| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/02125/И |
| Дугаар | 207/МА2026/00017 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 207/МА2026/00017
2026 01 30 207/МА2026/00017
М.”“““““““ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Д.”“““““““д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/01803 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.”“““““““ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.”“““““““д холбогдох,
Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 18,936,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Түрээсийн төлбөрт 54,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Д.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Н.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд, хариуцагч Д.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.”“““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.”“““““““ би ““““““““ын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, ““““““““тоот байрыг ипотекийн зээлийг нь төлж дуусахаар нь өөрийн нэр дээр шилжүүлж авах нөхцөлтэйгөөр худалдаж авахаар ““““““““, ““““““““ нартай тохиролцож, ““““““““ын нэр дээрх ипотекийн зээлийг 2018.08.25-ны өдрөөс эхлэн төлж эхэлсэн. ““““““““ ““““““““ нар нь өөрийн байрыг ““““““““тай миний авах гэж байгаа сольсон гэж надад тайлбарласан. Улмаар ““““““““ын данс руу байрны лизингийн төлбөр болгон сар бүр мөнгө шилжүүлж эхэлсэн. 2018.08.25-ны өдрөөс Капитал банк руу төлж эхлээд дараа нь Хаан банк руу шилжсэн. ““““““““ын Хаан банкны ипотекийн зээлийн дансруу заримдаа өөрийн данснаас шилжүүлээд, заримдаа банканд аваачиж бэлэн мөнгөөр тушаадаг байсан. Би зээлээ төлөөд, байрандаа амьдраад явж байтал 2023 оны 06 дугаар сард байрны эзэн байна гээд ““““““““ нь ирээд ““““““““, ““““““““ хоёр хотын байрны зээлийг төлөхгүй байна. Тийм учраас хийсэн бүх наймаагаа буцаасан. Байрыг маань чөлөөлж өг гэсэн. Би ““““““““д нэгэнт байраа өгөхгүй, буцааж авна гэж байгаа бол байрны төлбөрт тооцож ипотекийн зээл төлж байсан. Энэ мөнгөө буцааж авъя гэхэд хариу хэлээгүй. Манайх олон хүүхэдтэй, залуу гэр бүл бөгөөд би гэрийн бараа харахгүй ажиллаж, эхнэр маань хүүхдээ харахын хажуугаар ажил хийж, төрел төрөгсөд, ойр дотны хүмүүсээсээ мөнгө зээлж, зовж байж байртай болно гэж бодож сар бүр ““““““““ын зээлийг сар бүр төлж байсан. Ингэхдээ 7,985,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 11,041,000 төгрөгийг бэлэн мөнгөөр ““““““““ын зээлийн данс руу орлого болгож тушаасан. Нийт 18,936,000 төгрөгийг ““““““““ын өмнөөс нь зээлэнд нь төлсөн байна. Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... буцааж өгөх үүрэгтэй гэснийг үндэслэн ““““““““ зарж байсан байраа буцааж авъя гэж байгаа учраас байрны төлбөрт төлсөн 18,936,000 төгрөгөө буцаан шаардаж байна. Иймд ““““““““аас 18,936,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.”“““““““ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Д.”“““““““ надад холбогдуулж М.”“““““““ын гаргасан 18,936,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Орхон аймаг, Баян-Өндөр сум ““““““““тоот хаяг байрлах 63,94 мкв орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.”“““““““ би юм. ““““““““ын нэхэмжлэлдээ дурьдсанчлан миний өмнөөс ипотекийн зээлийг төлж, төлж дууссанаар түүний нэр дрэр өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн тохиролцоо, хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ, хэлцэл огт байгуулж байгаагүй. Нэгэнт кпотекийн зээлийн гэрээтэй, банканд барьцаалсан орон сууцыг худалдах, худалдан авах тохиолдолд банк буюу барьцаалагч зөвшөөрсөн байх ёстой мөн түүнчлэн, Иргэний хуулийч 109 дүгээр зүйлийн 109.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд ...гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авч буй тохиолдолд гэрээ хэлцлийг нотариатаар батлуулах ёстой. Д.”“““““““ надтай ““““““““ нь орон сууц худалдан авах, миний нэрийн өмнөөс ипотекийн зээлийг төлөх, төлж дууссанаар би түүнд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн гэрээ байгуулж, эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй байна. Иймд ““““““““ьн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.”“““““““ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Миний бие Д.”“““““““ нь М.”“““““““ыг Орхон аймаг Баян өндөр сум ““““““““ тоот байрлах 63.94 мкв талбайтай , 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан ба Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.15-ны 142/ШШ2023/01423 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.01-ны өдрийн 207/МА2024/00014 тоот магадлалаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, хүчин төгөлдөр болсон. М.”“““““““ нь орон сууцыг маань 2018 оноос хойш хууль бусаар эзэмшиж, ашиглаж амьдарсан бөгөөд Орон сууцыг сайн дураар чөлөөлөн өгөхгүй байснаас болж, надад их хэмжээний хохирол учруулсан билээ.Тухайн хөрөнгийг би үнэ төлбөргүй ашиглуулаагүй бөгөөд худалдах, худалдан авах үүргээ биелүүлээгүй атлаа орон сууцыг маань ашиглан амьдарсан. Хэрвээ тухайн орон сууцыг би бусдад түрээслүүлсэн бол нэг жилдээ 9,600,000 орчим орлоготой байх байсан. Иймд М.”“““““““аас миний орон сууцыг 2018.07 сараас 2024.04 сар хүртэл ашиглан амьдарч байсны төлбөрт 54,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Д.”“““““““ нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, ““““““““тоот хаягт байрлах 63.94 мкв талбайтай, 3 өрөө сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж шүүх хангаж шийдвэрлэсэн талаар дурьдсан байна. Албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн иргэний хэрэг нь М.”“““““““ миний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт огт хамааралгүй байна. М.”“““““““ би Д.”“““““““тай анхнаасаа орон сууцыг түрээслэх талаар хэлцэл огт хийгээгүй. Бидний хооронд орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд анхнаасаа худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн бөгөөд зээлийг тохирсон хугацаандаа сар бүр эхнэр Н.”“““““““ бид хоёр төлөөд өөрийнх зөвшөөрлөөр орон сууцанд амьдарч байсан. Орон сууц худалдах, худалдах хэлцэл хийгдсэн эсэх дээр Д.”“““““““ маргадаггүй мөртлөө 54,400,000 төгрөгийг түрээсийн төлбөр мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Д.”“““““““ын сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.”“““““““ нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний өмчлөлийн орох сууц болох Орхон аймаг Баян өндөр сум ““““““““тоот 63.94 мкв орон сууцанд М.”“““““““ нь худалдаж худалдан авахаар тохиролцсон гэх үндэслэлийг зааж 2018.07 сараас өнөөдрийг хүртэл миний орон сууцанд амьдарсан. Худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлээгүй, орон сууцыг чөлөөлөн өгөхөөс татгалзсан тул албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж хэргийг шийдвэрлүүлсэн. Нэхэмжпэгч орон сууцыг худалдан авна гэж олон жил миний орон сууцанд амьдрахдаа, орон сууцанд хүн хэвийн амьдрах боломжгүй, зайлшгүй засвар хийхээр болгосон байна. Тухайн орон сууцыг худалдан авахаар тохиролцсон атлаа худалдан авах гэрээгээ биелүүлээгүйгээс надад их хэмжээний хохирол учруулсан байна. Иймд тухайн орон сууцыг дахин завсарлах шаардлагатай байх тул өмнөх шаардлагыг нэмэгдүүлж, орон сууцны засварын үнэ гэж нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/01803 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1..1, 94 дүгээр зүйлийн 94.1., 94.2.-д заасныг баримтлан хариуцагч Д.”“““““““аас 18,936,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.”“““““““т олгож, М.”“““““““аас 4,745,426 төгрөг гаргуулан Д.”“““““““д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 54,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,630 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.”“““““““аас 252,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.”“““““““т, Д.”“““““““ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,950 төгрөгийг төрийн санд үлдээж, М.”“““““““аас 90,877 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажээлах арга хэмжээ авсан 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШЗ2024/01642 дугаар захирамжийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
1.Нэхэмжпэгч М.”“““““““ нэхэмжлэлийн шаардлага болох 18,936,000 төгрөгийг хэрхэн яаж төлсөн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2018 оны 7 сараас эхлэн төлсөн гэжээ. Уг хугацааны талаар талууд маргаагүй. Хавтаст хэргийн 159 хх Капитал банкнаас ипотекийн зээлийг хэрхэн төлж байсан талаарх баримтаас нэхэмжлэгч 2018 оны 07 сараас эхэлсэн гэх төлөлт нь 2013.07.24-ны өдрөөс эхэлсэн байх ба энэ үед үлдэгдэл 3,582,416 төгрөгнөөс эхэлж төлж байсан баримт ирүүлсэн. Уг Капитал банкинд 2018.07.24-2019.07.25-ны өдөр хүртэл үргэлжпүүлэн төлсөн байх ба хавтас хэргийн 31 хх 2019.01.25 -ны өдөр 526.000 төгрөг, 32 хх 2019.06.12 -ны өдөр 1052000 төгрөг /банк хоорондын гүйлгээ 500.0 / төгрөг хүртэл авагдсан. Нийт 2018.07.24-2019.07.25-ныг хүртэл Капитал банкаар 6,854,316 төгрөгийг төлөлт нэхэмжлэгч хийсэн болох нь харагдана. Харин хавтаст хэргийн 33 хх 2019.08.28-ны өдрийн Хаан банк ““““““““ данс 527,000 төгрөг, 34хх 2019.09.19-ны өдрийн Хаан банк ““““““““ данс төгрөг 526000 төгрөг 35хх 2019.12.04-ны өдрийн Хаан банк ““““““““ данс төгрөг 530,000 төгрөг 35хх 2019.12.31-ны өдрийн Хаан банк ““““““““ данс төгрөг 526,000 төгрөг байх ба 2019.08.28-наас Хаан банкны ““““““““, ““““““““тоот дансуудаар дамжуулан зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлсэн байх ба 38 хх 2023.01.25-ны өдрийн Хаан банк ““““““““тоот данс төгрөг 526,000 төгрөг 41 хх 2023.02.28-ны өдрийн Хаан банк ““““““““тоот данс төгрөг 526,000 төгрөг 44 хх 2023.03.23-ны өдрийн Хаан банк ““““““““тоот данс төгрөг 526,000 төгрөг, 46 хх 2023.04.25-ны өдрийн Хаан банк ““““““““тоот данс төгрөг 526,000 төгрөг 48 хх 2023.05.21-ны өдрийн Хаан банк ““““““““тоот данс төгрөг 526,000 төгрөгийг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2019.08.28-ны өдрөөс 2023.05.21 -ны өдөр хүртэл нийт 4739000 төгрөг нийт Капитал болон Хаан банкаар нийт 11,593,316 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн баримт хэрэгт ирүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад бодит дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2018.07.24- өөс эхлэн 2023.05.21-ний өдөр хүртэл cap бүр төлөлт хийж байгаагүй, хийсэн нийт төлбөр нь 11,593,316 төгрөг байхад 18,936,000 төгрөг төлсөн мэт үндэслэлгүй нотлох баримтгүй дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 2.2020 оны 01 сараас 2023 оны 01 cap хүртэл ипотекийн зээл төлөлт хойшлуулсан бөгөөд түүний хойшлуулсан хүүг би зээлээ төлж дуусгаад төлөх болчихсон байгааг мэдсэн. Энэ талаар бид маргаагүй. Гэтэл энэ хугацааны зээлийг төлж байсан мэт үзэж, энэ талаарх нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байхад нотлох баримтгүй дүгнэлт хийсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй. 3.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8 дугаарт 18,410,000 төгрөг төлж гэх дүгнэлтийг хийсэн атлаа Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.09.29-ны өдрийн 312/ ШШ2025/01803 тоот шийдвэрийн 1-р заалтад 18,936,000 төгрөгийг гаргуулах гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн үндэслэл тодорхойгүй байх ба шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.09.29 ны өдрийн 312/ ШШ2025/01803 тоот шийдвэрийн 1-р заалтын ...18936000 төгрөгийг гаргуулах... гэх хэсгийг хүчингүй болгож, 11,593,316 төгрөгийг гаргуулах гэж өөрчлөлт оруулж өгнө үү. 4.Тухайн орон сууцанд нэхэмжлэгч 2018 оны 07 сараас 2024.06.20-ны өдөр хүртэл амьдарсан бөгөөд зээлийн төлөлтийг 2023 оны 05 дугаар сарын 21-нээс хойш огт төлөөгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу байрнаас албадан гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулснаар байрнаас гарсан. Энэ хугацаанд миний өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүй амьдран суух нь үндэслэлгүй, миний зөвшөөрөл огт олгогдоогүй, худалдан авах үнийг төлнө гэж хэлцэл хийсний дагуу орон сууцыг өгсөн, энэ нь үнэ төлбөргүй амьдрах зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Ялангуяа 2023 оны 05 дугаар сарын 21-ээс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үндэслэлгүйгээр амьдран сууж намайг хохироосон. Орон сууцны зориулалтаар 5 жил амьдран суусандаа нэхэмжпэгч маргадаггүй. Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй нь хариуцагч намайг буруутгах үндэслэлгүй, худалдан худалдан авах гэрээг цуцалж дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, албадан гаргуулах хүртэл хэмжээнд хүртэл хугацаагаар амьдарч хохироосон. Иймд нэхэмжлэгч энэхүү бусдын орон сууцыг амьдрах зориулалтаар ашигласан бол ашиглалтын зардал, түрээстэй адилтгах төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Орон сууц түрээслэх төлбөр шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу 2018 оны 07 сараас 2024 оны 06 дугаар сарын 20-н хүртэл 35000000 төгрөгөөр бууруулж, нэхэмжилснийг, мөн нэхэмжлэгчийн хэрэглэсэн 2 сарын цахилгаан, дулааны мөнгийг гаргуулах асуудлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд түрээсийн төлбөр, дулаан цахилгааны төлбөр 425,959 төгрөг, Сөх 455,300 төгрөг зэргийг оруулж, төлбөр нийт 39,745,426 төгрөг нэхэмжилснээс 4,745,426 төгрөгийг хангасан шаардлагыг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага зарим шаардлага болох 35,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.”“““““““ шүүхэд “...бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 18,936,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д.”“““““““ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...”“““““““ нь орон сууц худалдан авах, миний нэрийн өмнөөс ипотекийн зээлийг төлөх, төлж дууссанаар би түүнд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн гэрээ байгуулж, эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбар, хариуцагч Д.”“““““““ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...түрээсийн төлбөрт 54,400,000 төгрөг, засварын зардал 4,745,426 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч М.”“““““““ “...бидний хооронд орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд анхнаасаа худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн, Орон сууц худалдах, худалдах хэлцэл хийгдсэн эсэх дээр маргаддагүй мөртлөө 54,400,000 төгрөгийг түрээсийн төлбөр мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
Шүүх хариуцагч Д.”“““““““аас 18,936,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.”“““““““т олгож, М.”“““““““аас 4,745,426 төгрөг гаргуулан Д.”“““““““д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 54,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.”“““““““ нь тус сумын ““““““““тоот хаягт байрлалтай 3 өрөө орон сууцыг ““““““““, ““““““““ нарт эзэмшүүлэх, сар бүрийн банкны зээлийн төлбөр 526,033 төгрөгийг төлөх, Улаанбаатар хотын ““““““““тоот хаягт байрлалтай 3 өрөө байрыг Д.”“““““““ эзэмшиж байрны төлбөрийн үлдэгдэл 11,000,000 төгрөгийг төлсний дараа байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дараа ““““““““, Б.”“““““““ болон М.”“““““““ нар хоорондоо “...нэхэмжлэгч М.”“““““““ нь тус байранд амьдарч байгаад 2018 оны 08 дугаарс сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр хариуцагчийн төлөх зээлийн төлбөрийг төлөх, дараа нь байрны гэрчилгээг шилжүүлж өгөх”-өөр харилцан тохиролцсон,
Хариуцагч Д.”“““““““ нь уг хэлцлийн дагуу Улаанбаатар хотын 3 өрөө байранд 2025 он дуустал хугацаанд амьдарч байгаад буцааж өгсөн, нэхэмжлэгч М.”“““““““, ““““““““ нарын хууль бус эзэмшлээс шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг байрыг албадан чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч М.”“““““““ нь хариуцагч Д.”“““““““ын Капитал болон Хаан банкинд төлөгдөх зээлийн сар бүрийн төлөлт 526,033 төгрөгийг төлж /Ковид Цар тахалын улмаас банкны зээлийн төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж байсан/ нийт 18,936,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Хариуцагч Д.”“““““““ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзсан боловч тэрээр өөрийн гаргасан тайлбар, татгалзлалаа нотолсон баримтыг тухайлбал нэхэмжлэгч нарыг банкны зээлийг төлсөн бүх хугацаанд тэрэр өөрийн зээлийг банкинд тушааж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар: Хариуцагч Д.”“““““““ нь нэхэмжлэгч М.”“““““““аас түрээсийн төлбөр 54,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тохиролцсон хугацааны банкны зээлийг төлөөгүй, талууд 2 байрыг худалдах -худалдан авах тухай хэлцлийн дагуу хүлээх үүргээ зөрчсөн тохиолдолд тус тусын байранд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг төлөх эсэх талаар анхнаасаа тохиролцоогүй, тэрээр Улаанбаатар хотын 3 өрөө байранд 2025 оныг дуустал хугацаанд амьдарч байгаад буцааж өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.”“““““““ нь уг байранд амьдарсан хугацааны байрны түрээсийг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч нар тухайн байранд олон жил амьдарч байхдаа засвар үйлчилгээ хийж байгаагүй тул байрны засварын төлбөр 4,745,426 төгрөгийг нэхэмжлэгч М.”“““““““аас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан эсэх талаар талууд шүүх хуралдааны шатанд хэрхэн мэтгэлцсэн эсэх нь хуралдааны тэмдэглэлээс тодорхой мэдэгдэхгүй, хуралдааны тэмдэглэлд засвар оруулах талаар зохигч хүсэлт гаргаагүй байх тул энэ талаар Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэхэд учир дутагдалтай байгааг дурьдав.
Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Д.”“““““““ын гаргасан “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 35,000,000 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/01803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.”“““““““, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д.”“““““““, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,580 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ