Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00348

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/09017 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... *******ын ******* ... гэсний өмнө ... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ... гэж, 3 дахь заалтын ... *******ын ******* ... гэсний өмнө ... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ... гэж тус тус нэмж, 7 дахь заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 93,471,181 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын *******, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын *******, 2019 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын ******* нарт олгож, 3560 УНҮ улсын дугаартай, ******* маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч *******т шилжүүлэхийг нэхэмжлэгч *******д даалгасугай гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 6 болон 8 дахь заалтыг бүхэлд нь хасаж, тогтоох хэсгийн 6 болон 8 дахь заалтыг хассантай холбогдуулан тогтоох хэсгийн 7 дахь заалтыг 6 гэж, 9 дахь заалтыг 7 гэж, 10 дахь заалтыг 8 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 742,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР