Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэбат нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн 1925000270085 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Б.М

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн  Б.Э

Орхон аймгийн Прокуророос: Шүүгдэгч Б.М-г 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 22-23а тоотод Х.Батсүхтэй хамт архи ууж байгаад Х.Батсүхийн эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар хууль бусаар авч, картнаас бэлэн мөнгө уншуулан авч 1.100.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Э-г 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Мөнгөнцэцэгийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон 1.100.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

2 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.М-н шүүх хуралдаанд мэдүүлсэн: 25-ны өглөө Батсүх манайд орж ирээд манайд очъёо гэсэн. Тэгээд очоод эхлээд надад пин кодоо цаасан дээр бичиж өгөөд дэлгүүр явуулсан.Тэгээд дараа нь виза картыг нь авч явсан. Архи уусан байсан тул ийм юм болсон. Картнаас авсан мөнгөөрөө Энэрэл төвд байдаг хүүхэддээ бэлэг авч өгсөн. Тэгээд архи авсан, буудалд орсон. Согтуу байсан тул сайн санахгүй байна. 3 шил архи 3-уулаа уусан. Хохирлоо ажил хийж төлнө. Хүү маань Энэрэл төвд байдаг гэх мэдүүлэг, - шүүгдэгч Б.Эрдэнэбатын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Батсүхийн гэрт 25-ны өглөө очсон. Надад картаа өгөөд бид 2 архинд явсан. Визанд мөнгө байгаа хүүхдүүддээ бэлэг ав гээд байсан. Тэгээд бид 3 архиа ууж их согтсон. Бид 2 гарч явсан. Мөнгөнцэцэг картыг нь авч гарсаныг би Вансэмбэрүүгийн тэнд очоод мэдсэн. Юун карт вэ гэхэд Батсүхийн карт надад өгсөн гээд байсан. Намайг хараагүй байхад хүнээр 2 удаа мөнгө авахуулсан. Тэгээд бид 2 мөнгөөрөө Энэрэл төвд байдаг хүүхэддээ бэлэг аваад, хоол унд авч, архи авч уусан. Хохирогчид 1,100,000 төгрөгийг нь төлнө. Ажил хийж төлнө. Хугацаа л хэрэгтэй байна гэх мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хохирогч Х.Батсүхийн эзэмшилийн ХААН банкны 5094661443 тоот депозит дансны хуулга /хх-ийн 19-р хуудас/ -Хохирогч Х.Батсүхийн“...Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө гэрт зүс таних Эрдэнэбат, Мөнгөнцэцэг гэх гэр бүлийн хоёр хүнтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Ингээд би нэг мэдэхэд маргааш өглөө нь сэрсэн чинь миний Хаан банкны карт алга болсон байсан, тэгээд би банк руу залгаж картаа хаалгасан.Миний картанд 1,160,000 мянган төгрөг байсан юм. Тэгээд л цагдаад гомдол гаргасан юм. Би “Эрдэнэс таван толгой” ХХК-д ажилладаг болохоороо өргөдөл өгчихөөд л ажилдаа явсан юм. Тухайн өдрийн өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад найз Сайнхүүгийн гэрт очоод хоол унд идэж байгаад нэг шил архи хувааж уугаад тэдний гэрээс 12 цагийн үед гараад гэртээ хариад байж байтал зүс таних Эрдэнэбат, Мөнгөнцэцэг хоёр гаднаас орж ирсэн юм. Тэгээд би энэ хоёртой дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад гэр рүүгээ харьсан юм. Тэгээд гэртээ дэлгүүрээс авсан нэг шил архиа хувааж уусан юм. Нэг мэдэхэд тасраад унтсан байна лээ. Тэр хоёрыг хэзээ яаж явсаныг мэдэхгүй байна. Бид гурав Эрдэнэс гэдэг дэлгүүр орсон. Намайг дэлгүүрээс виза картаа уншуулаад пин кодыг нь хэлж байхад тэр хоёр миний хажууд байсан юм...Би эхлээд Эрдэнэбатад виза картаа өгөөд архинд явуулсан. Сүүлд Мөнгөнцэцэг, Эрдэнэбат хоёрт хоёуланд нь өгөөд дэлгүүр рүү явуулсан. Тэгээд Мөнгөнцэцэгээс картаа аваад өөрийнхөө дэрэн доор хийсэн. Маргааш нь дэрэн доороо үзсэн чинь миний карт алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-67-р хуудас/ -Хаан банкны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-р хуудас/ -Гэрч Б.Энхцэцэгийн …Тэгээд карт алга болсон байна миний картыг хаах арга хэмжээ авмаар байна гэж байсан. Тэгээд Хаан банкны 1900-1917 тусгай дугаар руу өөрөө залгаж картаа хаалгасан байсан. Мессеж банк үйлчилгээг харахад тухайн өдөр нь 800,000 төгрөгөөр 1 удаа, 300,000 төгрөгөөр 1 удаа зарлага гарсныг мэдсэн юм. Тэгээд нууц кодыг нь мэдэж байгаа тухайн хоёр хүнийг авсан байна гэж гомдол гарсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/ 3 -Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хэргийн хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэбат нар нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 22-23а тоотод Х.Батсүхтэй хамт архи ууж байгаад Батсүхийг согтоод унтсаны дараа Б.Мөнгөнцэцэг нь түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар, хууль бусаар авч гараад бэлэн мөнгөний машинаас 25-ны өдрийн 15 цаг 47 минутад 800,000 төгрөг,15 цаг 50 минутад 300,000 төгрөг авсан ба Б.Эрдэнэбатын хамт ашиглаж үрэгдүүлсэн, Х.Батсүхэд 1,100,000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид нийт 1,100,000 төгрөгийн бодит хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь бусдын өмчлөх эрхэнд халдаж эд зүйлийг нь хууль бусаар нууцаар авч хохирол учруулсан, Б.Эрдэнэбат нь Б.Мөнгөнцэцэгийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон 1,100,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хулгайлах” болон “мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй, санаатай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдлууд нотлогдож тогтоогдсон, яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 22-23а тоотод Х.Батсүхтэй хамт архи ууж байгаад Х.Батсүхийн эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар хууль бусаар авч картнаас бэлэн мөнгө уншуулан авч 1.100.000 төгрөг авсан, Б.Эрдэнэбат нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгө болохыг мэдсээр байж ашигласан гэм буруутай үйлдэл нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөнцэцэгийг 01 жилийн хугацаагаар хорих ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатыг 08 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Хохирлыг төлнөө. Ажил хийнэ. Боломж олгоно уу гэжээ. Шүүгдэгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд өөрийг өмгөөлж хэлэхдээ :Бид хоёрт боломж олгоно уу. Дахин хэрэг хийхгүй гэжээ. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан, Б.Эрдэнэбат нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгө болохыг мэдсээр байж ашигласан болох нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт 4 хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэбат нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Б.Мөнгөнцэцэгт хорих ял оногдуулж, Б.Эрдэнэбатыг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь гэм буруугийн хэр хэмжээнд тохирно гэж дүгнэсэн болно. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Х.Батсүх шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гомдлоо барагдуулах хүсэлтэй гэсэн тул шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэбат нараас тус бүр 550,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Батсүхэд олгохоор зааж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг хуульд зааснаар шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Б.Э Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг 2 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Б.Э-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5.Шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүүгэй.

7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-н цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Б.Э-г 12 хоног цагдан хоригдсоныг дурьдсугай

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Э нараас тус бүр 550,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Батсүхэд /Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 22-23 тоот/ ФЖ83041717/-д олгуулсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ