйнаас 70 тооны үхэр болох хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна.Талийгаач нөхрийг, аавыг минь нас барах үед түүний өмчлөл, эзэмшилд дараах үл хөлдөх болон хөдлөх эд хөрөнгүүд бүртгэлтэй байсан. Үүнд: - Булган аймгийн Сэлэнгэ сумын ““““““““гэх газарт байрлах, 3 болон 5 тоот хаягт бүртгэлтэй 4997 м.кв талбайтай өвөлжөө хаваржааны эзэмших эрхтэй газар, - Орхон аймгийн Баян-Өндөр сумын ““““““““хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 765 м.кв эзэмших эрхтэй газар, - ““““““““ОРБ улсын дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, - ““““““““улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгсэл болон үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой мал зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд болно. Өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг бид өөрсдөө судалж үзээд Булган аймгийн Сэлэнгэ сумын ““““““““гэх газарт байрлах 4997 м.кв талбайтай өвөлжөө хаваржааны эзэмших эрхтэй газрыг 15,000,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ““““““““хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 765 м.кв эзэмших эрхтэй газрыг 5,000,000 төгрөг, ““““““““ОРБ улсын дугаартай Вондо-Пронтер маркийн тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөг, ““““““““улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөг, үхэр нэг бүрийн үнэлгээг 500,000 төгрөгөөр нийт 118 үхэр 59,000,000 төгрөг, адуу нэг бүрийн 500,000 төгрөг нийт 98 адуу 49,000,000 төгрөг, хонь нэг бүрийн үнэ 80,000 төгрөг, нийт 30 хонь 2,400,000 төгрөг, ямаа нэг бүрийн үнэ 80,000 төгрө,г нийт 16 ямаа 1,280,000 төгрөгөөр ингээд нийт 262 толгой малыг 111,680,000 төгрөгөөр үнэлж, нийт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээг 139.680.000 төгрөгөөр тодорхойлж байна. Ингээд өвлөгдвөл зохих эд хөрөнгийн үнэлгээ нийт 139,680,000 төгрөгийг хууль ёсны өвлөгчид болох Ц.”“““““““ болон Ц.”“““““““, Ц.”“““““““, Д.”“““““““ бид тэнцүү хувааж буюу 4 хүнд хуваахад нэг хүнд оногдох хэсэг 34,920,000 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсгүүдийг үндэслэн өвлүүлэгч Х.”“““““““ы өвлөгдөх эд хөрөнгө болох Булган аймгийн Сэлэнгэ сумын ““““““““гэх газарт байрлах 4997 м.кв талбайтай өвөлжөө хаваржааны эзэмших эрхтэй газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ““““““““хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 765 м.кв эзэмших эрхтэй газар, ““““““““ОРБ улсын дугаартай Вонго-Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгсэл болон үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16 нийт 262 толгой мал зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг Ц.”“““““““өд шилжүүлж, өвлөгдөх эд хөрөнгөнөөс бидэнд оногдох хэсэг болох Ц.”“““““““ би 34,920,000 төгрөг, Ц.”“““““““ би 34,920,000 төгрөг, Д.”“““““““ би 34,920,000 төгрөгийг тус тус Ц.”“““““““ гаргуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ц.”“““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ““““““““ овогт ““““““““ байна. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхээс миний дүү Ц.”“““““““, миний ээж ““““““““д мэдэгдэх хуудас ирсэн. Тэр мэдэгдэх хуудсыг аваад танилцахад нэхэмжлэгч ““““““““ хүсэлт гаргасныг мэдээд аавынхаа ах дүү нар руу бүгд рүү нь ярьж хэлсэн байгаа. Энэ хэрэгт оролцох, оролцохгүй тухайгаа ах дүү нараас нь ч бас асууж лавлахад манай аавын дүү Отгонтуяа та хоёр миний ахын хүүхэд мөн, та хоёрын аавтайгаа хамт өнгөрөөх бүх боломжийг энэ хүмүүс үгүй хийсэн учраас та нар энэ хөрөнгөөс хүртэх ёстой, авах ёстой, тийм учраас оролцоорой гэж хэлсэн. Бид ч хоорондоо ярилцаад оролцох нь зөв юм байна гээд ““““““““ы үр удам учраас дээрх эд хөрөнгүүдээс ноогдох хувийг авах эрхтэй гэж үзэж байгаа. Бид хамгийн анх шүүхэд өв хүлээн авах хугацааг сунгуулах, өвлөгчөөр тогтоолгох хүсэлтийг гаргасан. Энэ шаардлагыг гаргах болсон шалтгаан нь нэг жилийн хугацаанд өвлөгчөөр тогтоолгох хүсэлтээ гаргаж өгч чадаагүй. ...Ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан бэ гэхээр миний аав 8 сарын 2-ны өдөр таалал төгссөн, түүнээс сар гаруйн дараа миний дүү ““““““““гийн нөхөр 9 дүгээр сард зүрх нь хаагдсаны улмаас өөд болсон. Энэ үйл явдал болоод өнгөрөөд удаа ч үгүй байхад бас сар гаруйн дараа нагац ах болох миний ээжийн бага эрэгтэй дүү өвчний улмаас хүндээр өвдөж байгаад таалал төгссөн. 3 сарын хугацаанд бид нар ойр дотнынхоо 3 хүнийг алдсан байдаг. Үүнээс хойш дахиад 1 сарын дараа манай садны хүн бас нас барсан, гэхдээ нотлох баримтыг бид авч ирж өгөөгүй, шаардлагагүй гэж үзсэн. Нагац ах маань өнгөрснөөс мөн сарын дараа миний өвөө тухайн үед 92 настай байсан хүнд өвчнөөр өвдсөн. Энэ нь ямар өвчин гэхээр улаан хоолойн хорт хавдар гэдэг өвчнөөр өвчилсөн, ээж бид хоёр өвөөг асарч байсан. ... Ийм хүндэтгэн үзэх шалтгаанууд бид нарт байсан учраас аавынхаа өдий хүртэл босгож ирсэн өв хөрөнгө Булган аймгийн Сэлэнгэ сумын Цүүцийн 4 болон 3 дахь өвөлжөө, хаваржааны газар мөн Хабитатад байгаа газар, 2 автомашин, 262 тооны малаас өөрсдөд ноогдох хувийг авахыг үнэхээр хүсэж байна. Энэ бүх өв хөрөнгийг миний аав өөрийнхөө буян гэж хэлж байна гэж би ойлгож байгаа. Миний аавын өдийг хүртэл өсгөж бойжуулсан мал хуйг байгаагүй мэтээр ярьж байна гэв.
Гуравдагч этгээд Ц.”“““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Солонгос улсад байхдаа аавыгаа алдсан, сарын дараа нөхрийгөө алдсан. Ганцаараа хүний нутагт гэр бүлээ тэжээх гэж яваад хайртай аав, хайртай ханийгаа алдаад хүндээр өвдсөн. Ажил ч хийж чадахгүй болоод эмнэлэгт хэвтдэг болсон, 5 минут болохгүй гүйлгэдэг, байн байн эмнэлэгт очиж үзүүлдэг байсан. Солонгост байхдаа сайн эмчилгээ хийлгэсний үр дүнд гайгүй болоод ирсэн. Иймэрхүү шалтгаан байсан болохоор өв хөрөнгийн талаар хэлж ярьсан зүйл байгаагүй. Монголд өвөө минь өвдөөд хэцүү байдаг байсан. Миний онош бүдүүн гэдэсний шархтай, хавхлаг нь бөглөөтэй гэсэн онош гарч байсан. Иймэрхүү шалтгаантай байсан болохоор өв гэсэн сөхөө байгаагүй. ““““““““ аавын эд хөрөнгийг өвлөх гэхэд та 3-ын нэр гарч ирж байна гэхээр нь эгч нь мэдэхгүй гэхэд манай ээжтэй хэд хоногоос очиж уулзана гэж ярьж байсан. Түүнээс өв хөрөнгө авахгүй гэж юу ч яриагүй гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Мөнхнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бие даасан шаардлагыг дэмжиж оролцож байгаа. ““““““““ өөрийн охин ““““““““д олгосон итгэмжлэлийн дагуу оролцож байгаа. Гуравдагч этгээд нарын зүгээс өв хүлээн авах хугацаа сунгуулах хүсэлт, өвлөгчөөр буюу өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, мөн талийгаачийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, мал, газар эзэмших эрх зэргээс өөрт оногдох хэсгийг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан. Гуравдагч этгээд ““““““““, ““““““““, ““““““““ нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаж чадаагүй. Энэ нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаанууд бидэнд нөлөөлсөн гэдэг үүднээс хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргасан., ...”“““““““, ““““““““, ““““““““ нарын бусдыг асарсан, ар гэрт нь гачигдал гарч гэр бүлийнхээ гишүүдийг алдсан гэдэг нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. ““““““““гийн тухайд 1984 оны 09 дүгээр сарын 14-нд гэр бүл болоод 1990 оноос хойш тусдаа амьдарсан гэдэг байдлаар шаардлагаа тодорхойлдог. Шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан, ингэхдээ албан ёсоор цуцлуулахгүй байя гэдгийг талийгаач ““““““““тай ярьж тохирсон. Үүний улмаас холбогдох эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлээ хийлгэж, хасалтаа албан ёсоор хийгээгүй гэдгээ тайлбарладаг. Тэгэхээр хууль ёсны эхнэр нь ““““““““ болох нь тогтоогдож байгаа учраас холбогдох хувь хэмжээг авъя гэдэг бие даасан шаардлагыг гаргасныг өмгөөлөгч миний бие дэмжиж хэлж байна. Хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгааныг өвчтэй байсан, эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн асарсан, томилолтоор гадаад дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан эсхүл нийтэд илэрхий халдварт хорио цээр гарсан, үер усны аюул болсон, газар хөдлөсөн гэх мэт давагдашгүй хүчин зүйлүүд байвал хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж заасан хуулийн зохицуулалтууд байгаа. Мөн Улсын дээд шүүхийн гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмж байгаа. Уг зөвлөмжид эрүүл мэнд болон эсхүл хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг мөн хүндэтгэн үзэх нөхцөл байдалд хамааруулж тооцно гэдэг хэд хэдэн Улсын Дээд шүүхийн зөвлөмж байгаа учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн гаргаж байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сэргээж өгнө үү гэдэг эхний шаардлагыг дэмжиж байна. ...Тухайн үед хэрэгт авагдсан баримтуудыг үзэхээр эргэлзээтэй баримтууд байдаг. Энэ нь Булган аймагт нас барах хүртэл нь цуг амьдарч байсан, эсхүл Согоот багт амьдарч байсан гэдэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөдд ““““““““ нь хаана амьдарч байгаа талаар эргэлзээтэй нөхцөл үүсч байна. Гэтэл тусдаа амьдарч байсан байж нэг жилийн дотор хүсэлт гаргасан, өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлсэн идэвхтэй үйлдэл гаргасан гэдэг баримт нь хэрэгт нотлогдож тогтоогдохгүй байна. Нотариатын танхимаас авсан баримтаар ““““““““, ““““““““, ““““““““ хэн аль нь хүсэлт гаргаагүй гэдэг нь тогтоогдож байгаа. Эзэмдэн авсан, эрхлэн удирдсан гэдэг байдлаар өмгөөлөгч нь тайлбарлаж байна. Гэтэл өвөлжөө, хаваржаа, машинууд, газруудыг өөрөө эзэмдэж аваад эрхлэн удирдаад байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хамт амьдарч байсан эсэхийг нотлох гол шалгуур нь Иргэний хуулийн 22 дугаар зүйлд оршин суугаа хаягийн бүртгэл. Тэгэхээр хаягийн бүртгэлээр хамт амьдарч байсан нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэдэг саналыг гаргаж байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18.3 болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн Засаг дарга бодит, үнэн зөв тодорхойлолт гаргаж өгөх ёстой. Гэтэл нэг хүн хоёр газар зэрэг амьдарч байсан мэтээр ойлгомжгүй, бодитой эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэхээр баримтууд хэрэгт авагдсан. ... Отгонтуяа гэдэг гэрч 262 тоо толгой малаас дийлэнх хэсэг нь миний мал гэдэг байдлаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүний эрх ашиг хөндөгдөөд өөрийнх нь хөрөнгө малыг хуваая гэж байхад шаардлага гаргаад шүүх хуралдаанд хэргийн оролцогч болж орох ёстой байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг мэдсээр байж өнөөдрийг хүртэл бие даасан шаардлага гаргаж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж оролцохгүй байгаа нь тухайн мал нь өөрийнх эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал байна. Дан ганц ““““““““ мэдүүлгийг үндэслээд шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэхээр хэрэгт авагдсан малын А дансанд малын тоо нэмэгдсэн гэдэг нөхцөл байдал байхгүй, эсрэгээрээ худалдаж авсан гэдгээр 19 тооны адуу худалдаж авсан гэдэг бүртгэл хийгдсэн, малчин өрх нь 2 хүн байсан нь харагдаж байна. Мөн малын А дансны хуулгаас харахад тавиул мал гэсэн бүртгэх хэсэг дээр бусдын тавиулж байгаа, бусдын малыг харж байгаа гэдэг хэсэгт 0 байгаа. 262 толгой мал байгаагүй, 52 толгой үхэр байсан гэж хүсэлт гаргагч тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан Хаан банкны зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр няцаагдаж байна. Иймд бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/01968 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.3, 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.”“““““““, гуравдагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““ нарыг нас барагч Х.”“““““““ы хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагч Ц.”“““““““ийг Х.”“““““““ы өвлөгдөх эд хөрөнгө болох ““““““““тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, ““““““““ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““ОРА улсын дугаартай Toyota Mark-II маркийн тээврийн хэрэгслийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.”“““““““, Ц.”“““““““, Ц.”“““““““ нарын өв хүлээн авах хугацааг сунгуулж, нас барагч Х.”“““““““ы өвлөгдөх эд хөрөнгүүд болох ““““““““тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, ““““““““ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““ОРА улсын дугаартай Toyota Mark II маркийн тээврийн хэрэгсэл болон үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой малын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсэг Ц.”“““““““ 34,920,000 төгрөг, Ц.”“““““““ 34,920,000 төгрөг, Д.”“““““““ 34,920,000 төгрөгийг тус тус Ц.”“““““““ гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.”“““““““ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““, Д.”“““““““ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 892,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““ нар давж заалдсанн гомдолдоо:
Ц.”“““““““, Ц.”“““““““ бидний зүгээс талийгаач эцгийгээ өнгөрснөөс хойш хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тул уг хугацааг сунгуулах талаар шаардлага гаргаж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж бичгээр нотлон баримтаар хүргүүлсэн. Тухайн үеийн бидний нөхцөл байдал хүнд хэцүү, уй гашуутай эрүүл мэнд болоод сэтгэл зүйн хувьд олон хагацалыг давж маш хэцүү байдалтай байсан тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан. Энэ тайлбараа дэмжсээр өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцосоор ирж, удаа дараагийн шаардлага, шаардлагаа нэмэгдүүлэх, хууль зүйн туслалцаа авч шүүх хуралдаанд оролцож улмаар давж заалдах гомдол гаргах зэргээр энэ байр суурь хүсэлт зориг хэвээр байна. Гэтэл анхан шатны шүүх Ц.”“““““““ миний зөвхөн шүүхийн процессын талаар хэлсэн тайлбарыг үндэслэн өвлөж авах санаа зорилго байгаагаагүй мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Шүүх хуралдаанд шүүхийн ажиллагааны талаар дурьдан ярисныг анхнаасаа уг хүсэл зорилго байгаагүй мэтээр тайлбарлаж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Гэтэл бидний зүгээс хэрхэн яагаад бие даасан шаардлага гаргаж байгаа, яагаад өмнө нь гаргах боломжгүй байсан, энэ нь юугаар нотлогдож байгаа эсэх холбогдох баримтыг шүүхэд хүргүүлэн, шүүх хурлын үе шатанд шүүгчийн асуусан асуултанд мөн тодорхой хариулсан боловч шүүх үүнийг харгалзан үзэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Ц.”“““““““ миний биеийн тухайд хэдийгээр Ц.”“““““““гийн төрсөн дүү боловч тус тусын бие хүний хувьд өөрөө хуралд орж байр сууриа илэрхийлсэн, өөрийн нөхцөл байдлын өөрийн зүгээс тайлбарлан дэмжин оролцсон. Ямар нэгэн байдлаар эгчдээ итгэмжлэл өгч эгч миний өмнөөс тайлбар байрь суурийг илэрхийлээгүй. Гэтэл Ц.”“““““““гийн хуралд ярьсан тайлбарыг бидний хамтын байр суурь мэтээр нэгтгэн дүгнэж эдгээр хүмүүст өвлөгдөх хөрөнгөөс өвлөх авах санаа зорилго байгаагүй мэтээр хэт өрөөсгөл дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь миний эрх ашгийг шууд хохироож байна. Мөн дээрээс нь шүүх талийгаачийн болон Ц.”“““““““ оршин сууж байсан хаягийг Булган аймаг Сэлэнгэ сум болон Орхон аймгийн Согоот багт тус тус хоёр газарт амьдарч байсан гэдэг байдлаар дүгнэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Өыоодрийи байдлаар хоёр газарт нэгэн зэрэг хаягийн бүртгэлээр бүртгэгдэж оршин суух боломжгүй, нэг газраас хасалт хийгдэж байж нөгөө газарт албан ёсоор бүртгэгддэг. Гэтэл хоёр газарт хоёуланд амьдарч байсан мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн гэрч П.Доржпалам нь Ц.”“““““““ийг Орхон аймгийн Эрдэнэ баг Хабитатад эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэж мэдүүлсэн бөгөөд үүнээс үзвэл Ц.”“““““““ нь бүр 3 газар амьдардаг мэтээр ойлгомжгүй тодорхойгүй байдал үүсэж байгаа нь өөрөө хуулинд нийцэхгүй байна. Аав маань амьд ахуй байхдаа Булган аймгийн Сэлэнгэ сумандаа малаа маллаж аж төрж байсан. Харин Ц.”“““““““ нь Орхон аймагтаа эхнэр хүүхдийн хамт амьдарч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д ажил эрхэлж тусдаа өөр өөр аймагт байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн 1-р хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан Согоот багийн өрхийн бүртгэл нь өөрөө засвартай буюу Хишгээгийн ““““““““ нь бүртгэлд Ш/Я/сан гэх тэмдэглэгээ хийгдсэн болох нь харагдана, мөн ““““““““ овогтой ““““““““ нь бүртгэлд 1 микро гэж бичигдсэн бөгөөд уг бичвэрийг балласан засвартай, эргэлзээ төрүүлсэн баримтыг үндэслэж Согоот багт хамт оршин сууж байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд бид ч тэр мөн Ц.”“““““““ ч тэр насанд хүрч өрх тусгаарлан гэр бүл зохион ажил амьдрал гээд тус тусдаа амьдарч байсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байхад шүүх гагцхүү гуравдагч этгээдүүдэд 1 жилийн дотор хандах ёстой, харин Ц.”“““““““ийг хамт амьдарч байсан мэтээр дүгнэж ялгамжтай шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд энэ шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа хүсэлт гаргаж чадаагүй талаарх үндэслэл нь холбогдох баримтаар Татварын Ерөнхий хуулинд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдалд хамаарч байна, гэхдээ өвлөгдөх хөрөнгөнөөс өвлөж авах санаа зорилгогүй байсан нь тайлбараар тогтоогдож байна гэж танилцуулсан. Гэтэл бичгээр гарсан шүүхийн шийдвэртээ Татварын ерөнхий хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй мэтээр ойлгомжгүй шийдвэртээ тусгажээ. Иймд давж заалдлах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд тулгуурлан бодитой дүгнэлт хийж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.10.22-ны өдрийн 312/ШШ2025/01968 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж. гуравдагч этгээд бидний гаргасан шаардлагыг хангаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.”“““““““ давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:
Миний бие Ц.”“““““““ Х.”“““““““ ээж Н.”“““““““ хамт Булган аймаг Сэлэнгэ сум 4 дүгээр баг ““““““““гэх газарт хүүхэд байх цагаасаа мал маллаж өвөл нь Орхон аймагт нагац эгч ““““““““ буюу хүргэн ах ““““““““гийнд ““““““““ тоот хаягт бүртгэлтэйгээр дунд сургуульд сурч төгссөн, хүүхэд байхдаа сургууль тарангуут хөдөө аав дээрээ очиж малаа малладаг байсан. Миний бие 2015 онд Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон ба аав ээждээ мал аж ахуйд нь тусалж, өвс тэжээлийг нь авч өгөх зэргээр хамт байдаг байсан. Мэдээж Сэлэнгэ сум багийнхан цөм мэднэ. 2023 оны 08 дугаар сарын 01-нд аав маань гэнэт зүрхээр нас барсан. Ажил явдалд Ц.”“““““““ ирсэн. 2024 оны 08 дугаар сарын эхээр би Ц.”“““““““ руу утасдаж, та ээжээсээ асууж өгнө үү гэж хандаж байсан. Гэвч за гэчихээд эргэж тодорхой хариу хэлээгүй. Миний хувьд аав ээж хоёрын хувьд ганц хүү нь тул аав нас барж, ээж ганцаараа хөдөө мал дээр байх боломжгүй болж манайд тоологддог Отгонтуяа эгчийн мал тоологддог тул тэднийх малаа салгаж авсан. Аавыг нас барах үед 52 толгой мал байсан. Мөн хуучин 2 машин /портер,гранд/ эзэмших эрхтэй газрууд байсныг би авч өөрийн эзэмшилдээ харж байлгасан. Аавыг нас барсны дараа нотариатад очиход ““““““““ гэж хүн гэрлэлтийн бүртгэлтэй байна гэсэн. Ингээд шүүхэд ханд гэсэн. 2024 оны 08 дугаар сард шүүхэд хандаад шүүхээс 2025 оны 01 дүгээр сард ““““““““, ““““““““, Д.”“““““““ нарт мэдэгдэл хүргүүлснээр эдгээр хүмүүс шаардлага гаргаж өмгөөлөгчөөр өөрсдийгөө төлөөлүүлэн оролцож ирсэн. Өв хөрөнгийг өвлөх асуудал нь нарийн хуульчлагдсан байдаг юм байна. Би болон ““““““““, ““““““““ бид 3 хууль ёсны өвлөгчид болно. Аав нас барснаар өв нээгдлээ. Өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор бид 3 өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөн авах эрх бүхий байгууллагад өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргах ёстой билээ. Гэтэл миний хувьд эд хөрөнгүүдийг өвлөн авсан байгаа, харин нөгөө 2 маань өвлөн аваагүй, өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй 1 жил 4 сар өнгөрсөн. Хэдийгээр ойр дотны хүн нь нас барсан, мөн гадаадад байдаг ч гэсэн өв хүлээн авах хүсэлтээ итгэмжлэлээр хэрэгжүүлэх бүрэн боломж байсан. Гэвч тухайн үед эд хөрөнгийг авах хүсэлгүй тул тийм боломжийг хэрэглээгүй, мөн ““““““““гийн хувьд өөрөө энд ирсэн хэрнээ огт хүсэлт гаргаагүй, илэрхийлээгүй билээ. Харин шүүхээс мэдэгдэхэд ямар учиртай ч аавын дүү нараас асууж, тэд эд хөрөнгийг нь ав гэсний дагуу авахаар хоорондоо ярьж тохиролцсон талаар шүүх хуралд өөрсдөө маш тодорхой хариулсан. Эдгээр хүсэл зоригийг шүүгч асуухад өөрсдөө бодитоор хариулсанд шүүх дүгнэлт хийсэн нь зөв гэж үзэж байна. Аав ээж бид гурвын мал хөрөнгө бидний дундын өмч байсан бөгөөд аав ээж 2 маань мөн малчны зээлтэй уг зээлийг нь ээж төлөөд явж байгаа билээ. Шүүхийн шийдвэр шударга гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн давж заалдах гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч Ц.”“““““““ нь шүүхэд “...Хууль ёсны өвлөгч болох, нас барагчийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох“ тухай хүсэлт гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.”“““““““, Ц.”“““““““, Ц.”“““““““ нар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож “...Өв хүлээн авах хугацааг сунгуулж, нас барагч Х.”“““““““ы өвлөгдөх эд хөрөнгүүд болох ““““““““тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, ““““““““ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““ОРА улсын дугаартай Toyota Mark II маркийн тээврийн хэрэгсэл болон үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой малын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсэг Ц.”“““““““ 34,920,000 төгрөг, Ц.”“““““““ 34,920,000 төгрөг, Д.”“““““““ 34,920,000 төгрөгийг тус тус Ц.”“““““““ гаргуулах“ тухай нэхэмжлэл гаргасан байна.
3.Шүүх хүсэлт гаргагч Ц.”“““““““, гуравдагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““ нарыг нас барагч Х.”“““““““ы хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагч Ц.”“““““““ийг Х.”“““““““ы өвлөгдөх эд хөрөнгө болох ““““““““тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, ““““““““ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““ОРА улсын дугаартай Toyota Mark-II маркийн тээврийн хэрэгслийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.”“““““““, Ц.”“““““““, Ц.”“““““““ нарын өв хүлээн авах хугацааг сунгуулж, нас барагч Х.”“““““““ы өвлөгдөх эд хөрөнгүүд болох ““““““““тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газрын эзэмших эрх, Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрх, ““““““““ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““ОРА улсын дугаартай Toyota Mark II маркийн тээврийн хэрэгсэл болон үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой малын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсэг Ц.”“““““““ 34,920,000 төгрөг, Ц.”“““““““ 34,920,000 төгрөг, Д.”“““““““ 34,920,000 төгрөгийг тус тус Ц.”“““““““ гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Нас барагч Х.”“““““““ нь 1984 оны 09 сард Д.”“““““““тай гэр бүл болж бүртгүүлсэн, 1984 оны 08 дугаар сарын 16-нд охин Ц.”“““““““, 1986 оны 02 дугаар сарын 24-нд охин Ц.”“““““““ нар төрсөн, гэрлэгсэд Эрдэнэт хотын сум дундын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №90 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч энэ талаарх бүртгэлээ зохих байгууллагад бүртгүүлээгүй, мөн талийгаач Х.”“““““““ нь 1990 оноос эхлэн Н.”“““““““ хамтран амьдарсан ч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй тул анхан шатны шүүхээс Н.Доржпалам, Х.”“““““““ нарыг хамтран амьдарч байсныг тогтоож шийдвэрлэсэн, хүү Ц.”“““““““ нь 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болох нь тогтоогдсон байна.
5. 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “зүрхний шигдээс” өвчний улмаас Х.”“““““““ нь нас барснаар өв нээгдсэн байна.
5.1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д “...хууль ёсны өвлөгчид, тэдгээрийн өвлөх эрхийн дарааллыг нэрлэн тодорхойлсон ба мөн хуулийн 520.1.1.-д зааснаар нас барагчийн эхнэр, /нөхөр/ төрүүлсэн, үрчилсэн хүүхэд, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг тэргүүн ээлжинд өвлөх эрхтэй” гэж зааснаар шүүх төрсөн хүү Ц.”“““““““, охин Ц.”“““““““, Ц.”“““““““ нар тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгчид, харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.”“““““““г хууль ёсны өвлөгч биш гэж дүгнэсэн нь зөв байна.
6.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өвлүүлэгчийн нэр дээр тоологдсон үхэр 118, адуу 98, хонь 30, ямаа 16, нийт 262 толгой мал болон ““““““““3, 5 тоот хаягт байрлах 4997 м.кв талбайтай, өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, Орхон аймаг Баян-Өндөр сум ““““““““тоот хаягт байрлах 765 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ““““““““ОРБ улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 маркийн тээврийн хэрэгсэл, ““““““““ОРА улсын дугаартай Toyota Mark II маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгө нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1.-д зааснаар өвийн зүйл байх бөгөөд өвийн зүйлийн талаар талууд маргаагүй байна.
7.Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, өвөөс татгалзах журмыг зохицуулсан ба мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2., 528.4.-т зааснаар хууль ёсны өвлөгч нарыг өв хүлээн авсан гэж үзэх, эсхүл хугацааг хоцроосон эсэх дүгнэлтийг шүүх хийх нь зүйтэй бөгөөд энэхүү дүгнэлтэд үндэслэж энэ хуульд зааснаар өмчлөх эрх өвийн журмаар үүссэн эсэх үр дагаварт хүрэх боломжтой.
8.Анхан шатны шүүх өвлөх эрх бүхий этгээд болох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““ нар өв хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд хуульд заасан хугацаанд гаргаагүй тухайлбал “...гуравдагч этгээдүүд болох Ц.”“““““““, Ц.”“““““““ нарт шүүхээс тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцох боломжтой талаар мэдэгдсэнээс хойш өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгөөс өвлөж авах санаа зорилго үүссэн болох нь тэдний тайлбар болон шаардлагаар тогтоогдож байх тул тэдний нас барагч эцэг Х.”“““““““ы өв хүлээн авах хугацааг сунгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
9. Хэдийгээр төрсөн эцэг Х.”“““““““ыг 2023 ны 08 дугаар сарын 02-ны өдөр нас барах үед охин Ц.”“““““““ нь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад шинжилгээ өгч, эмчлүүлж байсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр эмнэлгийн хяналт, үзлэгт тодорхой хугацаанд хамрагдаж эмчлүүлж байсан болох нь тогтоогдохгүй, энэ талаарх баримт байхгүй / 1 удаа өгсөн шинжилгээний баримттай/, түүнийг тухайн улсад хууль бусаар амьдарч байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй, түүнчлэн Ц.”“““““““ нь өөрийн өвөөгөө улаан хоолойн хорт хавдар өвчний улмаас асарч байсанг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хууль ёсны өвлөгч нарыг хуульд заасан хугацаанд өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргаагүй гэж үзэхээр байна.
10.Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Ц.”“““““““, Ц.”“““““““ нарын гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж. гуравдагч этгээд бидний гаргасан шаардлагыг хангаж өгнө үү...” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/01968 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.”“““““““, Ц.”“““““““ нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648,252 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ