Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/153

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батмөнх-Очир, Ж.Шинэжаргал нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ү, Ё.Б нарт холбогдох эрүүгийн 1825007810055 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Ц.Ү

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Ё.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ё.Б, Ц.Ү нарыг бүлэглэн Н.Ангарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Чанар шалгах” хэлтэст ажилд оруулж өгнө гэж хуурч, 2018 оны 07 дугаар сарын 04, 05, 26-ны өдрүүдэд 5,000,000 сая төгрөгийг цувуулан шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч Ц.Ү Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн 31-9 тоотод оршин суух Ш.Баярхүүг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний нөөцийн орон сууцанд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4.200.000 төгрөг, мөн өдөр бэлнээр 600.000 төгрөг буюу нийт 9.800.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ангийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

2 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ү-ын мэдүүлсэн: Прокурорын уншиж сонгосон яллах дүгнэлт бүгд үнэн тул мэдүүлэг өгөхгүй гэсэн мэдүүлэг, -Шүүгдэгч Ё.Б-н мэдүүлсэн: 2017 оны 12 сарын 26-ны өдөр Анхцэцэг гэх хүүхэнтэй айлд байхдаа танилцаж байсан. Тэгээд Ү гэх энэ хүнийг уламжилж танилцуулж өгсөн. Надад фондны байр авч болно, 3 сая төгрөг өгчих гэсэн.Тэгээд Ангараас би гутал авдаг байсан. Ангар ГОК-д орох боломж байдаг болов уу гэхээр нь би хүнээс асууя гэсэн.1 сая төгрөгийг нь Үржинбатар авсан гэх мэдүүлэг, -Хохирогч Н.Ангарын мэдүүлсэн: Би ГОК-д ажилд орох боломжгүйг мэднэ. Баярмаа худал мэдүүлж байна. Баярмаа өөрөө надад санал тавьсан. Чанар шалгах хэлтэст ажилладаг, 40%-д гарна, миний дүү миний оронд ор гэсэн. Аав, ээж рүү хүртэл ярьсан байсан. Тэгээд 6,000,000 төгрөг өгсөн. Би 5,000,000 төгрөг өгсөн. 4,000,000 төгрөг буцаан өгсөн. Одоо 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: -Хохирогч Н.Ангарын “...Би өөрийн зүс таних Баярмаа гэх хүнд 2018 оны 07 дугаар сарын 04, 05, 26-ны өдрүүдэд нийт 5,000,000 төгрөгийг Баярмаагийн Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн учир нь гэвэл Баярмаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХКийн “Чанар шалгах хяналтын хэлтэс”-д ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сард 40 хувьдаа гарна гэж байсан. Улмаар Баярмаа нь надад хэлэхдээ эгч нь одоо ингээд 40 хувьдаа гарлаа, миний оронд ажилд орох хүн байхгүй чи орох юм уу гэж хэлсэн. Тэгээд намайг ажилд оруулах шалтгаанаар надаас 5,000,000 төгрөгийг авсан. Ажилд оруулах цаад хугацаа нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэж хэлсэн. Тэрнээс хойш одоог хүртэл намайг ажилд оруулж өгөөгүй, мөнгөө авъя гэхээр утсаа авахгүй, удахгүй, удахгүй гэсэн шалтгааныг тогтмол хэлж байсан, мөнгө өгөхгүй байсан учир цагдаад хандах болсон. Баярмаа нь надаас дипломын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг, эрүүл мэндийн дэвтэр зэргийг авсан. Би ажилд оруулах талаараа өргөдөл бичиж өгч байгаагүй. Би өөрөө гутал зардаг юм. 2018 оны 03 дугаар сард анх танилцаж байсан. Надаас гутал зээлээр авч мөнгөө хугацаандаа өгдөг байсан. Баярмаа нь надаас 5,000,000 төгрөгийг авсан. Ажилд ороод 1,000,000 төгрөгийг нь өгөөрэй гэж байсан. Мөнгөө би өөрийнхөө данснаас Баярмаагийн Хаан банкны дансруу шилжүүлж байсан. Би Баярмааг өөрийнхөө оронд ажилд оруулж өгөх байх гэж бодоод 5,000,000 төгрөгийг өгсөн. Чамайг бүртгүүлсэн, өөр хүн ажлыг бүтээж байгаа л гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас / -Хохирогч Ш.Баярхүүгийн”... Би Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын 2 дугаар тасгийн харуулын цагдаа ажилтай ба Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 31-09 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг юм. 2018 оны 03 дугаар сард хамт ажилладаг Бүдрагчаа гэх хүн надад 10 сая төгрөг өгчих “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний фондын байранд оруулж өгөх хүн байна гэж хэлэн Үржинбаатар гэх хүнийг надтай танилцуулсан юм. Гэтэл Үржинбаатар нь надад би хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн фондын хоёр өрөө байранд 2018 оны 06 дугаар сарын дотор оруулж өгч чадна, таних хүн байгаа, 10 сая төгрөг өгчих гэж итгэл төрүүлэхээр нь 2018 оны 03 дугаар сард Үржинбаатарын өөрийн дансанд нь эхлээд 5.000.000 сая төгрөг, нэг хоногийн дараа 4.200.000 мянган төгрөг, бэлнээр 600.000 мянган төгрөг, нийт 9.800.000 мянган төгрөг хийсэн. 2018 оны 09 дүгээр сар хүртэл Үржинбаатарыг байранд оруулж өгөх байх гэж хүлээн утсаар ярих бүрт арай болоогүй байна, 14 хоног хүлээчих гэх мэтээр хэлж одоо болтол байранд оруулж өгөөгүй. Тэгээд Үржинбаатарыг байранд оруулж өгч чадахгүй юм байна гэдгийг ойлгон 2018 оны 09 дүгээр 3 сард Үржинбаатартай уулзах гээд утас руу нь удаа дараа залгасан боловч утсаа авахгүй болохоор нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний орон байр хариуцсан ахлах ажилтантай уулзан гэрээт байгууллагуудад ажилладаг хүмүүст байр олгох боломж байгаа юу гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Би тэгэхээр нь Үржинбаатарыг худлаа яриад мөнгө авсан байна гэж ойлгон Үржинбаатартай утсаар ярьж холбогдоход удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 41, 49-р хуудас / -Гэрч З.Анхбаярын "... 2018 оны 07 дугаар сарын эхээр гэж санаж байна, наадам болох гэж байсан юм. Энэ үед манай эхнэр Ангар нь Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгөх хүн байна, би тэр хүний оронд орох юм байна гэж ярьж байгаад нөгөө хүнийхээ данс руу цувуулж байгаад 5,000,000 сая төгрөг шилжүүлсэн юм. Ингээд л мөнгө өгснөөс хойш ямар нэгэн сураг чимээгүй болсон юм. Сургийг нь сонсоход Баярмаа гэх бүдүүн шар царайтай эмэгтэйд мөнгөө өгсөн юм байна лээ. Баярмаа нь манай эхнэрт өөрийгөө танилцуулахдаа Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэст ажилдаг, хөл муу учир группэд гарах гэж байгаа, чамайг орондоо оруулна гэж хэлсэн юм байна лээ. Эхнэр маань хувиараа гутал зардаг юм. Гутал зарж байгаад л Баярмаатай танилцсан юм байна лээ. Манай эхнэр худалдаа наймаа эрхэлдэг хүн учир 5,000,000 сая төгрөг бэлэн байсан юм" гэсэн мэдүүлэг / хх-ийн 27-р хуудас / -Гэрч Б.Нямдовчинбуугийн “...Тэр эмэгтэй нь манай охинд надад өөрийн гэсэн хүүхэд байхгүй учир намайг ажилд оруулах гэж байна гэж хэлээд цувуулж авсаар байгаад 5.000.000 төгрөг авсан юм. Би бол уулзаж үзээгүй ээ. Мөнгийг бол манай охин дансаар шилжүүлж өгсөн юм. Би охиндоо итгээд л явж байсан, ингэж худлаа хэлнэ гэж бодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 ху/, -Гэрч Г.Номмандахын ”...Би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтэст хөдөлмөрийн ажил хариуцсан мэргэжилтний ажлыг сүүлийн 4 жил хийж байна...Эрдэнэт үйлдвэрийн цахим сайт руу нэвтэрч ороход нээлттэй ажлын байрны зар гэж тавигдсан байдаг. Уг зар дээр хэднээс хэдний хооронд, ямар материал өгөхийг тавьсан байдаг. Үүнийг үзсэн иргэд материал бүрдүүлж холбогдох ажилтанд хүлээлгэн өгдөг юм. Ажилд ороход Эрдэнэт үйлдвэрийн захирлын нэр дээр өргөдөл өгдөг. Өргөдөлд цохолт хийгээд манай хэлтэст орж ирдэг. Үүний дагуу материалыг шалгаж үзээд сонгон шалгаруулалт авдаг. Н.Ангар гэж хүний нэртэй цагдаагийн газраас албан бичиг ирсэн. Үүний дагуу шалгах, хянах ажиллагаа явуулахад Н.Ангар нь ажилд орохоор ямар нэгэн хүсэлт, материал өгөгүй байсан” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 29-р хуудас / -Гэрч Б.Бүдрагчаагийн ”...2018 оны 03 дугаар сард Үржинбаатар нь надад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хүний нөөцийн байранд оруулж өгч чадна, чи сонирхохгүй юмуу гэж санал тавихаар нь би бодож үзье, одоо мөнгөгүй байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Баярхүүтэй таараад нөөцийн байранд оруулж өгч чадна гэж нэг хүн ярьж байна гэж хууч хөөртөл, хэр зэрэг найдвартай вэ, би сонирхож үзье гэж Баярхүү хэлсэн. Тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа Баярүү надтай таараад нөгөө байранд оруулж өгч чадна гэсэн хүнтэйгээ уулзаад найдвартай эсэх, хэзээ оруулж өгөх талаар асуугаад өгөөч гэхээр нь Үржинбаатартай утсаар холбогдон надтай хамт ажилладаг нэг дүү байдаг юм, чи байранд оруулж өгч чадах юмуу гэж асуутал Үржинбаатар нь би чадна гэж хэлэхээр нь Баярхүүд Үржинбаатарыг утсыг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52- р хуудас/ -Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 30-р хуудас / -Хаан банкны 5090722207 дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт / хх-ийн 44-х хуудас / 4 -Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 113/393 дугаартай албан бичиг / хх-ийн 81-р хуудас / -Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 28/508 дугаартай албан бичиг/хх-ийн 104-р хуудас/ -Яллагдагч Ё.Баярмаагийн”...Надад сонсгосон ял хуулийн дагуу явагдаж байгаа бол хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 01 дүгээр сард Үржинбаатар гэх хүнтэй танилцсан. Одоо хуурай ах дүүгийн харилцаа холбоотой, Ангар гэх хүнтэй 2018 оны 4 дүгээр сарын үед 4-5 дугаар байрд гутал зардаг, тэгээд танилцсан. Энэ үед Ангар нь Эрдэнэт үйлдвэрт орох боломж байдаг юм уу эгчээ, болж өгвөл орох юмсан гээд наймаа хийж байх явцдаа ярилцаж байсан...тухайн үед Ангар Эрдэнэт үйлдвэрт ажилд ороход хэдэн төгрөг болдог бол гэхээр нь эгч нь нэг хүнээс асууж лавлаж өгье гэж хэлээд Үржинбаатарт Ангарын хэлээд байгааг дамжуулан хэлсэн. Тэгсэн Үржинбаатар би асууж лавлаж өгье мөнгө байхад болох байх гэж хэлсэн. Юу ч гэсэн 6.000.000 төгрөг бичг баримттай нь бэлдүүлээрэй гэж хэлсэн....5 сая төгрөгийг Ангараас цувуулж авсан, үүнийхээ 4.000.000 сая төгрөгийг Үржинбаатарт цувуулж өгсөн. Үлдэгдэл 1 сая төгрөгийг хувьдаа зарцуулсан нь үнэн...Би группэд гараад олон жил болж байгаа...Би энэ насандаа Эрдэнэ үйлдвэрт ажиллаж байгаагүй, одоо үлдэгдэл 1 сая төгрөгийг удахгүй өгөхийг бодож байна...би Ангарын саналыг Үржинбаатарт хэлсэн...би өөрийнхөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан. 1 сая төгрөгийг өгч хохирлыг барагдуулна...” гэсэн мэдүүлэг / ххийн 10-11-р хуудас / -Яллагдагч Ц.Үржинбаатарын “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...2018 оны 07 дугаар сарын эхээр миний танил Ё.Баярмаа нь миний гар утас руу залгаад “...манай нэг хуурай дүү байна, Эрдэнэт үйлдвэр рүү ажилд ормоор байна гэнээ, танд үйлдвэрд таньж мэддэг хүн байвал холбогдоод өгөөч...” гэхээр нь за би хүнээс асууж сураглаад өгье гэсэн юм. Тэгээд хүн амьтнаас асуугаагүй хэрнээ Баярмаа руу залгаад боломжтой байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд Баярмаа Ангараас 5 сая төгрөг авсан юм байна лээ. Би бол Ангарын өгсөн 5 саяаас 4 сая төгрөгийг нь авсан...уг 4 сая төгрөгийг бэлэн аваагүй, дандаа цувуулж авсан. Авахдаа 1 сая гаруй төгрөгийг дансаар авсан. Бусдыг нь бэлэн авсан. Сая төгрөгийг Баярмаа өөрөө авсан юм байна лээ. Би 4 сая төгрөгийнхөө хохирлыг Ангарт өгч барагдуулсан...Би ерөөсөө хүнтэй уулзаагүй ээ, уул нь мөнгийг аваад хүнтэй уулзахад болох байлгүй гэж бодож байгаад бүтэлгүйтсэн юм. Надад Эрдэнэт үйлдвэрт таньдаг хүн байхгүй...Би Баярмаатай 2017 онд танилцаж байсан юм. Баярмаа эрхэлсэн тодорхой ажилгүй, яг ямар ажил хийгээд байдгийг мэдэхгүй...Ангарыг бол танихгүй, уулзаж байгаагүй, утсаар л ганц нэг удаа ярьж байсан....Би Баярхүү гэх залуутай уулзаад ах нь хөөцөлдөж өгнө, болно бүтнэ гэж хэлсэн. Тэгээд Баярхүү миний данс руу 9.800.000 төгрөгийг цувуулан шилжүүлсэн...цааш нь хөөцөлдөөгүй...Харин Баярхүүд хэлэхдээ хөөцөлдөж байгаа, одоохон бүтнэ гэж явсаар байгаад цаг хугацаа өнгөсөн. Тэгээд Баярхүүгээс авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Сүүлд буюу 2019 оны 01 сарын эхээр мөнгийг буцаан өгсөн...Баярхүүд дандаа худлаа хэлсэн...надад холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү..."гэсэн мэдүүлэг / хх-ийн 04- 05, 34-35-р хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, Хаан банкны 5090722207 дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичмэл баримтууд зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн байх тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, 5 шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, Хаан банкны 5090722207 дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт ,яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.Баярмаа Ц.Үржинбаатар нар нь бүлэглэн Н.Ангарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Чанар шалгах” хэлтэст ажилд оруулж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч мэхлэн,зохиомол байдал зориудаар бий болгон ярьж 2018 оны 07 дугаар сарын 04, 05, 26-ны өдрүүдэд 5,000,000 сая төгрөгийг цувуулан эзэмшилдээ шилжүүлэн авсан, шүүгдэгч Ц.Үржинбаатар нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн 31-9 тоотод оршин суух Ш.Баярхүүг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний нөөцийн орон сууцанд оруулж өгнө гэж хууран мэхэлж,зохиомол байдал зориудаар бий болгон ярьж 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4.200.000 төгрөг, мөн өдөр бэлнээр 600.000 төгрөг буюу нийт 9.800.000 төгрөг тус тус өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ё.Баярмаа нь урьдны танил Н.Ангарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Чанар шалгах” хэлтэст өөрийнхөө оронд ажилд оруулж өгнө,өөрөө 40%-д гарах гэж байгаа гэж худал ярьж итгүүлэн, Ц.Үржинбаатарт хэлж ярилцан санаатай үйлдлээрээ нэгдэж Н.Ангарт 6,000,000 төгрөг өг гэж хэлээд 5,000,000 төгрөг авсан, шүүгдэгч Ц.Үржинбаатар нь Ш.Баярхүүтэй уулзаж “ах нь Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хүний нөөцийн байранд оруулж өгч чадна” гэж зохиомол байдал зориудаар бий болгон худал ярьж итгүүлэн хуурч 9,800,000 төгрөг авсан байна. Шүүгдэгч Ц.Үржинбаатар, Ё.Баярмаа нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч нарт 13.800.000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч Ц.Үржинбаатар гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогджээ. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Үржинбаатар, Ё.Баярмаа нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Үржинбаатар нь Баярмаад итгэл үнэмшил төрүүлсэн байдаг. Өөрөө ч их хэмжээний мөнгө өгсөн байдаг. Иймд Ангарт дамжуулан хэлсэн байдаг юм. Баярмаа нь Үржинбаатарт итгэж байсан тул Ангарт хэлсэн. Баярмаа нь өөрөө бас залилуулсан. Давхар хууран мэхэлсэн. Баярмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу.1 сая төгрөгийг Баярмаа аваагүй тул Үржинбаатар төлнө гэж, өмгөөлөгч Ж.Батмөнх-Очир гаргасан дүгнэлтдээ: Үржинбаатар гэм буруугаа хүлээсэн. Хохиролоо төлсөн. Баярмаа 1 сая төгрөгийг авсан.Үржинбаатар түүнд тусалж төлбөрөө төл гэж өгсөн байдаг. Гэвч Баярмаа Ангарт төлөөгүй гэж мэтгэлцсэн. Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Баярмаа нь гэм буруутай. Ангарт хэлэхдээ 6 өөрөө Эрдэнэт үйлдвэрт ажилладаг, группт орох гэж байгаа гэж ярьж итгэл төрүүлсэн болох нь тогтоогдсон. Тэгээд Үржинбаатарт хэлж нэгдсэн. Үржинбаатар нь мэдүүлгээ өгсөн. Зохиомол байдал ярьж Баярхүүгээс мөнгө авсан. Үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай.Шүүгдэгч нарт хорих ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч Ё.Баярмаа нь хохирогч Н.Ангарыг урьдын сайн харилцааны явцад олж авсан итгэлийг далимдуулан “өөрийнхөө оронд ажилд оруулна” гэж хуурсан, улмаар мөнгө авсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн, хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдсон ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч,...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох,...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...ял шийтгэнэ” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ц.Үржинбаатар, Ё.Баярмаа нар бүлэглэн Н.Ангарыг залилсан, Ц.Үржинбаатар нь Ш.Баярхүүг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай бүрэн тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэргээс тэдний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, хэргийн нөхцөл байдал, хэрэг оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Шүүгдэгч Ё.Баярмаа нь шүүх хуралдаанд “1 сая төгрөг аваагүй” гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр Н.Ангарын шилжүүлсэн 5,000,000 төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг Ц.Үржинбаатарт өгөөд, 1,000,000 төгрөгийг нь өөрөө авч үлдсэн болох нь тогтоогдсон тул Ё.Баярмаагаас гаргуулан хохирогчид олгуулсан болно. Хохирогч Ш.Баярхүү шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба Н.Ангарын хохирол шүүх хуралдааны явцад төлөгдсөн байна. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүлйин 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү-г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ё.Б-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар 7 шүүгдэгч Ц.Ү-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт, шүүгдэгч Ё.Б-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд тус тус ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ү, Ё.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ