Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2026/00014

 

 

2026       01         29                                           207/МА2026/00014

 

 

““““““““-”“““““““ СӨХ-ны нэхэмжлэлтэй,

  хариуцагч Г.”“““““““д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/02465 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ““““““““-”“““““““ СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.”“““““““д холбогдох,

“Орхон аймаг ““““““““баг 1-”“““““““-р байрны 1-р орцны доод хонгил албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 3.950.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Г.”“““““““гийн  шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Магсаржав, хариуцагч Г.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ““““““““-”“““““““ СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг ““““““““баг 1-”“““““““-р байрны 1-р орцны подволийг иргэн Г.”“““““““ оёдлын цех ажиллуулж ашигладаг бөгөөд СӨХ-той гэрээ байгуулж подволийг хөлслөх төлбөрийг шинэчлэн тохирлцоё гэсэн боловч гэрээ байгуулахгүй, өөрийн дураар үнэ тогтоон мөнгө шилжүүлж байсан. Иймд тус подволийг чөлөөлүүлж ““““““““-”“““““““ холбоонд шилжүүлэх, 2023 оны 8 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал ““““““““-”“““““““ СӨХ-ны дүрмээр батлагдсан 70 м2 подволийн нэг сарын хөлслөх төлбөр 200.000 төгрөг, нийт 26 сарын 5.200.000 төгрөг төлөхөөс 600.000 төгрөг төлснийг хасч 3.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г.”“““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

““““““““-”“““““““" СӨХ нь иргэн Гомбосүрэнгийн ““““““““тай хууль ёсны гэрээ байгуулаагүй. Өмнөх СӨХ-ны дарга Энхтуяатай 2.5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, гэрээ хүчин төгөлдөр хугацаанд шинэ дарга А.Цогзолмаа шинэ гэрээ байгуулна гэж шахалт үзүүлж эхэлсэн. Анх 2023 оны 8-р сард засвар дуусаад цэвэрлэгээ хийж байтал оройн 9 цагт гадна цонхоор хүн байна уу гэж сонсогдсон. Подволийг эхнээс нь түгжиж явна гэж хэлсэн. Би Яасан, эзэн нь би байна аа гэсэн. Гэтэл Би шинэ СӨХ-ны дарга байна гэж хэлээдЯаж энэ подволийг авсан чи?, зальтай юм бэ?, Ху намын хулгайч уу? гэх мэт үгээр доромжилсон. Тодорхой хугацааны дараа манай ажлын байрны дээр байдаг байгууллага болох Цэргийн штабын халуун усны шугам задарч, подвольд хохирол учирсан. Дахин засвар хийж дууссаны дараа хотод эмнэлэгт хэвтэх хугацаанд цахилгааны богино холболтоос үүдэн байр шатаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухайгаа СӨХ-ны даргад мэдэгдсэн боловч тоогоогүй төдийгүй гэрээ хийхээр очиход түрээсийн төлбөрийг огцом өсгөж 150.000 төгрөг болгож хий гэсэн. Үүнийг би тухайн үед хохирол их гарсан тул санхүүгийн боломжгүй байна гэж учирлаж хэлтэл тэгвэл түлхүүрээ өг, надад чиний зовлон хамаагүй, зүгээр түлхүүрээ л өгчих гэж удаа дараа сүрдүүлсэн. Үргэлжлүүлэн 60.000 төгрөгөөр түрээсээ өгөөд явж байтал 2 сарын дараа дуудан түрээсийн үнийг бүр 200.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь шударга бус гэж үзэж байна. Өмнөх даргатай байгуулсан гэрээний дагуу сар бүр 25.000-35.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж байсан. Гэвч шинэ дарга өмнөх дутуу төлбөр нэрээр нэмэлт мөнгө нэхэмжилж, 2024 оны 10 дугаар сарын 1З-нд Төрийн банкны 130400513945 тоот дансанд 650,000 төгрөг шилжүүлэн төлсөн. Дээрх хохирлын улмаас 1 -р подволиос 2-р подволь хүртэлх цахилгааны монтаж, нойлын болон бохирын шугамыг бүгдийг шинэчилж, үйл ажиллагаа явуулах гэтэл нохой бөөс гэх шимэгч үүрлэж бүх биеэр хазаж өөрийн хөрөнгөөр ариутгал хийлгэсэн боловч бусад подволиос орж ирсээр байсан тул СӨХ-нд хэлж арга хэмжээ авч өгөхийг хүссэн ч өөр аймагт явна гээд авч хэлэлцээгүй. Утаат хор болон шүршдэг хороор ариутгасан боловч арилаагүй дахин хүсэлт гаргатал 80,000 төгрөгөөр ариутгал хийж өгсөн. Гэвч 5 хоног өнгөрөөд ортол багасах биш улам ихсэж хувцсан дээр шавж байсан, огт арилаагүй гэж СӨХ-д мэдэгдэхэд өөр ариутгалын дугаар л өгсөн. Удаа дараа нийт 270.000 төгрөгөөр ариутгал хийсний эцэст хэвийн болсон бөгөөд нийтдээ 35.000.000 төгрөгийн засварын зардал гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл уг подвольд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй тул уг нөхцөл байдлыг харгалзан түрээсийн төлбөрийг бусдын жишигт нийцүүлэн хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд дээрх нэхэмжилж буй түрээсийн төлбөр 3.950.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/02465 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан Орхон аймаг ““““““““баг 1-”“““““““-р байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг чөлөөлөхийг Г.”“““““““д даалгаж, хариуцагч Г.”“““““““гаас 829,792 /найман зуун хорин есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““““““““-”“““““““ СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 3,120,208 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ““““““““-”“““““““ СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.”“““““““гаас улсын тэмдэгтийн хураамж 94,665 /ерэн дөрвөн мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““““““““-”“““““““ СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.”“““““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч: ““““““““-”“““““““ СӨХ -ийн захирал Аюурзаны Цогзолмаа нь хэдийд СӨХ-ийн захирлаар ямар ямар шийдвэрээр томилогдсон баримт хэрэгт авагдаагүй СӨХ -ийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр галд шатсан учир гэрээний дугаарыг санахгүй байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг 30 сарын хугацаатай буюу 2,5 жилийн хугацаатай 1м2 талбайг 2940 төгрөгөөр тооцож cap бүр засварын хөлс төлөхөөр гэрээнд өөрчлөлт оруулж туслах саналыг нөгөө талд 30 хоногийн өмнө мэдэгдэж асуудлыг хоёр талдаа хамтран шийдвэрлэх гэрээ байгуулсан. Үүнээс өөрөөр хэн нэгэнтэй одоогийн эзэмшиж байгаа ““““““““ баг 1-р хороолол 13-р байр 6-р подвол ““““““““м2 талбайг эзэмшиж ашиглах талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй болно. Гэрээнд засварын хөлсийг хугацаанд нь өгөөгүй тохиолдолд цуцлах тухай заагаагүй болно. Миний эзэмшиж байсан подволд 2024 оны 08 дугаар сард гал гарч миний хамаг бичиг баримт болон СӨХ -тэй байгуулсан гэрээ шатсан хавтас хэрэгт энэ гэрээ байхгүй СӨХ гаргаж өгөөгүй болно. Нэхэмжпэгч байгууллага ямар ч үндэслэлгүйгээр ямар ч СӨХ -ийн шийдвэргүйгээр түрээсийн гэрээний үнэ нэмж 200,000.00 төг тооцож өндөр үнэтэй түрээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй энэ баримтаар нотлогдоогүй. Шүүх гэрээнд заагаагүй асуудлыг нэхэмжлэгчийн тал ямар ч нотолсон баримтгүй подволыг албадан чөлөөлөх нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх талуудын байгуулсан подвол эзэмшилийн гэрээг огт шалгаагүй тухай гэрээ хүчин төгөлдөр байхад гэрээ байгуулж үнэ төлбөрийг тохиролцоогүй байх тул гэж үндэслэлгүй дүгнэлт хийж подволыг чөлөөлсөнд гомдолтой байна. Г.”“““““““ миний бие нь 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо нэг охины хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Одоо оюутаны төлбөр төлж байгаа. Амьдралын маань эх үүсвэр нь энэ ажпын байр минь юм. Бас энэ ажлын байранд 16 хүнийг оёдол эсгүүрт сургаж амьжиргаанд нь залгуулсан болно. Би тухайн подвол эзэмшиж байхдаа 35 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж үүнтэй холбоотойгоор нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн. Шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй шийдвэрлээгүй орхисон. Шүүх талуудын хооронд гэрээ байгуулсан байхад гэрээ байгуулаагүй гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн ““““““““ СӨХ -нд маш олон подволыг иргэд эзэмшиж ашигладаг ба А.Цогзолмааг давуу эрх гэсэн нэрийн дор өөрийн эрх ашигт нийцүүлэн биднийг хохироож байгааг шүүх анхаар ч үзсэнгүй. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Цогзолмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү, Б.Магсаржав нар давж заалдсан гомдолд гаргасан  хариу тайлбартаа:

““““““““-”“““““““ СӨХ-ны нэхэмжлэлтэй Г.”“““““““д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Хариуцагч Г.”“““““““ нь анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны 312/ШШ2025/02465 дугаартай шийдвэрт давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй, шаардах эрх үүсээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. ““““““““-”“““““““ СӨХ нь холбооны дүрмийг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 202/а тогтоолоор баталсан. Уг дүрмийн дагуу СӨХ-ны дотоод зохион байгуулалтыг шинэчлэн зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд СӨХ-ны гүйцэтгэх захирлыг А.Цогзолмааг томилон ажиллуулсан бөгөөд гүйцэтгэх захирал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.4.д зааснаар “энэ хууль болон Иргэний хуулийн 148.2.-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2.-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” эрхтэй болно. Мөн нэхэмжлэлд хавсаргасан баримтад А.Цогзолмааг гүйцэтгэх захирлаар томилсон ““““““““-”“““““““ СӨХ -ны ТУЗ-ын тогтоол болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хавсаргасан. Уг гэрчилгээнд хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээдийн жагсаалтад А.Цогзолмаа гэсэн байгаа болно. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны 312/ШШ2025/02465 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  ““““““““-”“““““““ СӨХ нь хариуцагч Г.”“““““““д холбогдуулан Орхон аймгийн  Баян-Өндөр сумын  ““““““““ багийн  1-”“““““““ дугаар  байрны 1 дүгээр  орцны доод хонгилыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 3.950.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан Орхон аймаг ““““““““баг 1-”“““““““-р байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг чөлөөлөхийг Г.”“““““““д даалгаж, хариуцагч Г.”“““““““гаас 829.792 /найман зуун хорин есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““““““““-”“““““““ СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 3.120.208 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

Анхан шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны маягтаар нэхэмжлэлийг хүлээн авсан, нэхэмжлэл гардуулсан, мэдэгдэх хуудас, хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан, хариуцагчийн хариу тайлбарыг авсан ба  нэхэмжлэгч  ““““““““-”“““““““ СӨХ нь хариуцагч Г.”“““““““д холбогдуулан Орхон аймгийн  Баян-Өндөр сумын  ““““““““ багийн  1-”“““““““ дугаар  байрны 1 дүгээр  орцны доод хонгилыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 3.950.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар иргэний хэрэг үүсгэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж шийдвэр гаргажээ.

Орхон аймгийн  Баян-Өндөр сумын  ““““““““ багийн  1-”“““““““ дугаар  байрны 1 дүгээр  орцны доод хонгилыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар иргэний хэрэг үүсгэснийг буруутгах боломжгүй юм.

Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар иргэний хэрэг үүсгэсэн атлаа 2 өөр ажиллагааны баримтуудыг сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно.

Нэхэмжлэгч  ““““““““-”“““““““ СӨХ нь 2023 оны 08 дугаар сарын 24 ний өдрийн 23/11 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хариуцагч Г.”“““““““д мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд Түрээсийн хуучин гэрээгээ авчран, үлдэгдлийн тооцоо нийлэх, төлбөр тооцоо байгаа бол барагдуулах, шинэ гэрээ байгуулах, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахыг дурджээ.

Дээрх мэдэгдлээс үзэхэд хариуцагч Г.”“““““““ нь өмнөх СӨХ-ийн дарга Энхтуяатай гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Гэвч шүүх уг гэрээний гол нөхцөл, талуудын хүлээх эрх үүрэг, хариуцлага хэрхэн тодорхойлогдсон, гэрээний хугацаа хэзээ дууссан эсэх, гэрээний хугацааг дахин сунгахгүй байгаа шалтгаан, гэрээний зөрчил хэзээнээс үүссэн  талаар зохигчдыг  мэтгэлцүүлээгүй,  маргаантай асуудлын талаар тодруулалгүй хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Г.”“““““““гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.665 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 312/ШШ2025/02465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Г.”“““““““гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.665 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., ““““““““2 дугаар зүйлийн ““““““““2.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                         ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР