Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2026/00006

 

 

2026 01 09 207/МА2026/00006

 

 

2026     01            09                                         207/МА2026/00006

 

 

     Я.”“““““““гийн нэхэмжлэлтэй,

    хариуцагч У.”“““““““д холбогдох

   иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 312/ШШ2025/01819 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Я.”“““““““гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.”“““““““д холбогдох,

Гэм хорын хохиролд 3,804,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмын иргэний хэргийг,

Хариуцагч У.”“““““““гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч У.”“““““““, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Я.”“““““““гийн авто машиныг хариуцагч У.”“““““““ нь өөрийн эзэмшлийн машинаар мөргөж авто осол гаргасан болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн, мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болон хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа эсэхийг шүүх хуроалдаан дээр тодруулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.”“““““““ нь 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд “...нэхэмжлэгч Я.”“““““““гийн ““““““““ аймгийн Баянгол сумын Замын цагдаагийн хэсгээс авто ослын баримтуудыг гаргуулах тухай...” хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байна.

Хариуцагч У.”“““““““ нь зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Я.”“““““““гийн машины зүүн хойд хэсгийг мөргөсний дараа 01-18 УНХ улсын дугаартай авто машины жолооч С.”“““““““  нь дахин нэхэмжлэгчийн машиныг мөргөж авто осол гаргасан. Энэхүү 2 удаагийн авто ослын улмаас нэхэмжлэгч Я.”“““““““гийн автомашинд 17,845,000 төгрөгийн хохирол учирсныг Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Гэвч хариуцагч У.”“““““““ нь гаргасан ослын улмаас нэхэмжлэгч Я.”“““““““гийн машины ямар эд анги гэмтсэн болох нь тодорхойгүй, энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой зааж дүгнээгүй байхад шүүх хариуцагчаас 1,569,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд хариуцагч У.”“““““““гийн шүүхэд гаргасан авто машины ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хэдэн төгрөгийн хохирол учирсан, машины ямар эд анги гэмтсэн болохыг тогтоож, хариуцагчаас гаргасан хүсэлтийг хүлээн авах, эсхүл хангахаас татгалзах эсэхийг шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 312/ШШ2025/01819 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч У.”“““““““гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ