| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/00838/И |
| Дугаар | 207/МА2026/00015 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 207/МА2026/00015
2026 01 29 207/МА2026/00015
2026 01 29 207/МА2026/00015
Ж.”“““““““ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Б.”“““““““, Г.”“““““““ нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/00157 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Ж.”“““““““ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.”“““““““, Б.”“““““““ нарт холбогдох,
“Хашаа байшинг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“Хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Ж.”“““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.”“““““““, хариуцагч Б.”“““““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагч Г.”“““““““ын өмгөөлөгч Б.Ганбаатар /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.”“““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Миний бие Ж.”“““““““ 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.”“““““““, Г.”“““““““ нартай ““““““““тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай байшин, газрын хамт 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдээгүй бөгөөд одоогоор бэлэн мөнгө байхгүй байна, 2019 оны эцэс хүртэл 2 сарын хугацаанд төлбөрөө дуусгана гэж тохиролцсон. Байшин, хашааны урьдчилгаа болгон 3,000,000 төгрөгийг 2019 оны 10 сарын 07-ны өдөр Ж.”“““““““ миний ““““““““ тоот дансанд Б.”“““““““оос шилжүүлсэн бөгөөд 2019 оны 10 сарын 09-ний өдөр Г.”“““““““ энэ долоо хоногт ББСБ-аас зээл авахаар болсон, байшингийнхаа түлхүүрийг өгөөч, байшингийн доторхийг нь цэвэрлэе гээд түлхүүрийг нь авсан...2020 оны 6 сард дээрхи хашаа, байшиндаа очиход байшингийн дотор талыг нь буулгасан байдалтай хашаанд гэр барьчихсан Б.”“““““““, Г.”“““““““ нар амьдарч байсан. Ингээд төлбөр, тооцоогоо дуусгаагүй байж байшинг өөрчилж, доторхыг буулгасан байна гэхэд бид 2 заавал авна, зээл хөөцөлдөөд байна гэсэн. Түүнээс хойш 7 хоног бүр очиж уулзаж, утсаар ярьж байж 2020 оны 9 сарын 03-ны өдөр Ж.”“““““““ миний ““““““““ тоот дансанд Б.”“““““““оос 5,000,000 /таван сая/ төгрөг шилжиж орсон. Түүнээс хойш үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө гэсээр бүтэн 5 жил гаруй хашаа, байшинд амьдарч байна....Иймд төлбөрийн үлдэгдэл 12,000,000/ арван хоёр сая/ төгрөгийг Б.”“““““““, Г.”“““““““ нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. ... Б.”“““““““, Г.”“““““““ нараас надад шилжүүлсэн мөнгийг бүгдийг буцааж, өөрийн хөрөнгийг анх байсан байдлаар авах шаардлага гаргаж байна...хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ./хх11,2х, 25, 26х, 53х/
Хариуцагч Г.”“““““““, Б.”“““““““ нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Ж.”“““““““ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хариуцагч нар харилцан тохиролцох эвийн журмаар шийдвэрлүүлэх санал гаргасныг хүлээн авч 9,000,000 төгрөг дээр хугацаа тогтоож өгөөд өөрийн дансаар авахаар илэрхийлснээр хариуцагч тал тохирсон хугацаанд 5,000,000 төгрөгийг тухайн өгсөн дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд бэлэн болгоод нэхэмжлэгчийг ирж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гэрчилгээ шилжүүлэх баримт бичгийг бүрдүүлж өгнө үү гэтэл ирэхгүй таг болсон. Улмаар шүүх хурал зарлах үед ч ирэхгүй нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1970 дугаартай шүүгчийн захирамжаар буцаасан. Ингээд бид тохирсон хугацаанд төлбөл зохих 4,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл бэлэн хадгалж байгаа болно. Харин түүний нэхэмжилж байгаа 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид анх тухайн хашааг 13,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 8,000,000 төгрөгийг нь өгөөд хашаандаа амьдрахаар болсон. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг зээлээр авах гэсэн боловч бидэнд барьцаа байхгүй болохоор зээл гарахгүй их удаан хүлээгдсэн. Бид байшин хашааг барьцаанд тавих гэж зээлийн эдийн засагчтай уулзсан боловч байшин хөгц мөөгөнцөртэй гээд хүн амьдрах боломжгүй, засварлах шаардлагатай гэсэн юм. Гэтэл санхүүгийн боломж болохгүй байсан тул удааж байж зассан. Энэ хүнтэй хэзээ ч 25,000,000 төгрөгөөр тохироогүй. Надад бидний хооронд ярьж байсан бичлэг бий, үүнийг шинжилгээнд явуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн дүнгээс өмнө тохирсон 4,000,000 төгрөгийг төлөхөөр бэлэн байгааг илэрхийлж байна. ...Нэхэмжлэгч нь хариуцагч нараас төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байх ба үүнийгээ өөрчилж, зээлээр худалдах худалдан авах хэлцлээсээ татгалзаж, хариуцагч нарыг тус хашаа байшингаас албадан гаргуулж, уг байшинг анхны шинж байдалд оруулахыг даалгахаар шаардлагаа өөрчилсөн байдаг. Тус хашаа байшинг бид шударгаар эзэмшээд 5 жил болж байгаа бөгөөд хашаа байшинг 13,000,000 төгрөгөөр харилцан ярилцаж бид хоёрт худалдахаар тохирсон юм. ...Анх ярихдаа мөнгийг нь хэд хэд хувааж төлж барагдуулсны дараа миний өмчлөлд гэрчилгээг шилжүүлж өгөхөөр болсон. Тухайн үед төлбөрийг нь төлөх гэхэд корона өвчин гарч бүх ажил зогсож мөнгө олох боломжгүй болсон. Энэ тухай түүнд хэлж байсан бөгөөд удахгүй төлөхөө илэрхийлсэн. Тус байшин нь хуучны тул чийгэнд идэгдэж хөгцөрсөн, хүн шууд ороод амьдрах боломжгүй байдалтай байсан учраас шинээр байшин барих ч юм уу дахин засварлахгүй бол амьдрахад бэрх. Гол нь эмээгийнхээ хажууд байхад ойрхон гэдэг утгаар л авсан. Гэтэл Ж.”“““““““ нь сүүлийн үед хашаа байшингаа үнэ нь өсөж байна гэсэн утгаар надаас илүү мөнгө нэхэж шаардлага гаргасан гэж бодож байна. Иймд бид хоёр тус хашаа байшингийн шударга эзэмшигч тул өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ. /хх13х, хх18х/
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/00157 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1, 225 дугаар зүйлийн 225.4.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.”“““““““ын Г.”“““““““, Б.”“““““““ нарт холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшинг анхны байдлаар буцаан авах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.”“““““““, Б.”“““““““ нарын өмчлөлд ““““““““ 1100 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ““““““““ тоотод байрлах 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Ж.”“““““““од даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.”“““““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөг, хариуцагч Г.”“““““““, Б.”“““““““ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.”“““““““оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.”“““““““, Б.”“““““““ нарт олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.”“““““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шуүхийн 2025 оны 01 дугээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/00157 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч миний бие дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч миний бие тус шүүхэд Б.”“““““““, Г.”“““““““ нараас 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, худалдах худалдах гэрээнээс татгалзаж, хариуцагч нарыг хашаа байшингаас албадан гаргуулж, хашаа байшинг анхны шинж байдалд нь оруулан хүлээлгэж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн Гэтэл шүүх миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт ...нийт 13,000,000 төгрөг төлсөн, эхлээд 3,000,000 төгрөгийг төлөөд хариуцагч нар хашаа байшинг эзэмшилдээ авсан, төлбөрийг бүрэн шилжүүлсний дараа улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нарын нэр дээр шилжүүлнэ гэж талууд тохиролцсон, энэ талаар зохигч маргаагүй гэжзэ. Гэтэл би уг хашаа байшинг анхаасаа 25,000,000 төгрөгөөр худапдахаар тохиролцсон, хариуцагч нар 3,000,000 төгрөг шилжүүлчихээд байшинг цэвэрлэж байя, удахгүй мөнгөө гэж хэлээд түлхүүр авсан, би ороод амьдарч бай гэж байшингийн түлхүүр өгөөгүй, 13,000,000 төгрөгийг төлсний дараа хашаа, байшингийн гэрчилгээг шилжүүлнэ гэж хэлээгүй гэж маргасан. Гэтэл шүүх намайг 13,000,000 төгрөгийг төлсний дараа хашаа, байшингийн гэрчилгээг хариуцагч нарын нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцсон, энэ талаар маргаагүй гэж үндэслэлгүйгээр миний гаргасан тайлбар нэхэмжлэлээс өөрөөр намайг маргаагүй мэтээр дүгнэлт хийсэн байна. 2.Уг хашаа нь 1100 м.кв тапбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, дээр нь 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулаптай үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээтэй том талбай бүхий хашаа, байшинг хариуцагч нарын тайлбарлаад байгаа шиг 13,000,000 төгрөгөөр худалдсан байх ямар ч боломжгүй. Энэ хэрэгт авагдсан үнэлгээний тайлан нь өмнөх буцаасан хэрэгт гарсан үнэлгээ бөгөөд шүүх хуралдаан эхлэх үед хариуцагч талаас гаргаж өгсөн. Би шүүх хуралдаан эхэлсэн байсан учир 50 хуудас баримтыг сайн уншиж тайлбар гаргаж чадалгүй шууд шүүх хуралдаанд орсон. Уг баримттай холбоотой тайлбар өгөх, хүсэлт гаргах боломж хязгаарлагдмал байсан. Гэтэл уг шинжээчийн дүгнэлт нь хариуцагч нар манай байшинд засвар хийх гээд доторх хана, шап, тааз, гадна төмрийг нь нураагаад засвараа хийгээгүй байхад нь буюу хүн амьдрах боломжгүй, маш их бохирдолтой байхад нь хийсэн үнэлгээний баримт байсан. Би анх хариуцагч нарт байшингийн түлхүүрийг өгөхөд манай байшин хүн амьдрах боломжтой, шал, хана, тааз, дээвэр гэх мэт бүх зүйл нь хийгдсэн сайхан байшин байсан. Гэтэл шүүх үнэлгээний тайлан болон хариуцагч нарын тайлбараар талуудын байгуулсан гэрээний үнийг 13,000,000 тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд газар, хашаа, байшингийн үнийг хариуцагч нар нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн миний бие үл хөдлөх эд хөрөнгө худалдах тохиролцоо 25,000,000 төгрөг байсан гэж тайлбар гаргаж байхад миний тайлбарыг ямар баримтаар үгүйсгэж байгаагаа шүүхийн шийдвэртээ дэлгэрэнгүй заагаагүй байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй тул Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/00157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч Ж.”“““““““ хариуцагч Б.”“““““““, Г.”“““““““ нараас 12,000,000 төгрөг тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшинг анхны байдлаар буцаан авах тухай шаардлага гаргасан./хх1-2, 53х/
Хариуцагч Б.”“““““““, Г.”“““““““ нар нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, нэхэмжлэгч Ж.”“““““““од холбогдуулан ““““““““ 1100 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ““““““““ тоотод байрлах 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, уг хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. /хх13,18х/
3.Нэхэмжлэгч Ж.”“““““““ болон хариуцагч Б.”“““““““, Г.”“““““““ нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 05-нд ““““““““ 1100 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ““““““““ тоотод байрлах 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.
4.Зохигчид худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч хашаа, байшинг 25,000,000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч нар 13,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж мэтгэлцсэн.
5.Нэхэмжлэгч Ж.”“““““““ хариуцагч Б.”“““““““, Г.”“““““““ нарт холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 03-нд төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныгаа 2023 оны 12 дугаар сарын 11-нд гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас хашаа байшингаас албадан гаргаж, уг байшинг анхны байдалд оруулан хүлээлгэж өгөхийг даалгах тухай гэж өөрчилсөн, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Тольдох оюуны өгөөж ХХК-ийг шинжээчээр томилсон, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлангаар маргаан бүхий газар, хашаа, байшинг 15,445,785 төгрөгөөр үнэлсэн, нэхэмжлэгч үнэлгээтэй холбоотой гомдол, хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.
6.Шүүх дээрх үнэлгээний тайлан болон хариуцагч нарын тайлбарт үндэслэн талуудын байгуулсан гэрээ хэлцлийн үнийн дүнг 13,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд, хашаа байшингийн үнийг хариуцагч нар нэхэмжлэгчид бүрэн төлсөн тул нэхэмжлэгчээс уг хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн өөрсдийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулахаар гаргасан хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 110 дугаар зүйлийн 110.1.-д заасантай нийцсэн байна.
7.Хэдийгээр хариуцагч нар төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлсэн боловч нэхэмжлэгч нь хашаа, байшинг хариуцагч нарт эзэмшүүлэхээр түлхүүрийг хүлээлгэн өгсөн, мөн үнийг цувуулж төлөхийг хүлээн зөвшөөрч өөрийн дансаараа мөнгийг хүлээж авсан тул шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэстэй.
8.Иймд “...шүүх үнэлгээний тайлан болон хариуцагч нарын тайлбараар талуудын байгуулсан гэрээний үнийг 13,000,000 тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд газар, хашаа, байшингийн үнийг хариуцагч нар нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн миний бие үл хөдлөх эд хөрөнгө худалдах тохиролцоо 25,000,000 төгрөг байсан гэж тайлбар гаргаж байхад миний тайлбарыг ямар баримтаар үгүйсгэж байгаагаа шүүхийн шийдвэртээ дэлгэрэнгүй заагаагүй” гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.”“““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ж.”“““““““ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА