| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01858/И |
| Дугаар | 207/МА2026/00008 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 207/МА2026/00008
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 207/МА2026/00008 |
2026 01 15 207/МА2026/00008
С.”“““““““ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Б.”“““““““, Б.”“““““““ нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/02180 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.”“““““““ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.”“““““““, Б.”“““““““ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 42,733,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч С.”“““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд:, Нэхэмжлэгч С.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн цахимаар нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.”“““““““ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Миний бие нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлын газрын нягтлан бодогч Б.”“““““““ надад хандан Б.”“““““““ нь өөрийн найз Б.”“““““““тэй хамтарч ““““““““ББСБ ажиллуулдаг бөгөөд 200,000,000 сая төгрөг зээлээч гэдэг хүсэлт тавьсан, надад тухайн үед мөнгө байхгүй хадгаламжинд мөнгө байгаа гэхэд хадгаламж барьцаалсан зээл авч өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Таван богд ББСБ-д байрлах хадгаламжнаас сарын 1,93 хувийн хүүтэй 200,000,000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай авч Иргэн Б.”“““““““тэй гэрээ байгуулж Б.”“““““““ийн хаан банкны ““““““““ тоот дансанд 200,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.”“““““““, Б.”“““““““ нар нь нэмж 20,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу мөн хадгаламж барьцаалсан зээл авч тухайн өдөр Б.”“““““““ийн хаан банкны”“““““““тоот дансанд шилжүүлсэн болно. Гэрээний хугацаа дууссан боловч Б.”“““““““, Б.”“““““““ нар нь зээлээ төлөхгүй өнөөдрийн хүрч, устаа авахгүй, миний дугаарыг блок хийсэн болно. Иймд зээлийн төлбөр болох 220,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 42,733,288 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүний шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэгч С.”“““““““ын нэхэмжлэлтэй Б.”“““““““, Б.”“““““““ нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 220,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч талаас дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч С.”“““““““ нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлдүүлсэн 200,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэмж зээлдүүлсэн 20,000,000 төгрөг нийт 220,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр нэхэмжлэгч С.”“““““““аас 200,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн ба 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 19,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Үүний дараа гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, сунгасан хугацаанд хариуцагч Б.”“““““““ рүү залгахгүй талаар гараар бичиж өгсөн юм. Мөн ““““““““ББСБ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох ““““““““ төвийн 203 тоот хаягтай 39,8 м.кв үл хөдлөх хөрөнгийг 145,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл шилжүүлж аваагүй, мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад 220,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/02180 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.”“““““““, Б.”“““““““ нараас 42,733,288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.”“““““““ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч С.”“““““““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.”“““““““ давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Би нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 12 дугаар 12-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг, мөн дараа нь 2025 оны 01 дүгээр сарын 27-нд 20,000,000 төгрөгийг хөрөнгө оруулагчийн хувиар нэмж өгсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаатайгаар өгч, уг хугацаанд cap бүрийн 1.93 хувиар тооцон хүү авахаар болсон. Энэхүү 200,000,000 төгрөгийг хариуцагч авахдаа дээрх гэрээнд заасан дансаар буюу Хаан банкны ““““““““ тоот Б.”“““““““ гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлэн авсан. Үүнээс хойш хөрөнгө оруулалтын мөнгийг буцаах хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд уг хугацааг дуусах үед гэрээнд тохиролцсон анхны хүүг бүрэн тооцож, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдер 19,000,000 төгрөгийг зээлийн хүү төлөв гэх агуулгаар миний Хаан банкны ““““““““тоот дансанд шилжүүлэн анхны тохиролцсон хүүг төлсөн. Түүнээс хойш хөрөнгө оруулалтын үндсэн мөнгө болох 220,000,000 төгрөгийг өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Шүүхэд хандсны дараа үндсэн зээлээс 191,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 29,000,000 төгрөг үлдсэн тул уг хөрөнгө орлуулалтын үлдэгдэл мөнгийг, хүүгийн хамт 42,733,288 төгрөгийг нэхэмжилж байсан. Энэ нь ““““““““ББСБ-ын үлдэгдлээр тооцсон юм. Би өөртөө нэг ч төгрөгний ашиг хараагүй болно. Учир нь уг хөрөнгө оруулалт болгон өгсөн мөнгө нь хадгаламжид байсан мөнгө бөгөөд хариуцагч нар хөрөнгө оруулалт авч, ажлын оффисын байр авах гэсэн юм гэхээр нь хадгаламжаа барьцаалж мөнгө өгсөн бөгөөд хадгаламж барьцаалж зээл авахад ““““““““ББСБ нь 1.93 хувийн хүү тооцон зээлийг өгсөн юм. Үүнийг тэд төлнө гэж тохиролцсон юм. Нэхэмжлэл гаргасан хугацаанд хөрөнгө оруулалтын мөнгөнөөс 191,000,006 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 29,000,000 төгрөгийг, хүүгийн хамтад нь нэхэмжилж. нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага бууруулж байгааг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж байгаа үндэслэлд хариуцагч тал тайлбар гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага бууруулж байгаа тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэх, нэхэмжлэлийн шаардлага бууруулж байгаа үндэслэлийг тодруулах 42,733,288 төгрөг нь ямар, ямар мөнгө нэхэмжилж байгааг анхаарч шийдвэрлээгүй. Учир нь хариуцагч үндсэн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс 10,000,000 төгрөг төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг. Гэтэл би үндсэн мөнгөнөөс 29,000,000 төгрөг төлөөгүй гэдгийг тооцоолж нэхэмжилсэн. Хөрөнгө оруулалтын хүүг сарын 3.6 хувиар тооцон төлөхөө илэрхийлж, гэрээг сунгасан байсан тул хүү 13,733,288 төгрөг нэхэмжилж байгааг шүүх анхаарч шийдвэрлээгүй байна. Учир нь хөрөнгө оруулалтын гэрээг хариуцагч нар 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш дахин сунгаснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн хариуцагч өөрөө Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбараа 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гаргасан тайлбар баримтыг шүүх анхаарч шийдвэрлээгүй. Харин хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хүү төлөхөөс зайлхийсэн, төлсөн хүүгээ үндсэн мөнгөнөөс хасах гэж зорьсон зэрэг нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх, уг гэрээний үүрэгт хамааралгүй этгээд мэт үзэх үндэслэлгүй байна. Уг гэрээний дагуу мөнгө авснаа ч хүлээн зөвшөөрдөг. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний 2-р зүйлийн 2.3-т мөнгөн хөрөнгийг зээлд байршуулснаар гарах аливаа эрсдлийг Б тал хариуцна гэсэн. Энэхүү мөнгөн хөрөнгийг хадгаламж барьцаалсан зээлд байршуулан авч өгснийг Б тал мэдэх бөгөөд Б талын захирал гэх Б.”“““““““ нь өөрийн хувийн дансаар мөнгийг шилжүүлэн авсан нь гэрээний нэг тал гэж үзэх үндэслэлтэй, гэтэл бидний хооронд үүссэн асуудлыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 -р зүйлийн 281.1. -т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.11.03-ны өдрийн 312/ШШ2025/02180 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.”“““““““ шүүхэд Зээлийн гэрээний үүрэгт 220,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 42,733,288 төгрөг гаргуулах тухай болгож өөрчилсөн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн нь “...19,000,000 төгрөгийг буцаан төлсөн, ““““““““ төвийн 203 тоот хаягтай 39,8 м.кв үл хөдлөх хөрөнгийг 145,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл шилжүүлж аваагүй, мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад 220,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй...“ гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.
Шүүх нэхэмжлэгч С.”“““““““ын хариуцагч Б.”“““““““, Б.”“““““““ нараас 42,733,288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.”“““““““ болон ““““““““ББСБ-ын нарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.”“““““““ нь хариуцагчийг Б.”“““““““, Б.”“““““““ гэж нэрлэн тодорхойлсон боловч шүүх тухайн этгээд нь хариуцагч биш болох нь баримтаар тогтоогдсон тохиолдолд хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа эсэхийг тодруулах ёстой.
Хэрэгт авагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон хариуцагч нарын итгэмжлэгчдсэн төлөөлөгч Х.Билгүүний гаргасан “...хариуцагчаар Б.”“““““““, Б.”“““““““ нарыг тодорхойлсон боловч Хөрөнгө оруулалтын гэрээг харахад ““““““““ББСБ-тай байгуулсан байна...“ гэх тайлбараар хариуцагч нь ““““““““ББСБ болох нь тогтоогдож байгааг шүүх анхаарч үзээгүй энэ талаар дүгнэлт хийгээгүйгээс хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч С.”“““““““т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүний 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан тайлбарыг тухайн үед танилцуулаагүй, хэргийн материалыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр танилцуулсан нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-д заасан “...Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ...” гэж заасныг зөрчсөн, талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг тодруулаагүй, зохигчийн хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар хийх ёстой дүгнэлтийг хийгээгүй зөвхөн нэхэмжлэгч С.”“““““““ болон хариуцагч Б.”“““““““, ““““““““ нарын хооронд “...Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, шаардах эрхийн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/02180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч С.”“““““““ давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,616 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ