Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2026/00010

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2026/00010

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 312/ШШ2025/00123 дугаар шийдвэрийн 2 дугаар заалтыг “...Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2., 129 дүгээр зүйлийн 129.6., 130 дугаар зүйлийн 130.3.-д заасныг тус тус баримтлан .""""""""""" тоот орон сууцыг хариуцагч О.Ц үлдээж, орон сууцны зээлийг хариуцагчид хариуцуулж, 13,219,688.05 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М олгож, нэхэмжлэлээс үлдэх 93,777,003.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 10,020,172.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 127 дугаар зүйлийн 127.1.2., 129 дүгээр зүйлийн 129.6., 130 дугаар зүйлийн 130.3.-д зааснаар О""""""""" тоот орон сууцыг хариуцагч О.Ц үлдээж, орон сууцны ипотекийн зээлийг хариуцагчид хариуцуулж, хариуцагч О.Ц-с 40,258,290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлээс шаардлагаас үлдэх 66,738,401 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс 10,020,172 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 5 дугаар заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833,333 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 232,765 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 224,048 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 130,950 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ц-д, нэхэмжлэгчээс 94,035 төгрөг гаргуулан хариуцагчид, 130,950 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ц-д олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833,333 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 232,765 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 359,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 130,950 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ц-д, нэхэмжлэгчээс 94,035 төгрөг гаргуулан хариуцагчид, 130,950 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Цэрэнхүүд олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 610,585 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                      ШҮҮГЧ                              Р.ҮҮРИЙНТУЯА

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР